Connect with us

Дотоод мэдээ

Баабар өгүүлэв: Фэн Шүй гэж юу вэ?

Published

on

Фэн гэж “салхи”, “шvй” гэж “ус” гэсэн хятад vг. Фэншvй бол єєрєє хятадын маш эртний шашин шvтлэг ажгуу. Фэншvй шашныг ханзvй шашин Хятадын vндсэн философи, шvтлэг болох кvнзийн болон даогийн (бумба) шашин vvсэхэд томоохон хувь нэмрээ єгчээ. Христийн (загалмайн) болон мусулманы (лал) шашин vvсэхдээ гол нь жvvд нарын иvдэйн шашин дээр тулгуурласан. Хиндуизм болон буддын шашин буй болгохдоо эртний Энэтхэгийн брахманы (бярман) сvсэг дээр vндэслэсэн.

Харин кvнз, даогийн цэвэр хятад шашныг фэншvй дээр суурилан буй болсон гэж vздэг. Лалын болон христийн шашин нь иvдэйн ганц бурхны буюу монотэйзм философийг авч цааш хєгжvvлжээ. Буддын болон хинди шашин нь брахманы нvгэл хилэнц vл vйлдэн нирваан болох сургаалыг улам боловсронгуй болгон цогцлуулсан. Тэгвэл кvнзын болон даогийн шашин нь хvний байгаль болон нийгэмтэй хамтран зохицох зохицлын vзэл санааг дэлгэрvvлсэн юм.

Хvмvvсийг нийгмийн бvрдvvлэгч эд эс гэж vздэг кvнзийн сургаал, бие хvн єєрєє цогцлон тєлєвших индвидуалист даогийн сургаал хоёр яг эерэг тэсрэг vзэл боловч аль аль нь зохицлын тухай сургаал учраас нэг юмыг хоёр талаас нь тайлбарлаж буй хэрэг юм. Чухам энэ нь хятадуудын єнэ эртнээс мэддэг байсан инь, янь буюу арга, билгийн хослол билээ.

Эртний хятадууд байгал орчинтойгоо зєв зохицвол эрvvл саруул байж урт насална гэж vздэг байжээ. Фэншvй гэдэг нь араасаа салхи хаасан уултай, єврєєрєє тунгалаг устай газар амьдрах нь ээлтэй гэсэн ойлголтоос vvссэн бололтой. Ерєнхийдєє л ээвэр газар ба фэн-шvйг ч ээвэр гэж орчуулж ойлгож болмоор. Байгальтайгаа зохицох энэ ойлголтыг Фvшэ гэж нэрлэж байсан ба энэ тухай Ба гуа хэмээх анхны ном-бvтээл гарчээ.

Хятадын тvvхэнд гарсан хамгийн сонгодог бvтээл ажээ. Хятадын тvvхэнд гарсан хамгийн сонгодог бvтээл И чэн чухам Ба гау дээр тулгуурласан юм. Монголоор vvнийг Зурхайт ном гэдэг ба эндээс таван ухаан гэсэн цогцолбор ойлголт буй болжээ.

Шан династийн vед бичигдсэн И чэн нь хожмын Жоу династийн vед хамгийн алдартай бvтээл байсан. Эндээс Кvнз, Лао ци нар єєрийн тус тусын зохицлын номлолоо тунхагласан байна. Харин он удаан жилд фэншvй нь зєвхєн мухар сvсэг, эртний ардын ухаан болон хоцрогдсон аж. Учир нь эндээс vvссэн дао болон кvнзийн сургааль нь зvйл бvрээр салбарлан хєгжиж, vе vеийн ухаант эрдэмтэд улам баяжуулж байсан бол фэншvй нь боловерол нимгэн тариачдын дунд мухар сvсгийн хэлбэрээр єєрийн євєрмєц баяжил, шинэ шинэ тахилга, сvжгийг олж явжээ.

Инь, ян буюу арга, билгийн зохицлыг Лоа цзи, Кvнз нар єєр єєрийнхєєрєє тайлбарласан ба хожим Хань династийн vед дао шvтэгчид араараа модот уултай, єврєєрєє тунгалаг голтой газар амьдарч инь, янын жинхэнэ зохицлоор амьдрах гэж олноороо эзгvй ууланд очиж суурьшиж байв. Иймээс фэншvй нь даогийн шашинд илvv хамааралтай гэсэн ойлголт нэлээд тvгээмэл байдаг.

