Connect with us

Урлагийн мэдээ

Дуучин Гантогоо хөл хорионы үеэр хэрхэн орлого олсоноо дэлгэжээ

Published

on

Дуучин С.Гантогоо ТВ7 телевизийн “Ажлын өглөө” нэвтрүүлгээр оролцжээ.

“Өнөөдөр ажил ихтэй байгаа. Өнөөдөр Солонгосын найзуудтайгаа уулзана. Яагаад гэхээр энэ өдрүүдэд Солонгост ургацын баяр болдог өдөр. Бүх нийтийн амралтын өдөр. Энд байдаг Солонгос найзтайгаа очиж улсынх нь баяр болж байгаа болохоос баяр хүргэж уулзах ёстой байгаа. Ер нь бол хоол идэж баяраа тэмдэглэнэ.

Солонгост их олон Монголчууд байдаг шүү дээ. Энэ үеэр ажил хийж байгаа Монголчуудын хувьд гоё баяр. Яагаад гэхээр захирлаасаа бонус авдаг. Маш их бонус, бэлэг авдаг өдөр гэсэн үг. Солонгост байгаа Монголчууддаа энэ завшааныг ашиглаад мэнд хүргэе.

Би Солонгост 13 жил ажиллаж амьдарсан. 13 жил бас бонус авсан байх нь байна. Солонгосыг анх зорьсон шалтгаан нь мөрөөдлөө биелүүлэхийн тулд хүнд мөнгө хэрэгтэй гээд анх гэрээний ажилтнаар яваад очоод 5 жил үйлдвэрийн ажил хийсэн. Тэр хугацаандаа ах нь өөрийнхөө авъяасыг хөгжүүлэх гэх юм уу даа Солонгост болж байгаа бүхий л уралдаан тэмцээнд оролцож байгаад сүүлийн 7 жил нь олон үндэстний дуулаачдын байгууллагад дуучнаар шалгарч ороод ажилласан.

Дуулахаас гадна манай байгууллага тоглолт хийхээс гадна өөрийнхөө Монгол орныг сурталчилсан хичээлийг хийнэ. Солонгос иргэд болон арван жилийн хүүхдүүд, оюутнуудад нь ч гэдэг юм уу. 5 жил багшаар ажилласан гэсэн үг. Би өөрөө газар зүйн байгаль шинжлэлийн багш мэргэжилтэй хүн шүү дээ.

Би өөрөө коронавирусээс өвдөөд дүү маань бас өвчлөөд гэр бүлээрээ тусаад тухайн үед 6 сарын дундуур гэсэн үг. Маш их цаг тутамд хүн өөд болж байсан. Одоо ч гэсэн тийм байдалдаа орж байх шиг байна. Аймшигтай. Тэр үед эмнэлгийн тусламж, эмчийн үйлчилгээг авч чадаагүйдээ маш их уур хүрээд гомдоод хаягдчихсан ч юм шиг мэдрэмж төрөөд өөрөө коронавирус туссан ямар эм ууж байгаа хэрхэн эдгэснээ сошиалаар хүмүүст хэрэгтэй болох болов уу гээд хэлсэн.

Тэгэхэд мянга мянган эмээ авч чадахгүй байгаа, юун ПСР шинжилгээ байутгай эмээ авч чадахгүй байгаа хүмүүс туслаачээ гээд надад мессеж илгээсэн байсан. Би эдгэчихээд дараа нь Эрүүл Энхийн Түүчээ гээд мундаг залуус байна тэд нар маань Улаан бүс хэмээх аяныг хийгээд хамтрая гээд хамтарч хийгээд 3 сарын хугацаанд хүмүүсээс тусламж гуйгаад авсан тусламжаа захын хорооллын гэр хорооллын айлууд бол та хоёрын төсөөллөөс аймар амьдарч байгаа хүмүүс байдаг юм билээ.

Ихэнх нь ээжүүд хүүхдүүд. Бид тэдэнд хүнээс гуйж хандиваар авсан мөнгөөрөө багц бэлдэж байгаад аваачиж өгсөн. Бүгдийг нь аваачиж өгсөн. Бид 55 сая төгрөгийг цуглуулж чадсан. 24 сая нь бэлэн мөнгөөр, үлдсэн нь гурил будаа, эм тариа, дүрэмт хувцас, дэвтэр ном гээд цуглуулж чадсан. Тайлангаа тавьсан. Би чинь дуучин хүн болохоор тоглолт хийчихэе гээд. Тоглолт хийж хаяад тэрүүгээр нь хандив болгоод цугларч орж ирсэн мөнгөөрөө дахин багц аваад уржигдар тарааж дууссан.

Цаана нь туслаж чадаагүй мянга мянган хүн үлдсэн. Маш их харамсалтай байна. Гэхдээ бид үнэхээр их хичээсэн. 3 сарын хугацаанд цар тахалтай тэмцлээ. Хүмүүст нэг гэр бүл шүү гээд тусласан. Хүмүүс цаана үлдсэнд сэтгэл жаахан тийм байна. Коронагийн үеэр дуучин хүн будаа болсон шүү дээ. Та нар бодоод үз л дээ. Би өглөө 9 цагт гараад орой 18 цагт ажил хийдэггүй шүү дээ. Цалин авдаггүй.

