Connect with us

Дотоод мэдээ

Нийслэлд өглөөний цайгаа гэртээ зооглохоос өөр хувилбар алга. Учир нь

Published

on

Уламжлал ёсоор өглөөний цайгаа аваад өрөөлүүгээ гэлдэрч явахдаа хоол хийлгүй хичнээн удаж шанага яаж барьдагийг заалгах дээрээ тулаад байгаагаа анзаарав.

Их хотын нүргээнд чимээ нэмж, ажилдаа сургуульдаа яарч байгаа шоргоолжин хүмүүс замдаа өндөг, мантуун бууз, дүфүний цай, халуун зайдас мэтхэнээр явдал дундаа гялс хооллоод байдгийг санаж УБ-т яадаг билээ гэж бодтол өглөө бүх дэлгүүр, үйлчилгээний газрууд тас хаалттай, кафе гуанзууд бүр сураггүй, 24-ийхэнийг эс тооцвол. Өглөөний цайг гэртээ л зооглохоос өөр хувилбар байхгүй юм байна шд.

Мань мэт нь яаж ийж байгаад л цагаа тулгадаг болохоор ажилруугаа шууд гарахуу, халуун цайнд түлэгдэх үү гэдэг сонголтонд унаж, мэдээж сураагүй биш ойлгомжтой. Сүүлдээ ч үд хүртэл өл даахгүй залуу нас гэж юу байдын болтой юм бодсон шиг, ажил ихтэй үед заримдаа үдийн цай ууж амжихгүй болонгуут шүлсээрээ унд хийгээд шууд цадаж, үйлт ходоодыг жийх шиг болно доо, яалт ч үгүй орой болоход хонхолзож хохийж махийсан амьтан бөөн мах зажлахгүй залгиад шөнөжин танил мангаснуудаа зүүдэлжугам. Энэ бол залуу цагийн хэрэг.

Үүлэн сүүдэр дайрахад даардаг болж, үдийн цай холдохыг андахаа байгаад ирэхээрээ хүн чинь өөр болж өдрийн хоол байтугай өглөөний ундыг хүртэл хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд зайлшгүй асуудал болгож оруулдаг юм байна ай хө зэ юү.

Манайд чинь үйлчилгээний салбар чухам цэцэглээд байдаг, гэтэл яав, зах зээлийг мэдэр л дээ … цаана чинь өглөөний цайг умартаад гүйж явдаг бүхэл бүтэн арми гудамжинд унаанд хөлхөж байна шд. Яг тэр замд нь отоод бүлээн сүүтэй цай, кофе, зөөлөн сэндвичийг шууд сайхан авч явахад нь бэлдээд, алив та мөнгөө л нааш нь, баруун зүүнээрээ солилцоход ердөө гурван секунд гээд инээмсэглээд зогсож байх хөөрхөн өнгөтэй цэвэрхэн түцхэнүүд байвал монголчууд урт наслах гээд байна таминь гсн. Явж сүүний фермтэй гэрээ байгуулдийм билүү …

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод мэдээ

Петровис: Иргэд бухимдаж түгээгчийг машинаараа шүргэсэнд харамсаж байна

Published

on

By

“Петровис” компани мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд:

“Петровис Групп нь ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрлүүдээс шатахуун нийлүүлдэг. Сүүлийн хоёр жил Ковид-19-ын вакцижуулалттай холбоотойгоор Петровис Групп нийгмийн хариуцлагаа ухамсарлаж шатахууны үнэ өсгөхгүй, алдагдалтай үнээр хэрэглэгчидэдээ хүргэсээр ирсэн билээ.

2021 оны наймдугаар сараа эхлэн хоёр сарын хугацаанд шатахуун нийлүүлэгч ОХУ-ын талаас үйлдвэрлийн урсгал засвар хийж, засвар нь удааширсантай холбоотой захиалсан шатахууныг төлөвлөсөн ёсоор нийлүүлээгүй.

Үүнтэй холбоотойгоор бид бүхэн ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрээс шатахуун худалдан авалтын захиалгынхаа талаас бага хувийг хилээр оруулж ирээд байгаа юм. ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүдээс ирэх аравдугаар сард үйл ажиллагаа хэвийн болж захиалга нийлүүлж эхлэхээ мэдэгдсэн.

Мөн шинэ гарц ирэлхийлж БНХАУ-ын үйлдвэрүүдээс шатахуун захиалсан боловч төмөр замын ачаа тээврийн зохицуулалтаас болоод нийлүүлэлт маш их удаашралтай байна. Эдгээр хүндрэлүүдийг давах туулахад Засгийн газрын зүгээс хурдацтай зөв шийдвэр гаргаж, тэрхүү шийдвэрийг дэмжин хамтран ажиллахад бэлэн байна.

