Connect with us

Дэлхий

Сүүлчийн тоглолтондоо эсрэг багийн тоглогчоо мөргөж унагаасан нь ийм учиртай

Published

on

Зинедин Язид Зидан 1972 оны 6 сарын 23-нд төржээ. Зизу хэмээх хочоороо алдаршсан Францын хөлбөмбөгчин маань Алжирын Кабылаас гаралтай тэрээр Францын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг болон 4 клубт, түүний дотор хамгийн сүүлд Реал Мадрид клубт тоглож байсан. Өөрийн цаг үеийн шилдэг хөлбөмбөгчин гэгддэг. Гайхамшигтай бөмбөг эзэмшилт, тэнцвэр, дамжуулалт, цохилт болон чөлөөт цохилтын чадваруудаар нь түүнийг Францад Мишель Платинитай адилтган шилдэг холбогч гэдэг байна.

Зиданы 1998 оны ДАШТ-ий шигшээ тоглолтонд Бразилын хаалганд мөргөж хийсэн 2 гоол Францыг анх удаа аваргын тавцанд хүргэсэн билээ.

Тэрээр ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчнөөр 3 удаа (1998, 2000, 2003) сонгогдсон 2 тамирчны нэг (нөгөөх нь Роналдо), мөн нэг удаа Европын шилдэг хөлбөмбөгч (1998) болж байв.

Зидан 2006 оны ДАШТ-д оролцоод зодог тайлсан.

Зинедин Зидан нь Францын Марсель хотноо төрсөн хэдий ч төрөлх хотынхоо Олимпик клубт тоглож байсангүй. Тэрээр Ювентуст 3 сая фунтаар худалдагдах хүртлээ Францын лигийн Кан, Бордо багуудад алба хашиж байв.

2001 онд Италийн Ювентус багаа орхиж Испанийн алдарт Реал Мадрид багтай 4 жилийн гэрээ байгуулсан. Уг солилцоо нь 66 сая евро-гоор биеллээ олсон бөгөөд энэ нь Зиданыг дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болгожээ. Тэрээр Дэвид Бекхэм, Рауль Гонзалес, Луйш Фигу, Роналдо болон Роберто Карлос зэрэг шилдэг хөлбөмбөгчидтэй мөр зэрэгцэн тоглож байлаа. 2001-2002 оны улирлын УЕФА Аваргуудын Лигийн шигшээ тоглолт Глазго хотын Хампден Парк цэнгэлдэх хүрээлэнд болоход тэрээр хожлын гоолыг оруулж байсан түүхтэй.

2006 оны 5 сарын 7-нд Зидан Реал багийн бүрэлдэхүүнд Сантьяго Бернебау цэнгэлдэх хүрээлэнд сүүлчийн тоглолтоо хийсэн. Уг тоглолтонд Реалчууд “ZIDANE 2001 – 2006” хэмээх бичээс бүхий өмсгөлтэй тоглосон юм. Вижареал CF-тэй хийсэн уг тоглолтонд Зидан нэг гоол оруулсан бөгөөд тоглолтын дараа эсрэг багийн хагас хамгаалагч Хуан Роман Рикельметэй өмсгөлөө солилцжээ.

Зидан Франц, Алжирын давхар иргэншилтэй бөгөөд анхандаа Алжирын шигшээ багт тоглох хүсэлтэй байсан боловч тухайн үед дасгалжуулагч байсан Абделхамид Кермали түүнийг уриагүй ажээ. Ийнхүү Зидан 1994 оны 8 сарын 17-нд Чехийн багтай хийсэн Францын шигшээ багийн тоглолтонд “3 өнгөт” өмсгөлийг өмссөн юм. Уг тоглолтын 63 дахь минутанд Зиданыг сэлгээгээр ороход 2-0-ээр хожигдож явсан Францын баг 2-2-ын харьцаагаар тоглолтыг дуусгаж чадсан байна.

