Connect with us

Дотоод

Л.Өнөрчимэг гавъяатыг минь өгөөч хэмээн нэхэв

Published

on

“Гоц авъяастан” хэмээн олондоо танигдсан Л.Өнөрчимэгийг та бид андахгүй. Нэгэн цагт дөрвөн мөчөөрөө зураг зурж, бүр усан дор зураг зурж олныг гайхшруулж байсан билээ. Зөвхөн үүгээр ч зогсохгүй тэр өөрийн цахим хуудсаар дамжуулан гэнэт гэнэт цочмог мэдэгдэл хийдэг нэгэн.

Энэ удаа тэр ийнхүү өгүүлэв.

“1967 оноос 2021 он

Ёронхийөлөгчин өө! Гавьяатыг минь өгөөч? Бибээр Төрийн соёрхолтоо нэхээгүй шүү дээ, Хөдөлмөрийн баатруудаас илүү Дэлхийд байхгүйг хийснээ ч гуйхгүй ээ!?Гавьяатыг минь өгөөч!?Миний л шагнал биш шүү дээ!!

!Таны шагналын тасгийнхан таны найз Ц.Элбэгдорж нар Өнөрчимэг надад л өгч байна гэж бодоод байх шиг байна.Тэгвэл тийм биш шүү дээ… Энэ шагнал бол миний хэлмэгдсэн Баатар Аавын минь зэрлэгээр өөд болсон Нөхрийн минь ядарсан Хүүгийн минь гадуурхагдсан Урианхай-Тува түмний минь Гүнж Ээжийн минь сураггүй болж үрэгдсэн багын найзуудын минь басхүү багш нар шавь нарын минь шагнал шүү дээ!!!

Харин надад фэн буюу намайг шүтэн бишрэгчид байхгүй гэдгийг шударгаар хэлье!!!Ийм их зовлонг туулж зүйл бүрээр танай ардчилал АН МоАХ Шинэ нам & дүр эсгэсэн ардчилалд дарлуулж байгаа надад зүгээр л өгчихөөч??? Гуйж байна???Би залуудаа Монголчуудынхаа албан ёсны бүх наадмын түрүү магнай байсаан… Гэхдээ одоо тэр Дэлхийн рекордуудыг дахин хийх тийм мөнгө зардал алга аа!!!Намайг хэн ч ивээн тэтгэж байгаагүй ээ…

Одоо ч мөн адил.Зүгээр л гуйж авч байна гээд доромжлоод шидээд ч хамаагүй өгчихөөч???Монголчууд тэнэг залхуу атаархуу бiгс долоогч Эх орноо заруулагч муу хүмүүс гэдгийг хангалттай маш сайн таньж мэдэж авсан учраас зүгээр л надад амь зуух тэр сарын 150000₮ авдаг эрхийн өгчиж болно шүү дээ!!!???

Ааваас Ээжээс Надаас тэмцэгч Н.Баасанхишигт биднээс удаа дараа мөнгө гуйж олон жил Төрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Оросын Ерөнхийлөгч Путинг доромжилж, Тува улсын Төрийн Соёмбыг муулж урж байсан этгээдүүд одоо гадаадад Элчин Сайдууд болчихсон нуугдаж байна. Танай ЕТГ-ын ажилтан таны амьдаа Х.Баттулга Чадраабал Ангарагжав Хонгорзул нарыг шорондоо хийгээрэй!!!

Та Сосорбарам Цэрэннадмид Уянга Хулан Энхтуяа Эрдэнэчимэг Сома Мөнхбаясгалан Отгон Давааням Цэрэн Амарсайхан Нэргүй Чойжамц Гоогоо Тордойнганболд Батболд Занаа Жүгдэрнамжил Батотгон Мөнхшүр Мөнхбаясгалан Дорлигжав Баяр Баярсайхан Бадамжунай Энхсайхан Даганболд Очирбат Багабанди Сүүнээ Энхээ Энхсайхан Болормаа Ганди Ундармаа Алтан Оюунгэрэл Одонтуяа Оюунхорол Сарангэрэл Нинжжамц Цогзолмаа Номин гээд хятадын гар хөл мэтийн хүмүүсээс шагнагдах хүнийг асууж тэгж доошоо орж явдагаа ч болиоч!!!

