Connect with us

Сайхан Түүхүүд

2 өрөө байраар шагнуулжээ

Published

on

Хатанбаатар Магсаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Монголын баруун хязгаар Ховд аймгийн Ард Аюушийн талбайгаас Монгол төрийн далбаагаа үүрээд хэт холын зайн гүйлтийг өнгөрсөн зургаадугаар сарын 2-нд эхлүүлж, эх орны зүүн хязгаар Дорнод аймаг хүртэл 2127 км замыг 46 хоногт туулж Монголын хэт холын зайн гүйлтийн рекордыг шинэчлэн тогтоосон билээ.

Түүнийг өнгөрсөн долоо хоногт ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг багийн гишүүдийнх нь хамт хүлээн авч Батлан хамгаалахын сайдын тушаалаар ахлах ахлагч Э.Даваажамцыг “Дайчин алдар-III” медалиар шагнасныг нь гардуулан өгч, дурсгалын сэлмээр шагнасан бөгөөд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс цугласан хандивын мөнгийг хүлээлгэн өгсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Мөн “Таван нүдэн” брэндийг үүсгэн байгуулагч Б.Батзаяа ахлах ахлагч Э.Даваажамцад “Мongol army” цаг болон хүзүүний зүүлт дурсгасан юм.

Тэгвэл өчигдөр Ховд аймгийн удирдлагууд, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, иргэд ахлах ахлагч Э.Даваажамцыг гэр бүлийнх нь хамт ёслол хүндэтгэлтэйгээр угтан авчээ. Ийн Ховд аймгийн удирдлагууд Э.Даваажамцын гэр бүлийг хоёр өрөө байраар шагнаж, хамт 2127 км зам туулсан багийн гишүүн тус бүрт нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон байна.

Мөн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлагууд ахлах ахлагч Э.Даваажамцад 10 хоногийн цалинтай чөлөө олгожээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Сайхан Түүхүүд

“Машины бензин яах вээ. БИНЗЭЭН дууслаа шүү!”

Published

on

By

“Лантуун Дохио” ТББ-ыг үүсгэн байгуулагч Ганжавхлан өөрийн хуудсаараа өгүүлжээ.

“Бинзен яахвээ, БИНЗЭЭН дууслаа шүү ! Бинзээн дуусаад ч удаж байна даа. Эхлээд ч яахав 92, саагисан үедээ 95 хийгээд давхиж л явлаа. Цар тахал, утгагүй хөл хорио, улс төржсөн корона гэж эдийн засгийнхаа хоолойг боомилон бүх нийтээрээ 80 гэдэг бинзен руу шилжив.

Тэртээ тэргүй бинзен авах мөнгөгүй болчихоод байхад ТӨР гэж нэг аврагч гарч ирээд дөнгөж шар асангуут л 20-д хийж өгөөд жаахан жаахан явуулаад байлаа. Хүмүүс мөнхийн ингэх юм шиг санасаар, амьдрал явсаар. Нөгөө муу 20-оороо нэг амьсгаа авч, зарим нь бүр уучихсан хөлчүү бүгд завиа сэлүүрдсээр байгаад ЖАРГААНА гэдэг арлын эрэг дээр иртэл зорилгодоо хүрсэн ЦӨӨХӨН хэсэг хүмүүс хүрэх газраа хүрээд туйлдсан түмнийг далайд нь хаяж орхив.

Үнэгүй бэлэн хоол үүрд байна гэж бодсон бидний буруу юм. Яг эрэг дээр ирэхийн алдад бүр эгшиглэнт хөгжим сонсгож, 20 байснаа хэд дахиныг илүү өгч, амьдрал ийм л байх юм шиг мөрөөдлийн цэцэг ургуулав. Туйлдсан түмэн гэрэлд найдан уучихсан ч, зутруу ч завиа сэлүүрдсээр. Хэнийг хааш нь хүргэж өгч, хэний зорилгыг биелүүлж байгаагаа ч мэдэх сөхөөгүй …

Нэгэнт их далайд биш хуурай арал дээр гараад ирчихсэн хүмүүс дураараа дургиж эхлэв. Амьтны ферм 21-р зуунд Монголд морилов. Хэд хэдэн жижиг арал дээр бүгд хуваагдаад гарч болох байсан ч хэтэрхий өндөр, хүрэхийн аргагүй өндөр арал дээр хэдхэн хүнийг хүргээд өгчихөв бүх нийтээрээ.

