Connect with us

Дотоод мэдээ

Н.Төгсцогт хүүхдийнхээ зургийг дэлгэжээ

Published

on

Монгол улсын гавъяат тамирчин, улс орныхоо нэр хүндийг дэлхийд гаргаж яваа бахархал болсон Төгсцогт маань бяцхан маамуутай болжээ. Тэрбээр өөрийн хуудсаараа дамжуулан хүүхдээ тэвэрсэн зургаа оруулсан байна.

Төгсцогтын маань гэргий болох бүсгүйг Энэрэл гэдэг. Тэрбээр фото зургаа авахуулах дуртай, реклам сурталчилгаанд хөргөө их авахуулдаг нэгэн аж.

Ингээд та бүхэнд Төгсцогтын хэвлэлд өгч байсан ярилцлагуудаас хүргэж байна.

“8 сарын 3-нд Фокс телевиз надад цаг өгчихсөн байгаа. Хэрвээ Гарри санал авахгүй бол 8 сарын 3-нд би өөр хүнтэй тоглодогоороо тоглоно. Гарри зөвшөөрвөл бид ерөнхийдөө 9 сард тоглоно. Гол бэлтгэлдээ ороогүй байгаа. Хөнгөн гүйлтийн бэлтгэлээ хийж байгаа. Удахгүй Америкт очихоороо үндсэн боксын бэлтгэлдээ орно.

Би ялна гэдэгтээ итгэлтэй байгаа. Гэхдээ Гарриг хүндэлдэг. Гэхдээ л миний цаг үе, би залуу. Бүх бүсийг авна даа. Хүн болгон намайг аварга гэж хүлээн зөвшөөрдөг. Аварга болмоор байна”.

“Би 5 настай байхдаа л аавд гар ороогоод өг гээд гараа боолгодог байсан. Боксын цохилт ойртсон үед ч харагддаггүй юм. Шулуун цохилт бас эвгүй. Өөрийнхөө зай мэдрэмжийг авчихаад. Хонх дугарсанаас хойш бол хүн рүүгээ л анхаардаг. Жингээ зохицуулах буюу жиндээ орох мэдрэмж, бас ялсны дараа рингэн дээрээс буумааргүй санагддаг.

Гэдэсний таталтыг хэдэн янзаар нь хийдэг. Ийшээ орохоор тийшээ орохоор гээд. Толгой оногдох гээд байвал үнэхээр хэцүү. Хүнийг биеэр нь зогсоож байж дараа нь толгой руу нь онодог байхгүй юу.

Зарим хүмүүс аймар авъяастай гоё тоглож болно. Эхнээсээ төгсгөл хүртэл жигд явахгүй бол төгсөлдөө темпээ алдаад байдаг.”

“Лондонгийн олимпод нийтдээ 5 тулаан хийсэн. Тулаан бүр хүнд байсан. Тэр дундаас Италийн тамирчинтай хийсэн тоглолт маш хүнд байсан. Дараа нь мэдээж финалын тоглолт нэлээн хэцүү хүнд тоглолт болсон.

Тоглолт бүрийнхээ дараа өөрийн хуудсандаа юм бичиж үлдээж байсан. Тэр болгон Монголчууд маань их коммент өгч лайк өгч урам өгч байсан. Тэр хүмүүстээ бас баярлалаа гэж хэлье. Тэгээд ОХУ-ын тамирчинтай хоёр дахь удаагаа таарч тоглосон. Оросын хэвлэлээр ч тэр Монголын хэвлэлээр ч тэр аягүй их мэдээ гарч байсан. Миний хувьд аягүй тайван өөртөө итгэлтэй байсан.

Өмнөх хүрэл медалийн төлөө тоглочихоод гарч ирж байхад хүмүүс аягүй одоо дэлхийн аваргад гээд сүртэй хүлээж авсан. Надад бол бодох зүйл байхгүй байсан болохоор итгэлтэй. ОХУ-ын тамирчинтай хоёр дахь удаагаа тоглоод хожиж чадсан. Маш их баяртай байсан. Дараагийн тоглолтондоо өөртөө итгэлтэй байсан боловч аягүй сулбагар байсан.

Шалтгаан нь миний жинтэй холбоотой байх даа. Жингээ олон өдөр хасчихсан болохоор сүүлийн өдөр жингээ хасах гээд юм идэж чадахгүй дотор муухай байсан. Тэгээд тулааны туршид багш дасгалжуулагч нар аль болох тактик зөвлөгөөг өгсөн. Би бол аль чадах чинээгээрээ л тулалдсан. Ямартай ч алт авч чадаагүй мөнгөн медаль авсан байгаа. Кубын тамирчин ч маш сайн тамирчин байсан.

