Connect with us

Дотоод мэдээ

Жолооч маань ирсэн замаа олоход бэрх болж төөрчих вий гэж сэтгэл түгшиж эхлэв

Published

on

Орой болсон ч зам дөхөхөөр бид сумын төвөөс гарахад том том малгайлсан цас орж байснаа юу юугүй шуурч эхлэв. Сумын тев засмал замаас 3 километр зайтай боловч нутгийн зам цасанд аль хэдийн дарагдаж, жолооч маань ирсэн замаа олоход бэрхтэй болж, энэ цасан шуурганаар төөрчих вий хэмээн бид сэтгэл түгшиж эхлэв.

Харин аймгийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн маань сум, орон нутагтаа байнга очиж ажилладаг учраас зам, харгуйг сайн мэддэг тулдаа төв замдаа орж, бидний санаа амарсан билээ. Энэ удаа бид БСШУЯ, НҮБ-ын Хүүхдийг ивээх сан болон Боловсролын хүрээлэнгийн хамтарсан “6 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал”-ын судалгааг Увс аймагт авч яваа нь энэ.

Тус аймгийн Наранбулаг, Сагил, Түргэн болон аймгийн төвийн нийт 80 орчим 6 настай хүүхдийг судалгаанд хамруулсан билээ. Судалгааны бусад баг маань Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий, Улаанбаатар хотод судалгаа авсан юм.

Замаа олсон бид баярлацгааж, хол, ойрын сонинг ярьцгааж, зарим нь ч аян замын бүүвэйнд автан нойрмоглож эхлэв. Цасаар шуурахаа больж, том томоороо ширхэглэн орж, машины хамар, цонх ер нь л аль тааралдсан газраа чимээгүйхэн унаж хайлахыг би хэсэг харан сууж байтал янз бүрийн бодол ар араасаа хөврөн орж ирэв.

Судлаач бидэнд өвөл, зун, хавар, намрын аль ч цагт судалгаа авах шаардлага гарах бөгөөд хаврын хавсарган цагт малчин айлын ая занг тааруулж судалгаа авах нь хэцүү. Яагаад гэвэл тэнгэр агаар тааруу, мал идэх өвсгүй үед янз бүрийн юм асууж шалгаагаад байхад хэн дуртай байх билээ.

Өглөөхөн бид сум руу явах замдаа сумын төвиин малчид отор нүүдэлдээ явж байгаа болохоор ер нь 6 настай хүүхэд ховор байна даа гэж ярьцгааж байтал сөөвийсөн үстэй 2 хүүхэд гэрийнхээ /жовлой гэж нутгийнхан нэрлэнэ./ гадуур давхин өнгөрөх машиныг харан зогсож байгаа бололтой байхыг хараад манай судалгааны объект энд бүр хоёроороо байж байна гэж баярлан инээлдээд, буцах замдаа энэ айлаар орно гэж тохиролцсоны дагуу эрж сурсаар байгаад олж очсон билээ.

Энэ айл бол нутаг усандаа нэртэй, мал сүрэг ч арвинтай, ирэх намар сургуульд орох насны ихэр хүүхэдтэй, Увс аймгийн Сагил сумын малчин Баттөмөрийнх юм. Ихрийн нэг нь хүү, нөгөө нь охин. Бидний хоёр судлаач хүүхдүүдээс нэг дор судалгаа авахад бие биедээ саад болж, анхаарал нь сарнина гэцгээж нэг нь жовлойд, нөгөө нь машинд сууж судалгаагаа авч эхлэв. Охины нэрийг Мөнхзул гэнэ.

Надад охин нь таарсан тул түүнийг машинд суулган судалгааны ерөнхий цөөн хэдэн асуултаа асуусны эцэст, үндсэн даалгаврыг гүйцэтгүүлэв. Даалгаварт хүүхдийн хэл яриа, математикийн энгийн төсөөлөл, харилцаа нийгэмшихүйн хөгжил, суралцах чадварын түвшин гэсэн багц даалгаврууд байсан бөгөөд судалгаанд хамрагдаж байгаа охинд арай л хүнддэх болов уу гэж бодож байлаа.

