Connect with us

Сайхан Түүхүүд

Хакухо аваргатай боодогны чулуу түүдэг байсан эрхэм

Published

on

Манай энэ удаагийн” Монгол бєхийн голомт” буланд маань Баянхонгор аймгийн Хvрээ Марал сумын харъяат Самбо бєхийн спортын мастер Монгол улсын начин Д. Нямхvv уригдлаа. Эгэл даруухан бєхийнхєє халуун дотно яриаг уншигч танд хvргэе. 

-Бєхийн спортоор хичээллэж ирсэн тvvхээс тань яриагаа эхлэх vv?

-Би 1987 онд Г.Жамсран багшийн самбо, жудо бєхийн секцэнд орж энэ спортоор хичээллэж байгаад 1995 оноос эхэлж vндэсний бєхєєр барилдаж эхэлсэн дээ. Энэ хооронд хот улсын аварга шалгаруулах тэмцээнээс удаа дараа алт мєнгє, хvрэл медал авч байсан. Шигшээ багийн єсвєр насны дасгалжуулагчийн ажлыг 1993-1997 оны хооронд хийсэн нь дараа дараагийнхаа сайн бєхчvvдийг тvрvvлэхэд єєрийн хувь нэмрийг оруулж чадсан гэж бодож байгаа. 1999 онд аймгийн заан, 2001 онд улсын начин цол хvртсэн.

– Та сvvлийн дєрєв таван жил зvлэг ногоон дэвжээнээ зодоглоогvй байж байгаад єнгєрсєн жилээс л зодоглож бєхийн хорхойтнуудынхаа магнайг тэнийлгэсэн ?

– Гадаадад хэдэн жил ажиллаж амьдарч байгаад ирсэн. Эх орондоо ирээд жил гаруй болж байна. Ноднингийн наадамд гурвын даваанд улсын арслан Д. Азжаргалтай хvч vзэж євдєг шороодсон. Би наадмын бэлтгэл гарч байгаад хатгаа аваад их хvнд євдсєн. Тэгээд барилдах уу яах уу гэж их бодсоны эцэст сvvлийн хэдэн жил барилдаагvй болохоор барилдах нь зєв гэж бодсон л доо. Гэхдээ бие муу байсан гэхэд єєрийгєє сайн л барилдсан гэж бодож байгаа.

-Таныг бєхийн голомт сахиж vлдсэн хvv гэж бєхчvvд ярьдаг юм билээ?

-Миний ээжийн аав улсын начин Бэгз гэж шагай шиг жижигхэн биетэй, булчинлаг сайхан бєх байсан гэдэг.Мєн манай нагац ах аймгийн арслан Б.Ганбаатар гэж хvн бий. Манай Баянхонгор аймгийн Хvрээ марал сум чинь улсын цолтой гурван бєхтэй. Нэг нь манай євєє, дараагийнх нь улсын начин Чанрав агсан. Гурав дах нь би . Хvvхэд байхаасаа л бєх болох юмсан гэж мєрєєддєг байлаа. Тоот бєхчvvдэд багтаж торгон зодогноос атгалцаж, яваагаа их хувь заяа гэж боддог. Намайг єдий дайны бєх болоход Г.Жамсран багш, аослан М. Мєнгєн Дархан аварга Ж. Мєнхбат багш нар маань их нєлєєлсєн.

– Таны бодлоор бєх гэж хэн бэ?

-Хvн болгон барилддаггvй. Барилдсан болгон бєх болдоггvй гэдэг. Бєх болно гэдэг асар их хувь заяа даа. Монгол vндэсний ёс заншил, эр хvний хамгийн сайхан хvнлэг чанарыг биедээ шингээсэн монгол эрчvvдийн сорыг хэлэх юм болов уу даа. Бєх хvн биеийн хvчнээс гадна сэтгэлийн их бяртай байх ёстой гэж боддог. Тэр талаараа энгийн хvмvvсээс давуу талтай гэж ойлгодог

-Улсын начин хэмээх тэр эрхэм хvндтэй цолд хvрсэн наадмаа эргэн нэг дурсаач?

– Би 2000 онд гурав даваад их баярлаж байсан. Дараа жил нь ардын хувьсгалын 80 жилийн ойгоор 1024 бєх барилдсан. Тэр жил би нэг мэдэхэд л дєрєв давчихсан байсан. Тэгээд юу вэ, анх удаагаа тєрийнхєє наадад дєрєв давчихлаа шvv дээ гэж бодож байлаа. Vнэнийг хэлэхэд єєрийгєє улсын цолд хvрнэ гэж тооцоолж бодож vзээгvй. Тэр жил олон сайхан том цолтой бєхчvvд байж байсан болохоор их эмээж байсан л даа. Дархан аварга Ж. Мєнхбат багш маань намайг улсын начин хэмээх эрхэм цолын босго давуулсан даа.

– Улсын начин болоод туг тойрч явахад юу бодогдов?

