Connect with us

Гадаад мэдээ

Хэн ч оргож байгаагүй алдарт шоронгоос оргосон алдарт тагнуулч

Published

on

Жорж Блейкийн нэр хvн бvхэнд танил болоод удаж байгаа боловч тvvний намтар тvvх нь одоо болтол сонирхол татсаар байгаа билээ. Жорж 1922 оны 11-сарын 22-нд Голландад тєржээ. Эцэг нь Английн тагнуулын ажилтан байсан Альберт Бихэр, эх нь Бэйдервелленд тєрсєн Голландын иргэн Катрин гэдэг хvмvvс байв. Жорж залуудаа нилээн сvсэгтэй байсан нь протестант сvмийн номлогч болох бодолд хєтлєжээ. Гэвч дайн эхлэж, Германы тvрэмгийлэл эхлэхэд эсэргvvцлийн хєдєлгєєнд элсэн, тэдний эсрэг тэмцэлд оржээ.

1940 онд баригдаж, Шерл хорих лагерьт хоригдож байгаад тэндээсээ оргож чадсан байна. 1942 онд мєрдлєгєєс зугтаж Франц, Испаниар дамжин Англи руу гарав. Анлид тэнгисийн цэргийн албанд орж, улмаар тэндээсээ тагнуулч болжээ. Тэр vед л тэрбээр Блейк нэртэй болсон байна. Тvvний хувийн хэрэгт: “Герман, Англи, Франц, Голланд хэлийг маш сайн мэддэг. Тулалдаанд шалгарч, єєрийгєє бvхий л сайн талаас нь харуулж чадсан зоригтой. эрс шийдэмгий, тагнуулын ажилд ирээдvйтэй нэгэн” хэмээн тодорхойлсон байдаг. Энэ vед ЗХУ болон тvvний баатарлаг ард тvмэн фашизмын эсрэг тэмцэлд ганцаар бvх хvндийг нь vvрч байсан нь Жоржийг vнэхээр бишрvvлж байжээ.

1950 онд тэр Солонгос дахь дайнд оролцож явав. “Би Америкийн бємбєгдєгч онгоцууд Солонгосын хот, тосгодыг бємбєгдєж, хэрхэн газрын хєрснєєс арчиж байгааг харж байсан. Тэгээд би: “Энэ дайн бидэнд юунд хэрэгтэй юм бэ? Би хэний талд байлдах ёстой вэ?” хэмээн єєртєє асуулт тавьдаг байсан гэж Жорж дурссан байдаг. Энд тулалдаж явахдаа Солонгосчуудад олзлогджээ. Олзонд байхдаа хэний талд байх вэ гэдгээ эргэлт буцалтгvйгээр шийдсэн байна.

1955 онд Жорж Блейк Солонгосоос эргэж ирээд Английн тагнуулын албаны “Сикрет Интеллиженс Сервис”-д /СИС/ албаа vргэлжлvvлэн хааж, албаны шугамаар, БНАГУ, Чехословак дахь Их Британийн тагнуулын сvлжээг удирдаж байв. Мэдээж эдгээр орнуудыг хамарсан єрнєдийн тагнуулчдын бvхий л далд санааг Москвад мэдэж байсан нь тодорхой. Ийм учраас Блейкийн талаар ямар нэгэн ажиг сэжиг тєрєхгvй байхаар бvх ажлыг зохион байгуулах хэрэгтэй байлаа. Одоо тvvнтэй хамтран ажиллаж байсан Зєвлєлтийн тагнуулын офицеруудын ур чадвар бvхнийг шийдэх байв. Тvvний тагнуулчдаас хэн нь ч баригдсангvй.

Заримыг нь зvгээр л єєр хэсэг рvv шилжvvлж байсан бол нєгєє хэсгийг нь нууц мэдээлэлд нэвтрэх боломжийг нь тун хянуур хааж, гурав дахь нь зєвлєлтийн тагнуулын эрх ашигт нийцсэн нууц єгєєш хаяж, хуурамч мэдээгээр хангаж байлаа. Блейк болон тvvний хамтран зvтгэгчдийн элсvvлсэн тагнуулчид байснаас гадна Тєв тvvнийг єєр хэд хэдэн найдвартай тагнуулчдаар хангаж байв.

