Connect with us

Дотоод

Та арай Соёмбо тэмдэг ямар учиртайг мэддэггүй юм биш биз

Published

on

Соёмбо тэмдэг нь 17-р зууны сүүлд Занабазар монголчуудын нар, сар, галтай сүлдэд үндэслэн зохиосон сүлд юм. Анх хүннүчүүд нар, сартай сүлд хэрэглэж байсан ба хожим нь гал нэмэгдсэнээр монголчуудын гол сүлд болсон нар, сар, галтай сүлд бий болжээ.

Буддын шашин Монголд нэвтэрсэн үеэс төвөд номын эхэнд бирга тэмдэг тавьдаг заншлыг авч, номын эхэнд бирга гэдэг тусгай дүрс тавих болж улмаар нар, сар, гал гэх мэт өөрсдийн бэлгэ тэмдгийг нэмж баяжуулан хэрэглэх болжээ.

Хүннү монголчууд нар, сар, галын дүрстэй сүлдтэй байсан нь Их Монгол Улсын далбаан дээр ч дүрслэгдсэн байдаг. Хожим энэ сүлд соёмбод хэрэглэгдэх болжээ. Нар, сар, гал бүхий бэлгэдэл тэмдэг нь бусад Монгол өөртөө засах орнуудын туг далбаан дээр мөн хэрэглэгддэг.

“Соёмбо” хэмээх санскрит үг нь “Өөрөө гарсан гэгээн” гэдэг утгыг агуулдаг бөгөөд улс төр, гүн ухаан, шашны олон бэлгэдлийг агуулсан. Соёмбо нь ертөнцийн үүсэх эх сурвалж хэмээн дорно дахины гүн ухаанд үздэг хий, гал, шороо, ус гэсэн язгуур махбодуудыг дор нь байрлуулж, сав ертөнцийн оршлыг бэлгэдсэн шороо, ус, гал, хий огторгуйг дээр нь дүрслэн, дунд нь шим ертөнц буюу хүний арга билгийг дүрсэлжээ.

Улс төрийн бэлгэдэл нь:

Соёмбын дээд талын гал нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөн-одоо-ирээдүйд үүрд мандан бадрахыг

Нар Сар нь монголын ард түмэн цэцэглэн хөгжих
Гурвалжин нь сум мэт хурц эрэмгий байхыг
Дундах загас нь өнөр өтгөн, сонор соргогийг
Хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг төсөөлдөг

Соёмбын бам үсэг нь арга билиг хослохыг, доорх бадам нь язгуурын төр шашнаа мандуулан хөгжүүлэхийг бэлгэджээ.

Ийнхүү Соёмбо сүлд нь дорно дахины төр, улс үндэстний болон гүн ухааны бүх бэлгэдлийг өөртөө багтаасан тэмдэг юм.

Соёмбо дахь загасны бэлгэдэл нь Хятадын Даогийн шашнаас орсон бололтой бөгөөд хятадын гүн ухаанд гал, ус, төмөр, мод, хийнээс бүрдсэн ву шин буюу таван махбод гэсэн ойлголт байдаг нь буддын шашны таван махбод хэмээх ойлголттой ижил юм. Хос загасны бэлгэдлийг Хятадын уламжлалт шашинд инь ян гэж нэрлэдэг бөгөөд Монголын буддын шашинд арга билэг гэсэн нэрээр орсон бололтой.

Өнөө үед соёмбо тэмдгийг бэлгэдлийн чанартайгаар Монгол улсын төдийгүй бусад монгол өөртөө засах орнуудын туг далбаан дээр тусгаар тогтнол болон бүгд нийтээрээ монгол гэсэн бэлгэ тэмдэг болгон байршуулдаг. Засгийн газрын олон байгууллагын тамга тэмдэг, сүлд нь мөн соёмбыг агуулсан байдаг.

Мөн Соёмбо хэмээх хүний нэр болон соёмбоор нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн олон бий. Монгол улсын урд зүгийн үүд хаалга болсон Замын-Үүд боомтод соёмбын хөшөө бий.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Монгол улсын жудочид Антальяагийн “Их дуулга” тэмцээнийг зорилоо

Published

on

By

Монголын улсын Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 31-нд Турк улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөнө. Катарын нийслэл Дохад 5-р сарын 7-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна. 

Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөх Монгол улсын жудочид:

Эрэгтэй:

60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир

66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр

73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр

81 кг: Г.Болор-Очир

90 кг: Г.Алтанбагана

-100 кг: Б.Гончигсүрэн

+100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй:

48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

52 кг: Л.Сосорбарам

57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо

63 кг: Б.Ганхайч

70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ

+78 кг: А.Адъяасүрэн

Continue Reading

Дотоод

Сорил: Та удирдагч уу?

Published

on

By

1-10-р асуултанд “Тийм” гэж хариулбал 1 оноо, “Үгүй” гэж хариулбал 0 оноо,
11-20-р асуултанд “Тийм” гэж хариулбал 0 оноо, “Үгүй” гэж хариулбал 1 оноо өгнө.

1. Та байнга уучлал гуйдаг уу?
2. Хэн нэгэн хүн таны хувцсыг шоолж инээвэл та өмсөхөө болих уу?
3. Та өөрийн зөв гэж бодсон үедээ ч маргаан шуугианаас зайлсхийдэг үү?
4. Та элдэв дүрэм журамд амархан захирагддаг уу?

5. Хүмүүсийн гуйлтанд татгалзсан хариу өгч чаддаг уу?
6. Та моод даган хувцаслахыг хичээдэг үү?
7. Хувцас чинь биед эвтэйхэн биш ч гэсэн өөрт чинь зохиж байвал өмсөх үү?
8. Юмыг ойлгодоггүй хүмүүсийг хараад тэвчээр чинь барагддаг уу?

