Connect with us

Танд зөвлөхөд

Эхнэрийгээ эдийн засгийн байдлаар хавчин боож, нийгмийн харилцаанд орох боломжуудыг нь хаасан

Published

on

Анх надтай гэрлэхдээ эхнэр маань “Тийм ч сургуульд сурна, ийм ч ажил хийнэ” гээд л нийгмийн жигтэйхэн идэвхтэй байж билээ.Удалгүй бид хүүхэдтэй боллоо. Хүү маань дөрвөн нас хүрэх үед дахиад жирэмсэн болсноо надад хэлсэн. Мэдээж би дуртай байлгүй яах вэ. Ингээд хөөрхөн хоёр хүүтэй боллоо.

Бага хүүгээ ой гаруйтай болох үед эхнэр маань үглэж эхэллээ. Дахиад л өнөөх “Сургуульд сурмаар байна, ажил хиймээр байна” гэх яриагаа ярьж эхлэв. Би дотроо дургүй ч гаднаа дэмжиж буй мэт царайлан:-Тэгээд яваач дээ, сураач. Ажил хий. Хэн байг гээв хэмээнэ. Ингэж хэлээд өглөө ажилдаа гараад явахад эхнэр маань өдөржин элдэв зар харан тэмдэглэсэн байдалтай орой угтдаг байв.

Тэгэхэд нь би:-Болж байна. Гэхдээ хэн тэгээд хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгч, оройд авч байх юм бол доо. Хоол ундаа яах юм. Ажил ажил гээд хүүхдүүд чинь цалгардаж хоцрох вий дээ. Өөрөө л мэд гэж хэлчихээд яваад өгдөг байв. Маргааш өглөө нь эхнэр дуугүй л байна. Энэ мэт өдөр хоног өнгөрсөөр… Яалт ч үгүй хоёр хүүхэд маань гараас гарч эхлэх үед дахиад хүүхэдтэй болмоор байгаагаа эхнэртээ ил, далд цухуйлгасаар байлаа. Ингээд гурав дахь хүүхэд маань төрөв.Эхнэр маань 40 хүрчээ. Сургууль ч үгүй, ажил ч үгүй. Санхүүгийн хувьд бүрэн эрхшээлд минь орсон байв. Орой ажлаа тараад очиход хоол бэлэн, хүүхдүүддээ санаа зовох зүйлгүй амьдрал надад сайхан санагдах нь мэдээж.

Харин өнөөдөр би эхнэрээ яагаад ч юм нэг л өөр нүдээр харлаа. Нүүрэндээ ч будаггүй, өнгөтэй өөдтэй ч хувцасгүй, хүсэл тэмүүлэлгүй, ажил төрөлгүй, зорилгогүй, хүүхдүүдээ л харахаас өөр баясах зүйлгүй нэгэн болсныг би анзаарсан юм. Нүд нь гялалзан, хацар нь ягаарч “би хүсэл мөрөөдлийнхөө ажлыг хийвэл тийм зүйл бүтээнэ” хэмээн ярьдаг байсан тэр идэвхтэй бүсгүй нүдэн дээр минь үгүй болжээ.

Арван жилийн өмнөх ба дараах хоёр өөр хүн мэт санагдана.Эхнэрээ дуудаж, хоёул гал тогооны ширээний ард суулаа. Эхнэрийнхээ гарыг атган:-Хоёулаа маргааш болзоонд явах уу гэхэд нүд нь гялалзан баярлах байх даа гэсэн төсөөллөөс минь огт өөр зүйл намайг угтсан. Эхнэрийн маань харцанд үл итгэсэн байдал тодоос тод харагдсан юм. Яг тэр мөч хүртэл, яг тэр гутарсан харцыг харах хүртлээ би өөрийгөө таниагүй явж байснаа ойлгосон.

Маргааш нь би амласан ёсоороо эхнэрээ болзоонд урьж, оройжин түүнийхээ ярихыг сонссон. Би яагаад 10 гаруй жил энэ хүнтэй амьдарчихаад хажуудаа хүн байна чинээ тоогоогүй юм бол оо гэж гайхахад хүрсэн юм. Би тэр хүртэл өөрийгөө хүчирхийлэгч байснаа ойлгосон. Хүчирхийлэгч гэхээр цохиж, зоддог хүн л гэж бодож явсан минь алдаа байсан юм билээ.

