Connect with us

Урлагийн мэдээ

Нара: Нэг ийм юм боллоо

Published

on

Дуучин Нара өөрийн хуудсандаа ийнхүү өгүүлэв.

“За тэгэхээр нэг юм боллоо. Байнга л тарган туранхайгаараа дуудуулаад одоо бас нэг турмар аядая даа гээд иогийн дасгал хийдэг баатар болоод

Ер өглөө орой гадаа шууд зүлгэн дээр Төвдийн таван дасгалыг уйлуулав, хөдөө хөрш амьтан хүн ангайлгав

Уян налархай болж бн ч гэж жигтэйхэн. Харин дасгал хийсэн өдрөөс (6/10 хавтьд) нуруу бүр урд хожид өвдөж бгаагүйгээр өвдөж чилж, бүр юм өргөж дийлэхгүй хэмжээнд хүрэв. Хөдөлгөөн хийлгүй удсан муу гахай ингэлгүй яадгийм гээд л мөн л гадаа зүлгэн дээрээ гүрийгээд л дасгалаа хийгээд л байлаа хийгээд л байлаа.

За бүр өдрөөс өдөрт таг болж үнэнд гүйцэгдэн дасгалыг болив.Бүтэн өдөржин зөгийн талбайд ёстой л хүндийг өргөгч шиг суудаг би чинь юун хүндийг өргөх бүр сууж ч чадахгүй болов. Наадмаар бас баяр болж бхад өвчин хэлж юухэв гэж гүрийв, сүүлдээ бүр унтау бхад ч амарч бхад ч ажиллаж бхад ч бүр өвдөхгүй чилэхгүй татахгүй цаг гэж байхгүй болов!

Өчигдөр бүр баяр наадам ч ашгүй дуусч, шүд зуун зөгийгөө нам жимбийлгэчихээд, уул усаан гатлан давхиад хотдоо ирж эмч домч эрэл болон явсаар танил эгчийнхээ зөвлөсөн газарт ирж ганц эмчилгээ хийлгэж зүү тавиулж бумбадуулан бариа засал хийлгээд ёстой нэг тэнийлээ. Бүсгүйчүүд минь, тэр дундаа хотын хүүхнүүд хөдөө хээр явахдаа бас яаж ч жаргаж зовсон бай чийгтэй газар л нуруугаараа хэвтэж болдоггүй юм байна шүү.

Чийг авсан нурууны өмнөх бүх хууч болон гэмтлийн юм сэдэрч бөөр хэмээгч эрхтэн хүйтэн чийг авснаар нурууг ёстой балладаг юм байна. Мэдэхэд илүүдэхгүй биз тиймээ

Тэмүүлэн гээд залуухан сайхан эмчтэй уламжлалт анагаахын “Анагаагч Тун” хэмээх эмнэлэгт очоод ёстой яаж ийж бгаад дахиад хэд хоног эмчлүүлээд бүр аятайхан болоод буцая гээд л явж бн

Нара нь

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Урлагийн мэдээ

Ш.Гүрбазар: Надад авъяас заяагаагүй бол зарц байх байсан гэсэн

Published

on

By

Монгол улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн, сэтгүүлч Ш.Гүрбазар гуай MGLRadio-гийн нэвтрүүлгээр оролцох үеэрээ зарим нэгэн сонирхолтой яриа өрнүүлжээ.

“Би уг нь МУБИС-ын Монгол хэлний ангийг төгссөн шүү дээ. Тэгээд сүүлд нэг сэтгүүлчийн курст явсан. Үндсэн мэргэжи маань багш юм байгаан. Сүүлдээ 38 жил сэтгүүлч хийчихсэн л болохоос. Шашин шүтлэгийн хувьд жаахан шүтлэгтэй.

Би хоёр охинтой. Том охин маань Холбооны Бүгд Найрамдах Герман улсад дээд сургууль төгсөөд тэндээ ажиллаж байгаа. Бага охин маань энэ жил Италийн Ром хотод харилцааны чиглэлээр төгсөөд ирсэн. Одоо ажил төрөлтэй болно доо. Ачтай. Гэр бүлийн маань хүн надтай 46 жил болж байна даа.