Тиймээс бид бүхэн одоо байгаа шатахууны цөөн хоногийн нөөцөө хүртээмжтэй хүргэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж үйл ажиллагаа нь тасалдаж болохгүй Онцгой байдлын ерөнхий газар, түүний харьяа салбар нэгжүүд, Цагдаагийн ерөнхий газар, түүний харьяа салбар нэгжүүд, Эмнэлэг, эмнэлгийн түргэн тусламж, Хил хамгаалах ерөнхий газар, Эрчим хүч, Тагнуул, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд, Харилцаа холбоо, Шуудангийн үйлчилгээний байгууллагууд болон Петровис Группийг сонгон үйлчлүүлдэгэ эрхэм харилцагч байгууллагуудад урт хугацааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, тодорхой хязгаарлалттайгаар үйлчилж байна.

Хязгаарлалт үүсэж, хэрэглэгчдийн бухимдал үүссэнтэй холбоотойгоор станцын түгээгч нартай бүдүүлэг харилцах, даrаmтlах, машинаар шvрgэх явдал гарсанд гүнээ харамсаж, 2000 гаруй ажилтныхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд санаа зовниж байна.

Петровис Группийн зүгээс шатахууны нөөцтэй холбоотой дээрх зохицуулалтыг хийж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар шатахууны үнэ өсгөх, зохиомол хомсдол үүсгээгүй гэдгийг хариуцлагатайгаар албан ёсоор мэдэгдье!

2021 оны 9 сарын 21-ны өдөр, Мягмар гараг.” гэжээ.

Дотоодын шатахууны нэг сарын нөөцийг БНХАУ-аас импортоор бүрдүүлэхээр аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулан мөнгөө шилжүүлсэн бөгөөд вагон тавих хүсэлтийг БНХАУ-ын Элчин сайдад уламжилсан тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өнөөдөр мэдээллээ. 

Монгол Улс сард 38-40 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг бөгөөд үүний 95 хувийг ОХУ-аас, 5-10 хувийг БНХАУ-аас импортолдог байна. Ингэхдээ ОХУ-ын Роснефть компаниас сар бүр хамгийн багадаа 28 мянган тонн АИ-92 автобензин импортлох гэрээгээр харилцан үүрэг хүлээдэг аж. Гэтэл тус компанийн гол нийлүүлэгч Ангарскийн нефтийн комбинатад засвар хийгдэж байгаагийн зэрэгцээ цар тахлын нөхцөл байдлаас хамаарч есдүгээр сард 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн байна. Гэвч өчигдрийн байдлаар, ОХУ-ын Роснефть компани манай улсад есдүгээр сарын 16 хүртэл 7400 тонн АИ-92 автобензин нийлүүлсэн бөгөөд үлдэгдэл шатахууныг нийлүүлэх боломжгүйгээ илэрхийлжээ. 

Манай улс есдүгээр сарын шатахууны тогтмол хэрэгцээгээ хангахын тулд дотоодын таван аж ахуйн нэгж БНХАУ-ын Чайна ойл компанитай гэрээ байгуулсан байна. Тодруулбал, Петровис, Шунхлай, Магнай трейд, Содмонгол, Лекс ойл зэрэг компани гэрээ байгуулан шатахууны нэг сарын нөөц бүрдүүлэх 50 мянган тонн буюу 1037 вагон АИ-92 автобензин худалдан авахаар мөнгөө шилжүүлж вагоны кодоо баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын дутуу нийлүүлсэн шатахууны үлдэгдлийг БНХАУ-аас авахаар төлөвлөж байсан юм.

Хятадын талаас Монгол руу их хэмжээний ачаа барааг яаралтай татан авах ажлыг эрчимжүүлж байгаа тул төмөр замд вагон тавих боломжгүй, 10 дугаар сар хүртэл хойшлуулах саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Энэ нөхцөл байдлаас хамаарч манай аж ахуйн нэгжүүд өчигдрөөс автобензиний хэрэглээнд хязгаарлалт тавьсан гэдгийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон учирлав. 

Өнөөдөр 11.00 цагт БНХАУ-ын Элчин сайд Цай Веньруйтай Шадар сайд С.Амарсайхан, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл уулзаж, вагон тавих асуудалд яаралтай туслахыг хүссэн байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 16 хоног, Улаанбаатарт 4 хоногийн шатахууны нөөцтэй байгаа юм. Тиймээс аж ахуйн нэгжүүд нэг автомашинд өгөх бензиний хязгаарыг 30 мянган төгрөгөөр тогтоосноор, нийслэлийн шатахууны нөөцийг долоо хоног болгох боломжтой. 

БНХАУ-аас ирэх 1037 вагон автобензиний чингэлэг баталгаажсан бөгөөд УБТЗ хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Мөн 28-30 цистерийг суллаж, Улаанбаатар хот руу шатахуун тээвэрлэхээр бэлтгээд байгаа аж. Энэ ажлыг зохион байгуулахад 5-7 хоног шаардлагатай гэж тооцоолж буйг УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээллийн үеэр дуулгав.  

Засгийн газраас журам гарган 30 мянган тонн шатахууны нөөц бүрдүүлэх шийдвэр гаргасан ч аж ахуйн нэжгүүд хангалтгүй ажилласныг УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэлдээ тэмдэглэв.

Continue Reading

Дотоод мэдээ

Нара “Драмын театр”-ын орчмын газрыг хэн хэнд олгосон асуудлыг ухна гэв

Published

on

By

“Өглөөний мэнд. Нийслэлийн засаг даргын тамгын газрын гадна ирчихсэн байж байна. Жуковын талбайн газрын асуудлын талаар. Жуковын иргэд бас ирчихсэн байна. Hүүхдээ тэврээд бүгдээрээ газраа чөлөөлүүлэхээр ирчихсэн байж байна. Ерөнхий сайд 2021 оны 6 сарын 1-нд шийдвэр гаргасан.

Тэр нь ямар шийдвэр байсан бэ гэхээр Жуковын талбайг нийтийн эзэмшлийн талбай болгон олон нийтийн эзэмшлийн эдэлбэр талбай болгохоор шийдвэр гаргасан. Харин энэ шийдвэр нь Засаг даргын тамгын газар дээр ирээд гацчихсан байгаа. Өчигдөр Ардын жүжигчин Н.Сувд гуай хэвлэлийн хурал хийж байна лээ.

Би Н.Сувд гуай гэж хүнийг жаахан ч гэсэн ард түмний хайр хүндлэлийг дааж амьдраасай гэж хүсч байна. Сувд гуайн талаар дараа нь жичдээ ярилцая. Яагаад хотын даргын тамгын газрын гадна ирсэн бэ гэхээр өөрсдийн эдэлбэр газрыг хамгаалж авч үлдэхээр жагсаж байна. Хүмүүс боломж байвал бидэнтэй хамт шаардаад өөрсдийн олон нийтийн эзэмшил газрыг нэхэж аваад олон нийтэд нь зориулсан, хүүхэд хөгшдөд зориулсан газар болгохыг шаардах хэрэгтэй.

Би энд Д.Сумъяабазар даргыг гарч иртэл нь хүлээнэ. Одоо бол ажлын байрандаа байхгүй байгаа бололтой. Иртэл нь хүлээнэ гэж бодож байгаа. Ерөөсөө ичээдд байх юм байхгүй. Монгол улсын иргэн хүнд, хүүхдэд ээлтэй Улаанбаатар гэж хаана байна? Саран Ээж нийгэмлэг нийтийн эзэмшлийн талбайг эргүүлж өг, Сувд гуай битгий олон юм яриад гоё гоё юм яриад хэвлэлийн хурал хийгээд бай, энэ хууль бус ажиллагааг хийхийн тулд талбайг айл өрх бүрийн гишүүдэд 500 мянган төгрөг өгч байгаа.

16 жил энэ газрыг хашаалахдаа Сувд гуай өнөөдөр энд Алунгоо эхийн хөшөөг барих гэж байна гэж бодсон бол маш олон хүн дэмжээд өдийд баригдчихсан байх байсан. Битгий ингэж худлаа юм яриач ээ. Энэ газрыг Жуковын талбайн иргэдийн 80 хувь нь хүлээн зөвшөөрөөд барилга орон сууцжуулах, үзвэр музей болгохыг зөвшөөрсөн гээд ярьж байгаа.

Уучлаарай Сувд гуай. Миний гарт яг одоо 2 мянган хүний гарын үсэг байна. Та нар битгий ингэж ард түмнийг худлаа ярьж мунхруулж бай. Ойр орчимд нь амьдарч байгаа хоёр мянган иргэний гарын үсэг байна. Энэ бүх хүмүүс зөвхөн нийтийн эзэмшлийн талбайгаа хүүхдүүдэд зориулсан, тэнд амьдарч байгаа хүмүүст зориулсан зүгээр л ногоон талбай болгомоор байна, та хэвлэлийн хурал дээрээ цэцэг ногоо ургадаггүй тийм газар гэж ярьсан байна лээ.

Уучлаарай цэцэг ногоо ургадаггүй газар гэж хаана ч байдаггүй юм. Тэгж ярих юм бол усны ундаргатай их гоё газар байсан байна лээ. Тэр хавийн иргэд нь ярьж байна. Д.Сумъяабазар даргад хүртэл нь түгээгээд өгөөрэй. Бид энд Сумъяабазар даргатай маргах хийх гэж ирээгүй. Харин өөрсдийн удаа дараа өгсөн хүсэлтийн хариуг бид нарт одоо өгч байна.

