Connect with us

Гадаад мэдээ

Энэ хот “эзэнгүй” ч дэлхийд хосгүй Монгол хэв шинжтэй аж

Published

on

Их талын дундах өнчин хот эздээ хүлээн сүүхийнэ. Ялаа батгана, шавьж шоргоолж шиг язганаж байдаг шороон түмэн Хятадын нутагт хамгийн орчин үеийн архитектор дизайны төгс шийдэлтэй, цоо шинэ гайхамшигт хот талын зэрэглээнээс ургасан хий үзэгдэл мэт оршин суугчидгүй оршин байна гэдэг төсөөллөөс гадуурх зүйл мэт. 

Эзэнгүй хот юм бол ис тоосорч, салхи хэсүүчлэн, шарилын газрыг санагдуулам анир чимээгүй ноёлж баймаар. Гэтэл Африкийн ширэнгэн ойнх баймаар нов ногоохон хөвд хөл дор хөвсөлзөж, дэлхийг байлдан дагуулагч Монголын их хаадын морин дэл дээр илдээ эргүүлэн довтолж буй асар том хөшөө баримлууд арчилгаа сайтай музейн үзмэр мэт нарны гэрэл ойлгон дүнхийлдэж, 21-р зууны их хотын дуу шуугианы хэлтэрхий ч үгүй өргөн чөлөөдөд нь машин тэрэг, хүн сүрэг бус харин цэвэр цэмцгэрхэн асрууд зүмбэрлэж байх аж.

Мөнөөх асруудад хүннү дээлээр гоёж, монгол хатдын зүүсгэл чимэг, толгойн гоёлоор гангарсан үзэсгэлэнт охид орсон гарсан нэгэнд хотынхоо танилцуулга, зурагт ном, СД-г бэлэглэн монгол бүсгүйн ааш ялдам мишээлээр угтаж үдэж суух юм. Монгол дархны бурхан ухааныг шингээсэн асар том домбыг доош тонгойлгосон нь муейн барилга юмсанж.

Мөнөөх домбоны цоргоор тасралтгүй цутгах усны алтлаг дуслууд том мөнгөн аяганд гэрэл цацруулан бууна. Цаад талынх нь барилга өнгөт толин  нүүртэйгээс усан оргилуурын ус алтлаг өнгөтэй харагддаг ажээ. Харин мөнгөн аяганы амсар дээр балчир жаалууд гүйлдэн бие биеэ усан буугаар шүршин хөгжилдөх нь үлгэрийн гэмээр шидэт мэдрэмж төрүүлнэ.

Эргэн тойрон амьд байгаль, түүхийн дурсгал, харьцангуйн онол шиг этгээд содон барилга байшингууд. Хажууханд 20 метр өндөр Алангуа ээж 10 метр хөвгүүдээрээ сум хугалуулж байхад харааны үзүүрт өртөх цаахнатай нь Их Монголын морьт цэргүүд уухайлан айсуй уул овоо шиг нүүгэлтсэн их бараа сүр. Амгайг нь хөрөөдөн амыг нь ангалзтал татсан эхний морьдын янцгаах дуу нь сонсогдох шиг болно.

Цэцгийн дэлгүүрийн сарнайг ичээмээр анхил ганган цэцэгс бүхий өнгө алагласан ширэг зүлгээ тордох хамгийн орчин үеийн автомат цацруулагчтай усны машинууд хотын гудамжинд аажуухан зөрөлдөх нь хөл нүцгэн хүн хөвдөн дээгүүр алхах мэт. Тэр том зам дээр тэргэнцэр шиг харагдах усны машинууд уг нь хоёр гурван тоннын даацтай. Дуут дохио, дуурьсал шуугианд дөжирчихсөн 21-р зууны иргэн би бээр хүний хөл хүрээгүй ирээдүйд хүрээд оччихсон мэт гайхширч билээ.

Энэ бол БНХАУ-ын нутаг, ӨМӨЗО-ны Ордосын шинэ хот Кан Ба Ши. Монголчууд бол Хиа багш гэж дуудна. Угаасаа хотын нэр нь Хиа багш. Өвөрмонголчууд өөрсдөө барьж өөрсдөө нэр хайрласан хот. Харин үсэг гэж байдаггүй, үеэр дууддаг хятад хэлний онцлогоос болж Хиа багшийг Кан баши гэж галиглажээ.

Пол Роберт гэдэг гадаад хүний нэр Баолүо Луботти болж байхад Хиа багш Канбаши болох ч энүүхэнд л дээ. Дэлхийд байхгүй монгол имиджтэй хотыг бүтээн босгоно хэмээн зорьсон Өвөрмонголчууд маань дэлхий дээрх цорын ганц эзэнгүй хотыг байгуулсан түүх саяхных. Хэдийгээр энэ хот одоогоор “эзэнгүй” ч  үнэхээр гайхамшигтай бүтээн байгуулалт, нээрээ л дэлхийд хосгүй монгол хэв шинжит хот билээ.

Өдгөө дэлхий нийтээрээ хэвшчихээд, чухам энэ л нэрээрээ алдаршчихаад байгаа “Эзэнгүй хот” гэдэг нэрэнд Өвөрмонголчууд дургүй. Бүр цээрлэнэ. Эзэн нь тэд болохоор аргагүй. Ингээд их талын дундах өнчин хот хэрхэн сүндэрлэсэн түүхээс цухасхан өгүүлье.

Учир нь тэнд хятадууд эзэн суугаад эхэлчихсэн учраас тун удахгүй эзэнгүй хот маань шороон түмэн оршин суугчидтай болж, жинхэнэ эзэд болох Ордосчууд “Эзэнгүй хот” хэмээн алдаршуулсан бүхний зүг муухай харан шинэ эздийнхээ ажил үйлст хөлс хүчээ зориулах болно.Эзэнгүй хот боссон түүх нь Ордосчууд баяжсан намтраас эхэлнэ. Ордосчууд баяжсан нь тухайн газар оронд нүүрс, байгалийн хийн асар баялаг орд илэрснээс эхэлдэг.