9. Та бусдаас юм гуйдаг уу?
10. Та бусдын анхаарал татахаар хувцасладаг уу?
11. Та хараалын муухай үгс хэлдэг үү?
12. Хүмүүсийг эвгүй тэнэг байдалд оруулахыг хичээдэг үү?

13. Зурагтаар ярьж айгаа хүмүүсийн ярианд эвгүйцдэг үү?
14. Хамт ажиллагсдадаа ажлаа хийж чадахгүй байгаа тухай үнэнийг хэлж чадах уу?
15. Дараа нь юу болохыг бодож тооцоололгүйгээр бодож байгаа юм аа шууд хэлдэг үү?
16. Та өөрийгөө тэвчээр муутай гэж боддог уу?

17. Та маргаанд ялагдахдаа ууралдаг уу?
18. Та мөнгөө зөвхөн өөртөө болон өөрийн зугаа цэнгэлд зориулан зарцуулдаг уу?
19. Та өөрийгөө авхаалжтай гэж боддог уу?
20. Олны дунд байхдаа аятайхан байж чаддаг уу?

14-20 оноо: Та удирдагч биш. Эгзэгтэй гэнэтийн юм болгонд танд бусдын заавар, зөвлөгөө хэрэгтэй байдаг бөгөд та хүний гуйсан болгоныг биелүүлдэг юм байна.

7-13 оноо: Та хувирамтгай хүн юм. Та бусыг удирдан зохион байгуулж чадна. Та бусдад зөвлөгөө өгөх дуртай. Гэвч танд бусдыг араасаа дагуулан захирахын тулд шийдмэг буюу бараг түрэмгий гэхээр зан чанар алга.

6-ба түүнээс доош оноо: Та бол төрөлхийн удирдагч байхаар заяагдсан хүн юм. Та захирамтгай зантай. Танд хүн зааж зааварлавал та их эмзэг хүлээн авдаг. Хэрэв та чухал ажил алба хашиж чадахгүй бол босогч тэмцэгч болох юм байна.

Continue Reading

Дотоод

Тэр Монголчуудын бахархал байхыг хүсдэг

Published

on

By

Гар урлалын чиглэлээр мэргэшсэн гэж хэлж болох “Ховор угалз” компанийн захирал М.Сувд-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та бидэнд өөрийн эрхэлдэг ажлаа танилцуулахгүй юу?    

-Намайг М.Сувд-Эрдэнэ гэдэг. Увс аймгийн Бөх мөрөн суманд төрж өссөн. Одоо Улаанбаатар хотод аж төрж амьдарч байна. Би гар урлалын чиглэлээр сургалт үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг. “Ховор угалз” компанийг удирддаг. Үндэсний монгол, буриад гутлыг  20 гаруй жил урлаж байна.

2011 оноос хойш “Ховор угалз” сургалтын төвөө байгуулаад Сонгинохайрхан дүүрэгт гар урлалын чиглэлээр сургалт явуулж мөн сургалтад суусан хүмүүсээ ажилд оруулж орлоготой болгодог.

-Яагаад гар урлалыг сонирхох болсон юм бэ?

-Би багш мэргэжилтэй. Хөдөөнөөс хотод ирээд ажил хийх зорилготой ирсэн. Аав ээж хоёр минь монгол гутлын дотор талын оймсыг оёдог хүмүүс байсан. Тухайн үедээ тэр оймсоо “Хүчит шонхор” зах дээр нийлүүлдэг байлаа. Тэр үед л ээж аавдаа туслах зорилгоор анх гар урлалыг хийж эхэлсэн.

Одоогоос 20 жилийн өмнө багшийн сарын цалин 250 мянга байсан. Тэр мөнгийг бид долоо хоногт олдог байлаа. Тиймээс залуу хүн чинь гутлаа хийнэ. Багш болно түр зуур л гутлаа хийж байна гэж хэлдэг байсан. Хүмүүс гуталчин гэхээр л хэцүү ядуу хүмүүс энэ мэргэжлээр ажилладаг гэж ойлгодог.

Гэхдээ ямар ч мэргэжилтэй байсан. Хүн өөрийнхөө хийж байгаа зүйлдээ аажмаар дурладаг. Одоо телевиз, радио, сонин сэтгүүлд хүмүүсээ гуталчин ийм байдаг. Энэ гутлыг ингэж хийнэ гээд заагаад явж байна. Хүн өөрөө хийж байгаа ажил мэргэжилдээ дурласных үр шимийг нь бодит байдлаар хүртэхийг л боддог.

-Танай байгууллагыг өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусалдаг гэж сонссон?

-Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуунд гар урлалын “Иновацийн төв”-ийг бий болгосон. Толгойтын орон нутагтаа болохоор “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв” гэдэг нэртэй ийм хоёр төвийг бий болгоод байж байна. Энэ хоёр төв дээрээ сургалт зохион байгуулдаг. Энэ сургалтад маань ихэвчлэн өрх толгойлсон ээжүүд хамрагддаг.

Сургалтыг төгссөн бүсгүйчүүдийнхээ ажлын байрыг хангаж, ажил олгодог ийм нэгэн үйл ажиллагаатай газар бий. Энэ хоёр төвийг ажиллуулсан гол зорилго нь өрх толгойлсон эмэгтэйчүүдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх юм. Бидний ажиллаж, амьдарч байгаа газар бол хүмүүсийн хэлдгээр “Жи хороолол” боловч энд ийм амжилттай амьжиргаатай эмэгтэйчүүд байгаа гэдгийг хүмүүст харуулах юм.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status