Connect with us

Урлагийн мэдээ

Нара: Намайг Япон, монголын эрлийз гэж бодсон гэсэн

Published

on

Дуучин Нара буюу М.Нарантуяа “Энгүүн яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ийнхүү ярьжээ.

“Хүлээсэн хайр дууныхаа клипийг сая Zaya’sh студиэр хийлгээд цацалт нь явагдаж байгаа. Хүлээн хайр дуу маань уянгын стильтэй дуу байгаа. Байдраг ахын маань ая, Алтанзул гээд охины шүлэгээр хийсэн.

Манай ээж жүжигчин хүн. Би багаасаа л урлагт сонирхолтой. Аль цэцэрлэгт байхаасаа л бүжиглээд, дуулж явсаар байгаад хүүхдийн ордонд хүүхдийн дугуйланд яваад бүжиглэдэг болсон. 10 жилд байхдаа бүжгийн хамтлагт байлаа. Тэр хамтлагынхаа ахлагчаар нь ажиллаад бүжиглээд олон тэмцээнд орж байлаа. Одод болох хүслэн, браво гээд шоу байна.

Одоо ч гэсэн диплом байдаг. Тэрнээс хойш би дуучин болвол гоё юм байна гэж боддог байж байгаад одоо сургуульд орчихсон дуучин болно гээд явж л байна. Би одоо 2-р курс. Энэ сургуульд гоё орж байсан юм. Интернэтээр зөндөө олон шалгасан. Яг сэтгэлд таарах сургууль байхгүй. Тэгээд хүмүүсээс гайхаад асуусан. Ямар сонин юм, яагаад орчин үеийн эстрадын рок попын сургууль байхгүй юм бэ гэсэн.

Ганц л сургууль байгаа гэхээр нь тэрийгээ надад заагаад өг гээд орсон. Хамтлагийн вокал, гоцлол вокал гээд хоёр анги байсан юм. Талент курс гэж байсан. Дуулна ч бүжиглэнэ ч жүжиг драмд ч тоглоно гэдэг анги бас байсан. Би яг юмыг дагнаад явсан нь дээр байх гэж бодоод соло вокалын ангийг сонгоод орсон. Тэгээд сургууль ороход шалгалт авсан. Эхлээд япон хэлээр авч байгаа юм. Япон хэлээр аваад дараа нь анги дотор ороод дуулаад, бүжиглээд. Хэдэн дуунууд үзүүлээд алийг нь дуулах вэ гээд сонгуулна.

Тэр үед Утада Хикарагийн Калларс гээд дуу байсан. Мөн Аббагийн дуу байсан. Абба хамтлагийн Фернандо дууг дуулсан чинь хүмүүс нь бүгд гайхаад, ийм дуу байдаг юм уу гээд бүгд гайхаж байлаа. Монгол хүн энийг дуулна гэж огт бодсонгүй гээд гайхаад байсан гэсэн. Тэгээд бүжиглэсэн. Багш нар гайхаад намайг анх цэвэр Монгол хүн гэж мэдэхгүй. Монголоос ирсэн гээд хэлсэн чинь Япон, Монголын эрлийз л юм байна гэж бодсон юм гэсэн.

Өөрөөр эрлийз юм уу гээд асуухаар нь үгүй ээ би цэвэр монгол хүн. Ээж аав маань хоёулаа цэвэр монгол хүмүүс. Япон хэлний сургууль сурч байгаад одоо ирээд орж байна гэсэн чинь хөөх ямар сонин юм, Монгол хүн гэж хэлэхээргүй юм байна гэж билээ. Хичээлийн хуваарь аягүй их байдаг. Өглөө 9-өөс орой 19 хүртэл бүтэн хичээлтэй байдаг.

Чөлөөт цаг гарахаар би усан спортоор хичээллэдэг. Марафон бас хийдэг. Яг манай гэрээс гараад эрүүл мэндийн зам гээд нэртэй ирж очихын 6 км урттай зам байдаг. Япончууд чинь эрүүл мэнддээ айхтар анхаарна. Эхнэр нөхөр, эмээ өвөө нар чинь зэрэгцээд алхаад явж байдаг. Би өдөрт 6 км гүйнгээ алхаад явна. Бусад цагаар нь gym-дээ яваад, бассейнд явна. Бусад цагуудаар нь найзуудтайгаа нийлээд шоудна гэх юм уу.

