Connect with us

Урлагийн мэдээ

Нарансолонго: Оюутан байхдаа хүүхдээ төрүүлсэн л дээ

Published

on

Хошин урлагийнхан дундаа єсєх ирээдvйтэй залуу жvжигчин гэгдэж буй Г.Нарансолонгыг энэ удаагийн дугаартаа урилаа.

Тvvнийг “3vvд шиг хайр”, Харьд одсон бvсгvйн заяа”, “Мєрєєдлийн хєлєг онгоц” зэрэг кинонд бvтээсэн дvрээр нь уншигчид маань сайн мэдэх биз ээ.

-Ажиглаад байхад та их хєдєлгєєнтэй юм аа. Багадаа сахилгагvй хvvхэд байсан бололтой?

-Их л эрх танхи, бvгдийг єєрийнхєєрєє болгох гэж зvтгэдэг хvvхэд байсан. Хvvхэд болсон хойно сахилгагvйтэлгvй яахав. Бусад хvvхдийн л адил єсч торниж, 84 дvгээр сургуулийг тєгсєєд оюутан болсон. Арван жилд байхдаа янз бvрийн секц, дугуйланд их явдаг байсан шvv.

-Эрх танхи єссєн гэхээр айлын бага хvvхэд гэсэн vг vv?

-Би айлын том хvvхэд л дээ. Доороо хоёр дvvтэй. Ер нь айлын том, бага хоёр их эрх талдаа байдаг юм шигээ. Эцэг, эхчvvд ч том хvvхэддээ илvv эрх мэдэл єгч, vvнийхээ хэрээр маш их итгэл найдвар хvлээлгэдэг. Доороо дvvтэй ах эгч байна аа гэдэг “аавын оронд аав нь, ээжийн оронд ээж нь байна” гэсэн vг л дээ. Бас их хариуцлагатай байх хэрэгтэй болдог.

-Багаасаа л жvжигчин болохыг хvсдэг байв уу, эсвэл?

-Наймдугаар ангид байхаасаа хvvхдийн ордны Драмын дугуйланд явж эхэлсэн юм байна. Энэ vеэс л жvжигчин болох юмсан гэж хvсэх болсон. Дугуйлан маань ч надад улам бvр сонирхолтой санагдах болсон доо. Харин багадаа эмч болно гэж боддог байлаа. Учир нь зургадугаар ангид байхдаа химийн дугуйланд явдаг байсан юм л даа. Гэхдээ урлаг намайг илvv татаж, энэ чигээрээ явсаар жvжигчин болсон.

-Оюутан нас хамгийн дурсамжтай, хvний сэтгэлээс гардаггvй vе байдаг шvv дээ. Энэ дурсгалт vеэ яаж єнгєрєєв дєє?

-Би 1998-2002 онд оюутан байсан. Кино драмын ангид суралцдаг болохоор сургууль дээрээ хонон єнжиж, гэрийн даалгавраа хийх vе олон тохиолдоно. Учир нь бид жvжиглэлтээ хамт олноороо давтдаг байсан болохоор тэр шvv дээ. Єдєржин сургууль дээрээ єнжинє.

-Хєгжилтэй явдал их тохиолддог байсан байлгvй?

-Бэлэн гоймонг ч идэхийг vзvvлдэг байлаа. Бvр хайрцгаар нь худалдаж авчихаад єдєр, оройн хоолондоо зооглоно. Харин усаа буцалгах гэж л бєєн юм болдог байлаа. Нэг єдєр манай ангийнхан мэргэн санаа олж билээ. 10 литрийн бетонд ус дvvргээд нэг нь гэрээсээ дvрдэг плитка авчраад усаа буцалгасан чинь бетоныхоо дээд талд учиргvй пор пор гэж буцлаад л. Харин доод тал нь цэв хvйтэн ус их байсан шvv.

-Олон алдартан тєрvvлсэн нэр хvндтэй сургуулийн хаалгыг хэрхэн татаж байв даа?

-Шалгалт єгєх vедээ єєртєє их итгэлтэй байсан. Бэлтгэлээ сайн базаасан болохоор тэр шvv дээ. Ингээд нэгдvгээрт жагсч, сургуулийнхаа босгыг алхаж байлаа.

-Одоо олны танил болсон ямар жvжигчид танай ангийг тєгссєн бэ?

-Жvжигчин Єєдєє, Ундрал, хvvхдийн нэвтрvvлгийн “Улаан малгайт ах” манай ангийг тєгссєн. Мєн манай хамтлагийн Тєєдкє байна. Бид хоёр сургуулиа тєгсєєд хамт “X ТVЦ” хамтлагт орсон. Хамтдаа таван жил ажиллаж байна. Миний хувьд сайн багшийн шавь болохоор муу явах эрхгvй гэж боддог.

Бидэнд ур чадварын хичээлийг манай найруулагч Найдандорж багш, тайзны яриаг УГЖ Сувд багш заасан. Ийм сайхан хvмvvсийн эрдэм чадлыг євлєж авсан болохоор бид олон тvмэндээ vйлчилж, ашиг тусыг нь бусдад тvгээж явах учиртай.

-Таныг хvмvvс “Зvvд шиг хаир” киноны асрагч охины дvрээр чинь сайн мэддэг. Энэ кинонд тоглох vедээ оюутан байсан гэл vv?

-Энэ миний анхны дvр л дээ. Оюутан болоод дєнгєж хоёр cap болж байхад Биндэръяа найруулагчийн “Зvvд шиг хайр” кинонд тоглох санал ирсэн. Намайг олж харж, энэ кинонд тоглуулсанд нь маш их баярлаж билээ. Кинонд тоглосноор их зvйлийг сурч мэдэж авсан. Миний хєвєнтэй том дээл ємсчихєєд дээрээс нь цагаан халат ємсдєг нэг хэсэг байдаг даа. Энэ хэсгийн зургийг авахуулах их дургvй байсан.

-Яагаад тэр вэ?

-Дээлэн дээр халат ємсєхєєр муухай бас бvдvvн харагдана биз дээ. Тэгээд кинон дээр гоё гарахын тулд зураг авалтын ємнє нєгєє халатаа ємсєхгvйн тулд нуучихлаа. Зураг авалт эхлэнгvvт л найруулагч маань “Хєєє, халатаа яасан, халатаа ємсєєч” гээд л бєєн юм боллоо. Бvгдээрээ нєгєєх халатыг хайгаад олоогvй. Найруулагч маань улам уурлахад нь би “Энд л байна шvv дээ” гээд нуусан газраасаа гэмгvй царайлаад гаргаад єгчихєж билээ.

Гэтэл одоо эргээд vзэж байхад тэр халат л миний дvрийг vнэн бодитой болгож, улам товойлгож єгч байсан юм билээ. Vvнийг найруулагч минь сайн мэдэж байсан хэрэг. Гэтэл би гоё сайхан харагдахаа л бодсоноос бус дvр бvтээхэд бvхий л хvчин зvйлс нєлєєлдгийг мэддэгтvй л байж. Vvнээс эхлээд ихийг сурсан.

-Ингэхэд єєрєє хэчнээн дvр бvтээгээд байна вэ. Ямар дvрдээ илvv хайртай вэ?

-Тав, зургаан кинонд тоглоод байгаа. “Зvvд шиг хайр” киноныхоо дvрд л их хайртай даа. Анхны гэдэг утгаараа л тэр шvv дээ.

-Танай хамтлагийнхан ЄМЄЗО-нд очиж их тоглодог шvv дээ. Та бvхнийг хэр хvлээж авдаг вэ?

-Биднийг их сайхан хvлээж авдаг. Жvжигчидтэй нь хамтарч олон уран бvтээл хийсэн. Намайг хvмvvс нь “17, 18-тай байх аа” гэлцдэг. “Vгvй, би 20 нас гарчихсан” гэхээр итгэж ядаад байдаг. Бvр хvvхэдтэй гэхээр их гайхдаг шvv.

-Нээрээ, хvvхэдтэй гэхэд их залуухан харагдаж байна шvv?

-Оюутан байхдаа хvvхдээ тєрvvлсэн л дээ. Одоо зургаан настай. Энэ жил сургуульд орж байгаа.

-Саяхан Англи яваад ирсэн гэсэн байх аа. Явсан ажил бvтэмжтэй юу. Ямар зорилгоор яваад ирснийг чинь сонирхож болох уу?

-Хамтлагийнхныхаа хамт Англи, Ирландад байдаг монголчууддаа тоглолтоо сонирхуулаад ирлээ. Шалгарсан шилдэг cop бvтээлvvдээ тавьсан. Тэндхийн монголчууд их сайхан хvлээж авсан шvv. Танхим дvvрэн vзэгчтэй, бvр багтахгvй зарим нь буцсан. Мєн євєл цагаан сарын vеэр Европын зургаан оронд тоглосон юм байна.

-Гадаадад уран бvтээлээ толилуулахад хvндрэлтэй асуудал гарах юм уу. Тоглох театр, танхимаа урьдчилж тохирдог байлгvй?

-Тоглох гэж байгаа газрын монголчууд их тусалдаг. Биднийг очиход тоглох тайз, театрыг бэлэн болгочихсон байдаг. Тиймээс очоод тvрээсийнхээ мєнгийг тєлєєд л тоглочихдог.

-Урлагийнхан нийгмээс нэг алхмаар тvрvvлж явдаг гэдэг байх аа?

-”Урлагийнхан нийгмийн vйлчлэгч” гэдэг утгаараа бид нийгмээс нэг алхам тvрvvлж явах ёстой байдаг. Биеийн хєдєлмєрєєс гадна оюун санааны хувьд маш их хvч зарцуулж, урлагийг бvтээнэ шvv дээ. Vзэгчид юу хvсч байна, ард иргэдэд юу хэрэгтэй байна гэдгийг мэдэрч байж л бид уран бvтээлээ хийж, инээд баяслыг бусдад бэлэглэнэ. Ер нь урлагийнхан сэтгэлзvйн хувьд баярлаж, хєєрєхдєє амархан, их сайхан хvмvvс байдаг.

-Хошин урлагийнхан олон тоглолт хийдэг. Vvнийхээ хэрээр их ч мєнгє олдог гэсэн ойлголт хvмvvсийн дунд байдаг. Мєнгєний тєлєє л ажилладаг гэх нь ч бий. Энэ талаархи таны бодлыг сонсмоор байна?

-Ингэж бодож яасан ч болохгvй. Би хошин урлагаа ємєєрнє. Нэг жvжиг тавихад цаана нь 20-30 хvн байх жишээтэй. Энэ олон хvний хvч, хєдєлмєр шингэж байж нэг бvтээл бий болдог. Мєн цаг хугацаа ч их орно. Тайз театрын тvрээсийн тєлбєрєє тєлнє. Энэ бvгд мєнгєний тєлєє биш шvv дээ. Монголд хошин шогийн жvжгийн хамтлагууд олон байгаа. Хамтлаг бvр л тоглож байхад яагаад vзэгчид тасрахгvй байгаа юм бэ.

Тэгэхээр хvн єдєр бvр талх иддэг шиг инээд баясал тэдэнд хэрэгтэй л байгаа биз дээ. Энэ их бухимдал, дээр доргvй бужигнасан нийгэмд бидний уран бvтээл маш их хэрэгтэй. Нийгэмд шаардлагатай бvхнийг мэдэрч байж л зохиолоо бичиж найруулдаг. Энэ бvхний цаана хvний л амьдрал байгаа шvv дээ. Зєвхєн мєнгєний тєлєє тоглодог гэвэл vнэхээр том эндvvрэл.

-Хошин урлагийнхан хоорондоо хэр холбоотой байдаг вэ. Таны хvндэлж явдаг жvжигчин гэвэл?

-Манай хамтлагийнхан их эв нэгдэлтэй ажилладаг. Бvгд л ахаа, эгчээ, найзаа болоод л явна шvv дээ. Би багадаа Одноо эгчийн тоглосон “Ромео Жульета”-г vзээд, яг энэ эгч шиг ийм жvжигчин болох юмсан гэж боддог байлаа. Одоо ингээд хамт хошин урлагт зvтгээд зурагтаар л хардаг байсан хvмvvстэйгээ хамтдаа уран бvтээл хийж байгаадаа бахархдаг. Одноо эгчийг маш их хvндэлдэг. Надад энэ хvнээс сурч, vлгэр дуурайл авсан зvйл маш их байна. Бас хамтлагийнхныгаа их хvндэлдэг.

-Нээрээ, єєрийг чинь Одноо эгчтэй их адилхан гэд”эг юм билээ?

-Царай зvсээр ондоо байх аа. Харин “Алтны дэргэдэх гууль шарлана” гэгчээр Одноо эгчийн хажууд байгаа болохоор сурч мэдэж авсан зvйл их бий.

-Сvvлийн vед кинонд тоглох урилга ирж байна уу?

-Зун хоёр, гурван кинонд тоглох урилга ирсэн. Гэхдээ гадаадад тоглолттой байсан болохоор хvлээж аваагvй. Гэхдээ одоо кино урлаг их хэцvv болсон шvv дээ. Кино зохиолч гэж бараг байхаа больсон. Яруу найраг, єгvvллэг бичдэг зохиолчид ховордсон юм шигсанагдцаг. Олигтой кино ч гарахаа больсон санагддаг. Урьд нь монголын кино ямар сайхан зохиолтой байдаг байлаа. Гэтэл одоо шалдир булдир дэмий vг их орсон, чанаргvй кино их болждээ.

