Connect with us

Урлагийн мэдээ

“Намайг хар өвдөгтэй байж яах гэж дуулдын гэж билээ”

Published

on

Дуучин Маралжингоо:

“Намайг нэг удаа тайзан дээр өвдөгнөөс дээш хормойтой даашинзтай гараад дуулаад халигаад л аягүй жаргалтай буугаад ирсэн чинь нэг эр хав хар өвдөгтээ яах гэж дуулдын гээд л шоолж билээ . Хүүхэд байхад ч одоо ч өвдөг тохой минь борхон л байсан байж л байг ээ яахав . Би байгаа зүйлсээс байх л нөхцөлийг болгоодог хүмүүст бас заавал нөхцөл тулгадаг бүх хүмүүсийг болгоохыг хичээдэг.

Дэлхий дээр түм буман хүн байна . Өөр өөр үзэл бодолтой уусаад харшаад амьдарч л байг. Би даруухнаар , мөн надад тодорч гай удадгүй бор өвдөгтэйгөө амьдарч л байя кк” гэв.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Урлагийн мэдээ

Дуучин Гантогоо хөл хорионы үеэр хэрхэн орлого олсоноо дэлгэжээ

Published

on

By

Дуучин С.Гантогоо ТВ7 телевизийн “Ажлын өглөө” нэвтрүүлгээр оролцжээ.

“Өнөөдөр ажил ихтэй байгаа. Өнөөдөр Солонгосын найзуудтайгаа уулзана. Яагаад гэхээр энэ өдрүүдэд Солонгост ургацын баяр болдог өдөр. Бүх нийтийн амралтын өдөр. Энд байдаг Солонгос найзтайгаа очиж улсынх нь баяр болж байгаа болохоос баяр хүргэж уулзах ёстой байгаа. Ер нь бол хоол идэж баяраа тэмдэглэнэ.

Солонгост их олон Монголчууд байдаг шүү дээ. Энэ үеэр ажил хийж байгаа Монголчуудын хувьд гоё баяр. Яагаад гэхээр захирлаасаа бонус авдаг. Маш их бонус, бэлэг авдаг өдөр гэсэн үг. Солонгост байгаа Монголчууддаа энэ завшааныг ашиглаад мэнд хүргэе.

Би Солонгост 13 жил ажиллаж амьдарсан. 13 жил бас бонус авсан байх нь байна. Солонгосыг анх зорьсон шалтгаан нь мөрөөдлөө биелүүлэхийн тулд хүнд мөнгө хэрэгтэй гээд анх гэрээний ажилтнаар яваад очоод 5 жил үйлдвэрийн ажил хийсэн. Тэр хугацаандаа ах нь өөрийнхөө авъяасыг хөгжүүлэх гэх юм уу даа Солонгост болж байгаа бүхий л уралдаан тэмцээнд оролцож байгаад сүүлийн 7 жил нь олон үндэстний дуулаачдын байгууллагад дуучнаар шалгарч ороод ажилласан.

Дуулахаас гадна манай байгууллага тоглолт хийхээс гадна өөрийнхөө Монгол орныг сурталчилсан хичээлийг хийнэ. Солонгос иргэд болон арван жилийн хүүхдүүд, оюутнуудад нь ч гэдэг юм уу. 5 жил багшаар ажилласан гэсэн үг. Би өөрөө газар зүйн байгаль шинжлэлийн багш мэргэжилтэй хүн шүү дээ.

Би өөрөө коронавирусээс өвдөөд дүү маань бас өвчлөөд гэр бүлээрээ тусаад тухайн үед 6 сарын дундуур гэсэн үг. Маш их цаг тутамд хүн өөд болж байсан. Одоо ч гэсэн тийм байдалдаа орж байх шиг байна. Аймшигтай. Тэр үед эмнэлгийн тусламж, эмчийн үйлчилгээг авч чадаагүйдээ маш их уур хүрээд гомдоод хаягдчихсан ч юм шиг мэдрэмж төрөөд өөрөө коронавирус туссан ямар эм ууж байгаа хэрхэн эдгэснээ сошиалаар хүмүүст хэрэгтэй болох болов уу гээд хэлсэн.

Тэгэхэд мянга мянган эмээ авч чадахгүй байгаа, юун ПСР шинжилгээ байутгай эмээ авч чадахгүй байгаа хүмүүс туслаачээ гээд надад мессеж илгээсэн байсан. Би эдгэчихээд дараа нь Эрүүл Энхийн Түүчээ гээд мундаг залуус байна тэд нар маань Улаан бүс хэмээх аяныг хийгээд хамтрая гээд хамтарч хийгээд 3 сарын хугацаанд хүмүүсээс тусламж гуйгаад авсан тусламжаа захын хорооллын гэр хорооллын айлууд бол та хоёрын төсөөллөөс аймар амьдарч байгаа хүмүүс байдаг юм билээ.

Ихэнх нь ээжүүд хүүхдүүд. Бид тэдэнд хүнээс гуйж хандиваар авсан мөнгөөрөө багц бэлдэж байгаад аваачиж өгсөн. Бүгдийг нь аваачиж өгсөн. Бид 55 сая төгрөгийг цуглуулж чадсан. 24 сая нь бэлэн мөнгөөр, үлдсэн нь гурил будаа, эм тариа, дүрэмт хувцас, дэвтэр ном гээд цуглуулж чадсан. Тайлангаа тавьсан. Би чинь дуучин хүн болохоор тоглолт хийчихэе гээд. Тоглолт хийж хаяад тэрүүгээр нь хандив болгоод цугларч орж ирсэн мөнгөөрөө дахин багц аваад уржигдар тарааж дууссан.

Цаана нь туслаж чадаагүй мянга мянган хүн үлдсэн. Маш их харамсалтай байна. Гэхдээ бид үнэхээр их хичээсэн. 3 сарын хугацаанд цар тахалтай тэмцлээ. Хүмүүст нэг гэр бүл шүү гээд тусласан. Хүмүүс цаана үлдсэнд сэтгэл жаахан тийм байна. Коронагийн үеэр дуучин хүн будаа болсон шүү дээ. Та нар бодоод үз л дээ. Би өглөө 9 цагт гараад орой 18 цагт ажил хийдэггүй шүү дээ. Цалин авдаггүй.

