Connect with us

Сайхан Түүхүүд

“Айсандаа татаж байсан тамхиа зажилчихсан”

Published

on

Нэгэн vеийн уран бvтээлчид нь цомог, тоглолтынх нь нэрээр “Бvжин сарны зvvд” гэж хошигнон нэрлэглэх болсон залуу дуучин Б.Болдбаатарыг уншигчид маань хэдийнэ таних болсон. Тэрбээр “Бvжин сарны зvvд” нэртэй анхны бие даасан цомог болон уран бvтээлийн тайлан тоглолтоо vзэгчиддээ єргєн бариад удаагvй байгаа билээ. Ингээд залуу уран бvтээлчтэй уулзаж ярилисанаа толилуулья, єєрийгєє том хvн шиг санадаг байж

-Баяр наадам єндєрлєєд хэдхэн хонож байна. Наадмаар яаж баярлав даа?

-Vндэсний их баяр наадмыг нутагтаа єнгєрєєсєн. Учир нь баяр наадмын vеэр нутгийнхандаа уран бvтээлийн тоглол¬тоо сонирхуулсан юм. Тийм болохоор наадмаар хотод байж чадаагvй. Гэхдээ наадам их сайхан болсон шvv.

-Урьд нь та тєрсєн нутагтаа тоглолтоо хийж байв уу. Наадамтай давхцсан тоглолтыг нутгийнхан тань хэрхэн хулээж авав ?

-Их сайхан хvлээж авлаа. Тєрсєн нутгийнхаа театрт анх удаа ая дуугаа єргєлєє. Тоглолтын танхимд vзэгчид пиг дvvрэн, дуу бvрийн минь дараа алга ташилт нижигнээд л. Цаашид уран бvтээлээ туурвиж, ихийг бvтээх хvсэл эрмэлзлийг минь улам бvр бадраасан сайхан тоглолт болсон. Бас Ємнєдэлгэр сумын наадамд очиж ая дуугаа єргєсєн.

-Ингэхэд та аль нутгийн хvн бэ?

-Би Хэнтий аймгийн Батноров суманд тєрєєд Бэрхийн 10 жилийн дунд сургуулийг тєгссєн. Харин хvvхэд байхдаа дуучин гэдэг алдрыг хvртэнэ чинээ бодож явсангvй.

-Хvvхэд нас хамгийн гэгээн дурсамжийг vлдээдэг гэдэг. Таны хувьд хэр сахилгагvй хvvхэд байсан бол. Охидыг их шоглодог байв уу, эсвэл?

-Бага байхдаа бусдын л адил сахилгагvй хvvхэд байлаа. Дєрєвдvгээр ангиасаа эхлээд л vерхэл нєхєрлєл хєєцєлдєх болсон доо. Єєрийгєє нэг л их том хvн шиг санадаг байж. Охидыг бараг шоглож байсангvй. Би ер нь сургуульд явж, хичээл vзэх их дургvй хvvхэд байсан. Тэгсэн хэрнээ хичээлээс гадуур дугуйлан, урлаг, спорт гэхээр хамгийн тvрvvнд гvйж, юм юманд нь идэвхтэй оролцдог байлаа шvv дээ. Хамгийн хєгжилтэй нь хичээлд дургvй хэрнээ 10 дугаар ангиа алтан мєдальтай, бас спортын нэгдvгээр зэрэгтэй тєгссєн. Айлын отгон хvvхэд мєртлєє их хэрсvv, ухаантай жаал байлаа.

-Та тэгвэл урлагийн хvн бололгvй спортоо хєєсєн бол илvv амжилтад хvрэх байсан юм биш vv?

-Би тэгж боддоггvй юм аа. Хvvхэд байхад хаана юу болно, тэр бvгдэд оролцох ёстой л гэж боддог байж. Тvvнээс биш урлаг, спорт гэдгийг нь нэг их ялгаж vздэггvй байж. Тэгээд ч би хvvхэд байхын дуучин болох юмсан гэж боддог байснаас дуучин болчихно гэж бодож байсангvй. Спортын тєрлєєс гар бембєг их тоглодог байсан. Улс, орон нутгийн чанартай тэмцээнvvдэд байнга оролцдог. Нэг vгээр хэлбэл, нийгмийн идэвх сайтай хvvхэд байсан юм уу даа.

-Та бага насныхаа хєгжилтэй явдлаас дурсаач?

