Connect with us

Гадаад мэдээ

Орос сансрын нисгэгчид автобус руугаа “сарив”

Published

on

Зургийг хараад ойлгож байгаа биз дээ.Харин энэ хачин үйлдэл хэзээнээс эхэлж оросын сансрын нисэгчдийн заавал хийх ёс болсоныг энэ зурагт тайлбар хийсэн хүн бас сайн мэдэхгүй байна гэнэ. Гагарин ах анх ингэж хийгээд уламжлал болсон юм болов уу бүү мэд Ямар ч байсан нилээн дээр үеэс уламжлагдаж ирсэн нэг бичигдээгүй ёс юм байна.

Хамгийн сүүлд ниссэн сансрын нисэгчид ч энэ уалмжлалыг эвдээгүй гэж байна.Харин манай Гүррагчаа ах бас энэ уламжлалыг дагасан болов уу. Асуух юм сан хэ хэ. Сансрын нисэгчид гэдэг чинь уг нь нуль шинжлэх ухаанлаг улсууд баймаар юм . Бас хүн юм болохоор бас мухар сүсэг байдаг байх нь….

Юрий Алексеевич Гагарин (1934 оны 3 сарын 9 – 1968 оны 3 сарын 27) нь 1961 оны 4 сарын 12-нд хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн, Зөвлөлт Холбоот Улсын нисгэгч, сансрын нисгэгч.

Гагарин нь Смоленск хязгаарын Гжатск хотын (одоогийн Гагарин хот) ойролцоох Клушино хэмээх бяцхан тосгонд мэндэлжээ.Эцэг Алексей Иванович Гагарин (1902.03.14 (27) -1973.08.02), эх Анна Тимофеевна Матвеева (1903-1984), сүүний фермын ажилчин байсан. Өвөг эцэг эцгээрээ Иван Фёдорович Гагарин (1858—1914) тосгонд мужаан байсан, эхээрээ Тимофей Матвеевич Матвеев (1871—1918), Путиловын үйлдвэрт ажилчин, Санкт-Петербургт амьдарч байсан. Юрий дээрээ хоёр ахтай, доороо нэг охин дүүтэй байжээ. Түүний бага сургуулийн тооны багш нь армид нисгэгч болж, дайнд оролцохоор явсан нь түүний амьдралд том нөлөө үзүүлсэн гэдэг.

Метталургийн үйлдвэрт дадлагаар ажиллаж эхэлсэн Гагарин ажлаа сайн хийж байсан тул Саратов хотын аж үйлдвэрийн сургуульд суралцуулахаар болжээ. Тэнд Гагарин агаарын клубт элсэн орж, онгоцоор нисч үзжээ. Сургуулиа төгссөн Гагарин нисэгч болохоор зорьж, 1955 онд Оренбургт байсан Агаарын цэргийн офицерийн сургуульд элсэн оров. 1957 онд Оренбургт сургуулиа төгсдөг жилдээ Валентина Голичева хэмээх бүсгүйтэй гэрлэжээ. Сургуулиа төгсмөгч Мурманск дахь цэргийн нисэхийн ангид хуваарилагдан очжээ. 1959 оны 10 дугаар сар гэхэд тэрээр нийт 265 цаг ниссэн байжээ: Мөн «3 дугаар зэргийн цэргийн нисгэгч» зэрэгтэй “Ахлах дэслэгч цэргийн цолтой байсан байна.

Сансрын нисгэгчдийн шалгаруулж авч «Восток-1» санрын хөлөг онгоцоор нисэхэд бэлтгэх шийдвэрийг ЗХУКН-ын Төв хороо, ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн № 569-264 от 1959 оны 5 дугаар сарын 22-нд шийдвэр гаргасан байна. 1960-аад онд сансар судлал эрчимтэй хөгжиж, сансрын нисгэгчдийг сонгон шалгаруулахад Гагарин 20 хүний хамт нэр дэвшжээ. Ийнхүү тэрээр бусад нөхөдтэйгээ хамт сансрын нисгэгч болохоор бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн юм. Эдгээр 20 нэр дэвшигчдээс сүүлдээ 6 хүн шалгарч үлдсэн байна. Үүнд: Юрий Гагарин, Герман Титов, Григорий Нелюбов, Андриян Николаев, Павел Попович болон Валерий Быковский нар юм.

Ингээд дэлхийд анх удаа хүн суулгасан сансрын хөлөг хөөргөх болмогц Юрий Гагарин болон Герман Титов хоёр тунаж үлдэн, эцэст нь Юраг сонгогджээ.