50 гаруй төрлийн ашигт малтмалтай Ордост 763 тэрбум тонны нөөцтэй нүүрсний ордыг илрүүлж орхисон нь дөнгөж саяхны гэхээр явдал. Энэ их юмны ил байгаа хэсэг нь л гэхэд 149.6 тэрбум тонн, бүх Хятадын нүүрсний нөөцийн зургааны нэг хувийг эзэлнэ. Данхгар тоо байгаа биз. Асуудал ингээд зогссонгүй. Байгалийн хийн илрэл мэдэгдсэн нөөц 800 тэрбум гаруй куб метр, Хятад улсын байгалийн хийн нөөцийн гуравны нэг.

Түүхийн их мөрөн Хатан голын дунд ай савд багтах энэ өргөн уудам нутаг он цагийн буурал салхин дор онгож шаргалтан, халтартсан сайр бүхий говийн элсэн манхууд нь өнө цагийн үлгэр домгон дундаа нойрсож байсан нь саяхан. 35 мянган жилийн настай Бортохойн хүнийг хөрсөндөө нууж, эртний хүн төрөлхтөний өлгий нутаг хэмээн бүүвэйлэгдэж асан бас нэгэн зүүд бий.

Харин өвөрлөгч ахан дүүс минь их эзэн Чингис хаан баруун Ся улсыг дайлахдаа бууж үдэлсэн ариун дэвсэг гэж дотор сэтгэлийн гүндээ сүслэн залбирсаар ирсэн. Хожим 1649 онд Чин улсын засгийн газар Ихзуу аймгийг энд байгуулж байсан түүх бий. Харин орчин үеийн Ордосын түүх 2001 оны 2-р сард Хятадын төрийн зөвлөлийн шийдвэрээр Ихзуу аймгийг татан буулгаж Ордос хотыг байгуулснаар эхэлнэ.

Гэтэл гэнэт…  2007 онд энэ хотын дотоодын нийт бүтээгдэхүүн 115.09 тэрбум юань, жилийн дундаж өсөлт 38.3 хувьд хүрсэн байна. Хотын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10 мянган ам.доллар хүрч далай дагаж хөгжсөн Хятадын эргийн хотуудын  түвшнээс хэдийнэ давжээ. Санхүүгийн орлого 20.08 тэрбум юаньд хүрсэн нь 2001 оныхоос 11.1 дахин, жилийн дундаж өсөлт 49.4 хувь болсон нь Өвөрмонголдоо тэргүүлэх үзүүлэлт, аймаар тоо. 

Ийнхүү Ордос хот гэрлийн хурдаар Хятадын зуун хүчирхэг хотын 28-рт жагсах нь тэр. Ингээд Ордосын Хиа багш хэмээх дүүрэгт шинэ хот барих ажил эхэлсэн байна. 87 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 1.514 сая хүн амтай Ордос хот Дүншэн дүүрэгтээ төвлөрч, Далад, Зүүнгар, Эзэн хороо, Үүшин, Хангин, Отог, Отгийн өмнөд гэсэн долоон хошуунд хуваарилагдсан орон нутгийн засаг захиргааны нэгжтэй. Тэгэхдээ Ордосын нэг сая 500 гаруй мянган хүний ердөө л 168 мянга нь монгол үндэстэн гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

Ордост бүтээн байгуулалт хийх Хятадын төрийн бодлогыг уухайлан хурайлж хүлээж авсан өвөрмонголчууд “өөрсдийн” нутагтаа дэлхийд хосгүй монгол хотыг байгуулах ажилд ханцуй шамлажээ. Хур бороо шиг арвин мөнгө зоосоор “цутгасан” үлгэрийн хот амиллаа. Гэтэл диваажингийн хотод хар утаа, хаягдал хог гаргах үйлдвэрийн газар нэг ч байсангүй.

Их сайхан сонсогдох боловч хот байгуулж тоглож байгаа биш улс орны амьдрал үргэлжилж байгаа юм болохоор бүтээн босголтын ажил гэнэт зогсож санхүүжилт хаагдлаа. Тэгэхдээ л цонхыг нь шиллэхээс бусдыг хийчихсэн орон сууцны барилгуудыг эс тооцох юм бол хот төлөвлөлтийнхөө дагуу баригдаад дуусчээ. Харамсалтай нь элгэндээ эрдэнэ хадгалж байсан энэ газар үйлдвэрүүдийг байтугай оршин суугчдыг ч ундлах усны эх үүсвэргүй юмсанж.

Хөрсөндөө ч усгүй, гүндээ ч судасгүй ажээ. Газрын хэвлийг ухаж эрдэнэсийг нь авчихаад дээр нь хот байгуулан тариачдаа иргэншүүлдэг Дундадын мэргэн бодлого жамаараа явж байгаад замдаа гацчих нь тэр. Ингээд Хиа багшийн хот сүнстэй чөтгөртэйгөөрөө дуудуулан, мөнгөтэй сониуч гадаадынхны үзвэрийн газар, бичвэрийн бай боллоо. Ийнхүү хэдэн жил өнгөрч байх зуур Ордосынхон төр захиргааны байгууллагуудаа шинэ хотдоо шилжүүлж нэг сая 500 мянган хүнийг нэгмөсөн суурьшуулах зориулалттай эл газарт 200 мянган хүнийг ажил мэргэжлээр нь далайлган арайхийн авчирчээ.

