Connect with us

Урлагийн мэдээ

Тэнгэрт дэвшжээ

Published

on

Та бидний сайн мэдэх “Ийм нэгэн явдал” буюу Служебный роман киногоороо бидэнд танигдсан жүжигчин Андрей Мягков 2021 оны 2 сарын 18-нд 82 насандаа өөд болжээ. Тэрбээр зүрхний шигдээсээр өөд болсон аж.

Мягков нь 1938 онд Ленинград хотод төрсөн бөгөөд 1964 онд Москвагийн Урлагийн Театрын Сургуулийг дүүргэсэн байна. Төгсөөд тэр Современник Театрт орсон ба тухайн үед Олег Ефремов, Евгений Евцигнеев, Олег Табаков зэрэг мундаг эрхэмүүдтэй хамт ажиллаж байжээ.

1970-аад оны сүүлээр Мягков Москвагийн Урлагийн Театр руу шилжиж хэдэн арван жилийн турш гол дүрийн жүжигчин байсаар ирсэн юм. Түүний анхны дэлгэцийн бүтээл нь 1965 оны “Шүдний эмчийн адал явдал” кино байсан бол олонд танигдсан хамгийн том бүтээл нь “Ирония сульбы, или С лёгким паром” кино байсан юм.

Мөн тэр “Ийм нэгэн явдал” киногоороо Монголчуудад танил болсон байдаг. Жүжигчнийхээ кареерийн хугацаанд тэр 50 гаруй кинонд тогложээ. Сүүлийн жилүүддээ тэр Москвагийн Урлагийн Театрын сургуульд багшилж байсан ба 1963 онд гэрлэсэн эхнэр, жүжигчин Анастасия Ёзнесенскаядаа зориулж гурван ч адал явдалт зохиол бичжээ. Түүний зохиол бичсэн шалтгаан нь эхнэрт нь унших сонирхолтой зүйл байгаагүй учир бичсэн хэмээн ярьж байв.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Урлагийн мэдээ

“Намайг хар өвдөгтэй байж яах гэж дуулдын гэж билээ”

Published

on

By

Дуучин Маралжингоо:

“Намайг нэг удаа тайзан дээр өвдөгнөөс дээш хормойтой даашинзтай гараад дуулаад халигаад л аягүй жаргалтай буугаад ирсэн чинь нэг эр хав хар өвдөгтээ яах гэж дуулдын гээд л шоолж билээ . Хүүхэд байхад ч одоо ч өвдөг тохой минь борхон л байсан байж л байг ээ яахав . Би байгаа зүйлсээс байх л нөхцөлийг болгоодог хүмүүст бас заавал нөхцөл тулгадаг бүх хүмүүсийг болгоохыг хичээдэг.

Дэлхий дээр түм буман хүн байна . Өөр өөр үзэл бодолтой уусаад харшаад амьдарч л байг. Би даруухнаар , мөн надад тодорч гай удадгүй бор өвдөгтэйгөө амьдарч л байя кк” гэв.

Continue Reading

Урлагийн мэдээ

Ш.Гүрбазар: Надад авъяас заяагаагүй бол зарц байх байсан гэсэн

Published

on

By

Монгол улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн, сэтгүүлч Ш.Гүрбазар гуай MGLRadio-гийн нэвтрүүлгээр оролцох үеэрээ зарим нэгэн сонирхолтой яриа өрнүүлжээ.

“Би уг нь МУБИС-ын Монгол хэлний ангийг төгссөн шүү дээ. Тэгээд сүүлд нэг сэтгүүлчийн курст явсан. Үндсэн мэргэжи маань багш юм байгаан. Сүүлдээ 38 жил сэтгүүлч хийчихсэн л болохоос. Шашин шүтлэгийн хувьд жаахан шүтлэгтэй.

Би хоёр охинтой. Том охин маань Холбооны Бүгд Найрамдах Герман улсад дээд сургууль төгсөөд тэндээ ажиллаж байгаа. Бага охин маань энэ жил Италийн Ром хотод харилцааны чиглэлээр төгсөөд ирсэн. Одоо ажил төрөлтэй болно доо. Ачтай. Гэр бүлийн маань хүн надтай 46 жил болж байна даа.

Багш мэргэжилтэй. Одоохондоо гэртээ эмээгийн ажлыг хийж байгаа. Хоббины хувьд би хуучин юмнууд ухах дуртай. Эргээд ухаад л байна. Ээж аав хоёрын маань авдар байдаг юм. Би хааяа нэг ухах дуртай. 40-өөд жил уран зохиол оролдлоо шүү дээ. Нооргуудаа эргээд аваад ухаад байх янзтай. Тэр үед их сонин бодол төвлөрдөг.

Зүгээр нэг юм эрээд байгаа юм биш. Зүгээр үзээд эргэж тавиад буцаж нааш нь болгоод цааш нь болгоод. Би багадаа уран зохиолын юм уу жүжигчин болоё гэдэг байсан. 3-р ангиасаа л бараг л иймэрхүү мэргэжлийг сонирхож байсан. Хүүхэд байхдаа радио сонсоод шүлэг дагаж сонсоод, радио телевизийн Цэвээндорж гэж байлаа. Тэр хүнийг сонсоод дагана даа.

Манай аав чинь улсад 33 жил манаач хийсэн хүн. Ээж маань хэвтэрт шахуу байдаг байсан настай хүн. Тийм айлын ганц хүү шүү дээ би. Тиймээс би мэргэжлээ өөрөө зоригоороо л шийдсэн. Харин манай аав 8-р анги төгсөхөд сургуулиас гараад ойрхон бай. Хол битгий яв. Гал коммандад ор, цагдаа бол, цэрэгт битгий яв гэдэг байсан.

