Connect with us

Дотоод

Би номыг ингэж уншдаг

Published

on

Уншмаар ном зохиол олон байдаг ч бололцоо хязгаарлагдмал юм. Тиймээс энэ их мэдээллийн урсгалыг vр ашигтай зохицуулж байхын тулд надад нэг систем хэрэгтэй болдог. Би єєрийн гэсэн системтэй бєгєєд тvvнийгээ та бvхэнтэй хуваалцъюу гэсэн юм. Гэхдээ нэг зvйлийг тодруулж хэлэхэд, миний ном унших арга барил бvрэн тєлєвшсєн гэвэл vгvй л дээ, тодорхой нєхцєл байдлаас хамааран би vе vе єєрчлєлт оруулдаг.

Миний хувьд ном хэрхэн унших арга барилын асуудал бараг 20-иод жилийн ємнєєс босож ирсэн. Тухайн vед зєвлєлтийн бараг бvх хэвлэлийг захиалан уншдаг, номын дэлгvvрт гарч байгаа, сонирхол татсан бараг бvх номыг худалдан авдаг байлаа. Ном ч хямд байж дээ. Оюутан байхдаа цуглуулсан номын тоо бараг 3 мянга хvрч байлаах.

Харин Г.Поповын хувийн зохион байгуулалтын тухай номыг уншаад номтой харьцаж байгаа арга барилаа єєрчлєх хэрэгтэй юм гэдгийг ухамсарласан юм. Дараа нь амьдрал єєрєє ч шахаж эхэлсэн. Гэр бvлтэй, хvvхэдтэй болохоор тэр болгон харагдсан номоо авах санхvvгийн чадвар ч хомсдож, цаг зав ч багасаж, єєрийн эрхгvй сонголт хийх хэрэтэй болсон. Тэгээд л хамгийн гол асуудал болох VР АШИГТАЙ УНШИХ асуудал босч ирсэн дээ.

Хамгийн тvрvvнд уншиж байгаа номоо ангилж эхэлсэн. УНШИХЫГ ХVСЭЖ БАЙГАА номнууд, УНШИХ ЁСТОЙ номнууд гэж. Энд би нэг зvйлийг тодотгомоор байна. Ном гэж бичээд байгаа зvйлдээ бас сэтгvvл, сонинуудыг багтааж байгаа юм шvv. Хvсдэг зvйл дотор хэд хэдэн сэтгvvл, номнууд багтдаг байсан бєгєєд захиална, эсвэл худалдан авна.

Харин одоо тэр болгон захиалж, худалдаж авах шаардлага багассан. Учир нь миний тогтмол сонсдог 103.1 FM-ээс BBC-г сонсоход, мєн кабелийн телевиз, CNN, BBC, Bloomberg зэрэг сувгуудыг vзэхэд л хангалттай болж. Шаардлагатай мэдээллээ ер нь авчихдаг. Хэрэв дахин давтаж, тодруулж харах шаардлагатай бол интернэтээс харчихна. Энэ хамгийн vр ашигтай бєгєєд ачаалал багатай арга барил гэж боддог.

Нєгєє талаас миний унших ХVСЭЛТЭЙ болон ЁСТОЙ номнууд голдуу давхарддаг учраас бас ч гэж амар. Гэхдээ энэ хоёрыг унших арга техникийн хувьд бол ялгаатай. Уран зохиолын номонд илvv амралт талаас нь ханддаг учир хэвтэж байгаад шимтэн унших бололцоотой. Мєн тvvхийн болон баримтат, адал явдалт зохиолуудыг ч иймэрхvv байдлаар уншина. Би нэг онцлогтой. Шинэ болон хуучин уран зохиолын номнуудыг зэрэг зэрэг уншдаг. Голдуу тухайн vеийн настроение ямар байгаагаас хамаараад чухам алийг нь барьж авах вэ гэдгээ шийднэ.