1961 оны 4 сарын 12.Товлосон өдөр болж, Гагарин Восток 3KA-2 (Восток-1 гэж алдаршсан) хөлгөөр хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн билээ. Тус нислэгийн үеэр хэрэглэгдсэн код нь “хуш” хэмээх үг (оросоор :Кедр) байв. Восток-1 хөлөг Москвагийн цагаар өглөөний 09:07 цагт Байконуур сансрын хөлөг онгоцны буудлаас хөөрсөн юм. Дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 108 минут байсан бөгөөд дэлхийг нэг тойрсон байна.

Нислэгийн үеэр Гагарин ТАСС агентлаг түүнийг ахмадаас хошууч болж цол ахисан тухай нэвтрүүлж буйг сонссон гэдэг. Энэ нь түүнийг амьд эргэж ирэхгүй байх хэмээн засгийн газрын холбогдох албан тушаалтнууд таамаглаж байснаас үүдэлтэй аж. Учир нь Восток хөлөг нь агаар мандалд буцаж ороод, 7000 метрийн өндрөөс нисгэгчээ суудалтай нь гарган, шүхрээр буулгах гэсэн аюултай зарчимтай байлаа.

Эх дэлхийдээ хөл тавьмагц Гагарин алдар хүндээр булуулсан юм. Никита Хрущевтай уулзах үеэрээ тэрээр Коммунист намын сүр хүчийг бахдан магтаж, Зөвлөлтийн коммунист дэглэмийн үзэл суртлын нэг зэвсэг болж байлаа. Гагарин дэлхийн олон хот, улсаар айлчилж, хүндэт иргэн болж байв.

Зөвхөн 1961 онд гэхэд Ю.Гагарин Чехословак, Болгар, Финлянд, Их Британи, Польш, Куба, Бразил, Канад, Унгар, Энэтхэг, Цейлон ( Шри-Ланка), Афганистан зэрэг орнуудаар айлчилсан байна. 1962 онд Египед, 1963 онд Францын Парис хотод Олон улсын сансар судлалын хуралд оролцсон ажээ.

1964 онд Гагарин Сансрын нисгэгчдийг бэлтгэх Төвийн орлогч дарга, зөвлөлтийн сансрын нисгэгчдийн отрядын дарга болжээ.

Гэнэтийн алдар хүндэд умбасан Ю.Гагарины сэтгэл санаа тогтворгүйтэж, сархаданд орсон гэсэн яриа байдаг.

Тэрээр 1962 онд ЗХУ-ын ардын хурлын депутатаар сонгогдсон юм. Гагарин сансраас эргэж ирснийхээ дараа Оддын хотхонд суурьшиж, сансрын хөлөг зохион бүтээх төсөлд оролцож байв.

Цэргийн нисэгч байсан тэрээр 1968 оны 3 сарын 27-ны өдөр сургуулилтын нислэг үйлдэж байгаад МиГ-15УТИ онгоцтойгоо унаж өөд болсон юм. Ослын шалтгаан тодорхой болоогүй бөгөөд 1986 онд дэлгэгдсэн баримтаас үзвэл тэр хавьд нисч байсан Су-11 онгоцны өндөр хурднаас болж үүссэн агаарын урсгалд орж удирдлагаа алдан унасан гэсэн таамаглал хийжээ.

2005 онд ослын талаарх шинэ дүгнэлт гарч, онгоцны агааржуулагч нь эвдэрсэн буюу өмнөх нисгэгчийн алдаанаас онгорхой орхигдсоноос болоод хүчилтөрөгч алдагдсан хэмээн тайлбарлажээ.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Гадаад мэдээ

Сармагчны салхин цэцэг өвчин санаа зовоож эхэллээ

Published

on

By

Сармагчны салхин цэцэг өвчин одоогоор Eвропын Их Британи, Испани, Португали, Итали болон Швед улсад бүртгэгдээд байна. одоогийн мэдээллэр энэ өвчин Eвропд бэлгийн замаар халдварласан нь тогтоогдсон.

Сармагчны салхин цэцэг нь 1970-аад онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад анх бүртгэгдсэн бөгөөд хөнгөн хэлбэрийн цэцэг өвчинтэй төстэй ховор тохиолддог вируст халдвар юм. Баруун Африкт сүүлийн арван жилд тохиолдлын тоо нэмэгджээ.Шинж тэмдэг нь халуурах, толгой өвдөх, арьсны тууралт нүүрнээс эхэлж биеийн бусад хэсэгт тархах зэргээр илэрдэг.

