Дотоод
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй

Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ч.Ганзориг ийнхүү мэдээлэл өгөв.
“22-нд сүүлийн шинжилгээг авна. Чингэлтэй дүүргийн 2,3,6,12,13-р хороо, СБД-ийн 16,18-р хороо, БЗД-ийн 26,25,16,8-р хороодуудад халдвар илрэх магадлал өндөр байна гэсэн прогноз гарсан. Халдвар ихтэй эдгээр хороодуудад буй иргэд 23-аас эхлээд шууд олон нийтийн хөдөлгөөнд оролцохгүй байх, гэрээсээ ажлаа хийх зэргийг анхаарах ёстой. Хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоож магадгүй хороодуудыг танд хэллээ. 22-нд шинжилгээ өгсөн иргэд 23-нд олон нийтийн хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарах хэрэгтэй. 23-наас хойш Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгөөд явна.
ХӨСҮТ-ийн Амбэсэлмаа: “Эмнэлгийн ажилчид халдварт өртөх эрсдэл маш өндөр. Одоогоор 150 гаруй хүн өртөөд байгаа. Ажиглалтын явцад харахад сүүлийн үед эмнэлгийн ажилчид халдварт өртөх нь цөөн болж байна. Дадлага туршлагатай болж, ачаалал нь бага болж байгаа учир Дэлхийн түвшинтэй харьцуулахад манайд бага байгаа.
Иймээс вакцин гарахад эмнэлгийн ажилчдаа нэн тэргүүнд вакцинд хамруулж байнн. Манай улс ч гэсэн үүнийг хэрэгжүүлнэ. Эрсдлээс нь эмнэлгийн ажилчдаа хамгаална. Шинжилгээний хувьд лабораториудад ачаалалтай ажиллаж байгаа. Одоо лабораториудад төлөвлөгөөний дагуу явуулахыг зорьж ажиллаж байна.
Манай ХӨСҮТ-ийн клиникт нярайтай хоёр ээж хэвтэж байгаа. Нэг нярай нь халдварт өртсөн биеийн байдал нь сайжирч байгаа. Нөгөө нярай нь өөрөө өвчлөөгүй. Ээж нь халдварт өртсөн. Ээж нярайн биеийн байдал сайжирч байгаа.
Монгол улсад эдгэрээд гарсан хүнээс эргээд халдвар илэрсэн зүйл гараагүй байгаа”.
Ч.Ганзориг: “Ногоо бүс гэдэг бүсэд өмнө нь халдвар гарсан аймгуудаа хамруулаад байгаа. 21 аймагт цэцэрлэг, сургууль гээд бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг 3 сарын 10-аас шат дараатайгаар эхлүүлэх чиглэлийг өгсөн. Хүмүүс Улаанбаатар хотод 3 сарын 10-аас цэцэрлэг сургууль эхэлнэ гэж буруу ойлгоод байж магадгүй.
3 сарын 10-аас эрүүл бүс болсон орон нутагт эхэлнэ. Эрсдлийн үнэлгээг дахин хийж үзээд Улаанбаатар хотод хэзээ хэрхэн боловсролын салбарын ажиллагааг эхлүүлэх вэ гэдэг дүгнэлтийг гаргаж УОК, ЗГ шийдвэрлэнэ. 3 сарын 1 хүртэл Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн хязгаалагдмал байгаа. Хүндэтгэх шалтгаантай иргэдийг ПСР шинжилгээ өгүүлээд орон нутаг руу нь явуулна. Улаанбаатар буюу халдварын бүсээс гадагш халдвар тараахгүй гэдэг зарчмыг баримтлаж байна.
Харин орон нутгаас Улаанбаатар хотод ирэх хүсэлтэй иргэд тухайн аймгийнхаа онцгой комиссоос зөвшөөрөл аваад эмнэлгийн үйлчилгээ авах гэж байгаа зэрэг хүндэтгэх шалтгаантай бол Улаанбаатар хот руу нэвтрэх эрх нь байгаа. Аймгуудын хооронд шилжилт хөдөлгөөн явах эсэх нь тухайн аймгуудын онцгой комисс шийдвэрлэх асуудал юм”.
Дотоод
Ц.Хулан хорих ангиас захидал бичжээ

