Дэлхий
Аргентин улс өөр сонголтгүйн улмаас Оросын Спутник-5 вакциныг иргэддээ хийж байна

Дэлхий даяар улс орнууд Ковид-19 өвчний эсрэг вакцинжуулалтыг хийж эхлээд байгаа бөгөөд зарим улсууд хүссэн вакцинаа авах боломжгүйгээр саад учирч байгаа гэнэ.
Үүний нэг жишээ нь Аргентин улс. Ерөнхийлөгч Алберто Фернандез өөрийн улсдаа 2020 оны эцэс гэхэд вакцинжуулах ажлыг эхлүүлнэ хэмээн амлаад байсан билээ.
Энэ хэлсэн амандаа ч хүрч шинэ он гарах үед вакцинжуулах ажлыг эхлүүлсэн. Гэхдээ энэ нь тэдний хүссэнээр нь яваагүй аж. Аргентин улс вакцины нөөцөнд эрт хамрагдах боломжийн төлөө нэлээн эртнээс ажиллажээ. Үүний нэг жишээ нь тэд хэд хэдэн компаниудын вакцинуудын туршилтыг эх орондоо хийлгэсэн юм.
Мөн зарим компаниудаас вакцин гармагц худалдан авах урьдчилсан гэрээг хийсэн. Ингэхдээ Латин Америкийн улс орнуудад нийлүүлэх АстраЗенекагин вакциныг үйлдвэрлэх улс болохоор тохиролцоонд хүрээд байв.
Харин Европын болон Хойд Америк тивийн улс орнууд вакцинжуулах ажлаа эхлүүлсэнээр Аргенитн улсад олдож буй ганц сонголт нь маргаан дагуулдаг Оросын Спутник-5 вакцинаас өөр сонголтгүй болжээ. Оросын Эрүүл мэндийн яамнаас Спутник-5 вакциныг клиникийн туршилт нь дуусаагүй байхад зөвшөөрөл өгсөн байдаг.
Одоог хүртэл клиникийн туршилтын бүрэн мэдээлэл ил болоогүй байгаа. Хойд Америк болон Европын тивийн эрх бүхий байгууллагууд, дээрээс нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас уг вакцинд зөвшөөрөл өгөөгүй байгаа билээ.
Гэсэн хэдий ч Аргентин улсын телевизүүдээр Москва хотоос анхны 300,000 тунг тээврлэнэ ирж буй онгоцны нислэгийг шууд дамжуулж үүнийгээ бүр “Найдварын Нислэг” хэмээн нэрлээд амжсан юм.
Одоо Аргентин улс эрүүл мэндийн хэдэн арван мянган ажилчдыг вакцинжуулах ажлыг ид хийж байна. Эдгээрийн нэг нь Паола Осман бөгөөд тэр эхний тунг хийлгэснийхээ дараа Спутник вакцинаас санаа зовохгүй байгаа гэдгээ илэрхийлэв.
Аргентин улс яагаад Спутник-5 вакциныг зөвшөөрөхөөр яарав гэдгийг тус улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбон ойлгож болно. Тус улс тухайн тивдээ хамгийн хатуу хөл хорио тогтоосон улсуудын нэг бөгөөд иргэдийг гэрт нь байлгахын тулд цагдаагийн хүчийг хүртэл дайчлаад байгаа аж. 45 сая хүн амтай энэ улс аль хэдийн 85,000 гаруй хүнээ энэ өвчний улмаас алджээ.
Дэлхий
1-р ангийн охиныхоо хуралд суулаа. Хичээлээс өмнө данс руу 1,3 сая ₮ хийсэн байна

Охиныхоо 1-р ангид ороод асран хамгаалагчийн анхны хуралд суулаа. Сургуулийн захиралын бэлдсэн бичлэг үзүүллээ.
Захирал эмэгтэй олон л зүйл ярьж байна. Онцолж хэлсэн нь: “ Хүүхдүүдийг тань хэнээр ч хэлүүлэхгүй өөрөө хичээлээ хийгээд суудаг болтол нь бид чадах бүхэнээрээ хичээж ажиллах болно.
Харин анги даасан багш нь: “ Хүүхдүүдийг тань худалаа яриулахгүй тал дээр анхаарч ажиллана та бүхэн бас хамтараарай гэнэ.
Ингэж биеэ даасан тууштай , үнэнч шудрага, Япон хүн бүтдэг байхдаа.
Аан тийм бас
Хүүхэд бүрт laptop
Хичээлийн хэрэгсэл ном,дэвтэр, харандаа, усан будаг, бараг бүгдийн л сургуулиас үнэгүй өгч байна,
Хичээл эхлэхээс 2 долоо хоногийн өмнө 1300000₮ дансанд (Сургуулийн өмнөх бэлтгэл ) гэсэн мөнгө хийсэн байсан.
Тэгсэн өөрсдөө бүгдийн үнэгүй бэлдээд өгчихдөг.
Хэзээ манай улс боловсролдоо ингэж мөнгө хаядаг болох юм бол?
Эх сурвалж: Oogii AnuMi
Дэлхий
Монголын 3 иргэн Тайландад хулгай хийж байгаад баригдлаа. Нэрс нь ил болов