Ямар шоу вэ гэхээр их сургуульд дуулсан дуугаа караокенд орж бөөнөөрөө дуулж давтах маягтай. Өдөр болгон давтах гээд явна. Цагийн ажил хийнэ. Ер нь бол японд завгүй байдаг юм дөө. Энд жаахан налайгаад амрах гээд байдаг бол тэнд ерөөсөө огт тийм биш. Хичээлээс орж ирэнгүүтээ шууд хувцсаа солиод гүйлтийнхээ хувцсыг өмсөөд гарч гүйгээд тэгээд орж ирнэ. Тэгээд гэртээ жаахан төгөлдөр хуурынхаа хичээлийг давтаад байж байтал орой болчихно. Ямар ч байсан завгүй байдаг.

Би японд очоод цаг барих, цагийг зөв өнгөрөөх гэдэг зүйлийг их сураад байгаа юм. Би нэг стильд баригдах дургүй. Би shopping хийх аягүй дуртай. Японд Кинзагийн гудамж, Шибуяагийн дэлгүүрт орно. Гял цал өвөрмөц зүйлийг өөртөө худалдаж авах дуртай. Өөрийнхөө дуртай юмыг авахаар кайф авдаг.

Миний хувьд мөнгө цуглуулж чаддаггүй юм аа. Мөнгө гэдэг чинь хэрэгцээний асуудал шүү дээ. Мөнгөөр чинь хэрэгцээгээ хангана. Одоогоор бол би цуглуулаад банк руу хийгээд ч юм уу эсвэл хайрцганд цуглуулсан мөнгө төгрөг байхгүй ээ. Яг тухайн үеэрээ л байдаг.

Миний хувьд одоохондоо хайр дурлалтайгаа учраагүй л явж байна. Таалагддаг залуучууд гэвэл яг тийм ийм гэсэн зүйл байхгүй. Би ийм өндөр тэдэн см залуутай эсвэл үс нь тийм, ийм гоё шар царайтай, ийм хувцас өмсдөг энэ тэр гэх юм бол надад яг тийм залуу олдохгүй учраас би энгийн байгаагаараа байдаг хүмүүст дуртай. Байгаагаараа байдаг хүмүүс надад таалагддаг.

Одоогоор завгүй байгаа учраас найз залуу гэсэн зүйл бодоогүй л явж байна. Япон залууст мэдээж сайн ч юм байгаа, муу ч юм байгаа. Япончууд бол бие биентэйгээ эелдэг, сайхан уур амьсгалтай байдаг. Би Монголын залуучуудаа та нар тийм гэж хэлэхгүй гээгүй л дээ. Ерөнхийдөө хараад байхад энд тэнд хэрэлдэж байгаа залуучууд мэр сэр харагддаг шүү дээ. Тэнд бол тийм байдал огт гаргадаггүй байхгүй юу. Хоорондоо бие биенээ хүндэлсэн, хичнээн нас чацуу ч бай доогуур ч бай бие биенээ хүндэлсэн харьцаатай байдаг.

Япон залуучууд бол цагийг дээд зэргээр баримталдаг. Яг хэдэн цагт гэнэ тэдэн цагтаа л ирнэ. Тэр зан нь яадаг ч байсан Монголчууд сураад авчихвал тээ? Өнөөдөр үсчингийн ажил байлаа гэхэд цагаар захиалга өгчихлөө. Нэг хүн цаг алдсанаас болоод дараагийн хүмүүс цаг нь хойшилдог шүү дээ. Ингээд цагаа алддаг. Тийм болохоор бүгдээрээ цагаа яс барьдаг, түүндээ чин сэтгэлээсээ ханддаг байдлыг нь манайхан суралцаасай гэж би бодож байна.

Эх сурвалж: “Энгүүн Яриа” нэвтрүүлэг

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Урлагийн мэдээ

“Намайг хар өвдөгтэй байж яах гэж дуулдын гэж билээ”

Published

on

By

Дуучин Маралжингоо:

“Намайг нэг удаа тайзан дээр өвдөгнөөс дээш хормойтой даашинзтай гараад дуулаад халигаад л аягүй жаргалтай буугаад ирсэн чинь нэг эр хав хар өвдөгтээ яах гэж дуулдын гээд л шоолж билээ . Хүүхэд байхад ч одоо ч өвдөг тохой минь борхон л байсан байж л байг ээ яахав . Би байгаа зүйлсээс байх л нөхцөлийг болгоодог хүмүүст бас заавал нөхцөл тулгадаг бүх хүмүүсийг болгоохыг хичээдэг.

