Connect with us

Танд зөвлөхөд

Аргал ийм ачтай тусгай гэнэ дээ. Мэдээд авахад илүүдэхгүй

Published

on

Үхрийн аргал нь Mycobacterium vaccae нэртэй бактери агуулдаг. Энэ нь шатах явцдаа агаарт хүний тархины серотонин үүсгэдэг нейроныг идэвхжүүлэх үүрэгтэй нэгэн төрлийн хий үүсгэдэг учир тайвшруулах, стресс бухимдлыг арилгадаг.

Үхрийн аргалын утаа нь орчны чийгнээс үүдэн бий болдог мөөгөнцрийн ургалтыг саатуулдаг antifungal бодис ихээр агуулдаг.

Аргал нь хортон шавьж, агаарт байгаа бичил биетэн, өвчин үүсгэгч 300 гаруй бактерийг устгадагийг Японы эрдэмтэд судалжээ.

Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог… гэж бид хүүхэд байхдаа энэ шүлгийг мөн ч их уншдаг байлаа. Одоо ч энэ шүлгийг сонсохоор аргалын тэр “тансаг” гоё утаа үнэртэх шиг болдог юм. Хотын бид ч сүүлийн үед нүүрсний хорт утаагаар амьсгалсаар байгаад аргалын утааныхаа үнэрийг мартаж байх шиг байна даа. Аргалд ариусгах олон шинж байдаг гэсэн.

Бид үүнийгээ мэдэхгүй малын баас гэж сэжиглэн тойрч зугтдагаа нуугаад яахав. Хэн хүнгүй л мэдэж байгаа юм чинь. Аргал ямар шидтэй юм бол гээд асуухаар мэдэх эрдэмтэн доктор тун ховор байх юм. Хүн хүнтэй уулзаад аргалын тухай асууж явтал нэг танил маань “Аргалыг судлах цаг нь болсон шүү.

Биднээс түрүүлээд Япончууд аргалыг судлаад ид шидийг нь мэдээд ирээдүйн сумочдоо бэлтгэлд гарахаас нь өмнө аргалын утаагаар 15 минут утдаг болсон байна” гэж ярилаа.

Одоогоос 7 жилийн өмнө Японы нэг эрдэмтэн манай улсад ирээд аргал авч явжээ. Нөгөө Япон доктор 4 жилийн дараа дахин ирээд танил эрдэмтэндээ “-Танай монголчууд 3 жил хөдөө хэвтсэн үхрийн баасыг хөх аргал гэж нэрлэдэг гэнэ. Түүнээсээ олж өгөөч” гэж гуйжээ.

Найз нь ч түүний хүсэлтийг дор нь биелүүлжээ. Нөгөө эрдэмтэн 3 жил хөдөө хэвтсэн хөх аргалыг судлаад агаар дахь 300 гаруй микроб вирусийг устгадаг юм байна гэж дүгнэлт гаргажээ. Уг нь харийн энэ эрдэмтнээс өмнө өвөг дээдэс маань аргалын нянг устгах чадварыг мэддэг байсан байна. Тиймдээ ч тэд махыг аргалын утаагаар утдаг байсан. Энэ уламжлал одоо ч хадгaлагдаж байгааг бид мэднэ.

Бас өеөдөж ядарсан мал, тамирдаж ядарсан хүмүүсийг эхлээд аргалын утаагаар утаад дараа нь чөмөгний ясыг цохиод өтгөн хар цайнд чанаж ууранд нь утдаг байжээ. Ингэснээрээ гадаад дотоод энерги нь идэвхжиж оюун санаа нь цэлмэн сэтгэл санаа нь тайвширдаг байсан байна. Тэр байтугай уралдах морио өглөө нь аргалын утаагаар утдаг уламжлалтай байжээ. Энэ бүхнийг мэдэх монгол хүн бараг байхгүй болсон нь харамсалтай.

Сүүлийн үед бид хий гүйдэл чөтгөр шулмас гэж их ярих болсон. Энэ нь огт байдаггүй биш байдаг зүйл юм байна. Шөнөд 3 удаа хий үзэгдэл гүйдэг гэнэ. Эрт дээр үеийн эрдэм ухаант хөгшид үүнийг мэддэг учраас өглөөд аргал түлж утаагаар нь гэрт хоргодсон хар хүчийг хөөж ариулдаг байжээ. Монголчууд бид аргал, аргалын утааны арц, гангаас ч илүү ариусгах шидэт чанарыг мэдэж өвөг дээдсийнхээ бүтээсэн ахуй орчныг эргэж сэргээх юмсан гэсэн өөдрөг бодол тээж явтал сэтгэл гонсойлгосон мэдээ сонслоо.