Багш мэргэжилтэй. Одоохондоо гэртээ эмээгийн ажлыг хийж байгаа. Хоббины хувьд би хуучин юмнууд ухах дуртай. Эргээд ухаад л байна. Ээж аав хоёрын маань авдар байдаг юм. Би хааяа нэг ухах дуртай. 40-өөд жил уран зохиол оролдлоо шүү дээ. Нооргуудаа эргээд аваад ухаад байх янзтай. Тэр үед их сонин бодол төвлөрдөг.

Зүгээр нэг юм эрээд байгаа юм биш. Зүгээр үзээд эргэж тавиад буцаж нааш нь болгоод цааш нь болгоод. Би багадаа уран зохиолын юм уу жүжигчин болоё гэдэг байсан. 3-р ангиасаа л бараг л иймэрхүү мэргэжлийг сонирхож байсан. Хүүхэд байхдаа радио сонсоод шүлэг дагаж сонсоод, радио телевизийн Цэвээндорж гэж байлаа. Тэр хүнийг сонсоод дагана даа.

Манай аав чинь улсад 33 жил манаач хийсэн хүн. Ээж маань хэвтэрт шахуу байдаг байсан настай хүн. Тийм айлын ганц хүү шүү дээ би. Тиймээс би мэргэжлээ өөрөө зоригоороо л шийдсэн. Харин манай аав 8-р анги төгсөхөд сургуулиас гараад ойрхон бай. Хол битгий яв. Гал коммандад ор, цагдаа бол, цэрэгт битгий яв гэдэг байсан.

Стресс гэж сүүлд гарч ирсэн хэллэг юм болов уу. Тийм цухалдал бол байна. Яг үнэндээ бол байна. Бидний насны улсууд чинь хөндлөнгийн юм харж их цухалдах юм. Өөр дээрээ цухалдал бол бага. Учиргүй цухалдаад байгаа зүйл бага ч хэнхэг болчихдог юм уу харахаар л нэг л бишээ гээд байдаг. Өмөөрдөг ч болдог юм уу даа. Залуу байхад тоодоггүй байсан.

Манай телевизийн алдарт найруулагч Бадрах гэж хүн байсан юм. Надтай хамт ажилладаг телевизийн домог болсон хүн. Тэр тэгж байсан надад. Гүрбазараа чамд авъяас заяагаагүй бол чи зарц байх байсан гэж хэлж байсан. Би ер нь хүлцэнгүй талдаа хүн шүү дээ. Их хүлцэнгүй. Жаахан тийм л хүн юм даа. Өөрийгөө мэднэ. Өөрийнхөө алдааг мэддэг хүн өөрийгөө аваад гарах үе байдаг шүү дээ. Би чинь ийм гээд.

Би гүйдэг байсан. 60м-ийн гүйлтэнд. Үнэт зүйл гэвэл ээж ааваас үлдсэн юм байдаг юм. Надад гурван үе дамжсан морин хуур байна. 4 үе дамжсан хоёр авдар байна. Лам нар ярихдаа энийг чинь бараг оршсон байдаг гэдэг юм. Адууны тамга байдаг. Цагаан сар болохоор зүлгээд явж байдаг.

Энэ магадгүй даруу биш хариулт байж магадгүй. Хүн хийж байгаа юмаа өөрсдөө мэдэрч хийдэг. Энэ нэвтрүүлгийг хийж байхдаа ч юм уу, шүлэг хөтөлж байхдаа ч юм уу, юм хөтөлж байхдаа ч юм уу мэдэрч байгаа шүү дээ. Миний хэлж байгаа үг ч байдаг юм уу, хийж байгаа үйлдэл ч байдаг юм уу хүнд хүрсэн тохиолдолд би омогшдог. Яг 3000 хүнтэй зэрэгцээд юм хөтөлж байхад яг миний юманд халуун алга ташихад би зөв л юм байна даа гэж боддог.”

Continue Reading

Гадаад мэдээ

57 настай Николас Кэйж 26 настай эхнэртэйгээ ингэж танилцжээ

Published

on

By

Жүжигчин Николас Кэйж өөрийн эхнэр Рико Шибитатай гайхалтай амьдрал зохиож чадна гэдэгтээ итгэлтэй болсон шалтгаанаа тайлбарлахдаа эхнэр нь нисдэг хэрэм зэрэг хачирхалтай амьтдад дуртай гэдгээр нь мэдэж дүгнэсэн гэнэ.