Эхнэрийгээ эдийн засгийн байдлаар хавчин боож, нийгмийн харилцаанд орох боломжуудыг нь зөвхөн өөрийнхөө тав тухын төлөө үгүй хийж, хүсэл мөрөөдлийнх нь далавчийг огтчин хаяж, зорилго тэмүүллийг нь нухчин дарсан аюултай хүчирхийлэгч байснаа мэдсэн.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд зөвлөхөд

Тусаад эдгэсэн хүмүүст өгөх зөвлөгөө

Published

on

By

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын Шуурхай штабаас коронавируст халдвараар өвдөөд эдгэсний дараа баримтлах зөвлөмжийг гаргажээ.

Зөвлөмжид, амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн зүйл сайн хэрэглэх, сандал дээр суугаад гүнзгий амьсгал авч гаргах,амьсгалын дасгал хийж уушгины үйл ажиллагаагаа дэмжих хэрэгтэй. 

Хэрэв өвдөхөөсөө өмнө тамхи татдаг байсан бол эдгэсний дараа тамхинаас мөн сархад зэрэш зүйлээс адил татгалзах нь зүйтэй. 

Мөн өөртөө хэт их ачаалал өгөхгүйгээр ажил амралтаа зохицуулж, хангалттай амарснаар хурдан эдгэх боломжтой. Ханиаж найтаахдаа ам, хамраа таглаж,бусдад халдаахаас сэргийлэх, алхах , суниах ,иог хийх,өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлэхийг зөвлөжээ. 

Түүнчлэн, хэвтэж, унтаж байхдаа доошоо эсвэл хажуу байрлалаар унтахыг хичээнэ. Ингэснээр таны уушгины үйл ажиллагаа илүү хурдан нөхөн сэргэхэд ач тустай. Хэрэв танд “Ковид-19”-тэй холбоотой эрүүл мэндийн асуудал байвал нэгдсэн лавлах 119 эсвэл харьяа өрхийн эрүүд мэндийн ажилтнаас зөвлөгөө мэдээлэл авах аж. 

Continue Reading

Танд зөвлөхөд

Бөөрний чулуу гэж юу вэ, хэрхэн сэргийлэх вэ?

Published

on

By

Бєєр нь атгасан гарын хэмжээтэй, бvсэлхийний дээр, хавиргуудаар хамгаалагдан байрладаг хос эрхтэн юм. Биеийн эрдэс бодис, усны тэнцвэрт байдлыг хангадаг. Цуснаас хорт бодисыг гадагшлуулдаг.

Єєр хоорондоо ялгаатай боловч цусны улаан эсийг бий болоход оролцдогоороо тєстэй даавар болон эрдэс бодисуудыг бий болгодог. Ясны бат бєх, эрvvл байдлыг хангадаг витамин Д-гийн шимэгдэлтэд тусалж, цусны даралтыг хянадаг.

Шээсээр зєєвєрлєгдсєн єчvvхэн жижиг хэсгvvд эсвэл талстуудын цугларлаас бєєрєн дотор vvссэн цул хатуу талстыг бєєрний чулуу гэнэ. Бєєрний чулуунууд нь элсний ширхэг шиг жижгээс эхлээд ширээний теннисний бємбєг хvртэл янз бvрийн хэмжээтэй байдаг. Чулуу нь шээс ялгаруулах системийн аль ч хэсэгт vvсч болно.

Чулуу vvсэхэд ямар хvчин зvйлс нєлєвлєх вэ?

Бєєрний чулуу vvсэхэд нєлєєлєх хэд хэдэн хvчин зvйлс бий. Шээсний замын дахилтат халдварууд, шингэн зvйл маш бага уух, шээсний замын бєглєрєл, хоол хvнсэндээ хэт их кальци, витамин С агуулсан бvтээгдэхvvнvvд, улаан мах хэрэглэх, кальцийн агууламжтай-хvчил саармагжуулагч тєрлийн эмvvд хэрэглэх, бамбайн хордлого мэтийн бодисын солилцооны євчлєлvvд, тулай болон гэдэсний архаг vрэвсэл зэрэг орно.

