Connect with us

Гадаад мэдээ

“Бандааж” өмсөж тоглохгүй гэсэн тамирчдыг торгожээ

Published

on

Норвеги улсын элсний воллейболлын эмэгтэй багийн тамирчид бикини дотуур хувцас өмсөхгүй хэмээн эсэргүүцсэн учир тэднийг 1500 еврогоор торгожээ. Тэдний хэлсэнээр “бандааж” өмсөж тоглох нь тэднийг эвгүй байдалд оруулж тухгүй байлгадаг хэмээн тайлбарласан аж.

Тус баг Европын Гар Бөмбөгийн Холбоонд хандан удахгүй болох Европын аварга шалгаруулах тэмцээнд бикини дотуур хувцас биш харин шорт өмсөх зөвшөөрлийг хүссэн байжээ. Гэвч энэ нь дүрэм зөрчихийг анхааруулж улмаар торгуулах хэмжээний зөрчил хэмээн хэлсэн байна.

“Эмэгтэйчүүд бикини бандааж өмсөж харин дээгүүрээ спорт хөхөвч өмсөх ёстой ба ханцуйгүй, гар нь бүрэн гарсан байх ёстой” хэмээн Олон улсын гар бөмбөгийн холбооны дүрэмд бичсэн байдаг юм.

“Бандааж нь аль аль тал руугаа 10 см-аас уртгүй байх ёстой” гэж бас заасан байдаг гэнэ. Гэвч тус баг энэ дүрмийн эсрэг байхаар шийдэж тэмцээнд шорттой оролцохоор болсон гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь бикини бандааж тэдэнд эвгүй мэдрэмж төрүүлдэг хэмээн тайлбарлажээ.

Тус багийн ахлагч телевизэд өгсөн ярилцлагандаа “Эхлээд биднийг хүн тус бүрээр нь нэг тоглолт болгонд 50 еврогоор торгоно гэж байсан. Энэ нь манай баг нийтдээ 4850 еврогоор торгуулна гэсэн үг юм” гэв.

“Бид торгуулахыг хүлээн зөвшөөрсөн. Гэвч яг тоглолт эхлэхийн өмнө хэрэв энэ чигээрээ орвол тэмцээнээс хасна хэмээн мэдэгдсэн. Тиймээс бид бикини бандааж өмсөхөөс өөр аргагүй болсон” гэжээ.

“Бид энэ асуудлыг удахгүй шидэж ирэх зун гэхэд өөрсдийн хүссэнээрээ тоглохыг хүсч байна. Энэ спорт нээлттэй байх ёстой болохоос хаалттай хязгаарлалттай байх ёсгүй” гэв.

Харин Норвегийн Гар Бөмбөгийн холбооны ерөнхийлөгч өөрсдийн тоглогчдоо дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. “Мэдээж бид торгууль ноогдуулвал төлнө. Бид нэг л завин дээр сууж яваа. Хамгийн чухал зүйл бол тамирчид өөрсддөө хамгийн тухтай зүйлээр спортдоо оролцох явдал юм” гэжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Гадаад мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ япончуудад талархал илэрхийллээ

Published

on

By

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт “КОВИД-19” цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимура, Японы ХӨСҮТ-ийн захирал Т.Вакида нарыг хүлээн авч уулзан, “КОВИД-19”-ийн нөхцөл байдал, төр засаг, эрүүл мэндийн байгууллагаас авч буй арга хэмжээ, цар тахалтай тэмцэх чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд дэлгэрэнгүй санал солилцов.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар “КОВИД”-19 цар тахлын үед манай улсад дэмжлэг туслалцаа үзүүлж, нэн ялангуяа манай өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулж байгаад талархал илэрхийлэв.