“Бид Япон улсад танилцсан. Анх уулзахад л түүнийг гайхалтай бүсгүй гэдгийг нь мэдэрсэн. Бидэнд нэгэн ижил төстэй зүйл байлаа” гэж Кэйж өөрийн шинэ киноныхоо талаар ярилцах үеэрээ ярьжээ.

“Тэр яг л над шиг амьтдад хайртай. Би түүнээс чи ямар амьтанд дуртай вэ гэж асуухад нисдэг хэрмэнд дуртай хэмээн хариулсан юм. Би тэр үед хос нисдэг хэрэмтэй байсан учир шууд л бид хамт байж болох юм байна гэж дүгнэсэн” хэмээн тэр ярьсан байна.

Кэйжийн төлөөлөгчийн хэлсэнээр Кэйж болон Шибита нар энэ оны эхээр даруухан хурим хийсэн гэнэ. “Лас Вегас дахь Винн зочид буудалд цомхон, жижиг хэмээн хурим болсон” хэмээн төлөөлөгч нь хэлэв. Кэйжийн тоглосон “Гахай” хэмээх киноны нээлтэн дээр анх удаа олон нийтэд эхнэрээ харуулж байгаа нь энэ аж.

“Би түүнтэйгээ хамт зураг авахуулж байгаадаа сэтгэл хөдөлж байна” гэж Кэйж хэлэв.

Шибита нь Кэйжийн 5 дахь эхнэр бөгөөд “Үндэсний Баялаг” киноны од маань өмнө нь жүжигчин Патрисиа Аркуэттэтэй 1995-2001 оны хооронд, дараа нь Елвис Преслигийн охин Лиза Мэри Преслитэй 2002-2004 онд амьдарч байсан билээ.

Энэ оны эхээр Кэйж нэгэн радио нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярихдаа цар тахлын улмаас Шибитатай видео дуудлагаар сүй тавьсан гэсэн байна. “Тэр Нью-Йоркоо явж Японы Киото руу буцаж, би Невада руу буцсанаар бид 6 сар уулзаагүй байсан” хэмээн тэр ярьсан байна.

“Бид хамт байхдаа үнэхээр аз жаргалтай байж хамт байсан цаг хугацаа маань үргэлж гайхалтай байдаг. Ингээд би эцэст нь түүнд хандаж Чамтай гэрэлмээр байна гэж хэлсэн” гэжээ.

Ингээд Кэйж Шибита руу очир алмаазан сүйн бөгж илгээсэн байна. Энэ долоо хоногийн эхээр Николас Кэйж маань Амазон ТВ-ийн нэгэн драманд алдарт зоо паркын сургагч Жой Эгзотикийн дүрийг бүтээхээр болсон гэдгээ дуулгасан билээ.

Continue Reading

Сайхан Түүхүүд

“Би чамд хайртай” киноны дууг дуулсан бүсгүй одоо юу хийдгийг сонсоод та гайхна

Published

on

By

“Би чамд хайртай” киноны хөгжмийн зохиолчоор Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажилласан байдаг. “Би чамд хайртай” киноны дуу “Анхны хайр” дууны үгийг соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв бичиж, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров аялгууг хийжээ.

Тэгвэл уг киноны дуу “Анхны хайр” дууг хамгийн анх гавьяат жүжигчин, дуучин Д.Хоролсүрэнгийн охин Л.Оюун-Эрдэнэ дуулж, олны хүртээл болгож байсан юм. Тэрбээр энэ талаар ярихдаа:

“1985 онд 10-р анги төгсөх гэж байсан хавар энэ киноны дууг дуулах саналыг Жанцанноров ах маань санал болгосон. Мэдээж анх удаа тийм том оркестортой дуулахад миний зүгээс чадахгүй зүйл их байсан. Нэлээн ч олон цаг кино үйлдвэр дээр байсан. Миний ээж өөрөө бас дуучин хүн. Гэнэт надад уурласан.