Ямар шинж тэмдгvvд илрэх вэ?

-Нурууны доод хэсэг эсвэл хэвлийн доогуур гэнэт хvчтэй євдєх бєгєєд євдєлт нь цавь руу дамжина /чулуу нь шээсний замаар хєдлєх vед/. Энэ євдєлт нь хэдэн минут эсвэл хэдэн цаг ч vргэлжлэх бєгєєд хэсэг хугацаанд намддаг.

-Євдєлтийн vед дотор эвгvйрхэх, бєєлжих шинж тэмдэг дагалдан илэрч болно. Хэрвээ шээс ялгаруулах замын халдвартай бол халуурах, жихvvцэх, хєлрєх, шээхэд хєндvvрлэх зэрэг шинж тэмдгvvд илэрч болно.

-Шээсэнд цус илэрч болзошгvй.

-Шээс ялгаруулах замын халдвартай бол шээсний сvвээр хорсох, олон дахин шээх хvсэл тєрєх болон шээс булингартай гарах эсвэл эвгvй vнэртэх зэрэг шинж тэмдгvvд илэрч болно.

Зарим хvмvvсийн шээсээр нь элсэрхэг чулуунууд гарах хvртэл бєєрний чулуужилтын шинж тэмдэг илрээгvй тохиолдол байдаг.

Бєєрний чулуужилтад хэн єртдєг вэ?

Эмэгтэйчvvдээс эрчvvд илvv их єртдєг бєгєєд 20-40 насныханд тохиолддог. Чулуу нь ихэвчлэн зуны хуурайшилттай vед vvсдэг.

Яагаад бєєрний чулуу сэтгэл зовоодог вэ?

Бєєрний чулууны евдєлт тэсвэрлэшгvй. Чулуу нь бєєрний дутагдалд оруулсанаар vхэлд ч хvргэж болно. Чулуу нь бєєрєнд бєглєрсєн тохиолдолд євдєж эхэлдэг. Бєглєрєлтийг нь арилгаагvй байхад євдєлт нь хэд хоног намдах бєгєєд євчний хvнд vе єнгєрчихлєє гэж бодтол vнэн хэрэгтээ бєглєрєлт нь бєєрний vйл ажиллагааг зогсоосон байдаг.

Хэрвээ эмчлэхгvй орхивол, энэ нь бєєрний дутагдалд хvргэнэ. Бєєрний чулууг рентген туяа эсвэл сонограммаар, єнгєт тариа хийх болон хэт авианы эмнэлгийн нарийн шинжилгээгээр оношлоно.

Бєєрний чулууг эмчлэх

Ихэнх жижиг чулуу нь єєрєє аяндаа єдєр цагаар гадагшилж байдаг. Шингэн зvйл ихээр ууж, эмчийн зєвлєсєн хоолны тусгай дэглэмийг баримтлах нь vvнд нэмэр болно. Ургамлын гаралтай эмvvд нь чулуу vvсэхээс сэргийлэх ба жижиг чулуунуудыг задлахад єндєр vр дvнтэй, хор аюулгvй болох нь батлагдсан байна.

Жижиг чулуунууд нь єєрєє гадагшлаагvй тохиолдолд єндєр давтамжтай долгионы vйлчлэлээр элсний ширхэгийн хэмжээтэй болтол нь буталсаны дараа шээсээр амархан гадагшилдаг. Том чулууг авахын тулд голдуу мэс засал хийдэг.

Дахин vvсэхээс хэрхэн сэргийлэх вэ?

Бєєрний чулуужилтын тохиолдлуудын 50 хувь дахидаг. Таны бєєр нэгээс олон чулуутай бол цаашид дахин нэмэгдэх болно. Иймд урьдчилан сэргийлэх нь маш чухал юм. Хэрэв та эмчийн зєвлєгєєг дагавал чулуужилт дахихаас урьдчилан сэргийлж чадна. Дараахь зєвлєгєєг уншигч танд зориулав.

– Єдрийн турш цаг тутамд мєн шєнє боссон vедээ их хэмжээний ус ууж байх, багаар бодоход єдєрт 3 л ус ууна.