Ардын гэж нэрлэгдэж байсан фэншvй алс Америкт нэг удаа амжнпт олжээ. XIX зууны дундуур Калифорнид алтны халуурал болж, газар газрын ядуу “нинжа” нар азаа vзэхээр говьд цугларсан байна. Боолчлолыг устгаж байсан тэр vед Америкийн хойд мужуудад боолчлолыг хуулиар хориглосон байлаа. Иймээс хямд ажиллах хvч болгон Хятадаас хэдэн арван мянган ядуу хужаа Калифорни руу зєєсєн байна.

Харин vгvйрсэн тариачин болох тэдгээр ардууд єєрсдийн “ардын” ухаанаа тээж очлоо. Алт хайж байгаа хvмvvст тэд фэншvй хэмээх бvдvvлэг онолоо нэмж хачирлан мухар сvсгийн хэлбэрээр тайлбарлаж єгсєн байна. Ийм юм гэртээ байрлуулбал, тийш харж унтвал олз олно, алттай газар нээгдэнэ гэх мэтийн мэрэг тєлєг шиг юм нь мєн л боловсрол соёл нимгэн, азаа vзэж яваа цагаан арьст цагаачдад их єндєр сэтгэгдэл тєрvvлжээ. Нэг хэсэг бvр Америк фэншvй гэж хvртэл ярих болсон ба энэ нь таарсан таар шуудай болох єрнє дорнын азаа vзэгсдийн дундаас тєрсєн мэрэг тєлєг мухар сvсгийн хольц, шинэ хэлбэр, баяжмал тєрх нь байв.

Нийгэм хямарсан, ядуурал газар авсан газарт фэншvй нь харь гаригийнхан, vзмэрч, астрологи, зурхай, мэрэг тєлгийн нэгэн адил ихэд нэвтрэмтхий байдаг. 1949 онд коммунистууд Хятад орныг захирч эхлvvтээ фэншvйг феодлын ёс хэмээн хориглож байв.

Хамтралжуулах их хєдєлгєєнд нэрвэгдэн гуйланчлалд орсон хятад тариачид харин улам ихээр фэншvйг шvтэх болжээ. Ер нь маоистууд Соёлын хувьсгалын vеэр кvнзийн болон даогийн шашныг ч хортой суртал хэмээн хориглож байсан. Харин єнєєгийн хятадуудад фэншvйгээс эхлээд бvх шашин чєлєєтэй боловч “орны байрлалаа єєрчилж биш орноосоо босож хєдєлмєрлєж байж баялаг олно” гэсэн ойлголт илvv нэвтэрчээ. Єнєєдєр фэншvйгийн хамгийн цэцэглэж байгаа газар нь хуучин ЗХУ-ын суурин дээр буй болсон олон орны олон сая “ардууд” болсон байна.

Фэншvй нь єєртєє шинжлэх ухааны халхавч нємєрч чаддагаас гадна Дорнын ухаан, эртний ухаан гэсэн чимгээр “ухаанаа” гоёж фэншvй гэсэн луйвар маягийн “бизнес” ч ихэд дэлгэрч байна. Vнэндээ ийм тєрлийн цоо шинэ ухаан ч байхгvй, тэр дундаа бизнесийн салбар огтоос vгvй. Єрнє ч гэсэн єєрийн луйварчидтай байдаг учир гар утас ганган лимvзэнээр гоёсон єндєр хамартай, ногоон нvдтэй нєхдvvд хялбар олз олохоор элдэв шинжлэх ухааны цол хэргэм, гуншин дуудуулан мєн л хєдєлмєрлєлгvйгээр хялбар олз олох эцсийн зорилго бvхий гэнэн тэнэг “ардууд”-ын толгойг эргvvлж ядуу дорой газар хайн шиншилж явна. Єнєєгийн жинхэнэ Дорнын ард тvмэн фэншvйд тєдийлєн ач холбогдол єгдєггvй.

Тухайлбал, Солонгосоор vvнийг пvнсv жири гэдэг ба энэ нь “амьдрахад таатай ээвэр газар байна”, “хvн нутаглуулахад аятай газар байна” гэсэн зан заншлын шинжтэй ярианд хэрэглэгдэх тєдий хэлц юм. Харин ядуу дорой хойд Солонгосчууд пvнсv жирид илvvтэй ач холбогдол єгєх нь мэдээж. Бодит боломж багасахын хэрээр хий горьдлого улам єсдєг энэ бол фэншvйгийн жинхэнэ тайлбар болов уу.

