Connect with us

Дотоод мэдээ

Болороогийн ээж бас өөр нэгэн хагалгаанд орох болжээ

Published

on

Буянжаргалын Болороо хэмээх бүсгүй бидэнд танил бодоод уджээ. Түүний ээжийн эрүүл мэндийн асуудал дээр бас нэгэн асуудал гарч иржээ. Тэрбээр энэ тухай:

Хэд хоног дотроо шаналж, айж байсан айдас арай гайгүй боллоо. Гэхдээ л хэцүү юм.Түрүү 7 хоногийн өдийд ээж маань 3 дахь хими эмчилгээндээ орж байгаа, та нарт баярлалаа гэж пост оруулж байсныг санаж байгаа байх. Гэтэл тэр өдрөө ээж маань хими эмчилгээндээ орж чадаагүй ээ. Учир юу гэхээр ээж маань 2 дахь хими эмчилгээндээ орж гарч ирснээс хойш зүүн талын гараа дагаж янгинаж өвдөөд байсан сүүлдээ бүр ямар ч өвчин намдаахд дарагдахгүй байсаар химийн эмчилгээндээ орохоос 7 хоногийн өмнөөс янгинаж өвдөөд унтаж ч чадахгүй болсон байлаа.

Эмч нар нь MRI хийлгээд харъя гэсэн боловч ээж маань өвдөлтнөөсөө болоод цэх дээшээ харж хэвтэж чадахгүй байсан учир зургаа авахуулж чадаагүй, гарных нь өвчин юунаас болсныг нь мэдээгүй болохоор хими эмчилгээ хийлгэж чадалгүй гарсан юм.харин сонгуулийн өмнөх өдөр өвчин намдаах тариулж гүрийж байгаад MRI хийлгээд өнөөдөр эмнэлэгтээ хэвтэж хими эмчилгээндээ орж байна.

Би дотроо ясруугаа үсэрхийлчихээгүй л байгаасай гээд залбирч байлаа. Өнөөдөр хариугаа сонсчээ, ашгүй яс руугаа үсэрхийлээгүй байна. Гэхдээ хүзүүнд хэсэг хэсэг цүлхэн үүссэн болохоор ингэж их өвдөлттэй байгаа, тиймээс хагалгаа хийх юм гэнэ ээ. Маргааш хүзүүний хагалгаа, хөхний хагалгаа алийг нь эхэлж хийхээ шийдэх гэнэ.

ЭЭЖ минь та үнэхээрийн ШИДТЭН юм аа.

Би бусдаас өөр, байнгын асаргаа шаардсан хүүхэд байлаа. Одоо бол хөгжлийн бэрхшээлийн талаар хандлага ойлголтыг түгээгч сургагч багш.

Таван нас хүртлээ хэвтэрт байсан намайг хавар, намрын цагт 7, 7 хоног бариа хийлгэсээр хөл дээр минь босгосон. Бариа хийхэд 7 хоног хийлгээд 7 хоног амрах бөгөөд амарч байх хугацаандаа шинэ шөл ууж, цагаан идээ идэж гам барих ёстой байдаг. Ээж маань суудал түрээсэлж ажилладаг үсчин хүн бөгөөд өдөрт олсон бүх мөнгөө шавхаад шинэ хонины шөл уулгаж, өглөө нь вагон тосож шинэ сүү тараг авч өгдөг байлаа.

Үүний дараа сургуулийн сурагч болсон охиныгоо хүнээс дутахгүй өмсөж зүүлгэж, анги хамт олноор нь хүрээлүүлэх гэж их хичээдэг байлаа. 

Хамгийн гол нь ээж маань хичээлээ хийгээд ядаргаанд ороход минь өглөө нь босож 3 хуушуур хайрч халуунаар нь гарт минь бариулж идүүлдэг, өдөр хичээлээсээ ирэхэд 7-н банштай цай хийж өгдөг, орой унтахад минь хар шөл хийж өгдөг байлаа. Долоон хоног ийм байдалтай сувилаад л босгоод авдаг байлаа.