Энэ ямар хүсэлт вэ гэхээр 9 сарын 2-нд мөн өгсөн. 9 сарын 14-нд бас өгсөн. Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гаргасан зарлигыг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ,энэ газрыг яах талаар ямар арга хэмжээ авах юм бэ гэсэн иргэдийн хүсэлт бүхий зүйлийг өнөөдөр авахдаа энэ дугаар руу ярь гэсэн. Одоо шууд яриад үзчих.

Сувд гуайг 16 жилд хаана хэзээ Ээж хөшөө барья, гоё хүүхдүүдийн төлөө гоё юм хийе гээд явж байсныг би нэг ч удаа сонсоогүй шүү. Нэг удаа сонсоогүй. Хэрвээ Сувд гуай энэ газрыг энэ иргэдэд нь өгөхгүй бол өшөө цаашлаад энэ Драмын эргэн тойрны газрын асуудал руу бид нар орно. Ямар шугамаар хэнд хэзээ яаж юу өгч энэ газруудыг зарсан юм бэ, хэн хэн эндээс хэд хэдэн хувь эзэмшсэн бэ гэдгийг бид нар ухна.

Тиймээс Сувд гуай энэ Саран ээж гэдэг энэ сайхан нэрээр ард түмэн, жинхэнэ ээжүүдийн, жинхэнэ хүүхдүүдийн газрыг булаахаа зогсоо! Энэ Гарамханд байна. Жуковын орчмын иргэн.”

Гарамханд: “4-р хорооны иргэдээс 80 хувь нь зөвшөөрсөн гэдэг нь ерөөсөө худлаа. Энэ яаж байгаа вэ гэхээр 200 гаруй хүний гарын үсэгтэй байгаа байхгүй юу. Гурван байр нэг СӨХ-тэй. Энэ СӨХ-ийн дарга нь 500 мянга нөхөн олговор олгоно гэж байна барилга барих зөвшөөрөл олго гэж хүмүүсээс санал аваад 216 өрхийн санал авсан. Энэ дотор ирсэн зарим хүмүүсийн гэрээс нь зурчихсан хүмүүс байгаа юм. Тэгээд гэрийнхэнийхээ эсрэг үзэлтэй ирсэн хүмүүс байна.

Тэр газрын чинь цаад тал нь 5-р хороо. Зөвхөн 4-р хорооны асуудал биш. Дүүргийн асуудал болчихсон болохоор бид нарт ногоон байгууламж хэрэгтэй. Өөр юу ч хэрэггүй. Спорт цогцолборын ямар ч хэрэг байхгүй. Хойноо бид нар хөл бөмбөгийн талбайтай болчихсон. Тиймээс их сайхан юм барих гээд хэрэггүй. Зүгээр л ногоон байгууламжтай нь үлдээчих гэж хэлмээр байна.” гэлээ.

Нарантуяа: “Сувд гуайн хэлж байгаагаар ашгийн төлөө бус газар гэж байгаа юм. Энэ газар чин сэтгэлээр бүтээх гэж явж байгаа гэсэн. Чин сэтгэл байсан бол 16 жилийн дотор хүн нээрээ нэг музей, ордон бол барьчихаж чадна. Өнөөдөр ард түмэн хүчээ нийлүүлвэл хөгшчүүлийн төлөө, хүүхдийн төлөө гол нь иргэдийн сайн сайхны төлөө байж чаддаг болсон.

Одоо энэ газрыг чөлөөлүүлье. Хамаа алга энэ хүмүүс ногоон байгууламж барьдаггүй юм байж. Бид нар өөрсдөө тэр юм хумыг нь бариад сандлыг нь бариад зүлэг ногоогоо тарьчихая!

Яаж л энэ иргэдийн газрыг аваад иргэдээс буцаад мөнгийг нь сааж авах вэ гэдэг дээр энэ хүмүүсийн толгой ажилладаг болчихож. Сувд гуай бол үнэхээр ичих хэрэгтэй. Та хэдэн үеэрээ Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж яваа билээ? Эцэг эхээсээ авахуулаад үр хүүхэд хүртлээ өчнөөн л зөөлөн сэнтийд заларч өчнөөн л хайр хүндлэлээр та явж байгаа.

Харин та ямар уйваагүй юм бэ? Ийм муухай юм хийчихээд өчнөөн 16 жилийн дараа чин сэтгэл л байсан шдээ гээд ярьж байдаг. Та битгий худлаа ярь. Би тань шиг уран цэцэн үгээр ярьж чадахгүй. Гэхдээ би ард иргэдийн төлөө өөрийн чин сэтгэлээрээ зөв буруу ч хамаагүй үгээ хэлээд явж байгаа хүн. Нара гэдэг хүн буруу яриад яваад байна лээ гэж та хэлж байна лээ.

Буруу яриад байх юм юу ч байхгүй. Та яаж зөв байсандаа чин сэтгэлээр 16 жилийн дотор хэнээс ч би энд гоё ээжийн музей баримаар байна гэж нэг ч дуугарч байгаагүй байж Анандбазар дээр гүйж очоод энд нэг музей баримаар байна гээд газраа зарчихсан юм уу тэ? Битгий ийм ичгүүртэй юм хий гэж Сувд гуайд хандаж хэлмээр байна. Тэр Саран Ээж холбоо ч дээ. Хэрвээ зөв байж чадахгүй бол хөгшин байна уу хамаагүй шүүмжлэх хэрэгтэй.

Хөгшин байна уу хамаагүй юмаа нэхэх эрхтэй. Яагаад хөгшин байхаараа, яагаад бид нарын хайрыг хүлээсэн хатны дүрийг бүтээсэн байхаараа бид нар танд талбайгаа өгөх ёстой юм бэ?” гэв.

Иргэн: “500 мянган төгрөг гээд 80 хувь нь зөвшөөрчихсөн гээд байгаа шдээ? Энэ бол тэгээгүй байхгүй юу. 70-80 -ийг нь 500 мянган төгрөг өгөөд санал худалдаж авсан байхгүй юу. Өдрийн хоолоо яаая гэж байгаа хүмүүс энэ хүнд үед 500 мянган төгрөг гэхээр өдрийнхөө юманд хууртаад авчихаж байгаа байхгүй юу.

Ирээдүйгээ бодож чадаагүй. Гэхдээ тэр дотор хэцүү байгаа, яана даа гэж байгаа хүмүүс байгаа. Нэгэнт мөнгөө авчихсан. Одоо эсрэг байгаа хүмүүс байгаа. Мөнгөндөө баригдаад. Ядарсан ард иргэдээ мөнгөөр ингэж авч болохгүй байхгүй юу. Сувд гуай чинь аягүй нэр хүндтэй хүн шдээ. Монголын ард түмэн хайртай. Томчууд энэ хүний нэр төрийг ашиглаж, болохгүй болохоороо энэ хүнийг нийтэд гаргавал энэ хүнийг хараад хүмүүс ойлгоно гэж тооцож байгаа байхгүй юу.”.

Нара: “Сувдаа гуай над руу 5 сарын 28-ний өдөр холбогдсон. Холбогдохдоо 9111 тэй дугаараас залгасан. Юу гэж хэлсэн бэ гэхээр Нара би өөрт чинь энэ газрын асуудлаа зөв ойлголт өгөх гэсэн юмаа. Та над дээр ирэх үү би тань дээр очих уу гэсэн. Би бол мэдээж хүндлээд яагаад Сувд гуай над руу ярьдаг юм бол оо гээд би тань дээр яваад очьё гэж хэлсэн.

Тэгсэнээ гэнэт би бодоод ер нь би тэнд очиж зөв ойлголт авдаг нь юу юм бэ? Сувд гуай өөрөө энэ зөв ойлголтоо өгөөсэй. Тэгээд би шууд өөрт нь мессеж бичсэн. Гэтэл Сувд гуай анх надтай юу ярьсан бэ гэхээр энэ газар бол хэдэн онд билээ нэлээн дээр үеийг хэлж байсан. Би энэ газрыг манай ээж болон хэн хэн гэнэ вэ баахан алдартай ахмад настнуудын нэрийг хэлээд энэ дээр бид ээж хөшөө барина гэж газрыг нь олгосон юм.

Тэгээд харин Ээж хөшөөгөө барьж чадахгүй явсаар байгаад ашгүй буянтай компани гарч ирээд бидэнд барьж өгөхөөр болсон юмаа. Би бол ингэж хардаж байгаа. Сувд гуай энэ газрыг ахмад настай, Монгол түмэнд хайрлагдсан олны нэрээр авангуутаа энэ бол ашиг сонирхолын төлөө Анандбазар гэдэг гишүүнд худалдсан байгаа.” гэлээ.

Иргэн: “Эмэгтэйчүүдэд асуудал тулгарч байхад Сувд гуай дугарч байсан уу? Өчигдрийн яриа нь айхтар уянгын халилтай, ийм гоё юм ийм алдартай ээжүүд гээд. Бид нар ээжүүдийнхээ ачийг, Монголын эмэгтэйчүүдийн сайн сайхныг Сувдаас дутуу мэдэх юм уу? Сувд ганцаараа ээжтэй юм уу? Сувд ганцаараа од юм уу хаашаа юм? Бид бүгдээрээ л ээжтэй.

Миний ээж ч гэсэн алдартай. Хүн болгоны ээж алдартай. Зөв юм байсан л байх. Гэхдээ ингэж алдаршуулдаггүй байхгүй юу. Эмэгтэйчүүдэд асуудал үүсч, урагшаа явж байхад энэ хүн дуугарсан уу? Ээжүүдэд хайртай бол ээжүүдийн талбай, залуу эмэгтэйчүүд тэнд хүүхдээ тэрэгтэй нь түрээд явах замгүй шүү дээ. Насаараа би тэнд амьдарч байгаа болохоор мэдэж байна.

Continue Reading

Дотоод мэдээ

Эмүжин: Бухын хүзүүнээс хатуу, бусдын “шаш”ны пасторыг яадаг юм байгаан?

Published

on

By

Яруу найрагч Р.Эмүжин төр засгийг, тэр дундаа ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүмжилсэн байр суурийг илэрхийлээд байгаа билээ.

“МОНГОЛ ШАНХАЙН ТУУРГАНД НЭГДЭЭГҮЙ БОЛОХООРОО Л ХӨГЖӨӨГҮЙ ГЭНЭ ЭЭ…

За энэ үгийг Д.Оюун-Эрдэнэ гэдэг бацаан ч хэлчихээд байгаа юм биш. Д.Сумъяабазар ч гэнэт ухаарчихсан юм биш. Манай уншдаггүй, боловсордоггүй Ерөнхийлөгчийн тархийг бүс нутгийн хөгжил, Шанхайн сунгасан гар, их хэмжээний мөнгө ярьж угаадаг нэг хүнд гар байна.

Хэн гэдгийг нь цөөнгүй хүн гадарлаж л байгаа байх. Ам панааланд нь автангуутаа мань Баттулга “Би сайн ойлгохгүй байна, миний огт мэддэггүй сэдэв юм аа, тэгээд ШХАБ чинь цэргийн эвсэл юм уу, эдийн засгийн хамтрал юм уу, судалъя” энэ тэр гэж хэлж чадахгүй, мэддэг чаддаг царайлаад толгой дохиод дохилздог цэцэг шиг жаахан сууна. 

Тэгээд ам авч давхидаг морь шиг их мэддэг мундаг удирдагч болох гээд баахан салхилж давхина. “За чи цэргийн хүн, офицер хүн, үүнийг чи л хийхгүй бол өөр хэн?” гээд л Хүрэлсүхийг хөөргөднө… нэг иймэрхүү зарчмаар яригдсаар байгаад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хаалгыг тогшоод Монгол Улс ардчилсан дэлхийн өмнө, тусгаар тогтнолыг маань даян дэлхийд баталгаажуулсан НҮБ-ын батлахаа бариад зогсож байх юм.

Хил хязгаарын маргаанаа шийдвэрлэх гэж байгуулсан, улмаар 20 жилийн өмнөөс Шанхайн тав нэртэйгээр танигдсан, эдүгээ 8 улсыг эгнээндээ багтаадаг энэ байгууллагад элссэнээр монголчууд төвийг сахисан байр сууринаасаа алхам ухрах нь эргэлзээгүй. Сумъяабазарын хэлснээр суга үсрээд хөгжих нь юу л бол. Ингэхэд Сумъяабазар ярьж байгаа юмаа өөрөө ойлгоо болов уу? 

Тэгж яривал тэр найман гишүүнийх нь хамгийн ядарсан нь болох Тажикстан газар нутгийнхаа нэлээдгүй хэсгийг Хятадад тавиад туучихсан л байна даг. Цаашдаа хятадууд цэргийн хамтарсан арга хэмжээг ШХАБ-аар дамжуулан авч эхэлбэл Монгол Улс хурандаа Хүрэлсүхээр удирдуулаад цэргээ мордуулах юм уу, хаашаа юм. БНХАУ-ын тархи, зүрхэнд Шанхайн улс төрийн баг хэдэн жил туйлж байгааг бүгд л харж байгаа.

Тийм ч болоод ШХАБ сүүлийн үед нэг бүс нэг хөгжил нэг удирдагч яриад, хөөрхөн инээдэг болчихоод удаж байна. Харин энэ хөгжил ярьсан, мөнгө үнэртсэн, их гүрний дээрэлхүү бодлого давамгайлсан хувьслын цаана юу болж байгааг Шинжаан Уйгар, Өвөрмонголоос олж хараарай. 

Кодоор нь тухайн айлд хэн орж гарсныг шалган байцаадаг, айлаас айл, хошуунаас хошууны хооронд цагаан хуудас авч зорчдог, зочилдог гээд хүний эрх зөрчсөн олон хэв шинж нэгэнт тогтоод амжсан. Дээр нь хажуу хошууныхаа айлд ямар зорилгоор очсон, юу ярьсан зэргээ хүртэл тайлагнадаг гэж мэдэх үү?

