Connect with us

Гадаад мэдээ

Ердөө 8 эмэгтэй метроны жолооч байсан бол одоо 120 болжээ

Published

on

Туркийн Истанбул хотод 16 сая орчим хүн амьдардаг бөгөөд нийтийн тээврийн үндсэн хэрэгцээг метро хангадаг. Өргөн газар нутаг хамарсан, хүн ам тархан суурьшсан энэ хотын захиргаа танбул хотын захиргаа метроны жолоочоор сурах, ажиллах эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхийг зорьж байна.

3 жилийн өмнө 8-хан эмэгтэй жолоочтой байсан бол өнөөдөр нийт метроны жолооч 800 хүний 120 гаруй нь эмэгтэй болж тоон үзүүлэлт өссөн байна. Истанбулын метроны чиглэл, өртөө тасралтгүй нэмэгдсээр байгаа нь эмэгтэйчүүд ажиллах боломжийг илүү гаргаж байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 15%-р өсч өнөөдрийн байдлаар нийт 16 чиглэл, 189 өртөө ажиллаж байна.

Метроны жолооч Марва Озкаяа:

“Эхэндээ би ийм ажлын талаар бодоогүй байсан, дараа нь ажилд орох заруудыг үзээд гэр бүл, ээж, аав, нөхөртэйгээ хамт энэ ажлыг хийх чадварынхаа талаар бодож эхэлсэн бөгөөд ажилд орох хүсэлт өгөөд үзэхээр шийдсэн.

Гэнэт ажилд тэнцсэнээ мэдээд олон янзын сургалт дамжаанд сууснаар одоо ажлаа хийж эхлээд жил хагас болсон байна. Метроны жолооч байх эмэгтэй хүний хувьд тийм ч хэцүү зүйл биш, эрэгтэй эмэгтэй хүмүүст адилхан л хөдөлмөрийн нөхцөл байгаа. Би өглөө ажилдаа явахаар 4 цагт босдог, манай хамт ажилладаг бусад эрэгтэй жолооч нар ч бас 4 цагт босдог.

Нөхөр маань анх ажилд ороход ээлжээр ажиллах тухай мэдэж байсан учраас би гэрийн ажлаа ээлжлээд хийдэг. Хэрвээ би өглөө ажилтай бол өдөр гэртээ байна, өдөр ажилтай бол өглөө бусад гэрийн ажлаа амжуулна гэх мэт. Бас хэдийгээр метро тасралтгүй ажиллаж байгаа ч бидэнд 7 хоногийн амралтын өдөр байдаг нь их таалагддаг.

Эх сурвалж: A24 мэдээний агентлаг

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Гадаад мэдээ

С.Амарсайхан Хятадын гадаад хэргийн сайдтай уулзжээ

Published

on

By

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан есдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Душанбе хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Ковид-19 цар тахлын нөхцөлд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг голлон ярилцав.

Шадар сайд С.Амарсайхан цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд БНХАУ-аас үзүүлсэн вакцины дэмжлэг ихээхэн тус нэмэртэй болсныг онцлон тэмдэглээд, хоёр талаас сүүлийн үед ярилцаж буй хилийн боомтуудаар ачаа бараа эргэлтийг түргэсгэх, нүүрсний экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг бууруулах зэрэг асуудалд бодит ахиц гаргахад анхаарал хандуулахыг хүсэв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И БНХАУ цаашид ч вакцин болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаа. Мөн Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах, хилийн боомтуудаар ачаа бараа эргэлтийг түргэсгэх асуудалд Хятадын талаас үргэлжлүүлэн анхаарал хандуулахаа илэрхийлэв.

Талууд түүнчлэн ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засаг, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов.
Энэ онд ШХАБ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцож, Шадар сайд С.Амарсайхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгчөөр оролцож байгаа юм.

