Connect with us

Урлагийн мэдээ

Нялх Сэнгүм маань бурханы оронд очиход арай нялхаараа байсан юмсан…

Published

on

Найруулагч Д.Золбаяр бурханы орныг зорисон МУГЖ Л.Дэмидбаатарын тухай дурсамжаа бичжээ.

Нялх Сэнгүм маань бурханы оронд очиход арай нялхаараа байсан юмсан. МУ-ын Гавъяат жүжигчин Лхагваагийн Дэмидбаатар 1966 онд Улаанбаатар хотод төржээ.

1988-1992 онд СУИС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгссөн. 1992-2002 онд драмын театрт жүжигчин. СУИС, Сити их сургуульд жүжигчний уран чадварын багш байлаа.

1993 он “Эр хүн” Цэгмид 1993 он “Эзэнгүй айл” ОАУСК 1993 он “Амилсан чөтгөр” 1994 он “Жас өдөр” дээрэмчин 1994 он “Бурханы ерөөлөөр” Цэгмид 1998 он “Салж чадахгүй хайр” 1999 он “Далд уянга” найзын нөхөр 2008 он “Үхэж үл болно-Чингис хаан” Нялх Сэнгүм 2014 он “Гурван найз” ОАУСК 2015 он “Саятан болгох дамжаа” ОАУСК 2019 он “Girls” ОАУСК эдгээр кинонуудад тоглож кино хальснаа мөнхөрлөө дөө.

Өөр кинонуудад тоглосон байх ёстой. Та бүхэн мэдэх бол киноны нэр, дүрийн нэр, нээсэн онтой нь бичиж илгээгээрэй. Эрхэм нөхөр минь Эрдэнэбулган найруулагчтай, Тоорил хантайгаа (МУГЖ Цолмонбаатар) диваажиндаа уулзаарай. УМ МАНИ БАД МИ ХУМ…

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Урлагийн мэдээ

Ч.Очгэрэл: Өөр хүнтэй суугаад явчихад нь ганцаараа хуриман дээр нь дуулж зогссон бол яана гэж бодоод уйлсан

Published

on

By

Өөр мэдээ” энэ дугаарт “Содура” киноны гол дүрийг бүтээсэн Ч.Очгэрэлийг онцоллоо. Түүнийг “Universe best songs” наадмын оролцогч, “Мартагдашгүй намар-2” киноны Туулын дүрээр хүмүүс мэддэг. Харин “Содура” киноны гол дүрд тоглосон нь үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байна.

Ч.Очгэрэл МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг дипломатич мэргэжлээр төгссөн ч фото модель, дуучин, жүжигчин зэрэг олон талын авьяастай. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг гэрийн сайн эзэгтэй юм. 

Тэрээр мэргэжлийн болон урлаг, уран сайхны ажлаас гадна өрх толгойлсон эмэгтэйчүүдэд туслах ажил хийх ирээдүйн зорилготой. Энэ талаар ярихдаа “Яаж ч хичээж, зүтгээд, үр хүүхдээ хүний дайтай өсгөх гэхээр ганцаардаад тулж түших хөшүүрэггүй эмэгтэйчүүдэд тусламаар санагддаг. Тэд жаахан ч болов туслалцаа авбал амьдралаа санасанаараа аваад явах боломжтой болох байх. Энэ ажлаа яваандаа хийх болно” гэсэн юм. Ингээд Содура буюу Ч.Очгэрэлтэй ярилцсанаа хүргэе. 

-Содура кинонд үзэгчид ам сайтай байна. Гол дүрд нь тоглосон хүний хувьд киногоо хэрхэн дүгнэж байна вэ?

-Би киногоо ганц л удаа үзсэн. Нээлтийн өдөр сэтгэл хөөрөөд учир алдаа, оноогоо олж хараагүй. Одоо ч сэтгэл өндөр, яриад эхлэхээр огшиж байна. Удахгүй чимээ шуугиан намжсаны дараа очиж үзээд алдаа, оноогоо цэгнэе гэж бодож байгаа. Тоглосон жүжигчид бүгд л сэтгэгдэл маш өндөр байна лээ, өөрсдөөрөө бахархсан. 

-Чиний хувьд мэргэжлийн жүжигчин биш ч кинонд амжилттай тоглолоо. Кино урлагтай ямар сэжмээр холбогдов?

-“UBS” телевизийн “Мартагдашгүй намар-2” кинонд Туулын дүрд тоглосон. Эндээс “UBS”-ийнхэнтэйгээ холбогдсон. Бүр угшил ярьвал мэдээж “Universe best songs” наадамд оролцсоноос эхтэй.

Кинонд тоглох нь надаас ихээхэн ур чадвар шаардсан.

Энэ кинонд тоглохын тулд бусад жүжигчидтэй адил проб өгч шалгуулаад, тэнцсэн.

Очгэрэл бол Содура юм гээд шууд сонгохгүй шүү дээ. Кинонд тоглох нь надаас ихээхэн ур чадвар шаардсан. Мэргэжлийн жүжигчдээс их зүйл сурсан. 