Эднийгээ ч шоронд хийгээрэй!!!

Гуйж байна. Баярлалаа***Үнэхээр гуйж байна аа… Эрхэм Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга аа!?Бид хэлмэгдсэн байруудаа 1 өрөө орон сууц болгон авмаар байна???Өөр юу ч бид нарт хэрэггүй!!!Баримтууд хэлмэгдлийг баримтаар дэлгэмээр байна!!! Өмхий төмөр шагналын сар бүр олгодог 150000₮ ба өв тээгч 35000000 ₮-гөө л авья.

Баримт Бүтээл Хөдөлмөр байна хө???Хэлмэгдсэн 3 удаагийн байрнаас 1 өрөө орон сууц, 2 удаагийн гавьяат хэрэггүй зөвхөн сар бүр олгодог 150000₮, өв тээгч гоц авьяастны 35000000₮-өө л авьяа???” хэмээн өгүүлжээ.

Гэхдээ энэ удаа тэр буруу хүнд хаягласан бололтой. Учир нь түүний нэр дурьдсан Х.Баттулга нь өдгөө жирийн иргэн болсон ба хүсэлт нь У.Хүрэлсүхд хаяглагдах учиртай юм.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Монгол улсын жудочид Антальяагийн “Их дуулга” тэмцээнийг зорилоо

Published

on

By

Монголын улсын Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 31-нд Турк улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөнө. Катарын нийслэл Дохад 5-р сарын 7-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна. 

Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөх Монгол улсын жудочид:

Эрэгтэй:

60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир

66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр

73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр

81 кг: Г.Болор-Очир

90 кг: Г.Алтанбагана

-100 кг: Б.Гончигсүрэн

+100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй:

48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

52 кг: Л.Сосорбарам

57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо

63 кг: Б.Ганхайч

70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ

+78 кг: А.Адъяасүрэн

Continue Reading

Дотоод

Сорил: Та удирдагч уу?

Published

on

By

1-10-р асуултанд “Тийм” гэж хариулбал 1 оноо, “Үгүй” гэж хариулбал 0 оноо,
11-20-р асуултанд “Тийм” гэж хариулбал 0 оноо, “Үгүй” гэж хариулбал 1 оноо өгнө.

1. Та байнга уучлал гуйдаг уу?
2. Хэн нэгэн хүн таны хувцсыг шоолж инээвэл та өмсөхөө болих уу?
3. Та өөрийн зөв гэж бодсон үедээ ч маргаан шуугианаас зайлсхийдэг үү?
4. Та элдэв дүрэм журамд амархан захирагддаг уу?

5. Хүмүүсийн гуйлтанд татгалзсан хариу өгч чаддаг уу?
6. Та моод даган хувцаслахыг хичээдэг үү?
7. Хувцас чинь биед эвтэйхэн биш ч гэсэн өөрт чинь зохиж байвал өмсөх үү?
8. Юмыг ойлгодоггүй хүмүүсийг хараад тэвчээр чинь барагддаг уу?

9. Та бусдаас юм гуйдаг уу?
10. Та бусдын анхаарал татахаар хувцасладаг уу?
11. Та хараалын муухай үгс хэлдэг үү?
12. Хүмүүсийг эвгүй тэнэг байдалд оруулахыг хичээдэг үү?

13. Зурагтаар ярьж айгаа хүмүүсийн ярианд эвгүйцдэг үү?
14. Хамт ажиллагсдадаа ажлаа хийж чадахгүй байгаа тухай үнэнийг хэлж чадах уу?
15. Дараа нь юу болохыг бодож тооцоололгүйгээр бодож байгаа юм аа шууд хэлдэг үү?
16. Та өөрийгөө тэвчээр муутай гэж боддог уу?

17. Та маргаанд ялагдахдаа ууралдаг уу?
18. Та мөнгөө зөвхөн өөртөө болон өөрийн зугаа цэнгэлд зориулан зарцуулдаг уу?
19. Та өөрийгөө авхаалжтай гэж боддог уу?
20. Олны дунд байхдаа аятайхан байж чаддаг уу?

14-20 оноо: Та удирдагч биш. Эгзэгтэй гэнэтийн юм болгонд танд бусдын заавар, зөвлөгөө хэрэгтэй байдаг бөгөд та хүний гуйсан болгоныг биелүүлдэг юм байна.