-Єєртєє итгэж чадахгvй байсан. Энэ vед юм юм л бодогдож байсан. Тэр vед аав єєд болоод удаагvй байсан болохоор аавыгаа л их бодсон доо. Намайг аймгийн заан болоход аав маань vнэхээр их баярлаж мєнгєн аяга сvv, бариад жигтэйхэн сайхан угтаж байсан нь нvдэнд харагдаад олон сайхан дурсамж хєвєрсєн дєє. Нутаг усныхандаа мэндчилгээ дэвшvvлж байхад єєрийн эрхгvй хоолой зангирч байсан. Би цолоо авчихаад vндэсний телевизээр ээжээ хvv нь улсын цолтой бєх болчихлоо гэж хэлж байсан минь санаанаас гардагтvй юм. Намайг начин болоход бєх хvний жаргал зовлонг хуваалцаж явсан хань минь сэтгэл нь догдлоод уйлаад л ирж билээ.

– За яахав та начин болоод баярлаад байж. Гэтэл тантай адилхан цолтой чадалтай бєхчvvд тавын даваанд євдєг шороодоход юу бодогдов?

– Намайг начин болдог жил Хєвсгєл аймгийн арслан Адьяасvрэн, Архангай аймгийн арслан Мэндсайхан, Баянхонгор аймгийн арслан Болд зэрэг улсын цолд тулчихсан мундаг чадалтай бєхчvvд тавын даваанд унаж байхад тэдний хараад єєрийн эрхгvй зvрх шимширч байсан.

-Энэ жилийн наадмын бэлтгэлээ хаана хийх гэж байна?

– Одоогоор би /BDN/ хамгаалалтын албаны захирлаар ажиллаж байгаа. Манайд барилддаг залуучууд олон бий. Бид єєрсдийнхєє зааланд бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж байгаа. Энэ жилийн наадмын бэлтгэлээ Сонгинын амралтанд Мєєеє аврагатайгаа гарах бодол бий.

– Хамгийн чадмаг сурмаг хийдэг мэхний тухайд юу хэлэх вэ?

-Би хvvхэд байхдаа ємсдєг мэхийг их хийдэг байлаа. Их хvнд жинтэй бєхчvvдэд ємсvvлээд дутуу ємсvvлээд даруулсанаасаа хойш хаширсан. Одгэрэл заанд даруулахдаа энэ мэхийг дэмий юм байна гэж бодсон. Агалж татах, мордох, хонгодох, тонгорох мэхийг ихэвчлэн хийдэг дээ.

-Монгол бєхийн залгамж хойч vеийн бяр чадал ямар тvвшинд яваа бол?

-Ер нь vндэсний бєх хурдацтай хєгжиж байна. Намайг аймаг цэргийн цолтой барилдаж байхад анагаахын барилдаан гэж болдог байсан. Тэр барилдаанд 64 бєх л барилдаг байсан. Гэтэл одоо аймаг цэргийн цолтой бєхчvvдийн барилдаанд 300 гаруй бєх барилдаж байна шvv дээ. Энэ бол маш зєв. Монголын єсвєр vе бие бялдар сайтай байна гэдэг нэг талдаа vндэсний аюулгvй байдал хангагдахад хувь нэмэр оруулж байна гэж би боддог.

-Бєх хvний хувьд наадмаар эх орондоо байхгvй гадаадад байхад юу бодогдож байна?

-Ээ дээ хэцvv шvv дээ. Єєрийн эрхгvй сэтгэл хєдєлдєг. Интернэтээр наадам vзнэ. Байгаа газартаа наадам зохионо тvvндээ тvрvvлнэ. Цагаан сараар хэдэн буузаа жигнээд єєрєєсєє ахмад настай хvмvvс, болон дvv нараа цуглуулаад vндэснийхээ баяруудыг тогтмол тэмдэглэдэг байсан.

-Бєхєєс гадна ямар мэргэжилтэй хvн бэ?

-Би Б.Баянмєнх аваргийн “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг тєгссєн. Энэ сургуулиас олон сайхан бєхчvvд тєрєн гарсанд сургуулиараа бахархдаг. Би vндэсний бєхийн багш, самбо, жудо бєхийн дасгалжуулагч мэргэжлээр тєгссєн. Дараа нь энэ чиглэлээр магистр хамгаалсан.

-Таны олон сайхан шавь, Ази тивийн аварга болж байсан гэж сонссон?

-Тийм ээ. Шавь нар маань сайн сайхан явж амжилт гаргах шиг жаргал гэж хаа байхав. ОУХМ Тарваа, М.Батчулуун, Г.Баяраа, Г.Тамир, Одхvv нар 1994 онд Азийн аварга болж байсан.

-Таны хамгийн сайхан барилдаан гэвэл?

-Мэдээж тєрийн наадам сайхан. Гэхдээ тэр дундаас хамгийн сайхан нь сумын наадам юм болов уу, гэж бодогддог. Би хамгийн анх 19 настайдаа сумандаа очиж барилдаад цол авч байлаа. Тэр vед цагаан хоолойгоор нэгдлийн жолооч Доржсvрэнгийн хvv Нямхvv гэж зарлаж байсан нь чихэнд байнга л сонсогдож байдаг юм. Vндэсний бєхийн анхны барилдаан болохоор сэтгэлд их ойр байдаг юм. Санаанд оромгvй байдлаар єєрєєсєє илvv цолтой бєхєє хаяж л байлаа.