Нүүр гараа угаагаад нөгөө хувцсаа өмөөд орой үдшийн цагаар ажил хийдэг. Тоглолт чинь дандаа орой болно тээ. /инээв/. Юу ярьчихав даа. Хүн баярлуулаад явдаг ажил хийдэг байсан. Одоо коронагаас болоод урлагийн шинээр гарч ирж байгаа уран бүтээлчдийн хувьд маш хэцүү. Бид нар чинь хоёрын хооронд хүмүүст танигдчихсан. Хэцүү байна гээд бид нар яаж ч чадахгүй шүү дээ. Дэлхий даяар л хэцүү байгаа учраас.

Тэгээд амаа хамхиад аль болох ард иргэддээ хүч өгсөн урмын үг хэлэх гээд ер нь урлагийнхан чинь дэврүүн хүмүүс шүү дээ та бүхэн мэднэ. Тэгээд хэцүү байгаагаа хэлэхгүй шүү дээ. Маш хэцүү байлаа. Уг нь ковидгүй зуныг маш их хүлээлээ. Одоо ковидгүй шинэ жил болох юм уу үгүй юм уу мэдэхгүй. 3 сая хүнийг уг нь бол бүгдийнх нь шинжилгээг авангуутаа өвчтэйг нь ялгаад эдгэнгүүт нь гаргаж ирээд, мэдэхгүй ээ ухаандаа зөндөө л юм боддог заримдаа гомдоно, юу ч болоод байгаан.

Уржигдар та нар харлаа шүү дээ. Нэг нь ч гэсэн хүн эдгээх гээд явж байхад тэнд тэгээд аймар олон хүн цуглуулаад юу ч үзүүлээд байгаан. Дрон энэ тэр гээд хагас дутуу л юм харагдаад байна лээ шд. Иймэрхүү юман дээр шүүмжлэлтэй хандахгүй бол дутагдалтай зүйлийн хажуугаар дуугүй явдаг залуучууд баймааргүй байна гэж би боддог.

Би Солонгос хэлтэй. Тэгээд гиеүүрээд тоглолт байхгүй гэртээ хана ширтээд хэвтэж байхдаа юу хийх үү орж ирж байгаа мөнгө байхгүй дандаа мөнгө нь гараад байдаг. Яах уу гэж бодож байсан чинь би чинь нээрээ Солонгос хэлтэй юм байна, бас урлагийн хүн хөөрхөн хэдэн дагагчтай. Яадын Солонгос хэлний анхан шатны сургалт зохион байгуулая гээд хэлний сургалт зохион байгуулаад зөвхөн Фэйсбүүкийн хаалттай группыг ашиглаад надаас ч илүү Солонгос хэлтэй Ганхуяг гээд багш байдаг юм.

Тэрийг таныг цалинжуулна та ороод ир гэж байгаад тэгээд бас нэг реклам хийдэг найзыгаа бартераар рекламны юм хийлгүүлээд тэгээд хүмүүст зар тавиад хөгжилтэйгөөр заана гээд. Би чинь Солонгос дуу дуулна, маш гоё хийгээд. Маш олон хүмүүс орж ирээд тэрүүгээрээ амь зогоолоо. Хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдарлаа. Бүх насны хүмүүс оролцсон. Хүн ямар нэгэн байдлаар Солонгос орон руу очихыг хүсдэг юм байна.

Аялалаар, ажлаар, суралцахаар. Тиймээс цар тахлын үед Солонгос хэлийг гэртээ сууж байгаад хямдахнаар хөгжилтэйгөөр сонирхолтойгоор сурсан. Ганхуяг багш маань бараг Солонгос хүнээс илүү Солонгос хэлтэй байхгүй юу. Тэгээд номын, энтертайнмент хоёр хүн уулзчихаар гоё контент гарсан л даа. Одоо харин бизнес сэтгэлгээтэй байхгүй бол ганцхан дуугаар амьдарна гэж байхгүй.

Цаашдаа өөр юу сурах хэрэгтэй юм, ирээдүйд юуг сурах ёстой юм гэдгийг толгойдоо бодож байгаад ажилласаар л байна. Дуулж чаддаггүй хүн гэж бас байнаа байна. Үнэхээр бас нэг ийм хоолойтой хүмүүс байгаа байгаа. Гэхдээ хэзээ ч хүн хичээх юм бол өдөр болгон суралцах юм бол бас дуулж чадахгүй хүн бас байхгүй. Хүнд бас цайны нэг дуу байдаг шүү дээ.

Тэгээд тэрийгээ гоё дуулдаг бусад дуугаа дуулж чаддаггүй гэдэг ч юм уу. Гэхдээ хүн хичээвэл чадахгүй зүйл байхгүй гэдэг нь үнэн шүү. Би нийтин дуу нэг их сонсдоггүй. Гэхдээ яг найр цэнгээний газар очоод нийтийн дуучид тийм газар зохицдог байхгүй юу. Би очоод дуулахаар бас хэцүү. Тийм болохоор найранд дуулдаг найрны дуу сурахгүй бол болохгүй.

Манай дээд үеэс гэвэл Сараа эгч, Наран эгч нар бас л гайхамшгтай. Тэр үеийн гоё утга учиртай дуунууд гэж байна. Шинэ үе гэвэл Насанбуян, Маралжингоо гээд. Дүү нарын хувьд Магнет гэж гарч ирээд байгаа хөөрхөн охин байна. Залуу дараагийн үеэ сонсдог. Гэхдээ би дуундаа муухай үг оруулж чадахгүй юм байна лээ. Янз бүрийн гоё машины урд гарчихаад дуулж чадахгүй юм билээ.

Сайн партнер байхын хамгийн гол зүйл бол бие биенээ хүндлэх, бие биенийхээ дутуу зүйлийг нөхөх, тэгээд хамгийн гол нь хүндлэл. Ямар ч нөхцөлд санаа зөрөлдөх зүйл гарч ирнэ. Ялангуяа эрэгтэй нь хүлээцтэй байх хэрэгтэй. Бас тууштай. Тэгээд бусад нь аяндаа болно. Биенийгээ бас хурцалдаг байх хэрэгтэй.

Сая ковидийн үеэр нэлээн таргалсан. Өнөөдрйин төлөвлөгөө гэвэл ахиж студи дээр очиж нэг найзтайгаа ажиллана. Тэр их гоё дуу гарна. Их эморуулдаг дуу гарах байх. Хоёр ч дуу гарах гээд байна. Дараагийн долоо хоногт миний “Хайрын тэнгис” гээд дуу Тайванбат ах маань надад хийж өгсөн дуу байгаа. Хүйтэн болохоос өмнө би Өгий нуур дээр аяныхаа дундуур клип хийчихсэн байгаа.”

