Connect with us

Танд зөвлөхөд

Та юу зүүдлэсэн бэ? Зүүдний тайллаа эндээс уншаарай!

Published

on

Бєєс

Зvvдэндээ бєєс харвал хэн нэгэн ойрын хvн єєдгvй санаагаараа таныг єдєєж уур хилэнг тань хєдєлгєнє. Хэрвээ бєєс эмэгтэй хvнийг хазаж байвал – тэр найзууддаа гєрдєн гvтгvvлнэ. Хэрвээ эмэгтэй хvн дурлалт хvнд нь бєєс байна гэж зvvдэлвэл энэ нь тухайн хvн нь тогтворгvй гэдгийг хэлж єгч байна,

Бєх

Зvvдэндээ бєх харвал ирээдvйн тєлєвлєгєєнд хvндрэл гарна.

Буга

Буга – сайн зvvд, залууст цэвэр ариун, vнэнч нєхєрлєл, эхнэр, нєхєрт тайван тохитой гэр бvлийн амьдралыг амлажээ. Буга алж байвал дайснууддаа хорлогдоно. Буга агнаж байна гэсэн зvvд нь хєдєє аж ахуй эрхлэгчид болон ажил хэрэгч хvмvvст санал болгож байгаа ажил хэрэг нь бvтэлгvй байхын дохио болно. Бугын тугал зvудэлвэл та удахгvй найдвартай, шударга найз нєхєдтэй болно. Залуу хvмvvст энэ зvvд нь цэвэр, ариун мэдрэмжийг амлаж байна.

Бугуйвч

Найзынхаа эсвэл хайртынхаа єгсєн бугуйвчийг зvvсэн байна гэж зvvдлэх нь аз жаргалтай амьдрахын шинж. Залуу эмэгтэй бугуйвчаа гээж байна гэж зvvдэлвэл єчнєєн таагvй явдал тvvнийг хvлээж байна. Бугуйвч олж байна гэж зvvдэлвэл та нилээн их хєрєнгєний эзэн болно.

Будаа

Будаа зvvдлэх нь маш сайн тайлалтай бєгєєд амжилтыг болоод зvрх сэтгэлийн єєдрєг холбоог танд амлаж байна. Энэ зvvд нь ажил хэргийн амжилттай эхлэлийг, аж ахуй эрхэлдэг хvнд арвин их ургац хурааж авахыг билэгддэг. Будаа идэж байна гэж зvvдэлвэл аз жаргал гэр бvлийн тавлаг амьдрал таныг хvлээж байгаа билээ.

Хэрвээ бохир будаа зvvдлэгдвэл євчин тусаж, найз нєхєдтэйгєє vл ойлголцоно. Залуу эмэгтэй зvvдэндээ будаа агшааж байвал удахгvй тэр єєрийгєє аз жаргалтай баян болгох шинэ vvрэг хариуилага хvлээж авна.

Будаг

Зvvдэндээ дєнгєж будаг нь хатсан байшин харвал та хувийн тєлєвлєгєєгєє амжилттай биелvvлж чадна. Хувцсан дээрээ будаа болчихсон байна гэж зvvдэлвэл бусдыг буруу vнэлснээс болж таагvй зvйл тохиолдох юм байна. Будгийн багс гартаа барьж байна гэж зvvдэлвэл та одоогийн хийж байгаа зvйлийнхээ vр дvнд сэтгэл хангалуун байна. Уран зургийн дээж харж байна – найз нєхєд таны сэтгэлийн хариуд vнэнч байж чадахгvй ба бодож санаагvй хvн таныг хууран мэхэлнэ.

Залуу эмэгтэй єєрийгєє зураг зурж байгаагаар зvvдэлвэл тэр бусдаас илvvд vзсэн амраг залуудаа хуурагдана. Хэрвээ хувцас, давууг будаж байхыг харвал ямар єнгєєр будаж байгаагаас нь зовлон ирэх нь vv, аз жаргал ирэх нь vv гэдэг шалтгаална. Хэрвээ хєх, улаан, алтлаг єнгєтэй байвал сайн, хар эсвэл цагаан байвал тийм ч сайн
биш.

Буйд, ганцаар байх

Єєрийнхєє ийм байдлыг ямар нэгэн байдлаар алдагдлаа гэж зvvдэлвэл эрх мэдэлтэй хvмvvс таны тав тухыг алдагдуулна. Эмэгтэй хvний хувьд ийм зvvд нь тvvнийг хувийнхаа амьдралдаа анхааралтай хандаж, хvмvvстэй ярилцахдаа тэгтлээ их илэн далангvй байхгvй байхыг сэрэмжлvvлж байна.