Монголчууд сүүлийн үед сайн таньдаг болоод байгаа Төгс гэгээрсэн их багш Чин Хай “-Монголын малын өтөг бууцнаас ялгарч байгаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж дэлхийд дулаарал үүсэх нэг үндэс болж байна” гэж дэлхий дахинаа тунхаглалаа. Өөрийн гаргасан дүгнэлтээ батлахын тулд Чин Хай багш олон улсын бага хурлыг хүртэл зохион байгуулж байх юм.

Монголд байтугай том том гүрнүүдэд нөлөөлж чаддаг энэ хатагтайн үгийг манай төр засгийн эрхэмүүд болон эрдэмтэд хүлээн зөвшөөрч түүний саналыг дэмжиж хөл алдацгаасан нь гайхалтай. 13-р зуунд монгол улс одоогийнхоос 6 дахин илүү буюу 250 сая малтай байсан гэсэн. Тэр үед монголын малын өтөг бууцнаас ялгарч байгаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж байх нь яасан юм.

Тэгээд ч монгол мал 1500-аад өвс ургамал иддэг одоо харин цөлжилт гээд 500-600 өвс ургамал иддэг болж. Үүний 70-80 хувь нь эмийн ургамал байдаг. Бохирдоогүй экологийн цэвэр өвс ургамлыг идэж байгаа учраас өтөг бууцнаас нь хүлэмжийн хий ялгарна гэж юу байдаг юм хэмээн дотроо Чин Хай багийн үзэл бодолтой тэрсэлдэж явснаа нуугаад яахав. Гэтэл миний омогшилд “хань” болж Дани, Америк, Францын эрдэмтэд хүлэмжийн хий озоны давхаргыг цоолддоггүй гэж шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж Чин Хай багшийн үзэл баримтлалыг үгүйсгэлээ.

Дээрх 3 орны эрдэмтэд энэ дүгнэлтээ бодитоор харуулсан баримтат киногоо саяхан телевизээр цацлаа. Эдгээр эрдэмтэд судалгааныхаа эхний явцдаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолоод байна гэсэн дүгнэлттэй байсан аж. Гэвч судалгааны төгсгөлд хүлэмжийн хий тэр тусмаа малын өтөг бууцнаас ялгарсан хүлэмжийн хий озоны давхаргыг цоолдоггүй юм байна гэж баталжээ.

Тэд энэ баталгаа нотолгоогоо дэлхий нийтэд цацах гэтэл хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж дэлхийн уур амьсгалыг дулааруулж байгаа гэдэг сенасааци дээр бизнесээ явуулдаг олон олигархууд болон бизнесийн бүлгүүдийн эрх ашигт харшилж байгаа учраас Дани, Америк, Францын эрдэмтийн дүгнэлтийг цацуулахыг хүсэхгүй байгаа аж. Иймээс 3 орны эрдэмтэд баримтат кино хийж цацаж байгаа нь энэ юм байна.

Үүнийг уншигч эрхэм та хөдөө явж байхдаа хөх аргал тааралдвал түүгээд өөрийгөө нэг утаад үзээрэй. Танд аргалын ид шид үйлчилнэ шүү.

Эх сурвалж: Todmagnai.mn

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд зөвлөхөд

Хүйтний улиралд хэрэглэвэл зохистой хүнс

Published

on

By

Хүйтний улирал эхэлсэн үед биеэс хүйтнийг гадагшлуулах хоол унд хэрэгтэй болдог. Мэргэжилтнүүд үхэр хонины махны шөл, хөөрүүлсэн сүү, аарц, байгалийн цэвэр жимсний халуун шүүснээс гадна биеийг дулаацуулах үйлчилгээтэй хүнсийг хэрэглэхийг зөвлөж байна.