– Улсын цолд хvрэхэд мэдээж олон л хvн баяр хvргэсэн байгаа. Тэр дундаа хамгийн сайхан vгийг хэн хэлэв?

-Ээж маань л маш их баярласан. Мєн олон сайхан бєхчvvд сургаалиа хайрлаж байсан. Тэр дундаа Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын начин Мєнхбаатар ах маань чамайг би ямар нэгэн цол авах ёстой хvн гэж бодож байна. Надад хандан Чи ямар байсан цолоо авлаа. Цол авлаа гэхэд тvvнийг хадгалж дааж явна гэдэг нэр тєрийн хэрэг шvv. Vvнийг сайн бодож яваарай гэж хэлсэн л дээ.

-Vндэсний хувцсаа хамгийн сайхан эдэлдэг нь бєхчvvд Та энэ жилийн цагаан сараар ямар дээлээр гоёх гэж байна?

– Энэ баяраар монгол хvн бvхэн vндэснийхээ хувцсаар гоёдог. Би жил жилийн цагаан сараар хурган дотортой торгон хvрэн дээлээр гоёно доо. Миний гоёлын дээлийг хадам ээж маань хийж єгдєг.

– Гэр бvлийнхээ хvнтэй хэрхэн танилцаж байв?

-Миний ханийг Б. Энхсайхан гэдэг. Бид нэг хvv хоёр охинтой. Эхнэр бид хоёр нэг суманд нэг цэцэрлэгт хамт байсан их сонин тvvхтэй л дээ. Тэр vед найман настай сургуульд оруулдаг байсан. Намайг долоо настай аав ээж хоёр маань сургуульд оруулчихсан чинь эхнэр маань Нямхvv сургуульд орчихлоо гээд уйлсаар байгаад бэлтгэл ангид суулгvй есдvгээр сарын нэгэнд долоотойдоо сургуульд орж байсан гэдэг.

Тэгээд бид хоёр нэг ангид сурч байтал манайх хот шилжээд тэднийх ч аймгийн тєв рvv шилжсэн. Гэтэл юм гэдэг их сонин юм аа. Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор сумынхаа наадамд очоод барилдаж яваад бид хоёр уулзаж байлаа.

-Єє тийм vv. Та бєхийн буянд ханьтайгаа учирчээ?

-Би ч гэсэн тэгж ойлгодог юм. 1991 онд л ханьтайгаа учирсан даа. Хvvхэд байхдаа хамт байж байгаад дунд нь тасалдаад хоёр газар байсан болохоор нєгєєдєхєє таньдаггvй. Уулзаад асуусан чинь манай хvн байсан. /Инээв/ Тэр vед эхнэр маань багшийн дээдийн хоёрдугаар курсээ тєгссєн жил шvv дээ. Тэгээд л уулзаж учраад vерхэж байгаад л гэр бvл болцгоосон доо. Хар багаасаа учирч амьдралд минь тvшиг тулгуур болж яваа ханьдаа их баярлаж явдаг даа.

-Таны хамгийн их сэтгэл догдолж байсан vе?

-Хvvтэй болчихоод нvднээс єєрийн эрхгvй баярын нулимс ивэлдэг юм билээ. Бєхийн голомтыг сахих хvvтэй болно гэдэг vнэхээр сайхан юм билээ. Би хvvгээ бєх болно гэж битvvхэн горьдоод гиминастикийн секцэнд явуулж байгаа. Гиминастик бол их спортын цагаан толгой шvv дээ. Хvvгээ жудо бєхєєр барилдуулна гэж боддог. Єєрєє ч багаас нь сэтгэлзvйг нь бэлдээд єгчихсєн. Х. Цагаанбаатар шиг л бєх болно гэж ярьдаг юм.

-Таны багшийн хvv арлын Японд гайхуулж байна даа?

-Би Даваажаргалыг их дэмждэг. Хакухо маань аавыгаа дагаад бидэнтэй хамт бэлтгэлд гардаг байлаа. Би чєлєєт цагаараа Мєєеє багштайгаа хамт тарвага, зурам их агнана. Тэр vед Хакухо бид хоёр боодогны чулуу тvvдэг байлаа. Мєєеє багш маань их сайхан хоол хйидэг. Гадаадад байхдаа багшийнхаа гарын хоолыг их санасан шvv. Хакухотойгоо их дотно байсан болохоор тvрvvлэхэд нь би єєрєє тvрvvлж байгаа юм шиг л баярлаж сэтгэл их догдолдог юм.

-Энэ жилийн цагаан сарын барилдааныг хэрхэн тєсєєлж байна?

-Би энэ жил єєрийгєє ер нь их гайгvй барилдана гэж тєсєєлж байна. Д. Сумьяабазарыг тvрvvлэх болов уу гэж бодож байна даа.

-Бєх хvний хамгийн нандин чанар юундаа оршдог юм бэ?

-Биеийн хvчнээс гадна сэтгэлийн их бяртай байх хэрэгтэй. Тэр талаараа энгийн хvмvvсээс давуу талтай гэж ойлгодог.

-Сvvлчийн хоромын танд vлдээе?

– Миний ээж насаараа багшилж байгаа хvн л дээ. Удахгvй монголын багш нарын баяр боллоо. Тиймээс ээждээ болон, оюутан ахуйн найз нартаа монголын багш нарын баярын мэнд хvргэе. Мєн нутгийнхийнхаа хєгшчvvлд бол нийт монголынхоо ард тvмэнд зон олноороо cap шинэдээ сайхан шинэлээрэй гэж хэлье дээ.

Б.Анхцэцэг

Эх сурвалж: “Өнөөдрийн Тойм”

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Сайхан Түүхүүд

Гал сөнөөгчид шинэ байр барьж өгчээ

Published

on

By

Нийслэлийн Онцгой байдлын газрын Ахлагчийн зөвлөл Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж “Мөрөөдөл биелдэг” сайн үйлсийн аян өрнүүлж, гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлд шинэ хашаа, байшин барьж өглөө.

Тодруулбал, уг төсөлд TV9 телевиз, Араг продакшн зэрэг байгууллагууд хамтран, бусад аж ахуйн нэгж, иргэд мөнгөн дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэжээ. Орон сууц барих ажилд НОБГ-ын дарга А.Дашнямын тушаалаар томилсон ажлын хэсгийн 14 алба хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр есдүгээр сарын 15-наас энэ сарын 22-н хүртэл ажилласан байна.

Сайн үйлсийн аяны хүрээнд Онцгой байдлын албаны 750 гаруй аврагч, гал сөнөөгчдөөс Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлийг сонгожээ. Ж.Пүрэвдэмбэрэл нь Онцгой байдлын албанд 15 жил ажилласан, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр гамшиг ослын 965 удаагийн дуудлагаар ажиллаж 12850 цаг үүрэг гүйцэтгэсэн.  Түүнчлэн үүрэг гүйцэтгэхдээ галын аюулаас 14 хүний амь аварч, ээлжийн бүрэлдэхүүн 2 тэрбум 214 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалж ажиллажээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр онцгой байдлын байгууллагын ангиудтай ойрхон газар албан хаагчдыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн үүрэг гүйцэтгэх нөхцлийг сайжруулах чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна” хэмээв.

Тус байшин нь 15х8 харьцаатай, дотроо угаалгын өрөө, халуун хүйтэн устай. Мөн гал түймэр, үер, газар хөдлөлт, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлж, гамшгийн эрсдлийг тооцож барьсан жишиг байшин гэдгээрээ онцлог юм.

НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням “НОБГ 2021 онд дотоод журамдаа өөрчлөлт оруулан Ахлагчийн зөвлөл байгуулсан. Бид стандарт хангасан, жишиг байшинг барьж ашиглалтад оруулж байна. Нийтдээ 110 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалттай энэ аянд НОБГ-ын бүх албан хаагч оролцсон” хэмээн онцоллоо. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Continue Reading

Сайхан Түүхүүд

“Би өөрийгөө сурталчлахаар санаа зовоод ичээд байдаг юм”

Published

on

By

Олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож , эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа уран нугарагчдийн нэгэн төлөөлөл МҮДБЭ-Чуулгын уран нугараач МУСТА О.Цэцэглэн хэрхэн амжилттай яваа арга барил болон ур чадварын талаар маш өгөөжтэй зөвлөгөө, туршлагаасаа та бүхэнтэй илэн далангүй хуваалцлаа.

Та зорилгыг юу гэж тодорхойлох вэ? Бид яагаад заавал зорилготой байх ёстой вэ?

Зорилго тодорхойлохоос өмнө хүүхэд өөрийнхөө дур сонирхол буюу өөрийгөө мэдрэх хэрэгтэй.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ авьяасыг нээж хөгжүүлэх тал дээр маш нухацтай хандаж заавал санал сэтгэгдлийг сонсож байж шийдвэрт хүрэх нь зөв болвуу.

Учир нь тэр хүүхдийн болон улс эх орны ирээдүйд нөлөөлөх чухал зүйл явж байдаг учраас эцэг эх өөрийн дур хүслээр зөвхөн харагдах үзэмж эсвэл өнгөцхөн хандлагаар хандаж болохгүй.

Мөн уран нугаралтаар хичээллэх гэж байгаа эсвэл хичээллэж байгаа охидууд би үнэхээр үүнд дуртай юу? Эсвэл би өөр зүйлд илүү сонирхолтой юу гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй.

Үүний дараа яг одоо миний чадвар хаана ямар түвшинд байна вэ? Өөрийнхөө чадварыг одоо байгаагаас илүү хэрхэн сайжруулах боломж бололцоо байна вэ? гэдгээ дүгнэх хэрэгтэй.

Үүнийг ухамсарлаж бодсоны дараа юу сурах ёстой болон хаана очихоо зорьж бэлтгэл хийх нь бэлтгэлийг улам амттай, улам аз жаргалтай болгоно. Учир нь та зорилготой хүн шүү дээ!