Дэлхий дээр түм буман хүн байна . Өөр өөр үзэл бодолтой уусаад харшаад амьдарч л байг. Би даруухнаар , мөн надад тодорч гай удадгүй бор өвдөгтэйгөө амьдарч л байя кк” гэв.

Continue Reading

Урлагийн мэдээ

Ш.Гүрбазар: Надад авъяас заяагаагүй бол зарц байх байсан гэсэн

Published

on

By

Монгол улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн, сэтгүүлч Ш.Гүрбазар гуай MGLRadio-гийн нэвтрүүлгээр оролцох үеэрээ зарим нэгэн сонирхолтой яриа өрнүүлжээ.

“Би уг нь МУБИС-ын Монгол хэлний ангийг төгссөн шүү дээ. Тэгээд сүүлд нэг сэтгүүлчийн курст явсан. Үндсэн мэргэжи маань багш юм байгаан. Сүүлдээ 38 жил сэтгүүлч хийчихсэн л болохоос. Шашин шүтлэгийн хувьд жаахан шүтлэгтэй.

Би хоёр охинтой. Том охин маань Холбооны Бүгд Найрамдах Герман улсад дээд сургууль төгсөөд тэндээ ажиллаж байгаа. Бага охин маань энэ жил Италийн Ром хотод харилцааны чиглэлээр төгсөөд ирсэн. Одоо ажил төрөлтэй болно доо. Ачтай. Гэр бүлийн маань хүн надтай 46 жил болж байна даа.

Багш мэргэжилтэй. Одоохондоо гэртээ эмээгийн ажлыг хийж байгаа. Хоббины хувьд би хуучин юмнууд ухах дуртай. Эргээд ухаад л байна. Ээж аав хоёрын маань авдар байдаг юм. Би хааяа нэг ухах дуртай. 40-өөд жил уран зохиол оролдлоо шүү дээ. Нооргуудаа эргээд аваад ухаад байх янзтай. Тэр үед их сонин бодол төвлөрдөг.

Зүгээр нэг юм эрээд байгаа юм биш. Зүгээр үзээд эргэж тавиад буцаж нааш нь болгоод цааш нь болгоод. Би багадаа уран зохиолын юм уу жүжигчин болоё гэдэг байсан. 3-р ангиасаа л бараг л иймэрхүү мэргэжлийг сонирхож байсан. Хүүхэд байхдаа радио сонсоод шүлэг дагаж сонсоод, радио телевизийн Цэвээндорж гэж байлаа. Тэр хүнийг сонсоод дагана даа.

Манай аав чинь улсад 33 жил манаач хийсэн хүн. Ээж маань хэвтэрт шахуу байдаг байсан настай хүн. Тийм айлын ганц хүү шүү дээ би. Тиймээс би мэргэжлээ өөрөө зоригоороо л шийдсэн. Харин манай аав 8-р анги төгсөхөд сургуулиас гараад ойрхон бай. Хол битгий яв. Гал коммандад ор, цагдаа бол, цэрэгт битгий яв гэдэг байсан.

Стресс гэж сүүлд гарч ирсэн хэллэг юм болов уу. Тийм цухалдал бол байна. Яг үнэндээ бол байна. Бидний насны улсууд чинь хөндлөнгийн юм харж их цухалдах юм. Өөр дээрээ цухалдал бол бага. Учиргүй цухалдаад байгаа зүйл бага ч хэнхэг болчихдог юм уу харахаар л нэг л бишээ гээд байдаг. Өмөөрдөг ч болдог юм уу даа. Залуу байхад тоодоггүй байсан.

Манай телевизийн алдарт найруулагч Бадрах гэж хүн байсан юм. Надтай хамт ажилладаг телевизийн домог болсон хүн. Тэр тэгж байсан надад. Гүрбазараа чамд авъяас заяагаагүй бол чи зарц байх байсан гэж хэлж байсан. Би ер нь хүлцэнгүй талдаа хүн шүү дээ. Их хүлцэнгүй. Жаахан тийм л хүн юм даа. Өөрийгөө мэднэ. Өөрийнхөө алдааг мэддэг хүн өөрийгөө аваад гарах үе байдаг шүү дээ. Би чинь ийм гээд.