Гэтэл охин маань даалгаврыг эхнээс нь түгдрэлгүй хийж, заримыг нь бүр хугацаанаасаа өмне дуусгаж байсан нь миний гайхлыг төрүүлэв. Хамгийн их гайхсан зүйл юу вэ гэвэл хоорондоо яг ижил гурван хүүхдийн дүрсийг олон зургаас гурван минутад ялгаж олох даалгаврыг гүйцэтгэхдээ баруун гарын эрхий, долоовор, дунд гурван хурууны өндгийг дүрсээс ер салгалгүй, багцлан нэг зэрэг гурван дүрсийг зааж, ажиглаж байсан бөгөөд 40-өөд секундэд хоёр ижил хүүхдийг олчихлоо.

Тед удалгүй гурав дахь хүүхдийг олчихов. Энэ даалгаврыг судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн ихэнх нь хийж чадаагүй юм. Чадсан хүүхдүүд ижил дүрсийг гарын 2 хуруугаар зааж байсан билээ.

Судалгааны хэд хоногт бидний ярих ярианы гол сэдэв нь байнга л судалгаанд оролцсон хүүхдүүд байв. Нэг удаа багийн ахлагч маань, 6 настай хүүхдүүд ишиг хургыг эхэд нь тавьж өгөхдөө нэгийг нь ч будилуулалгүй зев таньдаг, үүгээрээ бусад насныхнаас илүү байдаг, иймээс ч малчин аав ээжүүд нь мал теллөх цагаар хүүхдээ болж л өгвөл цэцэрлэгээс нь аваад явчихдаг гэнэ гэж ярихад нь нөгөө охин 3 хуруугаараа дүрсийг зааж байсан нь санаанд зурсхийн орж ирэв.

Аргагүй л малч удмын, малд нүдтэй, малчин хүүхдүүд. Бодвол хүү нь аавыгаа даган өдөржин мал маллаж, охин ээжийгээ даган гэр зуурын ажилд туслангаа орж гаран малтай ойр байж ажил хөдөлмөрт сургадаг тухаи хэзээ хойно хотод ирсний дараа ээжтэй нь утсаар ярьж хүүхдүүдийнх нь тухай лавлан асуухдаа мэдсэн юм.

Ээж гэснээс, ихрүүдийн ээж нь хүүхдүүдтэйгээ байнга ажилладаг, хичээл ном зааж сургадаг тухай, мөн сургуулийн насны 2 хүүхэд нь сургуульд сурч байгаа болон тэдэндээ маш их анхаарал халамж тавьдаг тухай цэцэрлэгиин эрхлэгч, багш нар магтан ярьж байсныг дурдахгүй енгөрч болохгүй болов уу? Дээрээс нь нэмж хэлэхэд 6 настай хүүхдүүд нэг удаа л харсан зүйлээ фото зургийн хальсанд буулгасан мэт яг байгаа байдлаар нь тогтоодог нас, сэтгэл зүйн онцлогтой байдаг юм билээ.

Харин хүүхдүүд томрох тусмаа юмсын гадаад чанараас дотоод мөн чанарыг таньж ойлгохыг хичээдэг байна. Зургаан настнуудад хичээл сургалт явуулахдаа тэдний нас, сэтгэл зүйн дээрх онцлогийг харгалзан сургалтын баримт бичгийн боловсруулалт-(сурах бичиг, хичээлийн хэрэглэгдхүүн гэх мэт)-ыг бодож хийх нь зүйтэй болов уу.

Бас нэг гайхшил төрүүлсэн зүйл юу байсан бэ гэвэл математикийн энгийн төсөөллийн түвшинг тогтоох багц даалгаварт 20-ын дотор нэмэх хасах үйлдэл хийх 10 орчим даалгавар байсан. Охин 10-ын доторх үйлдлийг гар хуруугаа тоолон зев гүйцэтгэж байгаад 10-аас дээшхи үйлдэл дээр гацчихав. Тэгэхээр нь одоо дахиад 10 хуруу байхгүй яадаг билээ? гэж асуухад нүдээ дүрлийлгэн хэсэг гайхаж байснаа муухан инээмсэглэв.