Дараа нь ч гэсэн таарах байх. Гэхдээ хожигдсон хүнд шалтаг мундахгүй гэдэг шиг одоо хэлэх үг байхгүй. Тэр сайн тамирчин байсан би амжилт хүсээд өнгөрсөн. Уг нь хамгаалалт нь гайгүй байсан. Миний цохилтын хүч, хурд аягүй багасчихсан. Өмнөх өдрийн тоглолтоос болоод хүч гарч өгөхгүй тэр хамгаалалтыг нэвтэлж чадахгүй байсан. Тэгж ядарч үзээгүй. 1-р раунд дуусахад ядраад л.

Тэр өдөр зүгээр алхаад явж байхад бие аягүй сонин байсан. Тоглолтын өмнө шүү дээ. Алхах гэж хүртэл өөрөөсөө хүч гаргаж байлаа. 3-р раунд дээр толгой ч ажиллахаа байсан. Яагаад оноо нэмэгдэхгүй байнаа гээд. Ажиллах гээд ажиллаж чаддаггүй гар хөл явахгүй. Багш доороос үг хэлээд байсан ч үг хүлээж авч чадахгүй байлаа. Зөвхөн толгой руу нь оноо авах гээд улайрчихсан байсан.

Яг тулалдаж байхад нэгдүгээр үе дээр нэг оноо дутуу өгсөн. Хоёрдугаар үе дээр дахиад нэг оноо дутуу өгсөн. Тэгэхээр нь би хоёр дээр би нэг бол тэнцүү эсвэл илүү ч болсон байж магадгүй гэж бодсон. Тэгэхээр нь 3 дээр ажилласан чинь тиймэрхүү юм болсон. 3 үе дээр би өрсөлдөгчийнхөө хойд гарт нэгээс хоёр удаа яг тооцоогоор оногдсон. Яасан бол гээд. Ямар ч байсан хожигдоно гэж бодоогүй.

Шүүгчийг ялалт зарлах хүртэл хэн гэдгийг мэдэхгүй нэлээн догдлоод байж байсан. Тэгсэн чинь хөх гэсэн. Тэгээд ялагдсанаа мэдсэн. Тэрний өмнө ялагдсан ч гэж бодоогүй ялсан ч гэж бодоогүй хүлээж байлаа. Шүүгч нараас хамаарна. Зарим үед шүүгч нар маш их оноо шүршчихдэг. Зарим үед ажиллаад байхад л оноо өгөхгүй. Гайхаад.

Медаль авахыг мөрөөдсөн л дөө. Тэгээд дараа нь цаашаа явна гэж. Тэгээд медальд хүрээд эцсийн үе дээр ирэхэд байгаа бүх юмаа голж байгаа юм чинь. Хүн гэдэг чинь эхлээд хүсээд түүндээ хүрэхээрээ тэрийгээ голоод цаашаагаа өөр юманд давруу сэтгэлтэй байдаг болохоор би цаашаа алтан медаль авахыг төлөө байсан. Мөнгөн медаль гэхэд харамсмаар. Сүүлийн 20 секундэнд хэрвээ Кубын тамирчин ялсан бол гэдэг бол ороод л гарсан.

Монголчууд маань маш их сайхан угтаж авсан л даа. Буугаад гарсан чинь хөл дээр гишгүүлэхгүй машинд суулгаад, тэгээд ээж аав гэр бүлийнхэнээ хараад тэнд ирсэн бүх хүмүүс алга ташиж баяр хүргэхэд үнэхээр гоё байсан. Хэрвээ алтан медаль авсан бол гэж бодогдоод л. Тэгээд хүмүүс энэ мөнгөн медаль алт байсан бол гэж хэлэхийг сонсоод дотор бас сонин болж байгаа юм.

Сэтгэл өндөр байгаа. Тамирчин хүнд урамшуулал их хэрэгтэй л дээ. Ядаж л өсвөр үеийн дүү нарт маань ч гэсэн ах нар шигээ ийм болвол ийм шагналтай гээд. Амжилт гарвал тийм болно гэж боддог болно. Тийм болохоор хүмүүсийн хичээж зүтгэх нь хүртэл аягүй ихэснэ. Миний хувьд баяртай сайхан байгаа. Би залуу тамирчин болохоор цааш цаашдаа зөндөө явна.

