Зөвлөгөө
Чихрийн шижин өвчин удамшдаг

Сvvлийн жилvvдэд чихрийн шижин євчин газар авч, євчлєгсєд улам бvр залуужсаар байна. Тухайлбал энэ оны эхний есєн сарын байдлаар шинээр 291 хvн євчилж, бvртгэгджээ. Тиймээс “Эрvvл мэнд” буландаа УКТЭ-ийн дотоод шvvрлийн булчирхайн их эмч Ц.Бодьцэцэгийг урьж ярилцлаа.
-Чихрийн шижин євчин залуужиж байна. Ургийг хэвлийд байхад нь шинжилгээ, эмчилгээ хийдэг гэсэн?]
-Тийм ээ, эх нь ийм євчтэй бол чихрийн шижин нь урагт нєлєєлнє. Жирэмслээд хvvхдээ тээх хугацаанд нь нэг талаас эмэгтэйчvvдийн эмч, нєгєє талаас чихрийн шижин євчний эмч хянадаг. Жирэмсэн эхчvvдийн таван хувь нь жирэмсний шижингээр євчилдєг. Жирэмсэлсэн анхны єдрєєс эхлэн жирэмсний vе шат бvрт тохирсон бvх эмчилгээг хийдэг. Эх тєрснєєсєє хойш єєртєє хооллолт, хєдєлгєєн, эмчийн заавар зєвлєгєєг чанд сахивал бvрэн эдгэрч болдог.
-Жирэмсний шижин гэдэг нь бусад хvнийхээс ялгаатай гэсэн vг vv?
-Чихрийн шижин євчин дєрвєн янз байдаг. Бага насанд гэнэт vvссэн, анхнаасаа нойр булчирхайн инсулин ялгарахгvй болчихсон, 35-аас доош насныхан нэгдvгээр хэлбэрийн чихрийн шижинд єртдєг. Харин 35-аас дээш насныхан буруу хооллолт, таргалалт зэргээс болж энэ євчний хоёрдугаар хэлбэрээр євчилдєг.
Жирэмсэн эхийн таван хувьд нь эхсийн гармоны єєрчлєлттэй холбоотой жирэмсний шижин vvсдэг. Дотоод шvvрлийн булчирхайн бусад євчний vед vvсдэг шижин гэж бий. Энэ нь бамбай булчирхай, бєєрний дээд булчирхайн vрэвслийн vед цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээс vvддэг.
-4.5 кг-аас дээш жинтэй тєрсєн хvvхэд чихрийн шижингээр євчлєх нь их байдаг тухай яригддаг. Энэ юунаас болдог юм бол?
-4.5 килограммаас дээш тєрж буй хvvхдvvд чихрийн шижинтэй байх тохиолдол бий. Єєрєєр хэлбэл удамшдаг гэсэн vг. Энэ нь эцэг эхийнх нь хэн нэгэн чихрийн шижнээр євчилж байсан, эсвэл тэдний хэн нэг нь тухайн vед євчтєй байсан бол 50 хувь, хоёулаа євчилсєн бол хvvхдэд нь чихрийн шижин 100 хувь удамшдаг.
-Чихрийн шижинтэй хvмvvс хоолны дэглэм барьдаг. Харин анагаах ухаан талаасаа эм тарианы олдоц тун тааруу байдаг гэх юм билээ?
-Эм тариаг улсаас хангалтай нийлvvлдэг. Дvvрэг бvрийн дотоод шvvрлийн булчирхайн эмчээр дамжуулан олгож байгаа.
-Урьд нь “тансаг хэрэглээний” євчин гэж нэрлэгддэг байсан чихрийн шижин єдгєє газар аваад байгаа нь хvнсний хэрэглээнээс vvдэлтэй болж таараад байна уу?
-Би 28 жилийн ємнє ажилд орж байсан. Тэр vед гарын таван хуруунд багтах євчтєнтэй, тэднийгээ маш сайн мэддэг, таньдаг байсан. Гэтэл одоо єдєрт 40 хvнд vзлэг, оношилгоо хийж байна. Тэдний нэгээс хоёр нь шинэ євчтєн байдаг. Энэ євчин дан ганц Монголд ч биш, Азид ихэсч байгаа. Буруу хооллолт, архи, тамхи, таргалалт, стресс, судасны хатуурал зэргээс болж хурдацтай єсч байна.