Эх сурвалж: ТВ7 телевиз

-“Яг түүн шиг” шоунд оролцох урилга ирэхэд танд анх ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Анхандаа ч итгээгүй шүү. Маш их догдолсон. Гэхдээ оролцох эсэхээ шийдэхийн тулд бодох хэрэгтэй болсон, Солонгос дахь ажлаа хэрхэн зохицуулах вэ гэж. Гэхдээ зохицуулсан л даа.

-Энэ удаагийн шоуны оролцогчдоос жүжигчин Т.Бархүү та хоёр нэлээд өндөр саналтай болоод байна. Араас нь бусад нь нэхсэн байдалтай явж байх шиг байна?

-Бархүү ах үнэхээр мундаг гэдгийг хэлмээр байна. Мэдээж бусад оролцогчид маань ч миний хүндэлж, биширч явдаг хүмүүс шүү дээ. Бид бүгд л маш ихээр хичээж байгаа. Хүмүүст таалагдаж байгаадаа туйлын их баяртай байгаа. Улам их хичээх болно. Миний төлөө саналаа өгсөн бүх хүмүүстээ маш их баярласан шүү.

-Та энэ шоунд оролцох шийдвэр гаргаж байх үедээ үзэгчид таныг ингэж их дэмжинэ гэж төсөөлж байсан уу?

-Үнэндээ айж байсан. Монголдоо олонд нэг их танигдаагүй, Солонгост уран бүтээлээ хийдэг залууг үнэгний хувцас өмсөөд гарч ирээд дуулахад хэрхэн хүлээж авах бол гэж боддог байсан. Санасныг бодоход гайхалтай байсан. Гадуур явж байхад “Үнэг ах аа”, “Үнэг залуу” гээд л (инээв).

-Таныг хүмүүс яагаад бусдаас илүү дэмжээд байна вэ гэхээр нэг л зүйл харагдаад байгаа юм. Монголчууд өөртөө оногдсон ажлыг хал балгүй хийгээд бусдын амжилтад чин сэтгэлээсээ баярлаж чаддаг сайхан сэтгэлтэй, сэтгэл өөдрөг хүнд дуртай юм байна гэсэн бодлыг та төрүүлж байна л даа?

-Намайг өөрөөрөө байгаагаар минь хүлээн авч байгаад монголчууддаа үнэхээр баярлалаа. Хүнд хайрлагдана, хүндлэгдэнэ гэдэг энэ хорвоогийн хамгийн том бэлэг юм даа. Мөн ямар их хариуцлага оногдож байгаа гэж бодно. Урдах ажлаа бүрэн гүйцэд хийх нь миний зарчим. Яг зорилго нь юу вэ гэдгийг бүрэн ухаарах нь чухал. Надтай хамт энэ шоунд оролцож байгаа хүмүүс миний хамгийн дотны хүмүүс болж байгаа. Надад маш сайн ханддаг.

-Таны хувьд дугаарын ялагч болох боломжтой байсан ч жүжигчин Ариунцэцэг эцсийн мөчид Хишигдалайд саналаа өгчихсөн. Үүнийг хөндлөнгөөс харахад оролцогчдын хувьд жендер талаасаа хоорондоо жаахан таарамж муутай байгаа юм болов уу гэж харагдсан?

-Зуун хувь төгс хүн гэж хаана ч байхгүй. Би ч тийм төгс хүн биш. Урлагийн хүмүүс их сэтгэл хөдлөлтэй байдаг. Надад Ариука (Ариунцэцэг), Далай (Хишигдалай) хоёр ийм байсан, тийм байсан гэх шаардлага байхгүй. Тухайн үеийн эмоциороо л болсон хэрэг шүү дээ. Шинэ үеийн шилдэг уран бүтээлчдэдээ цаашдаа улам илүү хичээгээрэй гэж хэлмээр байна. Мундаг дуучин, мундаг жүжигчин шүү дээ. Надад одоо ч зөвлөж бид сайхан найз нөхөд хэвээрээ байгаа. Тэр хоёртоо амжилт хүсье.

-Та Солонгост олон жил болсон болохоор шоуны үеэр солонгос маягаар мэндчилэх, ёслох зэрэг байдал харагдаад байгаа?

-Солонгост ганц л насаар ах, эгч бол заавал хүндэтгэж харилцах ёстой байдаг. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг. Ялангуяа урлагийнхан ах захын ёсыг чанд сахидаг. Нэг ёсондоо хүндлэл юм л даа. Тэр хүн чамаас өмнө урлагт хөл тавьж олонд танигдсан бол чи заавал хүндлэх ёстой. Энэ утгаараа тэр хийж байгаа хөдөлгөөн, ёсолгоог минь зөвөөр ойлгоорой (инээв).

-Таны хувьд “Яг түүн шиг” шоуны сэтгэл татам оролцогч. Тэр утгаараа бүсгүйчүүд таны шүтэн бишрэг-чид болж байна. Таны ганц бие, найз бүсгүйгүй байгаа нь зарим бүсгүйчүүдэд найдвар төрүүлж байж болзошгүй л дээ?

-(Инээв) Намайг дэмжиж намайг сайхнаар харж байгаад үнэхээр баяртай байна. Охид бүсгүйчүүддээ бүгдэд нь хайртай шүү. Бас хүүхдүүд надад маш сайхнаар, хүндэтгэлтэйгээр хандаж байгаа нь ямар азтай хэрэг вэ, тийм ээ. Одоохондоо гэр бүл зохиох бодолгүй байгаа. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хөдөлмөрлөх болно. Яваандаа болох байх шүү. Ямар ч байсан ойрын төлөвлөгөөнд гэр бүлтэй болох төлөвлөгөө байхгүй байгаа. Яарахгүй байгаа шүү.

-Монгол, солонгос бүсгүйчүүдийн хооронд ялгаа их байдаг байх. Та эр хүний нүдээр харьцуулж үзэж л байсан байлгүй?