-Гадаад дүр төрх чинь Содурад сонгогдоход нөлөөлсөн үү?

-Зохиол маш олон хувилбартай байсан ч эцсийн хувилбар дээрээ Содура хотоос очсон охин болж тогтсон юм билээ. Хотоос ирсэн гэдэг утгаараа зохиолч, найруулагчдын санаагаар Содура цаатнуудыг бодвол нуруулаг байхаар сонгосон юм болов уу гэж бодсон.

Надтай хамт тоглосон Амгаланбаатар ч нуруулаг залуу. Гол дүрийн хоёроо нуруу дүйцэхүйц байлгахаар сонголт хийсэн байх. Хайр дурлал, сэтгэлийн нандин холбоосыг үнэн байлгахад бидний гадаад төрх чухал байсан болов уу. Түүнээс яг царай зүс таарч байна гээд сонгоогүй байх.

-Кино зураг авалтыг Хөвсгөлийн тайгад хийсэн гэсэн. Орчин нөхцөлдөө дасах хэцүү байсан уу?

-Би олон хоногоор хөдөө явж үзээгүй. Гэтэл суурин биш газар, бүр тайгад очиж “UBS camp” байгуулж, тэндээ амьдарч эхэлсэн. Эхэндээ идээшихэд хэцүү, шантрах ч зүйл байсан.Мэргэжлийн жүжигчид сэтгэл санаагаа даван гарах, орчин тойрондоо зохицох, дүрдээ орох чадвар суусан байдаг байх.

Харин мэргэжлийн бус жүжигчдэд сэтгэлзүйн байдлаа даван гарах хэцүү юм билээ. 100 гаруй хүн нэг дор цуглаад нэг хамт олон болох амаргүй шүү дээ. Гэхдээ энэ бол эхний өдрүүдийн бэрхшээл. Удалгүй бид нэгдэж чадсан.“UBS” телевизийн хамт олонтой “Мартагдашгүй намар” кинон дээр хамтран ажилласан болохоор ойлголцож ажиллахад амар байсан. Тиймээс хаа хол Хөвсгөлд очиж кино хийнэ гэхэд огт таньж мэдэхгүй хүмүүс санал тавьсан бол үгүй гэх байсан биз. Миний хувьд эднийгээ сайн мэддэг учраас гэр бүлийнхэн маань зөвшөөрөхөд ч амар байсан.

-Содурагийн дүрийг бүтээхэд хэр хугацаа зарцуулсан бэ?

-Би өөрийгөө хэрэндээ л бэлдсэн. Тэр олон хүний хүч хөдөлмөрийг нураачих вий, гол дүрийн хувьд хариуцлага алдахгүйг хичээж, дүр дээрээ ажиллаж, үнэхээр их бэлдсэн. Зохиолоо аваад өдөр бүр уншиж, давтаж байлаа. Гэхдээ тухайн газар орон нь хүнийг илүү өдөөж өгдөг юм билээ. Тайгын амьдралд дагаад ирэхээр гэрт бэлдэж байсан маань арай илүү амьд болж ирсэн.

Дэлгэцээр Содура гээд гол дүр гарч байгаа ч цаана нь олон хүний хүч хөдөлмөр бий. Тэр хүмүүсийн хүч хөдөлмөргүйгээр энэ кино дэлгэцээр гарахгүй. Наад зах нь өндөр уул руу хэдэн зуун кг-ийн жинтэй краныг зөөхийг харж байгаа надад хэцүү байхад үүрч яваа хүмүүст бүр хэцүү байсан байх. Тэд жүжигчдээс илүү хүч хөдөлмөр гаргасан.   

-Чиний хувьд киноныхоо дууг дуулсан, Содура ч дуучин бүсгүйн дүр. Харин Ч.Очгэрэл дуу хөгжимтэй хэрхэн холбогдсон тухайгаа яриач?

-Анх “Universe best songs” наадамд оролцож байсан болохоор намайг дуулдаг гэж мэддэг. Нэгэнт киноны гол дүрд сонгосон болохоор нэг дууг нь надаар дуулуулахаар шийдсэн байх. Ахуй орчноо мэдэрч дуулахаар дуу сэтгэлийн гүнээс гардаг юм билээ. Үг, ая нь арга билэг шиг хосолсон сайхан дууг дуулсандаа баяртай байна.

-Содура түүдгийн дэргэд хайртай залуугийнхаа хуримын анхны шөнөд зориулан дуу дуулж өгдөг. Тэр мөчид ямар мэдрэмж төрсөн бэ?

-Шөнөөс эхлээд үүрийн гэгээ ортол авсан, гурван өдрийн зураг авалт болсон. Нэгэнт би уйлна, дуулна гэдгээ сайн бэлдсэн учраас сэтгэл санааны хувьд арай гайгүй байсан. Бусад хүмүүс түүдгийн хажууд удаан суудаг учир даарна.