За зүгээр, хамгийн энгийн үгээр хэлье. Дэлхийд бүртгэлтэй, НҮБ-д данстай Монгол Улс өөр аль нэгэн эвсэл, холбоонд элсэхгүй л бол болохгүй байна уу? Тэр тусмаа олон улсын харилцаагаа дэлхийн тавцангаас сайн дураараа татан буулгаж, Казакстан, Хятад, Орос, Тажикстан, Киргиз, Энэтхэгт аваачиж харъяалуулахгүй л бол хоцрогдох гээд байгаа юм уу? Энэ байгууллагын гишүүн орнууд бүгд нэг хүний удирдлагыг шүтдэг, ганц хүний ноёрхолд баригддаг.

Цаана чинь Их Британи хүртэл Европийн холбооноос гарч байна. Гэтэл монголчуудад холбоо, эвсэл, хамтрал нэртэй гав дөнгө л дутаж гэнэ. Тэр ШХАБ гэдэг чинь Элбэгдоржийн хэлснээр ломбард байгаад, их хэмжээний мөнгө өгдөг юм бол тусгаар тогтнолоо барьцаанд тавьж авчирсан мөнгө чинь энэ улс оронд хэрэггүй. Тэгээд ч ШХАБ эдийн засгийн чиглэлээр ямар ч алхам одоохондоо хийгээгүй байгаа. 

Хоёр хөрштэйгээ хил хязгаарын ямар нэгэн маргаангүй Монгол Улс ямар юмаа хийх гэж ШХАБ-д элсэх гээд байгааг Баттулга, Оюун-Эрдэнэ хоёр өндөр төвшинд ойлгоод, цаашдын гаргалгааг нь хийсэн юм байлгүй. Арай энэ хэдэд маань QR код зүүчихээгүй байлтай юм аа. ШХАБ-д элсэхгүй л бол геополитикийн бодлогоосоо арчаад, газрын хөрснөөс хуулаад, бүс нутгаасаа хөөнө гэнэ үү? Монгол ШХАБ-д элсээгүй болохоороо л хөгжихгүй байгаа юм уу, эсвэл ЖДҮ-чид нь хувааж идээд залгиад байгаа юм уу? 

Ядаж ШХАБ-д элсэх гээд байгаа шалтгаан, үндэслэлээ учиртай тайлбарлаж болдоггүй ээ? Хоёр том гүрний дунд байршилтай байгаа маань л өөрөө ШХАБ-д элссэнээс өөрцгүй хангалттай газарзүйн хувь тавилан байлтай. Америктай асуудалтай Ираныг, гуравдагч хөрш мөрөөддөг Монголыг Шанхай бугуйлдчихаад байгаа нь л үнэн юм даг. Яг үнэндээ энэ байгууллага өөрийн байр сууриа өөрөө тодорхойлсон уу гэдэг асуулт бас гарч ирнэ.

Хоёр хөршийн маань хожоогоор хөдөлдөг, хувирдаг, цэргийн, эсвэл эдийн засгийн чухам аль нь болох хандлагатай гэдгээ албан ёсоор зарлаж баталгаажуулсан уу? Дэлхий хоёр хуваагдаад, их гүрнүүд хоёр талцаад удаж байхад мөнгөнд үнэр, олон улсын харилцаанд бодлого, хөгжилд зүг чиг гэж байдаг юм шүү!”

“Хоёр хамбыгаа гоочилж шүүмжлээд зөндөө л удлаа. Гэхдээ тэдний хэлсэн “Орчин цагийн шинжлэх ухаан нялх байна” гэсэн үгний цаад утгыг ухах гэж хэн ч бодсонгүй. Чойжамц хамбын түгээсэн шидэт үрэлний сураг гарахад нуулгүй хэлэхэд би өөртөө баярлав.

Түүний санал болгоод байгаа Мана4, Сороол4, Чацаргана5 гэсэн тангуудын хүчээр өвөлдөө ханиадгүй, өнөө муу битүүрэх дуртай уушги маань үнэгэн дах нөмөрсөн мэт хүйтнийг давдаг болохоор тэр. Нацагдорж маарамбын яриад байгаа хар үрэл ч манайд яг одоо байж л байна. Чун5, Үзэм7, Норов7 гээд л үргэлжилнэ. Чун5-ын тайлбар дээр ” Нянг нядална” гэж байдаг юм билээ.

Хүүхдэд чинь том хүний жороор антибиотик бичиж өгөөд, цагаар нь уулгаад байхад л эдгэхгүй зууралдаад байгаа ханиадны ард энэ тангуудын хүчээр нэг биш удаа гарч л байлаа. Тангуудын нэрний ард байгаа тоо бол найрлагад нь орсон эмийн ургамлын тоо юм. Дээр нь нэмж хэлэхэд дээрх тангуудын олонх нь таван махбодийн халуун хүйтний тэнцвэрийг барьж, хүйтэн хий хөөнө гэдэг.