Харин унших ёстой номнуудаа маш сайн бодож байж сонгодог. Голдуу мэргэжлийн шинжтэй номнууд байдаг л даа. Сонголт хийхдээ хамгийн тvрvvнд номны гарчиг, хэвлэгдсэн он, зохиогч зэргийг нь харна. Хуучин оны бєгєєд зохиогч нь тухайн салбартаа ямар нэгэн байдлаар нэр нь гараагvй номыг бараг уншихгvй дээ. Тухайн салбарт миний мэдэхгvй, сонсоогvй зvйлийг хэлээд байх хvн ховор л доо. Номны гарчигаас харахад ерєнхий логик гарч ирнэ. Тэнд анхаарал татсан ямар нэгэн зvйл байвал номныхоо аннотацийг харна. Мєн сvvлийн vеийн номнуудын євєр талд нь бусад хvмvvс санал, бодлоо илэрхийлсэн байдаг тул тvvнийг нэг гvйлгэхэд зvгээр. Бас хавчуулсан ном зvйг ч харна.

Би сvvлийн vед бас нэг арга хэрэглэдэг болсон. Тухайн номыг унших ёстой хvмvvстэй холбоо барин тухайн номны vндсэн санаа, дэвшvvлж буй vзэл зэргийг асуудаг болсон. Энэ маш их цаг хэмнэдэг юм л даа. Ер нь хvнээс юм асуухад буруу юм байдаггvй шvv дээ. Нэрэлхээд байх огт хэрэггvй юм билээ.

Тэгээд уншмаар бол харин ч нэг сууна даа. Болж єгвєл хэн нэг нь саад болохгvй цаг, орон зайг сонгох нь зvйтэй. Би голдуу л орой vдэш суудаг. Тухайн номыг уншихдаа заавал vзэг, харандаа, дэвтэр дэргэдээ тавина. Ууг нь єєрєє худалдаад авсан ном бол энд тэнд нь хамаагvй санаа бодлоо тэмдэглээд байж болно. Би нэг хэсэг тэгдэг байсан. Харин социализмын vед нэг удаа номон дээр хийсэн тэмдэглэлийг маань нэг нєхєр vзээд, хувьсгалын эсэргvv зvйл бичсэн байна, энээ тэрээ гэж матаад зєндєє юм болсноос хойш тэр болгон тэмдэглэл хийхээ больсон.

Зарим хvмvvс номноос тэмдэглэл хийхдээ нэр, гарчиг, хаяг зэргийг сvрхий тэмдэглэдэг юм билээ. Би харин vvнд нэг их ач холбогдол єгдєггvй зантай. Учир нь ном нь голдуу минийх байдаг, тэгээд ч ерєнхий логик, vндэслэл зэрэг нь илvv чухал байдаг учраас тэр болгон номынхоо данныйг хєтлєєд байх албагvй. Харин судалгаа шинжилгээний ажил хийж байгаа vедээ номынхоо данныг зайлшгvй хєтлєх хэрэгтэй л дээ.

Эхлээд маш хурдан, “шvvрдэж” байгаа мэт номоо харна. Дараа нь тэндээс тэмдэглэсэн хэсгvvдээ эргэж хараад, зурж эхэлнэ дээ. Тэгээд ойлгохгvй байгаа зvйлээ дэвтэр дээрээ бичээд, тэмдэглэж эхэлнэ. Дэвтэрт тэмдэглэл хєтлєхдєє голдуу схем хэлбэрт оруулах гэж оролддог. Юу хаанаас урган гарч, хаана хvрч байгаа зэргийг схемд оруулах нь дараа харахад надад тун амар байдаг юм.

Ер нь бидний vеийнхэн оюутан байхдаа конспект их хийдэг байлаа (одоо нэлээд боловсронгуй болсон байх л даа). Унших, тэмдэглэх, схем хєтлєх явцад янз бvрийн санаа орж ирнэ, тvvнийгээ дор нь тэмдэглэж авах хэрэгтэй. Гэхдээ єєрийн санаа гэдгээ бусдаас ялгарах хэлбэр оруулах нь зvйтэй юм шvv. Би бол голдуу цаасныхаа баруун талын 1/3-д єєрийн санаагаа тэмдэглээд сурчихсан юм.