Бvйлс

Энэ зvvд сайн шинж тэмдэгтэй. Хєрєнгє, баялагийг харуулна. Гэхдээ хэсэг хугацаа єнгєрсний дараа урам хугарах вий. Хатсан бvйлс – ямар нэгэн шинэ нєхцєл байдал л бий болохгvй юм бол тодорхой зорилгодоо хvрэхэд бэрхшээлтэй.

Булчин, шєрмєс

Булчингаа сайн хєгжсєн байна гэж зvvдэлвэл та дайснуудынхаа муу санааг гэтэлж, тэднийг ялан дийлээд амжилтанд хvрэх юм байна. Хэрвээ булчин чинь сул vлбэгэр байна гэж зvvдэлвэл нилээн итгэлтэй байсан зvйлдээ амжилт олж чадахгvй бололтой. Эмэгтэй хvний хувьд ийм зvvд нь хvнд хvчир ажил, хэрэгцээ шаардлагыг илэрхийлдэг.

Булш

Шинэхэн булш зvvдэлвэл нэгэн этгээдийн ичгvvргvй vйлдэл таныг маш их шаналгана. Эсвэл энэ зvvд ихээхэн аюул тулгарч байгааг ахааруулж байна. Булш зvvдлэх нь ер нь таагvй зvйлийг, євчин зовлонг ёрлодог. Булшин дундуур зугаалж байна гэж зvvдэлвэл гэрлэлт ажилтгvй байна. Хоосон булш харагдвал ойр дотны хvнээ алдаж болзошгvй.

Гvйцэд булаагvй булшинд хvн харагдвал бодит байдалд тухайн хvнд аюул тулгарч байна. Єєрийнхєє шарилыг харвал таныг далдуур хєнєєх гэсэн явууллага явагдаж байна. Зvvдэндээ булшаа ухаж байвал таны дайснууд таныг сєгдєєхийг оролдож байгаа ба хэрвээ та єєриинхєє ажлыг дуусгаж амжвал тэднийг ялан дийлнэ. Зориулж ухсан булшны шарил алга болсон байна гэж зvvдэлвэл таагvй мэдээ дуулна.

Та шєнє оршуулгын газарт байна, тэгээд булшинд унтахаас аргагvй болж байвал найз нєхдєє алдана, хайрттайгаа хєндийрнє. Хуучин, єгєршсєн булш зvvдэлвэл хvн євдєх эсвэл нас барахыг ёрлоно. Шарилан дээрх бичгийг уншиж байвал танд яршигтай ажил гарч ирэх нь.

Бульдог

Танихгvй айлд ороход бульдог тань руу дайрч байна гэж зvvдэлвэл зорилгодоо хvрэхийн тулд та єєрийн орны хуулийг зєрчиж, худал мэдvvлэг єгєх бололтой. Хэрвээ бульдог танд найрсаг хандаж байвал эсрэг талынхан ширvvнээр шvvмжлэн, дайсагнасан vйлдэл хийж байгаа ч таныг амжилт дагалдана.

Бумба, сав

Бумба зvvдэлвэл таны амьдралд амжилт, азгvйдэл ээлжлэн хэтэрхий санаа зовох ч зvйлгvй, хэтэрхий тайвшраад ч байх зvйлгvй байх юм байна. Хагархай бумба – зовлон бэрхшээл.

Бунхан

Зvvдэндээ бунхан харах – дээд зиндааны хvрээнийхний дунд хэрvvл, эвдрэл гарч, ажил хэргийн асуудал шийдэгдэхгvй байна. Бунханд байрлах – сэтгэл гонсойх зvйл гарах болон ажил хэрэгт єєрчлєлт орно. Залуу хvмvvсийн хувьд єєрсдийгєє бунхан руу орж явчиж байна гэж зvvдэлвэл хайр сэтгэл хуурмаг байна. Гэрлэлт азгvйтэж, хос хоёр хоёул урхи занганд орсонтой л адил болно.

Бурхан, шашин

Бурхныг харсан зvvд ямар ч сайн сайхан зvйлийг агуулдаггvй. Зоргоороо туйлдаг нэгэн эмэгтэй таныг эрхэндээ оруулж магад. Хэрвээ зvvдэндээ та бурхантай ярьж байвал шvvмжлэлд орж болзошгvй та болгоомжтой байгаарай. Ажил хэрэг ч бvтэлгvй байх бололтой. Энэ зvvд нь эрvvл мэнд муудах, зуурдаар нас барж болзошгvйг харуулж байна. Залбирч байгаа бурхныг зvvдэндээ харвал хийсэн vйлдэлдээ харамсан гэмшинэ. Хэрвээ танд бурхан єгєємєр хандаж байвал та нэр хvндтэй хvний ивээлд багтаж амжилтанд хvрнэ.

