Connect with us

Дотоод мэдээ

Судалгааг дөнгөж эхлэнгүүт нь олон нийтэд мэдээллэдэггүй. Вакцин дархлаа тогтооно

Published

on

Эрүүл мэндийн яамны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хэвлэлд өгсөн ярилцлагандаа дараах байр суурийг хэлжээ.

“Монгол улсад болон дэлхий нийтэд хэрэглэж байгаа вакцинууд нь дархлаа бол тогтооно. Дархлаа тогтоогоод тухайн хүнийг хамгаална. Хамгаалж байгаа байдлыг эсрэг биеэр шинжилж болдог, дээр нь эсийн дархлааны урвалыг тодорхойлон шинжилж болдог. Ганцхан эсрэг биеийн үзүүлэлтийг үзээд за энэ хүнд дархлаа тогтсон, тогтоогүй гэж хэлэх нь учир дутагдалтай байдаг.

Ялангуяа вирусын эсрэг дархлаан дээр эсийн дархлааны урвал бас их чухал үүрэг гүйцэтгэдэг байгаа. Тийм болохоор ямар нэгэн байдлаар судалгааны дөнгөж эхэн үр дүнг олон нийтэд шууд мэдээллэхдээ бусад олон улсад судалгааны үр дүнгээс сэтгүүл дээр хэвлүүлэхэд олон талын судлаачдын хяналт, дүн шинжилгээний хэрэг байдаг. Тэрний дараа мэдээллэдэг л дээ.

Дөнгөж эхний үр дүнг бүрэн нотлогдоогүй байхад ганцхан удаа хийсэн үр дүнг олон нийтэд ингэж мэдээлэлдэггүй. Манай улсад ХӨСҮТ, АУШИС, 2-р төв эмнэлэг дээр гээд хэд хэдэн газрууд дээр дархлаа тогтосон байдлыг нь судалж байгаа. Нэг вакциний 2 тунг хийлгээд дархлааны байдлыг идэвхжүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл хүний биенд хамгаалах урвал үүсэхийн тулд эхлээд вакциний нэгдүгээр тунгаа хийнэ. Тэр үүссэн урвалыг улам идэвхжүүлэхийн тулд 2-р тунг заавал хийлгэх ёстой.

Тэгж байж хүний биед санамжийн эсүүд үүсдэг, хамгаалах эсүүд үүсдэг. 3-р тунгийн асуудал дээр Эрүүл мэндийн яам судалж үзэж байгаа. Одоогоор хийнэ гэсэн тушаал шийдвэр хараахан гараагүй байгаа. Дэлхийн улс орнуудад 3-р тунг хийгээд эхэлсэн улс бий. 3-р тунг хийсэн судалгааны ажлууд эхнээсээ хэвлэгдээд эхэлсэн үр дүнгүүд байж байна. Жишээ нь Астразенека вакциний 2 тунгийн дараа 3-рт нь Астразенека хийгээд дархлаа нь сайжирсан үр дүн байна.

Астразенека вакциний дараа Файзер хийгээд дархлаа сайн тогтосон гэсэн үр дүнгүүд байж байна. Бусад улс орнууд 3-р тунгийн судалгаануудыг хийж байгаа. Эхнээсээ зарим нь мэдээллэгдэж зарим нь хяналтын шатандаа явж байна.

Дельта хувилбарын илэрсэн гурван тохиолдлыг бид нар тандалтын судлагааг хийж байгаа. Тандалтын судалгааг ХӨСҮТ дээр хийгээд дараагийн нарийвчилсан тайлан мэдээнүүд гарна. Тэр үед илүү тодорхой болно. Гэхдээ Дельта хувилбар илэрсэн гэхээр хүмүүс маскаа зүүх, хүн цуглах, зайгаа барих хэвээрээ л байгаа гэсэн үг.

Дельта хувилбар дэлхийн 111 улсад бүртгэгдсэн байгаа. Энэ улсуудад бүртгэгдсэн халдварыг харж байхад вирусийн мутаци нь вакцины үр дүнг бууруулах боломж байна. Гэсэн хэдий боловч вакцинд огт хамрагдаагүй хүмүүс энэ вирусын хувилбаруудад илүү хүндээр өвчлөх эрсдэл байгаа учраас хүн хоорондын зайгаа барих, гараа угаах, маскаа зүүх, олон хүн цугласан газар очихгүй байхаас гадна вакциндаа хамрагдах нь чухал.