Тэр тусмаа архи нойр булчирхайн жинхэнэ хор. Дэлхийн эрvvл мэндийн байгууллага “Хvн жилд хоёр л удаа архи уудаг бол архичин” гэж дvгнэдэг. Vvнээс vзэхэд монголчууд хэр архичин болох нь харагдаж байгаа юм.
-Хvмvvс яагаад євчин нь хvндэрсэн хойноо эмчид ханддаг юм бол?
-Цусны сахар ихэсч буй эхний vед биед ямар ч зовиур, шинж тэмдэг илрэхгvй. Тиймээс оройтож оношлуудаг байх. Эмчид ирж, vзvvлэх vед нь аль хэдийнэ олон єєрчлєлт гарчихсан байдаг. Амьдралын амин чухал эрхтэн нvд, бєєр, зvрх, тархи гэмтэж байгааг шууд мэдрэхгvй. Хэсэг хугацаа єнгєрсний дараа л мэдэгдэнэ.
Эрvvл хvнтэй харьцуулахад чихрийн шижинтэй хvний бєєр гэмтэх нь 20 дахин илvv, сохролт, зvрхний шигдээс болон тархинд цус харвалт зэрэг євчинд єртєх нь дєрєв дахин илvv байх магадлалтай учраас шинжилгээнд байнга хамрагдаж урьдчилан сэргийлэх ёстой.
-Шинж тэмдэг илрэхгvй болохоор яах ёстой юм бэ?
-Ам цангах, шєнє олон дахин бие засах, шалтгаангvйгээр хэт ядарч эхэлдэг. Ийм шинж тэмдгvvд илэрч байгаа бол хамгийн тvрvvнд эмчид хандаарай гэж зєвлєх байна.
-Энэ євчний эмчилгээ нэлээд хугацаа шаардлагатай байдаг юм билээ?
-Чихрийн шижин євчнийг эмчлэхийн тулд эмч, чихрийн шижний сургагч багш, эмчилгээний хоол зvйч, євчтєн, тvvний гэр бvл бvгд хамтраад нэг баг болон ажиллах хэрэгтэй. Хооллолт, эмийн эмчилгээг хослуулан цусан дахь сахарыг хянаж эмчилнэ. Мєн хєдєлгєєн маш чухал гэдгийг сануулах хэрэгтэй. Суудлын ажилтай бол дасгал сайн хийж, явган алхаж, спортоор хичээллэ. Мєн архи, дарс, тамхины хэрэглээнээс татгалзах хэрэгтэй.
-Айраг болон рашаан сайн гэх зэргээр ам дамжсан яриагаар эмчилгээ хийх нь байдаг?
-Эрvvл хvнд ч рашаан хэрэгтэй. Айраг бол Монголын хоол тэжээлийн vнэт зvйл. Айраг, рашаан уух нь зєв. Євчтєнvvд рашаан уух vедээ эмчилгээгээ зогсоочихдог. Харин тэр хооронд нь чихрийн шижин ихэсдэг. Тийм болохоор хамгийн гол нь зєв хэрэглэх хэрэгтэй. нийг эмчлэхийн тулд эмч, чихрийн шижний сургагч багш, эмчилгээний хоол зvйч, євчтєн, тvvний гэр бvл бvгд хамтраад нэг баг болон ажиллах хэрэгтэй.
Хооллолт, эмийн эмчилгээг хослуулан цусан дахь сахарыг хянаж эмчилнэ. Мєн хєдєлгєєн маш чухал гэдгийг сануулах хэрэгтэй. Суудлын ажилтай бол дасгал сайн хийж, явган алхаж, спортоор хичээллэ. Мєн архи, дарс, тамхины хэрэглээнээс татгалзах хэрэгтэй.
-Айраг болон рашаан сайн гэх зэргээр ам дамжсан яриагаар эмчилгээ хийх нь байдаг?
-Эрvvл хvнд ч рашаан хэрэгтэй. Айраг бол Монголын хоол тэжээлийн vнэт зvйл. Айраг, рашаан уух нь зєв. Євчтєнvvд рашаан уух vедээ эмчилгээгээ зогсоочихдог. Харин тэр хооронд нь чихрийн шижин ихэсдэг. Тийм болохоор хамгийн гол нь зєв хэрэглэх хэрэгтэй.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
Зөвлөгөө
Загаа хайрлаарай Монголчуудаа!