-Бага байхад юу эс тохиолдох вэ. Зєндєє л инээдэмтэй, хєгжилтэй явдалтай учирч байлаа. Миний сэтгэлээс гардаггvй нэг явдал байдаг юм. Би тэр vед их л бага байсан санагдана. Vеийн багачуудыг дуурайж, хааяа нэг тамхи сорчихно оо. Нэг удаа тамхи татмаар санагдаад болдоггvй.. Гэтэл тамхи олддоггvй. Хvvхдэд хэн тамхи єгєх билээ. Тэгээд хэнээс ч юм бvv мэд “туулайны баас”-ыг цаасанд ороогоод татвал яг тамхи шиг байдаг гэж сонссоноо санаад адууны хомоолыг цаасанд ороогоод гэриинхээ гадаа “жорлон”-д ганц хоёр сорсон шигээ сууж байтал хаалганы завсраар ах ирж байгаа харагддаг юм байна. Айсандаа татаж байсан нєгєє тамхиа амандаа хийгээд зажилчихсан. Гэтэл ах ирээд “хурдлаарай” гэчихээд яваад єгч билээ. Хvн сандарч балмагдсан vедээ єєрийнхєє юу хийж байгааг анзаардаггvй юм шигээ.

Vнэхээр миний зvvд биелсэн шvv

-Ингэхэд одоо урын сандаа хэчнээн дуутай болоод байна вэ?

-Би хайр, эх орон, ээж, амраг сэтгэлийн гээд нийт 20-иод дуутай. Миний анхны цомог “Бvжин сарны зvvд” нэртэй гарсныг уншигчид маань мэдэх байх. Цомгийнхоо нээлтийг євєл “Улаанбаатар” цанын баазад хийж байлаа. Олонд тvгсэн дуунууд гэвэл “Бvжин сарны зvvд”, “Би буруугvй” зэрэг дуунуудыг нэрлэж болно доо.

-Таны цомгийн нээлтийг их євєрмєц болсон гэж сонссон. Цанын баазад цомгийнхоо нээлтийг хийсэн нь бусдаас євєрмєц байх гэсэн санаа юу, аль эсвэл хэн нэгэн нь танд цанын баазад ирж тоглолт хийгээч гэсэн санал тавьсан юм уу?

-Vнэндээ найз нєхєдтэйгєє ярилцаж байгаад цанын баазад цомгийгоо нээлтийг хийхээр болсон маань их євєрмєц шийдэл болсон. Миний хайрлаж хvндэлдэг дуучид, хамтлаг, найз нєхєд гээд их олон хvн ирсэн. Бид ирсэн зочиддоо 50 CD тараахаар бэлдээд байсан. Гэтэл миний бодсоноос ч их хvн ирсэн тул тэр єдєр нийт 100 СD тараачихсан. Миний амьдрал яг одоо л эхэлж байгаа болохоор энэ “Бvжин сарны зvvд” цомгийн маань нээлт миний жинхэнэ дуучин болох амжилтын нээлт болсон гэж боддог.

-Та хоёр сарын ємнє анхныхаа бие даасан тоглолтыг хийсэн. Харин дараагийн тоглолт хэзээ бол?

-Миний анхны бие даасан тоглолт тавдугаар сарын таванд Бєхийн єргєєнд “Бvжин сарны зvvд” нэртэй болсон. Vзэгчид дvvрэн байлаа. Дууг минь дагаж дуулаад л, алга ташилтаар мялааж урам єгєєд л, их сайхан єгєєжтэй тоглолт болсон. Би євєрмєц амьд тоглолт хийхийг зорьсон. Хоёр тайзтай, тоглолтын зохиомжийг жvжигчилсэн хэлбэрээр найруулсан. Тоглолтын єдєр ойртох тусам сэтгэл гэгэлзээд унтаж ч чадахгvй байдаг байлаа. Надаас гадна намайг дэмжиж тусалдаг олон сайхан хvмvvсийнхээ ачаар л тоглолтоо хийсэн дээ.

-Ер нь таны анхны цомог, анхны бие даасан тоглолт тань хоёулаа “Бvжин сарны зvvд” нэртэй юм. Яагаад заавал ингэж нэрлэх болсон юм бэ?

-Та бvхэн сайн мэднэ шvv дээ. “Бvжин сарны зvvд” гэдэг дуу маань миний анхны уран бvтээл гэдэг утгаараа хамтран ажиллагсадтайгаа зєвлєлдєєд энэ нэрийг єгєхєєр болсон. Vг нь ч гэсэн их гоё. Миний амьдрал яг л энэ “Бvжин сарны зvvд” мэт єєрчлєгдсєнд л хамаг учир байгаа юм. Саран дотор туулайн дvрс харагддаг тухай домог байдаг шvv дээ.