Боксоо больсон ч гэсэн насан туршын тэр мөнгөн урамшуулал надад маш хэрэгтэй. Миний адил бусад тамирчид маань адилхан л байгаа байх гэж бодож байна. Энэ тушаалыг гаргасан төрийн гурван өндөрлөгтөө баярлалаа гэж хэлье.

Надад маш их зорилго байгаа. Наана гэвэл дараа жилийн дэлхийн аваргадаа маш сайн бэлдмээр байна. 2016 оны олимп гэвэл одоо 4 жил асар их урт хугацаа. Наана нь би бэлдээд аварга болно гээд яриад байх нь бас онцгүй зүйл байх. Ямар ч байсан бэлдээд дараа жилийн Дэлхийн аварга, Азийн аварга. Би Азийн аварга болж байгаагүй. Дэлхийн аваргаас мөнгөн медаль л авч байсан.

Аясаараа бэлтгэлээ хийгээд тэмцээндээ явж байхад нэг мэдэхэд олимп энээ тэрээ гээд болно л доо. WSB-д тоглосон. Хоёр улирал тоглосон. Дажгүй шүү. Гэхдээ бэ.р-тэл их авдаг юм байна лээ. Бусад талаараа аягүй дажгүй. Баку-д очоод аягүй олон найзууд хамт олонтой болсон. Тэр багаас маань маш олон Дэлхийн, Олимпын аваргууд төрлөө. Би өөрөө ч гэсэн тэр багт ороод олимпын медаль авсан.

Лондонгийн олимпын дараа жин хасахаа болиод арай багасч 56 кг-д ороё гэж бодсон. Хүн болгон надад чи эрэмгий байлаа гээд байгаа байхгүй юу. Гэхдээ эрэмгий байсан мөртлөө хамгаалалт байхгүй юм билээ гээд. Юуны түрүүнд Монгол улсынхаа ЗГт баярлалаа гэж хэлье. Хоёрт Олимпын хороо, Бие тамир спортын газартаа бүгдээрэнд нь баярлалаа. Хамгийн сүүлд нь Боксын холбоондоо маш их баярлалаа гэж хэлье.

Энэ хүмүүс маань сүүлийн 1 жил 6 сарын хугацаанд маш их юм хийлээ. Шинэчлэгдсэн бүтэцтэйгээр солигдоод асар их зүйлийг өөрчилсөн. Манай боксын тэмцээнд дотооддоо чанартай болдог болсон. Улсын аварга гэхэд гадаадын маш том тэмцээн шиг болсон шүү дээ. Заалаа хүртэл засварласан. Бүх зүйл маань өөр болсон.

Салаад байсан холбоо маань эргээд аягүй гоё болж чадсан. Мөн дасгалжуулагч Гантулга багш, Ганзориг багш, Сайнбилэг багш, Мөнхсайхан Батсүрэн Амаржаргал гээд бүх багш нарт баярлалаа. Надтай зарим нь хамт бэлтгэл сургуулилтаар байдаггүй ч гэсэн боксыг хөгжүүлэхийн төлөө явж байгаа бүх багш дасгалжуулагч тамирчиддаа баярлалаа гэдгээ хэлье.”

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод мэдээ

Тунгалаг агсны хүү сэтгүүлч Г.Алтантүрүүтэй уулзжээ

Published

on

By

Энэ талаар “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч асан сэтгүүлч Г.Алтантүрүү өөрийн цахим хуудсандаа өгүүлжээ.

“Гэнэт ирнэ! Нутагтаа тухтай морил! Ямар их үгүйлээ вэ! Мэдэх нэг нь түүнийг мэднэдээ. Гэнэт явна” гэжээ.

Сэтгүүлчийн маань өмнө нь хэвлэлд өгч байсан ярилцлагыг танд хүргэж байна.

-Нэвтрvvлгийн тань нэг оролцогч агсан Б.Тунгалаг бvсгvйн амьдралаар кино хийж байгаа гэсэн. Vvгээр яриагаа эхлэх vv?

-Єнгєрсєн жилийн тавдугаар сард юм байна. Миний ажлын энгийн л нэг єдєр. Шар хаданд найман машины гарааштай, саунтай сvрхий айлд хонох байсан юм. Уг нь их анхаарал татахаар айл л даа. Яг нэвтрvvлэг хийх єглєє нєгєє айлаас утасдаад “Уучлаарай, бид хонуулахаа болилоо” гэдгээ палхийтэл хэлдэг байгаа. Цаг нь тулчихсан яах учраа олохгvй сандраад л.