-Монголын охид бүсгүйчүүд хамгийн сайхан, үзэсгэлэнтэй байдаг гэдгийг хэлмээр байна. Ээж минь Солонгост очоод гудмаар нь баахан явж зугаалж ирээд “Өнөө кинон дээр гараад байдаг царайлаг хүмүүс нь хаана байна аа” гэж асуусан шүү. Гэтэл Монголынхоо гудмаар хэд алхаад л хөөрхөн охид, царайлаг залуучуудтай дайралдаж байна даг.

-Та Солонгост шүтэн бишрэгч олонтой юу?

-Яг үнэндээ энэ шоунд орохоос өмнө Солонгост л илүү хүмүүс таньдаг байсан, намайг. Одоо харин монголчууддаа, Монголдоо бага багаар танигдаж байгаадаа баяртай байна.

-Ирээдүйд эх орондоо суурин суух уу, эсвэл Солонгост уран бүтээлээ урьдын адил туурвисаар байх уу?

-Ирэн очин байх болов уу. Солонгост ажиллаж амьдардаг Монгол уран бүтээлч гэх статусыг хэвээр байлгамаар байна. Чадна ч гэж бодож байгаа.

-Та Хөвсгөл аймгийнх байх аа. Бага насныхаа тухай сайхан дурсамжаас яривал сонирхолтой байх?

-Тийм ээ, би Хөвсгөлийнх гэж явдаг. Аав минь хилийн цэргийн хүн байсан болохоор би Дорноговь аймгийн Сулинхээрийн заставт төрсөн. Хүүхэд нас минь сайхан өнгөрсөн шүү. Аав минь цэргийн хүн, ээж минь багш. Би дандаа л амандаа дуу аялаастай хүүхэд байлаа. Ээж минь харин намайг “Дэмий гонгиноод хэцүү юм” гэдэг байж билээ (инээв).

-Хүмүүс Солонгост очоод ажил хийж мөнгө олоод ирнэ гэж явдаг. Анх та ч тийм зорилготой явж байсан байх. Гэтэл та тэнд очоод олны танил эрхэм болчихож?

-Мөрөөдөл биелсэн шүү. Гэхдээ энд хүрэх гэж асар олон саад бэрхшээлийг туулсан. Маш их хичээсэн, бас тэвчсэн дээ. Гол нь хүсэл мөрөөдөлдөө үнэнч тууштай л зүтгэсээр байсан. Хүнд, хэцүү үйлдвэрт ажилладаг энгийн нэг залуу алдарт “Оддын хаан” шоу нэвтрүүлгийн тайзнаа Солонгосын алдартнуудтай хамт зогсоно гээд бодоод үзээрэй. Гэтэл одоо Монголд болж буй дэлхийн хэмжээний шоунд Монголынхоо алдартнуудтай цуг оролцож байна. Энэ бүхэн асар их хүсэл тэмүүлэл, асар их хүчин чармайлтын үр дүн юм шүү.

-Таныг ингэж амжилтад хүрч, бусдын сэтгэлийг татаж чаддаг болоход ямар зан чанар тань нөлөөлсөн гэж боддог вэ. Мэдээж эцэг эхээсээ өвлөсөн зан араншин, хүмүүжил нөлөөлсөн нь тодорхой байх?

-Аавын минь ажил хэрэгч зан, бас ээжийн минь аливаа зүйлд хүлээцтэй ханддаг зан надад асар нөлөөлсөн. Гэхдээ өөрийн зөв үзэл бодол, өөрийн гэсэн хөгжил маш чухал байдаг. Өөрийгөө байнга хөгжүүлж байнга сорьж үргэлж сайхан зүйлийг бодож, гэр бүл, найз нөхдөө хайрлаж байх хэрэгтэй. Асуудал тулгарвал бурууг бусдаас бус өөрөөсөө хайж сурах хэрэгтэй. Өөдрөг байх хэрэгтэй. Санаа зовоод юу ч өөрчлөгддөггүйг би мэднэ.

-Эх орноо хайрлах, эх орноо санахын жаргал, зовлонг харьд ажиллаж, сурч, амьдарч байгаа элэг нэгтнүүд маань илүү мэдэрдэг гэдэг. Та эх орноо маш ихээр санаж бушуухан шиг очъё гэсэн бодол төрж байсан үе бий байлгүй дээ?

-Мэдээж шүү дээ. Эх орон, элгэн садан минь бүгд л Монголд минь байгаа болохоор сэтгэл хоргодож санадаг шүү дээ. Тийм үе олон байсан.

-Монголчуудын хувьд “Яг түүн шиг” гэдэг энэ шоугаар Гантогоо гэдэг монгол залуу Солонгост дуулж, урлаг уран сайхнаар явдаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Гэхдээ өмнө нь та Солонгосын “Оддын хаан” шоугаар монголчуудад харагдсан байх шүү?

-Үйлдвэрт ажиллаж байгаад Олон үндэстний дуулаачдын МОНТАНТ байгууллагад ажиллах гайхалтай үүд хаалга нээгдэж, гэрээний визнээс урлагийн виз авсан анхны тохиолдол болж билээ. Энэ байгууллагад ажиллаж улмаар “Оддын хаан” хэмээх алдарт нэвтрүүлэгт орж ёстой л мөрөөдөл биелж гайхалтай санагдаж байсан даа. Угаас Азидаа алдартай нэвтрүүлэг учир монголчууд маань маш ихээр сонирхон намайг дэмжсэнд баяртай явдаг.

-Та эмэгтэй дуучдын дуу хоолойг адилхан гаргахаас гадна гадаад талаас нь ч мундаг дуурайж байна шүү?

-Оногдсон дүрээ хүмүүст хүргэхийн тулд маш ихээр хичээн хөдөлмөрлөж байна. Ялангуяа эмэгтэй дүр бүтээх үнэхээр хэцүү байсан. Хэцүү байна гэж хойш суулгүй чадна, бүтээнэ гэж л өөрийгөө зоригжуулж байгаа. Мэдээж гэр бүлийнхэн маань сэтгэл зүрхээрээ дэмжиж бас нэвтрүүлгийн арын албаныхан, нүүр будагчид, маск хийж байгаа орос мэргэжилтнүүд, хувцасны дизайнерууд, тайзныхан, найруулагчид маань маш их тусалж байгаа.

-“Надад тэр л таарчихаасай” гэж бодож байгаа дуучин байна уу?