Төрийн байгууллагын албан хаагчид нь ажлаа тарангуут төмөр хүлгээ хөлөглөн 25 км-т байх хуучин хот Дүншэн рүүгээ арилаад өгнө. Шинэ хотдоо шилжээд нүүгээд ирсэн нь тун цөөн. Тэгэхдээ л тэд өөрсдийн байгуулсан шинэ хотоороо ихээхэн бахархдаг. Түүгээр ч барахгүй, усны асуудал нь битгий шийдэгдээсэй удаахан хугацаанд “монголоороо” амьдрах сан хэмээн эзгүй хотынхоо “чөтгөр”-т залбирч мөргөх нь халаг сууцгаадаг. Тэд уугуул нутгаараа, Хиа багшаараа, шинэ хотоороо бахархдаг.

Чингийн үед тухайн нутагт Түвшинжаргал гэдэг хошуу ноён байсан гэдэг. Ноёнд ном заасан багш нь нохой Бадрах гэдэг чигч шулуун яриа хөөрөөтэй, цөлх монгол эр байжээ. Бадрах багш нь нэг удаа Түвшинжаргал ноёныг Бээжин рүү морилоход нь бараа болон дагалдах гуйлт мэдүүлсэнд ноён доог тохуу хийгээд өнгөрүүлчихэж. Бадрах уг нь хошуу ноёноо дагаж Чингийн төрийн эзэн хаан, ихэс дээдсийг нүдээр үзэж нүнжгийг нь банжих хүсэл тээж явжээ.

Түүний гуйлт ийнхүү хөсөрдсөнд тэрээр хөдөө гэртээ очиж ардын хүүхдүүдийг цуглуулан бичиг зааж суухыг харсан нэг бялдууч хошуу ноёнд хошуу өргөхдөө “Цаадах нохой Бадрах чинь эзэн ноён нүүр таалсангүйд хорсохдоо дугуйлан босгох гэж байна” гэжээ. Ардын сэтгэл эргэвэл асуудал хурцдахыг таасан ноён тэр дор нь элч зарж багшийгаа өргөөндөө дуудуулаад Умардын засгийн эрхтнүүдэд золгохоор явахад нь хиа болж дагалдахыг даалгажээ.

Ийнхүү Бадрах багш ноёны хиа болон айлчилж очтол Чингийн төрийн эрх баригчид монголыг мохоон доромжилж хэл үгээр илтэд дайрахыг тэвчилгүй эх нутагтаа үтэр харьж ноёны гэрийг алгасан хөдөө довтолгож гэр сургууль байгуулан ардын хүүхдийг бичиг соёлд сургах ажилд уйгагүй шамджээ. Хожим нь нохой Бадрах ардын дунд хошуу ноёноосоо илүү нэр хүртэж Хиа багш хэмээн алдаршсан гэдэг.

Өдгөөгийн Канбаши дүүрэг нь Хиа багшийн гэр сургууль байсан өндөр дэвсэгт байрладаг билээ.Бахархмаар баян тансаг, бараалхмаар өнгө үзэмжтэй өнчин хот. Сэтгэл сэмрэх нь юуных вэ, муу зуршил уу…?

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Гадаад мэдээ

Монголчууд хятадуудад дургүй. Харин тэд бидний талаар юу боддог гээч?

Published

on

By

Бид хятадуудад хэрхэн ханддагийг та андахгvй байх. Тэдний тухай бодол, яриа хараалгvй єнгєрнє гэж нэгээхэн ч vгvй. Орсгой шар шvдтэй, заваан, зальтай, чанга дуутай гээд л бид тэднийг байж болох бvхий л янзаар харааж, доромжилдог билээ. Тvvх ч тэдний эсрэг єгvvлдэг. Харин тэдний дунд амьдраад, хэл яриаг нь сонсоод ирэхэд ямар сэтгэгдэл тєрснийг дор сийрvvлэв.

Монголчууд буюу зэрлэгvvд

Монгол хэлэнд хятад гаралтай vг цєєнгvй бий. Бид тэднийг яг монгол vг шигээ ойлгож, хэрэглэдэг. Цонх, шинэ, цай гэх мэт єдєр бvр таны амнаас гарах энгийн vг ч хятадынх. Олон зууны турш хаяа хатгаж ирсэн хоёр улсын хэл соёлд ойролцоо зvйл байлгvй яахав.

Гэхдээ энд хятадууд монголчуудыг хэрхэн ойлгож, хvндэлдгийг ойлгуулсан нэг зvйл бол тэд бидэнд ямар “ханз нэр” єгсєн явдал юм. Тэд биднийг Монгу гэж нэрлэдэг. Энэ нь тэдний тайлбар толиос харахад “зэрлэг бvдvvлэг“ гэсэн утга агуулдаг юм. Харин Америк, Франц гэх мэт улсуудад тэд ханзнаасаа хамгийн шилдгийг нь зvслэн єгч, хєєрхєн, сайхан гэх мэт vгс оноожээ.

Монгол гэсэн нэрийг улсдаа єгсний нууцыг эрдэмтэд олон жил хайж, vнэнийг тогтоох гэж явааг хальт дуулж байлаа. Зарим нь Мон гэдэг гол байсан гэж хvртэл бичиж байсан.

Ер нь манайх нvvдэл суудал гэсээр єв соёлоо маруухан авч vлдсэн нь тодорхой. Ямартаа л “ Монголын нууц товчоо “ –гоо хvртэл эх хэлээрээ биш хятадаар хєрвvvлсэн байсныг бид эргvvлж орчуулж байхав дээ.

Мөнгөө шидэж өг, биенд нь бvv хvр

Хятадууд уг гарвал сайтай улс огтхон ч биш. Тэд манжуудад дарлагдсаар ирсэн тvvхтэй. Манж vндэстэн манайхыг ч 220 жил дарлахдаа хятадын хар ажилчдыг багагvй нэвтрvvлсэн гэдэг. Хятадууд манжуудыг “ Та дээшээ суу, би хийчихье” гэсээр ажил хийх, амьдрах чадварыг vгvй хийж, улмаар vгvй хийсэн гэдэг. Манайхан хvнд юм єгєхдєє шидэж єгдєггvй уламжлалтай.