– Их тунгаар витамин С уухаас зайлсхийх 14 гр ба тvvнээс дээш/ ба кальцийн агууламжтай – хvчил саармагжуулагчийг хэтрvvлэн хэрэглэхгvй байх.

– Хэрэв та чулуутай бол сvv, сvvн бvтээгдэхvvн, цай, шоколад, кофе, самар, бууцай зэргийг хvнсэндээ хэрэглэхээс зайлсхийх.

– Хvнсний ногоо /цагаан лууван, єргєст хэмх/, жимс / тарвас/ болон vр тариа /овъёос, арвай/ – г байнга хэрэглэх явдал юм.

Continue Reading

Танд зөвлөхөд

Аргал ийм ачтай тусгай гэнэ дээ. Мэдээд авахад илүүдэхгүй

Published

on

By

Үхрийн аргал нь Mycobacterium vaccae нэртэй бактери агуулдаг. Энэ нь шатах явцдаа агаарт хүний тархины серотонин үүсгэдэг нейроныг идэвхжүүлэх үүрэгтэй нэгэн төрлийн хий үүсгэдэг учир тайвшруулах, стресс бухимдлыг арилгадаг.

Үхрийн аргалын утаа нь орчны чийгнээс үүдэн бий болдог мөөгөнцрийн ургалтыг саатуулдаг antifungal бодис ихээр агуулдаг.

Аргал нь хортон шавьж, агаарт байгаа бичил биетэн, өвчин үүсгэгч 300 гаруй бактерийг устгадагийг Японы эрдэмтэд судалжээ.

Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог… гэж бид хүүхэд байхдаа энэ шүлгийг мөн ч их уншдаг байлаа. Одоо ч энэ шүлгийг сонсохоор аргалын тэр “тансаг” гоё утаа үнэртэх шиг болдог юм. Хотын бид ч сүүлийн үед нүүрсний хорт утаагаар амьсгалсаар байгаад аргалын утааныхаа үнэрийг мартаж байх шиг байна даа. Аргалд ариусгах олон шинж байдаг гэсэн.

Бид үүнийгээ мэдэхгүй малын баас гэж сэжиглэн тойрч зугтдагаа нуугаад яахав. Хэн хүнгүй л мэдэж байгаа юм чинь. Аргал ямар шидтэй юм бол гээд асуухаар мэдэх эрдэмтэн доктор тун ховор байх юм. Хүн хүнтэй уулзаад аргалын тухай асууж явтал нэг танил маань “Аргалыг судлах цаг нь болсон шүү.

Биднээс түрүүлээд Япончууд аргалыг судлаад ид шидийг нь мэдээд ирээдүйн сумочдоо бэлтгэлд гарахаас нь өмнө аргалын утаагаар 15 минут утдаг болсон байна” гэж ярилаа.

Одоогоос 7 жилийн өмнө Японы нэг эрдэмтэн манай улсад ирээд аргал авч явжээ. Нөгөө Япон доктор 4 жилийн дараа дахин ирээд танил эрдэмтэндээ “-Танай монголчууд 3 жил хөдөө хэвтсэн үхрийн баасыг хөх аргал гэж нэрлэдэг гэнэ. Түүнээсээ олж өгөөч” гэж гуйжээ.

Найз нь ч түүний хүсэлтийг дор нь биелүүлжээ. Нөгөө эрдэмтэн 3 жил хөдөө хэвтсэн хөх аргалыг судлаад агаар дахь 300 гаруй микроб вирусийг устгадаг юм байна гэж дүгнэлт гаргажээ. Уг нь харийн энэ эрдэмтнээс өмнө өвөг дээдэс маань аргалын нянг устгах чадварыг мэддэг байсан байна. Тиймдээ ч тэд махыг аргалын утаагаар утдаг байсан. Энэ уламжлал одоо ч хадгaлагдаж байгааг бид мэднэ.

Бас өеөдөж ядарсан мал, тамирдаж ядарсан хүмүүсийг эхлээд аргалын утаагаар утаад дараа нь чөмөгний ясыг цохиод өтгөн хар цайнд чанаж ууранд нь утдаг байжээ. Ингэснээрээ гадаад дотоод энерги нь идэвхжиж оюун санаа нь цэлмэн сэтгэл санаа нь тайвширдаг байсан байна. Тэр байтугай уралдах морио өглөө нь аргалын утаагаар утдаг уламжлалтай байжээ. Энэ бүхнийг мэдэх монгол хүн бараг байхгүй болсон нь харамсалтай.