Ингэж явсаар их сургуульд ороход ангийнхантайгаа дасаагүй, шинэ орчинд ороод хэцүү байгаа гээд хэдэн ч паартай байсан хүргэж өгөөд орой тартал минь ангийн минь гадаа хүлээж байгаад цуг явсаар нэгдүгээр курсыг минь төгсгөж байсан. Харин 2-р курст ороход ангийнхантайгаа дасчихсан юм чинь дээрээс нь охиныхоо хэрэглээний мөнгийг олъё гээд өвдсөн ч ажилласаар автобусаар явж чадахгүй намайг өдрийн 10.000 төгрөгөөр таксидуулж явуулсаар төгсгөж байлаа. 

Одоо ч гэсэн ээж минь цаг үргэлжид миний төлөө ажилласаар л байгаа.

Энэ бүхнээс илүүтэй ээжийн минь хал нь гаднаа хайр нь дотроо байсан нь намайг өдий зэрэгтэй болгосон. 

6-р ангидаа шалгалтандаа тааруу дүн авахад ээж минь надтай 3 сар юу ч дугараагүй. Тухайн үед ээждээ маш ихээр гомдож байсан. Гэтэл ээж минь “Чи олигтой сайн сурч хүнээс илүү гарахгүй бол чамтай хэн ч тоож харьцахгүй, Би чамд үүнийг л мэдрүүллээ” гэж хэлж байсан. Үүнээс хойш Болороо гэдэг хүн дүнгийн төлөө биш мэдлэгийн төлөө сурч, ээж гэдэг амьд бурхан, шидтэнийгээ сайхан амьдруулахын төлөө уйгагүй хичээж эхэлсэн юм.

БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ, ТАНДАА ХАЙРТАЙ ШҮҮ. 

Эх сурвалж: Буянжаргалын Болороо нүүр хуудас

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод мэдээ

Манай улс Орос, Солонгосоос зайрмаг авахдаа хэдэн төгрөг зарцуулж байна гээч?

Published

on

By

Манай улс жилдээ 100-150 сая ширхэг зайрмаг үйлдвэрлэж хэрэглэдэг ч 15-20 тэрбум төгрөгийг импортоор зайрмаг худалдан авахад зарцуулдаг байна.

2020 онд гэхэд үйлдвэрийн аргаар 173.1 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулсан бөгөөд сүүлийн 10 жилийн хугаанд зайрмагны чиглэлийн үйлдвэрлэл 7 дахин нэмэгджээ. Жилд 100-150 сая ширхэг зайрмаг Монголдоо үйлдвэрлэдэг гэсэн мэдээлэл байдаг аж. Нэг хүн жилдээ 30 Монгол зайрмаг ноогддог гэсэн тоон мэдээлэл байна.

Гэхдээ Монголчууд ихэвчлэн Орос буюу импортын зайрмаг авдаг гэдгийг худалдагчид хэлжээ. Худалдагч: “Орос зайрмаг үнэтэйн хувьд үнэтэй. Амт нь гоё байдаг болохоор тэр юм байгаа биз” гэсэн юм. Манай улс 2021 оны 5 сарын байдлаар 3,6 сая ам.долларын үнэлгээ бүхий буюу 1314 тонн зайрмаг импортоор авчихсан байгаа юм. Манай улс Орос болон Өмнөд Солонгос улсаас импортын зайрмаг авдаг.

Жилдээ дунджаар 5.5-6.5 сая ам.долларын зайрмаг буюу 15-20 тэрбум төгрөгийн импортын зайрмаг авч хэрэглэдэг гэсэн судалгаанууд байгаа юм. Гэхдээ энэ мөнгийг дотооддоо үлдээх боломж байгаа гэдгийг салбар яамнаас хэлсэн байна. “Хүчин чадлын хувьд нэлээн дөхөж очих, дотоодын хэрэгцээг хангах, импортыг орлох хэмжээнд хүрсэн байгаа. Гагцхүү хэрэглэгчдэд маань харилцан адилгүй бодол байна.