Дэлгvvрийн худалдагчид мєнгє шидээд єгвєл буцаагаад чулуудхаас ч сийхгvй. Харин хятадууд хvнд юм єгєхдєє шидэх “хобби”–той. Мєн худалдагч нарт нь мєнгєє алган дээрээ тавиад аажуухан єгєхєд булаагаад авах нь эвгvй. Тиймээс хятадуудтай цэмцэрхээд байх явдалгvй. Мєнгєє шидэж, єгєєд л булааж аваад л байхад хангалттай.

Хятадууд нэг зvйлд их дургvй. Энэ бол тэдний биед хvрэх. Хичнээн шоргоолж шиг олуулаа байлаа ч тэд араас нь алхаж яваа хvн гараараа биед нь санаандгvй хvрэхэд цочин, эгдvvцдэг. Манайхан бол “ Уучлаарай “ гэж хэлсэн болчихоод єнгєрєх зvйл дээр тэд тун дургvй ханддаг.

Монголчууд биднийг vзэн яддаг юм уу?

Монгол цустай хэнбугай ч хятад гэхээр толгойтой vс нь єрвийдєг. Гэтэл хятадууд биднийг vнэндээ сайн мэддэггvй. Монгол гэж ямар улс байдаг, хаана оршдгийг ихэнх иргэд мэдэх ч vгvй дуулаа ч vгvй. Тэгэхээр мэдэхгvй, дуулаагvй хvмvvсийгээ тэд хэрхэн vзэн ядах билээ. Биднийг Япон юмуу солонгосчуудтай байнга андуурна. Эрээний хужаа нар л биднийгээ андахгvй болохоос тєв, ємнєд хятадад монголчуудыг мэддэг хvн нэн цєєн.

Саяхан нэгэн хятад сурвалжлагч бvсгvй манай улсад ажилаад, эх нутагтаа буцахдаа нэлээд дуулиан тарисан материал бичсэн юм. Монголчууд тэднийг vзэн яддаггийг сурвалжлагч анх удаагаа мэдэрч, тэр сэтгэгдлээ ний нуугуй бичсэн хэрэг. Vvнийг хятадууд уншаад ихэд гайхаж, бас зэцvvvцсэн биз.

Тэр бичлэгийг уншсан нэгэн багш монгол оюутнаасаа “ Танайхан манайхныг vзэн яддаг юм уу? “ гэж асуусан гэнэ. Залуу, хvний нутагт сурч байгаагийн хувьд “ Тийм ээ “ гээд хэлчихсэнгvй. “ vгvй яалаа гэж дээ. Би таныг vзэн ядахгvй байгаа биз дээ “ гэх мэт vг хэлээд єнгєрчээ.

Муу хvний дуу чанга

Хятадууд их чанга ярьдаг хvмvvс. Бид “ Муу хvний дуу чанга “ гэдэг нь тэдэнтэй ч холбоотой байхыг vгvйсгэх аргагvй. Хэл нь дєрвєн хєгтэй болохоор тэд их чанга дуудаж байж, хєгєє зєв гаргаж ойлголцдог хэрэг. Харин манайхан хєг аялгаа хос эгшгээр илэрхийлчихдэг болохоор чанга яриад байх шаардлага бараг байдаггvй.

Ингээд чанга ярьдаг хятадууд УБ-н гудамжаар ярилцаад єнгєрєх нь орилолдож, хашгаралдаж байгаа юм шиг сонстоно. Ер нь тэд хоорондоо ярьж байгаа нь хэрэлдээд байгаа юм шиг их чанга дуутай хvмvvс л дээ. Vнэндээ бол хэлний онцлог нь л тэр аж.

Хятадууд Монголд хэрхэн амьдардаг вэ?

Охидоо хужаа нарт алдлаа, хятад ажилчид монголчуудын ажлын байрыг булаалаа гэсэн яриаг бид єдєр бvр сонсдог. Монголд ажиллаж, амьдарч буй хятадууд vнэхээр тансаг, зоргоороо байдаг гэсэн vзэл тархсан. Гэтэл vнэн хэрэгтээ хятадуудыг vзэн ядаж, vргэлж нvд vзvvрлэдэг болохоор тэд тайван алхаж, эх хэлээрээ манай нутагт чанга ч ярьж чаддаггvй.

Цайны газар ороод суувал монгол залуус дайрахаас ч буцахгvй. УБ-д байх тэдний хувьд vнэхээр осолтой болохоор vргэлж такси барих мєнгєє халаасандаа тэмтэрч явдаг гэдэг. Харин тэдэнд орчуулга хийж єгч буй залуугийн хувьд хятадуудтай яваа гэдэгээ аль болох нуухыг хичээнэ. Тvvнийг хятадаар ярьдаг гэж мэдвэл хятад л гэж хэлнэ. Иймэрхvv туйлшарсан гэмээр vзэл байдаг ч бид тэрбумуулаа биш ердєє 2-хон сая болохоор єєрсдийгєє ингэж л хамгаалж байхаас єєр аргагvй санагдана.

Харин хятадад монгол залуус хаан шиг амьдардаг гэвэл хилсдvvлсэн болохгvй ээ. Манайхан шєнийн цэнгээний газраар нь хэсч, маш хямдхан шар айргийг гvйзээлэхдээ яг л эх орондоо байгаа юм шиг аашилна. Тэнд чанга хашгирч хичнээн дураараа байсан ч монгол гэж гадуурхахгvй, мэдэх ч vгvй. Гэхдээ л хvний нутаг бол хvний нутаг гэдгийг ойлгож явах учиртай билээ.