Би, за тэгвэл чи энд 10 хурга байгаа гээд бодчих гээд хоосон газар багцлан зааж, энэ 10 хургаас гадна 7 хурга байна гээд 7 хурууг нь гаргуулаад, одоо 2 хургыг нэмээд хэд болов гэж асуухад хэсэг байснаа 19 гэж хариулав. За хариуг нь бичээрэй гэхэд охин солгой гарын доор баруун гарыг дэрлүүлэн бичихдээ 9-ийн тоог буруу харуулан бичиж байсан нь миний инээдийг хүргэж байв. Гэхдээ байхгүй 10 хургаа марталгүй нэмэх үйлдэл хийж байгаа нь ехөөрдмөөр санагдаж, энэ хүүхдийн хийсвэрлэхүй сайн байна даа гэж бодоход хүргэсэн юм.

Аргагүй л тоог буруу харуулж бичих нь энэ насны хүүхдийн онцлог юм даа. Ер нь судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн хувьд малчин хүүхдүүд даалгаврыг гүйцэтгэхдээ суурин газрын хүүхдүүдээс илүү тогтвортой, юмыг ганц удаа хэлүүлээд л ойлгодог, анхаарлын төвлерөл нь сайн байсан бол суурин газрын хүүхдүүд малчин хүүхдийг бодвол илүү хөдөлгөөнтэй, анхаарал нь амархан сарнимтгай боловч зурах, бичих чадвар сайн байх нийтлэг шинж ажиглагдаж байсныг тэмдэглэх хэрэгтэй.

Бид судалгаанд хамрагдсан 6 настай хүүхдүүдийн эцэг эхээс асуулга авсан бегөөд хүүхдээ сургуульд оруулахад бэлэн байна уу гэсэн асуултад мал малладаг эцэг эхчүүд төдийлөн бэлэн гэж хариулалгүй, хүүхэд маань нялх байна даа, эцэг эхээсээ холдож чадахгүй байх даа гэж санаа зовсон байдалтай хариулж байсан юм.

Энэ үнэн боловч 1 жилийн дараа ч бай, 2 жилийн дараа ч бай хүүхэд сургуульд сурч, ижил дасал болсон орон гэрээсээ, ишиг хурганаасаа хэсэг хугацаанд хургыг эхэд нь нэг бүрчлэн тавьж егдөг хүүхэд нь сургуульд явахаар мал малладаг аав ээжүүдэд хэцүү болох нь мэдээж.

Олон улсын болон мэргэжлийн түвшинд хүүхдийн өсөлт бойжилт, хөгжил, ёс суртахуунд хор хохирол учруулахуйц ажлыг хүүхдийн хөдөлмөр гэнэ гэж тодорхойлсон шиг малчин эцэг эхчүүд бага насны хүүхдээрээ тэдний  бие бялдар,оюун санааны өсөлт хөгжилтөд сөрөг нелөө үзүүлэх хүнд хүчир ажил хийлгэдэггүй нь лавтай.

Тийм болохоор гэр орон, аав ээждээ тусалж, ишиг хургыг эхэд нь тавьж егч байгаа малчин хүүхдийн ажил бол хүүхдийн хөдөлмөр биш бөгөөд харин ч байх ёстой ажил мөн. Гэхдээ хүүхдээ багаасаа малд нүдтэй юм хөөрхий, мал дагавал ам тосдоно, үүгээрээ хоолоо олж идэг хэмээн санаж зарим малчин эцэг эхчүүд хүүхдээ сургуулиас завсардуулах, үе тэнгийнхнээс нь холдуулах, улмаар сургуульд дургүй болгох буруу хандлага байгааг нуухын аргагүй.

Эдгээр завсардсан хүүхдийн талаас илүү хувь эрэгтэй хүүхэд байгаа нь боловсролын жендерийн тэнцвэргүй байдлын суурь болох магадлалтай. Сургууль завсардан мал маллаж байгаа хүүхдүүд орон гэртээ, аав ээждээ болон ах дүү, хамаатан садныдаа хугацаагүй, хелс хүчгүй хөдөлмөр эрхэлж байгаа хэрэг бөгөөд даарах, халууцах, ажлын ачаалал хэт ихсэж ядрах зэргээр эрүүл мэндээрээ хохирдгоос гадна томчуудын буруу зуршилд уруу татагдахыг ч үгүйсгэх аргагүй.

Харин манай тэмдэглэлийн гол баатар Менхзул охиныг аав, ээж нь ирэх намар дүүтэй нь хамт сургуульд явуулна, аймгийн төвд хоёр ах нь байгаа болохоор ханьтай гэж байсан билээ.

