Connect with us

Гадаад мэдээ

“Хуан Жу Гэг” асуудалд оржээ

Published

on

Хятадын томоохон видео платформуудаас тус улсын тэрбумтан жүжигчин Жао Вэйгийн оролцон тоглосон кино, ТВ ярилцлага, шоунуудыг хасчээ. Тэрбээр өөрийн уран бүтээлүүдээ хасуулсан ээлжит од болж байгаа бөгөөд түүний өмнө Зань Зэханийг Японы асуудалтай Ясукуни бунханд зочилсон асуудлаар буруутган бүтээлүүдийг нь мөн хасаад байсан юм.

Зао нь 2020 онд Италийн тансаг зэрэглэлийн загварын брэнд болох Фендигийн Хятад дахь төлөөлөгч болсон байсан билээ. Тэрбээр Хятад улсдаа хамгийн алдартай жүжигчдийн нэгэн юм. Өмнө нь тэр олон ч асуудлуудад холбогдож байсан.

Пүрэв гаригаас эхлэн Хятадын хэрэглэгчид Тенсент Видео болон iQuiyi зэрэг видео үздэг сайтууд дээр Жаогийн нэрийг бичихэд нэг ч хайлт гарч ирэхгүй болжээ. Хачирхалтай нь түүний тоглосон Хятадын бүх цаг үеийн хамгийн алдартай сериал гэгддэг Хуан Жу Гэг кино хүртэл зарим сайтууд дээр хайлтаар гарч ирэхгүй байгаа бөгөөд ямарваа нэгэн тайлбаргүй байгаа аж.

Zhao Wei attends FENDI event in Shanghai, China, 8 January 2021. (Imaginechina via AP Images)

Харин зарим платформууд дээр гарч ирж байгаа хэдий ч кинонд дүр бүтээсэн хүмүүсийн жагсаалтаас Жаогийн нэрийг хассан байна. Хубэйд байрлалтай нэгэн хэвлэлийн мэдээллэснээр хэд хэдэн видео платформууд Заогийн оролцсон бүтээлүүдийг устгасан гэдгийг баталсан байна. Ингэхдээ анхааруулга хүлээн авсан учир ийм арга хэмжээ авсан гэжээ.

Жао Вэйтэй холбоотой юу болсон бэ, Жао Вэйгийн бүтээлүүдийг устгасан байна гэдэг хайлтууд Хятадын Вэйбо хайлтын системд хамгийн их хайгдаж байгаа түлхүүр үг болоод байна. Хятадууд ямар учраас Жаогийн бүтээлүүд устсан талаар хоорондоо ярилцаж эхэлжээ.

Аль 2001 онд Жаог олон нийтийн дунд явахдаа Японы цэргийн лого бүхий хувцас өмссөн хэмээн шүүмжлэл өрнөж байсан юм. Од гэдэг нэр хүндээс гадна Жао нь хуулийн янз бүрийн асуудалд орсон тэрбумын хөрөнгө оруулалтуудтай холбоотой гэдэг. Тэр 2011 онд Францын Сэйнт-Эмилион бүс дахь Жату Монлотыг худалдан авсан ба нөхөр Хуан Юүлоний хамтаар 2016 онд дэлхийн залуу тэрбумтнуудын жагсаалтанд хүртэл оржээ.

Нөхрийнх нь хөрөнгийг 1 тэрбум ам.доллар хэмээн тооцсон байдаг. Хосуудын хөрөнгө оруулалтаас сонирховол Алибаба группт нэлээн эрт хувьцаа худалдан авч байжээ. Түүний оруулсан хөрөнгө оруулалтууд мөн элдэв маргаан дагуулдаг. 2016 онд төөрөгдүүлэх замаар худалдан авалт хийсэн хэмээн 67 хөрөнгө оруулагчид нийлж Жаогоос 50 сая юань нэхэмжилсэн байдаг.

Улмаар 2017 онд Жао болон нөхрийг нь зах зээлийн хууль зөрчсөн хэмээн үзэж Хятадын хувьцааны зах зээлд оролцох эрхийг нь 5 жил хориглосон юм. Статистикийн сайтаас харахад Жао нь 14 компанитай байсан бөгөөд 2 нь үйл ажиллагаагаа зогсоож, 4 нь үйл ажиллагааны эрхээ цуцлуулж байжээ. Мөн зарим компаниуд нь хөрөнгөө царцаалгах эрсдэлтэй байгааг харж болохоор байгаа юм.

Эх сурвалж: ГЛОБАЛ ТАЙМС

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Гадаад мэдээ

Сармагчны салхин цэцэг өвчин санаа зовоож эхэллээ

Published

on

By

Сармагчны салхин цэцэг өвчин одоогоор Eвропын Их Британи, Испани, Португали, Итали болон Швед улсад бүртгэгдээд байна. одоогийн мэдээллэр энэ өвчин Eвропд бэлгийн замаар халдварласан нь тогтоогдсон.