7-13 оноо: Та хувирамтгай хүн юм. Та бусыг удирдан зохион байгуулж чадна. Та бусдад зөвлөгөө өгөх дуртай. Гэвч танд бусдыг араасаа дагуулан захирахын тулд шийдмэг буюу бараг түрэмгий гэхээр зан чанар алга.

6-ба түүнээс доош оноо: Та бол төрөлхийн удирдагч байхаар заяагдсан хүн юм. Та захирамтгай зантай. Танд хүн зааж зааварлавал та их эмзэг хүлээн авдаг. Хэрэв та чухал ажил алба хашиж чадахгүй бол босогч тэмцэгч болох юм байна.

Continue Reading

Дотоод

Тэр Монголчуудын бахархал байхыг хүсдэг

Published

on

By

Гар урлалын чиглэлээр мэргэшсэн гэж хэлж болох “Ховор угалз” компанийн захирал М.Сувд-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та бидэнд өөрийн эрхэлдэг ажлаа танилцуулахгүй юу?    

-Намайг М.Сувд-Эрдэнэ гэдэг. Увс аймгийн Бөх мөрөн суманд төрж өссөн. Одоо Улаанбаатар хотод аж төрж амьдарч байна. Би гар урлалын чиглэлээр сургалт үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг. “Ховор угалз” компанийг удирддаг. Үндэсний монгол, буриад гутлыг  20 гаруй жил урлаж байна.

2011 оноос хойш “Ховор угалз” сургалтын төвөө байгуулаад Сонгинохайрхан дүүрэгт гар урлалын чиглэлээр сургалт явуулж мөн сургалтад суусан хүмүүсээ ажилд оруулж орлоготой болгодог.

-Яагаад гар урлалыг сонирхох болсон юм бэ?

-Би багш мэргэжилтэй. Хөдөөнөөс хотод ирээд ажил хийх зорилготой ирсэн. Аав ээж хоёр минь монгол гутлын дотор талын оймсыг оёдог хүмүүс байсан. Тухайн үедээ тэр оймсоо “Хүчит шонхор” зах дээр нийлүүлдэг байлаа. Тэр үед л ээж аавдаа туслах зорилгоор анх гар урлалыг хийж эхэлсэн.

Одоогоос 20 жилийн өмнө багшийн сарын цалин 250 мянга байсан. Тэр мөнгийг бид долоо хоногт олдог байлаа. Тиймээс залуу хүн чинь гутлаа хийнэ. Багш болно түр зуур л гутлаа хийж байна гэж хэлдэг байсан. Хүмүүс гуталчин гэхээр л хэцүү ядуу хүмүүс энэ мэргэжлээр ажилладаг гэж ойлгодог.

Гэхдээ ямар ч мэргэжилтэй байсан. Хүн өөрийнхөө хийж байгаа зүйлдээ аажмаар дурладаг. Одоо телевиз, радио, сонин сэтгүүлд хүмүүсээ гуталчин ийм байдаг. Энэ гутлыг ингэж хийнэ гээд заагаад явж байна. Хүн өөрөө хийж байгаа ажил мэргэжилдээ дурласных үр шимийг нь бодит байдлаар хүртэхийг л боддог.

-Танай байгууллагыг өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусалдаг гэж сонссон?

-Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуунд гар урлалын “Иновацийн төв”-ийг бий болгосон. Толгойтын орон нутагтаа болохоор “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв” гэдэг нэртэй ийм хоёр төвийг бий болгоод байж байна. Энэ хоёр төв дээрээ сургалт зохион байгуулдаг. Энэ сургалтад маань ихэвчлэн өрх толгойлсон ээжүүд хамрагддаг.

Сургалтыг төгссөн бүсгүйчүүдийнхээ ажлын байрыг хангаж, ажил олгодог ийм нэгэн үйл ажиллагаатай газар бий. Энэ хоёр төвийг ажиллуулсан гол зорилго нь өрх толгойлсон эмэгтэйчүүдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх юм. Бидний ажиллаж, амьдарч байгаа газар бол хүмүүсийн хэлдгээр “Жи хороолол” боловч энд ийм амжилттай амьжиргаатай эмэгтэйчүүд байгаа гэдгийг хүмүүст харуулах юм.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status