Блейкийн тусламжтайгаар дэлхийн II дайны дараа ТТГ, Их Британийн СИС-ийн хамтран хэрэгжvvлж байсан “Голд” буюу “Алт” нэртэй нэгэн нууц нууц ажиллагааг илрvvлсэн юм. Зvvн Берлиний баруун хэсгээр хилд ойрхон газар доогуур ухаж гаргасан нvхэн хонгилоор Зєвлєлтийн засгийн газрын болон БНАГУ-ын цэргийн холбооны маш нууц шугам тавьсан байжээ.

Америкчууд хилийн доогуур энэ шугамтай тулж нийлсэн хонгил барьж байгуулахын тулд асар их хєрєнгє хаяж, дээр нь Англичуудын илгээсэн уг шугамаар явж байгаа бvх яриаг бичиж авч сонсох боломжтой сvvлиин vеийн аппарат хэрэгсэл суурилуулсан.байна. Ингэснээр энэ шугамаар дамжуулж байгаа яриануудыг сонсож, бичиж аван дvн шинжилгээ хийх нь нэг ч тагнуулчийн олж авч чадаагvй тийм vнэтэй мэдээллийг Англи, Америкийн тусгай албадад єгєх ёстой байв. Гэвч Блейкийн ачаар зєвлєлтийн тагнуулын алба уг ажиллагааны бvхий л vйл явцыг сайн мэдэж байлаа.

Анх энэ ажиллагааг таслан зогсоож болох байсан боловч “хамтрагч” талуудыг энэ гvнзгий оруулахыг хvссэн байжээ. Хэдийгээр vнэ цэнэтэй мэдээллийг єрнєдийхєн “сонсох”-оос болгоомжилж энэ шугамаар єнгєрч байсан яриануудад хатуу хяналт тавьдаг байсан боловч зарим “хамтрагч” нарт сэжиг авхуулахгvйн тулд заримдаа “єгєєш” хаяж байв. Удалгvй энэ бvгдэд цэг тавих шийдвэр гарч, гэхдээ Блейкийг сэжиглvvлэхгvй байхаар бvхнийг хийх ёстой байв.

1956 оны 4-р сарын нэгэн єдєр Америкийн цэргийн тагнуулчид, холбооны ажилтнууд БНАГУ-н талаас хонгил дотор хvмvvс чанга чангаар ярилцан ирж явахыг сонсжээ. Америкчууд сандралдан эд мєрийн баримт болох сонсох аппарат тєхєєрємжєє ч салгаж авч, устгаж амжилгvй зугтан оджээ. Ингээд холбооны шугамд гарсан гэмтлийг засварлахаар хонгилд явж байсан зєвлєлт Германы холбооны ажилтнууд шугаманд холбосон байсан сонсох тєхєєрємжийг анх илрvvлж олсон гэсэн худал мэдээллийг маш чадварлагаар тараасан тул ТТГ, СИС-ийн энэ хэргий судлах тусгай хvртэл уг явдлыг санамсаргvй тохиолдол гэсэн дvгнэлт хийжээ.

Харин Блейк цэвэрхэн vлдэв. Тагнуулч хvний хамгийн эмзэг юм бол холбоо байдаг бєгєєд чухамхvv холбооноос болж тагнуулчид ихэвчлэн бvтэлгvйтдэг талтай. Блейктэй холбоо тогтоож байхын тулд СИС-д ажилдаг гэх “Борис” гэгчтэй албан ёсоор уулзаж байхаар болжээ. Гэхдээ “Борис” vнэхээр зєвлєлтийн тагнуулч холбоочин байсан ба Блейкээс хэрэгтэй мэдээллийг авч, дамжуулдаг байлаа. Мєн Борисоор дамжуулан Англичуудад худал мэдээлэл /єгєєш/ дамжуулж байсан нь ямар ч эргэлзээ тєрvvлэхгvйгээр цэвэрхэн хийгдэж байжээ.

Тvvнээс авч байсан тагнуулын материалууд нь ерєнхийдєє эдийн засгийн “ихэнхдээ ЗХУ, БНАГУ-н эдийн засгийн харилцан туслалцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Зєвлєлийн асуудлыг” тусгасан байдаг байлаа. Заримдаа улс тєрийн холбогдолтой мэдээлэл дамжуулж байв. Гэвч тэдний зуучлагч байсан Микки гэгч Герман эр урваж, улмаар тэднийг илчилж єгснєєс болж Жорж баривчлагджээ.