Тайланд улсын цагдаагийн албан хаагчид Суварнабхумигийн нисэх онгоцны буудалд өдөр болгон шахуу жуулчдын цүнхнээс мөнгө хулгайлдаг Монголын 3 эрэгтэйг баривчилжээ.
Нисэх онгоцны буудлын менежер Киттипонг энэ талаар хэлэхдээ цагдаа нар 37 настай Дамдин Жаргалсайхан, 51 настай Батболд Самбуу, 37 настай Батмягмар Уртнасан нарыг 3 сарын 24-ний өдөр B давхарт саатуулжээ.
Японы 2 эрэгтэй, Тайланд эмэгтэй, Канадын иргэн эрэгтэй нар түрийвч болон бэлэн мөнгөө алдсан талаар цагдааг гомдол гаргасан байдаг ба цагдаа нар хяналтын камер ашиглаж тэднийг илрүүлжээ.
Бичлэг дээрээс харахад Монголын 3 эрэгтэй 2 эмэгтэйтэй хамтарч байсан бөгөөд тэдгээр эмэгтэйчүүдийг мөн эрэн сурвалжилж байна. Зарим хохирогчид нь дөнгөж мөнгөө солиулаад байхдаа суйлуулсан байсан гэнэ.
3 эрэгтэй хулгай хийж байгаа хүнээ тойрон хүрээлэх үед эмэгтэй сэжигтнүүд хувцас ашиглан хохирогчийн үзэгдэх орчинг хязгаарлах замаар цүнхнээс нь бэлэн мөнгийг нь хулгайлсан байна. Зарим тохиолдолд тэд лифтэнд байхдаа тойрон хүрээлж байгаад цүнхнээс нь хулгай хийж байгаа нь бичигджээ.
Эх сурвалж: Bangkokpost.com
Дэлхий
Гэрээсээ хоёр ч удаа нүүлгэн шилжүүлэгдсэн өвөөгийн сэтгэл “гунигтай, ганцаардмал” байна

1964 оны Токиогийн олимпийн тэмцээнд зориулсан Үндэсний Стадион барих шаардлагын улмаас газар чөлөөлөлтөнд орж гэр бүлийнхээ хамтаар нүүх үедээ Кохэй Жинхо гунигтай байсан боловч үндэсний бахархал болсон тэмцээн болж буй учир Япон улсынхаа төлөө нүүсэн юм.
Гэвч 2013 онд түүнийг 80 настай байх үед нь Токиогийн 2020 оны олимпийн тэмцээнд зориулсан стадион барих зорилгоор дахин шилжих шаардлага гарсан нь хувь заяаны хачин эргэлт байлаа.
Тэр хагас зууны туршид эхнэр Ясукогийн хамтаар амьдарсан байрнаасаа дахин явах шаардлагатай болгох нь тэр. “Явахад үнэхээр хэцүү байлаа” гэж одоо 87 настай Жинхо ярив. “Би энэ байрандаа амьдралынхаа хамгийн урт хугацааг өнгөрүүлсэн” хэмээн хэлжээ.
Жинхогийн хувьд Япон улс хэт ойрхон олимп зохион байгуулж байгаа гэдэг утгаар нь 2020 оны олимпийг дэмжихгүй байгаа ба 200 орчим айлыг нүүлгэн шилжүүлэх зарлах хуудас нь гэнэт л гарч ирсэн хэмээн гомдоллов. Эдгээр нүүлгэн шилжүүлэлтэнд хамрагдсан иргэд ихэвчлэн өндөр настнууд байсан гэлээ.
“Ямар нэгэн хэлэлцээр юм уу, авч хэлэлцсэн зүйл юу ч байгаагүй. Ядаж л “таныг нүүлгэн шилжүүлэх хүсэлтэй байна, бидэнтэй хамтарч ажиллана уу” гэсэн бол бас өөр л дөө. Харин зүгээр л “Олимп болох гэж байгаа болохоор та явах шаардлагатай байна” гэх байдалтай хандсан гэв.
“Бидэнд ердөө л 170,000 иен (1,500 доллар) өгсөн. Энэ мөнгөөр юу хийж чадах билээ? Би зүгээр л инээчихсэн. Нүүхийн тулд бараг 1 сая иен (9000 доллар) зарцуулсан.
Токио хотын албаны хүмүүсийн хэлсэнээр иймэрхүү нөхцөлд 170,000 иен нь стандарт төлбөр хэмээн тайлбарласан байна. “Бид маш соёлтой байхаар бэлтгэгдсэн. Тус газарт ойр орших нийтийн орон сууцнууд байдаг” гэж нэрээ нууцласан албаны хүн хэлэв. “Гэхдээ урт хугацааны туршид амьдарсан хүнд жаахан хүнд туссан байж болох юм” гэлээ.
Эх сурвалж: РОЙТЕРС
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг4 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа