Connect with us

Гадаад мэдээ

57 настай Николас Кэйж 26 настай эхнэртэйгээ ингэж танилцжээ

Published

on

Жүжигчин Николас Кэйж өөрийн эхнэр Рико Шибитатай гайхалтай амьдрал зохиож чадна гэдэгтээ итгэлтэй болсон шалтгаанаа тайлбарлахдаа эхнэр нь нисдэг хэрэм зэрэг хачирхалтай амьтдад дуртай гэдгээр нь мэдэж дүгнэсэн гэнэ.

“Бид Япон улсад танилцсан. Анх уулзахад л түүнийг гайхалтай бүсгүй гэдгийг нь мэдэрсэн. Бидэнд нэгэн ижил төстэй зүйл байлаа” гэж Кэйж өөрийн шинэ киноныхоо талаар ярилцах үеэрээ ярьжээ.

“Тэр яг л над шиг амьтдад хайртай. Би түүнээс чи ямар амьтанд дуртай вэ гэж асуухад нисдэг хэрмэнд дуртай хэмээн хариулсан юм. Би тэр үед хос нисдэг хэрэмтэй байсан учир шууд л бид хамт байж болох юм байна гэж дүгнэсэн” хэмээн тэр ярьсан байна.

Кэйжийн төлөөлөгчийн хэлсэнээр Кэйж болон Шибита нар энэ оны эхээр даруухан хурим хийсэн гэнэ. “Лас Вегас дахь Винн зочид буудалд цомхон, жижиг хэмээн хурим болсон” хэмээн төлөөлөгч нь хэлэв. Кэйжийн тоглосон “Гахай” хэмээх киноны нээлтэн дээр анх удаа олон нийтэд эхнэрээ харуулж байгаа нь энэ аж.

“Би түүнтэйгээ хамт зураг авахуулж байгаадаа сэтгэл хөдөлж байна” гэж Кэйж хэлэв.

Шибита нь Кэйжийн 5 дахь эхнэр бөгөөд “Үндэсний Баялаг” киноны од маань өмнө нь жүжигчин Патрисиа Аркуэттэтэй 1995-2001 оны хооронд, дараа нь Елвис Преслигийн охин Лиза Мэри Преслитэй 2002-2004 онд амьдарч байсан билээ.

Энэ оны эхээр Кэйж нэгэн радио нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярихдаа цар тахлын улмаас Шибитатай видео дуудлагаар сүй тавьсан гэсэн байна. “Тэр Нью-Йоркоо явж Японы Киото руу буцаж, би Невада руу буцсанаар бид 6 сар уулзаагүй байсан” хэмээн тэр ярьсан байна.

“Бид хамт байхдаа үнэхээр аз жаргалтай байж хамт байсан цаг хугацаа маань үргэлж гайхалтай байдаг. Ингээд би эцэст нь түүнд хандаж Чамтай гэрэлмээр байна гэж хэлсэн” гэжээ.

Ингээд Кэйж Шибита руу очир алмаазан сүйн бөгж илгээсэн байна. Энэ долоо хоногийн эхээр Николас Кэйж маань Амазон ТВ-ийн нэгэн драманд алдарт зоо паркын сургагч Жой Эгзотикийн дүрийг бүтээхээр болсон гэдгээ дуулгасан билээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Гадаад мэдээ

С.Амарсайхан Хятадын гадаад хэргийн сайдтай уулзжээ

Published

on

By

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан есдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Душанбе хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Ковид-19 цар тахлын нөхцөлд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг голлон ярилцав.

Шадар сайд С.Амарсайхан цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд БНХАУ-аас үзүүлсэн вакцины дэмжлэг ихээхэн тус нэмэртэй болсныг онцлон тэмдэглээд, хоёр талаас сүүлийн үед ярилцаж буй хилийн боомтуудаар ачаа бараа эргэлтийг түргэсгэх, нүүрсний экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг бууруулах зэрэг асуудалд бодит ахиц гаргахад анхаарал хандуулахыг хүсэв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И БНХАУ цаашид ч вакцин болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаа. Мөн Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах, хилийн боомтуудаар ачаа бараа эргэлтийг түргэсгэх асуудалд Хятадын талаас үргэлжлүүлэн анхаарал хандуулахаа илэрхийлэв.

Талууд түүнчлэн ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засаг, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов.
Энэ онд ШХАБ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцож, Шадар сайд С.Амарсайхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгчөөр оролцож байгаа юм.