Тэрээр хичээл сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулж, эмчилгээнд ямар эм хэрэглэж, эдийн засгийн цаашдын төлөв байдлыг хэрхэн харж,  “КОВИД-19” цар тахлын дараа ард иргэдийг аль болох түргэн энгийн амьдралд эргэн оруулах ямар стратеги төлөвлөгөөтэй байгаа талаарх Япон Улсын туршлага, үйл ажиллагааг сонирхов. Япон дахь дельта вирусын тархалт, вакцины дархлаажуулалтын үр нөлөө, эмийн хэрэглээ, нэн ялангуяа хүндээр өвдсөн өвчнүүдэд чиглэсэн эмчилгээний талаар тодруулж, мэдээлэл авав.

Японы Халдварт өвчин судлалын үндэсний төв манай эмч, ажилтнуудыг сургалтад хамруулж, дадлагажуулах зэргээр дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд манай ХӨСҮТ-өөс тус төвд илгээгээд буй SARS-CoV-2 вирусын генийн өөрчлөлтийг шинжлүүлэх ажлыг түргэтгэж өгөхийг хүсэв.

Японы тал тус улсад хэрэглэгдэж байгаа гол эмнүүд хөнгөн шинж тэмдэгтэй өвчнүүдэд илүү үр нөлөөтэй байгаа, мөн цар тахлын эсрэг эм шинээр бүтээж байгаа талаараа танилцуулж, дельта вирусын тархалт нийт тохиолдлын 30-40 хувьтай тэнцэж байгаа, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхэд халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахихын сацуу хавьталд орсон иргэдийн бүртгэл мэдээллийг нарийвчлан гаргаж байгааг танилцуулав.

Япон Улс эмнэлгийн ажилтнууд, өндөр настнуудаа вакцинд хамруулж дууссан, халдвар албан байгууллага, ажлын байранд их гарч байгаа, түүнчлэн айл өрхийн нэг гишүүн өвдөхөд бусад нь дагаад халдвар авч байгаа нь урьд нь түгээмэл байгаагүй тул хэрхэн урьдчилан сэргийлэх дээр анхаарч байгаа талаар ярив.

Сайд Я.Нишимура цаашдын төлөв амаргүй харагдаж байна гээд Монгол Улс цаг алдалгүй вакцинжуулалтын асуудлыг шийдвэрлэснийг дурдаад Японд энэ оны 10-11 дүгээр сард багтааж хүн амынхаа 60 орчим хувийг вакцинжуулалтад хамруулахыг зорьж байгаа, үүний дараа эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх боломж нэмэгдэнэ гэж харж байгаа гэв.

Халдвар хамгааллын дэглэмийн тухайд, Токиод оройны 20 цагаас хойш зоогийн газруудыг ажиллуулахгүй байгаа. PCR шинжилгээнд өдөрт 100 мянган иргэн хамрагдаж байна, түргэвчилсэн оношлуурын хувьд хариу нь 15 минутад гардаг шуурхай багцыг өргөнөөр ашиглаж байгааг танилцуулав.

Талууд мэдээллээ цаашид тогтмол солилцож, хамтарсан судалгаа хийх зэргээр улам нягт хамтран ажиллахаар ярилцав.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Continue Reading

Гадаад мэдээ

Олимпын холбооны ерөнхийлөгч Япончуудыг “Хятадууд” гэж хэлээд шүүмжлүүлэв

Published

on

By

Япончуудын хувьд тийм ч их дэмжлэг аваагүй байсан 2020 оны Токиогийн олимпын наадам аль хэдийн зарим нэгэн шүүмжлэлийг хүртэж эхэлжээ.

Олон улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах нисэх онгоцоор Япон улсад газардсаныхаа дараа нэгэн мэдэгдэл хийх үеэрээ Япон улсын иргэдийг “Хятадууд” хэмээн хэлсэн байна.

Бахын мэдэгдэл нь Токиогийн наадмыг олон нийтэд сурталчлах зорилготой байсан боловч үүнийхээ оронд шүүмжлэл маргаан дагуулжээ. Зарим иргэдийн зүгээс Олон Улсын Олимпын Хорооноос удаа дараа Япончуудын үл хүндэтгэсэн үйлдлүүдийн нэг хэмээн энэ байдлыг нь шүүмжилсэн аж.