Нүүр гараа угаагаад нөгөө хувцсаа өмөөд орой үдшийн цагаар ажил хийдэг. Тоглолт чинь дандаа орой болно тээ. /инээв/. Юу ярьчихав даа. Хүн баярлуулаад явдаг ажил хийдэг байсан. Одоо коронагаас болоод урлагийн шинээр гарч ирж байгаа уран бүтээлчдийн хувьд маш хэцүү. Бид нар чинь хоёрын хооронд хүмүүст танигдчихсан. Хэцүү байна гээд бид нар яаж ч чадахгүй шүү дээ. Дэлхий даяар л хэцүү байгаа учраас.

Тэгээд амаа хамхиад аль болох ард иргэддээ хүч өгсөн урмын үг хэлэх гээд ер нь урлагийнхан чинь дэврүүн хүмүүс шүү дээ та бүхэн мэднэ. Тэгээд хэцүү байгаагаа хэлэхгүй шүү дээ. Маш хэцүү байлаа. Уг нь ковидгүй зуныг маш их хүлээлээ. Одоо ковидгүй шинэ жил болох юм уу үгүй юм уу мэдэхгүй. 3 сая хүнийг уг нь бол бүгдийнх нь шинжилгээг авангуутаа өвчтэйг нь ялгаад эдгэнгүүт нь гаргаж ирээд, мэдэхгүй ээ ухаандаа зөндөө л юм боддог заримдаа гомдоно, юу ч болоод байгаан.

Уржигдар та нар харлаа шүү дээ. Нэг нь ч гэсэн хүн эдгээх гээд явж байхад тэнд тэгээд аймар олон хүн цуглуулаад юу ч үзүүлээд байгаан. Дрон энэ тэр гээд хагас дутуу л юм харагдаад байна лээ шд. Иймэрхүү юман дээр шүүмжлэлтэй хандахгүй бол дутагдалтай зүйлийн хажуугаар дуугүй явдаг залуучууд баймааргүй байна гэж би боддог.

Би Солонгос хэлтэй. Тэгээд гиеүүрээд тоглолт байхгүй гэртээ хана ширтээд хэвтэж байхдаа юу хийх үү орж ирж байгаа мөнгө байхгүй дандаа мөнгө нь гараад байдаг. Яах уу гэж бодож байсан чинь би чинь нээрээ Солонгос хэлтэй юм байна, бас урлагийн хүн хөөрхөн хэдэн дагагчтай. Яадын Солонгос хэлний анхан шатны сургалт зохион байгуулая гээд хэлний сургалт зохион байгуулаад зөвхөн Фэйсбүүкийн хаалттай группыг ашиглаад надаас ч илүү Солонгос хэлтэй Ганхуяг гээд багш байдаг юм.

Тэрийг таныг цалинжуулна та ороод ир гэж байгаад тэгээд бас нэг реклам хийдэг найзыгаа бартераар рекламны юм хийлгүүлээд тэгээд хүмүүст зар тавиад хөгжилтэйгөөр заана гээд. Би чинь Солонгос дуу дуулна, маш гоё хийгээд. Маш олон хүмүүс орж ирээд тэрүүгээрээ амь зогоолоо. Хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдарлаа. Бүх насны хүмүүс оролцсон. Хүн ямар нэгэн байдлаар Солонгос орон руу очихыг хүсдэг юм байна.

Аялалаар, ажлаар, суралцахаар. Тиймээс цар тахлын үед Солонгос хэлийг гэртээ сууж байгаад хямдахнаар хөгжилтэйгөөр сонирхолтойгоор сурсан. Ганхуяг багш маань бараг Солонгос хүнээс илүү Солонгос хэлтэй байхгүй юу. Тэгээд номын, энтертайнмент хоёр хүн уулзчихаар гоё контент гарсан л даа. Одоо харин бизнес сэтгэлгээтэй байхгүй бол ганцхан дуугаар амьдарна гэж байхгүй.

Цаашдаа өөр юу сурах хэрэгтэй юм, ирээдүйд юуг сурах ёстой юм гэдгийг толгойдоо бодож байгаад ажилласаар л байна. Дуулж чаддаггүй хүн гэж бас байнаа байна. Үнэхээр бас нэг ийм хоолойтой хүмүүс байгаа байгаа. Гэхдээ хэзээ ч хүн хичээх юм бол өдөр болгон суралцах юм бол бас дуулж чадахгүй хүн бас байхгүй. Хүнд бас цайны нэг дуу байдаг шүү дээ.

Тэгээд тэрийгээ гоё дуулдаг бусад дуугаа дуулж чаддаггүй гэдэг ч юм уу. Гэхдээ хүн хичээвэл чадахгүй зүйл байхгүй гэдэг нь үнэн шүү. Би нийтин дуу нэг их сонсдоггүй. Гэхдээ яг найр цэнгээний газар очоод нийтийн дуучид тийм газар зохицдог байхгүй юу. Би очоод дуулахаар бас хэцүү. Тийм болохоор найранд дуулдаг найрны дуу сурахгүй бол болохгүй.