Нутгийн иргэд ч гэртээ харьж амармаар байсан биз. Тиймээс сайн тоглоод хурдхан зурагаа дуусгахыг хүсч хичээж тоглосон. Дуугаа дуулж уйлж байхдаа нөхрөө л бодсон доо. Өөр хүнтэй суугаад явчихад нь ганцаараа хуриман дээр нь дуулж зогссон бол яана гэж бодоод уйлсан.

-“Содура” бол цаатнуудын амьдралыг харуулсан түүхэн кино. Хэр судалгаа хийж, мэдлэг нэмэв?

-Эндээс явахдаа нэг их мэдээлэлгүй байсан. Хүмүүс л бөө удган ихтэй, нүд рүү нь харж болдоггүй гэнэ лээ гээд янз бүрийн юм хэлж байсан. Харин тайгад очиход байдал өөр юм билээ. Жирийн бидэн шиг хүмүүс. Гэхдээ нийгмээс тусгаарлагдсан, цөөхүүлээ байдаг гэдэг утгаараа үг яриа цөөтэй, товчхон яриатай юм билээ.

-Кинонд гарч байгаа үйл явдал, зан заншил ахуй байдал нь өнөөгийн цаатнуудыг харуулж чад­сан уу, эсвэл уран сайхны өгүүлэмж ихтэй юу?

-Мэдээж “Содура” уран сайхны туульсийн кино учраас зохиолчийн нэмж хачирласан, хассан зүйлс байгаа байх. Би жүжигчин хүний хувьд зохиолчоос энэ кино зохиолын түүх үнэн үү, худлаа юу гэж асуугаагүй.

-Өмсгөл зүүсгэл, хувцас хэрэглэлийн хувьд өдөр тутам хэрэглэж байна уу?

-Энэ кинон дээр зураачид сайн судалгаатай орсон юм билээ. Дээр үед цаатнуудын өмсч зүүдэг байсан хувцас чимэглэлийг нүд баясгахаар хийж өгсөн. Өнөөгийн миний нүдээр харсан цаатнууд бол орчин үеийн хувцастай, өдөн куртка, пүүз өмссөн байсан.

Харин цаагаа маллахдаа Монгол дээл өмсдөг юм билээ. Энэ кинонд цаатнуудын зан заншил, хувцас хэрэглэл ийм байсан гээд гаргаж ирсэн учраас дараа дараагийн уран бүтээлүүдэд өлгөж авах нэг шат болсон. Содураг кино гэхээс илүү бүтээл гэж үнэлж байгаа.

-Энэ киноны үзэгчдэд өгч буй мессеж олон талын өргөн утга агуулгатай санагдсан. Уран бүтээлчийн хувьд ач холбогдлыг нь юу гэж харж байв?

-Хүн бүр өөр өөрийн өнцгөөс олж харах байх. Миний хувьд эмэгтэй хүний нандин уяхан сэтгэл, бүсгүй хүн бүрт тохиолддог бүх л хайр дурлалыг зэрэг харуулсан юм шиг санагдсан. Эцэг эхийн хайр, өнчрөл хагацал, амраг сэтгэлийн хайр, отог омогоо бодсон хайр гээд эмэгтэй хүний хязгааргүй хайрыг харуулсан.

Энэ гол санаан дээр тулгуурлан үйл явдлууд өрнөж, үндэснийхээ цөөнхийг хайрлаж хамгаалъя, цаашлаад монгол үндэстэн цөөхөн шүү гэдгийг ойлгуулж, амьд харилцаа, сэтгэлийн нандин чанараа бүү гээгээсэй гэсэн санааг ойлгуулах болов уу. Ер нь үг үйлдэл бүр нь санаа өгсөн бүтээл юм даа.

-Гол дүрийг нь бүтээсэн анхны кино чинь үзэгчдэд хүрлээ. Гэр бүлийнхэн найз нөхөд цаашлаад мэргэжлийн хүмүүс хэрхэн үнэлж, ямар урмыг үг хэлсэн бэ?

-Зураг авалтад явж байх хугацаанд ар гэрийн бүх ачааг гэр бүлийнхэн, хань ижил, аав ээж, дүү маань үүрэлцсэн. Тэдэндээ хамгийн түрүүнд киногоо үзүүлсэн. Ээж маань аяга дүүрэн ус хажуулдаад тавьсан мэт нулимс урсаад л байлаа гэж хэлсэн. Хүний ээж гэдэг ямар ч үед үр хүүхдийнхээ талд байж, бахархаж байдаг шүү дээ.

Аав минь бодож байснаас илүү  тогложээ гэсэн. Харин нөхөр маань магтаал, шүүмж хоёуланг нь хэлсэн. Ардын жүжигчин Цэрэндагва гуай, Мэндбаяр эгч хоёроосоо сайхан үг сонссон. Сонин хэвлэлээр дамжуулан талархлын үгс нэлээд сонссон.Гавьяат жүжигчин дуучин Б.Сарантуяа эгчээс сониноор дамжуулж талархлын үг авсандаа баяртай байгаа. Багаасаа хайрлаж, хүндэлж дууг нь сонсч ирсэн дуучнаасаа сайхан үг сонсох гоё байсан. Магтаал дааж явна гэдэг хэцүү юм байна гэдгийг ойлгож сууна. Харин шүүмжлэл нь арай дээр юм шиг санагдсан.

