Connect with us

Дотоод мэдээ

Хүмүүс яагаад хөдөөнөөс хот руу нүүж байгаа талаараа ярьжээ

Published

on

“Говьд хvн болж тєрснєєс хангайд буга болж тєрсєн нь дээр” гэсэн нэг vг бий. Муухай ч юм шиг. Гэсэн ч vнэний хувьтай. Говийн хатуу ширvvн цаг агаар, ундны усны хомсдол зэрэг нь уугуул нутгийнхны эрvvл мэндийг “хорлож”, олонхийг нь элэг, цєс, ходоодны євчтэй болгодог бол алслагдмал байдал нь иргэншлийн дарангуйлалд нэрвэгдvvлдэг. Хангайхан ч говийнхноос дээрдэх юмгvй ээ. Эргэх дєрвєн цагт ээлжлэх байгалийн эрхшээл дор хэдэн малаа дагаж амьдардаг тэдэнд цєлжилт, бэлчээр, худаг усны хомсдол, ажилгvйдэл, ядуурал зэрэг байгаль болоод нийгмийн ялгавартай байдал нь хот суурин бараадах их нvvдлийг зогсоохгvй байна.

Уг нь Монгол Улс 1564.1 мянган километр квадрат нутаг дэвсгэртэй, засаг захиргааны нэгжийн хувьд нийслэл болон 21 аймгийн 340 сум дvvрэг, 1670 баг хороонд хуваагддаг. Хvн ам нь гурван сая. Харин зах зээлийн шилжилтийн vеэс эхэлсэн шилжих хєдєлгєєн нь хєдєєгийн хvн амын тоог цєєрvvлсээр байна. 1990 оны байдлаар 1000 хvнд ногдох цэвэр шилжилт эерэг буюу 0.8 байсан бол тvvнээс хойш байнга буурсаар 2005 он гэхэд -17.9, 2007 онд -13.1 болжээ.

Дархан-Уул аймагт гэхэд 2000 оноос хойш шилжин явагчдын тоо шилжин ирэгчдийнхээс єндєр болж, сvvлийн хоёр жилд шилжих хєдєлгєєн уугуул нутгуудынхтай адил тєвшинд хvрсэн байна. Нийслэлийг зорьсон их нvvдлийн оргил vе 2003-2004 он бєгєєд єнгєрсєн гурван жилд бага зэрэг буурч буй гэх ч 20-иос дээш хувийн vзvvлэлттэй байсаар байгаа аж. Дэлхийн санхvvгийн хямрал нєлєєгєє тусгасан энэ онд малчдын амьдрал илтэд дордох болсон нь шилжилт хєдєлгєєнийг дахин нэмэгдvvлэх хандлага ажиглагдах болжээ.

“Бид мал, малын тvvхий эдээ аймгийн тєв эсвэл Говь-Алтай аймаг руу очиж борлуулдаг. Сумаас Говь-Алтай хvртэл 160 км харин аймгийн тєв ороход 128 км байдаг. Улаанбаатар руу зарах гэхээр хэт хол, тээврийн зардал єндєр. Єєрсдєє ачиж явна гэхээр зардлыг нь дийлдэггvй. Бензин єндєр vнэтэй байна гээд ченжvvд энд ирэхээ больсон. Уг нь тэд ирээд авчихаар их амар байсан. Сумын тєвд тvvхий эдийн цэг байдаг ч байнга ажилладаггvй”. Энэ бол Завхан аймгийн Отгон сумын малчны яриа.

Аз болоход сvvлийн жилvvдэд зуд турхан, ган гачиг холуур, цаг агаар тааламжтай байсан нь малын єсєлтєд сайнаар нєлєєлсєн боловч мал, малын тvvхий эдийн vнэ ханш огт єсєхгvй байгааг малчид эмзэглэн ярьж байна. Тэдний худалдан авдаг бараа бvтээгдэхvvн, хvнсний vнэ єссєєр байхад малын тvvхий эдийн ханш 2005 оныхтой адилхан тєвшинд байсаар. Малчдад бэлэн мєнгє байхгvй тул мал, малын тvvхийн эдээ ченжvvдийн зарж буй vнэтэй бараа бvтээгдэхvvнээс солилцохоос єєр аргагvй.