Сармагчны салхин цэцэг нь 1970-аад онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад анх бүртгэгдсэн бөгөөд хөнгөн хэлбэрийн цэцэг өвчинтэй төстэй ховор тохиолддог вируст халдвар юм. Баруун Африкт сүүлийн арван жилд тохиолдлын тоо нэмэгджээ.Шинж тэмдэг нь халуурах, толгой өвдөх, арьсны тууралт нүүрнээс эхэлж биеийн бусад хэсэгт тархах зэргээр илэрдэг.

Энэхүү халдвар нь зэрлэг амьтны мах идэх, амьтанд хазуулах, уруулах, халдвартай хүнтэй ойр дотно харьцах, биеийн шингэн, бохирдсон эд зүйлтэй нь харьцах болон цусаар дамжин халдварлах боломжтой гэжээ.

Continue Reading

Гадаад мэдээ

Шүүхэд гомдол гаргасан байж байгаад тэнгэрт хальжээ. Харин шүүхийн шийдвэр гарсан байна

Published

on

By

2020 оны 7 сард Японы нэгэн галт тэрэгний жолооч буруу платформруу андуурч орсноос 2 минут илүү хүлээх шаардлага гарч байж. Тухайн 2 минутын хугацаанд жолоочийг ажил хийгээгүй гэсэн шалтгаанаар цалингаас нь 56 еэйн (1400 төгрөг) суутгасныг нөхөр эсэргүүцэж шүүхэд гомдол гаргаж л дээ. Харамсалтай нь өөрөө 50 насандаа энэ жилийн эхээр өвчний улмаас тэнэрт хальчихаж. Гэтэл шүүх хурал нь өчигдөр болж дүгнэлт жолоочийн талд гарч байх юм.

Жолооч 2 минутын хоцрогдлыг ажлын явцад нөхсөн, мөн тухайн 2 минут түүний ажлын цагт багтаж байсан учир хасах үндэслэл байгаагүй гэж. 56 ейнийг буцаан олгох, сэтгэл санааны хохирол 2.2 сая еэйн (50 гаран сая төгрөг) нөхөн олговор олгуулах шийдвэр гаргажээ. Компани давж заалдахгүй ээ шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна төлбөрийг буцаан олгоноо л гэсэн байна.

Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүмүүст 1 цент ч үнэтэй, төлөвшил хүмүүжил дийлэнх олонхид тэгш байдаг болохоор ёс зүй, хууль дүрэм, шударга байдал зэрэг нь мөн өөгүй, нийгэмийн уур амьсгал төвшин байдаг байх нь… Саяхан нэг хуульч “Япончууд их заргач ард түмэн, муу бүтээгдэхүүн гаргавал тэр шууд л дампуурна, алдаа гаргадаг удирдлагаа шууд л хөөнө. Тийм болохоор бүх хүн бүх зүйлд хариуцлагатай ханддаг. Манай улсын хөгжлийн түлхүүр магадгүй “зарга” сайн хийх байж болох юм” гэсэн юм.

Continue Reading

Гадаад мэдээ

Сингапурын шүүхэд Д.Баярмагнайд холбогдох хэргийн сонсгол болно

Published

on

By

Сингапур улсад Монголын хоёр иргэн казинод залилан хийх гэж байгаад саатуулагдан шалгагдаж байгаа гэх асуудал хэвлэлээр гарч байгаа. Хоёр иргэн саатуулагдсан нь үнэн бөгөөд хувь хүний нууцын асуудал учир түүнийг нь хэлэх боломжгүй гэдэг мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өгчээ.

Тэгвэл Сингапур улсын шүүхийн хурлын товыг нээлттэй зарладаг сайт дээр Дэлгэр овогтой Баярмагнайд холбогдох хэргийн сонсгол өнөөдөр буюу 5 сарын 18-нд болж байгаан байна.

Хэрэгт буруутгагдаад байгаа иргэн нь Дэлгэр овогтой Баярмагнай бөгөөд эрүүгийн хэргээр буруутгасан аж. Түүнийг Казиногийн 2006 хуулийн дагуу буруутгаж байгаан байна. Хэргийн дугаар DAC-907665-2022 гэжээ.

Түүнийг WINCHESTER LAW LLC хэмээх өмгөөллийн компани өмгөөлж байгаа бөгөөд SUKDAVE SINGH S/O BANTA SINGH хэмээх нэртэй өмгөөлөгчид байгаа юм байна.

Д.Баярмагнай нь Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байсан нэгэн хэмээн мэдээлэл Монголын хэвлэлүүдээр гараад байгаа юм. Тэрбээр “Сингапурт казино тоглосон нь үнэн” гэдэг мэдээлэл өгсөн тухай гарчээ.

Эх сурвалж: Сингапурын Шүүхийн Сайт

Continue Reading

Онцлох мэдээ