Миний хувьд анх таван настайдаа зурагтаар гарч байсан уран нугарагчийг хараад шууд л ээждээ уран нугараач болно гэж хэлсэн. Харин тэр үед улсын циркт очиж шалгуулахад арай жаахан байсан учраас дараа ирээрэй гэсэн хариу авсан юм. Гэхдээ хэдий тийм жаахан байсан ч гэртээ А,Б сууж, мост унаж, эрүүн дээрээ өнхөрөх, тохойн дээр тогтох гээд анхан шатны элементүүдийг хийж чаддаг болоод найман нас хүрээд Зэсэнхүү багшийн шавь болж бэлтгэл хийж эхэлсэн.

Бэлтгэл эхлэхээс өмнө хамгийн түрүүнд очоод сурсан зүйлээ бататгаад дахин шинэ зүйл оролдоод багшийгаа ирэхээр шалгуулдаг байлаа. Бэлтгэлээсээ ирээд гэрийнхэндээ багш өнөөдөр ийм юм заасан би ийм юм сурсан гээд л бүгдийг нь үзүүлээд унтахдаа хүртэл гэрт байдаг нугаралтын ширээн дээрээ хөнжлөө нөмрөөд унтдаг уран нугаралтад тэгж их дурласан хүүхэд байсан юм.

Хоёр жил гаран хичээллэсний дараа ээж минь Б.Энхцэцэг багшийн студид бэлтгэл хийлгүүлж түүний дараа МУГЖ Л.Энхцэцэг багш руу оруулж 16нас хүртэл бэлтгэл хийлгэсэн юм.

Багшаасаа гараад жинхэнэ биеийг гаргууд гаргана гэдэг шиг л маш их бэлтгэл хийж эхэлсэн .Уран нугарагчдын янз бүрийн бичлэг үзэж ажиглаад л өөрөө хийж үзээд болохгүй бол дахиж бичлэгээ үзээд дахиад л оролдож хичээдэг, бэлтгэл хийсний дараа цамцаа мушгихаар болтлоо их хөлөрч, толгойгоо угаах гээд гараа өргөх ч тэнхэлгүй болтлоо бэлддэг байсан.

Энэ бол дуртай зүйлээ зорилготойгоор үйлдэж түүнээс аз жаргалыг мэдрэх хамгийн сайхан мэдрэмж. Боломжгүй зүйл гэж огтхон ч байхгүй.

Олны дунд тархсан нэг ойлголт бол уран нугаралт хүүхэдтэй болохоос өмнөх эсвэл зөвхөн залуу насны ажил хэмээн яригддаг. Та үүнийг үгүйсгэсэн олон нугарагчдын төлөөлөл нь. Хүүхэд төрүүлсний дараа бэлтгэлдээ ороход ямар байсан бэ?

Үүнийг өрөөсгөл ойлголт гэдгийг батлах бидний дээд үеийн олон олон уран нугарагчид одоо ч дэлхийн өнцөг булан бүрт Монгол улсаа сурталчилж,таниулж яваа. Энэ бол тухайн хүний дур сонирхлоос гадна биеэ хэрхэн авч яваагаас л шалтгаалах асуудал. Бидний уян хатан байдал байнгын бэлтгэл сургуулилтаас шууд хамааралтай.

Хүүхэд төрүүлсний дараах бэлтгэлийг зүйрлэвэл жил бэлтгэл хийхгүй байж байгаад дахин бэлтгэлдээ орохтой адилтгахад дөхөм байх. Миний хувьд байнгын хөдөлгөөнтэй байсан тул хүүхдээ тээх хугацаанд бие их чилдэг байсан. Харин амаржсаны дараа бие нялхардаг учраас тодорхой хэмжээгээр булчингийн хүч суларч, уян хатан байдал алдагддаг юм билээ.

Гэхдээ бага багаар бэлтгэл хийгээд байхад буцаж формдоо орох асуудалгүй санагдсан шүү. Хөл хүнд байх үедээ тэмцээнд оролцохоор шийдсэн учраас гурван сарын дотор эрчимтэй бэлтгэлд орох шаардлагатай болсон. Энэ шийдвэрийнхээ үр дүнд тэмцээндээ амжилттай оролцож өөрийнхөө биеийг илүү мэдэрсэн гэж дүгнэж байгаа. Нугараач охиддоо хандаж хэлэхэд урт хугацаанд уран бүтээлээ хийнэ гэсэн зорилготой бол төрсний дараа биеэ мэдэрч бага багаар биеэ дасгаж байж хүнд элементүүдээ хийж эхлээрэй гэж зөвлөе.

Бидэнд багийн ажиллагаа маш чухал. Харин та “Blue sky” хамтлагийн есөн гишүүдийн нэг. Бид багаар ажиллахдаа юуг анхаарвал илүү амжилт үзүүлэх вэ?

Монте Карло болон У-хань хотод болсон тэмцээн бол маш богино хугацаанд бэлтгэл хийж оролцсон тэмцээн байсан. Биднийг удирдаж авч явсан Б.Ариунаа эгч тухайн тэмцээнд оролцох охидыг сонгосон бөгөөд олон газраас өөр өөр багшийн охидууд ирсэн. Ийм учир бид маш том тэмцээнд бэлтгэгдэж байгаа гэдгээ ухамсарлаж, өндөр хариуцлагатай байж чин үнэнчээр хүчээ нэгтгэн зүтгэсэн.