Цагаан гаа: Шинэхэн цагаан гааны 80.9%-ийг чийг эзлэх бөгөөд уураг 2.3% , тос 0.9% , эслэг 2.4%-ийг эзэлдэг. Эрдэс бодисоос түүнд төмөр, кальци, фосфор элбэг байхаас гадна тиамин, рибофлавин, ниацин, С амин дэмүүд агуулагддаг. Цагаан гаанд байдаг зарим бодисууд нь хоолны шингэцийг идэвхжүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах ба өтгөн хатахад тустай байдаг. Цагаан гаа нь цус шингэлж, цусны эргэлтийг сайжруулахаас гадна биеийг дулаацуулах үйлчилгээтэй байдаг. Цагаан гааг цай болон хоолондоо хийж хэрэглэх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

Овьёос: Овьёос нь эрүүл мэнд болон гоо сайханд өндөр үр нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн. Овьёос нь уусдаг эслэг болон уургаар баялаг тул хүнд цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. В амин дэмийн агууламж нь 55%-тай байдаг ба исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй. Мөн биеийн жингээ хянахад туслахаас гадна β-глюкан нь хүний биеэн дэх муу холестринийг бууруулах нөлөө үзүүлдэг. Олон төрлийн эрдэс бодисоор баялаг тул хүний биеийн хүйтэнийг эсэргүүцэхэд тустай. Сүүнд буцалгаж, дуртай жимсээ хольж зутан хийх, аяганд овьёосоо хийгээд дээр нь тараг, зөгийн бал хийж сайн хутгаж хэрэглэнэ.

Халуун шоколад: Хар шоколад нь флавоноидоор баялаг байдаг. Флавоноид нь исэлдэлтийн эсрэг бодис агуулсан ,чөлөөт радикалууд хүний биеийг гэмтээхээс хамгаалах, цусны эргэлтийг түргэсгэх,  хавдарын эрсдэл, зүрх судасны өвчин тусах эрсдэлийг бууруулах зэрэг ач холбогдолтой. Халуун сүүнд 2 дөрвөлжин хар шоколад хийж уух нь эрүүл мэндэд тустайгаас гадна биеийг дулаацуулдаг.

Хар шош: Хар шош нь уураг, эслэг, эрдэс бодисоор баялаг, исэлдэлтийн эсрэг бодисын агууламж бусад төрлийн шошнуудаас их байдаг. Хар шошны шөл нь булчинг цус болон хүчилтөрөгчөөр хангаж, бие организмын дархлааг сайжруулж, хүйтэнийг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг.

Хушга: Хушганд уураг, аминдэмүүд, Омега-3 тосны хүчил, эрдэс бодисууд, лецитин болон бусад ханаагүй тосны хүчлүүд ихээр агуулагддаг. Хушга нь зүрх судсыг эрүүл байлгахад тустай ханаагүй тосны хүчил ихээр агуулдаг төдийгүй аминдэм E-ээр баялаг байдаг. Хушганд агуулагдах Омега-3 тосны хүчил нь тархины эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, ой тогтоолтыг сайжруулдаг. Эдгээр бодисууд нь хүний биеийн хүйтэнийг эсэргүүцэхэд тодорхой хэмжээргээр тустай байдаг.

Амтат төмс нь зөвхөн амтаараа төдийгүй эрүүл мэндэд хэрэгтэй шинж чанараар маш сайн хүнсний ногоонд тооцогдоно. Кали, магни, аминдэмүүд олон төрлийн шимт бодисууд агуулагддаг. Калий ихээр агуулдаг нь цусны даралтыг бага байхад туслаж, цус харвахаас сэргийлдэг талтай. Жигнээд, хуураад, буцалгаад гээд янз бүрээр ашиглаж болох ба дөнгөж тогооноос гарсан төмсний зутан шөл идэх нь хүйтэнийг эсэргүүцэхэд тустай.

Continue Reading

Танд зөвлөхөд

Хүүхдийн мөнгө аваад гэртээ сууж байдаг ээжүүдэд хэлэхэд…

Published

on

By

Нэгэн иргэн өөрийн байр сууриа илэрхийлсэнийг танд хүргэж байна.

“хүүхдийн мөнгө ..төрөөс хүүхдэд өгч байгаа хишиг мэдээж юунд зарцуулах нь эцэг эх .асран хамгаалагчийн эрх ..гэхдээ 5 сайхан хүүхэд төрүүлж өсгөн гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүний хувьд залуу ээж нарт нэг зүйлийг хэлмээр санагдлаа ..авах гээхийн ухаанаар хандаарай ..