Зидан Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж 1998 оны Хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцон, Бразилын багтай тоглосон шигшээ тоглолтонд толгойгоороо 2 гоол оруулан багийнхаа ялалтанд маш их хувь нэмэр оруулсан юм. Францын баг анх удаа дэлхийн аварга болсон бөгөөд сүүлийн 20 жилийн турш эзэн орны баг түрүүлж чадаагүй байсныг эвдсэн юм. Тэрээр уг ДАШТ-ий хэсгийн эхний тоглолтонд өрсөлдөгч Саудын Арабын багийн ахлагч Фуад Аминыг санаатайгаар гишгэсэн хэмээн улаан хуудсаар торгуулан талбайгаас хөөгдөж, дараах 2 тоглолтонд оролцох эрхээ хасуулсан. Зиданы ойр дотныхны ярианаас үзвэл Амин түүнийг доромжилсон ажээ.

2 жилийн дараа Зидан багтайгаа хамт 2 дахь том тэмцээнийхээ түрүүг авсан. 2000 оны ЕАШТ-ий шөвгийн тоглолтонд Испанийн багийн хаалганд хаалттай цохилтоос оруулсан гоол, хагас шигшээд Португалын багийн хаалганд торгуулийн цохилтоор оруулсан алтан гоол нь Францын багийг шигшээ тоглолтонд хүрэх замыг зассан билээ. Энэхүү амжилтаараа Францын шигшээ баг дэлхийд чансаагаараа тэргүүлэх болж, Баруун Германы баг 1976 онд 2 жилийн өмнө Дэлхийн аварга болсныхоо дараа Европын аваргын хэргэмд хүрсэн амжилтыг давтсан бөлгөө.

2002 оны Хөлбөмбөгийн ДАШТ-д тэрээр гэмтлийн улмаас олигтой тоглолт үзүүлж чадаагүй. Өмнөх тэмцээний аварга Францын баг ч ганц ч гоол оруулалгүй, ганцхан оноотойгоор тэмцээнээ өндөрлөсөн билээ. Зидан уг ДАШТ-ий эхний 2 тоглолтыг гэмтлийн улмаас өнжиж, ганцхан тоглолтонд оролцсон нь багийн амжилтанд сөргөөр нөлөөлсөн юм.

2004 оны 8 сарын 12-нд ЕАШТ-д, уг тэмцээнд түрүүлсэн Грекийн багт хожигдон хасагдсаны дараа Зидан дахиж шигшээ багтаа тоглохгүй гэдгээ зарласан.

Гэвч Францын баг 2006 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тэмцээнд маш муу тоглож, ДАШТ-д оролцох эрхээ олж авч чадах эсэх нь эргэлзээтэй болоод байсан үед Зидан буцаж ирсэн юм. Шигшээ багаасаа зодог тайлаад байсан хагас хамгаалагч Клод Макелеле, хамгаалагч Лилиан Тюрам нарын “алтан үе”-ийнхэн ч бас багтаа буцаж ирэв. Ийнхүү 2005 оны 9 сарын 3-нд Фарерын арлын багийг 3-0-ээр хожсоноор Францын баг Германыг зорих эрхтэй болсон юм.

2006 оны 5 сарын 27-нд Францын баг Мексикийн багийг Сен-Дени дэх Стад де Франц цэнгэлдэх хүрээлэнд 1-0-ээр хожиход Зидан шигшээ багийнхаа хувцсыг 100 дахь удаагаа өмссөн байна. Ийнхүү тэрээс Францын тамирчдаас Марсель Десайи, Дидье Дешам, Лилиан Тюрам нарын дараа зуугийн босгыг давсан дөрөв дэх хүн болжээ.

Хэсгийн 2 дахь тоглолтын сүүлийн минутанд Зидан тоглолтыг саатуулсан хэмээн шар хуудсаар торгуулан, 1 тоглолт өнжихөөр болсон юм. Баг нь хэсгээсээ шалгарахгүй бол энэ нь түүний сүүлчийн тоглолт байж болох байсан ч азаар баг нь түүний эзгүйд Тогогийн багийг 2-0-ээр хожиж, фэнүүдэд Зиданыг дэлхийн аваргын дэвжээн дээр дахиж харах завшаан тохиолдсон юм.

Шөвгөрөх тоглолтонд Испанийн багийг 3-1-ээр хожиход Зидан 1 гоол хийж, 1 гоолын дамжуулалтыг хийсэн байна. Түүнчлэн өмнөх тэмцээний аварга Бразилын эсрэг хийсэн шөвгийн тоглолтонд хожлын ганц гоолыг дамжуулсан бөгөөд уг тоглолтын шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. Португалтай хийсэн хагас шигшээ тоглолтонд мөн л хожлын ганц гоолыг Зидан торгуулийн цохилтоос оруулан багаа шигшээ тоглолтонд хүргэв.