Бурхан шvтээнийг хараах

Хараалын тухай зvvд нь найздаа бvдvvлэг, мэдрэмжгvй ханддаг байдал танд байгааг анхааруулж байгаа юм. Хvмvvсийн харааж байхыг зvvдэндээ харах нь нэг нь танд шударга биш хандахыг, ямар нэгэн байдлаар гомдоож болзошгvйг харуулж байна. Магадгvй муу санаатай хvн таны итгэлийг олчихоод харин дараа нь хохироож болох юм. Зvvдэндээ єєрийгєє хараан зvхэж байвал хувь заяа танаас нvvр буруулна. Хvнд хараалган зvхvvлж байгаагаар зvvдэлвэл амгалан тайван, сайн сайхныг олно.

Буруутгах

Бусдыг єєдгvй зан гаргасанд нь буруутган зэмлэж байвал дор тушаалын хvнтэйгээ маргалдаж, ингэснээр нэр хvндээ унагана. Харин єєрийг чинь буруутгаж байвал та санаатайгаар заль хэрэглэн хов жив тараасан гэдэгт холбогдоно.

Бут сєєг

Бут сєєгєнд тєєрчихлєє гэж зvvдлэх – заналт дайснууд эргэн тойронд чинь занга тавьжээ. Ийм зvvд зvvдэлвэл амьдралын сорилт шалгалтанд санаа сэтгэлээ бэлдэх хэрэгтэй. Хэрвээ бут сєєгнєєс эвтэйхэн гарч чадаж байвал найз нєхдийн зvгээс цагаа олсон тусламж ирэхийг харуулж байна.

Буудлага

Зvvдэндээ буудуулан vхэж байгаа мэдрэмж тєрж байвал – найз нєхдийн зvгээс танд хэрцгий хандаж гомдооно, хэрвээ та vхлээс зугтааж, гэнэт цочин сэрж байвал дараа нь найз нєхєдтэйгээ эвлэрнэ.

Буудах, харвах

Буудалцаж байгаа хvмvvсийг харах эсвэл буудалцааны дуу сонсдох – хэмжээлшгvй их хувиа бодсон байдлаас болж эхнэр нєхєр болон амраг хайртуудын хооронд зєрчилдєєн vvсч, анхаарал сэрэмжгvй байснаас ажил хэрэг тааруу байна.

Буурцаг, вандуй

Зvvдэндээ вандуй идэж байвал эрvvл мэнд сайн байх, орлого ашиг нэмэгдэхийн шинж. Тариачин болон тэдний эхнэрт энэ зvvд нь ажлаа идэвхтэй явуулахыг сануулж байна. Ургаж байгаа бууруаг харвал аж ахуйн ажил сайн байна. Вандуй суулгах – таны хvсэл мєрєєдєл ул vндэстэй тиймээс ч биелнэ гэдгийн илэрхийлэл. Вандуй хурааж авч байгааг зvvдэлвэл таны тєлєвлєгєє биелэхийг, та єєрийн хєдєлмєрийн vр шимийг удахгvй амсана гэдгийг харуулж байна. Лаазалсан вандуй зvvдлэвэл таны итгэл найдвар биелэх эсэх нь хэсэг хугацаанд тєдийлєн тодорхой биш байх ч эцсийн эцэст амжилтанд хvрнэ. Хатаасан вандуй харвал та маш их ядарч туйлдах юм байна.

Буулт хийх, найр тавих

Хэн нэгний хvсэлтээр буулт хийж байна хэмээн зvvдлэх нь шийдэмгий биш байдлаасаа болоод та єсєж дэвших боломжоо ашиглаж чадахгvй алдана. Хэрвээ бусад хvмvvст найр тавин буулт хийж байвад танд маш их эрх ямба оногдож, та бусад найз нєхдєєсєє байр суурь илvv єндєртэй болохоо харна.

Эх сурвалж: Зvvдний тайлал ном

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд зөвлөхөд

Эрт үед нь илрүүлж чадвал өчүүхэн ч аймшигтай биш

Published

on

By

Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд Хавдар судлалын Үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, Клиникийн профессор, Анагаах ухааны магистр Д.Ягаан эмчтэй уулзаж ярилцлаа. Түүнтэй уулзсаны дараа өвчлөлийнх нь эхэн үед үзлэг, шинжилгээнд хамрагдан төгс эмчилгээ хийлгэж чадвал хорт хавдар гэдэг тийм ч болохоо байчихсан өвчин биш юм байна гэсэн өөдрөг бодол төрсөн юм.