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод мэдээ

Манай улс Орос, Солонгосоос зайрмаг авахдаа хэдэн төгрөг зарцуулж байна гээч?

Published

on

By

Манай улс жилдээ 100-150 сая ширхэг зайрмаг үйлдвэрлэж хэрэглэдэг ч 15-20 тэрбум төгрөгийг импортоор зайрмаг худалдан авахад зарцуулдаг байна.

2020 онд гэхэд үйлдвэрийн аргаар 173.1 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулсан бөгөөд сүүлийн 10 жилийн хугаанд зайрмагны чиглэлийн үйлдвэрлэл 7 дахин нэмэгджээ. Жилд 100-150 сая ширхэг зайрмаг Монголдоо үйлдвэрлэдэг гэсэн мэдээлэл байдаг аж. Нэг хүн жилдээ 30 Монгол зайрмаг ноогддог гэсэн тоон мэдээлэл байна.

Гэхдээ Монголчууд ихэвчлэн Орос буюу импортын зайрмаг авдаг гэдгийг худалдагчид хэлжээ. Худалдагч: “Орос зайрмаг үнэтэйн хувьд үнэтэй. Амт нь гоё байдаг болохоор тэр юм байгаа биз” гэсэн юм. Манай улс 2021 оны 5 сарын байдлаар 3,6 сая ам.долларын үнэлгээ бүхий буюу 1314 тонн зайрмаг импортоор авчихсан байгаа юм. Манай улс Орос болон Өмнөд Солонгос улсаас импортын зайрмаг авдаг.

Жилдээ дунджаар 5.5-6.5 сая ам.долларын зайрмаг буюу 15-20 тэрбум төгрөгийн импортын зайрмаг авч хэрэглэдэг гэсэн судалгаанууд байгаа юм. Гэхдээ энэ мөнгийг дотооддоо үлдээх боломж байгаа гэдгийг салбар яамнаас хэлсэн байна. “Хүчин чадлын хувьд нэлээн дөхөж очих, дотоодын хэрэгцээг хангах, импортыг орлох хэмжээнд хүрсэн байгаа. Гагцхүү хэрэглэгчдэд маань харилцан адилгүй бодол байна.

Иддэг зайрмагаа авч иднэ ч гэдэг юм уу хэрэглээний тал дээр бид нар дүйцэхүйц нэр төрлийг бид хэрэглэгчдэд хүргэх нь хамгийн гол зүйл нь гэж харж байгаа. Үүн дээр мэдээж маркетинг судалгааны ажлууд, нэр төрлийн хувьд импорттой дүйцэх хэмжээний эсвэл давах хэмжээний байх ёстой” гэв.

Дотоодын үйлдвэрлэгчдийн 72 хувийг Icemark үйлдвэр гаргадаг гэнэ. Хоногт 450,000-600,000 ширхэг зайрмаг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр. Нийтдээ 60 гаруй төрлийн зайрмаг нийлүүлдэг бөгөөд үүнээсээ 24 төрлийг нь экспортод гаргахаар төлөвлөж ажиллаж байгаа гэв. Монгол зайрмагны дундаж үнэ 500 төгрөг байгаа юм. Тус компаний үйлдвэрийн албаны дарга “Монгол улсын хөрсөнд ургасан цэвэр байгалийн жимстэй бүтээгдэхүүн болох нэрс, аньс, чацаргана, мөн аарцтай бүтээгдэхүүнээр голчлон явуулж байна” гэсэн юм.

Дотоодын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадах юм бол жилдээ 15-20 тэрбум төгрөг Монголдоо үлдэх нөхцөл боломж байгаа юм. Цаашид ч гэсэн үйлдвэр компаниуд өөрсдийн хөргүүртээ анхаарч, гарал үүсэлдээ баталгаа өгч чадах юм бол экспортонд ч гаргах боломж байгаа гэдгийг хэлье.

Эх сурвалж: NTV телевиз

Continue Reading

Дотоод мэдээ

Ойрын хавьталаас шинжилгээ авах гээд очиход энд явна, тэнд явна гэж талаар нэг тарсан байхын

Published

on

By

Ойрын хавьталаас шинжилгээ авах гээд очиход энд явна, тэнд явна гэж талаар нэг тарсан байхын. арай ч дээ та нарыг тэг гэсэн юмуу. Тэгчээд биднээс хариуцлага нэхэхдээ сайн юм. яая дээ болдог бол хүлээд гэрт нь байлгахсан. Эмнэлгийн ажилтан л биш бол ажлаа тараад гэр гэртээ байгаач дээ. 20. 21. 22 цаг харьхад л түгжирсэн байхын. ийм байхад өвчлөл буурахгүй. Тэнэлтээ багасгаад гэртээ л байж үзээч дээ.