Шvvх хурал дээр шvvгч нар “энэ хvн дайны дараа Британий тагнуулын албаны хийж бvтээсэн бvхнийг vгvй хийсэн” гэсэн дvгнэлтэнд хvрч Жорж Блейкийг 42 жил хорих ялаар шийтгэсэн байна. Блейк єєрєє тагнуулын ажилтан В.Андрияновтой ярилцаж байхдаа: “Би 42 жил хорих ял оноож байгааг сонсоод эрхгvй инээмсэглэсэн юм. Энэ он жилvvдэд маш их vйл явдал болж єнгєрєх учраас санаанд нэг л багтаж єгєхгvй байлаа. Хэрэв надад 14, 15 жилийн ял оноосон бол энэ нь надад 42 жилийг бодвол ихээхэн сэтгэгдэл тєрvvлэх байсан юм.

Тиймээ, олон хvн надад харамсаж байгаагаа илэрхийлж байсан. Тийм учраас л би оргож чадсан юм” гэсэн байдаг. Хэрэв Жорж ялын хугацаагаа гvйцээсэн бол XXI зууны эхэн хvртэл шоронд суух байв. Нэгэн удаа алдартай тагнуулч Залуу Конон (нэр нь Г.Т.Лонсдейл буюу “Бен”) энэ номыг зохиогчид ярихдаа:”Би нэгэн удаа шоронгийн хашаан дотор салхилж яваад Жорж Блейктэй уулзаж билээ. Би тvvнд хандаж: ” 1967 оны 11-р сарын 7-нд Москвад Октябрийн их хувьсгалын 60-н жилиин ойгоор бид нар баяраа тэмдэглэж байх болно гэдэгтээ итгэлтэй байгаа шvv” гэж хэлж байсан юм” гэж хэлж байжээ.

1964 онд Залуу Кононыг Москвад баригдан ял эдэлж байсан английн туршуул Грэввил Виннээр солилцооний дагуу чєлєєлж авсан бол Жорж Блейк 1966 онд шоронгоос оргосон байна. Зоримог гэж хэлж болох энэ орголт нь А.Дюмагийн адал явдалт зохиолууд дээр гардаг шиг єрнєж арай л сvvлийн vеийн тоног хэрэгсэл ашигласангvй.

“Уордвуд Скребз”-ийн шоронгоос хэн ч, хэзээ ч оргож байгаагvйгээр алдартай байжээ. Тийм учраас тийшээ зєвлєлтийн тагнуулчид гэх зэрэг хамгийн аюултай гэмт хэрэгтнvvдийг хорьдог байв. Уг шоронд мєн хєнгєн гэмт хэрэгтнvvд ч бас хоригдож байв. Тэдний дунд Их Британид цємийн зэвсэг байрлуулахын эсрэг тэмцэж байсан английн хоёр иргэн М.Рэндл, П.Потл нар байлаа. Мєн Шон Берг нэртэй хоригдол байжээ. Тэд л нийлж, Блейкийг оргоход тусалсан байна.

М.Рэндл, П.Потл нар шоронд удаан суусангvй, удалгvй суллагдаж, харин Шон Берг єдєртєє шоронгоос гадуур ажиллаж, ажлын бус цагаар чєлєєгєєр гардаг байв. Ингэж явахдаа тэр Жорж Блейкт хутга авчирч єгсєн байна. Шоронд бямба гарагийн орой хоригдолуудад кино vзvvлэх vед харгалзагч нарын анхаарал нэг хэсэг сулардаг байв.

Урд єдєр нь Блейк хvн нэг их очоод байдаггvй шоронгийн нэгэн газрын цонхны шилийг авч тавин сараалжийг хєрєєдєєд, дараа нь эргvvлээд байранд нь тавьсан байжээ. Ингээд уг газраар гадагш гарч шоронгийн єндєр хананы дэргэд очиж Шон Берг ханан дээгvvр олсон шат авчирч шидтэл Блейк бvхэл бvтэн цаг хvлээх хэрэгтэй болсон аж.

– Магадгvй, энэ мєч таны амьдралын хамгийн хvнд vе байсан уу? Гэж энэ номыг зохиогч 2000 оны 2-р сарын 6-нд Жорж Блейктэй ярилцахдаа асуусан байна.