Нэг л мэдэхэд хаврын хахирган цаг енгөрч, зуны дэлгэр цаг ирнэ. Хүүхдүүд ах нартайгаа хамт сэтгэл дүүрэн тоглож наадан, ишиг хургаа хариулсаар намар цагтай учирна. Хичээл сургуульд явах болоход дасаж дадаагүй анги танхим, таниж мэдэхгүй хүүхэд, багш нар угтан авна. Дээрээс нь едөр тутмын хэвшсэн амьдралаас нь тэс өөр хичээл номтой золгоно.

Иймд зөвхөн Мөнхзул охины хувьд ч бус бусад 6 настай хүүхдүүдийн ой ухаанд хадгалагдан үлдсэн орчин, нөхцел тэс өөр болж өөрчлөгдөх учраас боловсролын байгууллагын ажилтан ажилчид, багш сурган хүмүүжүүлэгч бидний емнө ирээдүйн Монгол орны иргэдийг нийгмийн амьдралд бэлтгэн, сурган хүмүүжүүлэх том хариуцлага ногдож байна.

Малын буян дэлгэрч, малд нүдтэй Монголын үр сад түм бум болтугай.

Х.Цэцэгжаргал

Эх сурвалж: “Нээлттэй сургууль”

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод мэдээ

Нийслэлд өглөөний цайгаа гэртээ зооглохоос өөр хувилбар алга. Учир нь

Published

on

By

Уламжлал ёсоор өглөөний цайгаа аваад өрөөлүүгээ гэлдэрч явахдаа хоол хийлгүй хичнээн удаж шанага яаж барьдагийг заалгах дээрээ тулаад байгаагаа анзаарав.

Их хотын нүргээнд чимээ нэмж, ажилдаа сургуульдаа яарч байгаа шоргоолжин хүмүүс замдаа өндөг, мантуун бууз, дүфүний цай, халуун зайдас мэтхэнээр явдал дундаа гялс хооллоод байдгийг санаж УБ-т яадаг билээ гэж бодтол өглөө бүх дэлгүүр, үйлчилгээний газрууд тас хаалттай, кафе гуанзууд бүр сураггүй, 24-ийхэнийг эс тооцвол. Өглөөний цайг гэртээ л зооглохоос өөр хувилбар байхгүй юм байна шд.

Мань мэт нь яаж ийж байгаад л цагаа тулгадаг болохоор ажилруугаа шууд гарахуу, халуун цайнд түлэгдэх үү гэдэг сонголтонд унаж, мэдээж сураагүй биш ойлгомжтой. Сүүлдээ ч үд хүртэл өл даахгүй залуу нас гэж юу байдын болтой юм бодсон шиг, ажил ихтэй үед заримдаа үдийн цай ууж амжихгүй болонгуут шүлсээрээ унд хийгээд шууд цадаж, үйлт ходоодыг жийх шиг болно доо, яалт ч үгүй орой болоход хонхолзож хохийж махийсан амьтан бөөн мах зажлахгүй залгиад шөнөжин танил мангаснуудаа зүүдэлжугам. Энэ бол залуу цагийн хэрэг.

Үүлэн сүүдэр дайрахад даардаг болж, үдийн цай холдохыг андахаа байгаад ирэхээрээ хүн чинь өөр болж өдрийн хоол байтугай өглөөний ундыг хүртэл хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд зайлшгүй асуудал болгож оруулдаг юм байна ай хө зэ юү.

Манайд чинь үйлчилгээний салбар чухам цэцэглээд байдаг, гэтэл яав, зах зээлийг мэдэр л дээ … цаана чинь өглөөний цайг умартаад гүйж явдаг бүхэл бүтэн арми гудамжинд унаанд хөлхөж байна шд. Яг тэр замд нь отоод бүлээн сүүтэй цай, кофе, зөөлөн сэндвичийг шууд сайхан авч явахад нь бэлдээд, алив та мөнгөө л нааш нь, баруун зүүнээрээ солилцоход ердөө гурван секунд гээд инээмсэглээд зогсож байх хөөрхөн өнгөтэй цэвэрхэн түцхэнүүд байвал монголчууд урт наслах гээд байна таминь гсн. Явж сүүний фермтэй гэрээ байгуулдийм билүү …

Continue Reading

Дотоод мэдээ

Одоо бид хоёр сайн найзууд. Эргээд хосууд болох уу гэж үү?