биднийг залуу ээж байхад ийм их халамж .мөнгө н.т төрөөс өгдөггүй байлоо .ЕБС үнэгүй одоо ч төлбөргүй боломжоороо л хэдэн хүүхдээ сургасан том нь багыгаа асарч .томчуулынх багадсаныг тордоод дүүд нь өмсгөөл болоол байдаг байсан би одоо 60 хүрч байна одоо ч ажил хийдэг .

2 хүүүхэд маань гадаадад боловсрол эзэмшиж тэндээ ажилладаг үлдсэн 3 нь МОНГОЛДОО боломжийн цалин амьдралтай надад ч бүгд хангалттай мөнгө өгцгөөдөг гэхдээ л би зүгээр сууж чаддаггүй шуналтайдаа биш шүү гэрт зүгээр суухаар биеэ хаа хөшөөд нэг л биш юм билээ.энэ хэдэн хүүхдийг мэргэжил боловсрол эзэмшүүлэх гэж намайг яаж хөдөлмөрлөж ядарч байсныг ёстой бурхан л гэрчлэх байх даа..

хүүхдийнхээ мөнгийг аваал гэртээ ажилгүй суугаал онлайнаар бараа н.т захиалсан шигээ суух мэдээж одоохондоо сайхан л байгаа байх .харин өдрөөс өдөрт өсч буй үрсийн чинь хэрэглээ мөн л өсч мөд удалгүй мөнгөнөөсөө хасагдаж төлбөртөй боловсрол мэргэжил эзэмших цаг нь болоход би яах билээ хүүхдээ сургаж чадахгүй хохироогоод үлдээхүү гэдэг сонголт гарч ирэх л байх даа ..

одоо яааг хараад байхад хүүхдийнхээ мөнгөөр л амьдраад уугаад идээд байгаа хүмүүс олон л харагдах юм .насанд хүртэл нь хүүхдээ асрах нь эцэг эхийн л үүрэг шүү дээ ..ажилгүй суучихаал хүүхдийнхээ төрөөс авч буй мөнгөнд нээг их гар дүрээд хэрэггүйл байх” гэжээ.

Монголд “халамж хавтайрлаа” гэдэг ч сүүлийн нэг жилд халамж бүр хальжээ. Учир нь, өнөөдөр Монгол Улсын гурван сая гаруй хүн амын 2.5 сая гаруй нь (давхардсан тоогоор) халамж авч байна.

2021 оны төсвийн төсөлд тусгаснаар энэ онд 1.65 их наяд төгрөгийн халамж олгох нь. Нийгмийн халамжийн сангаас 12 нэр төрлийн багц халамж олгодог. Энэ нь 72 нэр төрөл болж задардаг. Ингэхээр нэг өрх дунджаар 3-4 төрлийн халамж авдаг гэсэн тооцоо бий. Хүн бүр аваад байх боломжгүй, харьцангуй бага хүн хамрагддаг гэдэг хүнсний талоныг гэхэд улсын хэмжээнд 44 мянган өрхийн 243 мянган хүн авдаг. Үүнээс 50 хувь нь хүүхэд, 20 орчим хувь нь ахмад, үлдсэн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг.

Эдгээрт 808 дэлгүүрээр, мах, сүү, гурил гэх мэт наад захын хэрэглээний 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг олгодог. 2021 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр нэр бүхий гишүүд халамжийг 26.4 тэрбум төгрөгөөр бууруулах санал гаргасныг чуулганы хуралдаанд оролцогсдын ихэнх нь дэмжсэнээр халамж дээр дурдсан хэмжээгээр буурч буй.

Гэсэн ч зэсийн экспортын бүтэн жилийн орлого халамжид явна гэсэн үг. Дахин тодруулбал, уул уурхайгаас олох орлогын гуравны нэгийг халамжид зарцуулна. Уул уурхайгаас төсвийнхөө гуравны нэгийг бүрдүүлээд, буцаагаад гуравны нэгийг нь халамжид хаяхаар төсөвт тусгажээ. Энэ нь ДНБ-ий 3.6 хувь. Харин халамжийг төсөв боловсруулагчид тайлбарлахдаа “хүн амын өсөлтийг дэмжсэн бодлогод нийт төсвийн 60 орчим хувийг зарцуулдаг” гэж товчилдог.