Хүний хүчин зүйлийн нөлөөгөөр түлшинд хэрэглэхээр хамгийн ихээр сүйтгэж буй модлог ургамал бол заг юм. Заг нь Монгол улсын “Ойн тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. дэхь хэсэгт зааснаар хамгаалалтын бүсийн ойд хамаарна. Заган ой байгалийн маш хатуу ширүүн нөхцөлд ургаж байдаг учир хүний буруутай үйл ажиллагааны нөлөөнд өртвөл нэн эмзэг, өөрийнхөө аясаар сэргэн ургах процесс маш төвөгтэй хязгаарлагдмал ургамал юм.
Тиймээс говийн ард түмэн дээр үеэсээ загийг түлшинд хэрэглэхдээ хөгширч хатаж унаснаас нь түүж авч хэрэглэдэг нарийн дэг жаягтай байлаа. Харин сүүлийн жилүүдэд энэ дэг ёс алдагдаж хүмүүс машин техникийн хүчээр хүрч болох бүх л газраас загийг талбайгаар нь хавтгайруулан түүж түлшиндээ хэрэглэж байгаа нь цөлжилтийн эхлэлийг өөрсдөө тавьж байгаа хэрэг.
Энэ замбараагүй ашиглалтаас шалтгаалан говь цөлийн бүсэд эзлэх заган ойн талбайн хэмжээ жилээс жилд буурч зарим газарт заган ой устаж, хөрс шороо сулран элсний нүүлт хөдөлгөөн ихсэж, ургамал амьтан цөөрч устах аюул нүүрлэлээ. Мөн загийн салмай нь малын амин чухал тэжээлийн нэг болдог. Олон айлын малын хөлд шинэ залуу загийн ургац устахаас гадна зулзаган загийн салмайг идэж сүйтгэн түүний нөхөн сэргэх явцад саад учруулж байна.
Дэлхий нийтийг хамраад байгаа цаг уурын дулааралтай холбоотойгоор жилд орох хур тунадасны хэмжээ багассанаас заган ой хатаж хуурайшин сийрэгжиж байна.
Байгаль экологийн тэнцвэртэй байдпыг хангах, устаж үгүй болохоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх арга хэмжээ, эрх зүйн орчны талаар уншигч тантай саналаа хуваалцахын зэрэгцээ зөвлөгөө болгох үүднээс бичиж сууна.
Байгаль хамгаалах ажилд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нутгийн иргэдийн сайн дурын нөхөрлөл байгуулах, ойн санг иргэдийн нөхөрлөлд эзэмшүүлэх талаар сургалт сурталчилгаа явуулах, заган ойг нөхөн сэргээх, ойжуулах ажилд төрийн бодлого, шийдвэрийг түлхүү тусгаж ажиллах. Говь цөлийн бүсэд ургадаг заг болон бусад ховор мод бутлаг ургамлын тарьц суулгац бэлтгэх зэрэг ажлуудыг ард иргэдийн дунд зохион байгуулалтайгаар явуулах.
Загийг түлшинд хэрэглэх явдлыг таслан зогсоох тухай Монгол улсын “Ойн тухай” хууль, БОАЖ-ын сайдын 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан А-269 тоот тушаал болон бусад эрх бүхий байгууллагуудаас гаргасан эрх зүйн актуудыг ард иргэд мөрдөж ажиллах шаардлагатай байна. Манай байгууллага хичнээн ярьж хэлээд ард түмэн та бүхэн амьдралдаа хэрэгжүүлэхгүй бол хэдхэн жилийн дараа заган ойгүй болох аюул нүүрлэх болно.
Хэрвээ та “Ойн тухай” хууль зөрчиж, заган ойн сангаас машин, техник ашиглан хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд БОАЖ сайдын 2009 оны ойн экологи эдийн засгийн үнэлгээг үндэслэн, сүйтгэсэн 1 га талбайн хэмжээгээр учирсан шууд хохирлыг нөхөн төлж барагдуулна гэдгийг санах хэрэгтэй.
2001 онд батлагдсан “Ойн тухай үндэсний хөтөлбөр”-т заган ойг хамгаалах зорилгоор говь, цөлийн бүсийн зарим аймаг, сумдын түлшний хэрэгцээг хангайн бүсээс ойн цэвэрлэгээний журмаар бэлтгэсэн модоор хангаж, түүний тээврийн зардлыг улсын төвлөрсөн төсөвт тусгаж санхүүжүүлнэ гэсэн заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээг орон нутгийн сумдын засаг дарга нар анхаарах шаардлагатай байна.
Монголчууд эрт дээр цагаас байгаль хамгаалах, байгалийн баялгийг ариг гамтай ашиглах, нөхөн сэргээхэд ихээхэн анхаарч төрийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болгож холбогдох хууль цаазын бичигтээ тусгасаар ирсэн баялаг уламжлалтай ард түмэн билээ.
Эдгээрээс тойм төдий/ дурдахад “Их засаг” хууль “Алтан хааны цааз”, 1640 оны Ойрад цааз, “Халх журам зэрэг сурвалж бичгүүдэд байгаль хамгаалах асуудлыг тодорхой заалтуудаар зохицуулж байсан байдаг.
Тухайн үед шашны сургаалийг байгаль хамгаалахад ихээхэн ашиглаж байсан нь сүсэг бишрэл ихтэй монголчуудын хувьд цаг үеээ олсон зөв арга байсан талаар манай эрдэмтэн мэргэд тэмдэглэн үлдээсэн. Үүний сонгодог тодорхой жишээ бол 13-р зууны үеийн шашин төрийн хууль цаазын бичиг “Арван буянт номын цагаан түүх” юм.
Харин Хутагтай цэцэн хун тайжийн зохиосон “Алтан хааны цаазын бичиг”-т шашны нөлөө бараг тусаагүй, гагцхүү төрийн хууль цааз түүний дотор байгаль, ан амьтныг хамгаалах талаар тусгайлан оруулж өгч, ялын бодлогыг онцгойлон авч үзсэн байх юм. Жишээ нь: Зохисгүй цагт ан хийж буга, согоо, бодон гахай агнасан бол таван үхрээр торго, зээр, гур агнасан бол таван хониор торго гэх мэтээр тэр үед монголд байсан бараг амьтан бүрээр зааж өгсөн байх юм.
ГГБЦГХ-Захиргааны БОХУ-Байцаагч В.Өсөхбаяр.
Зөвлөгөө
Ирэх долоо хоногт зарим нутгаар цочир хүйтрэх төлөвтэй байна