Стресс гэж сүүлд гарч ирсэн хэллэг юм болов уу. Тийм цухалдал бол байна. Яг үнэндээ бол байна. Бидний насны улсууд чинь хөндлөнгийн юм харж их цухалдах юм. Өөр дээрээ цухалдал бол бага. Учиргүй цухалдаад байгаа зүйл бага ч хэнхэг болчихдог юм уу харахаар л нэг л бишээ гээд байдаг. Өмөөрдөг ч болдог юм уу даа. Залуу байхад тоодоггүй байсан.

Манай телевизийн алдарт найруулагч Бадрах гэж хүн байсан юм. Надтай хамт ажилладаг телевизийн домог болсон хүн. Тэр тэгж байсан надад. Гүрбазараа чамд авъяас заяагаагүй бол чи зарц байх байсан гэж хэлж байсан. Би ер нь хүлцэнгүй талдаа хүн шүү дээ. Их хүлцэнгүй. Жаахан тийм л хүн юм даа. Өөрийгөө мэднэ. Өөрийнхөө алдааг мэддэг хүн өөрийгөө аваад гарах үе байдаг шүү дээ. Би чинь ийм гээд.

Би гүйдэг байсан. 60м-ийн гүйлтэнд. Үнэт зүйл гэвэл ээж ааваас үлдсэн юм байдаг юм. Надад гурван үе дамжсан морин хуур байна. 4 үе дамжсан хоёр авдар байна. Лам нар ярихдаа энийг чинь бараг оршсон байдаг гэдэг юм. Адууны тамга байдаг. Цагаан сар болохоор зүлгээд явж байдаг.

Энэ магадгүй даруу биш хариулт байж магадгүй. Хүн хийж байгаа юмаа өөрсдөө мэдэрч хийдэг. Энэ нэвтрүүлгийг хийж байхдаа ч юм уу, шүлэг хөтөлж байхдаа ч юм уу, юм хөтөлж байхдаа ч юм уу мэдэрч байгаа шүү дээ. Миний хэлж байгаа үг ч байдаг юм уу, хийж байгаа үйлдэл ч байдаг юм уу хүнд хүрсэн тохиолдолд би омогшдог. Яг 3000 хүнтэй зэрэгцээд юм хөтөлж байхад яг миний юманд халуун алга ташихад би зөв л юм байна даа гэж боддог.”

Continue Reading

Гадаад мэдээ

57 настай Николас Кэйж 26 настай эхнэртэйгээ ингэж танилцжээ

Published

on

By

Жүжигчин Николас Кэйж өөрийн эхнэр Рико Шибитатай гайхалтай амьдрал зохиож чадна гэдэгтээ итгэлтэй болсон шалтгаанаа тайлбарлахдаа эхнэр нь нисдэг хэрэм зэрэг хачирхалтай амьтдад дуртай гэдгээр нь мэдэж дүгнэсэн гэнэ.

“Бид Япон улсад танилцсан. Анх уулзахад л түүнийг гайхалтай бүсгүй гэдгийг нь мэдэрсэн. Бидэнд нэгэн ижил төстэй зүйл байлаа” гэж Кэйж өөрийн шинэ киноныхоо талаар ярилцах үеэрээ ярьжээ.

“Тэр яг л над шиг амьтдад хайртай. Би түүнээс чи ямар амьтанд дуртай вэ гэж асуухад нисдэг хэрмэнд дуртай хэмээн хариулсан юм. Би тэр үед хос нисдэг хэрэмтэй байсан учир шууд л бид хамт байж болох юм байна гэж дүгнэсэн” хэмээн тэр ярьсан байна.

Кэйжийн төлөөлөгчийн хэлсэнээр Кэйж болон Шибита нар энэ оны эхээр даруухан хурим хийсэн гэнэ. “Лас Вегас дахь Винн зочид буудалд цомхон, жижиг хэмээн хурим болсон” хэмээн төлөөлөгч нь хэлэв. Кэйжийн тоглосон “Гахай” хэмээх киноны нээлтэн дээр анх удаа олон нийтэд эхнэрээ харуулж байгаа нь энэ аж.

“Би түүнтэйгээ хамт зураг авахуулж байгаадаа сэтгэл хөдөлж байна” гэж Кэйж хэлэв.

Шибита нь Кэйжийн 5 дахь эхнэр бөгөөд “Үндэсний Баялаг” киноны од маань өмнө нь жүжигчин Патрисиа Аркуэттэтэй 1995-2001 оны хооронд, дараа нь Елвис Преслигийн охин Лиза Мэри Преслитэй 2002-2004 онд амьдарч байсан билээ.

Энэ оны эхээр Кэйж нэгэн радио нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярихдаа цар тахлын улмаас Шибитатай видео дуудлагаар сүй тавьсан гэсэн байна. “Тэр Нью-Йоркоо явж Японы Киото руу буцаж, би Невада руу буцсанаар бид 6 сар уулзаагүй байсан” хэмээн тэр ярьсан байна.

“Бид хамт байхдаа үнэхээр аз жаргалтай байж хамт байсан цаг хугацаа маань үргэлж гайхалтай байдаг. Ингээд би эцэст нь түүнд хандаж Чамтай гэрэлмээр байна гэж хэлсэн” гэжээ.

Ингээд Кэйж Шибита руу очир алмаазан сүйн бөгж илгээсэн байна. Энэ долоо хоногийн эхээр Николас Кэйж маань Амазон ТВ-ийн нэгэн драманд алдарт зоо паркын сургагч Жой Эгзотикийн дүрийг бүтээхээр болсон гэдгээ дуулгасан билээ.

Continue Reading

Trending