Published

on

By

Өөрийнхөө тухай гэхээс би бусдын тухай бодох их дуртай. Тиймдээ ч ереенд ганцаардаж ажиллахаас туйлдсан vедээ хааяахан чатлах, танихгvй танилаараа тэрний тухай яриулах, амьдрал сонжих, зевелгее егж авалцах их дуртай.

Хэн нэгэнд хэрэгтэй болж мэдрэгдэхээс ямар хvн татгалзах билээ? Надтай чатласан хэнбугайг ч би мартдаггvй ээ. Заримтай нь цаг болзон болзон чатлана. Зориг гаргаж уулзсан ч тохиол бий. Цөөхөн л дөө.

Надад тесеелегдсен харь ертенцvvдээс гайхам сайхан дотно ч, шvvмжилж уурсмаар харанхуй ч, янз янз л байсаан. Гэвч хvн хvнийг би сайн сайхнаар л санах дуртай. Миний бодол санаанд vргэлж гэрэлтэгч, тэнхээ дутсан vед араас тvлхэгч нь ч бий.Би тvvнийг анх хараад л таньсан. Бид хоёр хоолонд орох шалтагаар уулзахаар болсон юм. Тэр нэгэн газрын vvдэнд уулзахдаа би – Сараа?, тэр маань – Сайн уу гэх заншиж дассан зуршилаар гарыг минь чанга атгав.

Жижиг улаан куртка, энд тэндээ цоорсон жинсэн емд, хар лаакан пvvзтэй, надаас 2 шат дээр зогсоод – елсеж байна уу? гэж асуусан. Намхаан тэр минь их намхан. Би ч ендердvvг хэлэх vv. Би тvvнийгээ шууд л Жижгээ гэж нэрлэсэн юм. Мэдээж бид хоёр хоол идэх гэж уулзаагvй болохоор шууд л гудамжаар алхан яриагаа vpгэлжилvvлэхээр болсон юм.
Утаа униартсан Улаанбаатарынхаа гудамжаар хорооллоос хороолол дамжин нэг л мэдэхэд шене болтол алхсансан.

Гар дээрээ би ергеед 5 давхар орой руу гvйнэ. Салсан даруйдаа мессеж бичнэ. Хамгийн хэцvv vед ч хоёр биенийхээ бичсэн холбосон хэдэн vгсээ хүний харцнаас нуун нуун утасныхаа гүнд сэтгэлийнхээ чандад хадгалж байсан. Тэр маань над дээр байн байн ирнэ. Би тvvнийгээ байн байн хичээлээс нь тосно.

Фитнессд явдаг гэж тэр маань гайхуулна тураах тев гэж би шоолно. Яасан ч залуухан яруухан байсан юм бэ бидэн хоёр … Жижиг цагаан гараараа чадах ядахаараа намайг тэврэн цээжийг минь дэрлэн тэр минь нойрсдог байж. Едер шене цаг хугацааг умартан бид хоёр хайр дурлалаар тоглодог байж.

Хамт байхад бид хоёр шиг жаргалтай нь байсан болов уу гэж би тэр vед боддог байсан. Аниргvй шенийн уртад жаргалыг амсан ухаарахдаа би тvvнд – Чи л дэргэд байвал би чамтай цуг vхэхэд бэлэн гэж хэлдэг байв – тэр маань ч гэсэн надад –би ч гэсэн чамтай цуг vхсэн ч чадна гэж хэлдэг байв.

Жаргал амсараасаа хальсан уу? бид хоёрт яагаад ч юм бэ цуг байх хувь тохиогоогvй юм. Хvсээгvй боловч би тvvнийг зендее удаа гомдоосон. Хvслээ дарж тэр минь намайг зендее л уучилсан. Би лав уучлахгvй байсан биз. Салах болгондоо бид хоёр ингээд л vvрд хэмээж утасныхаа дугаарыг нь арилгаж, vзэн ядах шалтаг хайдаг байсан ч, гэрэлтэй тvvний минь сэтгэл хатуу хетvvг мэдэхгvй мэт удалгvй бид хоёр нийлдэг л байсан.