Олон улсын Олимпын Хорооны ерөнхийлөгчийн хувьд дэлхий даяар тархсан тахал дэгдээд байгаа энэ үед Олимпын наадам нь том дэгдэлт тараах шалтгаан болохгүй хэмээн зохион байгуулж буй улсыг тайвшруулах гэсэн оролдлого байжээ.

Бах хэлэхдээ “Бидний нэгдмэл зорилго бол аюулгүй тэмцээн юм” гэж тэр хэлжээ. “Энэ нь тамирчид, төлөөлөгчдөд, хамгийн гол нь Хятадын иргэдэд аюлгүй байх зорилготой” хэмээн хэлсэнээр тэр дор нь хэлсэн үгээ өөрчилж “Японы иргэдэд” хэмээн хэлсэн байна.

Шууд дамжуулсан хэвлэл мэдээллийн хувьд Англи хэлнээс Япон руу орчуулахдаа уг алдааг нь хэлээгүй боловч Японы хэвлэлүүд аль хэдийн энэ алдааг нь дурьдаад эхэлсэн байдаг. Ялангуяа цахим орчинд улам газар авчээ. Энэ нь тус улсад нэр хүнд нь унасан 2020 оны олимпын үзлийг улам дэвэргэж орхижээ. Сүүлд явуулсан санал асуулгаар Японы олон нийтийн олонхи нь Токиогийн тэмцээнийг цуцлах нь зөв хэмээн санал өгсөн байдаг.

Өнгөрсөн долоо хоногт, Японы олимпыг зохион байгуулагчдын зүгээс Токиогийн Олимпын тэмцээнүүдийг ямар ч үзэгчгүйгээр зохион байгуулах шийдвэр гаргаж харин нийслэлээс гадна болж буй цөөхөн тэмцээнд үзэгч байхыг зөвшөөрсөн билээ. Токио хот даваа гаригаас эхлэн 8 сарын 22 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Уг шийдвэр нь Токиогийн олимпыг зөвхөн ТВ-ээр үзэх тэмцээн болгож хувиргасан ба Япон улс даяар олон нийтийн цуглаан арга хэмжээ зохион байгуулахгүй байх уур амьсгалтай болоод байна.

Шүүмжлэгчдийн зүгээс Япон улсын ард иргэд Олимпын тэмцээнийг зохион байгуулахаа цуцлахыг хүссэн боловч Олон улсын Олимпын Хороо болон олон улсын нэвтрүүлэгч компаниуд хамтарч ашгийн төлөө байгаа хэмээн өгүүлдэг.

Албаны тооцооллоос харахад Олимпын болон Параолимпын тэмцээнд 15,400 орчим тамирчин оролцох бөгөөд 7 сараас 8 сарын хооронд зохион байгуулагдаж байгаа юм. Үүн дээр нэмээд гэр бүлийн гишүүд, хэвлэлийн ажилчид, дасгалжуулагчид гэх мэтээр нэмэгдсээр нийтдээ 200 орноос 93,000 хүн Японд иржээ.

2013 онд Токио хот 2020 оны зуны Олимпын тэмцээнийг зохион байгуулахаар шалгарах үед албаны ёсны тооцоолоор, ихэвчлэн жуулчдын зүгээс оруулах орлого зочид буудал, билет, хоол гэх мэт зүйлст 2 тэрбум долларын орлого оруулна хэмээн тооцож байсан юм. Мөн дараа дараагийн үр дүнгээр нийтдээ 10 тэрбум долларын эдийн засагт оруулна гэж байжээ. Харин хязгаарлалттай энэ үед эдийн засгийн ач тус Япон улсад байхгүй гэдэг нь тодорхой болсон.