Манай улсад хийгдэж байгаа Синофарм компаний, АстраЗенека, Файзер гээд аль ч байсан гэсэн хүндрэлээс 85-100 хүртэл хамгаалах ийм үр дүнтэй байгаа. Дархлаа тогтож байгаа. Хийсэн судалгаагаар 70-80 хувьд нь дархлаа тогтоож байгаа гэсэн судалгаа байгаа. Дархлаа тогтохгүй байна гэсэн мэдээлэл шүүлтүүртэй хандах ёстой доо.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод мэдээ

Монголчууд олимпын тэмцээнийг ТВ-ээр үзүүлэх эрхийг хэдээр худалдаж авсан бэ?

Published

on

By

Statista сайт дээр дурьдсанаар 2012 болон 2016 оны олимпын наадмыг нэвтрүүлэх эрхийг худалдаж авсан гэрээний дүн нь тив бүрээр өөр байжээ. Тодруулбал ойрхи дорнод/Африк тивд уг эрхийг 46 сая доллараар худалдаж авсан бол төв Америк, Өмнөд Америк болон кариббийн улсуудын хувьд 326 сая ам.доллар, харин Ази тивд 663 сая ам.доллар, Европ тивд 941 сая ам.доллар, эцэст нь хойд Америк буюу АНУ, Канадад 2 тэрбум 119 сая ам.доллараар гэрээ хийгджээ.

Үүнээс жишээ болгон дурьдахад АНУ-д гаргах эрхийг худалдан авсан NBC нь хамтрагчидтайгаа нийлээд 2032 он хүртэл олимпыг нэвтрүүлэх эрхийг авахаар 7,75 тэрбум ам.долларыг Олон улсын Олимпын Хороонд төлжээ. Энэ гэрээний хувьд нийт 6 удаагийн Олимпын тэмцээн багтах ба 2021-ээс 2032 он хүртэл хамрах юм.

Дэлхийн улс орнуудын хувьд бараг тэр чигээрээ өөрсдийн ашгийн төлөө буюу хувийн хэвшлүүд нь өөрсдөө эрхийг нь худалдан авч нэвтрүүлж байгаа учраас ихэвчлэн 1-2 телевиз нь гаргаж байгаа аж.

Харин Монголчуудын хувьд онцлогтой. Тодруулбал Монгол улс 2020 оны Токиогийн олимпыг хамгийн олон телевизээрээ гаргаж буй улс орон болоод байна. Үүнээс гадна төлбөрийг нь телевизүүд бус харин “Эрдэнэт Үйлдвэр” зэрэг компаниудаар спонсордуулж төлүүлсэн бололтой. Монголчуудын хувьд яг хэдэн төгрөгөөр энэ эрхийг авсан нь тодорхойгүй байгаа ч ямартай ч олон компани нийлж хувааж төлсөн бол тодорхой хэмжээний хөнгөлөлт авсан байх магадлалтай.

Ингээд та бүхэн Олимпын тэмцээнтэй холбоотой зарим нэгэн мэдээллийг хүргэж байна.

Японы баг тамирчид ширээний теннисний холимог хосын төрөлд түрүүлж, тус спортын төрөлд Японы анхны Олимпын алтан медалийг даваа гарагт хүртжээ.

Японы багийн тамирчид Жүн Мизүтани, Мима Ито нар финалын шатанд Хятадын тамирчид болох Сю Шин, Лю Шивэн нарыг ялсан бол Тайванийн баг хүрэл медаль хүртсэн байна.

Хятадын багийн хувьд 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан бөгөөд Японы багийн хамгийн том өрсөлдөгчдөд тооцогдож байжээ.

Сонирхуулахад, ширээний теннисний холимог хосын төрөл нь “Токио-2020” зуны Олимпын наадамд шинээр нэмэгдэж буйгаараа онцлог юм. 

Энэтхэг 582, ОХУ 581, БНХАУ 581, Украин 580, Серби 577, Австрали 576, БНХАУ-2 баг 576, Энэтхэг-2 баг 575 оноогоор финалдлаа.

“Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын энэ өдөр /2021.07.27/-ийн өглөөний 08 цагийн байдлаар энэхүү олимпыг Зохион байгуулагч орон Япон улсын баг тамирчид 8 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтай, нийт медалийн /13/ тоогоор 3 дугаарт жагсаж байна.

Харин АНУ-ын баг 7 алт, 3 мөнгө, 4 хүрэлтэй, нийт 14 медальтай 2 дугаарт, БНХАУ-ын шигшээ баг 6 алт, 5 мөнгө, 7 хүрэлтэй, нийт 18 медальтай 1 дүгээрт бичигдэж байгаа юм байна.