Чи энэ олон 50-60 хүнийг суулгачихаад ганц дууг дуулчихаж чадахгүй. Чадахгүй бол больчихгүй юу гэж хэлэхэд нь тухайн үед бас би хүүхэд байсан болохоор ичсэндээ гараад уйлсан даа. Ээждээ гомдоод л, намайг загнаад байхдаа яадаг юм гээд өөртөө ерөөсөө буруу өгөхгүй байгаа шүү дээ.

Тэгээд яг уйлаад байж байхад нь Жанцанноров ах зүгээрээ зүгээр чи заавал чадна, би чамд итгэсэн учраас, энэ аялгуу чамд тохирсон учраас дуулах ёстой гээд. Тэгээд нусаа татаад нулимсаа арччихаад л орж ирээд энэ киноны дуугаа шууд дуулсан. Дуулаад дууссаны дараа яг одоо болсон, баталлаа шүү гээд Жанцанноров ах маань баярлаж байсан.” хэмээн дурсжээ.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ нь одоо их эмч мэргэжилтэй бөгөөд одоо нийслэлийн Түргэн тусламжийн төвийн Сургалт, гадаад харилцааны албаны даргын алба хашихаас гадна “ТВ5” телевизийн “Эрүүл амьдарцгаая” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг ажээ.

Ингээд та бүхэнд Монголын Радиогийн бэлтгэсэн уг дууны талаарх нэвтрүүлгийг хүргэж байна.

“Бүтэсэн ч бүтээгүй ч анхны хайрын бүлээн аялгуу бүхнээс мартагдашгүй дотно байдаг. Бүлээн уярлаас бүлээн аялгуу мэдрүүлсэн анхны хайрын дуу бол 1985 онд анх дэлгэцнээ гарсан Би чамд хайртай хэмээх уран сайхны киноны дуу юм. Энэ дуу анх яаж төрсөн, анх хэн гэж хүн дуулсан талаар Соёлын Гавъяат Зүтгэлтэн, хөгжмийн тоймч Чойжамцын Буянхишигийн дурсамжинд та бүхнийхээ анхаарлыг хандуулж байна.

Монгол улсын төрийн хошой шагналт, ардын жүжигчин Нацагийн Жанцанноров, соёлын гавъяат зүтгэлтэн зохиолч Д.Цэдэв хоёрын зохиосон Би чамд хайртай гэдэг энэ дуу бол ёстой манай залуучуудын сэтгэлд хоногшсон дуу. Угаасаа кино нь манай залууст ойр дотно байдаг кино шүү дээ. 1985 онд гарч байсан кино.

Жанцанноров ярьдаг л даа. Киноны хөгжим бичнэ гэдэг чинь амаргүй юм байнаа гэж. Зүгээр нэг зохиол бичих биш, киноны үйл явдалтай холбогдуулж хэсэг хэсгээр нь утгын дагуу хийдэг учраас киноны хөгжим амаргүй юм байна. Энэ миний анхны киноны хөгжим ард түмний сэтгэлд хүрсэнд баяртай байна гэж ярьсан байдаг.

Би чамд хайртай киноны дуу бол өөрөө хамгийн төгсгөлд нь дуулагддаг шүү дээ. Энэ дууг анх дуулсан дуучин бол Оюун-Эрдэнэ гэж өөрөө хүний их эмч мэргэжилтэй гэхдээ өөрөө гитартай хөөрхөн дуу дуулдаг 52-р сургуулийн сурагч шүү дээ, Галмандахын шавь. Энэ их багадаа дуулсан болохоор дуучин маань биеэ жаахан сонссон л доо. Би анх дууг зүгээр л дуулаад орхичихсон, ерөөс сэтгэлд хүрч тэгэж хүний сэтгэлийг булаана гэж бодож байгаагүй гэж ярьж байсан.

Киноны хоёрдугаар анги гарлаа шүү дээ. Хоёрдугаар ангид дуулахдаа энэ дуу ер нь ямар дуу байсан юм, яаж дуулсан юм, яаж хүнд хүрдэг юм гэдгийг тэгэхэд л ухаарлаа гэж ярьж байсан. 10 жилийн төгсөх ангийн хүүхдүүдийн хоорондын харьцаа, тэдний цэвэр нандин анхны хайрын тухай дуу юм даа.