Харин Япон улс болон татвар төлөгчдийн зүгээс уг арга хэмжээг зохион байгуулахад 26 тэрбум доллар зарцуулсан гэжээ. Харин нөгөө талдаа Олон улсын олимпын хорооны зүгээс асуудалд орсон олимпоос хөөрхөн ашиг хийх нь тодорхой. Уг байгууллага нь орлогынхоо 75 хувийг нь шууд дамжуулах эрхээс олж авдаг ба АНУ-ын эрх эзэмшигч NBCUniversal гэхэд уг орлогийн 40 хувийг дангаар зарцуулдаг.

NBC 2014-2020 оны хооронд болсон олимпын 4 тэмцээнийг гаргах эрхийн төлөө 4,4 тэрбум доллар төлсөн ба ирэх 6 тэмцээнийг мөн гаргахаар урьдчилж 7,75 тэрбум долларыг төлжээ. Discovery компани Европын эрхийг нь эзэмшдэг аж.

Continue Reading

Гадаад мэдээ

57 настай Николас Кэйж 26 настай эхнэртэйгээ ингэж танилцжээ

Published

on

By

Жүжигчин Николас Кэйж өөрийн эхнэр Рико Шибитатай гайхалтай амьдрал зохиож чадна гэдэгтээ итгэлтэй болсон шалтгаанаа тайлбарлахдаа эхнэр нь нисдэг хэрэм зэрэг хачирхалтай амьтдад дуртай гэдгээр нь мэдэж дүгнэсэн гэнэ.

“Бид Япон улсад танилцсан. Анх уулзахад л түүнийг гайхалтай бүсгүй гэдгийг нь мэдэрсэн. Бидэнд нэгэн ижил төстэй зүйл байлаа” гэж Кэйж өөрийн шинэ киноныхоо талаар ярилцах үеэрээ ярьжээ.

“Тэр яг л над шиг амьтдад хайртай. Би түүнээс чи ямар амьтанд дуртай вэ гэж асуухад нисдэг хэрмэнд дуртай хэмээн хариулсан юм. Би тэр үед хос нисдэг хэрэмтэй байсан учир шууд л бид хамт байж болох юм байна гэж дүгнэсэн” хэмээн тэр ярьсан байна.

Кэйжийн төлөөлөгчийн хэлсэнээр Кэйж болон Шибита нар энэ оны эхээр даруухан хурим хийсэн гэнэ. “Лас Вегас дахь Винн зочид буудалд цомхон, жижиг хэмээн хурим болсон” хэмээн төлөөлөгч нь хэлэв. Кэйжийн тоглосон “Гахай” хэмээх киноны нээлтэн дээр анх удаа олон нийтэд эхнэрээ харуулж байгаа нь энэ аж.

“Би түүнтэйгээ хамт зураг авахуулж байгаадаа сэтгэл хөдөлж байна” гэж Кэйж хэлэв.

Шибита нь Кэйжийн 5 дахь эхнэр бөгөөд “Үндэсний Баялаг” киноны од маань өмнө нь жүжигчин Патрисиа Аркуэттэтэй 1995-2001 оны хооронд, дараа нь Елвис Преслигийн охин Лиза Мэри Преслитэй 2002-2004 онд амьдарч байсан билээ.

Энэ оны эхээр Кэйж нэгэн радио нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярихдаа цар тахлын улмаас Шибитатай видео дуудлагаар сүй тавьсан гэсэн байна. “Тэр Нью-Йоркоо явж Японы Киото руу буцаж, би Невада руу буцсанаар бид 6 сар уулзаагүй байсан” хэмээн тэр ярьсан байна.

“Бид хамт байхдаа үнэхээр аз жаргалтай байж хамт байсан цаг хугацаа маань үргэлж гайхалтай байдаг. Ингээд би эцэст нь түүнд хандаж Чамтай гэрэлмээр байна гэж хэлсэн” гэжээ.

Ингээд Кэйж Шибита руу очир алмаазан сүйн бөгж илгээсэн байна. Энэ долоо хоногийн эхээр Николас Кэйж маань Амазон ТВ-ийн нэгэн драманд алдарт зоо паркын сургагч Жой Эгзотикийн дүрийг бүтээхээр болсон гэдгээ дуулгасан билээ.

Continue Reading

Trending