Connect with us

Гадаад мэдээ

108 настай өвөө шүүхийн шийдвэрийг сонсож амжилгүй өөд болов

Published

on

Шинэ Дели

1968 оноос хойш газрын маргааны асуудлаар гомдол гаргасанаар ирсэн 108 настай өвөө уг гомдлоор нь Дээд шүүх шийдвэрээ гаргахыг сонсож амжилгүй байсаар өөд болжээ. Харин Дээд шүүх уг асуудлаар шийдвэрээ гаргасан аж.

Энэ оны 7 сарын 12-нд Энэтхэгийн Дээд шүүхээс Сопан Нарсинга Гайквадын гомдлыг хүлээн авч хэлэлцэхээр болсон шийдвэр гаргасан байдаг. Бомбай хотын Дээд шүүхийн зүгээс уг газрын маргааныг 27 жилийн турш байлгасаар байгаад эцэст нь хүчингүй болгосон байдаг.

Харин Дээд шүүхээс уг асуудлыг өөр талаас нь авч үзэж дахин хэлэлцэх ёстой хэмээн шийдвэрлэсэн аж. Гэвч уг шийдвэрийг сонсохоосоо өмнө 108 настай өвөө маань өөд болжээ. Түүний өмгөөлөгчийн хэлсэнээр “Харамсалтай нь энэ гомдлыг Дээд шүүх хүртэл гаргаж явсан иргэн маань уг хэргийг дахин хэлэлцэх ёстой гэдэг шийдвэрийг сонсохоосоо өмнө өөд болсон” гэжээ.

Энэ асуудал ямар учиртай байсан бэ гэхээр Сопан Нарсинга Гайквад нь 1968 онд нэгэн газар худалдан авсан бөгөөд хариу уг газар нь аль хэдийн банкны зээлд тавигдсан байсныг олж мэдсэн аж.

Уг газрын анхны эзэн нь мөнгөө төлөх боломжгүй хэмээн дампуурлаа зарласан учир банкны зүгээс Сопан Нарсинга Гайквадад мэдэгдэл хүргэсэн байдаг. Гайквадын зүгээс газрын анхны эзнийг болон банкыг шүүхэд өгч өөрийгөө луйвардуулсан хэмээн мэдэгдээд банк тухайн иргэний өөр үл хөдлөхүүдээс зарж мөнгөө гаргаж авах ёстой хэмээн гомдол гаргасан байдаг гэнэ.

Шүүхийн зүгээс Гайквадын гомдлыг хүлээн авч 1982 онд түүний талд шийдвэр гаргажээ. Харин газрын эхний эзэн давж заалдсанаар 1987 онд эхний шийдвэрийг хүчингүй болгосон гэнэ. Түүнээс хойш Гайквад гуай уг асуудлыг дээд шүүхэд давж заалдсан ба анх 1988 онд гомдол гаргаж байсан бол 2015 онд уг гомдлыг нь хүчингүй болгоод байжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Гадаад мэдээ

С.Амарсайхан Хятадын гадаад хэргийн сайдтай уулзжээ

Published

on

By

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан есдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Душанбе хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Ковид-19 цар тахлын нөхцөлд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг голлон ярилцав.

Шадар сайд С.Амарсайхан цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд БНХАУ-аас үзүүлсэн вакцины дэмжлэг ихээхэн тус нэмэртэй болсныг онцлон тэмдэглээд, хоёр талаас сүүлийн үед ярилцаж буй хилийн боомтуудаар ачаа бараа эргэлтийг түргэсгэх, нүүрсний экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг бууруулах зэрэг асуудалд бодит ахиц гаргахад анхаарал хандуулахыг хүсэв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И БНХАУ цаашид ч вакцин болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаа. Мөн Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах, хилийн боомтуудаар ачаа бараа эргэлтийг түргэсгэх асуудалд Хятадын талаас үргэлжлүүлэн анхаарал хандуулахаа илэрхийлэв.

Талууд түүнчлэн ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засаг, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов.
Энэ онд ШХАБ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцож, Шадар сайд С.Амарсайхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгчөөр оролцож байгаа юм.