За хүү бид хоёр л лав уушгины асуудлаар олон ч эмч, эмнэлгийн царай харж хэдэн өвлийг хэржигнэж, хүржигнэж барсан. Хүүхдийнх нь цээжинд муур ороод үүрлэчихсэн юм шиг шуухитнаж пижигнээд хоноход ямар ээж бүтэн нойртой хонох вэ дээ. Цаг хугацаа алдаж, мөнгө ч их үрсэн. Харин ардын уламжлалт эм тантай золгож танилцсанаасаа хойш хий ханиалга гэдгийг мартсан даа.

Монголчууд 300 гаруй эмийн чанартай өвс ургамал олоод хивчихдэг таван хошуу малынхаа махыг хүртэж буй болохоор корона тусахгүй байгаагаараа хаа сайгүй гайхуулж байна. Тэгвэл тэр эмийн ургамлуудыг чинь малын ходоодоор дамжуулж мах болголгүй, шууд тан болгоод үйлдвэрлэчихсэн хэрэг шүү дээ, ойлгож ядаад, олноороо шоолоод байх юу байна?

Мал идээд мах болчихоороо эм, манай хамба нар эмийн ургамлаа нунтаглаж уутлаад өгөхөөр хошин шог болчихдог нь ямар учиртай юм. Чех, Польшид Монголын уламжлалт эмнэлгийн эмч нар аль эрт албан ёсны зөвшөөрлөө аваад, хүлээн зөвшөөрөгдөөд, эм тангийн үйлдвэр хүртэл нээчихээд байна. Дээр нь нэмж хэлэхэд корона уушги барьж хүндэрдэг вирус. Далайн эргийн чийглэг, хүйтэн орнуудад ид хүчээ аван галзуурч байна. Тиймээс уушгиа тордож, халуун чанартай уламжлалт тангаа хүртэж явахад алдах юм үгүй, ам уралдан шүүмжилж гоочлоод байх шаардлага ч үгүй.

Би хувьдаа шоглож шүүмжлэх шалтгаан олж харахгүй байна. Харин ч нэгэн насны амьдралаа зориулан сурч мэдсэнээ хоёр хамба маань хав дараад суухын оронд ард түмэнтэйгээ хуваая л гэлээ. Магадгүй тэд дархлаа сайжруулах найрлагатай эмийн ургамал, тангуудыг зохих тунгаар хольж, хэн хүн хүртэхэд амар болгоод олондоо түгээх гэж бодоо биз.

Би ч гэсэн уушги, ханиадны нэлээдгүй гашуун танг зөгийн бал, тарианы гурил, шар тостой зуурч бөөрөнхийлөөд хүүгээ гурван настайд нь уулгаж дөнгөөд л байсан юм даа. Уушгины дутуу төлжилттэй төрсөн, амьсгаа авах гаргах хооронд цээж нь атгасан гарын дайтай хонхойгоод орчихдог нөхөр байснаа мэдэхгүй үүнийг уншвал нэрэлхэж зэмлэх л байх. Аа бас амоксициллиний ампулийг нь султган асгаж байгаад, дотор нь тангаа чихээд хүүхдэд уулгадаг нэг боломжийн арга бий.

Олонх танг хонины шөл, үхрийн тойгны шөл, халуун сүүгээр даруулж уух зааврыг нь бодсон ч дархлааны чанартай. Дашрамд, би гэдэг хүн Гандан хийдээр насандаа ганц шагайж сонирхсон, Манбадацангаар өнгөрсөн жил нэг удаа орж үзсэнээс цаашгүй хэнэггүй талдаа хүн. Тэгээд ч уламжлалт анагаах ухаан бол шинжлэх ухаан болохоос сүсэг бишрэл, шашин ерөөс биш.

Ардын уламжлалт тангийн эмийн сан Алтжин бөмбөгөрийн урд, бас Манбадацанд байдгийг сайн мэднэ. Аа тэр хамба нарын өгөөд байгаа алдарт хар болон шидэт үрлийг хаанаас яаж авахыг би мэдэхгүй шүү. Учрыг нь таниад ирэхээрээ ээж нар өөрсдөө хэрэгтэй тангуудаа холиод, сэтгэл сүү хоёроо тарни болтол нь нэмэрлэж байгаад бөөрөнхийлчихнө дөө.

Мухар сүсэг, манхагт эм гэдгээ ялгаж салгаж ойлгохтойгоо болчих юмсан. За тэгээд мунхаг тэнэг гэнэ үү, хамаагүй. Зүгээр л, мэддэгээ бичив”

Continue Reading

Trending