-Ямартаа ч анхны кинондоо амжилттай тоглолоо. Цаашид кино урлагт ажиллах бодол байна уу?

-Кинонд тоглох саналууд ирж байна. Одоогоор охин маань нялх байгаа болохоор жаахан томруулж байгаад болно. Энэ киног үзсэн үзэгчид Очгэрэл гэдэг хүнээс илүүтэй гэнэн цайлган Содура гэх бүсгүйг хайрлаж байна. Тиймээс хүмүүсийн хайрлаж байгаа дүрийг муухай дүрээр сольчих вий гэж санаа зовж, дүр сонгохдоо хянамгай, бодолтой байх болно.

-Кино зураг авалтын үеэр жирэмсэн байсан гэсэн үү?

-Содура киноны өвлийн зураг авалтад явах үедээ жирэмсэн байсан. Манайхан жирэмсэн хүнийг хайрлаж, хүндэлдэг учраас асуудалгүй зураг авалт явагдсан. Орцонд авхуулсан зургийг хотод авсан болохоор гэрийнхээ хажууд ядрах нь гайгүй байсан. Клипний зураг авалтын үед ч жирэмсэн байсан.

-Дуулах авьяасаа цаашид хөгжүүлж, уран бүтээл хийх үү?

– Дуулах санал нэлээд ирж байгаа ч одоогоор шийдээгүй л байна. Гэхдээ яг дуулаад явна гэж бодохгүй байна. Яагаад гэвэл би гурван хүүхдийн ээж. Өөрийгөө биш үр хүүхдээ бодох ёстой. Том охин маань энэ жил нэгдүгээр ангид орно. Охиндоо анхаарал тавих хэрэгтэй.  Тиймээс цаашид яахаа бодож байж шийднэ.

Эх сурвалж: Ikon.mn

Continue Reading

Урлагийн мэдээ

Жүжигчин Алтаншагайн эхнэр яагаад шагнуулав ?

Published

on

By

Саяхан Алтангадас одонгоор энгэрээ мялаагаад байсан Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагайгийн эхнэр С. Насанжаргал өнөөдөр төрийн дээд одон Алтангадасаар мөн шагнагдсан байна. ТВ6 телевизээр бидэнд танил болсон тэрбээр сүүлийн үед кино продюсер болсон гэдэг. Тэрбээр энэ тухайгаа:

Ерөөлийн сайхан үгээр мялааж байгаа найз нартаа баярлалаа. Яг одоогоор гардаж аваагүй л яваа шүү. Сайхан мэдээ дуулдаад сэтгэл хөөрөөд л гүйж байна. Баярлалаа. Хэвлэл мэдээллийн салбарт дөрөө нийлүүлэн яваа хамт олон,найз нөхдийн минь хамтын шагнал гэж залбирч байнаа.Телевизийн салбарт 20-иод жил та нартайгаа мөр зэрэгцэн алхжээ.

ТВ5-хаа хамт олонд ТВ6 телевизийн хамт олонд кино багийн хамт олон, дүү нартаа маш их баярлалаа.Гоё Алтангадасаа зүүгээд гоё зураг оруулнаа. Amarbileg Sambuu асар өндөр мэдээлэлтэй хүний хурдыг гүйцэж амжсангүй ккк хэмээжээ.

Гэр бүлээрээ Алтангадас одон хүртсэн Урлагийн хосдоо аз жаргал хүсэе.

Continue Reading

Урлагийн мэдээ

“Тв коктейль” Э.ЦОЛМОНБАЯР: Ээжийн бэлэглэсэн пүүз сэтгэлд хамгийн тод үлдсэн

Published

on

By

“TV Cocktail” хамтлагийн жүжигчин, “Яг түүн шиг” шоуны хөтлөгч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Э.Цолмонбаяртай ярилцлаа.


-Та “Яг түүн шиг” шоуны хөтлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа шүү дээ. Ер нь анх хөтлөгч болох саналыг хэрхэн хүлээж авч байв?

-Хамгийн анх “Боловсрол” суваг телевизээс “Дэлхийн олон оронд амжилттай хийгдсэн нэгэн шоуг бид Монголдоо хийх гэж байгаа. Энэхүү шоуг чамаар хөтлүүлмээр байна” гэсэн санал тавьсан юм. Нэр хүндтэй том шоу учраас бас жаахан эргэлзэж “Би чадах юм болов уу даа” гэхэд “Чи л хөтөл. Чамаас өөр сонголт байхгүй” гэсэн л дээ. Ингээд би гадны хэд, хэдэн орнуудад хэрхэн явагдаж байсныг нь сонирхож бичлэгүүдийг нь үзсэн. Их гоё ч шоу байсан. Ямартай ч болмоор санагдаад, үзээд алдъя л гэж бодсон. Надад бол их л тохироод байгаа шиг санагддаг. Тийм бодолтой хүмүүс ч цөөнгүй байсан. 