2006 оны 7 сарын 9-нд болсон ДАШТ-ий шигшээ тоглолт Зиданы хувьд сүүлчийн тоглолт байлаа. Италийн багтай хийсэн уг тоглолтын 7 дахь минутанд Зидан торгуулийн цохилтоор гоол оруулж, 2 дэлхийн аваргын шигшээ тоглолтонд гоол оруулсан амжилтаараа Пеле, Пол Брайтнер, Вава нартай эн зэрэгцэв. Мөн ДАШТ-ийн шигшээ тоглолтонд хамгийн олон буюу 3 гоол оруулсан Вава, Жефф Харст, Пеле нартай мөр зэрэгцлээ.

Гэвч тэрээр Италийн багийн хамгаалагч Марко Матерацциг тоглолтын 110 дахь минутанд мөргөж унаган улаан хуудсаар торгуулан талбайгаас хөөгдөв. Уг тоглолт 1-1 буюу тэнцээгээр өндөрлөж, торгуулийн цохилтын үе дүнд өрсөлдөгчид нь дэлхийн аварга болох нь тэр.

Болсон явдлын үнэн мөнийг тэр хоёроос өөр хүн мэдэхгүй ч уруул уншигчдын дүн шинжилгээгээр Матерацци итали хэлээр “Чи бол …” гэж маш муухайгаар хэлсэн аж. Энэ тухай “хохирогч” Матерацци “Би түүнийг тэгж муухай. Би тийм үг хэрэглэдэг ч үгүй” гэсэн байна. Харин уг үйл явдал болохын өмнө 2 тоглогч зууралдах үед Матерацци Зиданы цамцнаас татсан бөгөөд Зидан түүнд хандаж “хэрвээ чи миний цамцыг авмаар байгаа бол тоглолтын дараа болъё” гэж хэлсэн нь үнэн юм байна.

Гэвч маргааш нь Зидан ДАШТ-ий шилдэг тоглогчид олгодог Алтан бөмбөг шагналын эзнээр тодров.

Францын баг Парист буцаж ирэхэд ард иргэд тэднийг халуунаар угтаж авсан бөгөөд Берлинд шигшээ тоглолтыг үзэж сонирхсон ерөнхийлөгч Жак Ширак тамирчидтай үдийн зоог барьсан байна.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

Монголын 3 иргэн Тайландад хулгай хийж байгаад баригдлаа. Нэрс нь ил болов

Published

on

By

Тайланд улсын цагдаагийн албан хаагчид Суварнабхумигийн нисэх онгоцны буудалд өдөр болгон шахуу жуулчдын цүнхнээс мөнгө хулгайлдаг Монголын 3 эрэгтэйг баривчилжээ.

Нисэх онгоцны буудлын менежер Киттипонг энэ талаар хэлэхдээ цагдаа нар 37 настай Дамдин Жаргалсайхан, 51 настай Батболд Самбуу, 37 настай Батмягмар Уртнасан нарыг 3 сарын 24-ний өдөр B давхарт саатуулжээ.

Японы 2 эрэгтэй, Тайланд эмэгтэй, Канадын иргэн эрэгтэй нар түрийвч болон бэлэн мөнгөө алдсан талаар цагдааг гомдол гаргасан байдаг ба цагдаа нар хяналтын камер ашиглаж тэднийг илрүүлжээ.

Бичлэг дээрээс харахад Монголын 3 эрэгтэй 2 эмэгтэйтэй хамтарч байсан бөгөөд тэдгээр эмэгтэйчүүдийг мөн эрэн сурвалжилж байна. Зарим хохирогчид нь дөнгөж мөнгөө солиулаад байхдаа суйлуулсан байсан гэнэ.

3 эрэгтэй хулгай хийж байгаа хүнээ тойрон хүрээлэх үед эмэгтэй сэжигтнүүд хувцас ашиглан хохирогчийн үзэгдэх орчинг хязгаарлах замаар цүнхнээс нь бэлэн мөнгийг нь хулгайлсан байна. Зарим тохиолдолд тэд лифтэнд байхдаа тойрон хүрээлж байгаад цүнхнээс нь хулгай хийж байгаа нь бичигджээ.