-Уран бvтээлчид Улаанбаатарт бие даасан тоглолтоо хийснийхээ дараагаар хєдєє орон нутагт аялан тоглодог жишиг тогтоод байгаа. Таны хувьд олон газраар явж аялан тоглолтоо хийсэн vv?

-Баруун аймгуудаар явж тоглосон Булган, Эрдэнэт, Дархан, Замын-Vvд зэрэг долоон газарт очиж тоглолоо. Энэ маань бас л анхны маань аялан тоглолт шvv дээ. Тоглолтоор явахдаа ард тvмнийхээ дунд “Хан Хэнтийн солгой” гэж нэрлэгдсэн Ард тvмний гавьяат Н.Тємєрхуяг багш, СТА Т.Цамбалхvндэв нарын багаасаа хайрлаж хvндэлж явдаг хоёр дуучинтай явсан. Vvнийгээ бодохоор vнэхээр миний зvvд биелчихсэн юм шиг санагддаг. Н.Тємєрхуяг ахыг харах гэж хvvхэд байхдаа ємнvvр, хойгуур нь их гvйдэг байлаа. Харин Т.Цамбалхvндэв ахын дууг сонсчихоод яагаад ч юм бэ уяраад уйлчихсан. Vнэхээр миний зvvд биелсэн байгаа биз дээ.

Хань ижил, vр хvvхдээ хvлээсэн хvмvvс цаанаа л нэг гунигтай юм билээ

-Монголчууд дуу хуурт тун ч дуртай ард тvмэн. Тэгээд ч элдэв найр наадам, баяр ёслолын арга хэмжээнд дуучдыг заавал урьдаг. Танд ийм урилга их ирдэг vv?

-Ирэхгvй яахав. Нэлээн хэдэн газраас ирсэн. Би дээр Батсvмбэрийн асрамжийн газар очиж настан буурлууддаа ая дууныхаа дээжээс єргєсєн. Асрамжийн газрын хєгшчvvлийн заримынх нь гэрээс хvн ирдэггvй юм билээ. Биднийг очиход их сайхан хvлээж авсан. Хамтдаа дуулж, бvжиглээд яг л хvvхэд шиг хєєрчихсєн байсан. Тэдний баярласан царайг хараад надад vнэхээр сайхан санагдсан.

Надтай хамт Нийслэлийн хvvхэд, залуучуудын байгууллагын авьяаслаг хvvхдvvд мєн “Хаан бууз”-ынхан очиж тэр хєгшчvvлийг баярлуулсан. Хvн ер нь дэмжлэг тусламж хvссэн хэнд ч боломж, чадлынхаа хэрээр тусалж байх хэрэгтэй гэж би боддог. Хань ижил, vр хvvхэд, найз нєхдєє харуулдаж, хvлээсэн хvмvvс гэдэг цаанаа л нэг гунигтай юм билээ.

-Тэгвэл сvvлийн vед ямар уран бvтээл хийж байна вэ?

-Дан шинэ дуунаас бvтсэн хоёр дахь цомгийнхоо ажилд орчихоод байна. Тун удахгvй гарна. Єєрийгєє завгvй байлгах санаатай л байна. Яг одоогоор цомгийнхоо нэрийг єгч амжаагvй байгаа. Сая Найданжавын хєгжим “Хєлєг баатрууд”, Дашзэвэгийн хєгжим “Эгшиглэн жаргал” гэдэг хоёр дуугаа бичvvлээд бэлэн болгоод байна. Удахгvй зурагт, радиогоор цацна. Мєн МУГЖ Бvрнээбаяр эгчтэй нэг дуу хамтарч дуулж байгаа. Цомгоо ч, дуугаа ч хамт гаргах санаатай байна даа.

-Таны нэгэн vеийн залуу дуучид ихэвчлэн хослон дуулсаар олны танил болсон. Харин та ганцаарчилсан уран бvтээлийг илvvд vздэг бололтой.

-Зарим дуугаа хослон дуулдаг. Дуучин Отгонгэрэлтэй дуулж байлаа. Хоолойны єнгє таараад, санаа нийлсэн хvнтэйгээ хамтран дуулдаг. Гэхдээ ихэнхдээ ганцаараа дуулдаг юм. Уран бvтээлийн талдаа бол “Face”студитэй байнга хамтран ажилладаг. Тухайлбал, “Чингисийн Монгол”, “Тогоруутай нуур”, “Би буруугvй”, “Нутгаа санана” гэх зэрэг олон сайхан дуундаа клип хийлгэсэн.