-Одоо ямар уран бvтээл дээр ажиллаж байна вэ. Их л завгvй байгаа бололтой?

-Манай хамтлаг наймдугаар сарын 20-ноос эхэлж “Маркетинггvй эрчvvд менежментээ бодмоор юм” гэдэг тоглолт тавих гэж байгаа. Одоо бэлтгэлийг нь хийгээд л явж байна.Сvvлийн жилvvдэд Монголд эмэгтэйчvvд нь л ар гэрээ авч явна шvv дээ. Vvнийг эрчvvддээ ойлгуулахын тулд шинэ бvтээлдээ шvvмжлэлттэй хандсан. Хамгийн гол нь эрчvvдийг хvvхнvvдээсээ хоцроод байна гэдгийг харуулахыг зорьсон. Эрчvvдэд ухаарал хайрласан бvтээл болно гэдэгт итгэлтэй байна.

-Ажиглаж байхад алдартай сайхан эмэгтэйчvvд ч єрх гэрээ толгойлж яваа харагддаг?

-Бурхан цаанаасаа заяахдаа л бvгдийг тэнцvvлж єгдєг байх. Гоо vзэсгэлэн, сайхан бие, оюун ухаан байхад амьдралыг нь бvтэмжгvй байлгах ч юм уу. Ер нь зовлон жаргал ээлжилж байж л амьдрал утгатай болдог шvv дээ.

Г.Уянга

Эх сурвалж: Монголын мэдээ 156 (2188)

Түүний бага нас 1990-ээд оны картын барааны хүндхэн үед өнгөрсөн. Гэсэн ч орос тоглоомтойгоо.  Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг цээжээр уншдаг байсан 4 настай жаахан Г.Нарансолонго хожим авъяаслаг жүжигчин болно гэдгээ мэдэж байсан юм шиг. “Хүүхдийн орд”-ны жүжгийн ангийн дугуйлангаас СУИС-руу шууд элсэж  тэрээр багадаа  эмч эсвэл багш болохыг хүсдэг байжээ. Гэвч түүний хүсэл хожим өөрчлөгдсөн нь энэ. 

Г.Нарансолонго 2002 онд их сургуулиа төгсөөд бас л шууд “Х Түц” хамтлагт жүжигчнээр орж ирэв. “Х түц” –ээс урваж шарвалгүйгээр ажилласан энэ 11 жил түүнд өчнөөн зүйлийг өгч чаджээ.

Шинэ үе”-ийн хоёр, “Х түц”-ийн хоёр гэдэг зураг. Г.Нарансолонго, Төтө хоёр их сургуулийн нэг ангийн найзууд. Гэхдээ тэднийг ах, дүүс шиг харагддаг гэж зарим хүмүүс ярьдаг.

Нэг хамтлагийн нилээн хэдэн хос: Хошин урлагийн хамтлагуудаас хамгийн шилдэг нь гэж хэлэгддэг тус продакшнаас гурван хос төржээ. “Х түц”-д нэг зарчим мөрдөгддөг. Хэн чадаж байгаа нь хийнэ ээ гэж… 

Хэн чадаж байгаа нь хийнэ ээ гэж..: Дуулиант “Аянгын бороо”, “Нэгдүгээр сарын 16-ний шөнө”, “Миний хөрш чөтгөр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Зүүд шиг хайр” гэх мэт тайз дэлгэцийн бүтээлийн гол дүрийн баатар Г.Нарансолонгыг өсөх ирээдүйтэй чадварлаг жүжигчин гэж мэргэжилтнүүд нь үнэлдэг юм байна лээ.

“Temka`s Family”: Ийм нэртэй хамтлагийнхан дуулж, бүжиглэн телевизийн рекламанд тоглож байсныг санаж байгаа байх. Г.Нарансолонгын анхны нөхөр Германд найруулагчийн мэргэжлээр суралцаад ирэхдээ сэтгэл нь хувирчихсан байсан гэдэг. Ингээд тэрээр охиноо ганцаараа өсгөсөн. Том охин нь өдгөө 12 настай. Харин хэдхэн жилийн өмнө жүжигчин С.Тэмүүжинтэй гэрлэсэн. Тэд хоёр хүүхэдтэйгээ гэр бүлийн зураг татуулжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Урлагийн мэдээ

Хүүгээ цэргийн албанд явуулжээ

Published

on

By

Дуурийн дуучин Ө.Уянга:

Ээжийн сайхан хүү эх орноо хамгаалах эр цэргийн албанд мордлоо Би эх орондоо энэ биеээ зориулах хүүтэй хүн дээ БАХАРХАЛ минь.

Монголын дуурийн “алтан гургалдай” нарын нэг Гавьяат жүжигчин, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянгатай ярилцлаа. Тэрбээр Монголын тайзнаа “Увидаст лимбэ”-ийн шөнийн хатны дүрээр алдаршсан бол Москвагийн их театрт “Травиата” дуурийн Виолеттын арийг дуулж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн юм.

-Таныг багадаа дуулахаасаа илүү бүжиглэх дуртай охин байсан гэдэг. Урлагийн замд хөл тавихад тань багын сонирхол нөлөөлсөн үү?

-Би багадаа бүжиглэх дуртай байсан. Дуучин, бүжигчин, хөгжимчин тэр ч байтугай уран гимнастикчид ч гэсэн надад сайхан харагдаж, тэдэн шиг тайзан дээр гардаг хүн болохыг хүсдэг байлаа. Би хүүхэд байхдаа урлагт зүрх сэтгэлээ өгсөн. Тавдугаар ангиасаа дууны уралдаанд оролцож эхэлсэн.

Багш нарынхаа хэлсэн “Хөөрхөн дуулдаг, аятайхан хоолойтой” гэсэн үгэнд урамшаад дуучин болохоор шийдэж байв. Хэрвээ бүжигчин болсон бол өнөөдрийнх шиг олны хүндлэлийг хүлээх эсэхийг хэлж мэдэхгүй юм. Дуучны мэргэжил бол миний хийсэн хамгийн зөв сонголт байсан.

-Дуурийн дуулаачийн ангийг сонгосон нь таны сонголт уу. Эсвэл хэн нэгний зөвлөгөө нөлөөлсөн үү?