Бvтэн сайнд нь эфиртэй байдаг. Хэрвээ тасалбал цалингийн 25 хувиар торгуулна. Их мєнгє л дєє. Тэгээд л гудамжнаас хонох айлынхаа эзнийг хайхаар шийдсэн. Ямар сураагvй юм биш гээд гарсан даа. Тэгээд хоёр хvvгээ хєтлєєд явж байсан Б.Тунгалаг бvсгvйтэй таарсан. Хагас сайн єдєр Тунгалагийнд хоноод маргааш єглєє нь монтажлаад орой нь гарсан нэвтрvvлэг.

Гэхдээ яах вэ, би єєрийгєє, Тунгалагийн гэр бvлийг их азтай гэж боддог. Нэвтрvvлэгч яах вэ эфирт цацагдаад л єнгєрсєн. Маргааш єглєє нь нэг дэх єдєр єглєє ажилдаа ирэхэд Улаанбаатар тэр чигээрээ Тунгалагаар найгачихсан, ажил дээр баахан хvн ирчихсэн байсан. Би vнэхээр их гайхсан. Уг нь энэ бол миний нэг удаагийн л ажил. Ажлаа хийгээд дууслаа л гэж бодсон. Тэгтэл харин эсрэгээрээ эхэлж байсан.

Зарим нь бvр мєнгєє барьчихсан зогсож байсан. Ингээд маргааш нь Тунгалагийг хоёр хvvхэдтэй нь дуудаад, эфирээр зар єгєєд туслах хvмvvс нь туслаг гэж бодсон юм. Нэг их хvн ирэхгvй байх, ямар ч гэсэн хэдэн тєгрєг цуглана гэж бодсон. Гэтэл нvvрс зардаг нь нvvрсээ, илvv хєргєгчтэй нь хєргєгчєє тэврээд ирсэн. Бvр гурван булиа залуу ирснээ “Нєхрийг нь хаана байдгийг мэдэхгvй биз?” гэж асууж байлаа.

-Тухайн vед хvмvvс єєртєє байгаа бvхнийг Б.Тунгалаг бvсгvйд єгєхийг хичээсэн. 50 тєгрєг, таван сая тєгрєг ч єгсєн хvн байгаа байх?

-Хvний сэтгэлийн гvнээс гарч байгаа зvйл гэдэг хvч ордоггvй юм билээ. Нийт 10 сая тєгрєг л болов уу гэж бодсон чинь 80 сая тєгрєг тэр дороо цуглачихсан. Том, том компаниудыг нэрлэж болох юм. Манай ажил “Бємбєгєр” захын хажууд шvv дээ. Єглєє босоод л шараа тайлдаг хvнд гарууд тэнд олон бий.

Тэдний нэг нэлээд халамцуухан ирээд “Би яах вэ” гээд 100 тєгрєг єгчихєєд “Наадах чинь асуудал биш шvv” гэж байсныг, портер дvvрэн модтой хvн ирээд “Эгчид нь єгєх мєнгє алга. Тэгэхдээ гэр нь, хоёр хvv нь дулаахан байг дээ” гээд мод єгч байсныг тод санадаг юм.Тийм хvмvvс олон байсан.

-Талийгаачийг єнгєрснєєс хойш хоёр хvvтэй нь уулзсан уу. Одоо хаана байгаа бол?

-Уулзаагvй. Шинэ жилээр хоёр дvvдээ бэлэг бариад очсон. Нvvчихсэн байна лээ. Хоёр хvv бидэнтэй хамт байгаа гээд дvv нь надтай ярьсан. Ажил явдлынх нь vеэр би Америкт байсан болохоор ирээд хоёр хvvтэй нь уулзъя гэсэн ч зориг хvрээгvй.

-Яагаад?

-Яг мєнгє тєгрєг цугларч байх vед би “Бvх юм сайхан болно” гээд хоёр хvvг нь тэврээд л сууж байсан. Vнэхээр мєнгє бvхнийг шийдэх юм шиг санаж байж. Тийм болохоор одоо намайг хараад ээжийгээ илvv их санах болов уу гэж айгаад.

-Кино удахгvй дэлгэцнээ гарна гэж байсан?