Өөрөө хэлж байсан даа. Заавал анхны хайранд ач холбогдол өгөөд байх юу байхав. Хожим нь сайхан хайртай учирсан зөндөө л хүн бий. Гэхдээ анхны юм гэдэг бол хүнд дандаа содон дотно байдаг учраас энэ кино, дуу залуучуудад их хүрдэг. Энэ дуу нь ч гэсэн сайхан дуу байсан. Энэ дууг хамгийн анх би дуулж кинонд оруулсан юм. Намайг дуулсан гэж хүмүүс мэддэггүй байсан юмаа гэж ярьж байгаа юм.

Ариунаа дараа нь дуулсан шүү дээ. Ариунааг дуулсны дараа буюу Би чамд хайртай 2 киног гарахад л энэ дууг намайг дуулсан гэж мэдсэн гэж ярьж байсан юм. Үнэхээр аялгууны хувьд ч гоё, үг нь ч гэсэн их гоё. Үг нь бас залуучуудад ухаарал өгөхөөр. Анхны хайрыг чинь нандигнаж хайрлаж байхгүй бол гандаж гунддаг юм шүү, анхны юм гэдэг чинь нандин байдаг юм шүү гэдэг сайхан дуу.

Миний хувьд Л.Оюун-Эрдэнэ мундаг сайхан дуулсан. Өөрөө мэргэжлийн дуучин биш ч гэсэн мэргэжлийн түвшинд их уян зөөлөн эмзэгхэн аргадаж дуулсанаараа их гоё доо. Энэ дууг дунд насныхан, залуучууд их ач холбогдол өгөх нь бий. Ариунаа ялгаагүй сайхан дуулсан. Энэ хоёр чинь хоёулаа 52-р сургуулийн сурагчид. Миний бодохоор бол Оюун-Эрдэнэ бол арай жаахан зөөлөн аргадаж дуулсан. Ариунаа бол жаахан өөр дуулсан юм шиг санагддаг. Оюун-Эрдэнэ бол их аргадаж, зөөллөж дуулсан л даа.

Ариунаа маань гоё дуулсан. Гэхдээ Оюун-Эрдэнийн дуулсан нь кинондоо арай л илүү зохицоод байгаа юм шиг санагддаг. Манай Оюун-Эрдэнийн ээж нь Монгол улсын гавъяат жүжигчин Хоролсүрэн шүү дээ. Үүрд хамт байгаач ээжээ гээд дуулахад хүн бүрийн сэтгэлд юм бодуулдаг тэр сайхан дуу. Энэ сайхан ээжийн охин, тэр хүүхдийн сэтгэх дуулах тэр дотоод сэтгэлийг гаргах энд ээжийн нөлөө их байдаг байлгүй дээ. Сайхан дуучин ээжийн охин хэдийгээр мэргэжлийн дуучин биш ч гэсэн энэ дуундаа дуртай, энэ дуугаа одоо ч гэсэн дуулаад явж байгаа.

Энэ кино маань гараад 30 жил болчихсон байна шд. 30 жил болсон дуу гэхэд шинэ юм шиг сонсогдож байна. Оюун-Эрдэнэ дуулахад яг тэр үе шигээ л дуулж байна. Тэгэхээр хэзээ ч хуучрахгүй дуу, хэзээ ч хуучрахгүйгээр дуулсан Оюун-Эрдэнэ, Ариунаа даа. ” хэмээн ярьжээ.

Харцаараа олж харсан, сэтгэлээрээ олж танисан, хамгийн сайхан оргилуун мэдрэмж анхны дурлал, анхны хайр. Хамгийн ариун тагш үнэнч дотно бүхнийг сэтгэлдээ ургуулж дуулмаар энэ дууны анхны дуучин бол тухайн үед нийслэлийн 52-р дунд сургуулийн ахлах ангийн сурагч байсан, МУСТА Л.Оюун-Эрдэнэ юм.