-Хүүхэд урлагийг олон төрөл байдаг гэж мэддэггүй шүү дээ. Би сурагч байхдаа задгай хоолойгоор ардын болон нийтийн дуу дуулдаг байсан. СУИС-д элсэлтийн шал- галт өгөхдөө Ардын жүжигчин А.Долгорыг дуурайж, дуурийн хоолойгоор дуулсан юм. Шалгалт авсан багш нар намайг дуурийн ангид хуваарилсан. Тэгж л СУИС-д элссэн.  

-Урлагийн хүн болох амаргүй. Оюутан байхдаа шантрах үе тохиолдож байсан уу?

-Оюутан байхад бүхнийг болгоно гэсэн тэмүүлэлтэй байсан учраас шантарч байгаагүй.

-Багшаасаа сонссон ганц үг уран бүтээлчийн хувьд нэг насны зарчим болох нь бий. Та багшийнхаа хэлсэн ямар үгийг уран бүтээлдээ мөрддөг вэ?

-Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Банди багшийнхаа хэлсэн “Хүн болгон өөрийн гэсэн дуулах өнгө, арга барилтай. Хэн нэгэн дуучныг даган дуурайвал амжилтад хүрдэггүй” гэсэн үгийг зарчим болгодог. Би багшийнхаа бичсэн сурах бичгийг шинэчлэн хэвлүүлэхдээ энэ үгийг өмнөтгөлд нь иш татсан юм.

-Босго өндөртэй театрын гэр бүлд багтана гэдэг СУИС- ийн оюутнуудын мөрөөдөл. Оюутны танхимаас дуурийн тайзнаа гарсан түүхээсээ хуваалцана уу?

-Чадалтай, чансаатай дууч- дыг шилж ажиллуулдаг манай театрын босго өндөр бас хатуу. СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийн төгсөгчид ямар нэгэн дүрээр диплом хамгаалдаг, сонгодог зургаан бүтээлийг дуулж шалгуулдаг бас тоглолт хийдэг. Би төгсөлтийн тоглолтоо УДБЭТ-т хийсэн юм.

Гэхдээ мундагтаа театрт тоглолтоо хийгээгүй. Д.Банди багш минь л хөөцөлдөж, миний тоглолтыг зохион байгуулсан. Мөн төгсөгчдийн дундаас театрын шинэ үеийг шалгаж авдаг. Энэ шалгалт яг л конкурс шиг болдог юм. Манай төгсөлтийг УДБЭТ-ын дарга асан Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат шалгаж, намайг театрт ажиллахыг урьсан.

Дуурийн театр гэдэг дөнгөж төгссөн оюутны хувьд мөрөөдлийн газар. Би Г.Эрдэнэбат гавьяатын урилгыг баярлан авч, 2002 онд хүүгээ төрүүлээд 2003 онд театрт найрал дуучнаар ажилд орсон. Найрал дуунд зургаан сар дуулсан.

Найрал дуунд байхдаа тайзан дээр хэрхэн биеэ авч явах гээд их зүйлийг сурсны дараа гоцлол дуучин болсон. Гоцлол дуучин байна гэдэг “Энэ дуурийг чи л авч явна шүү” гэсэн гэсэн удирдаач, хөгжимчид, найруулагч, найрал дуучдын итгэлийг хүлээсэн хариуцлагатай алба.

-Энэ хариуцлагатай албыг хүлээн аваад анх ямар дүрийг бүтээв?

-Ж.Пуччиний “Богема” дуурийг Монголд анх удаа тавихад Мимийн дүрийг бүтээж билээ. Энэ том дүрийг би зоригтой барьж авч, сонсогчид, театрынхандаа таалагдтал бүтээж чадсан. Мимийн дүр “Ө.Уянгад найдаж том дүр даалгаж болох юм байна” гэсэн итгэлийг найруулагчдад өгсөн юм. Мөн ард түмний итгэлийг алдахгүй явах хэрэгтэйг надад ойлгуулсан.

-Та янз бүрийн цаг үед амьдарч байсан өөрийн гэсэн онцлогтой олон дүрийг бүтээсэн. Тэдгээр дүрээс аль нь таны сэтгэлд тод үлдсэн бэ?

-Дүр бүрдээ ач холбогдол өгдөг. В.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн Памина буюу Шөнийн хатан, Ж.Пуччини “Богема” дуурийн Мими, Ж.Вердийн “Травиата” дуурийн Виолетта, “Риголетто” дуурийн Жильда гэсэн сонгодог дүрүүддээ хайртай. Сэтгэлд тод үлдсэн гэвэл сүүлд бүтээсэн Тоскагийн дүр байна.

Энэ дүрийг Улаан-Үдийн театрын тайзнаа бүтээлээ. Тоскагийн дүрийг би хоёр сар сургуулилсны эцэст бүтээсэн. Тоска бол дуучны чансаа шалгадаг гранд опера. Мөн миний хоолойд биш драматик сапронд зориулсан дүр. Дуурийн дуучид нас ахиад ирэхээрээ Тоскад дуулдаг.

Ардын жүжигчин Б.Жавзандулам нэг удаа “Чамайг Тоскаг дуулахыг чинь сонсохсон. Чамд зохино доо” гэж хэлсэн. Мөн Х.Уртнасан гуай “Чи яагаад Чио Чио сан, Тоскаг дуулахгүй байна” гэдэг байсан. Тэдний хүсэл надад Тоскаг дуулах итгэл өгсөн.

-“Травиатта” дуурийг Өмнөд Солонгосын найруулагч шинэчилж байна. Энэ дуурийн Виолетта бүсгүйн дүрээрээ та Москвагийн их театрын тайзан дээр гарсан. Москвагийн их театрын тайзан дээр дуулна гэдэг дуурийн дуучны хувьд бахархалтай дурсамж байх?

-Би энэ дүрийг олон жил амилуулсан. Миний хайртай дүрүүдийн нэг. Манай театртай хамтран ажилладаг Өмнөд Солонгосын дуучид, найруулагч “Травиатта” дуурийг шинэ хэв маягаар дэглэж байна. Шинэчилсэн хувилбараа энэ сарын 23, 24- нд сонсогчдодоо хоёр составаар хүргэнэ. Энэхүү тоглолтод Виолеттын дүрд Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа дуулна.

Их театрын тайз, сонсогчид Монголын уран бүтээлчдийг халуун дотно хүлээн авсан. Манай уран бүтээлчид хамгийн сайн амилуулдаг шедевр арийнуудаа дуулсан. Би “Травиатта” дуурийн Виолеттын арийг сонгож дуулсан юм.

-Дуурийн дуучдад эрэмбэ, зэрэглэлийн бичигдээгүй тогтолцоо гэж байдаг уу?