-Солонгос дуучин таараасай гэж бодож байсан шүү, анхандаа. Гэхдээ эсрэгээрээ надад хүнд сонголт таарсанд олзуурхаж байна. Өөрийгөө нээ, ийм зүйлийг би чаддаг юм байна гэдгээ мэдэж авч байна.

Эх сурвалж: “Өдрийн Сонин”

Continue Reading

Урлагийн мэдээ

Нарансолонго: Оюутан байхдаа хүүхдээ төрүүлсэн л дээ

Published

on

By

Хошин урлагийнхан дундаа єсєх ирээдvйтэй залуу жvжигчин гэгдэж буй Г.Нарансолонгыг энэ удаагийн дугаартаа урилаа.

Тvvнийг “3vvд шиг хайр”, Харьд одсон бvсгvйн заяа”, “Мєрєєдлийн хєлєг онгоц” зэрэг кинонд бvтээсэн дvрээр нь уншигчид маань сайн мэдэх биз ээ.

-Ажиглаад байхад та их хєдєлгєєнтэй юм аа. Багадаа сахилгагvй хvvхэд байсан бололтой?

-Их л эрх танхи, бvгдийг єєрийнхєєрєє болгох гэж зvтгэдэг хvvхэд байсан. Хvvхэд болсон хойно сахилгагvйтэлгvй яахав. Бусад хvvхдийн л адил єсч торниж, 84 дvгээр сургуулийг тєгсєєд оюутан болсон. Арван жилд байхдаа янз бvрийн секц, дугуйланд их явдаг байсан шvv.

-Эрх танхи єссєн гэхээр айлын бага хvvхэд гэсэн vг vv?

-Би айлын том хvvхэд л дээ. Доороо хоёр дvvтэй. Ер нь айлын том, бага хоёр их эрх талдаа байдаг юм шигээ. Эцэг, эхчvvд ч том хvvхэддээ илvv эрх мэдэл єгч, vvнийхээ хэрээр маш их итгэл найдвар хvлээлгэдэг. Доороо дvvтэй ах эгч байна аа гэдэг “аавын оронд аав нь, ээжийн оронд ээж нь байна” гэсэн vг л дээ. Бас их хариуцлагатай байх хэрэгтэй болдог.

-Багаасаа л жvжигчин болохыг хvсдэг байв уу, эсвэл?

-Наймдугаар ангид байхаасаа хvvхдийн ордны Драмын дугуйланд явж эхэлсэн юм байна. Энэ vеэс л жvжигчин болох юмсан гэж хvсэх болсон. Дугуйлан маань ч надад улам бvр сонирхолтой санагдах болсон доо. Харин багадаа эмч болно гэж боддог байлаа. Учир нь зургадугаар ангид байхдаа химийн дугуйланд явдаг байсан юм л даа. Гэхдээ урлаг намайг илvv татаж, энэ чигээрээ явсаар жvжигчин болсон.

-Оюутан нас хамгийн дурсамжтай, хvний сэтгэлээс гардаггvй vе байдаг шvv дээ. Энэ дурсгалт vеэ яаж єнгєрєєв дєє?

-Би 1998-2002 онд оюутан байсан. Кино драмын ангид суралцдаг болохоор сургууль дээрээ хонон єнжиж, гэрийн даалгавраа хийх vе олон тохиолдоно. Учир нь бид жvжиглэлтээ хамт олноороо давтдаг байсан болохоор тэр шvv дээ. Єдєржин сургууль дээрээ єнжинє.

-Хєгжилтэй явдал их тохиолддог байсан байлгvй?

-Бэлэн гоймонг ч идэхийг vзvvлдэг байлаа. Бvр хайрцгаар нь худалдаж авчихаад єдєр, оройн хоолондоо зооглоно. Харин усаа буцалгах гэж л бєєн юм болдог байлаа. Нэг єдєр манай ангийнхан мэргэн санаа олж билээ. 10 литрийн бетонд ус дvvргээд нэг нь гэрээсээ дvрдэг плитка авчраад усаа буцалгасан чинь бетоныхоо дээд талд учиргvй пор пор гэж буцлаад л. Харин доод тал нь цэв хvйтэн ус их байсан шvv.

-Олон алдартан тєрvvлсэн нэр хvндтэй сургуулийн хаалгыг хэрхэн татаж байв даа?

-Шалгалт єгєх vедээ єєртєє их итгэлтэй байсан. Бэлтгэлээ сайн базаасан болохоор тэр шvv дээ. Ингээд нэгдvгээрт жагсч, сургуулийнхаа босгыг алхаж байлаа.

-Одоо олны танил болсон ямар жvжигчид танай ангийг тєгссєн бэ?

-Жvжигчин Єєдєє, Ундрал, хvvхдийн нэвтрvvлгийн “Улаан малгайт ах” манай ангийг тєгссєн. Мєн манай хамтлагийн Тєєдкє байна. Бид хоёр сургуулиа тєгсєєд хамт “X ТVЦ” хамтлагт орсон. Хамтдаа таван жил ажиллаж байна. Миний хувьд сайн багшийн шавь болохоор муу явах эрхгvй гэж боддог.

Бидэнд ур чадварын хичээлийг манай найруулагч Найдандорж багш, тайзны яриаг УГЖ Сувд багш заасан. Ийм сайхан хvмvvсийн эрдэм чадлыг євлєж авсан болохоор бид олон тvмэндээ vйлчилж, ашиг тусыг нь бусдад тvгээж явах учиртай.

-Таныг хvмvvс “Зvvд шиг хаир” киноны асрагч охины дvрээр чинь сайн мэддэг. Энэ кинонд тоглох vедээ оюутан байсан гэл vv?

-Энэ миний анхны дvр л дээ. Оюутан болоод дєнгєж хоёр cap болж байхад Биндэръяа найруулагчийн “Зvvд шиг хайр” кинонд тоглох санал ирсэн. Намайг олж харж, энэ кинонд тоглуулсанд нь маш их баярлаж билээ. Кинонд тоглосноор их зvйлийг сурч мэдэж авсан. Миний хєвєнтэй том дээл ємсчихєєд дээрээс нь цагаан халат ємсдєг нэг хэсэг байдаг даа. Энэ хэсгийн зургийг авахуулах их дургvй байсан.

-Яагаад тэр вэ?