Уншиж байгаа зvйлээ сайтар ойлгоход тус болдог нэг зvйл бол асуулт юм. Ойлгогдоогvй зvйлдээ заавал асуулт тавьж байх хэрэгтэй. Ойлгогдож байгаа ч дараа нь эргээд харна, ямар нэгэн байдлаар vргэлжлvvлнэ гэж бодож байвал бас асуулт хэрэглэж болно л доо. Дараа эргээд vзэхэд асуултаа єєрчлєх, шинээр томьёлох зэрэг шаардлага vvсдэг бєгєєд тэр хэмжээгээр материал шингэж, єєрийн болж байдаг юм. Энэ явцад бас ШИНЭ САНАА ихээр тєрдєг.

– Зарим нэгэн чухал хэсгийг бараг єгvvлбэрийн зохион байгуулалт талаас нь задлах хvртэл уншдаг бєгєєд заримдаа чангаар дуудаж уншдаг. Харах, сонсох сенсороо давхар ажиллуулж байгаа санаа юм л даа.

– Тэмдэглэл хєтлєж байхад хамгийн гол нь цаасаа дугаарлах хэрэгтэй бєгєєд цаасныхаа нэг талд л бичих хэрэгтэй. Дараа нь зэрэгцvvлээд харах зэрэгт vзэг харандаагаар хэд хэдэн хуудас дээрх зvйлийг холбох зэрэгт тустай байдаг юм.

– Тэмдэглэл хєтлєж дуусаад нэг хэсэгтээ орхидог. Дараа нь хэд хоногийн дараа, гэхдээ хоёр долоо хоногоос хэтрvvлэлгvй, эргээд нэг харахад арай ондоо шинээр харагддаг бєгєєд тодруулах зvйл байвал эргээд номондоо хандаж тэр хэсгийг vздэг. Тэгээд анхны тэмдэглэлийнхээ конспектийг хийнэ дээ. Болж єгвєл хамгийн ихдээ гурван нvvрэнд багтаахыг хичээнэ. Vvний дараа материал “минийх болсон” гэж vздэг.

Сvvлийн vед хамгийн эцсийн конспектоо компьютерт хийдэг болсон. Хадгалахад амар юм билээ. Харин хадгалахдаа тvлхvvр vг оруулах, аль хавтаст хийх зэргээ анхаарах ёстой байдаг. Цаг хожно. Анхнаасаа компьютерт оруулах гэж нэг хэсэг оролдсон л доо. Гэхдээ миний бичгийн хурд нэг их єндєр биш, тэгээд ч механик шинжтэй болоод байхаар нь гараараа эхлээд биччихдэг. Бас арай ойр, дєт байгаа юм шиг санагддаг юм. Тэгээд ч компьютерт схем, зураг оруулах нь цаг аваад байдаг л даа.

Харин сvvлийн vед mind manager програм надаад нэлээд таалагдсан учраас тvvнийг хэрэглэж эхлээд байгаа. Хагас жилийн дараа хэр vр дvнтэйг хэлнэ.

Зарим нэгэн сэдвээр яриа лекц хийх, статья бичих, илтгэл тавих гэх мэт хэрэгцээ надад байнга гарна. Энэ нєхцєлд тухайн сэдвээр нэлээд хэдэн материал унших ёстой болно. Ингэхдээ хамгийн гол нь уншиж байгаа зорилго тодорхой байх ёстой. Би яах гэж уншиж байгаа билээ, юу хийж байгаа билээ гэдгээ мартаж болохгvй. Мартвал хамаг цагаа алдана л гэсэн vг.

Хvн бvрт л иймэрхvv лекц, илтгэл, презентаци хийх шаардлага гардаг байх. Хамгийн эхний ажил нь мэдээж хэрэг МАТЕРИАЛ ЦУГЛУУЛАХ. Би хамгийн тvрvvнд интернэтээс тухайн сэдвээр юу байгааг хайдаг. Тэндээс GOOGLE зэрэг хайлтын системд шилжиж, арай тодруулсан хайлт хийнэ. Тvvний дараа EBSCO, JSTOR зэрэг хайлтын систем ашиглан хайлтаа vргэлжлvvлж, хэрэгцээт материалаа олдог л доо. Судалгаа шинжилгээний ажил хийх гэж байгаа хvн бvр энэ системийг тєгс мэддэг байх хэрэгтэй болов уу. Ажил маш их хєнгєлдєг юм.