Vнэгvй сургууль буюу ємнєдийнхний урхи

Нэг л хvvхэдтэй болох эрхтэй єрх хvvг илvvд vзэж, охин хvvхэдтэй болохоос татгалзах болсон юм. Тиймээс ємнєд хєршид охидын тоо эрс цєєрч, гэрлэх насны залуус гэргийгээ олж чадахгvйд хvрэх болов. Эмэгтэйчvvдийн тоо нь эрчvvдээс эрс дутуу болж ирсэн нь энэ vед 30 сая хятад залуу “ илvvдээд “ байгаа гэдэг. Тиймээс хятадууд бодлогоо єєр тийш хандуулах болсныг vгvйсгэх аргагvй.

Энэ бол гадаадын олон тооны эмэгтэй оюутанг эх орондоо vнэгvй сургах явдал. Манайхан “ vнэгvй юманд нугасгvй “ тул олдсон боломжийг ашиглах гэж ємнєд хєршийг зорино. Харин тэндээ очоод олон жил суралцах хугацаандаа, монгол оюутан битгий хэл энгийн нэгэн монгол эртэй таарч, гэр бvл болох боломж олдохгvй. Ингээд ойр тойрноосоо хvнтэй суух болоход єнєєх л хятадуудаас сонгох магадлал єндєр болох юм.

Монгол бvсгvйчvvд хятад хvнтэй суух vнэхээр дургvйг хэлэх хэрэгтэй. Гэлээ ч цєєн хувь нь ч гэсэн тэдний “ тогооны хvн “ болж байгааг vгvйсгэх аргагvй. Гэхдээ гадаад бvсгvйчvvд хятад залуустай гэрлэх тун дургvй байдаг гэдэг. Єрх бvрт єєрийн гэсэн жаргал, зовлон бий гэдэгтэй адил ємнєд хєршид ч багагvй асуудал байдгийн нэг нь энэ.

Continue Reading

Гадаад мэдээ

Халимагуудын эмгэнэлт тавилан

Published

on

By

Оросын эзэнт улсад 1917 онд В.И.Ленин Октябрийн хувьсгалыг удирдан засгийн эрхэнд гарахад түүнийг нэгэн халимаг генерал эсэргүүцэн босов. Энэ бол Оросын түр засгийн газрын Батлан хамгаалахын сайд асан генерал Л.Г.Корнилов буюу халимаг нэр нь Лавгаа /Лхагва/ Гилжирович Дэлдэнов гэгч эр байлаа.

Дэлдэн овогтой Гилжирийн Лавгаа гэгч генерал оросын цагаан армийг үүсгэн байгуулж, улаан оросын эсрэг тэмцлийг удирдсан бөгөөд түүний удирдлага дороос Деникин, Колчак, Врангель зэрэг хожмын цагаантны жанжнууд тодрон гарчээ.Л.Г.Корнилов буюу Л.Г.Дэлдэнов гэгч энэ халимаг генералыг дэмжсэн үй олон халимагууд 1918 онд Европ руу амь дүйж зугатан гарцгаасан юм.

Энэ явдлаас үүдэн 1918 оноос 1958 оны хооронд 40 гаруй жилийн хугацаанд халимагууд оросуудад ад үзэгдэн үндэс угсаагаараа доромжлогдон олон мянгаараа хядуулах болсон юм.Гэхдээ хаант Оросын үеэс ч халимагуудад харгис бодлого ил далдаар явуулж иржээ.1913 онд Оросын эзэн хаан II Николай хэлэхдээ:-Монголчууд Орос орны судас болсон Ижил мөрний хөвөөг эзэгнэн амьдарч байна. Ижил мөрний татаруудаас болгоомжлох нь зүйтэй боловч тэднээс илүү их гамшиг тарьж, аюул учруулж мэдэх нь жинхэнэ монголчууд байгаа билээ.

Энэ бол халимагууд. Тиймээс тэднийг олон болгож болохгүй. Эрчүүдийг нь энд тэндхийн дайнд явуулж, хүн ардынх нь тоо хэмжээг тогтмол цөөрүүлж байх хэрэгтэй гэж байжээ.1923 оны 4 дүгээр сарын 23-нд болсон Оросын коммунист намын их хурлын салбар хуралдаанд И.В.Сталин:-Украйнд явуулж байсан бидний алдаатай бодлогоос дутахгүй харин ч илүү их алдаа, хохиролтой байж мэдэх бодлого бол Төвдтэй шашин соёлын холбоотой бөгөөд харин Монголтой бүр үндэс угсааны холбоотой болох халимагуудад тайван хандаж байгаа явдал юм.

Тэд мөн л монголчууд учраас санаа амар тайван байж болохгүй хэмээн ил тодоор шууд онцлон хэлж байжээ. Энэ үед Зөвлөлт Орос улсад 186 мянган халимаг оршин сууж байсан бол Европ руу халимагийн 37 мянган сэхээтэн, лам нар, цэргийн голдуу хүмүүс цагаантнуудын хамт дүрвэн гарчээ.Тэгвэл тэр үед уугуул эх орондоо амьдарч байсан монголчууд 600 мянга орчим байсан бол мэдэгдэж байгаа тоон үзүүлэлтээр халимагууд 223 мянган хүн амтай байсан бөгөөд хэрвээ Орос оронд өрнөсөн иргэний дайн, Октябрийн хувьсгал, дэлхийн I дайнд олноор амь үрэгдсэн хүмүүсийнх нь тоог нэмбэл халимагуудын тоо бараг 250 мянга гаруй байжээ.

Энэ бол тухайн үеийн Монгол улсын хүн амын бараг 40 хувьтай тэнцэх тоон үзүүлэлт болой. Төдөлгүй 1927 оны 3 дугаар сард Бүх Оросын ажилчны Анхдугаар зөвлөлгөөний шийдвэрээр Алс Дорнод, Сибирь, Хойд туйл, Карелийн хойг руу 20 мянган халимагуудыг хүчээр нүүлгэн цөлжээ.Цөлөгдсөн хүмүүс гол төлөв Чингис хааны алтан ургийнхан, тэрчлэн лам нар, чинээлэг ардууд байлаа. Монгол Улсад 1932 онд лам нарын эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөөс 2 жилийн өмнө 1930 онд Халимагт лам нарын бослого гарчээ.