Бүгдийг улс орондоо, эмнэлгийн ажилчиддаа даалгаж хүн загисан том том толгойтой хүмүүс л их байна. Тэрэнтэй ингэж яваад… тэднийд очсон чинь.. тэрэнтэй хоол идээд… уулзаад… салхилаад… хамт хоноод… ингээд… тэгээд… л гээд байхын.

Тахал болоод, сүйрэл болоод байхад амь амиа бодоод гэртээ байгаад өгөөчдээ. Цэвэр өөрсдөөс шалтгаалах юман дээрээ арчаатай байчаад хүнрүү элдвээр хэлдэг ч болоосой. Залуусын холхилт ихээс болж хүүхдүүддээ, гэртээ байгаа настай аав ээждээ халдвар тарааж, тэд хүндэрч байна.

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ХЭВТЭХ ОРНЫ НӨӨЦГҮЙ БОЛЖ, ХҮНДРЭЛ НАС БАРАЛТ ИХ БАЙНА. Ойлгоод ухаараад арчаатай байгаад өгөөч. Тэр ирээд байгаа эмийн багц хаана ч хүрэлцэхгүй амсах төдий юм өгчөөд ихийг өгсөн мэт зурагтаар ярьхаа болиочээ.

Эмч сувилагчаа аваад ажиллуулаач гэхийн тэр чинь дэлгүүрт бэлэн байдаг эд биш ш дээ.Зүгээр л арчаатайхан байгаад өгчих гуйж байна.

Continue Reading

Дотоод мэдээ

Энэ байшинг бариулсан Буриад худалдаачны сонирхолтой түүх

Published

on

By

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэгэн түүх өгүүлсэн хуучны байшин бий. XX зууны эхэн үед баригдсан гэх энэ байшингийн түүхийг сөхөж үзэхэд ихийг өгүүлэх аж. Тэртээх 1910-аад оны дунд үед баригдсан энэ байшин тухайн үедээ Нийслэл хүрээний Консулын дэнжийг чимж байсан бол одоо Улаанбаатарын түүхийн музей байрлаж буй. Энэ байшинг анх буриад Цогт Гармаевич Бадамжав гэх худалдаачин бариулж гэр бүлээрээ амьдарч байсан байсан билээ.

Өнөөдөр тус байшингийн эзэн гэж хэлж болох түүний хоёр охин Дээвий, Осоржамаа, хоёр Сүхбаатар дүүргийн III хороонд аж төрж сууна. Дээвий нь тухайн үеийн Намын төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Гомбожавын эхнэр юм билээ. Бадамжав байшингаа бариулахдаа орой дээр нь дөрвөн хөлийг нь дээш нь харуулсан ширээ байрлуулсан нь тухайн нийгмийнхээ үзэл бодлыг шүүмжилж илэрхийлсний илэрхийлэл гэдэг. Тэдний амьдралын зам мөрийг цухасхан сонирхож үзлээ.

Буриад Бадамжав нь 1912 онд эхнэр Гармаевич Ида Павловна, дөрвөн охины хамт Нийслэл хүрээнд ирж суурьшжээ. Цогт Гармаевич Бадамжав 1878 онд Улаан-Үд хотод, эхнэр Гармаевич Ида Павловна нь 1888 онд Оросын Новгород хотод төржээ. Бадамжав дөрвөн дагавар охинтой Павловнатай ханилсан аж. Тэднийх Монголд ирж амьдарсан даруйдаа Гаваа, Дээвий, Осоржамаа гэдэг гурван охин төрүүлжээ.

Ийнхүү Бадамжавынх долоон охинтой өнөр өтгөн айл байж. Түүхч О.Пүрэв “Монгол төрийн голомт “ номондоо “Бадавжавын эхнэр Павловна олон тэрсхэн охиноо дагуулан явж байгааг хүрээнийхэн их л сонирхон хардаг байсан тухай дурдсан нь бий. Эрдэмтэн О.Намнансүрэн “Шинэ цагийн Улаанбаатар”өгүүлэлдээ “Бадамжавын эрээн паладтай олон охид хашаандаа тоглож байгаа нь эгдүүтэй хөөрхөн харагддаг байсан” гэж бичжээ. Өнөөдөр тэдний охидоос гурав нь энх тунх аж төрж сууна.