Улсын гавъяат жүжигчин Хоролсүрэнгийн охин тэрбээр хүн ардын эрүүл энхийн манаанд зогсох эмчийн цаг наргүй мэргэжлийг сонгосон ч дуучин ээжийн удмыг залган дуугаан дуулсаар байгаа. Үүнээс илүү нуршилгүйгээр түүнийг та бүхэнтэйгээ уулзуулья.

“Анх би 1985 оны хавар энэ дууг дуулсан. Тухайн үедээ Жанцанноров ах маань Галмандахын шавь нар гээд ийм хүмүүс байдаг гэдэг ч юм уу тухайн үед би нүдэнд нь өртсөн юм шиг байгаан. Миний хувьд тухайн үедээ сайн мэдэхгүй шүү дээ. Хөгжмийн зохиолч байнаа, киноны дуу хийх гэж байгаан. Чиний нэг дууны өнгийг сонсох хэрэгтэй байна гээд. Тэгээд би яваад очсон. Тухайн үедээ Жанцанноров ах төгөлдөр хууртай аялгуу яваад би тэрийг нь дагаад ажиллаж байсан юм.

Тэгээд ер нь бол болчихлоо гээд. Тэгээд сарын дараа киноны дуу бэлэн болсон чи дуулаарай гээд надад хэлээд үгийг нь өгч байсан. Ерөнхийдөө иймэрхүү аятай гээд тухайн үедээ аялаад нэг хальсан дээр бичиж авч байсан. Тэгээд дуу маань яг хавар нь кино үйлдвэр дээр симфони оркестртой дуулж бичүүлсэн.

Нэг орой нэлээн олон цагийн хөдөлмөр гаргаж байж энэ дуу маань гарсан. Энэ охин дуулах, дууны өнгө нь таарах юм байна гэдгийг Жанцанноров ах маань өөрөө сонгосон. Тухайн үед Хөвсгөл рүү зураг авалтанд явчихсан кино дуусаагүй байсан юм байна лээ. Хөвсгөл рүү зураг авалтанд явсан намраас гарах байх гэсэн. Хайрын тухай дуу гээд хэлэхээр аан за гээд хайрын тухай дуу юм байна даа гэж бодоод сууж байсан боловч яг үйл явдал энэ тэрийг нь мэдээгүй байсан.

Тэгээд 10-р ангиа төгсөөд би чинь оюутан болоод тэр жилээс эхлээд 1-р курсээсээ асрагч хийдэг байсан. Халдвартын больницод нэгдүгээр курстээ асрагч хийгээд явж байхад 10 сар өнгөрч байхад байхаа хамт оюутан болсон нэг охин чиний дуулсан дуу аягүй гоё кино гарсан байна гээд. Би үзэж чадахгүй явсаар байгаад шинэ жилийн өмнөхөн үзсэн юмаа. Ямар гоё кино вэ гээд тухайн үед таалагдаад гэхдээ өөрийнхөө дуулсан дуунд нэг их ач холбогдол өгөхгүй.

Киноны үйл явдалдаа ороод уйлаад гарч байснаа санадаг юм. Эргээд бодоход тухайн үед бас яг тэр кинонд тохирсон өнгөөр дуулчихсан юм уу гэж боддог юм. Гэхдээ энэ миний сайных биш л дээ. Яг тэр симфони оркестртой 4,5 цаг дуулаад би ч бас алдаад. Ээж маань надад хатуу үг хэлээд чадахгүй бол боль гэсэн. Тухайн үед загнахад нь би гомдоод уйлж байлаа.

Ээждээ загнуулаад уйлсан тэр дууны өнгө тэр дууны өнгөнд илүү наалдсан юм шиг санахад. Магадгүй би уйлаагүй байсан бол арай өөрөөр ч дуулах байсан юм уу. Гунигтай ч юм шиг өнгө байдаг шүү дээ. Тухайн үедээ хайр энэ тэр гэдгийг ерөөсөө мэдээгүй. Харин сүүлд Би чамд хайртай 2 кинонд Болдтой дуулахад бол аан хайр гэж ямар гоё зүйл байдаг юм бэ гээд.