Continue Reading

Гадаад мэдээ

16 жилийн төрийн тэргүүн байхдаа тэр нэг ч хамаатнаа ажилд томилоогүй

Published

on

By

16 жил төрийн тэргүүнээр ажиллахдаа Ангела Меркел нэг ч хамаатан садангаа төрийн албанд томилоогүй…Физикч, квантын химич мэргэжилтэй түүнд Герман улс баярлалаа, баяртай гэж хэлэн 6 минутын турш орон даяар алга ташин хүндэтгэл үзүүлсэн юм…

Тэр үл хөдлөх хөрөнгө, үнэтэй завь, хувийн онгоц худалдаж аваагүй…16 жилийн турш хувцаслалтынхаа стилийг өөрчлөөгүй… Нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгүүлч түүнээс “Бид таныг өмнө нь өмсч байсан хүрмээ өмссөн байхыг анзаарлаа…Танд өөр хүрэм байдаггүй юм уу” гэж асуухад Меркел: “Би төрийн албан хаагч болохоос загвар өмсөгч биш” гэж хариулсан байдаг…

Өөр нэг хэвлэлийн бага хурал дээр “Танд гэр орныг чинь цэвэрлэдэг, хоол ундыг чинь бэлддэг гэрийн үйлчлэгч бий юу” гэж нэгэн сэтгүүлчийг асуухад “Надад байхгүй ээ, шаардлага ч байхгүй. Нөхөр бид хоёр гэрийн бүх ажлаа өдөр бүр өөрсдөө хийдэг” гэж тэрээр хариулжээ. Өөр нэг сэтгүүлч “Та хоёрын хэн нь хувцсаа угаадаг вэ” гэж асуухад “Би ялгаад тэр угаалгын машинаа ажиллуулдаг даа” гэж хариулсан байдаг…

Besuch Bundeskanzlerin Angela Merkel im Rathaus Köln

Хатагтай Меркел жирийн иргэдтэй адил орон сууцны байранд амьдардаг…Энэ байрандаа Герман улсын Канцелороор сонгогдохоосоо өмнө амьдарч байсан…Европын хамгийн хүчирхэг эдийн засгийн канцелор Ангела Меркел бол үнэ цэнийг дээдэлсэн, амин хувийн ашиг сонирхлыг ардаа орхисон, зарчим, факт, бусдыг ойлгох сэтгэлээр жигүүрлэсэн манлайлалын нэгэн агуу жишээ юм…

Continue Reading

Гадаад мэдээ

ОХУ-ын сайд баатарлагаар өөд болжээ

Published

on

By

ОХУ-ын онцгой байдлын сайд Евгений Зиничев Арктикт болсон сургуулилтын үеэр өөд болсон талаар РИА Новосоти мэдээллэв.

55 настай байсан Зиничев Оросын Норилск хотын орчимд нэгэн иргэний амийг аврах гэж байгаад өөд болсон аж. “Евгений Зиничев нь Арктикийн бүсийг эрсдлээс хамгаалах сургуулилтын үеэр хүний амийг аварсан боловч өөрөө харамсалтайгаар өөд болсоныг дуулгаж байгаадаа харамсаж байна” хэмээн Онц байдлын яамнаас мэдээллэжээ.

Болсон нөхцөл байдлын талаар яамнаас тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Түүнийг өөд болохоос өмнө яамнаас гаргасан мэдээллээр бол Зиничев нь Арктикт очиж томоохон хэмжээний сургуулилтыг өөрийн биеэр хянаж байгаа талаар мэдээллэсэн байв.

Уг айлчлалын хүрээнд тэрбээр албаны бусад хүмүүсийн хамтаар Норилск хотод байгуулагдсан гал хамгаалах шинэ төвтэй танилцсан ба оны эцэст нээлтээ хийж ажиллаж эхлэхээр байгаа ажээ. Сайдын хувьд тэрбээр нэгжүүдийг гэнэтий осол гамшигийн үед хэрхэн ажиллах ёстойг өөрийн зүгээс зөвлөгөө өгч байжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өөрийн зүгээс Зиничевийн гэр бүлд “гүн эмгэнэл” илэрхийлж байгаагаа илэрхийлсэн талаар Кремлиний мэдэгдэлд дурьджээ.

Уг мэдэгдэлд дурьдсанаар Путин болон Зиничев нар Оросын аюулаас хамгаалах албадуудад олон жил хамт зүтгэсэн талаар дурьдсан гэнэ.

Continue Reading

Trending