Continue Reading

Гадаад мэдээ

16 жилийн төрийн тэргүүн байхдаа тэр нэг ч хамаатнаа ажилд томилоогүй

Published

on

By

16 жил төрийн тэргүүнээр ажиллахдаа Ангела Меркел нэг ч хамаатан садангаа төрийн албанд томилоогүй…Физикч, квантын химич мэргэжилтэй түүнд Герман улс баярлалаа, баяртай гэж хэлэн 6 минутын турш орон даяар алга ташин хүндэтгэл үзүүлсэн юм…

Тэр үл хөдлөх хөрөнгө, үнэтэй завь, хувийн онгоц худалдаж аваагүй…16 жилийн турш хувцаслалтынхаа стилийг өөрчлөөгүй… Нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгүүлч түүнээс “Бид таныг өмнө нь өмсч байсан хүрмээ өмссөн байхыг анзаарлаа…Танд өөр хүрэм байдаггүй юм уу” гэж асуухад Меркел: “Би төрийн албан хаагч болохоос загвар өмсөгч биш” гэж хариулсан байдаг…

Өөр нэг хэвлэлийн бага хурал дээр “Танд гэр орныг чинь цэвэрлэдэг, хоол ундыг чинь бэлддэг гэрийн үйлчлэгч бий юу” гэж нэгэн сэтгүүлчийг асуухад “Надад байхгүй ээ, шаардлага ч байхгүй. Нөхөр бид хоёр гэрийн бүх ажлаа өдөр бүр өөрсдөө хийдэг” гэж тэрээр хариулжээ. Өөр нэг сэтгүүлч “Та хоёрын хэн нь хувцсаа угаадаг вэ” гэж асуухад “Би ялгаад тэр угаалгын машинаа ажиллуулдаг даа” гэж хариулсан байдаг…

Besuch Bundeskanzlerin Angela Merkel im Rathaus Köln

Хатагтай Меркел жирийн иргэдтэй адил орон сууцны байранд амьдардаг…Энэ байрандаа Герман улсын Канцелороор сонгогдохоосоо өмнө амьдарч байсан…Европын хамгийн хүчирхэг эдийн засгийн канцелор Ангела Меркел бол үнэ цэнийг дээдэлсэн, амин хувийн ашиг сонирхлыг ардаа орхисон, зарчим, факт, бусдыг ойлгох сэтгэлээр жигүүрлэсэн манлайлалын нэгэн агуу жишээ юм…

Continue Reading

Гадаад мэдээ

ОХУ-ын сайд баатарлагаар өөд болжээ

Published

on

By

ОХУ-ын онцгой байдлын сайд Евгений Зиничев Арктикт болсон сургуулилтын үеэр өөд болсон талаар РИА Новосоти мэдээллэв.

55 настай байсан Зиничев Оросын Норилск хотын орчимд нэгэн иргэний амийг аврах гэж байгаад өөд болсон аж. “Евгений Зиничев нь Арктикийн бүсийг эрсдлээс хамгаалах сургуулилтын үеэр хүний амийг аварсан боловч өөрөө харамсалтайгаар өөд болсоныг дуулгаж байгаадаа харамсаж байна” хэмээн Онц байдлын яамнаас мэдээллэжээ.

Болсон нөхцөл байдлын талаар яамнаас тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Түүнийг өөд болохоос өмнө яамнаас гаргасан мэдээллээр бол Зиничев нь Арктикт очиж томоохон хэмжээний сургуулилтыг өөрийн биеэр хянаж байгаа талаар мэдээллэсэн байв.

Уг айлчлалын хүрээнд тэрбээр албаны бусад хүмүүсийн хамтаар Норилск хотод байгуулагдсан гал хамгаалах шинэ төвтэй танилцсан ба оны эцэст нээлтээ хийж ажиллаж эхлэхээр байгаа ажээ. Сайдын хувьд тэрбээр нэгжүүдийг гэнэтий осол гамшигийн үед хэрхэн ажиллах ёстойг өөрийн зүгээс зөвлөгөө өгч байжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өөрийн зүгээс Зиничевийн гэр бүлд “гүн эмгэнэл” илэрхийлж байгаагаа илэрхийлсэн талаар Кремлиний мэдэгдэлд дурьджээ.

Уг мэдэгдэлд дурьдсанаар Путин болон Зиничев нар Оросын аюулаас хамгаалах албадуудад олон жил хамт зүтгэсэн талаар дурьдсан гэнэ.

Continue Reading

Trending