-Байлгүй яах вэ. Бид дээд үе болсон Ардын жүжигчин Х.Урт насан, А.Долгор, Б.Жав зандулам нарыг хүндэлдэг. Х.Уртнасан гуайд зориулж есөн эмэгтэй дуучин хүндэтгэлийн тоглолт хийсэн. Монгол Улсын Гавьяат жүжигчин А.Бүтэд багшийн 70 насны ойд хүндэтгэл үзүүлнэ.

-Энэ эрэмбэ дарааг та хэрхэн дамжив?

-Намайг Дуурийн театрт дуучнаар ороход Ардын жүжигчин Б.Жавзандулам ажиллаж байсан. Б.Жавзандулам эгч бол миний өмнөх үеийн сапрон. Энэ хүний өмнө агуу их Х.Уртнасан байна. Дуурийн дуучдад дүр өвлүүлэх гэж сайхан уламжлал байдаг. Амьдралынхаа нэг хэсэг болсон дүрдээ дуучид хүндэтгэлтэй ханддаг.

Өмнөх үеийнхнийхээ амьдруулсан дүрүүдийг чадварлаг бүтээж, урмыг нь хугалахгүй байхыг хичээж явна. Би дуулах ид насан дээрээ байна. Одоо л амжуулахгүй бол дараагийн үеийнхэн маань орж ирж байна шүү дээ.

Дүрээ уламжлуулдаг сайхан заншил дуурьт л байдаг. Мөн хүссэн дүрээ бүтээгээд байдаггүй хатуу дэг ч дуурьт байх юм аа?

-“Энэ гоё юм байна би дуулна” гэсэн яриа дуурьт байдаггүй. Дуурийг бичихдээ л хоолойны өнгийг нь төлөвлөчихсөн байдаг. Нэг дүрийг сонгохын тулд бүхэл бүтэн театрын уран сайхны зөвлөл ажиллаж байна. Мөн оногдсон дүрээ бүтээж чадахгүй бол дуучны хувьд тэр дүр эргэж хэзээ ч олддоггүй. Ер нь дуурь бол дуучны тааллаар болдог зүйл биш.

-Та Италийн алдартай Перужа хотод мэргэжил дээшлүүлсэн Монгол дуучдын нэг. Таны дуулах арга барил бусдаасаа ялгардаг нь үүнтэй холбоотой юу?

-Дуурийн дэг сургуулиас Итали, Орос, Болгар сургалт дэлхийд алдар тай. Дуурь гэдэг цогц ойлгол- тын дотор сонсогчдын анзаардаггүй, мэддэггүй олон зүйл бий. Манай багш нар Орос, Болгарт суралцаж, дэг сургуулийг нь эзэмшсэн учраас Монголын дуурийн дуучид энэ хоёр дэгийг баримталдаг.

Италийн дуурийн дэг сургуулийг Белканто сургалт гэдэг. Би Белканто дэг жаягаар дуулж сурах гэж Италийг зорьсон. Дуурийн эх оронд нэг жил суралцаж, урлагийн их далайгаас нь бага ч хүртсэн нь миний дуулах арга барилд яалт ч үгүй нөлөөлсөн. Мэргэжлийнхэн дуучны аль дэгээр дуулж буйг андахгүй ялгадаг. Оросын театруудад дуулж байхад “Та Белканто дэгийг Италид сурсан уу” гэж асуудаг.

Манай дуучид байгалиасаа цээл сайхан хоолойтой учраас хаана ч гологддоггүй. Мэргэжлийн хэлээр өгөгдөл сайтай гэдэг юм. Энэ хоолойг Белканто дэгээр баяжуулбал хосгүй дуучид төрөх нь гарцаагүй. Орос дэг сонгодог урлагт дээгүүрт ордог ч Белкантог дэлхийн нэг номерын сургалт гэдэг.

-Дуурийн дуучныг сонсогчоос илүү үнэлдэг зүйл гэж бий юү?

-Байна. Дуучныг төрүүлсэн шигээ үдэж чаддаг хамгийн үнэн үнэлэмж бол дуурийн тайз. Дуурийн дуучныг үзэгч биш тайз л тэтгэвэрт нь гаргадаг. Нас ахиж, үрчлээ тогтоход тайз “Уучлаарай, одоо таны явах цаг болжээ. Орон зайгаа дараагийн үедээ шилжүүл” гэж дуучинд хэлдэг. Үүнийг өмнөх үе минь амсаад, туулаад ирсэн учраас надад сөрөх эрх байхгүй. Ер нь дуурийн дуучин үргэлж гоё байх хэрэгтэй.

Энэ бол урлагийн хэмжүүр бас тайзны цензур гэж ойлгодог. Дуурийн эмэгтэй дуучдад үлгэр жишээ болсон хүн бол Ардын жүжигчин А.Долгор юм. Би түүнийг үсээ янзлаагүй, хувцсаа тохируулаагүй явахыг нь нэг ч удаа хараагүй.

-Урлагийн эмэгтэйчүүд дүрээс дүрийн хооронд завгүй амьдрахдаа уран бүтээлээ нэгд тавьдаг. Ер нь дуучин гэдэг алдрыг гэр бүлийн амьдралаа золиосолж байж хүртдэг юм болов уу?

-Уран бүтээлчийн ид дуулах нас богинохон. Тэр насандаа амжуулж бүтээх гэж гүйсээр нэг мэдэхэд тав, арван жил өнгөрсөн байдаг. Тэгж завгүй хөдөлмөрлөсөн ч бүтээж амжаагүй дуурийн дүр үлддэг. Урлаг хүнээс заавал золиос шаардана. “Амьдралаа надад зориулж чадаж байж надаас хүртэх зүйлээ авна шүү” гэсэн зарчим урлагт үйлчилдэг.

Би гэр бүл, уран бүтээлээ хослуулж, том золиос гаргалгүй амьдрахыг зорьж байна. Намайг уран бүтээлдээ анхаарлаа хандуулж, хүүгээ асрах ажлаас эцэг эх минь түр ч гэсэн чөлөөлдөг. Завгүй сургуулилт, тоглолтын үеэр хүүг минь харж ханддаг гэр бүлийнхэндээ баярлаж явдаг. “Манай гэр бүлээс төрсөн ганц алдартан, урлагийн хүн нь чи шүү” гэж ээж аав нь миний арын ажлыг бүрэн даадаг юм.  

-Таныг уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа тухай сонссон. Энэхүү тоглолтынхоо талаар ярина уу?   

-Буриадын Ардын жүжигчин, их сур гуулийн ангийн найз Н.Мөнхзултай хамтарсан “Бахархал хүндэтгэл” тоглолтоо энэ сарын 29-нд хийхээр бэлтгэл ажилдаа орсон. Манай Н.Мөнхзулыг Орост мэргэжлийн төвшинд өндрөөр үнэлдэг, бахархахгүй бай хын аргагүй дуучин.