Яруу найрагч Цоодолын Хулангийн цагдан хорих ангиас ард түмэндээ хандсан мэдэгдэл бичсэнийг хүргэж байна.
Эх болсон ард түмэндээ хүргэх сонордуулга
Эх орон газар шороо, ард түмэндээ халуун хайртай эгэл яруу найрагч эмэгтэй намайг эх орноосоо урвасан гэх аймшигт гэмт хэрэгтэн мэтээр яриад байгаагийн цаад бодит үнэнийг хэлэх цаг болов.
Хуулийн байгууллага “хэрэг”-ийг шуурхай шалгаж олон түмэнд үнэнийг хэлэх байх гэж найдсан минь талаар болж хэвлэл мэдээлэл, сошиалаар гүтгэн гүжирдсэн, бодит байдлыг гуйвуулж намайг гадаадын тагнуулын байгууллагад элссэн, улсын нууцыг дамжуулсан гэх гүтгэлгийг зориуд тарааж, миний гадаад ертөнцтэй харьцах,
үнэнийг олон нийтэд хүргэх бүх боломжийг хааж Монгол -Хятадын харилцааны тодорхой асуудлаар байр суурийн ялгааны золиос болж байгаа мэтээр ярьж, хэвлэл мэдээлэл телевизээр гэмт хэрэгтэн гэж зарлагдсаар гурван сар шахам шоронд сууж байна.
Би гэр бүл, ээж аав, үр хүүхэд тэр ч байтугай өмгөөлөгчтэйгөө шилний цаанаас ТЕГ-ын хяналтын дор утсаар хэдэн үг сольж байна. Би эх орондоо хайртай, ард түмэндээ хайртай гэдгээ уран бүтээл, ажил үйлсээрээ байнга илэрхийлж ирсэн.
“Цэцгийн толгой тасаддаггүй үртэй байхыг хүснэ
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ” гэсэн чин хүсэл минь биелсэнгүй, олигархийн мөнгөөр угжуулсан төрийн машинд толгойгоо тасдуулах цаг минь ирж байх шиг байна.
Монголчууддаа гурван зүйл хэлэхийг хүснэ.
Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй, тэдэнд ажиллаагүй.
Монгол Улсын нууцын ямар нэг баримттай хэзээ ч танилцаж байгаагүй, хэнд ч ямар нэг бичиг баримт дамжуулаагүй.
Баяны хүүхэд Х богд болохыг эсэргүүцэж өөрийн байр сууриа 2016 оноос олон нийтэд ил тод хэлж байсныг минь монголчууд мэднэ.
Эх орныхоо эрх ашгийн төлөө хэлсэн үг, хийсэн тэмцэл, уран бүтээлийг минь гуйвуулж хэлмэгдүүлж байна. Өвөрмонголд миний ном, бүтээл хэвлэгдэх бүр оюутан цагийн найз нөхөдтэй уулзаж уран бүтээл, ажил хэргээ ярилцаж байсныг минь гэмт хэрэг болгох гэж мушгин гуйвуулж байна.
Миний бие хүнд өвчтэй, удаа дараа мөрдөн байцаалтын явцад ухаан алдаж, эмнэлэгт хэвтэхэд хүрч байгаа ч би эрхээ хамгаалж өлсгөлөн зарлан тэмцэх болно гэдгээ мэдэгдье. Авлигад живсэн Монголын улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол би амuа өгөхөд ч бэлэн байна.
Дотоод
Хэрэм жилд 1000 мод тарьдаг. Тэднийг хайрлая

Эмэгчин хэрэм хэрвээ нялх хэрэм олвол түүнийг зогсолтгүй хооллож, тэжээж , арчилж яг л ээж шиг нь 3 бүтэн өдрийн турш тэтгэдэг. Энэ хугацаанд ээж аавыг нь хайна , судалгаа явуулж үнэхээр ээж аавгүй гэдгийг тодруулж тогтоодог байна.
Тэгээд өргөж өөрийн гэр бүлийн гишүүн болгодог гэжээ. Эр эм хэрэмнүүд маш энхрий, романтик хосууд гэнэ.. эр нөхөр нь хоол олохоор яваад эргэж ирэхдээ заавал эхнэрээ үнсдэг дээр нь хоол хүнс авчирхаас гадна эхнэртээ зориулж хамгийн сайхан цэцэг, хамгийн том самар, жимс гээд бэлгээр бол булдаг гэнэ.
Хэрэмнүүд үнэнч ийм сайхан гэр бүлээс гадна жилийн турш нууж газар булж нөөцөлсөн бүх самар , үр жимснийх нь талаас илүү нь өөрсдөд нь биш харин биднийг баясгаж байгаа ой мод болж ургадаг гэнэ. Амьтад зүгээр ч нэг амьтад биш өөрийн гэсэн ухаантай заримдаа хүн биднээс ч дээр юм шиг.
Дотоод
Монгол улсын жудочид Антальяагийн “Их дуулга” тэмцээнийг зорилоо

Монголын улсын Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 31-нд Турк улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөнө. Катарын нийслэл Дохад 5-р сарын 7-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна.
Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөх Монгол улсын жудочид:
Эрэгтэй:
60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир
66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
81 кг: Г.Болор-Очир
90 кг: Г.Алтанбагана
-100 кг: Б.Гончигсүрэн
+100 кг: О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй:
48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
52 кг: Л.Сосорбарам
57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
63 кг: Б.Ганхайч
70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
+78 кг: А.Адъяасүрэн
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа
-
Урлаг8 months ago
Уранхолбоо: Маш их хүмүүс намайг сэрддэг. Тэр хүмүүст хэлэхэд