– Би хэцvv гэж хэлэхгvй, харин бvх юм сайхан болно гэдэгт итгэж, найдаж байсан сэтгэл догдлуулсан мєч гэж хэлж болох юм. Буцах зам надад байгаагvй. Шон саатсаны шалтгаан нь шоронгийн хананы дэргэдvvр цагдаа явж байсан, дараа нь дурлалт хосууд борооноос нуугдаж явах гэж яарахгvй байсан юм байна лээ. Шон машинд суугаад тэвчээртэй хvлээж эхэлжээ.

Цагдааг явж єнгєрмєгц Шон ойртон ирж, єєрийн хийсэн олсон шатаа ханан дээгvvр шидсэн ба Блейк тvvгээр нь хурдан авирч гараад бууж явахдаа унаж, улмаар гарын шуугаа гэмтээжээ. Євчнєє шvд зуун тэсвэрлэн байж Шоны машинд суусан байна. Гараа эмчлvvлэхийн тулд таньдаг эмчдээ хандаж, тэрбээр Жоржийг илчилж барьж єгсєнгvй шуунд нь гєлтєгнєєр /гипс/ чиг барьж боож єгчээ. Блейкийг оргосны дараа бvх л Англиар даяар тvгшvvр зарлаж, бvх боомт, вокзал, нисэх онгоцны буудлууд дээр цагдаа нарын хамгаалалт гаргасан байв.

Цагдаа нар сэжигтэй гэсэн дvvрэг, хэсэг, байшингуудыг самнан нэгжиж байжээ. Гэвч Блейк тэднээс нэг их холгvй, найз нарынхаа гэрт нь нуугдаж байсан аж. Блейкийг тус улсаас авч гарах амаргvй ажил найз нарт нь оногджээ. Учир нь Жоржийн зураг бvх л ил газруудад тавигдаж, бvх цагдаагийн хэсэг, шалган нэвтрvvлэх, хилийн боомтуудад тараасан байлаа.

Жоржийн найзууд олон арга сэдэж байсны дотор нэг нь тvvнийг тусгай будаг хэрэглэн хар арьст болгох тухай саналаа хэлэхэд энэ тvvний эрvvл мэндэд хэрхэн нєлєєлєх нь тодорхойгvй байсан учраас Жорж vvнийг няцаасан байна. Рэндлийн гэр бvл єєрийн машиндаа байдаг хvvхдийн орны доор нууц хэсэг гаргажээ. Энэ “нуувчинд” Жорж Рэндлийн гэр бvлийн хамт 2, 4 настай хоёр хvvхэдтэй нь урт удаан аялал хийх хэрэгтэй болсон юм.

1966 оны 12-сарын 17-нд тэд Лондонгоос гарч Дувр хvрээд тэндээсээ Белгийн Остенде боомт хvртэл гаталгаа онгоцоор хєвж, цаашаагаа Берлин хvртэл зогсолтгvй явжээ. Бvхэл замын турш Англи, Ла Маншаар гатлаж гарахад, хилээр нэвтрэх vед л “нуувчиндаа” ордог байжээ. Аялагчид явсаар зvvн Германы хил дээр ирэхэд нь хилчдээс гадна Зєвлєлтийн офицерууд угтаж авчээ. “Нуувчнаас” урилгагvй зочин гарч ирэхэд тэд мэдээж эхлээд ихэд гайхсан аж. Гэвч Блейкийг таньдаг нэгэн зєвлєлтийн тагнуулч Зvvн Берлинд байснаар бvх юмны учир олджээ.

Ингэж тэдний урт удаан, аюултай аялал тєгссєн байна. Vнэхээр зvvд биелэлээ олдог шиг 1967 оны 11-сарын 7-нд Жорж Блейк, Залуу Конон нар Улаан талбайн индэр дээр зэрэгцэн зогсож байлаа. Vvнээс хойш Жорж Блейк Москвад амьдрах болж, залуу тагнуулчдыг сургаж бэлтгэх болжээ.

Эх сурвалж: Дуулиант тагнуулч ном

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Гадаад мэдээ

Япон улсын ачаар бид хүүхдүүдээ үнэгүй вакцинжуулах нь

Published

on

By

Энэ талаар НҮБ-ийн ЮНИСЕФ-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн цахим хуудсаар мэдээлэл гарчээ.