Энэхүү халдвар нь зэрлэг амьтны мах идэх, амьтанд хазуулах, уруулах, халдвартай хүнтэй ойр дотно харьцах, биеийн шингэн, бохирдсон эд зүйлтэй нь харьцах болон цусаар дамжин халдварлах боломжтой гэжээ.

Continue Reading

Гадаад мэдээ

Шүүхэд гомдол гаргасан байж байгаад тэнгэрт хальжээ. Харин шүүхийн шийдвэр гарсан байна

Published

on

By

2020 оны 7 сард Японы нэгэн галт тэрэгний жолооч буруу платформруу андуурч орсноос 2 минут илүү хүлээх шаардлага гарч байж. Тухайн 2 минутын хугацаанд жолоочийг ажил хийгээгүй гэсэн шалтгаанаар цалингаас нь 56 еэйн (1400 төгрөг) суутгасныг нөхөр эсэргүүцэж шүүхэд гомдол гаргаж л дээ. Харамсалтай нь өөрөө 50 насандаа энэ жилийн эхээр өвчний улмаас тэнэрт хальчихаж. Гэтэл шүүх хурал нь өчигдөр болж дүгнэлт жолоочийн талд гарч байх юм.

Жолооч 2 минутын хоцрогдлыг ажлын явцад нөхсөн, мөн тухайн 2 минут түүний ажлын цагт багтаж байсан учир хасах үндэслэл байгаагүй гэж. 56 ейнийг буцаан олгох, сэтгэл санааны хохирол 2.2 сая еэйн (50 гаран сая төгрөг) нөхөн олговор олгуулах шийдвэр гаргажээ. Компани давж заалдахгүй ээ шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна төлбөрийг буцаан олгоноо л гэсэн байна.

Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүмүүст 1 цент ч үнэтэй, төлөвшил хүмүүжил дийлэнх олонхид тэгш байдаг болохоор ёс зүй, хууль дүрэм, шударга байдал зэрэг нь мөн өөгүй, нийгэмийн уур амьсгал төвшин байдаг байх нь… Саяхан нэг хуульч “Япончууд их заргач ард түмэн, муу бүтээгдэхүүн гаргавал тэр шууд л дампуурна, алдаа гаргадаг удирдлагаа шууд л хөөнө. Тийм болохоор бүх хүн бүх зүйлд хариуцлагатай ханддаг. Манай улсын хөгжлийн түлхүүр магадгүй “зарга” сайн хийх байж болох юм” гэсэн юм.

Continue Reading

Гадаад мэдээ

Сингапурын шүүхэд Д.Баярмагнайд холбогдох хэргийн сонсгол болно

Published

on

By

Сингапур улсад Монголын хоёр иргэн казинод залилан хийх гэж байгаад саатуулагдан шалгагдаж байгаа гэх асуудал хэвлэлээр гарч байгаа. Хоёр иргэн саатуулагдсан нь үнэн бөгөөд хувь хүний нууцын асуудал учир түүнийг нь хэлэх боломжгүй гэдэг мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өгчээ.

Тэгвэл Сингапур улсын шүүхийн хурлын товыг нээлттэй зарладаг сайт дээр Дэлгэр овогтой Баярмагнайд холбогдох хэргийн сонсгол өнөөдөр буюу 5 сарын 18-нд болж байгаан байна.

Хэрэгт буруутгагдаад байгаа иргэн нь Дэлгэр овогтой Баярмагнай бөгөөд эрүүгийн хэргээр буруутгасан аж. Түүнийг Казиногийн 2006 хуулийн дагуу буруутгаж байгаан байна. Хэргийн дугаар DAC-907665-2022 гэжээ.

Түүнийг WINCHESTER LAW LLC хэмээх өмгөөллийн компани өмгөөлж байгаа бөгөөд SUKDAVE SINGH S/O BANTA SINGH хэмээх нэртэй өмгөөлөгчид байгаа юм байна.

Д.Баярмагнай нь Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байсан нэгэн хэмээн мэдээлэл Монголын хэвлэлүүдээр гараад байгаа юм. Тэрбээр “Сингапурт казино тоглосон нь үнэн” гэдэг мэдээлэл өгсөн тухай гарчээ.

Эх сурвалж: Сингапурын Шүүхийн Сайт

Continue Reading

Онцлох мэдээ