Тэд тухайн нийгмийнхээ ээдрээтэй цаг үеийг туулж ирсэн удаатай. Ц.Г.Бадамжав нь чинээлэг худалдаачин байсан бөгөөд Улаан-Үд, Хиагтаас бараа оруулж ирж Хятадад гаргах, мөн Хятадаас Оросруу бараа гаргадаг байж. Тэрбээр “Монголтранс” нийгэмлэгийн Оросын талын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Цогт.Бадамжав өндөр боловсролтой хүн байсан бөгөөд Эндрюс, Козловын экспедицэд орчуулагчаар ажиллаж байжээ.

Бадамжавыг Козловын экспедицэд ажиллаж байхдаа гэрэл зураг авч Монголд орчин үеийн гэрэл зургийг хөгжүүлсэн гэж үздэг байна. Монголоор аялсан Эндрюсийн олон сонирхолтой зураг байдаг. Тэр зургуудыг Бадамжавыг авсан гэж түүхчид үздэг юм байна. Д.Сүхбаатар 1921 онд Нийслэл хүрээнд орж ирээд Бадамжавын хашаанд гэр, майхан барьж Түр засгийн газрын үйл ажиллагааг явуулж байсан түүхтэй. Бадамжавыг хилсээр баривчилсны дараа зургаан өрөө байр, Сүүж дэх зуслангийн байрыг нь хурааж авсан гэдэг.

Бадамжавын байранд анх Намын төв хороо байрлаж байгаад дараа нь орос мэргэжилтнүүд, Хэвлэлийн төв газар, Сүхбаатарын музей, Тувагийн элчин сайд байрласан. Шалны доор нь том зоорь байсан гэж яригддаг. Бадамжав түүнийгээ Барон Унгернээс хамгаалан хоргодох байр болгон ашиглахаар бэлдсэн гэж үздэг байна. Өнөөдөр их хотын сүрд дарагдан буриад Бадамжавын байшин гундуухан харагдахад эзэд нь өнгөрсөн түүхээ хуучлан сууна.

Ийнхүү Бадамжавын охин Дэээвий, Осоржамаа нартай ярилцаж, амьдралых нь тухай зарим зүйлийг тодрууллаа. Дээвий нь дүүгээсээ илүү яриа хөөрөөтөй сэргэлэн бололтой.

-Та Бадамжавын хэд дэх охин бэ?

-Би 1916 онд төрсөн зургаа дахь хүүхэд нь. Энэ Осоржамаа надаас хэд дүү.

-Танай эгч нараас байна уу. Хаана амьдарч байсан бэ?

-Цөөхөн үлдсэн дээ. Вера энд, Марина Эстонид, Ольга Симбирскт амьдарч байгаад өөд болсон. Одоо Валя Москвад байгаа. Би долоон хүүхэд төрүүлсэн. Нэг нь эндсэн юм. Одоо хүүхдүүдээс минь гурав нь гадаадад, бусад нь Монголдоо амьдарч байна. Манай том хүүхэд 66, бага нь 46 нас хүрч байна шүү дээ. Манай эгч нар 1934 онд Оросруу явсан даа. Бүгд харилцаатай байсан. Тэдний үр хүүхэд олон бий. Эгч нар маань тухайн үед ЗХУ-д төрөл бүрийн мэргэжлээр ажил хийж амьдарч байсан.

-Та ямар ажил хийж байв?

-Би Монголд орос сургууль төгссөн. Нэгдүгээр цахилгаан станцад насаараа ажиллаад чөлөөндөө гарсан. Энэ Осоржамаа нэгдсэн III эмнэлэгт лаборантаар 45 жил ажилласан.

-Та аав ээжийнхээ тухай ярьж өгөхгүй юу?

-Бидний аав Бадамжав худалдаачин байсан. Миний ээж герман цусны хүн. Ээж минь хөгжимчин байлаа. Нэг хэсэг төв театрт хөгжимчин байгаад дараа нь Монголын радиод хөгжимчнөөр ажилласан. Радиогоор явдаг өглөөний гимнастикийн хөгжмийг тоголдог байсан. Дараа нь Дотоод яамны харьяа Зүүнхараа дахь амралтын газар зохион байгуулагч хийж байсан. Ээж маань 1963 онд Казань хотод нас барсан даа. Аав маань 1931 онд гэнэт баривчлагдсан.