-Дээлэн дээр халат ємсєхєєр муухай бас бvдvvн харагдана биз дээ. Тэгээд кинон дээр гоё гарахын тулд зураг авалтын ємнє нєгєє халатаа ємсєхгvйн тулд нуучихлаа. Зураг авалт эхлэнгvvт л найруулагч маань “Хєєє, халатаа яасан, халатаа ємсєєч” гээд л бєєн юм боллоо. Бvгдээрээ нєгєєх халатыг хайгаад олоогvй. Найруулагч маань улам уурлахад нь би “Энд л байна шvv дээ” гээд нуусан газраасаа гэмгvй царайлаад гаргаад єгчихєж билээ.

Гэтэл одоо эргээд vзэж байхад тэр халат л миний дvрийг vнэн бодитой болгож, улам товойлгож єгч байсан юм билээ. Vvнийг найруулагч минь сайн мэдэж байсан хэрэг. Гэтэл би гоё сайхан харагдахаа л бодсоноос бус дvр бvтээхэд бvхий л хvчин зvйлс нєлєєлдгийг мэддэгтvй л байж. Vvнээс эхлээд ихийг сурсан.

-Ингэхэд єєрєє хэчнээн дvр бvтээгээд байна вэ. Ямар дvрдээ илvv хайртай вэ?

-Тав, зургаан кинонд тоглоод байгаа. “Зvvд шиг хайр” киноныхоо дvрд л их хайртай даа. Анхны гэдэг утгаараа л тэр шvv дээ.

-Танай хамтлагийнхан ЄМЄЗО-нд очиж их тоглодог шvv дээ. Та бvхнийг хэр хvлээж авдаг вэ?

-Биднийг их сайхан хvлээж авдаг. Жvжигчидтэй нь хамтарч олон уран бvтээл хийсэн. Намайг хvмvvс нь “17, 18-тай байх аа” гэлцдэг. “Vгvй, би 20 нас гарчихсан” гэхээр итгэж ядаад байдаг. Бvр хvvхэдтэй гэхээр их гайхдаг шvv.

-Нээрээ, хvvхэдтэй гэхэд их залуухан харагдаж байна шvv?

-Оюутан байхдаа хvvхдээ тєрvvлсэн л дээ. Одоо зургаан настай. Энэ жил сургуульд орж байгаа.

-Саяхан Англи яваад ирсэн гэсэн байх аа. Явсан ажил бvтэмжтэй юу. Ямар зорилгоор яваад ирснийг чинь сонирхож болох уу?

-Хамтлагийнхныхаа хамт Англи, Ирландад байдаг монголчууддаа тоглолтоо сонирхуулаад ирлээ. Шалгарсан шилдэг cop бvтээлvvдээ тавьсан. Тэндхийн монголчууд их сайхан хvлээж авсан шvv. Танхим дvvрэн vзэгчтэй, бvр багтахгvй зарим нь буцсан. Мєн євєл цагаан сарын vеэр Европын зургаан оронд тоглосон юм байна.

-Гадаадад уран бvтээлээ толилуулахад хvндрэлтэй асуудал гарах юм уу. Тоглох театр, танхимаа урьдчилж тохирдог байлгvй?

-Тоглох гэж байгаа газрын монголчууд их тусалдаг. Биднийг очиход тоглох тайз, театрыг бэлэн болгочихсон байдаг. Тиймээс очоод тvрээсийнхээ мєнгийг тєлєєд л тоглочихдог.

-Урлагийнхан нийгмээс нэг алхмаар тvрvvлж явдаг гэдэг байх аа?

-”Урлагийнхан нийгмийн vйлчлэгч” гэдэг утгаараа бид нийгмээс нэг алхам тvрvvлж явах ёстой байдаг. Биеийн хєдєлмєрєєс гадна оюун санааны хувьд маш их хvч зарцуулж, урлагийг бvтээнэ шvv дээ. Vзэгчид юу хvсч байна, ард иргэдэд юу хэрэгтэй байна гэдгийг мэдэрч байж л бид уран бvтээлээ хийж, инээд баяслыг бусдад бэлэглэнэ. Ер нь урлагийнхан сэтгэлзvйн хувьд баярлаж, хєєрєхдєє амархан, их сайхан хvмvvс байдаг.

-Хошин урлагийнхан олон тоглолт хийдэг. Vvнийхээ хэрээр их ч мєнгє олдог гэсэн ойлголт хvмvvсийн дунд байдаг. Мєнгєний тєлєє л ажилладаг гэх нь ч бий. Энэ талаархи таны бодлыг сонсмоор байна?

-Ингэж бодож яасан ч болохгvй. Би хошин урлагаа ємєєрнє. Нэг жvжиг тавихад цаана нь 20-30 хvн байх жишээтэй. Энэ олон хvний хvч, хєдєлмєр шингэж байж нэг бvтээл бий болдог. Мєн цаг хугацаа ч их орно. Тайз театрын тvрээсийн тєлбєрєє тєлнє. Энэ бvгд мєнгєний тєлєє биш шvv дээ. Монголд хошин шогийн жvжгийн хамтлагууд олон байгаа. Хамтлаг бvр л тоглож байхад яагаад vзэгчид тасрахгvй байгаа юм бэ.

Тэгэхээр хvн єдєр бvр талх иддэг шиг инээд баясал тэдэнд хэрэгтэй л байгаа биз дээ. Энэ их бухимдал, дээр доргvй бужигнасан нийгэмд бидний уран бvтээл маш их хэрэгтэй. Нийгэмд шаардлагатай бvхнийг мэдэрч байж л зохиолоо бичиж найруулдаг. Энэ бvхний цаана хvний л амьдрал байгаа шvv дээ. Зєвхєн мєнгєний тєлєє тоглодог гэвэл vнэхээр том эндvvрэл.

-Хошин урлагийнхан хоорондоо хэр холбоотой байдаг вэ. Таны хvндэлж явдаг жvжигчин гэвэл?

-Манай хамтлагийнхан их эв нэгдэлтэй ажилладаг. Бvгд л ахаа, эгчээ, найзаа болоод л явна шvv дээ. Би багадаа Одноо эгчийн тоглосон “Ромео Жульета”-г vзээд, яг энэ эгч шиг ийм жvжигчин болох юмсан гэж боддог байлаа. Одоо ингээд хамт хошин урлагт зvтгээд зурагтаар л хардаг байсан хvмvvстэйгээ хамтдаа уран бvтээл хийж байгаадаа бахархдаг. Одноо эгчийг маш их хvндэлдэг. Надад энэ хvнээс сурч, vлгэр дуурайл авсан зvйл маш их байна. Бас хамтлагийнхныгаа их хvндэлдэг.