Халамжийн төсөв, халамж хүртэгчийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Таван жилийн дотор халамж хүртэгчид хоёр дахин нэмэгджээ. Өнөөдөр Монголд гурав хүний хоёр нь халамж авч байгаа. Ирэх онд ч энэ тоо 300 орчим мянгаар нэмэгдэхээр байгааг төсөвт санхүүжилтийг нь тусгажээ.

Цар тахлын үед 16 хүртэлх насны хүүхэд бүрд олгож байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлж 2020 оныг дуустал олгохоор болсон. Энэ дагуу 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгоно. Иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хүүхдийн мөнгөний энэхүү нэмэгдлийг 2021 оны эхний хагас жилийг дуустал олгохоор тооцож төсвийн төсөлд 864 тэрбум төгрөг суулгасан байна. Мөн Халамжийн сангаас тэтгэвэр авагчдын тэтгэмжийн нэмэгдлийг 2021 оны эхний хагасыг дуустал олгоно.

Тодруулбал, Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 72 мянга орчим ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, одой иргэн, өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сар бүр олгодог мөнгөн тэтгэмжийг өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс энэ оныг дуустал сар бүр 100 мянгаар нэмэгдүүлж, 288 мянган төгрөг болгосон. Энэхүү нэмэгдлийг мөн 2021 оны эхний хагас жил нэмэгдүүлсэн дүнгээр үргэлжлүүлэн олгохоор тооцож төсөвт тусгажээ.

Энэ онд нэмэгдэж байгаа бас нэгэн тэтгэмж нь орон нутагт ажиллаж буй эмнэлгийн байгууллагын ажилчдынх юм. Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5-д заасан мөнгөн тэтгэмжийг хөдөө орон нутгийн эрүүл мэндийн зарим байгууллагын ажилчдад олгох хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр заасны дагуу 463 ажилтанд 2.2 тэрбум төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор төсвийн төсөлд тусгажээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5-д “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын, аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэж заасан байна.

Юүлүүр. Нийгмийн хамгааллын салбарын тогтолцоог ингэж зүйрлэмээр. Хөдөлмөр эрхлэгч, сайн дураар шимтгэл төлөгчдийн мөнгө халамжийн санд ороод буцаад тэтгэвэр, тэтгэмж, халамжид гардаг. Ингэхдээ гарах нь орохоосоо үргэлж их байдаг. Эхний есөн сарын байдлаар 2.3 сая хүнд 1.1 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгожээ.

Энэ нь  өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 183.1 мянгаар, үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 629.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тэтгэмж халамжийн хэмжээ 2.3 дахин нэмэгдсэн гэсэн үг юм.

Харин нөгөө талдаа 1.2 сая ажиллагсад байгаа юм. Ингээд ажиллах хүний хүнээсээ хөдөлмөр эрхэлж байгаан нь хасвал ажилгүй 83 мянган байгаа гэсэн тооцоо бий. Энэ бол ҮСХ-ны тооцоо. Ингэхээр хөдөлмөр эрхлэж, шимтгэл төлж даатгал, сангийн мөнгө бүрдүүлэгч, халамж хүртэгчдийн ялгаа тодорхой харагдах биз ээ. Ингээд халамжийн сан нь ачааллаа дийлэхээ болиод зээл авч халамж тавьдаг.

Сүүлд л гэхэд хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэврийг 2021 оны эхний хагасыг дуустал нэмэгдүүлсэн дүнгээр нь олгох, хүнсний талоныг санхүүжүүлэх зорилгоор Японоос 25 тэрбум иен буюу 233 сая ам.долларын зээл авсан.

Халамж хөдөлмөрийн зах зээлд халгаатай байгаа нь ажил олгогчдын толгойн өвчин болсон. “Ажлын зар тавиад хүн олдохоо байсан. Ажил хийх хүсэлтэй хүн алга” гэсэн ажил олгогчид хаа сайгүй. Сарын 600 мянган төгрөгийн цалингийн төлөө ажил хийж, зовж байснаас ажилгүй гээд хүнсний талон авч, халамж хүртсэн нь бие сэтгэлд амар гэсэн хандлага зарим нэг танилаас цухалзах болсон нь нуух юун.