Жишээлбэл Завхан аймгийн Отгон сумын тєв дээр нэг тєлєг 30000 тєгрєгєєр зарагдаж байхад 50 кг-ын гурил 35000 тєгрєг, кг цагаанбудаа 1600, кг тємс 1000 тєгрєгийн vнэтэй байна. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын малчин Б “Бидний худалдан авч буй бараа бvтээгдэхvvний vнэ єсєєд харин малын тvvхий эдийн vнэ буураад байхаар яаж амьдрах болж байна аа. Хот бараадах нь л зєв юм байна” гэсэн бодол тээж явна.

Бензиний vнэ нэмэгдсэнээс ченжvvд малчдын хотоор явахаа больж, аймаг, сумын тєв дээр суурин байх болжээ. Хувийн унаа тэрэгтэй малчдын хувьд хот, аймгийн тєв явж мал, малын тvvхий эдээ борлуулдаг боловч нэг удаа явахдаа олон л мал зарахгvй бол ашиггvй байдаг аж. Малчид євлийн идэшний vеэр эсвэл ноолуурын “сезон”-оор аймаг, хот явахдаа л овоо ашиголдог. Харамсалтай нь малчдад олноор зараад байх мал байхгvй. Ганц хоёр малаа зарж гурил, будаагаа залгуулна. Тэгвэл нийслэлтэй хамгийн ойр Дархан-Уул аймагт ч ялгаагvй хvнс, бараа бvтээгдэхvvний vнэ єндєр ханштай.

Хаврын тарчиг єдрvvдэд vхрийн мах кг нь аль хэдийнээ 4500 тєгрєгт хvрч, нєєцийн махны сураг ч vгvй сууцгаана. Тємс ногоо, сvv цагаан идээ арай хямд vнэтэй байдаг нь ч больж, литр сvv 1000 тєгрєгєєс буугаагvй л байна. Улаанбаатарын хаяанд шахуу ийм байхаар хєдєє ямар нь тодорхой. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын иргэн Д “Би сумын тєв дээр дэлгvvр ажиллуулдаг. Бэлэн мєнгєєр худалдан авалт хийдэг хvн бараг байхгvй. 2000 тєгрєгийн зээлтэй хоёр жил болж байгаа хvн ч бий. Бид нэгнийхээ зовлонг ойлгодог болохоор нэхээд байж чаддаггvй”. Хєдєєгийн бодит байдал ийм.

Vндсэн хуульд Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвегэрт чєлєєтэй зорчих, тvр буюу байнга оршин суух газраа сонгох эрхтэй хэмээн заасан болохоор амьдрал хайж, нутгаа сольж буй хvмvvсийн зєв юм. Харин хєгжил дэвшлийн зуунд эзгvйрч буй хєдєє нутаг, уугуул иргэдийн ирээдvй эмгэнэлтэй байна.

Хєдєє тєрєлт буурч, хотод нэмэгджээ

Хуучин “уламжлал”-аар хєдєєнийхєн олон хvvхэдтэй, нэг малчин єрх дунджаар таван хvvхэдтэй байх нь энгийн жишиг байв. Харин єнєєдєр эерэгээрээ, хєдєєд сvvлийн таван жилд тєрєлт буурч, Улаанбаатарт нэмэгджээ. Монголын хvн ам л єсч байвал хєдєє, хотын ялгаа vгvй. Гэвч тийм биш, энэ нь хvн ам, хvйсийн бvтэц алдагдах сєрєг vр дагавартай юм. Шилжих нvvдэлд хамгийн идэвхтэй оролцож буй хvмvvс бол 15-44 буюу хєдєлмєрийн идэвхтэй насныхан бєгєєд ялангуяа 15-34 насны залуус хєдєєнєєс хамгийн олноор шилжин явж нийслэлд ирж байгаа аж.