Тэгээд болж єгвєл 5-7 хэтрэхгvй материал сонгож аваад уншиж эхэлнэ. Бас л харандаа, vзэг, цаас хэрэгтэй. Уншиж байхдаа би юуг хайгаад билээ гэсэн шалгуураар уншина. Илvv дутуу зvйлд цаг зараг эрхгvй уншдаг. Дээр єгvvлсэн шиг тэмдэглэл хєтєлнє. Их хялбархан явдаг юм.

Эцэст нь хэлэхэд ном гэдэг агуу зvйл. Тvvнийг хvндэтгэж, єєрийгєє хvндэтгэж байж л толгойнд юм орно. Тэгээд уншигч танд амжилт хvсье.

Ринчиннямын АМАРЖАРГАЛ

Эх сурвалж: Алтангадас сэтгүүл

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Монгол улсын жудочид Антальяагийн “Их дуулга” тэмцээнийг зорилоо

Published

on

By

Монголын улсын Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 31-нд Турк улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөнө. Катарын нийслэл Дохад 5-р сарын 7-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна. 

Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөх Монгол улсын жудочид:

Эрэгтэй:

60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир

66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр

73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр

81 кг: Г.Болор-Очир

90 кг: Г.Алтанбагана

-100 кг: Б.Гончигсүрэн

+100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй:

48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

52 кг: Л.Сосорбарам

57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо

63 кг: Б.Ганхайч

70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ

+78 кг: А.Адъяасүрэн

Continue Reading

Дотоод

Сорил: Та удирдагч уу?

Published

on

By

1-10-р асуултанд “Тийм” гэж хариулбал 1 оноо, “Үгүй” гэж хариулбал 0 оноо,
11-20-р асуултанд “Тийм” гэж хариулбал 0 оноо, “Үгүй” гэж хариулбал 1 оноо өгнө.

1. Та байнга уучлал гуйдаг уу?
2. Хэн нэгэн хүн таны хувцсыг шоолж инээвэл та өмсөхөө болих уу?
3. Та өөрийн зөв гэж бодсон үедээ ч маргаан шуугианаас зайлсхийдэг үү?
4. Та элдэв дүрэм журамд амархан захирагддаг уу?

5. Хүмүүсийн гуйлтанд татгалзсан хариу өгч чаддаг уу?
6. Та моод даган хувцаслахыг хичээдэг үү?
7. Хувцас чинь биед эвтэйхэн биш ч гэсэн өөрт чинь зохиж байвал өмсөх үү?
8. Юмыг ойлгодоггүй хүмүүсийг хараад тэвчээр чинь барагддаг уу?

9. Та бусдаас юм гуйдаг уу?
10. Та бусдын анхаарал татахаар хувцасладаг уу?
11. Та хараалын муухай үгс хэлдэг үү?
12. Хүмүүсийг эвгүй тэнэг байдалд оруулахыг хичээдэг үү?

13. Зурагтаар ярьж айгаа хүмүүсийн ярианд эвгүйцдэг үү?
14. Хамт ажиллагсдадаа ажлаа хийж чадахгүй байгаа тухай үнэнийг хэлж чадах уу?
15. Дараа нь юу болохыг бодож тооцоололгүйгээр бодож байгаа юм аа шууд хэлдэг үү?
16. Та өөрийгөө тэвчээр муутай гэж боддог уу?

17. Та маргаанд ялагдахдаа ууралдаг уу?
18. Та мөнгөө зөвхөн өөртөө болон өөрийн зугаа цэнгэлд зориулан зарцуулдаг уу?
19. Та өөрийгөө авхаалжтай гэж боддог уу?
20. Олны дунд байхдаа аятайхан байж чаддаг уу?

14-20 оноо: Та удирдагч биш. Эгзэгтэй гэнэтийн юм болгонд танд бусдын заавар, зөвлөгөө хэрэгтэй байдаг бөгөд та хүний гуйсан болгоныг биелүүлдэг юм байна.