Хєгжмийн зохиолчид, яруу найрагчид, намайг дэмжиж тусалдаг найз нєхєд ижий, ааваас минь єєрцгvй ханддаг багш нар Хэнтий аймгийн “Цэн трейд” компани, мєн радио телевиз, хэвлэл мэдээллийнхэн гээд олон хvмvvсийн хєлс хvч, уран бvтээлд минь шингэсэн байгаа. Vvнээс гадна миний дууг сонсогчид, vзэгчдийгээ мартах ёсгvй. Дуучин Аранзай ах, “Колар музык”-ийн Сvхээ ах зэрэг олон хvнийг дурьдаж болно. Миний дуу, уран бvтээлийн цаана олон сайхан хvмvvс байдаг шvv гэдгийг дурьдах хэрэгтэй.

Би хvсэл тэмvvлэлтэй байгаа болохоор амьдрал минь зогсохгvй vргэлжилж байна

-Хоёулаа одоо яриагаа арай єєр тийш нь хандуулъя. Одоо хvртэл санаанаас тань гардаггvи хамгийн баяртай байсан цаг мєчєє болон оюутан насаа эргээд дурсаач гэвэл?

-Би анх СУИС-д тєгєлдєр хуурын ангид орсон юм. Энэ ангид байхдаа анх залуу дуучдын “Оюутан топ” тэмцээнд “Никитон” хамтлагийн Батчулуун ахын “Амраг минь”, “Эгчмэд бvсгvй” зэрэг дуугаар оролцож, “Шилдэг залуу дуучин” єргємжлєлийг хvртсэн. Энэ тэмцээнийг Г.Хайдав, Жамьянжав гэж хоёр багш сууж байлаа. Тэмцээний дараа намайг дуулаачийн ангид орохгvй юм уу гэж асуусны дагуу энэ хоёр багшид шалгуулаад тєгєлдєр хуурын ангиа орхиж дуулаачийн ангид орсон. Ингэж миний дуучин болох гараа эхэлсэн юм. Намайг олж харсан хоёр багшдаа, бас єєрийнхєє энэ алхамдаа одоо ч баярлаж явдагдаа.Харин оюутан насаа бусдын л адил пирошки идэж єнгєрєєлєє. Бас болоогvй ээ, пирошкигоо “тахианы гvя” гээд нэрлэчихнэ ээ. Амттай л байсан юм даа.

-Цаг vеэ дагаад залуус маань их єєрчлєгдєж байна гэдэг. Таны хувьд vе тэнгийнхнийхээ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Залуучууддаа хэлэхэд, эх орон ч vзэлтэй байгаасай. Мєн эр хvний ноён нурууг харуулаасай л гэж бодож явдаг даа. Ер нь манай залуучууд их залхуу юм шиг санагдцаг. Охид маань гадныхныг их сонирхох болж. Тиймээс охидууд маань сайхан инээмсэглэж хотынхоо чимэг нь болж яваасай, єєртєє итгэлтэй байгаасай л гэж хvсч байна.

-Та Монголынхоо нийгэмд хэр шvvмжлэлтэй ханддаг вэ?

-Манай нийгэм vнэхээр бусармаг нийгэм гэж миний хувьд vздэг. Тєр, засаг, байгаль орчин, хvн ард маань ямар байгаа билээ. Бvгд л харж байгаа шvv дээ. Хvн хvнээ гэх сэтгэл, хvний мєс гэж байхаа больсон цаг шиг санагддаг юм. Би “Амьддаа бие биеэ хайрла хvмvvсээ” гэдэг О.Дашбалбарын шvлгэнд их дуртай. Хvн бvхэн энэ шvлгийг сонсдог, ойлгодог, ухаарч мэдэрдэг байгаасай гэж хэлмээр байна.

-“Мєрєєдєж чаддаг хvн бvтээж чаддаг” гэсэн vг байдаг л даа. Энэ талаар таны бодол?