-Ярианыхаа эхэнд хав­дар, хорт хавдар гэдэг нь чухам юу юм бэ гэдгийг эрүүл мэндийн шинжлэх ухааны үүднээс тайлбарлан хэлэхгүй юу?

-Хүний ямар нэгэн эм­гэгтэй эсээс үүсч, цааш үсэр­хийлэн идэвхждэг буглаа хэл­бэрийн өвчнийг л хавдар, хорт хавдар гэж ойлгох хэрэгтэй. Хавдар үүсгэгч бак­тер нь гаднаас биш хүний биеийн доторх эд, эсээс идэвх­ждэг. Хүний биеийн эд, эс нь цаг, минут тутамд өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Ганцхан секундэд тэрбум гаруй эс үхэж, мөн тэр хэмжээний эс шинээр бүрэлдэн тогтдог процесс тасралтгүй явагдаж байдаг. Энэ бүх процесс нь тухайн хүний бие организм, фи­зиологийн онцлог, өвчин эсэргүүцэх дархлааны сис­темийн удирдлага дор, то­дорхой давтамжтайгаар үр­­гэлж­лэн явагддаг.

Шинээр төлжиж байгаа эд, эсүүдэд ямар нэгэн хавдар үүсгэгч бактер үсэрхийлэн нэвчсэний үр дүнд тухайн эд, эсүүд хэвийн хэмжээнд өсч ургах процесс нь алдагдаж ямар нэгэн эмгэгтэй, хавдрын эс болж цааш тархдаг. Ингэж тун өчүүхэн нян, бактераар үсэрхийлэн халдсан эд, эсүүд томорсоор хорт хавдар болж байгаа юм.

-Ерөөсөө л ямар нэгэн хавдар, хорт хавдрын өвч­лөл нь бохирдсон нян бак­тераас үүдэлтэй гэж ойлгож болох нь ээ?

-Болно. Чухамдаа хавд­рын өвчлөл нь эрүүл эд, эс дээр үүсэх магадлал тун бага. Дархлааны системд да­ран­гуйлагдахаа больж му­у­д­­сан, ямар нэгэн эмгэг, гажигтай эд эсүүдэд л нэв­чин орж өвчлөл үүсгэдэг. Ерөөсөө л хавдар гэдэг нь эмгэгтэй эсийн өвчлөл юм. Яваандаа даамжирч томорсоор хүний биеийн бүх л эд, эсүүдэд нэвчин орж, дархлааны системийг ажилгүй болгосноор үхэлд хүргэдэг.

-Тархины, улаан хоо­лойн, ходоод, элэг цөсний, түрүү булчирхайн, умайн хүзүүний хорт хавдрууд үүсэх шалтгаан, нөхцөлүүд харилцан адилгүй байна биз?

-Дотоод, гадаад хүчин зүйлүүд харилцан адилгүй. Хүний биеийн дархлааны систем харилцан адилгүй байдгаас өвчлөлийн явц янз бүр байдаг. Хавдар үүсгэх эсийн өвчлөл нь төрөлхийн ба олдмол гэсэн үндсэн хоёр л шалтгаантай. Хавдар үүс­гэх наад захын хүчин зүйл нь хортой химийн бодис, Улаанбаатарын энэ их утаа тортог, архи, тамхи, хэтэрхий халуун хоол, цай байнга хэрэглэх, хоносон хоолоо халааж идэх гээд бид бүхний өдөр тутмын амьд­ралаас үүдэлтэй. Ха­рин манайхны хэтрүүлэн ойл­­годог шиг гэмтэл бэрт­лээс хавдар үүсэх нь тун бага байдаг. Одоогоор хүн төрөлхтөн чухам яг юунаас хорт хавдар үүсээд байгааг 100 хувийн нарийвчлалтай нотолж, тогтоож чадаагүй л байна.

-Хорт хавдар монгол­чуу­­дын үхлийн гол шалт­гаан болж байгаа нь оно­шилж чадахгүй, эмчилж хүч­­рэх­гүй байгаатай хол­боотой юу?