-Ш.Гvрбазар ахын зохиол, “Мазаалай фильм”-ийн захирал Ч.Батбаяр найруулагчийн “Зvvдний vргэлжлэл” кино энэ сарын эхээр гарч эхлэх гэж байна. Тунгалагийн дvрийг М.Алтанзул гэдэг жvжигчин бvсгvй амилуулж байгаа. Гол дvр маань Тунгалагтай vнэхээр адилхан юм билээ. Хоёр хvvхдэд нь Хvvхдийн ордон, Хєгжим бvжгийн коллежийн хоёр хvv тоглосон. Киноны дууг залуу дуучин Хулан дуулж байгаа.

-Кино хийх талаар олон найруулагч санал тавьж байсан гэсэн?

-Тийм ээ, олон хvн хандсан. Миний хувьд энэ кинонд зєвлєх маягаар оролцож байгаа. Би гол нь киноноос олсон орлогоос хоёр хvvхдэд нь мєнгє єгєєрэй. Хамгийн гол нь маш сайн кино хийнэ шvv гэсэн шаардлага тавьсан.

-Ээжийнх нь тухай кино хийж байгааг хєвгvvд мэдэж байгаа юу?

-Гэрийнхэн нь бvгд мэдэж байгаа.

-Ингэхэд анх яагаад “Танайд хоноё” нэвтрvvлгийг хийх болсон юм бэ?

-Тухайн vеийн MN-25 телевизийн захирал З.Алтай ах бид хоёр гурван цаг шахам ярилцаж байж нэвтрvvлгээ анх тєрvvлсэн дээ. “Танайд хоноё” нэвтрvvлэг монгол хандлага. Тэр тусмаа євєртєє нэг юмтай очно гэдэг бол монгол заншил. Аль болох монгол хандлагаар л хийе гэж бодсон.

-Гэхдээ таныг телевизээсээ гарч байгаа гэж сонслоо. Яагаад гэж олон хvн сонирхох нь лавтай?

-Ерєнхийдєє кинонд ажиллаад одоогоор телевизээсээ чєлєє авсан. Цаашид ганцаараа телевизийн ертєнцєд єрсєлдье гэж бодож байгаа. Хvн нэг газар удах тусам тэр хvрээгээ єєрийнхєє хязгаар юм шиг харж эхэлдэг. Тэгэхээр тийм байхыг хvсэхгvй байна. Хvчтэй єрсєлдєгч байна гэдэг бол сайхан. Телевизийн сэтгvvлч хvнийхээ хувьд том хvрээнд єрсєлдье гэж бодож байгаа.

-“Танайд хоноё” нэвтрvvлэг тэгэхээр дахиж гарахгvй гэсэн vг vv?

-Миний санаа гээд гарахдаа нэвтрvvлгээ ємчлєєд явна гэж байхгvй. Энэ бол хувь хvний ёс суртахууны асуудал. Патент гэдэг зvйлийг телевизэд ярьдаг эсэхийг би мэдэхгvй, “10 мянган тєгрєг”, “Амьдрал аа гэж” гээд миний хийдэг бvх нэвтрvvлэг “MN-25” дугаар суваг телевиздээ vлдэнэ.

-Цаашдаа юу хийхээр тєлєвлєж байна вэ?

-Хэвлэл мэдээллийн салбартаа компани бас студи байгуулж байгаа. Нэвтрvvлэг хийнэ. Зорилгынхоо тєлєє илvv єндєрт нисье гэж бодож байгаа. Айлын тэжээвэр шувуу шиг єглєєд нэг бэлэн будаа тоншъё гэж боддоггvй. Тийм байхыг ч хvсэхгvй байна.

-Шинээр хийх нэвтрvvлгээ тєлєвлєсєн vv. Мэдээж “Танайд хоноё” нэвтрvvлгээс илvv байж хvмvvст хvрнэ шvv дээ?

-Би сургуулиа тєгсєєд л “MN-25”-д орсон. Дєрвєн жил болжээ. Ер нь анхны нэвтрvvлгvvдтэй харьцуулахад дараагийнх нь илvv чанаржсан гэж би боддог. Карьериа єсгєе гэвэл илvv сайн байж дараагийн ажил минь хvнд хvрнэ. Нэвтрvvлгийн санаа олчихоод бэлтгэл ажилдаа ороод байна.

-Хамгийн их vзэгчтэй нэвтрvvлэг гэдгээрээ “Танайд хоноё” нэвтрvvлгийн дундуур реклам их явдаг. Та сурталчилгаанаас хувь авдаг байсан уу?