-Нээрээ, єєрийг чинь Одноо эгчтэй их адилхан гэд”эг юм билээ?

-Царай зvсээр ондоо байх аа. Харин “Алтны дэргэдэх гууль шарлана” гэгчээр Одноо эгчийн хажууд байгаа болохоор сурч мэдэж авсан зvйл их бий.

-Сvvлийн vед кинонд тоглох урилга ирж байна уу?

-Зун хоёр, гурван кинонд тоглох урилга ирсэн. Гэхдээ гадаадад тоглолттой байсан болохоор хvлээж аваагvй. Гэхдээ одоо кино урлаг их хэцvv болсон шvv дээ. Кино зохиолч гэж бараг байхаа больсон. Яруу найраг, єгvvллэг бичдэг зохиолчид ховордсон юм шигсанагдцаг. Олигтой кино ч гарахаа больсон санагддаг. Урьд нь монголын кино ямар сайхан зохиолтой байдаг байлаа. Гэтэл одоо шалдир булдир дэмий vг их орсон, чанаргvй кино их болждээ.

-Одоо ямар уран бvтээл дээр ажиллаж байна вэ. Их л завгvй байгаа бололтой?

-Манай хамтлаг наймдугаар сарын 20-ноос эхэлж “Маркетинггvй эрчvvд менежментээ бодмоор юм” гэдэг тоглолт тавих гэж байгаа. Одоо бэлтгэлийг нь хийгээд л явж байна.Сvvлийн жилvvдэд Монголд эмэгтэйчvvд нь л ар гэрээ авч явна шvv дээ. Vvнийг эрчvvддээ ойлгуулахын тулд шинэ бvтээлдээ шvvмжлэлттэй хандсан. Хамгийн гол нь эрчvvдийг хvvхнvvдээсээ хоцроод байна гэдгийг харуулахыг зорьсон. Эрчvvдэд ухаарал хайрласан бvтээл болно гэдэгт итгэлтэй байна.

-Ажиглаж байхад алдартай сайхан эмэгтэйчvvд ч єрх гэрээ толгойлж яваа харагддаг?

-Бурхан цаанаасаа заяахдаа л бvгдийг тэнцvvлж єгдєг байх. Гоо vзэсгэлэн, сайхан бие, оюун ухаан байхад амьдралыг нь бvтэмжгvй байлгах ч юм уу. Ер нь зовлон жаргал ээлжилж байж л амьдрал утгатай болдог шvv дээ.

Г.Уянга

Эх сурвалж: Монголын мэдээ 156 (2188)

Түүний бага нас 1990-ээд оны картын барааны хүндхэн үед өнгөрсөн. Гэсэн ч орос тоглоомтойгоо.  Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг цээжээр уншдаг байсан 4 настай жаахан Г.Нарансолонго хожим авъяаслаг жүжигчин болно гэдгээ мэдэж байсан юм шиг. “Хүүхдийн орд”-ны жүжгийн ангийн дугуйлангаас СУИС-руу шууд элсэж  тэрээр багадаа  эмч эсвэл багш болохыг хүсдэг байжээ. Гэвч түүний хүсэл хожим өөрчлөгдсөн нь энэ. 

Г.Нарансолонго 2002 онд их сургуулиа төгсөөд бас л шууд “Х Түц” хамтлагт жүжигчнээр орж ирэв. “Х түц” –ээс урваж шарвалгүйгээр ажилласан энэ 11 жил түүнд өчнөөн зүйлийг өгч чаджээ.

Шинэ үе”-ийн хоёр, “Х түц”-ийн хоёр гэдэг зураг. Г.Нарансолонго, Төтө хоёр их сургуулийн нэг ангийн найзууд. Гэхдээ тэднийг ах, дүүс шиг харагддаг гэж зарим хүмүүс ярьдаг.

Нэг хамтлагийн нилээн хэдэн хос: Хошин урлагийн хамтлагуудаас хамгийн шилдэг нь гэж хэлэгддэг тус продакшнаас гурван хос төржээ. “Х түц”-д нэг зарчим мөрдөгддөг. Хэн чадаж байгаа нь хийнэ ээ гэж… 

Хэн чадаж байгаа нь хийнэ ээ гэж..: Дуулиант “Аянгын бороо”, “Нэгдүгээр сарын 16-ний шөнө”, “Миний хөрш чөтгөр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Зүүд шиг хайр” гэх мэт тайз дэлгэцийн бүтээлийн гол дүрийн баатар Г.Нарансолонгыг өсөх ирээдүйтэй чадварлаг жүжигчин гэж мэргэжилтнүүд нь үнэлдэг юм байна лээ.

“Temka`s Family”: Ийм нэртэй хамтлагийнхан дуулж, бүжиглэн телевизийн рекламанд тоглож байсныг санаж байгаа байх. Г.Нарансолонгын анхны нөхөр Германд найруулагчийн мэргэжлээр суралцаад ирэхдээ сэтгэл нь хувирчихсан байсан гэдэг. Ингээд тэрээр охиноо ганцаараа өсгөсөн. Том охин нь өдгөө 12 настай. Харин хэдхэн жилийн өмнө жүжигчин С.Тэмүүжинтэй гэрлэсэн. Тэд хоёр хүүхэдтэйгээ гэр бүлийн зураг татуулжээ.

Continue Reading

Урлагийн мэдээ

Баавар “Дижитал Үндэстэн”-ийг шүүхэд өгнө гэв үү?

Published

on

By

Хип Хопын холбооны ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр өгүүлжээ.

ТЭД МӨНГӨӨ Хангалттай ХИЙСЭН ОДОО ДАРААГИЙН ЭЭЛЖ Хоолондоо ОРОХ ЦАГ Болжээ АЛБААР Өөрсдийгөө Огцруулах ЗҮЙЛ ХИЙЖ БАЙНА ХАР ЛАЛАР УУДАА ХЭДЭН Үеэрээ Vхлийн МУУГ ҮЗНЭ АРД ТҮМЭН БОЛ ЗҮГЭЭР Л ЦАГААН Цаас юм байна Одоо бүүр хамтлагийн нэр барьж шоу хийдэг боллоо Шүүхэд өгнө та нарыг хаха” гэв.