Уран бүтээлийн тайлан тоглолтоо жилд нэг удаа хийе гэж боддог. Харин сонгодог урлагийн үзэгч бэлтгэх зорилгоор танил цуулах тоглолт улиралд, амжвал сар бүр зохион байгуулна.

Эх сурвалж: “Монголын Үнэн”

Continue Reading

Дотоод мэдээ

Тэр тайз дэлгэцэнд бүтээсэн олон дүрээсээ ялгаатай өвөрмөц өвгөний дүрийг бүтээсэн

Published

on

By

“…Урагш ягжийсэн хөх эрүү нь он удаан жил эдлэгдэж, усанд байн байн бамбайтлаа хөөж, наранд яхиршин татаж, хөв хөх болсон завины эрүүтэй нэн төстэй ажээ. Салхинд сэрвэгнэх буурал үс нь хавар цагийн өлөн цагаан хагд өвсийг санагдуулна. Тэр өвгөн тайрга тайрга бөгтөгнөн алхалж, амандаа үглэх нь үерийн усны шуугианд өөрт нь бараг үл сонсогдоно” гэж идэр залуу наснаасаа жар гаруй насалтлаа алба амины ажил амжуулж, олон түмэнд тус хүргэж яваа жирийн монгол эрийн өгөөмөр сайхан сэтгэлийг зохиолч Д.Мягмар Үер тууждаа дүрсэлсэн байдаг. 

Энэ туужаас сэдэвлэн найруулагч Б.Нагнайдорж, оператор Ж.Амаржаргал нар Хүний сайхан сэтгэл гэдэг уран сайхны киног бүтээжээ. Сэлэнгэ мөрөн хурын усаар тэжээгдэн, саваа бялхан үерлэж байсан цаг. Ийм үед их мөрөнтэй хувь заяагаа холбосон Дэнзэн өвгөний сэтгэл амар байдаггүй. Тэр дундаа бие давхар бүсгүйг гол гатлуулан эмнэлэгт хүргэх болсон нь өвгөний сэтгэлийг бүр ч их түгшээжээ. 

Дэнзэн өвгөн элэгдэж хуучирсан муу завиндаа хоёр залууг суулгаад, урсгал ташин сэлүүрдэж эхлэв. Ийнхүү киноны үйл явдал цааш хөвөрсөөр… Кинонд Дэнзэн өвгөний залуу насны амьдралыг бодол, дурсамж маягаар нэмж оруулсан нь үйл явдлыг өрнүүлж, баатруудынхаа дүрийг тодосгох зөв арга болжээ. Дэнзэн өвгөний дүрийг Улсын гавьяат жүжигчин Д.Чимид-Осор үзэгчдийн сэтгэлд буухуйцаар бүтээжээ.

Өвгөний амьдралын хал үзсэн байдал, дуу шуугүй атлаа ёжтой инээд, ул суурьтай яриа, эршүүд гүдэс зан, энэ бүхэн нь үнэмшилтэй болжээ. Ингэснээрээ Д.Чимид-Осор тайз, дэлгэцнээ бүтээсэн олон дүрээсээ ялгаатай өвөрмөц зан чанартай усчин өвгөний дүрийг бүтээсэн юм. Сэлүүрээ усанд алдсан хэдий ч гараараа сэлүүрдэж, хоёр залууг заавал хүргэхийн чин хүсэлд автагдан өөрийн амь биеэ үл хайхран тэр хоёроо сэтгэл санаагаар аль болох тайван байлгахыг хичээж байгаа сэтгэлийн зориг тэвчээр, хүсэл тэмүүлэл, түүнчлэн энэ ажлаа мах цусаараа мэдэрсэн байдал Д.Чимид-Осорын бүтээсэн дүрд тодорхой шингэжээ. 

Ертөнцөд, тэр тусмаа үерийн устай тэмцэлдэж байгаа Дэнзэн өвгөний завин дээр хүн мэндэллээ. Дэнзэн өвгөн шодгор гэзэгнээсээ туг үс тасдан хүйгий нь боож, цамцандаа өлгийдөж байхдаа өөрийн эрхгүй нулимс асгаруулан, үг ч хэлж чадахгүй байна. Ингэж амь өрссөн үеийн сэтгэлийн хөдөлгөөнийг жүжигчин Д.Чимид-Осор чадварлаг илэрхийллээ.

Дэнзэн өвгөний амьдралын ганц түшиг болсон Долгор авгайн нөхрөө гэсэн халуун сэтгэл, тэр дундаа явсан зүгий нь харуулдан санаа зовж байгаа хэсэгт жүжигчин Б.Дуламжавын тоглолт дүрийн шугамд тун авцалдсан байв. Кинонд дурсамж яриа, бодлоор дүрслэгдэн гарч байгаа Дэнзэн, Долгор хоёрын залуу насны үеийг Д.Нэргүй, Н.Оюун нар гаргав. 3алуу Дэнзэн баян Балбарынд унаа гуйж очоод, архиар шахуулан согтчихоод, хэл ам нь ээдэрсэн байдал жүжигчний хиймэл тоглолт болжээ.

Түүнчлэн гаминд баригдаад явж байгаа залуу Долгорын сэтгэлийн зөрчил, өөрчлөлт хувиралт төдий л харагдсангүй. Улсын хүүхдийн театрын жүжигчин Л.Жанчивдорж энэ кинонд оюутан залуугийн дүрийг бүтээв. Энэ залуугийн эрдэм боловсрол, зан харилцаа, ер нь оюутны төрх байдал харагдаж байна. Эрчлэн хуйларч байгаа үерийн давалгаанд дайвалзаж яваа завин дээр хүн төрөх гэж байхад сандарч, тэвдэхгүй хэн байх билээ.

Алаг үрийнхээ дууг анх удаа сонсох гэж байгаа залуу эцэг бүр ч түгшүүр сандралд автах ёстой. Ингэсэн цагт Дэнзэн өвгөний сэтгэлийн тэвчээр, тайван байдлаас ялгарч, дүрүүдийн хооронд тэмцэл өрнөж, үйл явдлын далайц улам эрчимжих ёстой байлаа. Гэтэл энэ бүхнийг жүжигчин Л.Жанчивдорж гүйцэд гаргаж өгсөнгүй. Оюутан З.Даваасүрэн дүрийнхээ шаналал, зовнил, тэсвэр зориг, баяр бахдал бүхнийг илэрхийлсэн шилжилтийг зөв гаргажээ.