Иддэг зайрмагаа авч иднэ ч гэдэг юм уу хэрэглээний тал дээр бид нар дүйцэхүйц нэр төрлийг бид хэрэглэгчдэд хүргэх нь хамгийн гол зүйл нь гэж харж байгаа. Үүн дээр мэдээж маркетинг судалгааны ажлууд, нэр төрлийн хувьд импорттой дүйцэх хэмжээний эсвэл давах хэмжээний байх ёстой” гэв.

Дотоодын үйлдвэрлэгчдийн 72 хувийг Icemark үйлдвэр гаргадаг гэнэ. Хоногт 450,000-600,000 ширхэг зайрмаг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр. Нийтдээ 60 гаруй төрлийн зайрмаг нийлүүлдэг бөгөөд үүнээсээ 24 төрлийг нь экспортод гаргахаар төлөвлөж ажиллаж байгаа гэв. Монгол зайрмагны дундаж үнэ 500 төгрөг байгаа юм. Тус компаний үйлдвэрийн албаны дарга “Монгол улсын хөрсөнд ургасан цэвэр байгалийн жимстэй бүтээгдэхүүн болох нэрс, аньс, чацаргана, мөн аарцтай бүтээгдэхүүнээр голчлон явуулж байна” гэсэн юм.

Дотоодын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадах юм бол жилдээ 15-20 тэрбум төгрөг Монголдоо үлдэх нөхцөл боломж байгаа юм. Цаашид ч гэсэн үйлдвэр компаниуд өөрсдийн хөргүүртээ анхаарч, гарал үүсэлдээ баталгаа өгч чадах юм бол экспортонд ч гаргах боломж байгаа гэдгийг хэлье.

Эх сурвалж: NTV телевиз

Continue Reading

Дотоод мэдээ

Ойрын хавьталаас шинжилгээ авах гээд очиход энд явна, тэнд явна гэж талаар нэг тарсан байхын

Published

on

By

Ойрын хавьталаас шинжилгээ авах гээд очиход энд явна, тэнд явна гэж талаар нэг тарсан байхын. арай ч дээ та нарыг тэг гэсэн юмуу. Тэгчээд биднээс хариуцлага нэхэхдээ сайн юм. яая дээ болдог бол хүлээд гэрт нь байлгахсан. Эмнэлгийн ажилтан л биш бол ажлаа тараад гэр гэртээ байгаач дээ. 20. 21. 22 цаг харьхад л түгжирсэн байхын. ийм байхад өвчлөл буурахгүй. Тэнэлтээ багасгаад гэртээ л байж үзээч дээ.

Бүгдийг улс орондоо, эмнэлгийн ажилчиддаа даалгаж хүн загисан том том толгойтой хүмүүс л их байна. Тэрэнтэй ингэж яваад… тэднийд очсон чинь.. тэрэнтэй хоол идээд… уулзаад… салхилаад… хамт хоноод… ингээд… тэгээд… л гээд байхын.

Тахал болоод, сүйрэл болоод байхад амь амиа бодоод гэртээ байгаад өгөөчдээ. Цэвэр өөрсдөөс шалтгаалах юман дээрээ арчаатай байчаад хүнрүү элдвээр хэлдэг ч болоосой. Залуусын холхилт ихээс болж хүүхдүүддээ, гэртээ байгаа настай аав ээждээ халдвар тарааж, тэд хүндэрч байна.

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ХЭВТЭХ ОРНЫ НӨӨЦГҮЙ БОЛЖ, ХҮНДРЭЛ НАС БАРАЛТ ИХ БАЙНА. Ойлгоод ухаараад арчаатай байгаад өгөөч. Тэр ирээд байгаа эмийн багц хаана ч хүрэлцэхгүй амсах төдий юм өгчөөд ихийг өгсөн мэт зурагтаар ярьхаа болиочээ.