Ингээд танд түүний Чансаа сонинд одоогоос 16 жилийн өмнө өгч байсан ярилцлагыг хүргэж байна.

-Танай хамтлаг удахгvй тоглолтоо хийх гэж байгаа гэсэн. Хэзээ, хаана хийх вэ?

-Сурагчдын шинэ хичээлийн жилд зориулаад 9 сарын 1-нд UB раlасе-ийн Open Air-т 19 цагаас тоглох гэж байна. Тоглолтоо угтаад бид CD-гээ гаргасан. Одоо нэг шинэ цомог дээр ажиллаж байна.

-Шинэ цомгондоо ямар нэр єгсєн бэ. Танай хамтлагийн хэд эх цомог болж байна?

-Цомгийн нэр Digital and Friends. DVD-нээсээ гадна гурав дахь цомог нь болж байна. Энэ цомог бол дабль цомог гэдгээрээ онцлог. Бидний анхны цомог “This is life” гэдэг нэртэй, хоёр дахь нь “Миний хайртай хvмvvс” гэж цомог бий.

-Энэ цомог чинь яг хэзээ бэлэн болох вэ?

-Цомог маань 9 сарын сvvлээр, тоглолтын дараа гарна. Гэхдээ тоглолтон дээрээ шинэ дуунуудаа дуулна. Бид аль болох чанарлаг цомог хийхийг эрмэлзэж байгаа. Бусад хамтлагууд шиг дєрєв таван сар болоод л нэг цомог гаргаад байвал гаргаад байж чадна. Чанартай уран бvтээл хийхийн тєлєє чанарыг эрхэмлэж байна.

-“Digital and Friends” цомогт хамтарч ажилласан хамтлаг дуучид бий юу?

-Энэ цомгоо рок, поп, хамтлаг дуучидтай хамтарч хийж байгаа. “Эрх чєлєє” хамтлагтай хамтран “Шийдний мангасууд” гэдэг шинэ дуу хийж байна. Мєн репийн хаан гэгддэг “Хар сарнай” хамтлагийн Амараатай хамтран “Шєнийн арван хоёр цаг болж хот нойрсоно” гэдэг дуун дээр ажиллаж байна. Мєн “Чоно” хамтлагтай хамтарсан уран бvтээл бий.

-Цомгонд чинь ямар тєрлийн дуу давамгаилж орсон бэ. Хип хопоос єєр чиглэлийн дуунууд орсон уу?

-Бид аялгуутай хайрын дуунууд маш их хийдэг байсан. Хип хоп дотроо зєєлєн, хvнд гэж хуваагдцаг.Одоо бид хип хопын хvнд талын стильтэй уран бvтээл хийж байгаа.

-Хийхээр тєлєвлєєд байгаа тоглолт чинь та нарын хэд дэх тоглолт вэ?

-Энэ тоглолт манай хамтлагийн тав дахь нь байх болно.

-Танай хамтлагийн ємнє нь хийсэн тоглолтуудаас чинь хамгийн сайн болсон нь ямар тоглолт вэ?

-“Чамдаа” тоглолт хамгийн сайн болсон.

-Удахгvй болох гэж байгаа тоглолт чинь ємнєх тоглолтуудаас чинь юугаараа давуу, онцлог болох вэ? Vзэгчдэдээ ямар сюрприз барих гэж байна?

-Сюрприз гэх юм бол зєндєє байгаа. Тухайн vед задална. Онцлог гэх юм бол Ореп а)г-т тоглоно. Бусад хамтлаг дуучид найз нєхєд маань ирж ая дууны мэндчилгээ єргєнє.

-Танай хамтлаг нийт хэдэн дуутай вэ?

-Нийтдээ 40, 50 дуу бий.

-Єєрийг чинь мєрийтэй тоглоом тоглодог тухай срнссон. Тоглоомноос болоод гар утсаа ломбардсан гэсэн vнэн vv?

-Миний утас энд байж л байгаа биз дээ.

-Дахиад шинээр авчихсан юм биш vv. Яаж мэдэх юм бэ?

-Би мєрийтэй тоглоомоор тоглодоггvй ш дээ. Сархад дарс, мєрийтэй тоглоомноос хол байдаг. Тэрийг чинь мєнгєтэй хvмvvс тоглодог юм. Би ажлаа хийгээд л явж байна.

-Танай хамтлаг ер нь хэдэн клиптэй вэ. Хамгийн клип багатай хамтлагаар шалгарч байсан?

-Манай хамтлаг ерєєсєє тавхан клиптэй. Одоо шинэ шинэ клипнvvд хийгдэж эхэлж байна. Зураг авалтууд нь явагдаж байгаа. “5(аг” студитэй хамтарч ажиллаж байгаа.

-Чєлєєт цагаа яаж єнгєрєєдєг вэ. Энэ зун яаж амрав?

-Чєлєєт цагаараа Монголд хийгээд байх юм байхгvй ш дээ. Чєлєєтэй боловсон Єнгєрvvлэх газар алга. Удахгvй манай найз тоглоомын шинэ газар нээх гэж байна. Энэ тал дээр манай хамтлаг болон Монголын хип хоп холбоо хамтран ажиллаж байна. Энэ бол хvvхэд залуучуудад маш их хэрэгтэй.

Одоо РС тоглоомын газар дандаа байрны подваль хонгилуудаар байдаг бол “Экс бокс” гэдэг японоос оруулж ирж байгаа тоглоом бол хvvхэд залуусын чєлеєт цагаа зєв боловсон єнгєрvvлэхэд тохиромжтой, тохилог орчинтой газар байх болно. Ийм газраар чєлєєт цагаа єнгєрєєх дуртай. Хааяа баар саванд оролгvй л яахав хvн юм чинь.

-Танай хамтлагаар єєр сонин хачин юу байна даа?

-8 сарын 20-нд Орос улсын Тува хотод тоглолтоо хийх гэж байна. Бидэнтэй дуучин Номин хамт явна. Хамтарч дуулсан дуугаа дуулна. Урлаг, хип хопын ерєнхийлєгч, соёлын сайдаас нь санал ирсэн.

-Ємнє нь гадагшаа гарч тоглолт хийсэн vv?

-Хятадад тоглож байлаа. Тэгээд Герман, Англи, Америк руу явж нутаг нэгтнvvддээ тоглолтоо vзvvлэх бодолтой байгаа.

Амжилт хvсье.

Continue Reading

Trending