“Монгол Улс 2,5 сая Пфайзер вакцины эхний ээлжийн 84,000 гаруй тунг хүлээн авлаа. Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer / Biontech) компанийн хооронд 2021 оны 5-р сард байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2,5 сая Pfizer/Biontech вакцины эхний ээлжийн 84,000 тун Монголд буулаа. Ирэх долоо хоногт 2 дахь ээлжийн нийлүүлэлтийг хүлээн авах бөгөөд улмаар үлдсэн хэсэг нь 2021 оны хоёрдугаар хагаст ирэх юм.

Дээрх гэрээний хүрээнд оруулж ирэх 2.5 сая тун вакциныг 2021 оны 3-р сарын 11-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байгаа юм. Дашрамд дурдахад Япон Улсын Засгийн газар нь КОВАКС хөтөлбөрийн гол санхүүжүүлэгчдийн нэг бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс одоогийн байдлаар 239,160 тун Астразенека, Пфайзер вакциныг хүлээн аваад байгаа юм.

Шадар сайд С.Амарсайхан Япон Улс манай Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч, вакцин нийлүүлэхэд болон вакцины хүйтэн хэлхээг бүрдүүлэхэд ийнхүү дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь манай хүн амыг бүрэн дархлаажуулахад, нэн ялангуяа манай ирээдүй болсон хүүхэд залуучуудыг вакцинд хамруулахад үнэтэй бөгөөд бодит дэмжлэг болно гээд Япон Улсын Засгийн газар, японы ард түмэн, төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж буй НҮБ-ын Хүүхдийн санд гүн талархал илэрхийлэв.

Элчин сайд Кобаяши Хироюки “Pfizer вакцины 2.5 сая тунгаас Японы засгийн газар 2.35 саяыг худалдан авахад санхүүжилт олгож буйдаа таатай байна. Япон улс НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарч дэмжлэг үзүүлж байгаа нь вакцинжуулалтын хөтөлбөрийг улам бэхжүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг сэргээхэд дэмжлэг болно гэж би итгэж байна” гэж хэлжээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэхдээ “Монгол Улс цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнд Япон улсын засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад НҮБ-ын Хүүхдийн Сангийн өмнөөс талархалаа илэрхийлэхийн хамт вакцинжуулалтын ажлыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэе. Өнөөдөр бидний хүлээн авч буй вакциныг дархлаажуулалтад хамрагдах боломжгүй байсан иргэдэд зориулж байгаагаараа онцлог юм” гэлээ.

Эх сурвалж: UNICEF Mongolia

Continue Reading

Гадаад мэдээ

Охиноо инженертэй гэрлүүлэх бол хүргэндээ 10,20 мянган долларын инж төлж байж гэрлүүлнэ

Published

on

By

ЭНЭТХЭГҮҮД Үндсэн хуулиараа кастын системийг хориглодог ч гурван мянган жилийн турш өвлөгдсөн ирсэн энэхүү ойлголтыг гуч дөчин жилийн дотор иргэдийн ухамсараас авч хаях үнэхээр хүндрэлтэй тул өнөөг хүртэл нийгмийн сэтгэл зүйд бат бэх оршсоор байна.

Хар ухаанаар бол кастын систем гэж тайж язгууртан, төрийн албан хаагч, захын худалдаа наймаачид, ядуучууд хэмээх хүмүүний дөрвөн зиндаа зэрэглэлийг хэлж байгаа юм.

Тэрбум энэтхэгчүүдийн гурванзуун сая захын худалдаа наймаачид хүнс хөдөө аж ахуй газар тариалан эрхлэгчид зах зээлийн худалдаа наймаагаар амиа аваад явдаг бол гурванзуун сая ядуучуудыг гурванзуун сая язгууртан болон чинээлэг албан хаагчид нь гэртээ цэвэрлэгч тогооч цэцэрлэгч жолоочоор ажиллуулаад нийгмээ бүхэлд нь чирээд аваад явдаг. Энэ бол тэдний хэрэгцээ төдийгүй нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлага гэдгийг энэтхэгийн баячууд сайн ойлгодог.