Тиймээс хєдєєд хvйсийн тэнцвэргvй байдал vvсчээ. Ондоогоор хэлбэл “говийн ганц айл” олширч байна гэсэн vг. Цаад vр дагавар нь эцэггvй хvvхэд олшрох, цус ойртолт ихсэх аюултай юм. Ялангуяа хvн ам цєєнтэй манай орны хувьд уугуул нутгийнхан орон нутгаасаа

Тавантолгой, Оюутолгойг ашиглалтад оруулбал маршрут єєрчлєгдєнє

Хєдєє орон нутагт ажлын байр ховор, зах зээл хєгжєєгvй, малын тvvхий эдийн vнэ ханш муу, орлого багатай байгаа нь хvн амын амьжиргаанд хамгийн их нєлєєлж буй. Тиймээс залуус амьжиргаагаа дээшлvvлэхээр хот суурин бараадаж байгаа билээ. Мєн vйлдвэрлэл, vйлчилгээ эрхлэх боломж хязгаарагдмал тул тєв бараадаж vйл ажиллагаа явуулах нь илvv дээр байдаг гэж судалгаанд оролцогчид хэлдэг аж.

Ийнхvv нэг хэсэг нь амьжиргаагаа дээшлvvлэх зорилготой шилжиж байхад амьжиргаа сайтай хэсэг нь илvv боломж хайж, чанартай vйлчилгээ хvртэхээр нvvж байна. Тухайлбал Завхан аймгийн Отгон сумын судалгаанд оролцогсод мал нь єсєєд, амьжиргаа нь сайжирсан хvмvvс их шилжиж байгаа бол Улиастайн амьжиргаа сайтай хvмvvс бизнесийн нєхцєлєє сайжруулах, єргєжvvлэхээр шилжиж байгаа аж. Сvvлийн vед шилжих хєдєлгєєн саарч байгаа гэх ч vнэндээ чадалтай нь яваад дуусч.

Єєрєєр хэлбэл, явмаар байвч боломжгvй, чадалгvй хvмvvс vлдсэнийг vгvйсгэж болохгvй биз ээ. Тэгээд ч техник технологийн эрин vед залуус хєдєєгийн дэд бvтэц муутай, хєгжил дорой газраас хот суурингийн хєгжил бараадаж, соёл иргэншил дагахыг илvvд vзэж байна. Тэд тєвлєрсєн соёлтой орчинд сурч, ажиллаж амьдрахыг хvсч буй.

Тэгэхээр эзгvйрч байгаа хєдєєгєє аврах нэгээхэн гарц бол ажлын байр нэмэгдvvлэх. Аймгийн тєв болон сумын тєвийнхний хувьд ажилгvй л бол амь зуухад хэцvv. Харин сумын тєвийнхний бараг 80 хувь нь ажилгvй, залуус архи ууж, сэлгvvцэн єдєр хоногийг єнгєрєєдєг. Ажилтай нь малчид, тєсвийн байгууллагынхан. Хvмvvсийн худалдан авах чадвар муу, бэлэн мєнгєгvйгээс жижиг дунд vйлдвэрлэл хєгжихєд бэрхшээлтэй. Энэ мэт олон шалтгаанаас болж залуус нутгаа орхин явсаар. Гэтэл Тавантолгой, Оюутолгой ашиглалтад орвол шилжих сонирхолтой хvн олон байна.

Хэрвээ ажлын байртай, єндєр цалинтай бол шилжилтийн маршрутад єєрчлєлт орж хєдєєнєєс хот руу биш хотоос хєдєє рvv гэсэн шинэ жим гарах боломжтой юм. Илгээлтийн аянг ч дахин зарлая. Илгээлт євєртлєн хєдєє очиж ажиллах залуусаа тєр засгаас дэмжиж, нэмэгдэл цалин, урамшуулал vзvvлэх зэргээр нийгмийн баталгааг нь дээшлvvлэхэд анхаараад эхэлбэл залуусын сэтгэлгээнд арай єєр гэрэл анивчих нь гарцаагvй.

Эх сурвалж: Үнэн сонин

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод мэдээ

Манай улс Орос, Солонгосоос зайрмаг авахдаа хэдэн төгрөг зарцуулж байна гээч?

Published

on

By

Манай улс жилдээ 100-150 сая ширхэг зайрмаг үйлдвэрлэж хэрэглэдэг ч 15-20 тэрбум төгрөгийг импортоор зайрмаг худалдан авахад зарцуулдаг байна.