Үүн дээр нэмээд хүмүүсийн сэтгэлийн бинзээн дуусав. Их далайн шуурганд усанд живсэн хүмүүсээ татаж гаргаж байсан аврах ангиа ад үзэж гадуурхан, өдөр шөнөгүй хэцүү нөхцөлд ажиллуулж, идэх хоолноос нь хүртэл хумслан бинзен хийсэн ч сэхэхээргүй сэтгэлзүйтэй болгов. 20-г өгч байгаа дарга нараа шүтэж хажуудаа байгаа эрднээ умартав.

Завийг авч яваа хамгийн гол хүч болох сэлүүрчидээ ад үзэв, энгийн жижиг бизнесүүд үйлчилгээний салбарынхандаа үүрдийн өстэй юм шиг хандаж устгаж үгүй хийв. Хойшоо гараад хэдэн уул дамнаад яваад үзээрэй. Бинзен байсан ч авах мөнгөгүй, аль дээр бинзен дуусчихсан, бинзен өгсөн ч сархаданд живээд сэтгэлийнх нь бинзен эрт цагт дууссан гундсан нийгэм, гутарсан сэтгэл дүүрэн байгаа шүү.

Удахгүй наад улс төр хийгээд байгаа бинзенийг чинь уралдаж авах хүмүүс байхгүй л болох болов уу ??? Хүмүүст талх биш гэрэл хэрэгтэй байна, үзүүлэн тоглолт попролт биш энгийн үнэн шударга ёс хэрэгтэй байна !

Ч.Ганжавхлан“.

МОСКВА. /Газета/. Дотоодын зах зээлд үүсээд буй нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд Засгийн газар бензиний экспортод түр хориг тавих боломжийг хэлэлцэж байна хэмээн ОХУ-ын Шадар сайд Александр Новак мэдэгджээ.

Энэ талаарх асуудал тус улсад хавраас хойш яригдаж байгаа аж. Биржүүд дээр үнийн дарамт учирснаас гадна нөхцөл байдал нэлээд тогтворгүй хэвээр байна.

Шатахууны экспортыг түр хязгаарлах саналыг Эрчим хүчний яам ойрын хугацаанд танилцуулна гэж ОХУ-ын Шадар сайд Александр Новак мэдэгдсэн байна.

“Ерөнхийдөө бид дээрх саналыг нэмэлтээр авах арга хэмжээ гэж харж байгаа. Учир нь эрэлт хэрэгцээ нэмэгдэж, бид дотоодын зах зээлийг бүрэн хангах шаардлагатай байгаа юм” хэмээн тэрбээр мөн мэдэгджээ.

Харин Сангийн орлогч сайд Алексей Сазанов сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, шатахуун экспортлохыг түр хориглосноор газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар хэлбэрээр төсвийн орлого буурахгүй гэжээ.

“Шатахууны экспортыг бууруулвал онцгой албан татвар нэмэгдэнэ. Тодруулбал, шатахууныг экспортлохгүй учир шатахуун онцгой албан татвар төлөгдөж буй дотоодын зах зээлд шилжинэ гэсэн үг юм” хэмээн тэрбээр тайлбарлав.

ОХУ-ын нефтийн компаниуд 5 дугаар сард шатахууны экспортыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 25 орчим хувиар бууруулжээ. Дотоодын зах зээлийн байдал хэцүүдвэл газрын тосны бүтээгдэхүүний экспортод хориг тавих тухай асуудлыг хэлэлцэнэ гэдгийг Александр Новак тухайн үедээ цохон тэмдэглэсэн байна. Гэсэн ч тухайн үедээ эрэлт хэрэгцээг хангах хангалттай хэмжээний нөөц байсан аж.

“Хориг тавих алхам нь эгзэгтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд л авах арга хэмжээ юм” хэмээн А.Новак мэдэгдээд Оросын түлшний зах зээлийн нөхцөл байвал тогтвортой, газрын тосны бүтээгдэхүүний үнэ инфляцийн түвшинд хүрч өсөж байгааг цохон тэмдэглэв.

Он гарснаас хойш ОХУ-д шатахууны үнэ 2.9 хувиар өсжээ.

Өнгөрсөн онтой харьцуулахад энэ жил нефть болон газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд 2 дахин өссөн бол ОХУ-ын шатахуун түгээх станцуудад бензиний үнэ дунджээр 2.9 хувиар өсөж, дизель түлшний үнэ 2.7 хувиар нэмэгдсэн байна.

ОХУ Аи-95 бензиний үнийн хямд байдлаар европын 32 орноос хоёрдугаарт жагсаж байгаа тухай “Риа Новости” агентлаг 7 дугаар сарын 26-нд мэдээлжээ. Харин хүн амын дундах түлшний хүрэлцээний байдлаар16 дугаар жагссан байна.

“Tass” агентлагийн мэдээлснээр, Аи-92 маркын шатахууны үнэ ОХУ-д 7 дугаар сарын 19-23-нд 7 копейкоор нэмэгдэж, литр нь 45.86 рубль болжээ. Харин Аи-95 шатахууны үнэ 9 копейкоор нэмэгдэж, 49.35 рубль, дизель түлшний үнэ 4 копейкоор нэмэгдэж, 50.16 рубльд тус бүр хүрсэн байна. Татварын системийг ОХУ-д газрын тосны үнэ маш бага эсвэл өндөр нөхцөлд ч шатахуун түгээх станц дахь бензин, дизель түлшний үнийг тогтвортой байхаар бий болгосон байдаг аж.

Continue Reading

Сайхан Түүхүүд

Б.Отгон: Боксын холбооны асуудлын шалтгаан бол МӨНГӨ!

Published

on

By

Б.Отгон сэтгүүлч боксын холбоонд үүсээд буй асуудлаар дараах байр суурийг илэрхийлэв.

“Нанчилдааны цаад шалтгаан нь ердөө л МӨНГӨ!!! Боксын холбооны хагас жилийн санхүүжилт нь ТЭРБУМ төгрөг. Хөлсөө урсгаж буй тамирчид нь ямар ядуу амьдарч байгааг Э.Цэндбаатар ярилаа. Гэтэл Боксын холбооны хагас жилийн санхүүжилт ТЭРБУМ давжээ. Энэ их мөнгө тамирчиддаа очдоггүй, харин холбооны нэр барьсан бүлэглэл үүнийг мэднэ.

Олимпийн эрх, медаль авах нэрээр халхавчлан төр, төрийн өмчит компаниудыг дээрэмддэг улс төр болон спортын алдартнуудын бүлэглэл аль хэдийн бий болжээ. Карьер нь дууссан олимп, дэлхийн аваргууд аль нэг спорт холбоонд ХАЧИГ шиг наалддагийн учир нь ердөө л энэ бохир мөнгөнөөс хүртэх хувь юм.

Улсын төсөв, ивээн тэтгэгч төрийн болон хувийн өмчит компаниуд, Олон улсын байгууллагаас ирж буй санхүүжилтийг тэд хувааж иднэ. 2021 оны 4-7 сар буюу дөрөвхөн сарын хугацаанд зөвхөн улсын төсвөөс боксын холбоонд ХАГАС ТЭРБУМ төгрөгийн санхүүжилт олгожээ. Он жилээр нь тооцвол ойгүй их мөнгө болно.

Энэ хугацаанд Боксын холбооны Ерөнхийлөгчөөр ажилласан Салхитын мөнгөний орд буюу “Эрдэнэс силвер” Төрийн өмчит компаний захирал асан Т. Мөнхбаяр гэхэд Боксын холбоонд хагас жилийн дотор 500 сая төгрөг өгснөө тайлагнажээ. Хагас жилийн дотор ТЭРБУМ төгрөг олдог бизнес Монголд байна уу ? Боксынхоны нанчилдааны шалтгаан нь тэрбум, тэрбумаар хэмжигдэх энэ МӨНГӨ л юм байна.

Сэтгүүлч Б.Отгон 2021.09.15” гэжээ.

Continue Reading

Дотоод мэдээ

Яагаад “Гараар татсан үхрийн махтай” гэсэн шошгоо “Үхрийн махтай” хэмээн өөрчлөв?

Published

on

By

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчдийн Төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ ийнхүү өгүүлжээ.

Хаяг шошго зөрчил асуудлаар ирсэн гомдлыг шийдвэрлэлээ. “Гараар татсан үхрийн махтай” гэх шошгоо өөрчилж “Үхрийн махтай” болгон худалдаанд эргэн нийлүүлж эхэллээ.”

Мөн ШӨХТГ-аас гаргаж байсан өмнөх шийдвэрүүдийн талаар танд хүргэж байна.

“Монголын Үндэсний их сургууль нь “Монголын үндэсний их сургууль-Монголын хамгийн том их сургууль” гэж өөрсдийгөө тодотгож, цахим хуудас  болон нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр реклам, зар сурталчилгааг түгээсэн байна. Энэ нь Зөрчлийн тухай хуульд  хуулиар хориглосон зар сурталчилгаа захиалсан, бүтээсэн, түгээхийг  хориглосон  зүйл заалтыг зөрчсөн болох нь хяналт шалгалтын үед тогтоогдсон юм.

Өөрөөр хэлбэл Монгол хамгийн том сургууль гэдгийг хэн тогтоодог, хаанаас, ямар байгууллага гаргадаг нь тодорхойгүй байхад өөрсдийгөө хамгийн том сургууль гэж тодотгох нь хэрэглэгчийг төөрөгдүүлж, зөв сонголт хийхэд сөргөөр нөлөөлж байгаа юм.  

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Монголын Үндэсний их сургууль-Монголын хамгийн том их сургууль” гэх зар сурталчилгаа түгээсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн тул  Монгол Үндэсний их сургуульд  тус хуульд заасны дагуу торгууль ногдуулав.”

“Өнгөрсөн долоо хоногт Шадар сайдын ивээл дор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас санаачлан “Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо”-той хамтран “БИД ХЭРЭГЛЭГЧ” хэлэлцүүлэг Төрийн ордонд болсон билээ. Тус хэлэлцүүлгийн үеэр Шадар сайд Я.Содбаатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн асуудлаар нийтийн тээвэр, явган хүний зам, барилга байгууламжийн стандарт, нөхцөл байдлыг шалгах үүрэг даалгавар өгсөн.

Тус үүрэг даалгаврын хүрээнд 10 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт маршрут гаргаж өрхийн эмнэлэг, хороо, халамжийн газар, мөн нийтийн тээвэр/автобусаар/ зорчих, үйлчлүүлэхэд ямар хүндрэл гардаг тухай бодит байдалтай нь танилцлаа.

Хяналт шалгалтын үед цаасан дээр буусан стандарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаардаггүй, огт хэрэгждэггүй, байдаггүй болох нь өрхийн эмнэлэг, хороо, нийтийн тээврээр үйлчлүүлэхэд харагдаж байлаа. Тухайлбал тэргэнцэртэй иргэдийн зорчих зам талбай, орж гарах хаалганы өргөн гээд бүгд стандартын бус байсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон юм”

“2020 оны 4 сарын 1-нээс хойш импортоор орж ирсэн авто машины гаалийн мэдээллийн түүхийг  Е-баримт апп болон Гэрэгэ киоск ашиглан хэрэглэгч бүр харах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл е-баримт апп ашиглан тухайн авто машин үйлдвэрээс гараад  хэдэн жил явсан, ямар гэмтэл авч, ямар засвар хийлгэж байсан гээд бүхий л мэдээллийг хэрэглэгчид гар утаснаас хардаг  болно гэсэн үг. Шалгахдаа Е-баримт апп→Төрийн үйлчилгээ→Гаалийн ерөнхий газар→Гаалийн лавлагаа→Тээврийн хэрэгслийн бүртгэл шалгах гэдэгт авто машины арлын дугаараа оруулахад энэ бүх мэдээлэл гарч ирнэ. 