1930 онд Батмижид, Раашдондог тэргүүтэй халимаг лам нараар удирдуулсан Нарангэрэл хэмээх нууц бүлгэм үүсч Оросын эрхшээлээс гарч тусгаар тогтносон Баруун Монгол хэмээх улс байгуулахаар шийдсэн байна.Тэд 1930 оны 3 дугаар сарын 22-нд үйл ажиллагаагаа ил тод болгон Тусгаар тогтносон Бүгд Найрамдах Ойрад-Халимаг улс байгуулснаа тунхаглан зарлаад тус улс нь дэлхийн бүх монголчуудын дотроос хамгийн баруун зүг Европ тивд багтдаг учир шинэ байгуулагдсан улсын нэрийг Баруун Монгол хэмээн нэрлэх талаар ард түмний дунд санал асуулга явуулсан ажээ.

Халимагууд тусгаар улс болохоор тунхаглан зарласныг сонссон Зөвлөлтийн удирдагчид цэргийн хүч яаралтай илгээв. Сталинград, Астрахань, Ростовоос Зөвлөлтийн 7 мянган цэргийг Халимаг руу илгээж, тусгаар тогтнох хүсэлтэй халимагуудыг буудан хороож байв.1930 оны хавраас эхэлсэн тэр үйл явдал намар хүртэл өрнөсний дотор Халимагийн Бага Дөрвөдийн аймагт 200 орчим хүнтэй халимагийн багахан хүч Зөвлөлтийн 1700 гаруй цэргийн хүчийг бут цохижээ.

Гол төлөв лам, сэхээтнүүд зонхилж байсан Халимагийн тэрхүү багахан хүчийг устгахаар оросууд 4 мянган хүнтэй моторжуулсан цэргийн анги нэгтгэлийг илгээж 2 долоо хоног бүслэн байлдсаны эцэст устгасан байна.Халимагуудыг үндэсний үзэлтнүүд, нармай монголыг байгуулахыг санаархагчид, Зөвлөлт засгийг эсэргүүцэгчид, ардын дайснууд хэмээх олон янзын шалтгаанаар яллан хэлмэгдүүлэн хороож эхэлжээ.

1931 онд Халимагийн Чойрын гүн ухааны дацанг галдан шатааж тэнд номын үйл хэрэг эрхэлж байсан Бүх халимагийн бурхны шашны тэргүүн Лувсаншарав хамба, Тэвхэн лам, Огжаан гарма нарыг шууд буудан хороосон байна.Мөн тэр жилдээ “Нарны суварга” хэмээх нэртэй лам нарын хувьсгалын эсэргүү байгууллагыг илчлэв хэмээх нэрийн дор үй олон лам нарыг хилсээр баривчилж ихэнхийг нь цааш харуулжээ.1939 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Автономит Халимаг улсад 220689 халимаг хүн аж төрж байсан бөгөөд тэдний 45,6 хувь нь хөдөлмөрийн насны хүмүүс байжээ.

Тэднийг Халимагийн өргөн талд Зөвлөлтийн Улаан коммунизмийн наран дор аж төрж байгаа хэмээн тэр үеийн түүхэнд бичсэн байна.Тийнхүү халимагууд Зөвлөлтийн наран дор амьдарч байтал 1941 оны 6 дугаар сарын 22-нд Герман улс ЗХУ-д дайран довтлов. Ердөө 2 cap ч болоогүй байхад буюу 1941 оны 8 дугаар сарын 10 гэхэд 22 мянган халимаг эрчүүдийг цэрэгт дайчлан галын шугам руу илгээсэн ажээ.Германы армийн генерал бөгөөд фельдмаршал Паулюсын цэргүүд 1942 оны зун амжилттай давшсаар Харьков, Крымийг эзлэн аваад удаагүй байтал тэдэн дээр Зөвлөлтийн талаас морьт дивизийнхэн очиж нэгдэв.

Энэ бол хожмоо 110 дугаар тусгай дивиз буюу халимагийн морьт цэргүүд байлаа. Германчуудад очиж нэгдсэн тэдгээр халимаг эрчүүд Оросын дарлалаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн өөрсдийнхөө хас тэмдэг бүхий хөх тугаа үзүүлсэн ажээ.Ингээд зогсохгүй Халимагийн нутаг дэвсгэрийг оросуудаас яаралтай чөлөөлөх, тэнд амьдарч буй халимагийн ард түмнийг алж хөнөөхгүй, айлгаж зовоохгүй байх, бас тэдэнд маш яаралтай хүнсний тусламж үзүүлэх шаардлагатай байгаа зэрэг олон асуудлаар германчуудтай харилцан ярилцаж тохиролцоонд хүрсэн байна.

Төдөлгүй хэд хоногийн дараа 1941 оны 8 сарын 12-нд герман, халимагийн хамтарсан хүч Халимагийн нийслэл Элстэй хотыг эзлэн авч чаджээ. Халимагийн нийслэл Элстэйг халимаг цэргийн хамтаар эзлэн авсны дараагаар тусгай ажиллагаа явуулсан байна.Энэ ажиллагааг Германы СС-ын Лео Фон Дер Рекк болон гаупштурмфюрер Роль Маурер нартай Долгион Шонхоров, Цэрэн Хожгоров зэрэг халимаг эрчүүд гардан явуулжээ.