Эх сурвалж: Bangkokpost.com

Continue Reading

Дэлхий

Гэрээсээ хоёр ч удаа нүүлгэн шилжүүлэгдсэн өвөөгийн сэтгэл “гунигтай, ганцаардмал” байна

Published

on

By

1964 оны Токиогийн олимпийн тэмцээнд зориулсан Үндэсний Стадион барих шаардлагын улмаас газар чөлөөлөлтөнд орж гэр бүлийнхээ хамтаар нүүх үедээ Кохэй Жинхо гунигтай байсан боловч үндэсний бахархал болсон тэмцээн болж буй учир Япон улсынхаа төлөө нүүсэн юм.

Гэвч 2013 онд түүнийг 80 настай байх үед нь Токиогийн 2020 оны олимпийн тэмцээнд зориулсан стадион барих зорилгоор дахин шилжих шаардлага гарсан нь хувь заяаны хачин эргэлт байлаа.

Тэр хагас зууны туршид эхнэр Ясукогийн хамтаар амьдарсан байрнаасаа дахин явах шаардлагатай болгох нь тэр. “Явахад үнэхээр хэцүү байлаа” гэж одоо 87 настай Жинхо ярив. “Би энэ байрандаа амьдралынхаа хамгийн урт хугацааг өнгөрүүлсэн” хэмээн хэлжээ.

Жинхогийн хувьд Япон улс хэт ойрхон олимп зохион байгуулж байгаа гэдэг утгаар нь 2020 оны олимпийг дэмжихгүй байгаа ба 200 орчим айлыг нүүлгэн шилжүүлэх зарлах хуудас нь гэнэт л гарч ирсэн хэмээн гомдоллов. Эдгээр нүүлгэн шилжүүлэлтэнд хамрагдсан иргэд ихэвчлэн өндөр настнууд байсан гэлээ.

“Ямар нэгэн хэлэлцээр юм уу, авч хэлэлцсэн зүйл юу ч байгаагүй. Ядаж л “таныг нүүлгэн шилжүүлэх хүсэлтэй байна, бидэнтэй хамтарч ажиллана уу” гэсэн бол бас өөр л дөө. Харин зүгээр л “Олимп болох гэж байгаа болохоор та явах шаардлагатай байна” гэх байдалтай хандсан гэв.

“Бидэнд ердөө л 170,000 иен (1,500 доллар) өгсөн. Энэ мөнгөөр юу хийж чадах билээ? Би зүгээр л инээчихсэн. Нүүхийн тулд бараг 1 сая иен (9000 доллар) зарцуулсан.

Токио хотын албаны хүмүүсийн хэлсэнээр иймэрхүү нөхцөлд 170,000 иен нь стандарт төлбөр хэмээн тайлбарласан байна. “Бид маш соёлтой байхаар бэлтгэгдсэн. Тус газарт ойр орших нийтийн орон сууцнууд байдаг” гэж нэрээ нууцласан албаны хүн хэлэв. “Гэхдээ урт хугацааны туршид амьдарсан хүнд жаахан хүнд туссан байж болох юм” гэлээ.

Эх сурвалж: РОЙТЕРС

Continue Reading

Дэлхий

ОХУ-ын иргэнийг Монгол руу нэвтрүүлэхгүй байгаа шалтгаан энэ ажээ

Published

on

By

ОХУ-ын иргэн Б.Баатар Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудалд дөрөв хонож буй тухайгаа олон нийтийн сүлжээндээ бичжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсандаа:

“Чингис хаан олон улсын нисэх буудлын танхимд байна. Хилийн албаныхан Улаанбаатар руу оруулахгүй байгаа. Энд дөрвөн өдөр болж байна.

Би 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн нислэгийн тийзтэй байсан ч Казахстаны эрх баригчид намайг саатуулсны улмаас нисэхээс нэг өдрийн өмнө буюу 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Оросын паспортын хугацаа дууссан. Ингээд би 02 дугаар сарын 23-ны өдөр нисэхээс аргагүй болсон юм. Энэ байдал яг л Стивен Спилбергийн “Терминал” кино шиг санагдаж байна.