Жишээ болгоход, Үндэсний тооцоо шинжилгээ, судалгааны газраас гаргаснаас нягтлан харвал улсаас тэтгэвэр, тэтгэмж хэлбэрээр өрхүүдэд оруулсан дүн өнгөрсөн оны эцсийн байдлаар 2.4 их наяд төгрөг байхад, эргээд өрхийн сектороос улсын данс руу шилжүүлсэн мөнгөн дүн буюу нийгмийн даатгалын шимтгэл, орлогын татвар нь 879.3 тэрбум байгаа юм байна.

Өмнө өгүүлсэнчлэн ажилгүй 83 мянган хүн байгаа гэж тооцвол үүнээс 27.5 мянга нь хөдөлмөр эрхлэх байгууллагад бүртгүүлжээ. Тэгвэл цаана нь 40 гаруй мянган хүн ажил хийх хүсэлгүй байна гэсэн үг.

Эх сурвалж: “Үндэстний ТОЙМ” сэтгүүл. Дугаар 457

Continue Reading

Танд зөвлөхөд

Нойр тань хүрэхгүй байвал энэ зөвлөгөөг уншаарай!

Published

on

By

Нойр бидний бие, тархи, сэтгэцийн эрүүл мэндэд маш чухал болохыг эрүүл мэнд, анагаах ухааны судалгаанууд харуулсаар байгаа билээ. Бөмбөрцгийн хойд хагаст өвөл ирэхийн хажуугаар цагийн өөрчлөлт нойронд нөлөөлөх, байгалын гэрлийн дутагдлаас болоод сэтгэл санаа хямрах нь нэмэгддэг. Өвлийн улиралд нойроо хэрхэн сайн авах талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөөг товчлон хүргэвэл:

1. Өглөө, бага үдийн хооронд байгалын гэрэл үз. Хөшгөө нээ, гадаа гар. Байгалын гэрэл сайн үзэх шөнө унтахад таатай нөлөө үзүүлдэг, гэрэл сайн үзсэн хүмүүс бага үзсэн хүмүүстэй харьцуулахад хурдан бөгөөд бөх унтдаг болохыг 2017 онд хийсэн судалгаа харуулсан байдаг. Байгалын гэрэл хүний дотоод биологийн цагийн хамгийн чухал тохируулагчдын нэг юм.

2. Үдээс xойш коффеинтэй цай, кофе уухгүй байх нь зөв. Хүний биед шөнө унтахад чухал нэмэртэй аденосин хэмээх молекул өдрийн турш хуримлагддаг. Коффеин энэхүү молекулын холбогддог рецептортэй холбогдож үйл ажиллагааг нь саармагжуулдаг байна. Өөрөөр хэлбэл аденосин молекулын унтаарай гэсэн унтраалгыг эргээд асаачихдаг гэсэн үг.

Бидний ууж идсэн коффэйн задарч дуустал 5-7 цаг ордог тул 4 цагт уусан кофений коффеин таныг орондоо орох үед бие дотор чинь эргэлдэж нойрыг бусниулсаар байх болно. Зарим хүн кофе уусныхаа дараахан ч унтаж чадах бөх унтаж чаддаггүй гэнэ.

3. Өдрийн турш ядартлаа хөдөл. Биеийн тамир хөдөлгөөн нойронд хоёр замаар дэмжлэг үзүүлдэг. Нэгд, стрэсс болоод бачимдлыг тайлж сэтгэл амраана. Хоёрт хүний бие цуцахад нойр хүрнэ. Тогтмол дасгал хийдэг хөдөлгөөнтэй хүмүүс бусдыгаа бодвол арай удаан унтдаг байна. Нойр муутай настай хүмүүс тогтмол дасгал хийдэг болсноос дөрвөн сарын дотор шөнө дунджаар нэг цаг илүү унтдаг болдог байна. Гэхдээ хэт ачаалалтай дасгал унтах цагтай хэт ойр хийх дэмий гэнэ.

4. Сархадны ундааны хэрэглээгээ багасгах бас нойронд нэмэртэй. Яг уусны дараа нойр хүрэх ч бөх бөгөөд удаан унтаж чаддаггүй байна.

5. Унтлаганы өрөөгөө аль болох дэлгэцгүй байлга. Зурагт, утас, таблет бүгд энд багтана. Цэнхэр гэрэл хүний нойронд чухал мелатонин дааврын ялгарлыг саатуулдаг тул нойр хүрэхээ байчихдаг. Харин оронд нь хэвлэсэн ном, сонин гарчиглах нь дээр гэнэ.

Continue Reading

Trending