Медалийн тоо болон чанараар ОХУ-ын Үндэсний олимпын хорооны баг 4 алт, 5 мөнгө, 3 хүрэл, нийт 12 медальтай 4 дүгээр байрт, Итали улсын баг 1 алт, 4 мөнгө, 4 хүрэлтэй 5 дугаар байрт тус тус бичигджээ. Түүнчлэн Их Британийн шигшээ баг 3 алт, 3 мөнгө, 1 хүрэлтэй, БНСУ-ын баг 3 алт, 4 хүрэлтэй 6 дугаар байрт бичигдэж байна.

Монгол Улсын шигшээ багийн хувьд 2 хүрэл медальтай Египет, Турк, Украин улсын шигшээ багуудтай хамт 42 дугаар байрт явж байна.

Continue Reading

Дотоод мэдээ

Нийслэлд өглөөний цайгаа гэртээ зооглохоос өөр хувилбар алга. Учир нь

Published

on

By

Уламжлал ёсоор өглөөний цайгаа аваад өрөөлүүгээ гэлдэрч явахдаа хоол хийлгүй хичнээн удаж шанага яаж барьдагийг заалгах дээрээ тулаад байгаагаа анзаарав.

Их хотын нүргээнд чимээ нэмж, ажилдаа сургуульдаа яарч байгаа шоргоолжин хүмүүс замдаа өндөг, мантуун бууз, дүфүний цай, халуун зайдас мэтхэнээр явдал дундаа гялс хооллоод байдгийг санаж УБ-т яадаг билээ гэж бодтол өглөө бүх дэлгүүр, үйлчилгээний газрууд тас хаалттай, кафе гуанзууд бүр сураггүй, 24-ийхэнийг эс тооцвол. Өглөөний цайг гэртээ л зооглохоос өөр хувилбар байхгүй юм байна шд.

Мань мэт нь яаж ийж байгаад л цагаа тулгадаг болохоор ажилруугаа шууд гарахуу, халуун цайнд түлэгдэх үү гэдэг сонголтонд унаж, мэдээж сураагүй биш ойлгомжтой. Сүүлдээ ч үд хүртэл өл даахгүй залуу нас гэж юу байдын болтой юм бодсон шиг, ажил ихтэй үед заримдаа үдийн цай ууж амжихгүй болонгуут шүлсээрээ унд хийгээд шууд цадаж, үйлт ходоодыг жийх шиг болно доо, яалт ч үгүй орой болоход хонхолзож хохийж махийсан амьтан бөөн мах зажлахгүй залгиад шөнөжин танил мангаснуудаа зүүдэлжугам. Энэ бол залуу цагийн хэрэг.

Үүлэн сүүдэр дайрахад даардаг болж, үдийн цай холдохыг андахаа байгаад ирэхээрээ хүн чинь өөр болж өдрийн хоол байтугай өглөөний ундыг хүртэл хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд зайлшгүй асуудал болгож оруулдаг юм байна ай хө зэ юү.

Манайд чинь үйлчилгээний салбар чухам цэцэглээд байдаг, гэтэл яав, зах зээлийг мэдэр л дээ … цаана чинь өглөөний цайг умартаад гүйж явдаг бүхэл бүтэн арми гудамжинд унаанд хөлхөж байна шд. Яг тэр замд нь отоод бүлээн сүүтэй цай, кофе, зөөлөн сэндвичийг шууд сайхан авч явахад нь бэлдээд, алив та мөнгөө л нааш нь, баруун зүүнээрээ солилцоход ердөө гурван секунд гээд инээмсэглээд зогсож байх хөөрхөн өнгөтэй цэвэрхэн түцхэнүүд байвал монголчууд урт наслах гээд байна таминь гсн. Явж сүүний фермтэй гэрээ байгуулдийм билүү …

Continue Reading

Дотоод мэдээ

Одоо бид хоёр сайн найзууд. Эргээд хосууд болох уу гэж үү?

Published

on

By

Өөрийнхөө тухай гэхээс би бусдын тухай бодох их дуртай. Тиймдээ ч ереенд ганцаардаж ажиллахаас туйлдсан vедээ хааяахан чатлах, танихгvй танилаараа тэрний тухай яриулах, амьдрал сонжих, зевелгее егж авалцах их дуртай.

Хэн нэгэнд хэрэгтэй болж мэдрэгдэхээс ямар хvн татгалзах билээ? Надтай чатласан хэнбугайг ч би мартдаггvй ээ. Заримтай нь цаг болзон болзон чатлана. Зориг гаргаж уулзсан ч тохиол бий. Цөөхөн л дөө.