-Vгvй, хувь авдаггvй. Хєдєлмєрийн гэрээгээрээ ажиллана. Цалин гайгvй авдаг байсан. Тэгэхдээ хангалттай биш.

-Ингэхэд хэчнээн айлд зочилсон бэ. Тоолж vзсэн vv?

-Хоёр жилийн хугацаанд 112 айлд хоносон.

-Хамгийн хэцvv, хаалгаа удаан балбуулсан айл хэнийх байв?

-Хvмvvс траншейнд хоноход л хэцvv байсан байх гэж боддог. Харин ч vгvй. Цаатангуудын урцанд хонох л амаргvй байлаа. Урцандаа яаж амьдардгийг, цаагаа хэрхэн малладгийг vзvvлэхийг маш их хvсч байсан. Гэвч санаснаар болоогvй ээ. Тvvнээс гадна нэг айлд ороод зургаа аваад эхэлчихсэн байж байтал гэрийн эзэн нь ирээд “Чи яв. Хонуулахгvй. Чи хонож байгаа айлынхаа угаалгын єрєєнд нь ороод айлаа муулаад байдаг юм билээ” гээд хєєж байсан. Хєгжилтэй зvйл их бий.

-Vнэхээр єєрийн гэр шиг санагдсан нь?

-Ихэнх айлууд байдгаараа байсан. “Хамаагvй ээ, би vvдэнд чинь унтья” гэхэд хамгийн хvндтэй газраа унтуулна. Бvгд сэтгэлээрээ байсан. Тиймээс хонуулсан бvх айлдаа, хонуулаагvй vзэгчдэдээ, хєєсєн айлууддаа “Баярлалаа” гэж хэлэх байна.

-“Танайд хоноё” нэвтрvvлэг гараад нэг жил боллоо. Хvн бvр намайг таниад л. Нэвтрvvлгээ vзэхээр єєрт хvртэл таалагдаад л. Би чинь юу болчихов оо гээд тэнгэрийн амьтан. Нэг хэсэг биеэ тоох хандлагатай болсон. Би нэг эмэгтэй дvvтэй. Нэг єглєє сэрсэн чинь дvv маань “Ах аа, та ямар єєр болчихсон юм. Миний хурлыг та нэг ч тасалж байгаагvй.

Тэгсэн хуралд суусангvй. Та намайг тоохоо больчихлоо” гэж байна. Тэгээд л би уран бvтээлч хvн єєр байх ёстой гэж бодсон. Аль болох гудамжаар явж, хvмvvсийн дунд байх хэрэгтэй. Хааяа амны хаалт зvvгээд троллейбусаар явдаг. Урд сууж яваа хоёр охины асуудал нь юу байна.

Ард сууж яваа эмээ євєєгийн асуудал, кондуктор хvнийг яаж доромжилж байна. Энэ бvхнийг мэдэрч байна гэдэг сайн нэвтрvvлэг хийхийн эхлэл. Биеэ тоогоод нэг их том ярьсан хvн хvмvvсийн дунд сууна гэдэг хамгийн уйтгартай. Энэ надад таалагдаагvй. Амьдрал биш гэдгийг ойлгосон.

Эх сурвалж: “Зууны Мэдээ” сонин

Continue Reading

Дотоод мэдээ

“Алтан гадас” одон авсан ТҮК-ийн ажилтанд 15 сая төгрөг цуглажээ. Харин яагаад шүүмжлэв?

Published

on

By

Дуучин Нара буюу М.Нарантуяа бүсгүй маань өчигдрөөс эхлэн “Алтан гадас” цол хүртсэн ТҮК-ийн ажилтан ахад мөнгө цуглуулж эхэлсэн билээ. Тодруулбал:

“Жинхэнэ Монголын төлөө ажиллаж шагнуулсан ТҮК-н ажилтан энэ эрхэм хүнд ард түмэн нь Алтан Гадас-н найрыг нь ард түмэн нь дэмжээд нижгэр хийгээд өгье л дөө. Алдар нэртэй эрхмүүдээ гишүүд нь тосч очоод жич баяр хүргэдэг бол эгэл Алтан Гадас-ыгаа иргэд нь угтаад авнашдээ.

Шагналын найр гээд нэг юм заавал хийдэг юм гсн хэдүүлээ ганц ганцхан мянган төгрөг хандивлаад жинхэнэ Монголын төлөө гавъяа байгуулсан хүнийг баярлуулчхымуу айнннн?!? Олон жил тайзан дээр гараагүй Нара нь хүртэл давхиж очоод дуулж хуурдаад ирэх эгэл хамт олонд нь баяр нэмчихнээ гэжугаа.