Сүүлийн үед бид хий гүйдэл чөтгөр шулмас гэж их ярих болсон. Энэ нь огт байдаггүй биш байдаг зүйл юм байна. Шөнөд 3 удаа хий үзэгдэл гүйдэг гэнэ. Эрт дээр үеийн эрдэм ухаант хөгшид үүнийг мэддэг учраас өглөөд аргал түлж утаагаар нь гэрт хоргодсон хар хүчийг хөөж ариулдаг байжээ. Монголчууд бид аргал, аргалын утааны арц, гангаас ч илүү ариусгах шидэт чанарыг мэдэж өвөг дээдсийнхээ бүтээсэн ахуй орчныг эргэж сэргээх юмсан гэсэн өөдрөг бодол тээж явтал сэтгэл гонсойлгосон мэдээ сонслоо.

Монголчууд сүүлийн үед сайн таньдаг болоод байгаа Төгс гэгээрсэн их багш Чин Хай “-Монголын малын өтөг бууцнаас ялгарч байгаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж дэлхийд дулаарал үүсэх нэг үндэс болж байна” гэж дэлхий дахинаа тунхаглалаа. Өөрийн гаргасан дүгнэлтээ батлахын тулд Чин Хай багш олон улсын бага хурлыг хүртэл зохион байгуулж байх юм.

Монголд байтугай том том гүрнүүдэд нөлөөлж чаддаг энэ хатагтайн үгийг манай төр засгийн эрхэмүүд болон эрдэмтэд хүлээн зөвшөөрч түүний саналыг дэмжиж хөл алдацгаасан нь гайхалтай. 13-р зуунд монгол улс одоогийнхоос 6 дахин илүү буюу 250 сая малтай байсан гэсэн. Тэр үед монголын малын өтөг бууцнаас ялгарч байгаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж байх нь яасан юм.

Тэгээд ч монгол мал 1500-аад өвс ургамал иддэг одоо харин цөлжилт гээд 500-600 өвс ургамал иддэг болж. Үүний 70-80 хувь нь эмийн ургамал байдаг. Бохирдоогүй экологийн цэвэр өвс ургамлыг идэж байгаа учраас өтөг бууцнаас нь хүлэмжийн хий ялгарна гэж юу байдаг юм хэмээн дотроо Чин Хай багийн үзэл бодолтой тэрсэлдэж явснаа нуугаад яахав. Гэтэл миний омогшилд “хань” болж Дани, Америк, Францын эрдэмтэд хүлэмжийн хий озоны давхаргыг цоолддоггүй гэж шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж Чин Хай багшийн үзэл баримтлалыг үгүйсгэлээ.

Дээрх 3 орны эрдэмтэд энэ дүгнэлтээ бодитоор харуулсан баримтат киногоо саяхан телевизээр цацлаа. Эдгээр эрдэмтэд судалгааныхаа эхний явцдаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолоод байна гэсэн дүгнэлттэй байсан аж. Гэвч судалгааны төгсгөлд хүлэмжийн хий тэр тусмаа малын өтөг бууцнаас ялгарсан хүлэмжийн хий озоны давхаргыг цоолдоггүй юм байна гэж баталжээ.

Тэд энэ баталгаа нотолгоогоо дэлхий нийтэд цацах гэтэл хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж дэлхийн уур амьсгалыг дулааруулж байгаа гэдэг сенасааци дээр бизнесээ явуулдаг олон олигархууд болон бизнесийн бүлгүүдийн эрх ашигт харшилж байгаа учраас Дани, Америк, Францын эрдэмтийн дүгнэлтийг цацуулахыг хүсэхгүй байгаа аж. Иймээс 3 орны эрдэмтэд баримтат кино хийж цацаж байгаа нь энэ юм байна.

Үүнийг уншигч эрхэм та хөдөө явж байхдаа хөх аргал тааралдвал түүгээд өөрийгөө нэг утаад үзээрэй. Танд аргалын ид шид үйлчилнэ шүү.

Эх сурвалж: Todmagnai.mn

Continue Reading

Trending