Яахав Ариунаа дуулсан, Оюунаа дуулсан гээд маргаан яваад байдаг юм. Бид хоёр чинь хоёулаа нэг сургуулийг нэг онд төгссөн. Галмандах багшийн шавь. Би энэ дуугаа дуулаад оюутан болоод явчихсан. Ариунаа маань яг сургуулиа төгсөөд филармонид сургуульд нь орсон. Кино маань ч гарсан, гоё дуу маань ч бэлэн болсон. Тэр үед симфони оркестртой цуг Соёл-Эрдэнэ хамтлаг маань тоглосон байсан.

Ариунаагийн маань бас уран бүтээлийн нэг томоохон орон зайг нь эзэлж байсан. Кинон дээр дуулсан дуулаагүй гээд энэ маргаанаас чинь болж би зөндөө олон чихэр авч иддэг байлаа. Асрагч хийж байхдаа. Манай сэхээний сувилагч нар Оюунаа дуулсан гэхээр худлаа гээд. Энэ дуу хэдий 30 жил болчихсон ч гэсэн одоо би хуримаа хийж байгаа хосууд дээр очиж дуулагдаж байдаг дуунуудын маань нэг.

Одоо хурим их гоё зохиомжтой хийгддэг болсон байна лээ шүү дээ. 30 жил болсон ч гэсэн үргэлж надтай хамт байдаг дуу маань. ” хэмээн ярьсан юм.

Адгаж яардаг арван хэдэн насанд ч, хорьж болдоггүй хорин хэдэн насанд ч магадгүй хижээл насанд ч хиргүй тунгалаг анхны хайр хүрээд ирэхийг хэн ч үгүйсгэхгүй. Хамаг нандин сэтгэлийн догдлолоороо анхны хайрын дууг дуулсан дараачийн дуучин бол МУГЖ Т.Ариунаа. Дуулах арга барилаараа хүнд ихээхэн зүйлийг хэлж өгдөг энэ дуучинтай яриа өрнүүллээ.

“1985 онд 10-р ангиа төгсөөд Соёл-Эрдэнэ хамтлагт дагалдан дуучнаар орж байсан. Соёл-Эрдэнэ хамтлагт орохдоо тэр үед Би чамд хайртай киноны дуу төрчихсөн байсан. Оюун-Эрдэнийн дуулсанаар. Түүний дараа манай тоглолтуудад Би чамд хайртай киноны дуу заавал дуулагдах шаардлагатай болсон. Тухайн үед би хамтлагт орчихсон байсан учраас энэ дууг тайзан дээр дуулна шүү гэсэн санал оруулсан.

Тэр үед аливаа дууг дуулахын тулд заавал хэлэлцэж байж, заавал зөвшөөрөл авч байж, хөгжмийн зохиолчтой нь оюуны өмчийн талаар буюу Жанцанноров гуайгаас зөвшөөрөл авч байж бид дуулж байсан. Соёл-Эрдэнэ хамтлаг маань өөрөө хөгжмийн хамтлаг учир энэ дууг дуулах хувь надад оногдсон. Жанцанноров гуай Ариунаа дуул гээд миний дуулсан болохоор арай өөрөөр дуулсан. Дуу гэдэг бол бас нэг тухайн дуучны мэдрэмж, тухайн дууг дуучин нь өөрийнхөө яаж төсөөлөн бодож байгаа вэ, ургуулж байгаа вэ гэдгээс өөрийн өнгө аясыг гаргадаг.

Би тэр үед 18 настай байсан болохоор өөрийнхөө бодлоор би анхны хайрын дууг ингэж дуулнаа гээд дуулсан. Энэ дуу маань нэлээн их хүнд хүрсэн байдаг юм билээ. Их олон сонсогчтой болсон. Түүнээс хойш Соёл-Эрдэнэ хамтлагтай бараг 18 аймгаар сумуудтай явж аялан тоглолтонд нь оролцож дуулж явсан. Ингээд Би чамд хайртай киноны дуу маань дуучин Ариунаа гэдэг хүний нэрээр овоглож эхэлсэн дээ.