Гэхдээ дүрийнхээ гол шугамд захирагдсанаас гадаад орчинтойгоо харилцах үнэлэлт, хамтран тоглогчдын хоорондын харилцаанаас илрэн гарах амьдралын энгийн зүйл төдий л харагдахгүй байна.Дорлиг бол шунаг сэтгэлтэй, хувийн ашиг завшаан хөөцөлдсөн арчаагүй хүний дүр юм. Энэ дүрийг бүтээхдээ жүжигчин Д.Сэдэд онгироо, сагсуу талыг нь хэтрүүлснээс бусад баатруудтайгаа уялдаа холбоо муутай, үйл явдлын нэгдэлгүй утга санаагаар дулимаг болсон мэт санагдав.

Түүнчлэн Дорлигийн хэлж байгаагаар “Та нүдээ бүлтэртэл юу ширтэв?”, “…эрхбиш нэгийг гадарлаж байгаа байлгүй” гэх мэт дүрийн онцлогт тохироогүй үг яриа сонсдож байна. 3ургийг эвлүүлэх явцад найруулагч, жүжигчний талаас хэл ярианд төдийлөн анхаараагүйгээс киноны утга, агуулгад нөлөөлөх чадвараар сулхан үг хэллэг ажиглагдав. 

Энэ кино нь нутаг усандаа хайртай, хүнлэг ариун сэтгэлтэй усчин өвгөний дотоод ертөнцийг нээгээд зогсоогүй, хүн байгалийн харилцан холбоог үйл явдлаар дамжуулан үзэгчдийн өмнө дурайлгажээ. Тэрчлэн найруулга болон агуулгын талаасаа шинэ зүйл эрэлхийлсэн, уянгалаг аястай бүтээл болсон байна. “Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал ээлжилж, уул, ус, нар, сар дөрөвтэй нөхөрлөнө.

Хүн бүр өтгөсийг үдэж, нялхсыг угтан баясаж, мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй” гэсэн их яруу найрагч Д.Нацагдоржийн уянгын шүлгийн мөрүүдэд энэ бүтээлийн агуулга зангидагджээ.

Эх сурвалж: ҮНЭН сонин 1981 ¹105-д нийтлэгдсэн

Continue Reading

Дотоод мэдээ

Д.Болд: Нууц амраг гэдэг миний хувьд байж болохгүй

Published

on

By

Сайн менежер гэдгээрээ олноос магтаал сонсоод байгаа “В” продакшны захирал, дуучин Д.Болд гурав дахь бие даасан поп цомог болох “Амьдралын гол дvр” хэмээх цомгоо гаргаад байна. Мєн удахгvй дараагийн R&B цомог болох ” Only one ” цомгоороо бэлэг барихаар бэлдээд байгаа юм байна. Дуучин Д.Болдтой уулзаж ярилцлаа.

-Нэг хэсэг чимээгvй байсан Болд маань энэ хугацаанд ямар ажил амжуулав даа?

-Чимээгvй байх хугацаандаа єєрийнхєє бие даасан хоёр цомгийн ажил дээр ажиллаа. “Амьдралын гол дvр” хэмээх поп цомог, дараа нь гарах “Only one” нэртэй R&B цомгон дээрээ нэлээд хугацаанд ажиллалаа. “Амьдралын гол дvр” поп цомгон дээрээ хоёр жил ажиллаа. Мєн хажуугаар нь продакшныхаа артистуудын цомгийг хийлээ. Дуучин Маралжингоо, DZman нарын цомог хэвлэлтэнд явсан.

Манай продакшнаас Агиймаа хэмээх шинэ артист тєрєн гарч байна. Цомог нь худалдаанд гарчихсан байгаа. Мєн “Гурван охин” хамтлагийн “Жинхэнэ хайр” цомог худалдаанд гараад амжилттай явж байна.

-”Амьдралын гол дvр” цомог бусад цомгоос ямар ялгаатай вэ?

-Ємнє нь гаргаж байсан “Хайрын хvч”, “440 герц” цомог R&B болон поп стилийн байсан бол энэ цомог маань цэвэр поп цомог. Зураг авалт, фото, цомгийн сав бvгдээрээ шинэлэг болж чадсан.

-Энэ цомгоороо єєрийнхєє гаргах гэсэн санааг бvрэн гаргаж чадсан уу?

-Цомгийнхоо нэрэн дээр санаагаа илvv гаргахыг хичээлээ. “Амьдралын гол дvр” цомгийн нэр нь монголын залуучууд бvгд єєрийн амьдралдаа vргэлж гол дvр нь байгаарай, хэзээ ч битгий туслах дvрд байгаасай гэсэн утгатай. Єєрийн хийж байгаа ажил, амьдрал, ертєнц, хайр дурлалд дандаа гол дvр нь байх ёстой. Чиний оронд єєр хvн гол дvр болоод чи туслах дvрд байж болохгvй гэдэг асуудлыг гаргаж байна.

“Амьдралын гол дvр” цомгийнхоо ихэнх дуунд клипээ хийлгээд хvмvvст бvрэн хvргэсний дараа дараагийн цомгоо гаргана. Энэ цомгийн “Миний замд”, “Миний happy амьдралд” гэдэг хоёр дууны аяыг н.Наранзун зохиосон. Бусад дууныхаа аяыг би єєрєє зохиосон. Энэ дашрамд, миний цомогт ажилласан бvх уран бvтээлч, спонсор байгууллагадаа баярлалаа гэж хэлмээр байна.

Хvмvvс спонсор гэхээр зvгээр мєнгєтэй байгууллага мєнгє єгєєд байдаг гэж ойлгодог. Би спонсор байгууллагуудаа сонгохдоо тэд уран бvтээлийг маань хэр ойлгож байна, нийгэмд надаар дамжуулж юу хэлэх гээд байна гэдгийг нь саш сайн судалдаг. Энэ утгаараа “Юнител” компанитай хамтарч ажилласан. “Юнител” компани байгуулагдсан цагаасаа хойш маш хурдан хугацаанд маш олон хэрэглэгчтэй болж чадсан.

Мєн Монголын соёл урлагийг байнга дэмждэг “Монгол газар” компани болон монголын ууган vйлдвэрvvдийн нэг “АПУ” компаний хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Эх орондоо монгол хvний нэрээр байгаа компаниудтай хамтарч ажиллахад миний хувьд сэтгэгдэл єндєр байдаг.

-Амьдралын гол дvр дуундаа охиноо оролцуулсан байсан. Дуучин Болд одооноос охиноо урлагийн замд оруулахаар бэлтгэж байгаа юм уу даа?