Эмч сувилагчаа аваад ажиллуулаач гэхийн тэр чинь дэлгүүрт бэлэн байдаг эд биш ш дээ.Зүгээр л арчаатайхан байгаад өгчих гуйж байна.

Continue Reading

Дотоод мэдээ

Энэ байшинг бариулсан Буриад худалдаачны сонирхолтой түүх

Published

on

By

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэгэн түүх өгүүлсэн хуучны байшин бий. XX зууны эхэн үед баригдсан гэх энэ байшингийн түүхийг сөхөж үзэхэд ихийг өгүүлэх аж. Тэртээх 1910-аад оны дунд үед баригдсан энэ байшин тухайн үедээ Нийслэл хүрээний Консулын дэнжийг чимж байсан бол одоо Улаанбаатарын түүхийн музей байрлаж буй. Энэ байшинг анх буриад Цогт Гармаевич Бадамжав гэх худалдаачин бариулж гэр бүлээрээ амьдарч байсан байсан билээ.

Өнөөдөр тус байшингийн эзэн гэж хэлж болох түүний хоёр охин Дээвий, Осоржамаа, хоёр Сүхбаатар дүүргийн III хороонд аж төрж сууна. Дээвий нь тухайн үеийн Намын төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Гомбожавын эхнэр юм билээ. Бадамжав байшингаа бариулахдаа орой дээр нь дөрвөн хөлийг нь дээш нь харуулсан ширээ байрлуулсан нь тухайн нийгмийнхээ үзэл бодлыг шүүмжилж илэрхийлсний илэрхийлэл гэдэг. Тэдний амьдралын зам мөрийг цухасхан сонирхож үзлээ.

Буриад Бадамжав нь 1912 онд эхнэр Гармаевич Ида Павловна, дөрвөн охины хамт Нийслэл хүрээнд ирж суурьшжээ. Цогт Гармаевич Бадамжав 1878 онд Улаан-Үд хотод, эхнэр Гармаевич Ида Павловна нь 1888 онд Оросын Новгород хотод төржээ. Бадамжав дөрвөн дагавар охинтой Павловнатай ханилсан аж. Тэднийх Монголд ирж амьдарсан даруйдаа Гаваа, Дээвий, Осоржамаа гэдэг гурван охин төрүүлжээ.

Ийнхүү Бадамжавынх долоон охинтой өнөр өтгөн айл байж. Түүхч О.Пүрэв “Монгол төрийн голомт “ номондоо “Бадавжавын эхнэр Павловна олон тэрсхэн охиноо дагуулан явж байгааг хүрээнийхэн их л сонирхон хардаг байсан тухай дурдсан нь бий. Эрдэмтэн О.Намнансүрэн “Шинэ цагийн Улаанбаатар”өгүүлэлдээ “Бадамжавын эрээн паладтай олон охид хашаандаа тоглож байгаа нь эгдүүтэй хөөрхөн харагддаг байсан” гэж бичжээ. Өнөөдөр тэдний охидоос гурав нь энх тунх аж төрж сууна.

Тэд тухайн нийгмийнхээ ээдрээтэй цаг үеийг туулж ирсэн удаатай. Ц.Г.Бадамжав нь чинээлэг худалдаачин байсан бөгөөд Улаан-Үд, Хиагтаас бараа оруулж ирж Хятадад гаргах, мөн Хятадаас Оросруу бараа гаргадаг байж. Тэрбээр “Монголтранс” нийгэмлэгийн Оросын талын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Цогт.Бадамжав өндөр боловсролтой хүн байсан бөгөөд Эндрюс, Козловын экспедицэд орчуулагчаар ажиллаж байжээ.