Надад тесеелегдсен харь ертенцvvдээс гайхам сайхан дотно ч, шvvмжилж уурсмаар харанхуй ч, янз янз л байсаан. Гэвч хvн хvнийг би сайн сайхнаар л санах дуртай. Миний бодол санаанд vргэлж гэрэлтэгч, тэнхээ дутсан vед араас тvлхэгч нь ч бий.Би тvvнийг анх хараад л таньсан. Бид хоёр хоолонд орох шалтагаар уулзахаар болсон юм. Тэр нэгэн газрын vvдэнд уулзахдаа би – Сараа?, тэр маань – Сайн уу гэх заншиж дассан зуршилаар гарыг минь чанга атгав.

Жижиг улаан куртка, энд тэндээ цоорсон жинсэн емд, хар лаакан пvvзтэй, надаас 2 шат дээр зогсоод – елсеж байна уу? гэж асуусан. Намхаан тэр минь их намхан. Би ч ендердvvг хэлэх vv. Би тvvнийгээ шууд л Жижгээ гэж нэрлэсэн юм. Мэдээж бид хоёр хоол идэх гэж уулзаагvй болохоор шууд л гудамжаар алхан яриагаа vpгэлжилvvлэхээр болсон юм.
Утаа униартсан Улаанбаатарынхаа гудамжаар хорооллоос хороолол дамжин нэг л мэдэхэд шене болтол алхсансан.

Гар дээрээ би ергеед 5 давхар орой руу гvйнэ. Салсан даруйдаа мессеж бичнэ. Хамгийн хэцvv vед ч хоёр биенийхээ бичсэн холбосон хэдэн vгсээ хүний харцнаас нуун нуун утасныхаа гүнд сэтгэлийнхээ чандад хадгалж байсан. Тэр маань над дээр байн байн ирнэ. Би тvvнийгээ байн байн хичээлээс нь тосно.

Фитнессд явдаг гэж тэр маань гайхуулна тураах тев гэж би шоолно. Яасан ч залуухан яруухан байсан юм бэ бидэн хоёр … Жижиг цагаан гараараа чадах ядахаараа намайг тэврэн цээжийг минь дэрлэн тэр минь нойрсдог байж. Едер шене цаг хугацааг умартан бид хоёр хайр дурлалаар тоглодог байж.

Хамт байхад бид хоёр шиг жаргалтай нь байсан болов уу гэж би тэр vед боддог байсан. Аниргvй шенийн уртад жаргалыг амсан ухаарахдаа би тvvнд – Чи л дэргэд байвал би чамтай цуг vхэхэд бэлэн гэж хэлдэг байв – тэр маань ч гэсэн надад –би ч гэсэн чамтай цуг vхсэн ч чадна гэж хэлдэг байв.

Жаргал амсараасаа хальсан уу? бид хоёрт яагаад ч юм бэ цуг байх хувь тохиогоогvй юм. Хvсээгvй боловч би тvvнийг зендее удаа гомдоосон. Хvслээ дарж тэр минь намайг зендее л уучилсан. Би лав уучлахгvй байсан биз. Салах болгондоо бид хоёр ингээд л vvрд хэмээж утасныхаа дугаарыг нь арилгаж, vзэн ядах шалтаг хайдаг байсан ч, гэрэлтэй тvvний минь сэтгэл хатуу хетvvг мэдэхгvй мэт удалгvй бид хоёр нийлдэг л байсан.

Тэс хелдем евлеер би гайхуулая
Тэнгис далайг ч би уухад бэлэн
Тэнгэрт салхитай уралцан ниссэн ч яахав
Дэргэд минь л чи байвал Тиймээ би чамд хайртай

Хамгийн сvvлд бид хоёр Камертоны тоглолтон дээр салсан. Цэнгэлдэхийн хоёр захад Бие биедээ баяртай гэж мессеж бичсэн. Утасных нь дугаарыг устгасан ч уйтгарт дарлуулж би тvvнд бичсээр бичсээр байсан.

Одоо бид хоёр сайн найзууд. Заримдаа тvvгээр би дутдаг. Тэр ч надаар дутдагаа мэдэрдэг. Эргээд бид хоёр нийлвэл гэж vv? Сайн мэдэхгvй юм аа би. Гэвч би тvvнтэй л байхад жаргал дэргэд минь байсныг мэднэ.(нэгэн найзын бичлэгийн тавьлаа. Амжилт хүсье Mурзилка)

Continue Reading

Trending