-Харин таныг хөтөлж чадахгүй байна гэх сэтгэгдлүүд цахим ертөнцөд багагүй байсан. Энэ тухайд?

-Яахав цахим ертөнцөөр шүүмжилсэн сэтгэгдлүүд байсан л даа. Аливааг шүүмжлэх дуртай нэг хэсэг хүмүүс байгаад л байх шиг санагддаг юм. Миний хувьд бүр үнэхээр болохгүй гээд байгаа бол больдог ч юм уу гэж бодоод телевизийнхэнд энэ тухай саналаа хэлсэн л дээ. Гэтэл “Хэдхэн сэтгэгдлээс болж болино гэж юу байхав. Болохгүй байгаа бол бид хэлчихнэ шүү дээ” гэсэн хариу өгсөн. Нэгэнт телевизийнхэн ингэж дүгнэж байгаа хойно үргэлжлүүлэхэд болохгүй зүйл байхгүй л гэж бодсон. 

Би аль болох тухайн үеийн мэдрэмжээрээ хөтлөхийг хүсдэг. Тэр нь ч надад амар байдаг юм. Харин шоу нэвтрүүлгийн онцлог нь гэнэтийн зүйлс их тохиолддог. Тэрэнд л бэлэн байх ёстой. Жишээ нь оролцогчтойгоо яриа өрнүүлэх гэтэл өөдөөс уйлчихвал би дагаад уйлж болохгүй, өөдөөс нь маазраад байж бүр ч болохгүй, эсвэл дуу явж байх үед хөгжим зогсох юм бол тухайн үеийг ямар нэгэн аргаар л аргалах шаардлага гарна. Гэх мэтчилэн гэнэтийн зүйлст бэлэн байх л хэрэгтэй байдаг даа. Ер нь бол хөтлөгч хүн хэрэгтэй зүйлээ л ярих хэрэгтэй. Хэрэггүй олон юм нуршаад байх шаардлагагүй гэж боддог. 

-“Яг түүн шиг” шоуны оролцогчдын тухайд та ямар бодолтой байгаа вэ?

-Хүн, хүний онцлогууд их харагдаж байна. Манай А.Хишигдалай сайн дуучин хэрнээ, хувирч чаддаггүй ч гэх юм уу. Т.Бархүү, С.Гантогоо, Г.Мэнд-Амар гэх зэрэг залуучууд бүр тасарчихаад байгаа. Тиймээс бусад оролцогчид сул байгаа мэт харагдаад байж магадгүй л дээ. Үнэндээ бүгд мундаг байна л гэж би бодож байна. Ер нь бол өмнөх жилийн оролцогчид маань анхдагчид байсан. Үзэгчид бүх зүйлийг нь цоо шинээр хүлээн авч байсан шүү дээ. Харин энэ жилийн оролцогчид өмнөх жилийнхтэй харьцуулахад тун их үүрэг хариуцлага хүлээж байгаа юм. Ямартай ч үзэгчдийн хандалт маш их байгааг харахад шоу маань маш амжилттай үргэлжилж байна гэж ойлгож байгаа. 

Ер нь энэхүү шоу нь Монголд маш сайн хийгдэж байгаа. Өмнө нь Азийн хэд, хэдэн орнуудад хийгдсэн боловч хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй юм билээ. Тиймдээ тухайн компани монголчуудад эрхийг нь олгохдоо багахан айдастай байж л дээ. Гэтэл төсөөлж байснаас нь ч илүү мундаг байж, сайн үнэлгээ авсан. Миний хувьд энэхүү шоуг хөтөлж байгаадаа баяртай байгаа. Миний болоод оролцогчдын амьдралд хамгийн сайхан дурсамж, дурдатгал болж үлдэнэ гэдэгт хэн ч маргахгүй байх.

-“ТV Cocktail” хамтлаг хамгийн сүүлд “Гэрлэн дохио” олон ангит уран сайхны кино хийсэн. Одоогоор шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Бид “Гэрлэн дохио” гэх дөчин ангит урт бүтээлийнхээ ард гарсан. Энэхүү олон ангит кино сериалуудтай адил үйл явдал нь үргэлжлээд явах биш дараагийн ангид дүрүүд нь шинэ үйл явдалтайгаар л өгүүлэгдэж байдгаараа онцлог. “Шоудалт”, “Шарталт”, “Болзоо” гэх мэт тухайн анги бүртээ өөр адал явдал болж байдаг гэсэн үг л дээ. Харин энэхүү киноны утга санаа нь амьдралыг гэрлэн дохиогоор зүйрлэсэн гэж болно.