-Манайхны дунд хав­дар тусчихвал бүх зүйл дуус­чихдаг мэт ихээхэн буруу, хортой ойлголт амь бөхтэй оршсоор л байгаа. Ерөөсөө л улиралд нэг удаа чаддаггүй юм гэхэд ядаж жилдээ нэг удаа бүх төрлийн шин­жил­гээ хийлгэж, хавд­рыг эрт үед нь илрүүлж чадвал энэ өвчин 100 хувь эдгэдэг юм шүү дээ. Эсийн өөрчлөлттэй, эмгэг үүссэн хэсгийг нь тайрч хаяад л та цаашдаа хэчнээн ч жил амьдрах боломжтой. Туй­лын харамсалтай нь ма­най монголчуудын үнэ­хээр ха­риуц­лагагүй, өөрийнхөө эрүүл мэндийг төр засаг, эмч нарт даатгаад хаячихдаг, ха­туухан хэлэхэд арчаагүй, залхуу хойрго байдал л хавд­­рын өвчлөлийг дав­руу­лаад байгаа юм.

-Хүмүүсийн дунд биеийн аль нэг хэсэгт гарсан үү, мэнгэ, ургацаг зэрэг нь хавдар үүсэх нэгэн төрлийн шалтгаан болдог гэсэн ойл­­голт байдаг. Ялангуяа нүүрэн дээр гарсан мэнгэ, үү зэргийг хамаагүй орол­дож болохгүй гэж ярьдаг нь үүнтэй холбоотой юу?

-Хүний биен дээр үү, мэнгэ ургах нь хэвийн арьс өөрчлөлтөд орсны л шинж юм. Нэг ёсондоо мэнгэ, үү зэрэг нь арьсан дээрх эсийн өөрчлөлт гэж ойлгож болно. Иймэрхүү эсийн өөрчлөлт орсон хэсэгт ямар нэгэн байдлаар гадны нөлөөлөл орвол хавдар үүсэх шалтгаан болно. Тэгэхээр ялангуяа биеийн аль ч хэсэгт гарсан мэнгээр хамаагүй оролдож болохгүй. Миний түрүүний дурдсан эрүүл эс дээр биш, өөрчлөгдсөн эс дээр л хавдар, хорт хавдар үүсдэг гэдгийг мэнгэ, үү ургацаг зэрэг дээр давын өмнө анхаарах шаардлагатай. Хавдрын урь­­тал өвчлөл гэдэгт архаг хуучтай байсаар байгаад эсийн бүтэц нь алдагдсан бүх төрлийн үрэвсэлт, шархлаат өвчнүүд орно.

-Хөхүүл эхчүүд хэн нэг­­нээс горьдохоороо хөх нь хавдчихдаг. Энэ нь яваандаа хорт хавдраар өвч­­лөх суурь, шалтгаан бо­лох боломжтой юу?

-Тухайн үедээ хөхний булчирхайн цоргоны эсэд өөрчлөлт орохын хувьд орно. Тэглээ гээд хавдар үүсгэх шалтгаан болохгүй. Харин энэ процесс олон удаа, дахин давтагдвал хавд­рын суурь шалтгаан болох магадлалтай. Хөхний хорт хавдар томорч хоёрхон см болтлоо тухайн эхийн биед дөрвөөс таван жил үр­гэлжлэн явагддаг. Эсийн өөрчлөлт нь аажмаар явагд­саар гарт баригдаж, рентген аппаратад харагдах хүртлээ дөрвөн жил чи­мээ­гүй л бугшаад байна гэсэн үг шүү дээ.

Эхчүүд хөхөө байнга ажиг­лаж, илж, тэмтэрч өчүү­­­хэн төдий өөрчлөлт ор­сон эсэхийг хянаж байх хэ­рэгтэй. Ер нь бүх төрлийн хорт хавдрыг эрт үед нь 100 хувь илрүүлэх боломжтой гэдгийг л хүмүүс маш сайн ойлгох нь чухал юм.

-Ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлэхийн тулд дурангийн аппаратыг залгиж ходоодондоо оруу­­лах шаардлагатай. За­рим хү­­мүүсийн дунд дуран­гийн аппарат залгиж ходоо­дон­доо оруулах нь ходоодны шарх­­­лаа үүсэх нөхцөл бол­­­дог хэмээн дургүйцээд бай­даг. Үнэхээр ходоодны дурангийн аппарат нь хо­доодны шархлаа үүсгэх ма­гадлалтай юу?