-Би их мєрєєдємтгий шvv. Мєрєєдєхєд мєнгє тєлєх биш. Мєрєєдєж хvссэнийхээ маргааш vvнийхээ тєлєє л зvтгэнэ шvv дээ. Одоо бол багын мєрєєдлийнхєє тєлєє ажиллаж, хєдєлмєрлєж байна. “Мєрєєдєж чаддаг хvн бvтээж чадна” гэдэг их vнэн vг санагдлаа. Хvнд зорилго байна гэдэг бол туvний амьдрал утга учиртай байгаагийн илрэл гэж би боддог. Би хvсэл тэмvvлэлтэй байгаа болохоор амьдрал минь зогсохгvй vргэлжилж байна.

-Ингэхэд єєртєє хэр чєлєєт цаг гаргадаг вэ?

-Би чєлєєт уран бvтээлч шvv дээ. Єєрєє л цаг зав, ажил тєрлєє зохицуулж амьжуулж явна. Хєдєлмєрлєхгvй бол уран бvтээл зогсч утгаа алдана. Чєлєєт цагаа хэтрvулж, залхуураад байвал миний хvсэл мєрєєдєл унтарч алга болно. Ер нь бол чєлєєт цагаа найз нєхєд, гэрийнхэнтэйгээ л єнгєрєєх дуртай. Хєдєє цэвэр агаарт гарах бас сайхан амралт болдог юм.

-Та хайр сэтгэлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хайр гэдэг чинь мєнхийн маш нандин зvйл шvv дээ. Эцэг, эхийн хайр, ах эгчийн хайр, амраг сэтгэлийн хайр гээд хайрыг дотор нь олон ангилдаг ч агуулга, санаа нь нэг л xайр гэнэн нандин зvйл дээр тогтдог гэж би ойлгодог.

Хєдєєгийн урлаг, хотын урлаг гэж ялгаж болохгvй шvv

-Та єєрийгєє жинхэнэ дуучин гэж бардам хэлж чадах уу. Ер нь дуучин гэдэг мэргэжил мєн vv?

-Би єєртєє итгэлтэй байна. Хvн єєртєє итгэлтэй урагшилж, тэмцэж чаддаг байх хэрэгтэй. Єєрєє єєртєє урам зориг єгч, єєрийгєє ямагт хєгжvvлж байх нь чухал. Дуучин гэдэг бол мэргэжил мєн. Яагаад гэхээр, дууны хамгийн томыг нь “ари” гэдэг. Харин “ари”-г нэг удаа дуулахад уурхайчин хvний 24 цаг ажилласантай тэнцдэг гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг юм байна лээ. Тэгэхээр уурхайчин чинь мэргэжил мєн vv, мєн. Дуучин мэргэжил мєн vv, мєн.

-Тэгвэл хоолойгоо яаж арчилдаг вэ?

-Тодорхой хэмжээний сургуулилт хийж, гам уншина. Бvх л дуучид адилхан хоолойндоо маш их санаа тавьдаг юм. Эстрад дуу байна уу, нийтийн дуу байна уу, бvгд л адилхан.

-Хотын хєгжим нь рок, поп урлаг. Хєдєєний хєгжимд нь ардын дуу, нийтийн дуу ордог гэсэн яриа гарах болж. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Тийм юм гэж байхгvй байх аа. Энә хэтэрхий єрєєсгєл бодол байна. Хєдєє морин дээр ардын дуу дуулаад явахад зохицсон гоё байдаг нь мэдээж. Яагаад гэхээр, байгаль дэлхийдээ ойр, хєдєє нутаг аж амьдралынх нь байдалд зохицдог байх л даа. Зєвхєн энэ талыг хараад хєдєєгийн урлаг, хотын урлаг гэж ярьж болохгvй. Хvн бvр єєрийн сонирхдог зvйлээ л сонгож сонедог шvv дээ.

-Таныг бас хэд хоногоос хєдєє явах гэж байгаа гэсэн. Ямар ажлаар явах гэж байгаа юм бэ?

-Аа, энэ хувийн ажил л даа, Манай ургийн баяр болох гээд л явж байгаа юм. Энэ чинь сайхан баяр шvv. Баяраар цуглагсад бvгд хамаатан садан, тєрєл тєрєгсдєє мэдэлцэж баярлацгаадаг юм.

Эх сурвалж: Монголын мэдээ (2007)

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Сайхан Түүхүүд

Тэр түрийвч хулгайлдаг хүн буянтай хүнээ гэж нөхөр бид 2 хаяа хошигнодог юм

Published

on

By

Оюутан байхдаа ханьтайгаа үерхдэг байлаа. 2-р курсээ төгсдөг зун жирэмсэн болсноо мэдээд бөөн юм болоод л уйлж унжив аа.. Хань минь намайг тайвшруулаад л хоёулаа болноо, хайр нь та хоёрыгоо аваад явж чадна гээд л аргадахаар нь ээж болон гэрийнхнээсээ айгаад авахуулна гэж зүтгэсээр байгаад авахуулах болов оо.