Одоогоор Монголын хилийн албаны алба хаагчдаас салж дөнгөлөө, тэд намайг хүчээр онгоцонд суулгах гэсэн. Тэд үүргээ л биелүүлэхийг хичээж байгаа нь мэдээж, гэхдээ тэд Оросын сөрөг хүчний төлөөлөгчийг хөөж байна.

Намайг чирж гулдарч, арай л хүрмийг минь урчихаагүй. Ямар ч аргаар хамаагүй намайг явуулах тушаал авсан бололтой. Олон зуун зорчигчоос ч ичээгүй. Би бага зэрэг эсэргүүцсэн. Хүмүүс энэ үеэр зураг авч эхлэхэд тэд надаас холдсон. Намайг хоёр цаг харж зогсоцгоосон. Намайг эсэргүүцээд, гомдол гаргах юм бол шууд Орос руу явуулна гэж нэг офицер хэлсэн.

Би өчигдөр Монголын хилийн албаны даргын нэр дээр хүсэлт илгээсэн нь ямартай ч үр дүнд хүрлээ. Намайг албадан гаргах ажлыг пүрэв гараг хүртэл хойшлуулж.

Монголоос улс төрийн орогнол хүсэж байгаа монголчуудад Монголын эрх баригчид ингэж л хандаж байна. Намайг юу хийдгийг судалсан нь илт. Олон жилийн туршид ойрд монгол ард түмэн болон бусад орос биш уугуул иргэд, эзэнт гүрний олзонд байгаа цөөнхүүдийн эрхийн төлөө тэмцсэн Оросын сөрөг хүчний төлөөлөгчийг нутагтаа оруулахыг хүсэхгүй байна. Оросын эрх баригчдад таалагдахаар зүйл хийх гэж хичээж байгаа нь илт.

Монгол ард түмний өлгий, ардчилсан орон. Би дайн, дарангуйлал, хүний эрхийг зөрчигчдийг эсэргүүцдэг улс руу нисэж байна гэж бодсон. Гэлээ ч Монголд олон сайхан хүн байна. Огт танихгүй хүмүүс ч надад туслах санал тавьж, зарим нь энэ аюултай байдлаас гарахад тусалж байна” хэмээн бичжээ.

Д.Энхтайван: Бичиг баримтын зөрчилтэй хүнийг Монгол Улс руу нэвтрүүлэх боломжгүй

Энэ хүний талаар бид Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайванаас тодрууллаа. 

-Монголын агаарын хил дээр Халимаг улсын иргэн дөрөв хонож байгаа тухай мэдээлэл тархлаа. Ямар шалтгаантай юм бол?

-Казахстан улсаас ирсэн ОХУ-ын иргэн байгаа. Хүннү Эйр компанийн Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 2022 оны 02 дугаар сарын 23-нд Монгол Улсад ирсэн. Түүний паспортын хугацаа дууссан учраас Монгол Улс руу нэвтрүүлэх боломжгүй, буцаах шийдвэр гарч, 02 дугаар сарын 27-ны онгоцонд суулгах гэсэн боловч суугаагүй.

-Тэгэхээр энэ хүнийг Монголд нэвтрүүлэх ямар ч боломжгүй гэсэн үг үү?

-Бидний зүгээс бол боломжгүй, бичиг баримтын зөрчилтэй хүнийг албадан буцаах журамтай. Харин ХЭҮК-оос хүний эрхийн талаас нь шийдвэр гаргавал нэвтрүүлнэ.

-Нэгэнт бичиг баримтын шаардлага хангахгүй байгаа учраас албадан гаргахад ямар хүндрэл үүссэн юм бол?

-Онгоцонд албадан суулгаж болох ч ч агаарын тээврийн компани нислэгийн үеэр аюулгүй байдал нөлөөлж магадгүй гэж болгоомжилж байна. Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн дагуу бичиг баримтын шаардлага хангаагүй зорчигч тээвэрлэж ирсэн бол тухайн агаарын тээврийн компани бүрэн хариуцдаг. Энэ дагуу Хүннү Эйр компани энэ хүнийг хариуцаж байгаа.

-Улс төрийн орогнол хүссэн гэх мэдээлэл байсан?

-Тэрийг бол бид мэдэхгүй гэсэн хариултыг өглөө. 

Эх сурвалж: Shuud.mn

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status