-Үнэхээр шал дэмий, му­­хар сүсэг гэж үүнийг л хэлэх ёстой. Эмнэлгийн ба­гаж төхөөрөмжийн үр нө­лөөгөөр хорт хавдар үүсэх ямар ч нөхцөлгүй. Ходоодын дурангийн аппарат нь хүний биед ороод тухайн хэсгийг хөөлгөж, томруулсны дараа ажиллагаа нь явагддаг бо­лохоор бага зэргийн өвдөлт, зовиур үүсгэдэг нь үнэн. Ха­рин хөөлгөж томруулсны дараа ажиллагаа нь явагддаг болохоор ходоодны хананд хүрэх, шүргэх боломжгүй.

-Цээж хорсох, хоолой гашуу оргих нь ходоодны шарх­­лаа, хавдар үүсэх урьд­­­­чилсан нөхцөл, шалт­гаан мөн үү?

-Яг наадах чинь ходоодны үйл ажиллагаа доголдож, хэвийн бус болж байгаагийн хамгийн эхний дохио гэж ойлгож болно. Ходоодонд дээд, доод хоёр клапан буюу хаалт байдаг. Дээрээс орсон хоолыг хааж буцаж гарахыг хориглодог дээд клапан байна. Ходоодонд орсон хоол боловсрогдож дуусангуут хоёр цаг тутамд нарийн гэдэс рүү бага багаар шахах процесс тасралтгүй явагдаж байдаг. Нарийн гэдсэнд бүх хуваарилалт явагдаж, боловсорсон хоол хүний биед шим тэжээл болон тархдаг.

Харин ходоодны амсар хэсэг үрэвсэлтэй бо­лонгуут бүрэн хэмжээгээр хаагдахаа больж, доороос цөс, нойр булчирхайны шүүрэл цацагдаж эхэлдэг. Ингэснээр цээж хорсож, ходоод халуу оргиж эхэлдэг. Нэг үгээр хэлбэл ходоодонд байдаггүй шүүрэл ходоодонд орж ирэхээр цочроож, үрэв­сүүлээд эхэлж байгаа юм. Олон жил ходоод руу цөс шүүрсний үр дүнд ходоодны хорт хавдар үүсэх нөхцөл бүрддэг. Тэгэхээр таны цээж хорсож, ходоод гашуу оргиж л байгаа бол яаралтай ходоодоо дурандуулах шаард­лагатай.

-Сүүлийн үед хорт хавдар залуужиж хүүхэд, хөгшидгүй өртөх боллоо гэсэн аймшиг нийгмийн дунд хүчтэй тархаж байна. Үнэ­хээр тийм сэтгэл эмзэг­лүүлэх хэмжээнд хүрсэн хэрэг үү?

-Тийм сэтгэл түгшүүлэх хэмжээнд хүрчихээд байгаа юм байхгүй. Ерөнхийдөө мон­гол хүний дундаж нас богинохон болохоор л нэг тийм ойлголтын зө­рүү яваад байгаа юм. 2012 оны байдлаар улсын хэм­жээнд 11061 хүн хорт хавд­рын хяналтад байгаа нь хөг­жил­тэй орнуудын дундаж түв­шинтэй ойролцоо л үзүү­лэлт. 2012 оны байдлаар 4544 хүн хорт хавдраар ши­нээр өв­чилсөн бол, 3059 хүн энэ өвчний улмаас нас барсан байна.

Монголд элэгний хорт хавдар зонхилж байгаа нь бохир гарын өвчин, цааш­лаад эрүүл ахуйн зөв дэглэм алдагдаж байгаатай шууд холбоотой. Түүний дараа ходоодны хорт хавдар орж байгаа нь зөв зохистой хоол­­лолт, эрүүл ахуйн ба­тал­гаатай хүнс хэрэглэж чадахгүй байгаатай шууд холбоотой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Continue Reading

Танд зөвлөхөд

Та юунаас ч хоцроогүй…

Published

on

By

Зарим хүмүүс 30 гарсан ч ганц бие явдаг, зарим хүмүүс 18 настай гэр бүл болдог. Нэг нь гэрлэснээс хойш 10 жил үр хүүхэд хүлээдэг бол, зарим хүмүүс гэрлэсэн жилдээ үр хүүхдээ өлгийдөн авдаг.

Зарим нь 22 настай их сургуулиа төгсөөд ажилд орох гэж 5 жил хүлээдэг бол, зарим нэг нь 27 настай их сургуулиа төгсөөд шууд л ажилтай болдог. Зарим хүмүүс 25 настай захирал болоод 50 насандаа хорвоог орхидог бол зарим хүмүүс 50 настай захирал болж 90 хүртэл насалдаг.