Ганц бие биш хэдий ч яг ч гэр бүл зохиочихоогүй, ер нь яг яах нь шийдэгдээгүй байгаа хэн нэгний амьдралыг шар гэрлээр, харин хэнд ч дурлаж, болзож болох эрх чөлөөтэй амьдралыг ногоон өнгөөр илэрхийлсэн бол элдэв хөдөлгөөн хийлгүйгээр зөвхөн үр хүүхэд, хань ижлийнхээ төлөө л хичээх ёстой амьдралыг улаан гэрлээр төлөөлүүлсэн юм. Нэгэнт л улаан гэрэл ассан бол таны амьдралд шар, ногоон гэрэл байх ёсгүй гэдгийг л хэлэх гэсэн санаа л даа. Энэ ч утгаараа хүмүүст их таалагдсан. Сайн бүтээл болсон гэж бодож байгаа. Харин одоогоор бид нэгэн шинэ уран бүтээлийнхээ зохиол дээр ажиллаж байна. Ирэх намраас үзэгчдэдээ хүргэнэ гэсэн бодолтой байгаа.

-Ингэхэд “TV Cocktail” хамтлаг хэрхэн байгуулагдаж байсан юм бэ?

– Бид нэг ангийн оюутнууд л даа. Манай хамтлагийнхан “Шинэ үе” продакшнд байсан юм. Тухайн үед А.Өнөржаргал, Н.Цэнд-Аюуш хоёртойгоо хамт телевизийн нэвтрүүлэг хийдэг байлаа. Харин удалгүй Д.Энхбаяртайгаа нийлээд дөрвүүлээ “TV Cocktail” хамтлагаа байгуулсан. 

Бид эхлээд дээр үеийнх шиг үзээд, уйдамгүй байнга зурагтаар гардаг кино хийе гэж зориод л “Guys”, “A Capella” хамтлагийнхантайгаа нийлээд “Сайн уу амьдрал минь” киног хийсэн. Хонхны баяр дөхөхөөр л “Сайн уу амьдрал минь” кино маань гарч л байдаг. Мөн дараа нь яг хамтлагаараа сайхан инээдмийн кино хийцгээе гээд л мөрөөдсөн, зүтгэсэн. “Намрын синдром” уран сайхны кино маань намар болохоор л гарч байна.

Үүнээс харахад хүн өөрийгөө гололгүй зорилгоо хол тавих юм бол түүндээ хүрэхгүй ч тун дөхүүлсэн байдаг гэдгийн үлгэрээр багагүй амжилт дагуулдаг шиг санагддаг. Эдгээр киноныхоо араас бид “Мөнгөний гахай, “Омарын эрэлд”, “Босуул” гэх мэт уран бүтээлүүдийг хийлээ. Харин бидний цаашдын том зорилго, мөрөөдөл гэвэл монгол киногоо гадагшаа гаргачих юмсан л гэсэн хүсэл байдаг юм. Зөвхөн бид ч гэлтгүй кино урлагт зүтгэж байгаа хүн бүхний л мөрөөдөл байх л даа. 

Ямартай ч зорилгынхоо төлөө найзуудтайгаа хамт яваадаа үргэлж баяртай байдаг. Өдөр ирэх тусам туршлагажиж, зогсолтгүй л хөдөлмөрлөсөөр байна даа. Төдийгөөс өдий хүртэл тарж, бутраагүй зорилгынхоо төлөө үнэнч яваа найзуудаараа үргэлж бахархаж явдаг юм.

-Таныг хүүхэд байхдаа кинонд тоглож байсан гэж сонссон. Кинонд тоглох болсон тухайгаа сонирхуулаач?

-Яахав хүний амьдрал гэдэг их сонин л доо. Би гуравдугаар ангид орох жилээ “Би эндээс явахгүй” гэх киноны гол дүрд нь тоглосон юм. Тоглох болсон тухайд гэвэл МҮОНТВ-д ажилладаг манай ээжийн нэг найз ирээд кинонд тоглох хүүхэд хайж байна гээд л намайг аваад явсан. Очиход маш олон хүүхэд байсан хэдий ч тэнцсэн л дээ. Харин тэнцсэн шалтгаан нь их сонин. Кино пробонд орж байгаа хүүхдүүдийг нэг, нэгээр нь бөөн гэрэл болсон өрөөнд оруулсан юм. Харин тэр гэрэл дунд нэг их харсан хүн сууж байдаг юм байна. Юу билээ гэж бодож зогстол өнөөх хүн чинь их л танил хоолойгоор “Миний хүү аавдаа ир” гэх нь дуулдав.

Би аавгүй өссөн л дөө. Тийм болоод ч тэрүү “Аав аа” гээд л уйлаад л гүйгээд очсон. Харин миний ааваа гэж андуурч очсон хүн Ш.Гүрбазар гуай байж билээ. Телевизээр харсаар байгаад л тийм танил болчихсон хэрэг. Ингэж л кинонд тоглох болсон юм даа. Энэ киноны дуу болох “Сэтгэлийн үг” дууг У.Далантай, С.Эрдэнэцэцэг хоёр дуулж хүмүүст ч маш их хүрсэн юмдаг.