Бид бүгдийн хандах хандлага яг ижил байсан бөгөөд бэлтгэл болон үзүүлбэрээ хийхдээ “дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг”гэдэг шиг л байж тун амжилттай оролцсон.

“Blue sky” хамтлагийн багийн ажиллагаа бол бид бие биетэйгээ маш эелдгээр харилцаж ямар нэгэн алдаа дутагдал гаргавал шууд л буруугаа хүлээж түүнийгээ дахиж алдахгүйн төлөө хичээдэг байсан нь амжилттай оролцсоны нэг чухал арга барил нь гэж боддог. Тэгэхээр бие биендээ эелдэг хандаж, алдаа дутагдлаа үнэнчээр хүлээн авч түүнийгээ ухамсарлаж чаддаг байх нь багийн ажиллагааны хамгийн чухал зүйл.

Таныг юу хамгийн ихээр хурцалж идэвхжүүлдэг вэ?

Хүүхэд байхын л их бичлэг үзэж өөрийгөө их хурцалдаг байсан.Одоо ч гэсэн уран нугарагчдын бичлэгийг үзэж энийг хийж суръя гээд л бэлтгэлдээ ордог. Монгол нугарагчдын бичлэгээс үзээгүй үлдсэн бичлэг бараг байхгүй болсон байх.(Инээв)

Таныг их олон төрлийн авъяас чадвартайг ярилцдаг, үлгэр жишээ авч явдаг хүмүүс цөөнгүй бий. Танд эдгээр чадваруудыг хөгжүүлэхэд юу нөлөөлсөн бэ?

Миний эмээ Налайхын театрын уран сайхны удирдаач, найруулагч хийдэг байсан юм. Би их сэргэлэн бас үзэл бодлоо гэрийнхэн болон багштайгаа чөлөөтэй илэрхийлж санал сэтгэгдлээ солилцдог хүүхэд байсан.

Энэ зан чанар маань яваандаа найруулга хийх болон шинийг эрэлхийлэх чадвар болон хөгжсөн гэж бодож байна.

Харин хувцас оёх тал дээр гэвэл ээжээсээ өвлөж авсан чадвар. Бага байхад миний ээж янз бүрийн хувцас, пальто,дээл гээд урлахгүй зүйл байдаггүй байлаа. Энэ нь надад нөлөөлсөн болов уу. Өгөгдөл минь ийм учраас түүнийгээ нээж хөгжүүлж яваа. Харин дуу дуулах их дуртай.Дуу бол миний сонирхол.

Миний ажигласнаар та хувийн маркетинг болон карьераа их анхаарч ажилладаг уран бүтээлч. Танаас карьер бидэнд хэрхэн нөлөөлөх талаар зөвлөгөө авах нь зөв болов уу?

Яг үнэнийг хэлэхэд би карьер болон хувийн маркетингаа тийм ч их анхаараад ач холбогдол өгөөд байдаггүй. МҮДБЭ-театрт ажиллаж эхэлсний дараагаар тайзан дээрээ бичлэг хийлгээд “Yotube”-д байршуулаад бүр мартсан байсан юм. Тэгтэл нэг өдөр гэр бүлийн хүн маань дуу алдаад “чиний бичлэг чинь Монголын хамгийн их үзэлттэй бичлэг юм байна”гэж хэлэхээр нь гайхаад ороод хартал нээрээ л тийм байсан.

Телевиз болон сонин сэтгүүлд ойролцоогоор 30 гаран ярилцлага, нэвтрүүлэгт орсноос хүмүүст хамгийн ихээр түгсэн нь “Зэвүүн яриа” нэвтрүүлэг байсан. (Инээв)

Эргэн тойрныхон болон найз нөхөддөө “Би тийм сувгаар гарна намайг үзээрэйгэх мэтээр хэлж, ярьж огт үзээгүй.

Би өөрийгөө сурталчлахаар санаа зовоод ичээд байдаг юм.

“Монголжингоо” Уран нугарагчдын холбоог үүсгэн байгуулан үйл ажиллагаа явуулдаг учир ажлын шугамын дагуу холбооны охиддоо ажил зуучлах үүрэгтэй.Тэр үүргийнхээ дагуу охидынхоо бичлэгийг интернэтэд байршуулдаг. Тэдгээр бичлэгийг гадны улс орноос хамтран ажилладаг байгууллага болон гэрээ зуучлагч нараас хамтран ажиллах санал хүсэлт ирж холбооны охиддоо танилцуулан ажилд нь зуучилж өгч хувь нэмрээ оруулдаг.

Тайзны ард бид бүгд сандарч, түгшиж айдастайгаа нүүр тулах үе цөөнгүй тохиолддог. Харин та энэ үед өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

Миний хувьд бага зэргийн сандрал байхад зүгээр санагддаг.Учир нь тэрхэн хугацаанд тархи илүү хурдан ажиллаж, нуруу хэвийн үеэс хэд дахин уярах эсвэл илүү гүйцэтгэлтэй хийх гээд “муу юмны ч сайн талыг харах хэрэгтэй”

Сандраад гүйцэтгэлтэй хийж чаддаггүй бол өөртөө итгэлтэй байдлыг тайзан дээр гарахаас өмнө жүжигчин хүн дотороо бүрдүүлэх хэрэгтэй.