Эргэн тойронд байгаа хүмүүс зарим нь таниас илүү, зарим нь магадгүй дутуу мэт санагдаж байж болно. Тэдэнд битгий атаарх, мөн тэднийг бүү өрөвд! Учир нь тэд зөвхөн өөрсдийнхөө цаг хугацааны бүсэд оршиж, та ч өөрийнхөө цаг хугацааны бүсэд оршин байгаа.

Хүн бүр өөрийн цаг хугацааны бүстэй.

Та юунаас ч хоцроогүй. Мөн юунд ч түрүүлээгүй.

Цэ Сээж

Continue Reading

Танд зөвлөхөд

Усны саванд архиа чирээд ороод ирнэ гэж хэн төсөөлөх вэ дээ

Published

on

By

Халдварын голомтонд ажиллаж буй эмчээс ирсэн захидал:

1. Халдвар аваад эмнэлэгт бөөн уур ирэх юм. Тэр уураа эмч нарт бүү гарга аа. Битгий уурла аа. Тэд та нарыг өвтгөөгүй, эмчилж эдгээх гээд халуун, дулаан сэтгэлээр тосоод авч байгаа юм аа.

2. Сэтгэл санааны тогтворгүй байдал их юм аа. Уйлж дуулаад, бахирч орилоод бүү хямар. Судас чинь агшина, зүүнд олдохгүй, бие чинь улам хямарна аа. Сандарсан сувилагч судсыг чинь олохгүй, эмчилгээ чинь эхлэх гэж хугацаа алдана, өөрөө л хохирно оо. Насанд хүрсэн хүн тул өөрийгөө хянах хэрэгтэй.

3. Шаардлагагүй бол эмнэлэгт бүү хэвт ээ. Шинжилгээ өгөөд бүгд хэвтэж байгаа ч нууц үедээ бол илрэхгүй ээ. Хажуугийн орны хүнээс чинь хамт сайхан найзлаад, хоол ундаа хувцаалцаад, ярьж хөөрөөд яаг байж байтал корона илрэх магадлалтай. Эмнэлэгт хэвтэж тариа хийлгэхээр л бие тэнхэрдэг юм биш ээ. Тэгээд дараа нь эмнэлгээс халдвар авлаа бла бла бла…. эмнэлэг бол голомт юм аа, бүх халдвартай, халдваргүй өвчнөөр өвдсөн хүмүүс эмнэлэг рүү зүглэдэг гэдгийг урьдчилж сайн ойлгоорой.

4. Эрчүүд ээ, хоолны төлөө бүү тэмцээ. Хэд хоног тэсээ. Тураад үхчихгүй ээ. Улбайж, сулбайж, дуу гарахгүй эвхэрч орж ирээд хэд хоног эмчлүүлээд бие нь тэнхрэнгүүт хоолны хэрүүл эхэлнээ, энэ болохгүй ээ. Хоолоо зохицуул аа, зөв хоолло, битгий их ид. Энэ бол эмнэлгийн хоол. Гэрийнх шиг чинь дал дөрвөн өндөр чанаад, хонины сүүл хэрчээд овоолсон хоол ирэхгүй ээ.

5. Ээжүүд ээ бүү хэрүүл хий. Таны санаанд юм бүр нийцэхгүй ээ. Эмч, сувилагч, асрагч нар чинь бас хүн. Энэ бол бас цар тахал юм аа. Тэд өвдвөл дараагийн ээлжинд ажиллах хүн байхгүй ээ. Тийм болсоон. Улаан бүсэд чинь өдөржин байж хажууд чинь бөөцийлж чадахгүй ээ, тодорхой хугацаа болоход гарахгүй бол болохгүй. Халууцна, амьсгалын дутагдалд орно, ядарна, хөлс ус шиг урсана, тэр хувцас их хэцүү.

6. Сахиурууд аа, сувилагчийг буланд шахаад бүү загна аа. Сувилагч айсандаа, ядарсандаа өмнө чинь ухаан алдаж унаж байна аа. Хоёр давхар бээлийтэй тариа хийх их хэцүү, хүнд өвдсөн эрчимтэд бгаа хүний судас бүр хэцүү. Судас хагаллаа гэж бүү загна аа. Сувилагч чинь муужраад унахаар тэр хүнд чинь анхны тусламж улаан бүсэд үзүүлэх боломжгүй ээ. Хувцас тайлж ам хамар ил гаргах боломжгүй ээ. Тэр цагаан хувцсыг чинь шат дараалалтай их нарийн тайлдаг юм аа. Халдвар авах эрсдэл тэр тайлах цэг дээр л байдаг гэдгийг ойлгоорой. Тэгэхээр сувилагчийн амь эрсдэлд орно оо.