Хаан Банк 5163372057 Нарантуяа дансанд сэтгэлээрээ л баяр хүргээд хийчих. Нара нь мэдээж шилэн үзүүлнэ, ширхэг ₮ дутаалгүй ахад ард түмнийх нь баярыг хүргэж өгнөө. Найраа хийнэ үү ар гэртээ хэрэглэнэ үү ах өөрөө шийдэг тиймээ.” хэмээн анх дурьдсан байдаг.

Тэгвэл түүний цуглуулж буй мөнгө огцом нэмэгджээ.

“Та нар минь хайр шүү. Алтан Гадаст ах Батмөнхөд ард түмнээс нь баяр дээр нь баяр нэмье гээд 10хан минутын өмнө 00 байсан Хаан Банкны дансанд адь хэдийнэ 1.5 сая ₮ цугларчээ. Нэмж баяр хүргэмээр байгаа хүмүүс нэгдээрэй. Хаан Банк 5163372057 Нарантуяа Нара нь мэдээж шилэн данс хөтөлнө, бас ширхэг ₮ дутаахгүй ахад хүлээлгэн өгнө. Найраа хийнэ үү ар гэртээ хэрэглэнэ үү өөрөө мэдэг тиймээ. Жинхэнэ эгэл гавъяатай хүмүүсээ ард түмэн нт урамшуулнаа” гэсэн юм.

Харин өнөөдрийн байдлаар уг мөнгө 15 сая орчим төгрөгөнд хүрчээ.

“Улс тунхагласны баярын мэнд хүргэе. Өчигдөр санаандгүй эхлүүлсэн санаачлага маань гайхамшиг болон өрнөж Нарагийнх нь орлого, зарлага 0тэй байсан Хаан Банкны 5163372057 тоот дансанд нийт 14.423.925₮ цугларчээ.

1дэх хүртэл данс нээлттэй бгаа шүү. Энэхүү Монгол Түмний халуун сэтгэлийн баярын бэлгийг ТҮК-д олон жил хичээл зүтгэл гарган ажиллаж Төрөөрөө ажлаа үнэлүүлж Алтан Гадас одонгоор энгэрээ мялаасан 3н эрхэм хүнд 3ууланд нь тэгш хуваан хүлээлгэн өгч 3уулангийнх нь хичээл зүтгэл болоод баяр дээр нь баяр нэмэх нь зүйтэй гэж Нара нь шийдлээ.

Та бүхнийг дургүйцэн татгалзахгүй байх гэж итгэж байна. Нара нь зөгийнийхөө өвөлжөөнд дулаалга хийчихээд удахгүй буцаад ирнэ. Ирээд 1дэх өдөр шагналт 3н ах нарыг гэр бүлийнх нь хамтаар Central Tower-н Central Asiana ресторанд урьж өдрийн зоог барингаа олон түмний бэлгийг нь өгье гэж бодлоо” гэлээ.

Энэ арга хэмжээг дэмжсэн иргэд олон байгаа юм. Жишээ нь нэгэн иргэн:

“Дуучин Munkhtur Narantuya Nara – ийн үнэнч фэн болоод жил болж бнөө. Үнэхээр мундаг бүсгүй юмаа. Олны танил Хөдөлмөрийн баатар жүжигчид дээр Их хурлынхан өөрсдөө гүйж очоод, Түк-ийн Алтан гадас авсан ах дээр хэн ч байдгүй наасныг харьцуулж байгаад тэр ахад бүгдээрээ туслая гэж уриалсан байсийн.

Тэгсэн 10-хан минутын дотор 1.5 сая төг цугларч, Буган халиун ресторан одонгийн найрыг нь даах болжээ. Энэ хооронд 3 цаг өнгөрлөө, цугласан мөнгө өшөө арвижсан бх, би ч сэтгэлийн өчүүхэн хандиваа нэмэрлэв. Ийм л хүнийг инфлүүнзер гэнэ дээ. Түүнээс Биг Жигийн хэлдгээр мөнгөнд амаа үдүүлсэн сонгуулийн утсан хүүхэлдэйнүүд бол инфлүүнзерүүд хэрхэвч биш.