Тэс хелдем евлеер би гайхуулая
Тэнгис далайг ч би уухад бэлэн
Тэнгэрт салхитай уралцан ниссэн ч яахав
Дэргэд минь л чи байвал Тиймээ би чамд хайртай

Хамгийн сvvлд бид хоёр Камертоны тоглолтон дээр салсан. Цэнгэлдэхийн хоёр захад Бие биедээ баяртай гэж мессеж бичсэн. Утасных нь дугаарыг устгасан ч уйтгарт дарлуулж би тvvнд бичсээр бичсээр байсан.

Одоо бид хоёр сайн найзууд. Заримдаа тvvгээр би дутдаг. Тэр ч надаар дутдагаа мэдэрдэг. Эргээд бид хоёр нийлвэл гэж vv? Сайн мэдэхгvй юм аа би. Гэвч би тvvнтэй л байхад жаргал дэргэд минь байсныг мэднэ.(нэгэн найзын бичлэгийн тавьлаа. Амжилт хүсье Mурзилка)

Continue Reading

Дотоод мэдээ

Моллаей Саеидын гэр бүлийг барь цаалсан эмгэнэлт түүх

Published

on

By

2020 Токиогийн олимпод Монгол улсыг төлөөлөн оролцох анхны гадаад бөх буюу иргэншилээ солисон Моллаей Саеидын тухай олон сонирхолтой баримт бий.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд  зарлиг гаргаж, Иран улсын иргэн, жүдо бөхийн дэлхийн аварга Моллаей Саеидийг өөрийнх нь хүсэлтээр Монгол харьяат болгосон юм.

Моллаей Саеид нь 1992 онд Иран улсад төрсөн бөгөөд  жүдо бөхийн +81 кг-ийн жинд дэлхийн аваргын алт, хүрэл медаль хүртэж байсан  алдартай тамирчин ажээ. Тэрээр энэ сарын 12-14 өдрүүдэд БНХАУ-д болох “Мастерс” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхээ авч байсан юм.

Түүнийг төрөлх эх орноо орхин өдгөө Монгол улсын иргэн болсон түүхийг мэдэх хүн цөөн бөгөөд Монгол улсын иргэн болох хүртэлх замнал маш ээдрээтэй. Ираны Засгийн газраас улс төрийн шалтгааны улмаас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хатуу хориглосон юм . Өмнө нь Ираны тамирчид Израилын бөхчүүдтэй барилдахаас аль болох зайлсхийж, заримдаа албаар жингээр хасагдан, гэмтэл авсан мэт жүжиглэж, эхний шатанд ялагдах зэрэг арга хэрэглэдэг байжээ.

Олон улсын жүдо бөхийн холбооноос /ОУЖБХ/ Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг дөрвөн жилийн хугацаагаар хасчээ. 

2019 оны ДАШТ-ий үеэр Ираны Засгийн газраас өөрийн тамирчин Саид Моллаиг Израилын тамирчинтай барилдуулахгүйн тулд ялагдахыг шаардаж, түүний гэр бүлийг бар ьцаалсан юм.

Засгийн газрынхаа шаардлагыг хүлээж аваагүй Сайд Моллай эх орондоо буцалгүй явсаар Монгол Улсын иргэншил авсан билээ.

Ираны засгийн газрын энэхүү үйлдлийг ОУЖБХ эсэргүүцэж 2019 оны аравдугаар сард Ираны жүдо бөхийн холбооны олон улсын тэмцээнд оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар хассан ч Спортын арбитрийн шүүхээс энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон.

Тэгвэл энэ удаад Олон улсын жүдо бөхийн холбоо Ираны жүдо бөхийн холбоог 4 жилийн хугацаатай эрхийг нь хаслаа. Ингэхдээ “IJF-ийн дүрэм, олимпын үзэл санааг удаа дараалан зөрчсөн” гэсэн тайлбарыг албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

Тэгвэл Монгол Улсын иргэн болсон Моллаей Саеидад Асашорюү Д.Дагвадорж  гурван өрөө байр бэлэглэж байгаагаа албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан мэдэгджээ.  Тэрээ “Монгол Улсын иргэн MOLLAEI SAEID. Саеид Моллаейд миний зүгээс 3 өрөө байр бэлэглэснээ илэрхийлж байна! Таньд спортын өндөр амжилт хүсье! Монгол Улсын төлөө зүтгэе!” хэмээж байсан юм

Continue Reading

Trending