7. Ариун цэврийн өрөө, суултуураа цэвэр хэрэглэж сур аа. Өдрийн гурваас илүү цэвэрлэж чадахгүй ээ. Усаа тат, хогийн саванд хогоо хий, дээр нь бүү гишгэ, гадуур нь бүү бие зас. Халдварын гол эх уурхай энд шүү. Асрагчаа хайрла аа. Тэр хүн чинь бас ядардаг, өвддөг юм аа.

8. Архи битгий уу. Эвхэрч ёолж явахдаа усны саванд архиа чирээд ороод ирнэ гэж хэн төсөөлөх вэ дээ. Архи уухгүй блаа гээд үхэхгүй ээ.

9. Уусан архиа шингээж чадахгүй эмч рүү дайрч болохгүй ээ. Ер нь эмнэлэгт архи ууж бүр болохгүй ээ. Хувцас руу нь дайрч бас болохгүй ээ. Ямар гэм хийлээ гэж энэ вэ? Хувцас нь урагдвал тэр эмч чинь халдвар аваад оронд нь ирэх эмч олдохгүй ээ.

10. Бие биенээ хайрла аа. Нэг нь амьсгалын аппараттай амьсгалах гэж тэмцэж бхад тамхи татах хүслээ дарж чадахгүй хажууд нь утаа гаргаж яаж чадаж байна аа. Амь насны хариуцлага хүлээх үү

.11. Угаалтуур, суултуур бүү бөглө өө. Юм битгий эвд ээ. Тэр тоолонд гаднаас улаан бүс рүү сантехникч, цахилгаанчин, мужаан орох хэрэг гарна аа. Энэ их эрсдэлтэй.

12. Бууз хуушуур, түргэн, бэлэн хоол бүү захиал аа. Оруулахгүй ээ. Оруулсангүй гэж хэрүүл хийгээд ч нэмэргүй ээ. Биед чинь сайнгүй ээ. Идэх яах вэ? Эрүүл болсон цагт бидон бидоноор хорхогоо идээрэй. 13. Нэг өрөөнд гэр бүлээрээ орчихоод илүү нэг ор бхад өөр хүн оруулахгүй гэж хэрүүл хийж болохгүй ээ. Амиа бүү хичээ. Өвдсөн зовлонг хамгийн их ойлгож бгаа бус уу?

14. Амьдрал хэцүү, хажуугийн оронд чинь ядарсан нэгэн ирнэ, бүү гажуурх, бүү гадуурх. Өвчин баян, ядууг ялгахгүй ээ. Тусахаа хүрвэл хэнийг ч голохгүй сонгоно.

15. Доржид нэг шар эм илүү, Батад нэг цагаан эм илүү. Энэ хамаагүй ээ. Хүн бүрийн биеийн байдлын явц өөр. Уух эмэнд ч ялгаа бна аа.

16. Зуун хоног алдаагүй ажиллаад нэг удаа алдаа гаргахад бүү зэмлэ ээ. Эмч, сувилагч, асрагч нар бас хүн юм аа. Алдаа гаргана, өвдөнө, явна, ирнэ. Тэр алдааг нь зургийг нь авч, баримтыг нь дэлгэж цахимаар од бүү болж өрөвдүүл ээ. Та өөр газар, өөр хүнд гаргах бухимдлаа гаргаж сэтгэл чинь тайвшрах ч сэтгэл нь дийлэхгүй шантрах эмч, сувилагч, асрагч байдаг юм аа.

17. Аливаа зүйлийг тайлбарлаад ойлгохгүй хүн гэж байх юм аа. Тэгээд буруу ойлгох юм аа. Цааш буруу хэлэх юм аа. Үг дамжуулдаг тоглоом шиг өнөө үг нь огт өөр болоод буцаад хэрүүл болоод ирэх юмааа. Юмны учрыг олох гэж, ойлгох гэж бас хичээх хэрэгтэй. Ойлгохгүй бол ойлгох хүнтэйгээ яриул аа. Асуудалгүй ээ, тайлбарлаад өгнө өө.

Жагсаалт хэт урт болохоос сэргийлж зогсов. Уучлаарай. Бидэнд бас үг байна аа. Нэг хэлж санаагаа амраая аа. Бүү гомдоорой. Бид хэд нь яахав. Байдгаараа махийна аа, зүтгэнэ ээ. Ард нь гарна аа. Хааяа нэг урмын үг шидэж бай. Өөр зүйлгүй дээ.

/Халдварын голомтоос бичив гэжээ/ #СОРҮ-дов

Continue Reading

Trending