Ирэх долоо хоногийн Баасан гаригт 19-ний өдрөөс эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч, хангайн бүс нутгаар өдөртөө +8+10 градус дулаан, шөнөдөө нам дор газраар +4+6 градус дулаан, уулархаг нутгаар -2-4 градуст хүрч цочир хүйтрэх төлөвтэй байна.

19-ний Баасан гаригт БӨ, УВ, Ховдын нутгаар, 20-ны Бямба гаригт УВ, БӨ, ХО, ХӨ, ЗА, АР-н зарим сумдын нутгаар цас орох, хангайн, төвийн болон зүүн аймгуудын нутгаар цас, бороо холилдон орох магадлалтай байна.
Цаг агаарын энэхүү хүйтрэлт 4-5 хоногийн хугацаанд үргэлжлэх магадлалтай байгааг анхаарч ажил төрлөө зохицуулаарай!

Цаг агаарын энэ таамаглал нь ойрын 10 хоногийн таамаглал тул бусад улсын цаг уурын байгууллагын олон эх сурвалжаас нягталж үзэх боломжтой, эдгээр таамаглал төдийлөн хол зөрөхгүй!
Харин 30 хоног ба түүнээс цаашхи хугацааны таамаглал нь алдааны магадлал ихтэй бөгөөд цаг уурын байгууллагуудын таамаглал ашиглаж буй загвар, төрөл, ашиглаж буй мэдээллийн эх сурвалж зэргээс хамааран өөр өөр үр дүнтэй гарах явдал их байдаг.

Урт хугацааны таамаглалын хувьд магадлал өндөртэй биш боловч дараахь таамаглалыг урьдчилан хэлж, анхааруулах нь зүйтэй болов уу!
8-р сарын 19-23-ны өдрүүдэд тохиож байгаатай адил ийм хүйтрэлт 10-р сарын сүүлийн 10 хоногт, баруун болон хангайн бүс нутгаар давтагдах магадлалтай!

Эх сурвалж: Enkhbayar Namjildorj
Зөвлөгөө
Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах заавар

Шимтгэл төлсөн байх хугацаа:
Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн байх даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
Ажил хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.
Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх дээрх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
Даатгуулагчид жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 4 сарын хугацаанд ажлын өдрөөр тооцож сүүлийн 12 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос 100%-иар бодож олгоно. Даатгуулагч эхэд жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эмнэлэгийн байгууллагаас жирэсний болон амражсаны эмнэлгийн хуудсыг тус бүр 60 хонгийн хугацаагаар олгоно.
Албан журмын даатгуулагч Тэтгэмж бодох хувь 100%
Сайн дурын даатгуулагч Тэтгэмж бодох хувь 100%
Бүрдүүлэх баримт бичиг
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Эмнэлгийн хуудас
Даатгуулагч эх амаржсаны дараа 30 хоногийн дотор амаржсаны эмнэлгийн хуудсаа эмнэлгийн байгууллагаар бичүүлэн албан журмын даатгуулагч эх бол байгууллагын санхүүдээ, сайн дураар даатгуулагч эх бол харьяалах аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгнө. Амаржсаны тэтгэмжийг бодоход жирэмсний тэтгэмж бодсон дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дахин бодно.
Сайн дурын даатгуулагч эхийн хувьд эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтрээ оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид өгөн шимтгэл төлсөн хугацааг тодорхойлон бичүүлж, тэтгэмжээ бодуулна.
-
Дотоод1 year ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод1 year ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг1 year ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод1 year ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Дотоод1 year ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод1 year ago
Дуучин Болд сураггүй алга болж Цагдаагаас эрэн сурвалжилж байна