Энэтхэг залуучууд зиндаа зиндаагаараа гэр бүл болох бөгөөд хамгийн өндөр эрэлт хэрэгцээтэй хамгийн өндөр инж төлж нөхөрт гардаг мэргэжилтэн бол механик инженер. Муслим оронд сүйт залуугийн тал бүсгүйд инж төлдөг бол энэтхэгт охины тал сүйт залуудаа инж төлдөг. Охиноо механик инженертээ гэрлүүлэх энэтхэг хүн бол хүргэндээ арав хорин мянган долларын инж төлж байж гэрлүүлнэ. Энэ инж бол миний охиныг насаар нь тэжээж юугаар ч дутаахгүй элбэг хангалуун аз жаргалтай байлгана гэж хүргэндээ итгэж илэрхийлж байгаа хадам эцгийн чин сэтгэлийн бэлэг. Хүргэн ч үүргээ ухамсарлаж авааль эхнэрээ алган дээрээ бөмбөрүүлж жаргаадаг.

Орчин үеийн мэдээллийн зуунд энэтхэг аав ээжүүд интернэт зарын дагуу худ нартай харилцан тохиролцож хүүхдүүддээ гэр болгох нь түгээмэл ч энэтхэгт гэр бүл салалт бараг үгүй гэр бүлийн тогтовортой байдал 99 хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл урьд өмнө бие биеэ үзээч үгүй байгаад гэрлэсэн хосуудын аз жаргалтай амьдрал ядуу зүдүү баян чинээлэг байхаас үл хамаараад насан туршид үргэлжилдэг нь хинди шашны сүсэг бишрэл ёс зүйтэй холбоотой.

НҮБ-д зарлагддаг ажлын байрны орон тоон дээр хятадууд төрийн бодлогоор хүмүүсээ хүчтэй лоббиддог бол энэтхэгүүд эдгээр местүүдийг толгойгоороо хамдаг. Дэлхий даяар зарлагдсан нэг ажлын байранд Энэтхэгээс дунджаар 500 инженер ажилтаны өргөдөл аппликейшн ирдэг бол Монголоос ганц хоёроос хэтрэхгүй. НҮБ-ын ажлын байранд бүс нутаг тивийг харгалзан томилдог ч суурь шалгалтуудын оноогоор энэтхэгүүд л эхний байруудыг эзэлдэг тул тэд одоогийн НҮБ-ийн нийт ажилтануудын бараг тал хувийг эзлэж байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ бол энэтхэг эцэг эхчүүд хүүхдээ багаас нь математик механик инженерийг түлхүү эзэмшүүлж хүүхдүүддээ саваагаар жанчаад ч хамаагүй хатуу шаардлага тавин онц сургадаг гэрийн хүмүүжилтэй нь холбоотой. Энэтхэгүүд яаруу сандруу биш амгалан тайван бүдүүн баргын хүмүүс.

Эдэлгээ сайн даах цамц гутлаас эхлээд даагдахын аргагүй бат бэх сүхээр цохиод ч эвдэхээргүй зузаан сандал ширээ хийж цонх хаалганы чигчий хуруун чинээ байх ёстой цоож түгжээг үзүүр тохой хиртэй бат бэх гурван кг орчим цул төмрөөр цутгана. Энэтхэгт чапати хэмээх цагаан гамбир дээр доргүй зооглож цай кофе уухаар цаг асууваас хоёр минут гэсэн бол хорин минут хорин минут бол хоёр цаг маргааш гэсэн бол мянган маргааш буюу хэзээ ч биш гэсэн үг. Ядуучууд нь би ядуу төрсөн ядуугаараа л дуусах ёстой гэсэн явцуу сэтгэлгээнээсээ тууштай салж чадах юм бол ардчилсан чөлөөт засаглалтай энэтхэгчүүд Америк Хятадыг ч ардаа орхин хөгжих агуу потенциалтай улс.

ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

Continue Reading

Гадаад мэдээ

Соронз мэт эмэгтэй байдаг гэдгийг мэдэх үү?

Published

on

By

Ер бусын, онцгой авъяас чадвар эзэндээ аз жаргал бэлэглэдэг гэдэг. Гэвч 50 настай Брэнда Эллисон энэ тухайд сєрєг бодолтой байдаг. Тvvнийг танилууд нь “соронзот эмэгтэй” хэмээн тодотгон нэрлэжээ. Тэрбээр хvн хvнээс онцгой, ер бусын бие махбодтойгоо бvр бага байхдаа мэдэрсэн ч vvнийгээ ашиглаж, єєртєє олны анхаарлыг татахыг хvссэнгvй.