Бадамжавыг Козловын экспедицэд ажиллаж байхдаа гэрэл зураг авч Монголд орчин үеийн гэрэл зургийг хөгжүүлсэн гэж үздэг байна. Монголоор аялсан Эндрюсийн олон сонирхолтой зураг байдаг. Тэр зургуудыг Бадамжавыг авсан гэж түүхчид үздэг юм байна. Д.Сүхбаатар 1921 онд Нийслэл хүрээнд орж ирээд Бадамжавын хашаанд гэр, майхан барьж Түр засгийн газрын үйл ажиллагааг явуулж байсан түүхтэй. Бадамжавыг хилсээр баривчилсны дараа зургаан өрөө байр, Сүүж дэх зуслангийн байрыг нь хурааж авсан гэдэг.

Бадамжавын байранд анх Намын төв хороо байрлаж байгаад дараа нь орос мэргэжилтнүүд, Хэвлэлийн төв газар, Сүхбаатарын музей, Тувагийн элчин сайд байрласан. Шалны доор нь том зоорь байсан гэж яригддаг. Бадамжав түүнийгээ Барон Унгернээс хамгаалан хоргодох байр болгон ашиглахаар бэлдсэн гэж үздэг байна. Өнөөдөр их хотын сүрд дарагдан буриад Бадамжавын байшин гундуухан харагдахад эзэд нь өнгөрсөн түүхээ хуучлан сууна.

Ийнхүү Бадамжавын охин Дэээвий, Осоржамаа нартай ярилцаж, амьдралых нь тухай зарим зүйлийг тодрууллаа. Дээвий нь дүүгээсээ илүү яриа хөөрөөтөй сэргэлэн бололтой.

-Та Бадамжавын хэд дэх охин бэ?

-Би 1916 онд төрсөн зургаа дахь хүүхэд нь. Энэ Осоржамаа надаас хэд дүү.

-Танай эгч нараас байна уу. Хаана амьдарч байсан бэ?

-Цөөхөн үлдсэн дээ. Вера энд, Марина Эстонид, Ольга Симбирскт амьдарч байгаад өөд болсон. Одоо Валя Москвад байгаа. Би долоон хүүхэд төрүүлсэн. Нэг нь эндсэн юм. Одоо хүүхдүүдээс минь гурав нь гадаадад, бусад нь Монголдоо амьдарч байна. Манай том хүүхэд 66, бага нь 46 нас хүрч байна шүү дээ. Манай эгч нар 1934 онд Оросруу явсан даа. Бүгд харилцаатай байсан. Тэдний үр хүүхэд олон бий. Эгч нар маань тухайн үед ЗХУ-д төрөл бүрийн мэргэжлээр ажил хийж амьдарч байсан.

-Та ямар ажил хийж байв?

-Би Монголд орос сургууль төгссөн. Нэгдүгээр цахилгаан станцад насаараа ажиллаад чөлөөндөө гарсан. Энэ Осоржамаа нэгдсэн III эмнэлэгт лаборантаар 45 жил ажилласан.

-Та аав ээжийнхээ тухай ярьж өгөхгүй юу?

-Бидний аав Бадамжав худалдаачин байсан. Миний ээж герман цусны хүн. Ээж минь хөгжимчин байлаа. Нэг хэсэг төв театрт хөгжимчин байгаад дараа нь Монголын радиод хөгжимчнөөр ажилласан. Радиогоор явдаг өглөөний гимнастикийн хөгжмийг тоголдог байсан. Дараа нь Дотоод яамны харьяа Зүүнхараа дахь амралтын газар зохион байгуулагч хийж байсан. Ээж маань 1963 онд Казань хотод нас барсан даа. Аав маань 1931 онд гэнэт баривчлагдсан.

Би тэр үед 15 настай байсан. Манай хөрөнгийг хурааж, ээжийн хөгжим, бидний хувцасыг үлдээгээд байшингаас хөөсөн. Бид тэгээд орох оронгүй болсон. Ээж гадуур таньдаг хүмүүстэй уулзаж байж нэгдүгээр эмийн сангийн хажууханд нэг айлын байшин хөлсөлж суусан. Бидний ээж их ухаалаг хүн байсан. Хүүхдүүдээ өсгөх гэж их зүйл хийсэн дээ.