2020 онд гэхэд үйлдвэрийн аргаар 173.1 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулсан бөгөөд сүүлийн 10 жилийн хугаанд зайрмагны чиглэлийн үйлдвэрлэл 7 дахин нэмэгджээ. Жилд 100-150 сая ширхэг зайрмаг Монголдоо үйлдвэрлэдэг гэсэн мэдээлэл байдаг аж. Нэг хүн жилдээ 30 Монгол зайрмаг ноогддог гэсэн тоон мэдээлэл байна.

Гэхдээ Монголчууд ихэвчлэн Орос буюу импортын зайрмаг авдаг гэдгийг худалдагчид хэлжээ. Худалдагч: “Орос зайрмаг үнэтэйн хувьд үнэтэй. Амт нь гоё байдаг болохоор тэр юм байгаа биз” гэсэн юм. Манай улс 2021 оны 5 сарын байдлаар 3,6 сая ам.долларын үнэлгээ бүхий буюу 1314 тонн зайрмаг импортоор авчихсан байгаа юм. Манай улс Орос болон Өмнөд Солонгос улсаас импортын зайрмаг авдаг.

Жилдээ дунджаар 5.5-6.5 сая ам.долларын зайрмаг буюу 15-20 тэрбум төгрөгийн импортын зайрмаг авч хэрэглэдэг гэсэн судалгаанууд байгаа юм. Гэхдээ энэ мөнгийг дотооддоо үлдээх боломж байгаа гэдгийг салбар яамнаас хэлсэн байна. “Хүчин чадлын хувьд нэлээн дөхөж очих, дотоодын хэрэгцээг хангах, импортыг орлох хэмжээнд хүрсэн байгаа. Гагцхүү хэрэглэгчдэд маань харилцан адилгүй бодол байна.

Иддэг зайрмагаа авч иднэ ч гэдэг юм уу хэрэглээний тал дээр бид нар дүйцэхүйц нэр төрлийг бид хэрэглэгчдэд хүргэх нь хамгийн гол зүйл нь гэж харж байгаа. Үүн дээр мэдээж маркетинг судалгааны ажлууд, нэр төрлийн хувьд импорттой дүйцэх хэмжээний эсвэл давах хэмжээний байх ёстой” гэв.

Дотоодын үйлдвэрлэгчдийн 72 хувийг Icemark үйлдвэр гаргадаг гэнэ. Хоногт 450,000-600,000 ширхэг зайрмаг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр. Нийтдээ 60 гаруй төрлийн зайрмаг нийлүүлдэг бөгөөд үүнээсээ 24 төрлийг нь экспортод гаргахаар төлөвлөж ажиллаж байгаа гэв. Монгол зайрмагны дундаж үнэ 500 төгрөг байгаа юм. Тус компаний үйлдвэрийн албаны дарга “Монгол улсын хөрсөнд ургасан цэвэр байгалийн жимстэй бүтээгдэхүүн болох нэрс, аньс, чацаргана, мөн аарцтай бүтээгдэхүүнээр голчлон явуулж байна” гэсэн юм.

Дотоодын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадах юм бол жилдээ 15-20 тэрбум төгрөг Монголдоо үлдэх нөхцөл боломж байгаа юм. Цаашид ч гэсэн үйлдвэр компаниуд өөрсдийн хөргүүртээ анхаарч, гарал үүсэлдээ баталгаа өгч чадах юм бол экспортонд ч гаргах боломж байгаа гэдгийг хэлье.

Эх сурвалж: NTV телевиз

Continue Reading

Дотоод мэдээ

Ойрын хавьталаас шинжилгээ авах гээд очиход энд явна, тэнд явна гэж талаар нэг тарсан байхын

Published

on

By

Ойрын хавьталаас шинжилгээ авах гээд очиход энд явна, тэнд явна гэж талаар нэг тарсан байхын. арай ч дээ та нарыг тэг гэсэн юмуу. Тэгчээд биднээс хариуцлага нэхэхдээ сайн юм. яая дээ болдог бол хүлээд гэрт нь байлгахсан. Эмнэлгийн ажилтан л биш бол ажлаа тараад гэр гэртээ байгаач дээ. 20. 21. 22 цаг харьхад л түгжирсэн байхын. ийм байхад өвчлөл буурахгүй. Тэнэлтээ багасгаад гэртээ л байж үзээч дээ.