Би тэр үед 15 настай байсан. Манай хөрөнгийг хурааж, ээжийн хөгжим, бидний хувцасыг үлдээгээд байшингаас хөөсөн. Бид тэгээд орох оронгүй болсон. Ээж гадуур таньдаг хүмүүстэй уулзаж байж нэгдүгээр эмийн сангийн хажууханд нэг айлын байшин хөлсөлж суусан. Бидний ээж их ухаалаг хүн байсан. Хүүхдүүдээ өсгөх гэж их зүйл хийсэн дээ.

-Аавыгаа баригдсаны дараа уулзсан уу. Дараа нь юу болсон бэ?

-Аавыг бидэнтэй огт уулзуулаагүй. Захидлаар харилцахыг хүртэл хориглосон байсан. Нэг удаа сураг сонсогдох нь Улаан-Үдэд аваачсан байсан. 1931 оны долдугаар сарын 31-нд ааваас захидал ирсэн. Тэр нь ил захидал. Аав “Их ядарч байна. Бие их өвдсөн. Тусламж байхгүй их ядарлаа. Тусламж хэрэгтэй байна. Хамаатнуудтай холбоо барьж тусламж авах хэрэгтэй байна. Энэ хугацаанд нүдний хараа их муудлаа” гэсэн байсан.

Түүнээс хойш сураг тасарсан. Хожуу хойно дуулах нь Турукамск хотын шоронд таван жил хоригдож байгаад 1937 оны өвөл Новосибирскт хил с хэрэгт тулгагдан цаа заар авахуулсан юм билээ. Ээж минь аавын хэлсээр хөөцөлдөж байж 1960 онд цагаатгуулсан. Дотоод яаманд орчуулагчаар ажиллаж байсан. буриад хэлмэрч Дэнсмаа гэдэг хүн худлаа хэрэг зохиож аавын баривчлуулсан гэдэг юм.

-Та Гомбожав гуайтай танилцсан бэ?

-Бид хоёр залуу сайхан насандаа ханилан суусан юм. Тэр өндөр боловсролтой, ихээхэн ажил хэрэгч хүн байсан. Гомбожав тухайн үедээ улс орныхоо төлөө их зүйл хийсэн хүн дээ. Түүнийг мэдэхгүй хүн ховор байх аа. Энэ Осоржамаа гурван хүүхэд төрүүлсэн. Нөхөр нь Сэргэлэн гэж жолооч хүн байгаад нас барсан. Одоо том хүүхэд нь АНУ-д, дундах нь энд, бага нь Орост амьдарч байна.

-Таныг бага байхад танайхаар олон хүн орж ирдэг байв уу?

-Манай аав зөвхөн худалдаачин байгаад зогсоогүй олон төрлийн ажил гүйцэтгэдэг байсан юм билээ. Танил ихтэй байсан. Гадна дотны олон хүнд орчуулагчаар ажиллана. Манайхаар олон хүн ирнэ ээ. Би таваас зургаан настай байсан юм уу даа. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж хаяа ирж зочилдог байсан. Зохиолч Д.Нацагдорж, О.Намнансүрэн нар ирнэ. Энэ хүмүүсийг л мэдэж байна. Хүүхэд байж дээ.

-Тухайн үеийн Улаанбаатар ямар байв?

-Цөөн барилгатай, хүн ам ч цөөхөн байжээ. Бид гэрээсээ нэг их хол явахгүй. Зун нь зусланд гарна. Одоо хотын хаана нь юу байгааг мэдэх юм алга. Их том болжээ. Үерхэж тоглодог монгол найз нар байсан шүү.

-Өөрийнхөө амьдарч байсан байшингаараа очдог уу. Ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Үгүй дээ. Манай байшин анх ийм байгаагүй юм. Бага зэрэг өөрчлөгдсөн байгаа.

-Та хоёр тэтгэврийн мөнгө өндөр авдаг уу. Одоо хэний асрамжинд байна вэ?

-Тэтгэврээ 84 мянган төгрөгөөр тогтоолгосон. Одоо нэмэгдээд болж байна аа. Биднийг миний охин Алимаа асарч байна. Тэр маань эдийн засагч мэргэжилтэй.

Н.Лхагва

Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН

Continue Reading

Trending