Би гүйдэг байсан. 60м-ийн гүйлтэнд. Үнэт зүйл гэвэл ээж ааваас үлдсэн юм байдаг юм. Надад гурван үе дамжсан морин хуур байна. 4 үе дамжсан хоёр авдар байна. Лам нар ярихдаа энийг чинь бараг оршсон байдаг гэдэг юм. Адууны тамга байдаг. Цагаан сар болохоор зүлгээд явж байдаг.

Энэ магадгүй даруу биш хариулт байж магадгүй. Хүн хийж байгаа юмаа өөрсдөө мэдэрч хийдэг. Энэ нэвтрүүлгийг хийж байхдаа ч юм уу, шүлэг хөтөлж байхдаа ч юм уу, юм хөтөлж байхдаа ч юм уу мэдэрч байгаа шүү дээ. Миний хэлж байгаа үг ч байдаг юм уу, хийж байгаа үйлдэл ч байдаг юм уу хүнд хүрсэн тохиолдолд би омогшдог. Яг 3000 хүнтэй зэрэгцээд юм хөтөлж байхад яг миний юманд халуун алга ташихад би зөв л юм байна даа гэж боддог.”

Continue Reading

Гадаад мэдээ

57 настай Николас Кэйж 26 настай эхнэртэйгээ ингэж танилцжээ

Published

on

By

Жүжигчин Николас Кэйж өөрийн эхнэр Рико Шибитатай гайхалтай амьдрал зохиож чадна гэдэгтээ итгэлтэй болсон шалтгаанаа тайлбарлахдаа эхнэр нь нисдэг хэрэм зэрэг хачирхалтай амьтдад дуртай гэдгээр нь мэдэж дүгнэсэн гэнэ.

“Бид Япон улсад танилцсан. Анх уулзахад л түүнийг гайхалтай бүсгүй гэдгийг нь мэдэрсэн. Бидэнд нэгэн ижил төстэй зүйл байлаа” гэж Кэйж өөрийн шинэ киноныхоо талаар ярилцах үеэрээ ярьжээ.

“Тэр яг л над шиг амьтдад хайртай. Би түүнээс чи ямар амьтанд дуртай вэ гэж асуухад нисдэг хэрмэнд дуртай хэмээн хариулсан юм. Би тэр үед хос нисдэг хэрэмтэй байсан учир шууд л бид хамт байж болох юм байна гэж дүгнэсэн” хэмээн тэр ярьсан байна.

Кэйжийн төлөөлөгчийн хэлсэнээр Кэйж болон Шибита нар энэ оны эхээр даруухан хурим хийсэн гэнэ. “Лас Вегас дахь Винн зочид буудалд цомхон, жижиг хэмээн хурим болсон” хэмээн төлөөлөгч нь хэлэв. Кэйжийн тоглосон “Гахай” хэмээх киноны нээлтэн дээр анх удаа олон нийтэд эхнэрээ харуулж байгаа нь энэ аж.

“Би түүнтэйгээ хамт зураг авахуулж байгаадаа сэтгэл хөдөлж байна” гэж Кэйж хэлэв.

Шибита нь Кэйжийн 5 дахь эхнэр бөгөөд “Үндэсний Баялаг” киноны од маань өмнө нь жүжигчин Патрисиа Аркуэттэтэй 1995-2001 оны хооронд, дараа нь Елвис Преслигийн охин Лиза Мэри Преслитэй 2002-2004 онд амьдарч байсан билээ.

Энэ оны эхээр Кэйж нэгэн радио нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярихдаа цар тахлын улмаас Шибитатай видео дуудлагаар сүй тавьсан гэсэн байна. “Тэр Нью-Йоркоо явж Японы Киото руу буцаж, би Невада руу буцсанаар бид 6 сар уулзаагүй байсан” хэмээн тэр ярьсан байна.

“Бид хамт байхдаа үнэхээр аз жаргалтай байж хамт байсан цаг хугацаа маань үргэлж гайхалтай байдаг. Ингээд би эцэст нь түүнд хандаж Чамтай гэрэлмээр байна гэж хэлсэн” гэжээ.

Ингээд Кэйж Шибита руу очир алмаазан сүйн бөгж илгээсэн байна. Энэ долоо хоногийн эхээр Николас Кэйж маань Амазон ТВ-ийн нэгэн драманд алдарт зоо паркын сургагч Жой Эгзотикийн дүрийг бүтээхээр болсон гэдгээ дуулгасан билээ.

Continue Reading

Trending