Тэгээд л ямар эмнэлэгт очиж үзүүлэхээ ч мэдэхгүй 2 хүн автобусанд суугаад явж байгаад тэнгисийн буудал дээр буугаад л кармагаа үзсэн чинь түрийвч маань байхгүй…. Тэгээд л чаддагаараа уйлаад л, дахиад мөнгө олоод эмнэлэг орно гээд 2-лаа хүнээс мөнгө зээлчихээд 2 дахь өдөр дэмий байхаа 2-лаа маргааш болъё гээд харих гээд явж байснаа би дарханд байдаг ээж рүүгээ залгасан чинь ээж маань өөдөөс миний охин жирэмсэн болчихсон юм биш биз, ээж нь чамайг зүүдлээд ээ гээд л ярьдаг юм даа.

Би ч өөдөөс нь уйлаад бүх болсон явдлаа хэлсэн чинь ёстой болохгүй шүү авахуулж л болдоггүй юм шүү гээд ээж минь амьдралын минь хамгийн зөв шийдвэрийг гаргуулсан юм даа.

Одоо тэр гүнж минь 8 настай, 3-р ангийн том анай болсон, бас доороо 2 залуу дагуулсан манайх гэдэг айл өнөр өтгөн сайхан гэр бүл болсоон. Бас тэр түрийвч хулгайлдаг хүн нээрээ буянтай хүнээ гэж нөхөр бид 2 хаяа хошигнодог юм.

Эх сурвалж: Бүх хайраа гэр бүлдээ fb page

Continue Reading

Сайхан Түүхүүд

Шууд хэлэхэд хэлгүй дүлий хүү юм

Published

on

By

Өчигдрөөс эхлээд сошиалаар жаахан хүүхдэд Алтан гадас одон өглөө гээд шуугиад байсан.

Би ч бас учрыг нь ойлгоогүй байсан. Тэгсэн энэ хүүхдийг Намдагдоржийн Эрхэмбаяр гэдэг бөгөөд тамирчин хүүхэд юм бна.

– Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Дифлимпийн олимпоос чөлөөт бөхөөр мөнгөн медальтай, 
– ДАШТ-нээс алтан медальтай.

Шууд хэлэхэд хэлгүй дүлий хүү юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуустаа үлгэр дуурайл болоод явж буй авьяастай сайн хүү юм байна.тАлтан гадас өгсөн чинь мэдэхгүй улсууд баахан доромжилсон бна.

Жинхэнэ Баатар хүүхэд байна.

Тив, дэлхий, олимпоос медаль авсан тамирчдад насан туршид нь урамшуулал өгөөд бдаг Ерөнхийлөгчийн санаачлагаар гарсан зарлиг энэ хүүхдэд бас үйлчлэх ёстой гэж бодож бна.

Нөгөө эрүүл хөгжилтэй тамирчдаа урамшуулдаг том компаниуд энэ хүүхдэд бас байр, орон сууц, санхүүгийн ДЭМЖЛЭГ үзүүлж, урамшуулаач гэж УРИАЛЖ байна.

ТА БҮХЭН ДЭМЖЭЭД LIKE дарж, ШЭЙР хийж олон нийтэд ТҮГЭЭГЭЭРЭЙ хэмээжээ

Эх сурвалж: Зөв хөгжил fb page

Continue Reading

Сайхан Түүхүүд

Тэр л Монголын анхны эмэгтэй Ерөнхийлөгч байж чадхаар байсан гэдэг…

Published

on

By

Тэрээр 1973 оны нэгдүгээр сарын 26-нд Өвөрхангай аймгийн Тарагт суманд дөрвөн хүүхэдтэй айлын ууган хүүхэд болон мэндэлжээ. 1995-2005 онд Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайванийн Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн. 2008-2009 онд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч. 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, 2012-2016 онд Намын жагсаалтаар сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажилласан. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн. 2011-2012 онд “Нэг ардчилал” клубын зохицуулагч тус тус хийж байв. 