Би арван жилээ 35 дугаар сургуулийг төгссөн л дөө. Намайг кино зураг авалтад явахад сургуулийнхан “Манай Э.Цолмонбаяр киноны гол дүрд тоглохоор явж байна” гээд л сүр дуулиантай гаргаж өглөө. Хөөрхий ээж минь бөөн хөөр болоод шинэ хувцас авч өгөөд л явуулж билээ. Гэтэл мань хүн кино зураг авалтдаа очоод уйлах хэсэгт нь яаж ч хичээсэн уйлж чаддаггүй дээ. Харин Ганбаатар найруулагч тэргүүтэй хүмүүс хоорондоо ярьж байна. “Одоо энэ хүүхдийг буцаая, тоглож чадахгүй юм байна.

Ээж нь Улсын их дэлгүүрийн хажуу талд үсчин хийдэг юм. Замын унаанд суулгаад ээж рүү нь явуул. Бас сургуулийнхан нь мэдээд шоолно биз” гэдэг юм байна. Мэдээж тэр мундаг хүмүүс намайг уйлуулах гэж л тийм арга зохиосон байгаа юм. Би ч одоо яана даа “Ээжийгээ гомдоох нь дээ. Сургуулийнхан намайг шоолох байх даа” гэж бодоод л сууж байлаа. Гэтэл найруулагч “За нааш ир. Одоо нэг үзье. Хэрэв чадахгүй бол буцаана шүү” л гэж байна. Би ч давж чадахгүй байсан даваагаа давлаа. Уйлсан ч гэж жигтэйхэн. Бүр зураг авалт дууссан хойно ч зогсч чадахгүй уйлж билээ. 

-Чөлөөт бөхөөр бас хичээллэдэг байсан гэж сонссон юм байна?

-Би тавдугаар ангиасаа эхлээд чөлөөт бөхийн секцэнд явж эхэлсэн юм. Учир нь ээжийн минь дүү самбо, жүдо бөхөөр барилддаг Ганболд гэж сайн тамирчин байлаа. Харин миний хувьд ахынхаа хүрээгүй амжилтыг гаргах гэсэн том мөрөөдөлтэй. Гэтэл хичээллээд байгаа хэрнээ нэг ч медаль авдаггүй дээ. Ингэж явсаар есдүгээр ангид ч орлоо. Тэр жил улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлнэ гээд л бэлтгэлээ маш сайн хийгээд л байсан. Харин ээж минь урлагийн хүн болгох сонирхолтой болохоор бөхийн спортоо орхи гэж их зөвлөнө.

Ингээд ээжтэйгээ тохиролцсон л доо. Яаж вэ гэхээр хэрэв би тэрхүү улсын аваргын тэмцээнээс медальтай ирвэл бөхөө сонгоно, чадахгүй бол урлагийн хүн болохоор шийдэх нь тэр. Харин тэмцээндээ оролцоод муу барилдсандаа ч биш азгүй тохиолдлоор тэмцээнээ орхих болсон юм. Ээж минь медальгүй ирсэн хүүгээ хараад жигтэйхэн их баярлаж билээ. Ингээд л СУИС-д орж, урлагийн хүн болсон доо. Гэхдээ ээжийн минь зөн, совин буруу байгаагүй. Ээжийнхээ үгнээс зөрөөгүй дээ маш их баярлаж явдаг. Басхүү ээжийнхээ мөрөөдлийг нь урлагийнхаа буянаар бурхан болохоос нь өмнө багахан ч гэсэн биелүүлсэн болов уу гэж бодож, найдаж явдаг юм. 

-Та аль нутгийнх вэ?

-Уг гарал минь Архангай нутаг л даа. Гэхдээ миний бага нас долоон буудалд эмээ, өвөө, ээж, хоёр охин дүүгийнхээ хамт өнгөрсөн юм. Дүү нар минь одоо том болцгоосон. Сайхан хань ижлүүдтэй учирч гэргий гэх мэргэжлийг эзэмшсэн. Олон сайхан үр хүүхэдтэй болцгоож энэ салбартаа тун чиг амжилттай яваа шүү.(инээв)

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Миний ханийг Т.Өлзийсайхан гэдэг. Надад өлзий, дэмбэрэлтэй амьдрал бэлэглэхээр ирсэн сайхан бүсгүй бий. Ханьтайгаа оюутан ахуй цагтаа анх танилцаж, бие биеээ мэддэг болсон. Харин танилцсныхаа дараахан манай хүн гадаадад суралцахаар явсан учир холбоо тасарсан л даа. Хачирхалтай нь олон жилийн дараа таарсан ч бид хоёр ганц, ганцаараа л явж байсан шүү. Учрах хүмүүсийн зам, ямар нэгэн байдлаар л нийлдэг байх гэж боддог юм