Ганц бие ээж, єчvvхэн орлоготой менежер, даруухан, энгийн амьдралтай эл британи эмэгтэй тємєр эд зvйлс соронздон татдаг гоц авъяас бэлэглэсэн хувь заяаг зvхсээр иржээ. Зоос, сэлбvvр зvv, эрэг чангалдаг тvлхvvр, халбага сэрээ зэрэг тєрєл бvрийн тємєр эдлэл энэ эмэгтэйн арьсанд “татагддаг”.

Арьсанд наалдсан тємєр эдлэлvvд бvр 3-4 цаг тогтнох чадвартай. Брэнда заримдаа элдэв тємрєєр чимэглэсэн биеэ хєдєлгєн хэдэн цагийн турш бvжиглэж, гайхалтай бас ядаргаатай чадвар нь хэр тэсвэртэйг шалгана. Тэгэхэд тvvнд наалдсан элдэв тємєр ямар ч хєдєлгєєнийг vл ажран наалдсан хэвээр байдаг аж. Гэхдээ одоо тvvнд уг чадвар нь ер сонин биш. Харин тэрбээр ямар хvмvvст, яагаад ийм чадвар заяадаг, ямар учиртайг мэдэх гэж цєєнгvй жилийг vржээ.

Ер бусын чадвараасаа болж олон ч таагvй зvйлтэй учирсан аж. Тухайлбал тvvнийг дэлгvvр юм уу автомат хяналттай томоохон газраар ороод гарах vед автомат хянагчууд дохиогоо хангинуулж, гэрэл чийдэн асч унтран, цаг уруу ойртох юм бол цаг худлаа явж эхэлнэ.

Тиймээс тvvнийг дунд сургуульд байх vеэс эцэг, эх нь цаг худалдан авч єгєхєє больжээ. Тэртээ тэргvй тvvний зvvсэн цаг буруу заах тул яах ч билээ. Тvvний бие дэх хэт соронзон талбай механик vйл ажиллагаанд хутгалдан будлиан vvсгэдэг аж. Брэнда єсвєр насны охин байхдаа ер бусын авъяас чадвараа хэмжээлшгvй ихээр гайхан биеийнх нь соронзон чадвар хэзээ хамгийн оргил vедээ хvрч, хэзээ буурч буй тухай єдрийн тэмдэглэл хєтєлдєг байв. Тvvний анзааран тэмдэглэснээр, соронзон хvч ихсэн оволзох vзэгдэл сарын тэмдгийн мєчлєг дуусах vеэр илэрдэг байж. Гагцхvv энэ хоёрын харилцан хамаарлыг Брэнда яагаад ч илрvvлж чадаагvй байна.

“Хvмvvсийг гайхшруулан хєгжєєхєд биен дээрээ хэдэн тємєр эд зvйл наалдуулахад л хангалттай. Энэ нь ямар ч асуудалгvй хялбар зvйл. Гэвч ийм хачин хvний дэргэд амар амгалан байж чадах хvн олдохгvй л болов уу. Ямар ч хvн тодорхой хэмжээгээр надаас сэжиглэж, тvгших нь гарцаагvй. Зарим нь бvр намайг хvмvvсийн толгойг эргvvлэн, хуурамч зvйл хийж байна хэмээн хардаж, мєрдєн шалгадаг байв. Магтан шагшрах хvн ч бий.

Гэвч миний биеийн соронзон чадвар надад болон ойр тойрныхонд маань vргэлж таатай гэнэтийн бэлэг авчирдаггvй байсан” гэж Брэнда ярьжээ. Нэгэн удаа Брэнда супермаркет орж, сагс дvvрэн эд зvйлс цуглуулан кассанд мєнгєє тєлєхєєр хvлээн зогстол кассын аппарат гэнэт гацаж, нээгдсэн байна. Яаж ч оролдоод хаагдахгvй байсан аппарат гэнэт хаагдахдаа дахин онгойхооргvй болжээ.

Дэлгvvрийн ажилтан, кассчин бvсгvй эл ер бусын гэнэтийн таагvй явдал худалдан авагч эмэгтэйтэй холбоотой болох нь гарцаагvй хэмээн таамаглаж, Эллисоныг хар шидийн аргаар хорлол хийлээ хэмээн танхим дvvрэн зарлажээ. “Кассчин эмэгтэй тэр vед намайг кассын аппаратыг хараан, гэмтэл гаргалаа хэмээн хашгирч байсан. Тэгэхэд надад маш ичгэвтэр бас аймшигтай байсан” хэмээн соронзон эмэгтэй дурсчээ. Тэрбээр цєєнгvй эмчид хандаж байснаас гадна тvvний ер бусын авъяасын нууцыг тайлах гэсэн хэсэг мэргэжилтнvvдийн “баатар” болж байв.