Өөртөө итгэлтэй байхын тулд маш сайн бэлтгэл хийсэн байх ёстойгоос гадна түүнийгээ үзэгчдэд хүргэж чадах чадварыг эзэмших хэрэгтэй

Үүнээсээ өөрийгөө мэдэрч илүү сайжрах тал дээр анхаарч ажиллах нь үр дүнтэй гэж бодож байна.

Цогц бэлтгэл гэж юу вэ? Үүнийг хэрхэн хийх вэ?

Цогц бэлтгэл бол зөвхөн нэг талыг дагнаж бэлдэхгүйгээр бүх талыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллахыг хэлж байгаа юм.

Мэдээж багш бүрийн заах арга барил техник өөр хэдий ч үүнийг анхааралдаа авч хандахад илүүдэхгүй болов уу. Бидний ахмад үе бол дэлхийд уран нугаралтын гайхамшгийг өндөр түвшинд таниулж маш сайхан нэр гавьяаг үлдээсэн үгээр хэлшгүй агуу хүмүүс.

Харин одоо гадныхан бидэнтэй дүйцэхүйц уран нугарагчдыг бэлтгээд эхэллээ. Бид юугаар ялгарах вэ? Ур чадвараар болон гүйцэтгэл, жүжиглэлтээр тэдэнтэй өрсөлдөхүйц буюу өндөр чадварлаг нугарагчдыг бэлтгэх хэрэгтэй.

Иймийн учир уран нугаралтын үүсэж хөгжиж байсан үеийн хэв маягийг эвдэж бидний онцлог болох техник, ур чадвар дээрээ жүжиглэлт, найруулга,зохиомжийг түлхүү оруулж өгснөөр уран нугаралтын гоо сайхан, үзэмж чанарыг төгс илэрхийлэх арга барил болно гэж миний зүгээс харж байгаа.

Асар хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үеийг мэдэрч,шинэчлэл хийж Монгол гайхамшгийг илүү өргөн хүрээгээр дэлгэрүүлэхийг хүсэж байгаагаа нуух юун.

Хүн бүрийн биед бусад хэсгээс арай хатуу эсвэл бэлтгэл хийхээс халширдаг эмзэг цэг бий. Үүнтэй хэрхэн ажиллаж сайжруулах вэ?

Мэдээж хүн бүрийн биеийн онцлог өөр өөр. Гэхдээ” Би угаасаа ийм эсвэл өвдөөд байдаг” гэсэн байдлаар хандвал “Нахиалж эхэлж байгаа модыг удаан ургадаг” гээд тайраад хаяж байгаагаас өөрцгүй. Хугацаа өгөөд тууштай тэмцэх хэрэгтэй.

Бүх зүйл нь мэргэжлийн түвшинд үнэлэгдэх хэмжээний үзүүлбэр байлаа ч ганцхан өвдөг хатуу эсвэл өлмий дутуу байхад л тухайн үзүүлбэрийн чанарыг доош нь зулгаадаг.

Хэдийгээр хангалттай түвшинд хүрэхгүй ч гэсэн ил тод харагдуулахгүй хэмжээнд хүргэх ёстой.

Бид үзэгчдэд илүү өндөр бүр бахдам сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөрийн биеийн онцлог болох давуу талыг ашиглаж үзүүлбэрээ найруулж сул талаасаа илүү давуу талаа тодотгож хүргэх хэрэгтэй.

Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

Чөлөөт цагийг ихэвчлэн охиныхоо хүмүүжилд зориулж байгаа. Заримдаа цаг гарвал хувцас оёж байгаа.

Таны хандлага сэтгэлгээнд хүчтэй нөлөөлсөн ном зохиол, өгүүлэг эсвэл хэн нэгний хэлсэн үг бий юу?

Дунд ангид байхдаа А.Буйлов хэмээх зохиолчийн “Их нүүдэл”романыг уншиж байсан минь их зүйлийг ойлгуулсан юм. Тухайн зохиол дээр цаатан угсаатны амьдрал ахуй, хүн байгалийн хүйн холбоог энгүй сайхнаар бичсэн бөгөөд зохиолын гол баатар болох Николка хүү өвчтэй эхийнхээ төлөө хэн хүний зүрхэлж хийж чаддаггүй цаа маллахаар зориг шулуудаж буйгаар уг зохиол өрнөдөг. Байгалын хэлж ирэхгүй араншинд дасан зохицож тэсвэр хатуужил, эр зориг, ажилсаг хөдөлмөрч зан, , аливаа зүйлийн мөн чанар болон хэзээ ч өөртөө ханаж болохгүй улам илүү хичээх хэрэгтэй гэдгийг энэ агуу зохиол надад ойлгуулж өгсөн.

Дахиж шинээр юу сурахыг хүсч байгаа вэ?