Continue Reading

Гадаад мэдээ

16 жилийн төрийн тэргүүн байхдаа тэр нэг ч хамаатнаа ажилд томилоогүй

Published

on

By

16 жил төрийн тэргүүнээр ажиллахдаа Ангела Меркел нэг ч хамаатан садангаа төрийн албанд томилоогүй…Физикч, квантын химич мэргэжилтэй түүнд Герман улс баярлалаа, баяртай гэж хэлэн 6 минутын турш орон даяар алга ташин хүндэтгэл үзүүлсэн юм…

Тэр үл хөдлөх хөрөнгө, үнэтэй завь, хувийн онгоц худалдаж аваагүй…16 жилийн турш хувцаслалтынхаа стилийг өөрчлөөгүй… Нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгүүлч түүнээс “Бид таныг өмнө нь өмсч байсан хүрмээ өмссөн байхыг анзаарлаа…Танд өөр хүрэм байдаггүй юм уу” гэж асуухад Меркел: “Би төрийн албан хаагч болохоос загвар өмсөгч биш” гэж хариулсан байдаг…

Өөр нэг хэвлэлийн бага хурал дээр “Танд гэр орныг чинь цэвэрлэдэг, хоол ундыг чинь бэлддэг гэрийн үйлчлэгч бий юу” гэж нэгэн сэтгүүлчийг асуухад “Надад байхгүй ээ, шаардлага ч байхгүй. Нөхөр бид хоёр гэрийн бүх ажлаа өдөр бүр өөрсдөө хийдэг” гэж тэрээр хариулжээ. Өөр нэг сэтгүүлч “Та хоёрын хэн нь хувцсаа угаадаг вэ” гэж асуухад “Би ялгаад тэр угаалгын машинаа ажиллуулдаг даа” гэж хариулсан байдаг…

Besuch Bundeskanzlerin Angela Merkel im Rathaus Köln

Хатагтай Меркел жирийн иргэдтэй адил орон сууцны байранд амьдардаг…Энэ байрандаа Герман улсын Канцелороор сонгогдохоосоо өмнө амьдарч байсан…Европын хамгийн хүчирхэг эдийн засгийн канцелор Ангела Меркел бол үнэ цэнийг дээдэлсэн, амин хувийн ашиг сонирхлыг ардаа орхисон, зарчим, факт, бусдыг ойлгох сэтгэлээр жигүүрлэсэн манлайлалын нэгэн агуу жишээ юм…

Continue Reading

Гадаад мэдээ

ОХУ-ын сайд баатарлагаар өөд болжээ

Published

on

By

ОХУ-ын онцгой байдлын сайд Евгений Зиничев Арктикт болсон сургуулилтын үеэр өөд болсон талаар РИА Новосоти мэдээллэв.

55 настай байсан Зиничев Оросын Норилск хотын орчимд нэгэн иргэний амийг аврах гэж байгаад өөд болсон аж. “Евгений Зиничев нь Арктикийн бүсийг эрсдлээс хамгаалах сургуулилтын үеэр хүний амийг аварсан боловч өөрөө харамсалтайгаар өөд болсоныг дуулгаж байгаадаа харамсаж байна” хэмээн Онц байдлын яамнаас мэдээллэжээ.

Болсон нөхцөл байдлын талаар яамнаас тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Түүнийг өөд болохоос өмнө яамнаас гаргасан мэдээллээр бол Зиничев нь Арктикт очиж томоохон хэмжээний сургуулилтыг өөрийн биеэр хянаж байгаа талаар мэдээллэсэн байв.

Уг айлчлалын хүрээнд тэрбээр албаны бусад хүмүүсийн хамтаар Норилск хотод байгуулагдсан гал хамгаалах шинэ төвтэй танилцсан ба оны эцэст нээлтээ хийж ажиллаж эхлэхээр байгаа ажээ. Сайдын хувьд тэрбээр нэгжүүдийг гэнэтий осол гамшигийн үед хэрхэн ажиллах ёстойг өөрийн зүгээс зөвлөгөө өгч байжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өөрийн зүгээс Зиничевийн гэр бүлд “гүн эмгэнэл” илэрхийлж байгаагаа илэрхийлсэн талаар Кремлиний мэдэгдэлд дурьджээ.

Уг мэдэгдэлд дурьдсанаар Путин болон Зиничев нар Оросын аюулаас хамгаалах албадуудад олон жил хамт зүтгэсэн талаар дурьдсан гэнэ.

Continue Reading

Trending