Дээрх ажиллагаа нь шинээр Халимагийн Түр Засгийн газрыг эмхлэн байгуулах, халимагийн ард түмнийг хэлмэгдүүлэн зовоож байсан Оросын коммунистууд болон еврей нарыг олж устгахад чиглэгдсэн бөгөөд Элстэй хотод нийт 800 гаруй орос коммунистуудыг нэг өдрийн дотор баривчлан устгажээ.Хамтралд мал хөрөнгөө хураалгасан халимаг малчдад мал олгох, хот суурингуудад сүм дуган ба халимаг хэл дээрх сургуулиуд нээх, мөн аж ахуйг сэргээн босгох ажил энэ үед амжилттай хэрэгжив. Түүчлэн германчуудад туслах морин цэргийн зуутууд байгуулагдаж түүнд халимаг эрчүүд сайн дураар олноор орох болжээ.

Тус бүр нь 150 хүний бүрэлдэхүүнтэй байх журамтай байсан эдгээр зуутуудад халимаг эрчүүд тийнхүү олноор элсэн орох болсноос үүдэж зарим нь бүр 500 хүний бүрэлдэхүүнтэй болон өргөжиж байв. Иймэрхүү 25 зуут байгуулагдаж сүүлдээ халимагийн сайн дурын морин цэргийн корпус болон өргөжсөн гэдэг.Халимагийн сайн дурын морин цэргийн корпус байгуулагдсанаар Германы армид Умард Кавказ, Өмнөд Оросын нутаг дэвсгэрийг богино хугацаанд эзлэн авах, тэрчлэн Сталинградад тулж очиход маш дөхөм болсон байна.

Тийнхүү халимагийн ард түмэн Оросын коммунизмын наран дор тарчлахаа байж харин Германы III Рейхын дор амьдран жаргана гэж төсөөлж байсан ч энэ нь санаснаар болсонгүй.1943 онд Зөвлөлтийн цэргүүд германы 6 дугаар армийг Сталинградад бүслэн устгаж цэргийн ихэнхийг үй олноор нь олзлон авсны дараагаас фронтын байдал өөрчлөгдөв. Германчууд бут цохигдон өрнө зүг буруулан ухарснаар оросууд Халимагийн нутагт орж ирээд л хэлмэгдүүлэл, яргаллыг хэмжээ хязгааргүй үйлдэх болов.

1943 оны 8 дугаар сарын 21-нд Германаас чөлөөлөгдсөн халимагийн асуудал гэсэн сэдвээр Зөвлөлтийн эрх баригчид маш нууц төлөвлөгөөг хэлэлцэж зөвлөлдсөн бөгөөд 1943 оны 12 дугаар сарын 27-нд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн тусгай тогтоолыг батлан гаргажээ.Уг тогтоолд зааснаар Автономит Халимаг улсыг татан буулгаж, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос улсын бүрэлдэхүүнд багтах Астрахань мужид нэгтгэх, түүнчлэн тухайн нутаг дэвсгэрт аж төрж байгаа бүх халимаг хүмүүсийг хөгшин залуу, хүүхэд эмэгтэйчүүд гэлтгүй бүгдийг нь орон гэрээс нь баривчлан хүчээр гаргах, Сибирь, Хойд туйлын хүйтэн нутагт цөлөх, хүнд хөдөлмөрт албадан ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Энэхүү тогтоол ёсоор Зөвлөлтийн Аюулаас Хамгаалахын хошууч генерал Маккеевын удирдлаган дор Зөвлөлтийн дотоодын цэргийн залхаан цээрлүүлэх анги нэгтгэлүүдийг Халимаг руу илгээв.1943 оны 12 дугаар сарын 28-нд үүрээр хот суурин хийгээд хөдөө нутгийн малчин өрх айл бүрийн гадна сайтар зэвсэглэсэн орос офицер, цэргүүд хэдийнээ ирж зогсоод үүд хаалгыг нь нүдэн сандаргаж байлаа.

Ингээд бидний монголчуудын нэгэн хэсэг халимаг ахан дүүсийг улаан оросууд үй олноор хядаж үлдсэнийг нь харийн хүйтэн нутагт хүчээр цөлж эхэлжээ. Халимагуудыг мал ачдаг галт тэрэгний цуваанд хүчээр чихэж өлсгөлөн, хүйтэн, агааргүйдэлд оруулан хөнөөж эхэлсэн юм.

/Эх сурвалж: “Соёмбо” сонин/

Continue Reading

Гадаад мэдээ

“Squid Game” киноны талаар таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

Published

on

By

Нетфликс-ийн Өмнөд Солонгосын “Squid Game” драма нь хүмүүс мөнгө олохын тулд тулаантай тоглоомонд оролцож байгааг харуулна.

Зохиолч Хван Донг-Хюк анх 2008 онд зохиол дээрээ ажиллаж эхэлсэн бөгөөд нэг ангит кино хийхээр төлөвлөж байжээ.

Эхний тэмцээн дээр гардаг эмэгтэй хүүхэлдэй нь бодитоор байдаг ба гар утасны дугаарыг нь жинхэнэ хүн ашигладаг.

Нетфлкис компани анх уг сериалыг хийх гэж байгаагаа 2019 оны 9 сард зарласан ба тухайн үедээ “6 үе” хэмээн нэрлэх гэж байв. Нетфликс компанитай хамтарсан нь зохиолч Хван Донг-Хюны хамгийн анхны олон улсын энтертайнмент компанитай хамтарсан гэрээ байжээ.

Хван уг зохиолоо 10-аад жилийн тэртээгээс бичиж эхэлжээ

Хван анх 2008 онд энэ зохиолоо бичиж эхэлсэн ба эхний хувилбар нь 2009 онд дууссан байна. Зохиолч болон найруулагч нар эхний 2 ангийг л бичиж дуусгахад бараг 6 сар зарцуулжээ. Тэр Радио Таймст-т өгсөн ярилцлагандаа тухайн үед зохиол нь “танил биш, хэтэрхий тулаантай” санагдсан учир орлого олох болон хүмүүсийн анхаарлыг татахад хэцүү хэмээн дүгнэж байжээ.