Эцэст нь шинжээчид Брэндагийн соронзон чадвар сэтгэл мэдрэлийн байдалтай нь холбоотой тул тайван байхыг зєвлєжээ. Брэндагийн эцэг, эх охиныхоо євєрмєц чадварын талаар мэддэг байсан ч эмчид vзvvлэхээс татгалздаг байж. “Намайг хvvхэд байхад анагаах ухаан одоогийнхоос єєр байсан л байх. Эцэг, эх маань цагаан халаатдангууд охиныг минь авч явж, туршилтад ашиглаад биднийг дахиж хэзээ ч уулзуулахгvй хэмээн айдаг байсан.

Хvvхэд байхдаа би эцэг эхдээ мєн ч их тєвєг удсан даа. Цахилгааны засварчид болон бусад мэргэжилтнvvд манай байнгын зочид байдаг байв. Би єєрєє ч анзаарч мэдэлгvйгээр байнга ямар нэг зvйл эвдчихнэ. Зурагтаа л лав манайх тогтмол засуулдаг байсан” гэж Эллисон дурссан байна. Тємєр биетvvд цэнэгийн хvчнээсээ хамаарч Брэндаг бусад соронзоны адил єєртєє татах юм уу єєрєєсєє тvлхдэг байна. “Мэдээжийн хэрэг халбага, сэрээ єрєєний нєгєє єнцгєєс над уруу нисэж ирэхгvй. Харин тэдгээрийг єєртєє ойртуулах юм бол таталцлын хvчийг мэдэрнэ. Ясандаа хэр ойр барина наалдах хvч тєдий чинээ єндєр байдаг.

Заримдаа би єєрийгєє бяцхан соронзонгуудаар чимэглэсэн хєргєгчтэй зvйрлэдэг. Хvv маань миний чадварыг жирийн хvнд байдаггvй хачин зvйл гэж онцгойлон мэдэрдэггvй юм шиг байна лээ. Ухаан орох цагаасаа л ээжийнх нь биед гал тогооны элдэв хэрэгсэл “єлгєєтэй” байхыг харсаар дасчихдаг биз дээ.

Харин зайгаар ажилладаг тvvний тоглоомууд надад ойртох юм бол ажиллахаа больчихдог. Энэ нь тvvнд таалагддаггvй” хэмээн Брэнда онцолжээ. Ямар ч хvний бие цахилгаан соронзонг тодорхой хэмжээгээр агуулдаг. Ер бусын vзэгдэл судлаачид “амьд” соронзоныг тайлбарлахдаа Ємнєд Африкт тохиолдсон хачирхалтай бас эмгэнэлтэй хэргийн талаар жишээ татдаг байна.

Тэнд маш хvчирхэг соронзонтой нэгэн эмэгтэй аж тєрдєг байсан агаад нэгэн єдєр соронзон хvчдэл нь ихэдсэний нєлєєгєєр гэртэйгээ шатаж, vнс болсон тухай нутгийнхан ярьдаг байна. Энэ учир битvvлэг салбарт шинжилгээ хийдэг мэргэжилтэн Кэти Жеминиан, “Дэлхий дээр соронзот хvмvvсийн тухайд маш олон судалгаа, шинжилгээний ажил хийгддэг. Гэвч эл ер бусын зvйлийн учрыг тайлах хариултыг єнєє хvртэл олоогvй” гэжээ. Ер нь дэлхий дээр соронзон хvч ихтэй хvн цєєнгvй байдаг аж.

“Тэдгээрийн дийлэнх нь тогтвортой ажил хийж чадахгvй байх, дэлгvvр хэсэх боломжгvй, цахилгаан тєхєєрємжvvдээс хол байх шаардлагатай гэсэн олон сєрєг зvйлийг мэдэрдэг. Брэнда Эллисон бол бидний гайхамшиг мєн. Учир нь Их Британид тvvнээс єєр “амьд соронзон” байдаг тухай албан ёсоор тодроогvй” гэж Британийн судлаач Сэнди Лоурес тодотгожээ.

Ц.Мєнхжаргал

Continue Reading

Trending