Талийгаач 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намын жагсаалтын 10 дугаарт бичигдэн парламентын гишүүн болж байв. УИХ-ын гишүүн болоод тэрбээр Ёс зүйн дэд хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр ажиллав. Улмаар Монголын Парламентын бүлгэмийн дэд дарга, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейтай харилцах бүлэг, НАТО-гийн Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн даргын албан тушаалыг хашиж байв. Мөн Монгол-АНУ, Монгол-Хятад, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дэд даргаар тус тус ажиллаж байжээ. 

Нэр: Мигэддоржийн Батчимэг

Төрсөн огноо: 1973 он

Ам бүл: 5

Боловсрол: 1991-1995 онд БНХАУ-ын Бээжингийн хэл, соёлын сургуульд суралиаж, Хятад хэл, түүх, соёл судлаач мэргэжил эзэмшсэн. Улс төр судлалын магистрын зэрэгтэй.

Ажилласан байдал: 1995-2005 онд Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаач. 2005-2008 онд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн. 2008-2009 онд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч. 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр тус тус ажилласан. Улмаар 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Нэр цэвэр гишүүн

Манай улстөрчдийн ихэнх нь янз бүрийн хэл ам, хэрэг төвөгт нэр холбогдсон байдаг. Үнэн, худал нь мэдэгдэхгүй, нэгийгээ гүтгэж байгаа нь тогтоогдоогүй маш олон хар мэдээллийг нэр дээрээ нааж яваа гишүүдийг захаас аваад дурьдаад байвал дуусахгүй. Тэгвэл М.Батчимэг гишүүн тийм хэл амнаас хол яваа төрийн түшээ. Туслахтай нь холбоотой ганц нэг хэл ам гарсныг эс тооцвол өөр наачихмаар хар юм түүнд байхгүй гэхэд болно. УИХ-ын гишүүн, төрийн түшээ хүн ийм л байх ёстой. Авлига, хээл хахууль, элдэв муу муухайгаас ангид, нэр цэвэр байж, улс эх орныхоо төлөө зүтгэх нь тэдний гол үүрэг. М.Батчимэг гишүүн энэ үүргээ маш сайн биелүүлж яваа төрийн түшээ юм.

Боловсорсон улстөрч

Өндөр боловсролтой гэдэг тодотголыг түүнд харамгүй өгөх учиртай. Төгссөн сургууль, ззэмшсэн мэргэжлээр нь тэгж дүгнэж байгаа ч юм биш. Ерөөсөө өнгөрсөн хугацаанд боловсорч чадсан учраас тэр. Хэдийгээр тэрбээр түүх судлаач мэрэгжил эзэмшсэн ч гэсэн ажиллаж байх хугацаандаа улс төр, эдийн засаг, олон улсын харилцаа, аюулгүй байдлын чиглэлээр олон жил судалгааны ажил хийсэн. БХЯ-ны харьяа байгууллагад олон жил ажилласан аюулгүй байдлын салбараар мэргэшсэн судлаач хүн. Дээрээс нь Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаач.

‘Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч гээд маш чухал ажлуудыг хийж байсан. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр хүртэл ажилласан хүн шүү дээ. Тэр дундаа улс төр, гадаад бодлого хариуцсан зөвлөх байсан. Энэ үедээ хангалттай боловсорч чадсан улстөрч. Манай улстөрчдийн цөөнгүй хувь нь гишуүн болсныхоо дараа боловсорч, улс төрийн талаар ойлголттой болдог. Тэгвэл тэр аль хэдийнэ боловсорчихоод УИХ-д орж ирсэн эмэгтэй юм. Түүнийг хэр зэрэг боловсорсон, чадвартай болохыг нь намын жагсаалтад нэлээд дээгүүр багтаж, УИХ-ын гишүүн болсон нь батлаад өгнө.

Өнгөрсөн дөрвөн жилд ажлаа маш сайн хийсэн

УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд маш сайн хийсэн гэж дүгнэх гээд байна. Энэ удаагийн парламентад урд өмнө байгаагүй олон эмэгтэй гишүүн суусан. Тиймдээ ч эмэгтэй гишүүд нийлж албан бус бүлэг байгуулсан. Улмаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Тамхины хяналтын тухай хууль, Хүүхэд хамгааллын хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль гээд олон хуулийг санаачлан, ихэнхийг нь батлуулсан.