Бүгдийг улс орондоо, эмнэлгийн ажилчиддаа даалгаж хүн загисан том том толгойтой хүмүүс л их байна. Тэрэнтэй ингэж яваад… тэднийд очсон чинь.. тэрэнтэй хоол идээд… уулзаад… салхилаад… хамт хоноод… ингээд… тэгээд… л гээд байхын.

Тахал болоод, сүйрэл болоод байхад амь амиа бодоод гэртээ байгаад өгөөчдээ. Цэвэр өөрсдөөс шалтгаалах юман дээрээ арчаатай байчаад хүнрүү элдвээр хэлдэг ч болоосой. Залуусын холхилт ихээс болж хүүхдүүддээ, гэртээ байгаа настай аав ээждээ халдвар тарааж, тэд хүндэрч байна.

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ХЭВТЭХ ОРНЫ НӨӨЦГҮЙ БОЛЖ, ХҮНДРЭЛ НАС БАРАЛТ ИХ БАЙНА. Ойлгоод ухаараад арчаатай байгаад өгөөч. Тэр ирээд байгаа эмийн багц хаана ч хүрэлцэхгүй амсах төдий юм өгчөөд ихийг өгсөн мэт зурагтаар ярьхаа болиочээ.

Эмч сувилагчаа аваад ажиллуулаач гэхийн тэр чинь дэлгүүрт бэлэн байдаг эд биш ш дээ.Зүгээр л арчаатайхан байгаад өгчих гуйж байна.

Continue Reading

Дотоод мэдээ

Энэ байшинг бариулсан Буриад худалдаачны сонирхолтой түүх

Published

on

By

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэгэн түүх өгүүлсэн хуучны байшин бий. XX зууны эхэн үед баригдсан гэх энэ байшингийн түүхийг сөхөж үзэхэд ихийг өгүүлэх аж. Тэртээх 1910-аад оны дунд үед баригдсан энэ байшин тухайн үедээ Нийслэл хүрээний Консулын дэнжийг чимж байсан бол одоо Улаанбаатарын түүхийн музей байрлаж буй. Энэ байшинг анх буриад Цогт Гармаевич Бадамжав гэх худалдаачин бариулж гэр бүлээрээ амьдарч байсан байсан билээ.

Өнөөдөр тус байшингийн эзэн гэж хэлж болох түүний хоёр охин Дээвий, Осоржамаа, хоёр Сүхбаатар дүүргийн III хороонд аж төрж сууна. Дээвий нь тухайн үеийн Намын төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Гомбожавын эхнэр юм билээ. Бадамжав байшингаа бариулахдаа орой дээр нь дөрвөн хөлийг нь дээш нь харуулсан ширээ байрлуулсан нь тухайн нийгмийнхээ үзэл бодлыг шүүмжилж илэрхийлсний илэрхийлэл гэдэг. Тэдний амьдралын зам мөрийг цухасхан сонирхож үзлээ.

Буриад Бадамжав нь 1912 онд эхнэр Гармаевич Ида Павловна, дөрвөн охины хамт Нийслэл хүрээнд ирж суурьшжээ. Цогт Гармаевич Бадамжав 1878 онд Улаан-Үд хотод, эхнэр Гармаевич Ида Павловна нь 1888 онд Оросын Новгород хотод төржээ. Бадамжав дөрвөн дагавар охинтой Павловнатай ханилсан аж. Тэднийх Монголд ирж амьдарсан даруйдаа Гаваа, Дээвий, Осоржамаа гэдэг гурван охин төрүүлжээ.

Ийнхүү Бадамжавынх долоон охинтой өнөр өтгөн айл байж. Түүхч О.Пүрэв “Монгол төрийн голомт “ номондоо “Бадавжавын эхнэр Павловна олон тэрсхэн охиноо дагуулан явж байгааг хүрээнийхэн их л сонирхон хардаг байсан тухай дурдсан нь бий. Эрдэмтэн О.Намнансүрэн “Шинэ цагийн Улаанбаатар”өгүүлэлдээ “Бадамжавын эрээн паладтай олон охид хашаандаа тоглож байгаа нь эгдүүтэй хөөрхөн харагддаг байсан” гэж бичжээ. Өнөөдөр тэдний охидоос гурав нь энх тунх аж төрж сууна.