Тэгснээ өөрсдийгөө инфлүүнзер гэдэг наасан. Би хувьдаа Нара, Биг Жи, Ганжавхлан, дуучин Маралжингоо, хийлч Дээгий зэрэг хүмүүсийг хүндэлж, инфлүүнзер гэж хүлээн зөвшөөрдөг. Өнгөрсөн сонгуулиар Хишигдалайгаас авахуулаад баахан одонцорууд яаж далдаганалаа тээ. Ард түмэн хэн нь хэнийг ялгадаг.” гэсэн байлаа.

Харин энэ арга хэмжээг шүүмжлэх хүмүүс ч байна. Нэг хэрэглэгч:

“Энэ хүн амьдралын боломжгүй хүн биш өөрт нь мөнгө цуглуулж өгөхөд дургүйцэх эсэхийг нь мэдэхгүй байж ингэж болохгүй байхаа” гэсэн байсан юм.

Continue Reading

Дотоод мэдээ

Лексус 570, Ланд 200 унаж байгаа хүмүүсийн татварыг нэмнэ

Published

on

By

Автозамын түгжрэлийг бууруулахын тулд автомашины татварын системд шинэчлэл хийнэ гэдгийг хотын дарга онцлов. 2022 оны 1 сараас эхлээд түгжрэлтэй тэмцэхэд ямар арга хэмжээнүүд журам хэрэгжүүлэхийг онцлож байна.

Тодруулбал нийслэлийн удирдлагууд түгжрэлийг бууруулахын тулд эхний ээлжинд ямар ажил хийхээр эрэмбэлсэн гэдгийг тодруулья.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж 500-600 автобусыг ашиглалтанд оруулна.
Хөнгөн галт тэрэгний асуудлыг шийднэ.
Ирэх оноос 4000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлнэ.
Гудамж замуудын нэвтрэх сүлжээг сайжруулна.

Агаарыг бохирдуулж байгаа тээврийн хэрэгслүүдэд харилцан адилгүй татвар ногдуулдаг болно.

Тухайлбал Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй жилд 120 мянган төгрөгний төлдөг байлаа гэхэд Лексус 570 маркийн машинтай хүн ижил төлж болохгүй гэдгийг дурьдаж байна. Товчхондоо Лексус 570 болон Ланд 200 маркын тээврийн хэрэгсэлтэй жолооч нар 2-3 сая төгрөгийн татвар төлөх ёстой гэдгийг хотын дарга онцлож байсан юм.

Хотын дарга Д.Сумъяабазар: “Ер нь 570 унаж байгаа хүн жилд 120 мянган төгрөг төлөөд унаад байх хэрэггүй шүү дээ. 570 унаж байгаа хүн бол жилд татвар хураамж дээр 2-3 сая төгрөг төлдөг байх ёстой. Тэгэхгүй бол Приустэй хүмүүстэй ижил татвар төлөөд явдаг байж болохгүй. Хамгийн ихээр агаарын бохирдлыг бий болгож байгаа.

Моторын багтаамж ихтэй, дизель түлшний багтаамж ихтэй. Агаарын бохирдлыг тодорхой хувь жил дарж байгаа асуудлууд бол багтаамж ихтэй бензин, дизель хөдөлгүүрийн тээврийн хэрэгсэл байгаа” гэсэн юм.

Цаашид түгжрэлийг бууруулахад зөөлөн гэхээсээ илүү хатуу шийдвэрүүдийг гаргана гэдгээ хэллээ. Учир нь өнгөрсөн хугацаанд автозамын ачааллыг бууруулах ажлуудыг хийхдээ иргэдийн саналыг тусгасан баруун эргэхийг, зүүн эргэхийг хориглосон зэрэг санаачлагууд бүгд бүтэлгүйтсэн байдаг.

Нийслэлийн засаг даргын орлогч Б.Одсүрэн: “Хотын хэмжээнд автозамын түгжрэлийг, түгжрэлтэй замуудыг ялангуяа зарим уулзваруудын нэвтрүүлэх тооцоолол зэргийг real-time-аар бодит нөхцөл байдлыг нь шалгадаг тооцоо авдаг мэдээлэл авдаг системд дараа жилээс шилжинэ гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.

Ойрын төлөвлөгөөнд тусгасан дээрх ажлуудаас гадна алсдаа жолооны хүрдийг зүүн талд 100 хувь шилжүүлэх, 7-оос дээш насжилттай тээврийн хэрэгслийн татварыг нэмэх, зогсоолыг төлбөржүүлэх зэрэг хатуу бодлогыг барьж ажиллахаа мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: С1 телевиз

Continue Reading

Trending