Их л олон зүйлийг сурч мэдэхийг хүсэж байна. Түүх болон философи надад их сонирхолтой санагддагаас гадна олон зүйлийг зааж, ойлгуулж харах өнцгийг өөрчилдөг учраас энэ талын мэдлэгийн цар хүрээгээ өргөнөөр тэлнэ гэж зориод байгаа.

Үүнээс гадна загварын дизайнер хийх хүсэл сэтгэлд минь бий. Болохгүй зүйл байхгүй учир ханцуй шамлаад л хийнэ гэж төлөвлөж байгаа.

Та юунд хамгийн их талархаж явдаг вэ?

Байгаа бүхий л зүйлдээ талархаж байна. Сайхан ажлын хамт олон, Эх орон, ээж аав , үр хүүхэд, найз нөхөд, болон уран нугараач болсондоо туйлын их талархаж явдаг даа.

Тайз танд ямар мэдрэмж өгдөг вэ?

Тайзан дээр гарахаар буумааргүй бүр яг тэр мөчдөө л байгаад баймаар санагддаг. Загас усандаа эрх чөлөөтэй гэдэг шиг дураараа сэлж байгаа загас мэт үгээр илэрхийлэх аргагүй тансаг мэдрэмжийг тайзнаас мэдэрдэг.

Дэлхийд улсынхаа нэрийг гаргаж яваа охид болон шинээр бэлтгэгдэж байгаа уран нугарагчдад хандаж юу захиж хэлэх вэ?

Гарал угсаа, үүх түүх, удам судраа таньж мэдэх тусам хүн ямар яваа болон яаж явах ёстойгоо ойлгодог учир түүхээ судлаасай гэж хүсдэг. Та бол улсынхаа өмнө маш том үүрэг хүлээсэн албан хаагчаас өөрцгүй. Таны эх орныг танаар дүгнэж танаар төсөөлөх учир ур чадвар, хувь хүн, ёс зүйн алдаа дутагдлыг бүү гаргаарай.

Өдрөөс өдөрт аливаа бараа бүтээгдэхүүн улам илүү чанаржиж, дээшилж байдаг шиг бид ч бас сул назгай,хэнэггүй байдлыг халж “ Хаа яваа газраа сайн байж, сайхан байж, эргээд очиход үнэ цэнэтэй, буцаад очиход нэр хүндтэй байхыг” Монгол улсын уран нугараач,хүндэт иргэн та оюундаа тунгааж цааш цаашдаа ухамсарлаж хичээж яваарай.

Бидэнтэй ярилцаж санал сэтгэгдлээ солилцсонд танд туйлын их баярлаж байгаагаа илэрхийлье. Цаашдын уран бүтээлд нь өндрөөс амжилтыг хүсэн ерөөе!

Баярлалаа.

Ярилцсан : Ж.Ичинхорлоо

Эх сурвалж: Монголын Нугараачид

Continue Reading

Сайхан Түүхүүд

Далай ламыг 84 наслуулсан амьдралын хэв маяг

Published

on

By

Буддын шашны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам өдрийг хэрхэн өнгөрүүлдэг нь олон хүнд сонин байдаг.

Дээрхийн гэгээний жирийн өдрийн цагийн хуваарийг та бүхэнд сонирхуулваас:

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала хотод байхдаа өглөө эрт 03:00 цагт сэрдэг. Өглөөний угаалга үйлдсэний дараа 5:00 цаг хүртэл 2 цагийн турш бясалгал, мөргөл залбирал үйлддэг.

Өглөөний 5:00 цагт хэсэг зуур гадаа алхдаг, бороотой үед гүйлтийн зам дээр алхдаг. Өглөөний цайгаа 5:30-д ууна. Өглөөний цайнд нь ихэвчлэн арвайн гурил, халуун овьёосны бэлдмэл, гамбир, цай байдаг. Ө

глөөний цай уух зуураа BBC телевизийн англи хэл дээрх мэдээг үзнэ. 6:00 цагаас 9:00 цаг хооронд ахин өглөөний бясалгалд суудаг.9:00 цагаас эхлэн Буддын гүн ухааны ном зохиолыг үзэж судладаг.

11:30-д үдийн зоогоо барьдаг, түүний Дарамсала хотын гал тогоонд цагаан хоол бэлддэг. Харин айлчлалын үеэр заавал цагаан хоол бэлдэх шаардлага байдаггүй. Винайн ёсны дагуу Далай лам оройн зоог барьдаггүй.

Дээрхийн Гэгээнтэн хүмүүстэй уулзах, мөн өөрийн албаны хүмүүстэй уулзахын тулд ажлын өргөөндөө 12:30-15:30 хүртэл ажилдаг. Энэ үед төвөд болон гадаадын бусад хүмүүсийг хуваарийн дагуу хүлээн авч уулздаг.

Оройн 17:00 цагт өргөөндөө буцаж морилж хөнгөн цай уугаад оройн бясалгалд суудаг. Ойролцоогоор 19:00 цагт нойрсож амардаг.Дор зураг дээр байгаа хоёр буузтай хоол нь Далай ламын 84 насны төрсөн өдрийн зоог юм.

Эх сурвалж: Monastery stay fb page

Continue Reading

Trending