Харин  “Гэрэгэ киоск” нь нийслэлийн бүх Нэг цэгийн үйлчилгээ, АТҮТ, УБЕГ, 12 аймагт  нийт 60 байршилд байрладаг тул гар утаснаас мэдээлэл авах боломжгүй иргэд уг үйлчилгээг “Гэрэгэ киоск”-оос авах юм.  

Уг асуудалд Сангийн яамны харъяа  Гааль татвар, санхүү мэдээллийн төв голлон ажиллаж, ШӨХТГ-ын Хэрэглэгчийн мэдээллийн төвд ирсэн гомдлыг үндэслэж, Авто тээврийн үндэсний төвтэй хамтарсаны үр дүнд  ийнхүү ажил хэрэг боллоо. 

Түүнчлэн импортоор орж ирж байгаа автомашины 4 талын бодит зураг, одометрийн заалт гэсэн чухал мэдээллийг ч  иргэд нээлттэй хянах юм. Ингэснээр сэлбэг нэрээр орж ирээд угсрагдах, осолд орсон мөртлөө засварлагдан шинэ гэж зарагдах нөхцлийг хааж, авто машин хэрэглэгчдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэсэн ажил боллоо.   

2019 оны статистикаар Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 934142 тээврийн хэрэгсэл байна. Үүнээс 2019 оны байдлаар импортоор орж ирсэн нийт тээврийн хэрэгсэл 69472 байх ба суудлын автомашин 43,9%-ийг эзэлж байна. Импортоор орж ирж буй суудлын автомашиныг 2018 онтой харьцуулахад 8,4%-иар, 2017 онтой харьцуулахад 42%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм. 

Хэвлэлийн хуралд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, ШӨХТГ-ын орон тооны гишүүн Н.Бямбадорж, Гааль татвар, санхүү мэдээллийн төвийн дарга Т.Батбилэг, “Гэрэгэ систем”-ийн үүсгэн байгуулагч Ц.Эрдэнэбат нар оролцлоо. “

“2021.01.29-нөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ-д ШӨХТГ хяналт тавьж ажиллах юм. Тус хуулийн 14.1. Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно.

            14.2. Барьцаалан зээлдүүлэх газар зээлийн гэрээнд энэ хуулийн   14.1-д заасны дагуу өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн зээлдэгчид мэдэгдэх үүрэгтэй.

            14.3.Барьцаалан зээлдүүлэх газар энэ хуулийн 14.1-д зааснаас бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглоно.

            14.4.Зээлдэгч энэ хуулийн 14.1, 14.2-т заасны дагуу хөнгөлөлттэй зээлийн хүү, алданги төлөх эрхтэй бөгөөд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байхыг шаардах эрхтэй.

            14.5. Зээлдэгч нь барьцаалан зээлдүүлэх газрыг энэ хуульд заасныг зөрчсөн гэж үзвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар -т гомдол гаргана” гэж заажээ. 

            Иймд иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу үе шаттай арга хэмжээг авч байна.  Үүнд,  Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд 2021.03.31-нд ЗӨВЛӨМЖ,   2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улсын ерөнхий байцаагчийн АЛБАН ШААРДЛАГА гаргасан бол ,  2021.04.08-ны өдрөөс хяналт шалгалтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. 

              Энэ мэт шат дараалсан арга хэмжээ авч, сануулж, зөвлөж, шаардсаар байхад хуулийн хэрэгжүүлэлтийг биелүүлээгүй аж ахуйн нэгжид холбогдох хуулийн дагуу дараагийн арга хэмжээг авах болно. 

Continue Reading

Trending