Зохиолчийн хэлснээр анх санхүүжилт болон жүжигчдийг олоход маш хүндрэлтэй байсан бөгөөд 10 гаруй жилийн дараа Нетфликс сонирхосноор байдал өөрчлөгдсөн байдаг. “Гэвч 12 жилийн дараа дэлхий ертөнцөд иймэрхүү тулаантай зэрлэг кинонуудыг хүмүүс хүлээн авдаг болсон байсан юм” гэж тэр Кореа Таймс-т ярьсан байна.

Squid Game үнэндээ нэг ангит кино болох байжээ

Вариаети-тэй хийсэн ярицлагынхаа үеэр зохиолч Хван уг төсөл нь анх нэг ангит кино хийх гэж байсан талаараа ярьсан байна. Хваний кино түүхийг харваас энэ нь тийм ч гайхаад байх зүйл биш аж. Тэр томоохон хит кинонууд болох “Silenced”, “The Fortress” зэрэг кинонуудыг бичиж найруулсан нэгэн юм. Мөн үүнээс гадна “Miss Granny” мюзикал инээдмийн киноны дэлгэцийн найруулагч хийсэн нь Солонгосын түүхэн дэх бүх цаг үеийн шилдэг кинонуудын нэгт зүй ёсоор тооцогддог болжээ.

Хваний хэлсэнээр анх нэг ангит кино хийх гэж яригдах үеэр энэ кинонд цагдаагийн ажилтан Жон-хо гэж дүр байгаагүй гэнэ. Үүнээс гадна Сае-Бёокийн өмнөөс амиа өгдөг Жи-ёонь нь анх эмэгтэй биш эрэгтэй дүр байжээ. Хваний хэлсэнээр тэр Жи-ёонь-ийг хүйсэн сольсон нь “эмэгтэйчүүдийн хоорондох холбоо” нь илүү сонирхолтой болгоно гэж үзсэн байна.

Тамирчдын байрладаг өрөөний ханан дээр тэдний тоглох тогоомын зураг байдаг

Нийт тамирчдын байрладаг өрөөний ханан дээр янз бүрийн зураг байдаг ба энэ нь тэдний оролцох тэмцээн буюу тоглоомны талаар өгөх шипи байдаг аж.

Эхний тоглоомонд гарсан хүүхэлдэйг та бодит амьдрал очиж үзэх боломжтой

Киноны анхны анги дээр гардаг том хэмжээтэй хачирхлтай хүүхэлдэй нь бодит бөгөөд Сөүлээс 3 цагийн зайд байрлах Жинчеон мужид байрладаг ажээ. Энэ хүүхэлдэйг “Squid Game” кинонд зориулж түр авч ашиглачихаад буцаагаад өгсөн хэмээн нэгэн мэдээлэл гарсан байна.

Эхний анги дээр гарсан гар утасны дугаарыг хүн ашигладаг

Тоглоомонд оролцохыг хүссэн хүмүүс нууцлаг бизнес карт дээрх 8 оронтой дугаар руу залгадаг билээ. Харамсалтай нь уг дугаар бодит бөгөөд энэ дугаарыг эзэмшдэг эрэгтэй утас руу өдөрт 4000 дуудлага иржээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хүн энэ дугаарыг худалдан авах санал тавьсан гэнэ.

Нэг тэмцээний шалгуур нь одоо ТикТокийн тренд болсон

Далгона чихэр ашигладаг нэгэн тэмцээн нь ТикТокчдыг өөрсдийн видеогоо хийх сэдлийг төрүүлжээ. Уг чихэр нь хоёр хялбар орц агуулдаг нь элсэн чихэр ба бэкинг сода буюу нунтаг. Гэхдээ гол шалгуур нь уг чихэр дээр хэвлэсэн хэвийг үлдээж тойруулж идэх ёстой юм.

“Squid Game” нь Нетфликс дээрх бусад төстэй контентуудад туслаж байж мэднэ

Форбест гарсан мэдээллээр “Squid Game”-ийн амжилт нь бусад гадаад хэл дээрх кинонуудыг хүмүүс илүү хүргэхэд нөлөөлж байна хэмээн үзжээ. Уг шоунаас хойш Японы “Alice in Borderland” болон Солонгосын “Sweet Home” кинонууд Нетфликс дээр тренд болж байгаа ажээ.

Хоёр дахь бүлгийг хийх санаа одоогоор байхгүй

Зохиолч Хван энэ талаар ярихдаа хоёр дахь бүлгийг хийх эсэхээ шийдэхээсээ өмнө хэд хэдэн кино хийх санаатай байгаагаа дурьджээ. “Надад одоогоор Squid Game 2 гэсэн олигтой төлөвлөгөө алга байна даа” хэмээн тэр хэлэв. “Мэдээж энэ талаар бодоход л ядарч буй мэт мэдрэмж төрж байна. Гэхдээ хэрэв би хийхээр боллоо гэж бодоход ганцаараа хийхгүй. Тэр үед зохиолчыг өрөөг ашиглан хэд хэдэн туршлагатай найруулагчдыг оролцуулахыг хүсэх байх” гэжээ.

“Squid Game” кино нь Жүн Хо-ёонь-ий хамгийн анхны жүжигчний кареерийг эхлүүлсэн

Хойд Солонгосын кармааны хулгайч Кан Сае-Бёокийн дүр нь Жүний хамгийн анхны жүжигчний дүр болжээ. Тэр өмнө нь загвар өмсөгч байсан бөгөөд “Солонгосын Дараагийн Топ Модел” шоуны 4-р улиралд оролцож Vogue сэтгүүлийн нүүрэн дээр гарч байсан аж.

Энэ кинонд тоглосоноор тэр олон сая дагагчидтай болж одоо Солонгосын хамгийн олон дагагчтай эмэгтэй жүжигчин болсон байна. Хван энэ талаар ярихдаа “Хо-Ёонь яг л миний төсөөлж байсан Сае-Бёок мөн байсан юм” гэжээ.

Continue Reading

Trending