7-13 оноо: Та хувирамтгай хүн юм. Та бусыг удирдан зохион байгуулж чадна. Та бусдад зөвлөгөө өгөх дуртай. Гэвч танд бусдыг араасаа дагуулан захирахын тулд шийдмэг буюу бараг түрэмгий гэхээр зан чанар алга.

6-ба түүнээс доош оноо: Та бол төрөлхийн удирдагч байхаар заяагдсан хүн юм. Та захирамтгай зантай. Танд хүн зааж зааварлавал та их эмзэг хүлээн авдаг. Хэрэв та чухал ажил алба хашиж чадахгүй бол босогч тэмцэгч болох юм байна.

Continue Reading

Дотоод

Тэр Монголчуудын бахархал байхыг хүсдэг

Published

on

By

Гар урлалын чиглэлээр мэргэшсэн гэж хэлж болох “Ховор угалз” компанийн захирал М.Сувд-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та бидэнд өөрийн эрхэлдэг ажлаа танилцуулахгүй юу?    

-Намайг М.Сувд-Эрдэнэ гэдэг. Увс аймгийн Бөх мөрөн суманд төрж өссөн. Одоо Улаанбаатар хотод аж төрж амьдарч байна. Би гар урлалын чиглэлээр сургалт үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг. “Ховор угалз” компанийг удирддаг. Үндэсний монгол, буриад гутлыг  20 гаруй жил урлаж байна.

2011 оноос хойш “Ховор угалз” сургалтын төвөө байгуулаад Сонгинохайрхан дүүрэгт гар урлалын чиглэлээр сургалт явуулж мөн сургалтад суусан хүмүүсээ ажилд оруулж орлоготой болгодог.

-Яагаад гар урлалыг сонирхох болсон юм бэ?

-Би багш мэргэжилтэй. Хөдөөнөөс хотод ирээд ажил хийх зорилготой ирсэн. Аав ээж хоёр минь монгол гутлын дотор талын оймсыг оёдог хүмүүс байсан. Тухайн үедээ тэр оймсоо “Хүчит шонхор” зах дээр нийлүүлдэг байлаа. Тэр үед л ээж аавдаа туслах зорилгоор анх гар урлалыг хийж эхэлсэн.

Одоогоос 20 жилийн өмнө багшийн сарын цалин 250 мянга байсан. Тэр мөнгийг бид долоо хоногт олдог байлаа. Тиймээс залуу хүн чинь гутлаа хийнэ. Багш болно түр зуур л гутлаа хийж байна гэж хэлдэг байсан. Хүмүүс гуталчин гэхээр л хэцүү ядуу хүмүүс энэ мэргэжлээр ажилладаг гэж ойлгодог.

Гэхдээ ямар ч мэргэжилтэй байсан. Хүн өөрийнхөө хийж байгаа зүйлдээ аажмаар дурладаг. Одоо телевиз, радио, сонин сэтгүүлд хүмүүсээ гуталчин ийм байдаг. Энэ гутлыг ингэж хийнэ гээд заагаад явж байна. Хүн өөрөө хийж байгаа ажил мэргэжилдээ дурласных үр шимийг нь бодит байдлаар хүртэхийг л боддог.

-Танай байгууллагыг өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусалдаг гэж сонссон?

-Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуунд гар урлалын “Иновацийн төв”-ийг бий болгосон. Толгойтын орон нутагтаа болохоор “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв” гэдэг нэртэй ийм хоёр төвийг бий болгоод байж байна. Энэ хоёр төв дээрээ сургалт зохион байгуулдаг. Энэ сургалтад маань ихэвчлэн өрх толгойлсон ээжүүд хамрагддаг.

Сургалтыг төгссөн бүсгүйчүүдийнхээ ажлын байрыг хангаж, ажил олгодог ийм нэгэн үйл ажиллагаатай газар бий. Энэ хоёр төвийг ажиллуулсан гол зорилго нь өрх толгойлсон эмэгтэйчүүдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх юм. Бидний ажиллаж, амьдарч байгаа газар бол хүмүүсийн хэлдгээр “Жи хороолол” боловч энд ийм амжилттай амьжиргаатай эмэгтэйчүүд байгаа гэдгийг хүмүүст харуулах юм.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status