-Аавыгаа баригдсаны дараа уулзсан уу. Дараа нь юу болсон бэ?

-Аавыг бидэнтэй огт уулзуулаагүй. Захидлаар харилцахыг хүртэл хориглосон байсан. Нэг удаа сураг сонсогдох нь Улаан-Үдэд аваачсан байсан. 1931 оны долдугаар сарын 31-нд ааваас захидал ирсэн. Тэр нь ил захидал. Аав “Их ядарч байна. Бие их өвдсөн. Тусламж байхгүй их ядарлаа. Тусламж хэрэгтэй байна. Хамаатнуудтай холбоо барьж тусламж авах хэрэгтэй байна. Энэ хугацаанд нүдний хараа их муудлаа” гэсэн байсан.

Түүнээс хойш сураг тасарсан. Хожуу хойно дуулах нь Турукамск хотын шоронд таван жил хоригдож байгаад 1937 оны өвөл Новосибирскт хил с хэрэгт тулгагдан цаа заар авахуулсан юм билээ. Ээж минь аавын хэлсээр хөөцөлдөж байж 1960 онд цагаатгуулсан. Дотоод яаманд орчуулагчаар ажиллаж байсан. буриад хэлмэрч Дэнсмаа гэдэг хүн худлаа хэрэг зохиож аавын баривчлуулсан гэдэг юм.

-Та Гомбожав гуайтай танилцсан бэ?

-Бид хоёр залуу сайхан насандаа ханилан суусан юм. Тэр өндөр боловсролтой, ихээхэн ажил хэрэгч хүн байсан. Гомбожав тухайн үедээ улс орныхоо төлөө их зүйл хийсэн хүн дээ. Түүнийг мэдэхгүй хүн ховор байх аа. Энэ Осоржамаа гурван хүүхэд төрүүлсэн. Нөхөр нь Сэргэлэн гэж жолооч хүн байгаад нас барсан. Одоо том хүүхэд нь АНУ-д, дундах нь энд, бага нь Орост амьдарч байна.

-Таныг бага байхад танайхаар олон хүн орж ирдэг байв уу?

-Манай аав зөвхөн худалдаачин байгаад зогсоогүй олон төрлийн ажил гүйцэтгэдэг байсан юм билээ. Танил ихтэй байсан. Гадна дотны олон хүнд орчуулагчаар ажиллана. Манайхаар олон хүн ирнэ ээ. Би таваас зургаан настай байсан юм уу даа. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж хаяа ирж зочилдог байсан. Зохиолч Д.Нацагдорж, О.Намнансүрэн нар ирнэ. Энэ хүмүүсийг л мэдэж байна. Хүүхэд байж дээ.

-Тухайн үеийн Улаанбаатар ямар байв?

-Цөөн барилгатай, хүн ам ч цөөхөн байжээ. Бид гэрээсээ нэг их хол явахгүй. Зун нь зусланд гарна. Одоо хотын хаана нь юу байгааг мэдэх юм алга. Их том болжээ. Үерхэж тоглодог монгол найз нар байсан шүү.

-Өөрийнхөө амьдарч байсан байшингаараа очдог уу. Ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Үгүй дээ. Манай байшин анх ийм байгаагүй юм. Бага зэрэг өөрчлөгдсөн байгаа.

-Та хоёр тэтгэврийн мөнгө өндөр авдаг уу. Одоо хэний асрамжинд байна вэ?

-Тэтгэврээ 84 мянган төгрөгөөр тогтоолгосон. Одоо нэмэгдээд болж байна аа. Биднийг миний охин Алимаа асарч байна. Тэр маань эдийн засагч мэргэжилтэй.

Н.Лхагва

Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН

Continue Reading

Trending