Тэд тухайн нийгмийнхээ ээдрээтэй цаг үеийг туулж ирсэн удаатай. Ц.Г.Бадамжав нь чинээлэг худалдаачин байсан бөгөөд Улаан-Үд, Хиагтаас бараа оруулж ирж Хятадад гаргах, мөн Хятадаас Оросруу бараа гаргадаг байж. Тэрбээр “Монголтранс” нийгэмлэгийн Оросын талын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Цогт.Бадамжав өндөр боловсролтой хүн байсан бөгөөд Эндрюс, Козловын экспедицэд орчуулагчаар ажиллаж байжээ.

Бадамжавыг Козловын экспедицэд ажиллаж байхдаа гэрэл зураг авч Монголд орчин үеийн гэрэл зургийг хөгжүүлсэн гэж үздэг байна. Монголоор аялсан Эндрюсийн олон сонирхолтой зураг байдаг. Тэр зургуудыг Бадамжавыг авсан гэж түүхчид үздэг юм байна. Д.Сүхбаатар 1921 онд Нийслэл хүрээнд орж ирээд Бадамжавын хашаанд гэр, майхан барьж Түр засгийн газрын үйл ажиллагааг явуулж байсан түүхтэй. Бадамжавыг хилсээр баривчилсны дараа зургаан өрөө байр, Сүүж дэх зуслангийн байрыг нь хурааж авсан гэдэг.

Бадамжавын байранд анх Намын төв хороо байрлаж байгаад дараа нь орос мэргэжилтнүүд, Хэвлэлийн төв газар, Сүхбаатарын музей, Тувагийн элчин сайд байрласан. Шалны доор нь том зоорь байсан гэж яригддаг. Бадамжав түүнийгээ Барон Унгернээс хамгаалан хоргодох байр болгон ашиглахаар бэлдсэн гэж үздэг байна. Өнөөдөр их хотын сүрд дарагдан буриад Бадамжавын байшин гундуухан харагдахад эзэд нь өнгөрсөн түүхээ хуучлан сууна.

Ийнхүү Бадамжавын охин Дэээвий, Осоржамаа нартай ярилцаж, амьдралых нь тухай зарим зүйлийг тодрууллаа. Дээвий нь дүүгээсээ илүү яриа хөөрөөтөй сэргэлэн бололтой.

-Та Бадамжавын хэд дэх охин бэ?

-Би 1916 онд төрсөн зургаа дахь хүүхэд нь. Энэ Осоржамаа надаас хэд дүү.

-Танай эгч нараас байна уу. Хаана амьдарч байсан бэ?

-Цөөхөн үлдсэн дээ. Вера энд, Марина Эстонид, Ольга Симбирскт амьдарч байгаад өөд болсон. Одоо Валя Москвад байгаа. Би долоон хүүхэд төрүүлсэн. Нэг нь эндсэн юм. Одоо хүүхдүүдээс минь гурав нь гадаадад, бусад нь Монголдоо амьдарч байна. Манай том хүүхэд 66, бага нь 46 нас хүрч байна шүү дээ. Манай эгч нар 1934 онд Оросруу явсан даа. Бүгд харилцаатай байсан. Тэдний үр хүүхэд олон бий. Эгч нар маань тухайн үед ЗХУ-д төрөл бүрийн мэргэжлээр ажил хийж амьдарч байсан.

-Та ямар ажил хийж байв?

-Би Монголд орос сургууль төгссөн. Нэгдүгээр цахилгаан станцад насаараа ажиллаад чөлөөндөө гарсан. Энэ Осоржамаа нэгдсэн III эмнэлэгт лаборантаар 45 жил ажилласан.

-Та аав ээжийнхээ тухай ярьж өгөхгүй юу?

-Бидний аав Бадамжав худалдаачин байсан. Миний ээж герман цусны хүн. Ээж минь хөгжимчин байлаа. Нэг хэсэг төв театрт хөгжимчин байгаад дараа нь Монголын радиод хөгжимчнөөр ажилласан. Радиогоор явдаг өглөөний гимнастикийн хөгжмийг тоголдог байсан. Дараа нь Дотоод яамны харьяа Зүүнхараа дахь амралтын газар зохион байгуулагч хийж байсан. Ээж маань 1963 онд Казань хотод нас барсан даа. Аав маань 1931 онд гэнэт баривчлагдсан.