Хаянхярваа эгч маань намайг нэлээн олон удаа дуулуулаад. Өглөө эрт очиж дуулчихаад орой дуусах юм байх гэсэн чинь үүр болтол дуулсан санагдаж байна. Энэ дуу дээшээгээ их өргөн цар хүрээтэй. Минийхээр бол тэр дууны хэсгийг бүтэн хоолойгоор дуулдаг л даа. Оюун-Эрдэнийх болохоор хагас хоолойгоор. Илүү тийм охин шиг, жижиг хувилбараар хэт задгай биш дуулдаг шүү дээ. Би болохоор өөрийнхөө хоолойгоор тохируулж задгай хоолойгоор дахилтыг нь дуулсан.

Өнгөндөө хүрэх гэж тухайн үед байн байн дуулуулж байсан. Энэ дуу өдий болтол манай залуучуудын сонсох дуртай дуунуудын нэг, кино нь ч гэсэн үзэх дуртай кинонуудын нэг болсон. Залуучуудыг ч гэсэн зөв зүйлд ухааруулсан. Тухайн үед үзэл суртлын хувьд ч тэр, залуучуудыг буюу шилжилтийн насан дээр байгаа хүүхдүүдэд маш их зүйлийг ойлгуулсан байх.

Би чамд хайртай киноны дуу хүмүүст хүрээд хит болчихсон байсан үе. Соёл-Эрдэнэ хамтлагт ороод удаагүй байхад Оюун-Эрдэнийн дуулсанаар ахиад энэ дууг дуулаач гэсэн. Би хүүхэд л юм чинь дотроо би энэ дууг бас дуулах юм байх даа гэж гайхаж байсан. Тэгээд Соёл-Эрдэнэ хамтлагийн том ах нар, том том дуучид, хөгжмийн зохиолчид намайг дуул гэж зарлиг болгосон болохоор дуулахаас өөр аргагүй болсон.

Сүүлдээ миний дуу болоод надаар овоглоод явахад нь эмзэглэдэг байсан л даа. Тухайн үед хүүхэд байсан болохоор тэр болгон дээр нь тайлбар тавих илүүц байсан. Тайлбар тавьж ч мэдэхгүй. Дуугаа л дуулсан болохоос тэр ингэсэн би ингэсэн гэдэг тайлбар ерөөсөө ярьдаггүй дуугүй байдаг байсан. Хүмүүс Ариунаа дуулсан юм уу Оюун-Эрдэнэ дуулсан юм уу гээд бид хоёрын хоолойг ялгахгүй тохиолдол их байдаг байсан л даа.

Би болохоор өөрийнхөө бичлэгийг сонсоод бид хоёрын хоолой ялгаатай гэдгийг би мэдэж чаддаг боловч сонсогчид маань төдийлөн энэ дууг ялгадаггүй байсан. Тэр их хөгжилтэй байсан. Би сүүлд Болгарийн их сургуульд явчихаад 1986 онд явсан юм. Тэнд их гоё дурсамж байдаг. Гадаадад дуулаачийн сургууль явчихаад 1989-1990 онд Югослав улсын Сараева хотод яваад тэнд аялал жуулчлалын газруудаар явж дуулж байсан л даа.

Тэгээд Болгарийн хамтлагтай Би чамд хайртай дууг дуулдаг байсан юм. Энэ дуугаа дуулахдаа Югославийн сонсогчдод зориулж дуулж байсан л даа. Би өөрийнхөө ярилцлаганд дурьдсан байдаг юм. Би чамд хайртай киноны дууг нэг Югослав хүн сонсчихоод өглөөний 6 болтол зөвхөн энэ дуугаа дуулуулж байсан юм. Тэр үед гадны систем болохоор өөр. Орой болохоор аялал жуулчлалын хэсэгт хүмүүс дуу захиалахдаа төлбөр төлдөг байсан.

Азиас ирсэн Монгол охин гээд тэр өдөр 6 хүртэл Би чамд хайртай дууг дуулаад тухайн үедээ 1000 доллар олж байлаа. Одоогийнхоор бол 1000 марк буюу евро. Тэр үед тийм мөнгө олчихоод олсон мөнгөө хоорондоо хөгжимчидтэйгөө хувааж авдаг юм. Нэг орой би хэдэн зуун марктай гарч байсан. Энэ миний сэтгэлд их тод хоногшиж үлдсэн юм.

Эх сурвалж: Монголын Радио

Continue Reading

Trending