-Уран бүтээлч хүнд  шинэ жилтэй холбоотой олон сайхан дурсамж байдаг байх. Та сэтгэлд үлдсэн хамгийн хөгжилтэй, нандин дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Нэг удаа шинэ жилийн арга хэмжээ хөтлөх гээд яарч, сандарч байгаад костюмаа мартаад ирчихсэн байсан. Гэтэл зохион байгуулж байсан залуу “Шинэ жилээ “алалтай” нь биш, хувцсаа иртэл минийхийг өмсөөд арга хэмжээг эхлүүл” гээд тайзан дээр томдсон костюмтай гарч байлаа. Тэгээд юу ч болоогүй юм шиг “Миний шинэ стиль таалагдаж байна уу” гээд л зочдоо хөгжөөж байсан даа. Бас нэг удаа шинэ жил хөтлөхөөр болж, зохион байгуулагч залуу “Хурдлаарай” гэж яаруулаад, гүйгээд л орлоо. Тэгсэн өөр нэг залуу “Өө, та хөтлөх байсан юм уу, ашгүй дээ” гэдэг юм байна. Тэгээд шинэ жилийн арга хэмжээг эхлүүлж, захирлыг нь дуудаж үг хэлүүлчихээд,  нэг дуучин тайзан дээр урьчихаад сууж байсан чинь өмнөх зохион байгуулагч залуу “Яасан бэ, зочид хүлээгээд байна” гэлээ. Тэгсэн миний хөтлөх ёстой шинэ жилийн арга хэмжээ хажуу талын зааланд болох байж. Тэгж заал андуурч, шинэ жилийн арга хэмжээ нээж хөглөж байсан удаатай. Ер нь жил бүр л ямар нэг байдлаар хөгжилтэй зүйл тохиолддог доо.

-Хүүхэд байхдаа шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ. Догдлон хүлээдэг байв уу?

-Хүүхэд байхдаа бусдын адил л тэмдэглэдэг байсан. Чихэр, жимс ховор байсан болохоор ч тэр үү, тэсэн ядан хүлээдэг байлаа. Шинэ жил хамгийн аз жаргалтай баяр гэж боддог. Шинэ жилийг гацуур, чимэглэл, цаасан ууттай мандарин зэргээр төсөөлдөг байлаа.

-Шинэ жилийн сэтгэлд үлдсэн хамгийн гоё бэлгийг хэн өгч байсан бэ?

-Ээж минь Польш Улсаас гэрэл асдаг пүүз авчирч, шинэ жилийн бэлэг болгон өгч байсан юм. Шөнө унтаж байгаад сэрээд пүүзээ байна уу, үгүй юү гэж шалгадаг байсан. Тэр бэлэг сэтгэл зүрхэнд маань хамгийн тод үлдсэн байна.

-Урлагийнхан ихэвчлэн хүүхэд байхаасаа л сургуулийнхаа шинэ жилийн арга хэмжээнд оролцдог юм билээ. Таны хувьд голцуу ямар үүрэгтэй оролцдог байсан бэ. Бас өвлийн өвгөнөөс бэлэг авч байв уу?

-Би Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийг төгссөн. Хүүхэд байхдаа дандаа алиалагч болж сургуулийнхаа шинэ жилд ордог байлаа. Харин ахлах ангиасаа шинэ жилийн баярын арга хэмжээг хөтөлдөг болсон. Тэгээд хүүхэд бүр нэг саа, нэг боодол хөвөн авчирч ангиа чимэглэдэг. Анги бүрээс нэг ханын сонин гаргаж шилдгийг нь тодруулдаг байв. Би 1993 онд гуравдугаар ангид ордог жилээ Э.Оюуны “Би эндээс явахгүй” жүжгээс сэдэвлэсэн “Би эндээс явахгүй” киноны Батын дүрд тоглож байсан. Тухайн кинонд телевизийн нэвтрүүлэгч Б.Цоодол, Ш.Бямбацогт нар тоглодог. Киноны Сэтгэлийн үг” гэдэг дууг У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар дуулж байлаа. Тэр жилийн шинэ жилийн бэлгүүд огт мартагддаггүй. Сургуулийн оны шилдэг хүүхэд, Дүүргийн шилдэг хүүхдээр тодорч, бэлэг авсан. Мөн хотын урлаг, спорт, сурлагаар тэргүүлсэн хүүхдүүдийг шагнадаг Монгол дахь Оросын соёлын төвөөс улаан хуванцар савтай бэлэг авч байсан. Тухайн үед үнэхээр их баярласан.

-Хүүхэд байхдаа өвлийн өвгөн, цасан охин байдаг гэдэгт итгэдэг байсан уу?

-Сургуульд орохоос өмнө итгэдэг байсан. Харин сургуульд орсон цагаасаа өвлийн өвгөн, цасан охин байдагт итгэхээ больсон. Багаасаа сургуулийн шинэ жилд ордог байсан болохоор бэлтгэл дээр хэн нь өвлийн өвгөн, хэн нь цасан охин болж байгааг мэддэг байсан юм.

-Энэ жил шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэх бодолтой байна вэ?

-Энэ жилийн хувьд бараг анх удаа арванхоёрдугаар сарыг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөж байна. Урлагийнхан ер нь арванхоёрдугаар сард түмэн олноо баярлуулах гээд  өдөр, шөнөгүй завгүй явдаг. Гэр бүлийнхэнтэйгээ он гаргаагүй жил олон шүү. Харин энэ жил хайртай хүмүүсдээ хоол хийж өгч, халуун ам бүлээрээ шинэ оноо сайхан угтахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: dnn.mn, ergelt.mn

Continue Reading

Trending