Энэ бүхэнд М.Батчимэг гишүүн гар бие оролцсон. Мөн Монгол хэлний тухай хуулийг бие дааж санаачлан, батлуулсан. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль дээр ч нэлээд голлож ажилласан. Хэвлэлийнхэнд хамгийн их хэрэгтэй байгаа хууль. Гэх мэтээр дурьдаад байвал чамгүй олон хуульд гар бие оролцож, өөрөө санаачилж ажилласан байна. Хамгийн гол нь түүний оролцож ажилласан, санаачилсан хуулиудын ихэнх батлагдсан. Нэг их олон хууль санаачлаад, ганц ч батлагдаагүй бол сайн ажилласан гэж дүгнэхэд бэрх биз дээ. Бас хууль санаачилсан гэхэд ч хэцүү. Харин М.Батчимэг гишүүн санаачилсан, бусад гишүүдтэй хамтарч ажилласан, гол нь батлуулж чадсан. Монгол хэлний тухай хуулийн ач холбогдолтой талыг бичвэл цаг, цаас хүрэлцэхгүй. Ийм гишүүнийг сайн ажиллажээ гэж дүгнэхгүй гээд яах билээ.

Үлгэр жишээ эмэгтэй гишүүн

Сүүлийн үед УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй. Квотоо нэммээр байна гэж их ярих болсон. Түүнийхээ үр дүнг ч амсч, өнгөрсөн сонгуулиар 11 эмэгтэй гишүүн УИХ-д сууж чадсан. Тэд ч өнгөрсөн хугацаанд эмэгтэй гишүүдийн үүрэг, оролцоо ямар их хэрэгтэйг харуулж, маш чухал зарим хуулийг батлуулж чадсан. Тэгвэл М.Батчимэг гишүүнийг эмэгтэй гишүүдийн үлгэр дуурайлал болсон түшээ гэж дүгнэхэд болохгүй юм алга. Ер нь эмэгтэй улстөрч түүн шиг л имижтэй, чадвартай, боловсрол мэдлэгтэй байх ёстой юм шиг санагддаг.

Бусад эмэгтэй гишүүдийг муу гэж байгаа юм биш. Бүгд л өөр өөрийн гэсэн чадвартай, боловсролтой. Гэхдээ хийдэг бизнес, боловсрол, өмнө нь хийж байсан ажил, улс төрийн замналтай нь холбоотой янз бүрийн хэл ам гардаг. Зарим нь ярьж, хэлж байгаадаа ороогдож, цахим сайтуудын шар мэдээний бай болох нь ч бий. Харин М.Батчимэг гишүүнд тийм зүйл байхгүй. Ажлаа сайн хийгээд хажуугаар нь судалгаа шинжилгээний ажлаа амжуулж, хэзээний буурьтай улстөрч шиг зангарагтай явж чаддаг. Тийм болохоор эмэгтэй гишүүд цаашид гишүүн болох гэж буй эмэгтэй улстөрчид түүнээс үлгэр авахад буруудаад байх зүйлгүй болов уу.

Лоббид автдаггүй улстөрч

Манай улстөрчид хэн нэгний лоббид автаж, буруу зүйлээрээ оролдох гээд байдаг гэмтэй. Зөв, бурууг ялгахдаа маруухан нөхдүүд УИХ-аар дүүрэн л байна. Эсвэл хэн нэгний ятгалга орж, зөвхөн түүнийхээ шийдвэрийг дагаж, хэл ярь гэснийг нь амнаасаа унагаж явдаг нөхдүүд бий. Тэгвэл М.Батчимэг гишүүн өөрийн гэсэн байр суурьтай, буурьтай улстөрч. Зарим нэг шалчиганасан нөхдүүд шиг асуудал болгонд оролцож, мэдэхгүй зүйлнн “бурж”, түүнээсээ болоод онигоонд ороод байдаггүй. Хүний, өөрийн нам гэхгүй. Буруу зүйл байвал хэлээд яриад явчихдаг. Зөв зүйл дээр нь дэмжээд явчихдаг чадвартай, боловсролтой улстөрч.

Магадгүй Батлан хамгаалах салбарт олон жил ажиллаж, судалгаа шинжилгээний ажил их хийсэн нь түүнийг ийм буурь, суурьтай болгосон байх. Мөн өөрийн гэсэн үзэл бодлоо зөв, цаг тухайд нь илэрхийлж чадах чадварыг ч тэндээс олсон болов уу. Яг ийм гишүүн, тэр дундаа эмэгтэй улстөрч манайд хэрэгтэй байгаа юм. Тиймээс түүнийг дахин сонгоход болохгүй юм алга. 

2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан М.Батчимэг өвчний улмаас таалал төгсчээ. 

Түүний ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье

Continue Reading

Trending