Би тэр үед 15 настай байсан. Манай хөрөнгийг хурааж, ээжийн хөгжим, бидний хувцасыг үлдээгээд байшингаас хөөсөн. Бид тэгээд орох оронгүй болсон. Ээж гадуур таньдаг хүмүүстэй уулзаж байж нэгдүгээр эмийн сангийн хажууханд нэг айлын байшин хөлсөлж суусан. Бидний ээж их ухаалаг хүн байсан. Хүүхдүүдээ өсгөх гэж их зүйл хийсэн дээ.

-Аавыгаа баригдсаны дараа уулзсан уу. Дараа нь юу болсон бэ?

-Аавыг бидэнтэй огт уулзуулаагүй. Захидлаар харилцахыг хүртэл хориглосон байсан. Нэг удаа сураг сонсогдох нь Улаан-Үдэд аваачсан байсан. 1931 оны долдугаар сарын 31-нд ааваас захидал ирсэн. Тэр нь ил захидал. Аав “Их ядарч байна. Бие их өвдсөн. Тусламж байхгүй их ядарлаа. Тусламж хэрэгтэй байна. Хамаатнуудтай холбоо барьж тусламж авах хэрэгтэй байна. Энэ хугацаанд нүдний хараа их муудлаа” гэсэн байсан.

Түүнээс хойш сураг тасарсан. Хожуу хойно дуулах нь Турукамск хотын шоронд таван жил хоригдож байгаад 1937 оны өвөл Новосибирскт хил с хэрэгт тулгагдан цаа заар авахуулсан юм билээ. Ээж минь аавын хэлсээр хөөцөлдөж байж 1960 онд цагаатгуулсан. Дотоод яаманд орчуулагчаар ажиллаж байсан. буриад хэлмэрч Дэнсмаа гэдэг хүн худлаа хэрэг зохиож аавын баривчлуулсан гэдэг юм.

-Та Гомбожав гуайтай танилцсан бэ?

-Бид хоёр залуу сайхан насандаа ханилан суусан юм. Тэр өндөр боловсролтой, ихээхэн ажил хэрэгч хүн байсан. Гомбожав тухайн үедээ улс орныхоо төлөө их зүйл хийсэн хүн дээ. Түүнийг мэдэхгүй хүн ховор байх аа. Энэ Осоржамаа гурван хүүхэд төрүүлсэн. Нөхөр нь Сэргэлэн гэж жолооч хүн байгаад нас барсан. Одоо том хүүхэд нь АНУ-д, дундах нь энд, бага нь Орост амьдарч байна.

-Таныг бага байхад танайхаар олон хүн орж ирдэг байв уу?

-Манай аав зөвхөн худалдаачин байгаад зогсоогүй олон төрлийн ажил гүйцэтгэдэг байсан юм билээ. Танил ихтэй байсан. Гадна дотны олон хүнд орчуулагчаар ажиллана. Манайхаар олон хүн ирнэ ээ. Би таваас зургаан настай байсан юм уу даа. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж хаяа ирж зочилдог байсан. Зохиолч Д.Нацагдорж, О.Намнансүрэн нар ирнэ. Энэ хүмүүсийг л мэдэж байна. Хүүхэд байж дээ.

-Тухайн үеийн Улаанбаатар ямар байв?

-Цөөн барилгатай, хүн ам ч цөөхөн байжээ. Бид гэрээсээ нэг их хол явахгүй. Зун нь зусланд гарна. Одоо хотын хаана нь юу байгааг мэдэх юм алга. Их том болжээ. Үерхэж тоглодог монгол найз нар байсан шүү.

-Өөрийнхөө амьдарч байсан байшингаараа очдог уу. Ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Үгүй дээ. Манай байшин анх ийм байгаагүй юм. Бага зэрэг өөрчлөгдсөн байгаа.

-Та хоёр тэтгэврийн мөнгө өндөр авдаг уу. Одоо хэний асрамжинд байна вэ?

-Тэтгэврээ 84 мянган төгрөгөөр тогтоолгосон. Одоо нэмэгдээд болж байна аа. Биднийг миний охин Алимаа асарч байна. Тэр маань эдийн засагч мэргэжилтэй.

Н.Лхагва

Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН

Continue Reading

Trending