-Охин маань таван настай. Яагаад охинтойгоо дуулах болсон бэ гэхээр манай охин цэцэрлэгт яваад хамгийн тvрvvнд сурсан дуу бол хvvхдийн хєгжмийн зохиолч агсан Галмандах гуайн “Алимны модны мєчир”. Энэ дуунаас нь санаа авч “Гол дvр” дууг охинтойгоо болон дуучин Эгшиглэнтэй хамтарч дуулсан. Одоохондоо охин маань дуу, бvжгэнд их дуртай байгаа. Урлагт орох эсэхээ охин минь єєрєє сонгох байх.

-Сvvлийн цомгийнхоо бараг бvх дууны аяыг чи єєрєє зохиожээ. Ямар vед сэтгэлдээ дууны ая хєглєдєг вэ?

-Аяа янз бvрийн л vед зохиодог. Хамгийн тvрvvнд миний сэтгэлд дууны маань ая орж ирдэг юм. Олон зvйлээс сэдэв авдаг даа. Мєн хэт их сэтгэл хєдєлсєн болон уйтгартай байх vед ая тєрдєг. Шєнє зохиох vе ч гарна.

-Уулзсаных “Камертон” хамтлагийнхны талаар асуухгvй єнгєрч чадахгvй нь. Танай хамтлагийн гишvvд хаагуур юу хийж явна вэ?

-Манай хамтлаг тvр хугацаагаар завсарласан байгаа. Бид тус тусдаа янз бvрийн бизнесийн ажил хийж байгаа. Зарим нь шинэ гэр бvлтэй болоод завгvй байна. Манай Мээдээ сайн аав болсон. Бид тодорхой хэмжээгээр єєрсдєдєє цаг зав зарцуулах vе гарсан учир тvр хугацаагаар завсарласан. Миний хувьд цэвэр уран бvтээл дээрээ ажиллаж байна.

-Сонгууль хаяанд ирсэн энэ vед сонгуулийн сурталчилгаанд явах санал хэр ирж байна вэ. Ер нь улс тєр сонирхож байна уу?

-Сонгуулийн сурталчилгаанд явахгvй байгаа. Яагаад гэвэл шинэ уран бvтээл минь яг энэ vеэр таарсан учир цэвэр єєрийнхєє уран бvтээл дээр ажиллаж байна. Сонгуулиа бол єгнєє. Улс тєр сонирхоно гэхээсээ илvv би єєрєє нийгэмд яаж байр сууриа олж авах вэ гэдэгтээ маш их анхаарал тавьдаг.

Монголын залуучууд ч гэсэн тэгээсэй гэж боддог. Єєрийн амьдралыг єєрєє л нийгэмд зохицуулж, хийж бvтээх ажлаа амжуулж явбал бодит байдалд зvгээр юм болов уу гэж боддог. Дэндvv улс тєржих биш хийж байгаа ажилдаа vнэнч, зорилготой байж хєдєлмєрлєж байж л энэ нийгэмд байр сууриа олох байх гэж байнга бодож явдаг шvv.

-Vргэлж л цаг завгvй ажиллаад хааяа шантарч байна уу?

-Урлагийн хувьд шантарна гэдэг зvйл миний зvрх сэтгэлд байхгvй. Яагаад гэвэл Жамьян гэдэг алдарт хуурчийн ач болж урлагийн гэр бvлд єсєж, хvмvvжсэн. Урлагийн гэр бvлийн єв залгамжлагчийн хувьд ч тэр би монголын бvх урлагийн тєрєлд байнга л сайн юм хийхийн тєлєє явна гэж боддог.

-Хамгийн их урам зоригийг хэдийд мэдэрдэг вэ?

-Хамгийн их урам зоригийг би фенvvдийнхээ алга ташилтаас мэдэрдэг. Яг тайзан дээр эсвэл тоглолтоо тавихдаа фенvvдийнхээ алга ташилт, тэдний дэмжиж байгаа сэтгэлийн халуунаас хамгийн их урам зоригийг авдаг даа.

-Болдтой нэр холбогдсон охидын тоо лав 10 хуруунаас илvv гарсан байх. Чи ер нь хэр дурламтгай вэ?

-Би их романтик хvн. Гэхдээ хvн болгонд дурлаад байх нь хаашаа юм. Урлагийн хvн романтик байх ёстой. Єєрийгєє их амархан гомдож, баярлаж, уурладаг араншинтай юм болов уу гэж боддог. Мэдээж урлагийн хvн их сэтгэлийн хєдєлгєєнтэй байж гоё уран бvтээл гарна. Гэхдээ би олон хvнд дурлаад байсангvй ээ. Надад тийм зан байхгvй.

-Тэгвэл Болд амьдралдаа, гэр бvлдээ чин vнэнч vv?

-Нууц амраг гэдэг миний хувьд байх ёсгvй. Єєрийнхєє босгосон гал голомт, амьдралдаа бvх насаа зориулна гэж би боддог. Надад хоёр сайхан хvvхэд байна. Тэднийхээ тєлєє амьдарна. Хамгийн гол нь би єєрийнхєє амьдралыг нойлоос эхэлсэн учир гал голомтынхоо тєлєє амь шигээ тэмцэж амьдардаг. Гэр бvлийнхээ тєлєє байнга хvчин зvтгэдэг. “Амьдралын гол дvр” цомогт минь “Чи бид хоёр” гэдэг дуу байгаа. Єєрийнхєє амьдралаас сэдэвлэж энэ дуугаа бvтээсэн. Энэ дуу “Анх нийлэхэд бид хоёрын хєрєнгє тортой хувцас байсан” гэж эхэлдэг. Бидний амьдрал яг л ингэж эхэлсэн учир би єєрийнхєє гал голомтын тєлєє амьдарна.

-Эмэгтэй хvнээс хамгийн тvрvvнд юуг олж хардаг вэ?

-Би хамгийн тvрvvнд эмэгтэй хvний зvрх сэтгэлийг нь хардаг. Тэр хvн юу бодож байна, юу ярьж байна, хvнийг юу гэж боддог вэ гэдэг нь хамгийн чухал байдаг. Эмэгтэй хvний царайг зvрх сэтгэл нь чимдэг гэж ойлгодог. Наанаа хэчнээн гоё будаг, шунхтай, хєєрхєн царайтай байсан ч зvрх сэтгэл нь тийм чинээний байж чадахгvй бол хэчнээн хєєрхєн байгаад нэмэргvй шvv дээ. Тийм болохоор ямар ч хvнийг зvрх сэтгэл нь чимдэг болов уу. Хvнийг хайрлах сэтгэл нь vнэн сэтгэлээсээ байдаг, vнэн сэтгэлээсээ инээдэг, vнэн сэтгэлээсээ хvнтэй гар барьдаг хvнийг тєгс эмэгтэй гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: “Хүмүүс” сонин /2008 он/

Continue Reading

Trending