Манай дээд үеэс гэвэл Сараа эгч, Наран эгч нар бас л гайхамшгтай. Тэр үеийн гоё утга учиртай дуунууд гэж байна. Шинэ үе гэвэл Насанбуян, Маралжингоо гээд. Дүү нарын хувьд Магнет гэж гарч ирээд байгаа хөөрхөн охин байна. Залуу дараагийн үеэ сонсдог. Гэхдээ би дуундаа муухай үг оруулж чадахгүй юм байна лээ. Янз бүрийн гоё машины урд гарчихаад дуулж чадахгүй юм билээ.

Сайн партнер байхын хамгийн гол зүйл бол бие биенээ хүндлэх, бие биенийхээ дутуу зүйлийг нөхөх, тэгээд хамгийн гол нь хүндлэл. Ямар ч нөхцөлд санаа зөрөлдөх зүйл гарч ирнэ. Ялангуяа эрэгтэй нь хүлээцтэй байх хэрэгтэй. Бас тууштай. Тэгээд бусад нь аяндаа болно. Биенийгээ бас хурцалдаг байх хэрэгтэй.

Сая ковидийн үеэр нэлээн таргалсан. Өнөөдрйин төлөвлөгөө гэвэл ахиж студи дээр очиж нэг найзтайгаа ажиллана. Тэр их гоё дуу гарна. Их эморуулдаг дуу гарах байх. Хоёр ч дуу гарах гээд байна. Дараагийн долоо хоногт миний “Хайрын тэнгис” гээд дуу Тайванбат ах маань надад хийж өгсөн дуу байгаа. Хүйтэн болохоос өмнө би Өгий нуур дээр аяныхаа дундуур клип хийчихсэн байгаа.”

Эх сурвалж: ТВ7 телевиз

-“Яг түүн шиг” шоунд оролцох урилга ирэхэд танд анх ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Анхандаа ч итгээгүй шүү. Маш их догдолсон. Гэхдээ оролцох эсэхээ шийдэхийн тулд бодох хэрэгтэй болсон, Солонгос дахь ажлаа хэрхэн зохицуулах вэ гэж. Гэхдээ зохицуулсан л даа.

-Энэ удаагийн шоуны оролцогчдоос жүжигчин Т.Бархүү та хоёр нэлээд өндөр саналтай болоод байна. Араас нь бусад нь нэхсэн байдалтай явж байх шиг байна?

-Бархүү ах үнэхээр мундаг гэдгийг хэлмээр байна. Мэдээж бусад оролцогчид маань ч миний хүндэлж, биширч явдаг хүмүүс шүү дээ. Бид бүгд л маш ихээр хичээж байгаа. Хүмүүст таалагдаж байгаадаа туйлын их баяртай байгаа. Улам их хичээх болно. Миний төлөө саналаа өгсөн бүх хүмүүстээ маш их баярласан шүү.

-Та энэ шоунд оролцох шийдвэр гаргаж байх үедээ үзэгчид таныг ингэж их дэмжинэ гэж төсөөлж байсан уу?

-Үнэндээ айж байсан. Монголдоо олонд нэг их танигдаагүй, Солонгост уран бүтээлээ хийдэг залууг үнэгний хувцас өмсөөд гарч ирээд дуулахад хэрхэн хүлээж авах бол гэж боддог байсан. Санасныг бодоход гайхалтай байсан. Гадуур явж байхад “Үнэг ах аа”, “Үнэг залуу” гээд л (инээв).

-Таныг хүмүүс яагаад бусдаас илүү дэмжээд байна вэ гэхээр нэг л зүйл харагдаад байгаа юм. Монголчууд өөртөө оногдсон ажлыг хал балгүй хийгээд бусдын амжилтад чин сэтгэлээсээ баярлаж чаддаг сайхан сэтгэлтэй, сэтгэл өөдрөг хүнд дуртай юм байна гэсэн бодлыг та төрүүлж байна л даа?

-Намайг өөрөөрөө байгаагаар минь хүлээн авч байгаад монголчууддаа үнэхээр баярлалаа. Хүнд хайрлагдана, хүндлэгдэнэ гэдэг энэ хорвоогийн хамгийн том бэлэг юм даа. Мөн ямар их хариуцлага оногдож байгаа гэж бодно. Урдах ажлаа бүрэн гүйцэд хийх нь миний зарчим. Яг зорилго нь юу вэ гэдгийг бүрэн ухаарах нь чухал. Надтай хамт энэ шоунд оролцож байгаа хүмүүс миний хамгийн дотны хүмүүс болж байгаа. Надад маш сайн ханддаг.

-Таны хувьд дугаарын ялагч болох боломжтой байсан ч жүжигчин Ариунцэцэг эцсийн мөчид Хишигдалайд саналаа өгчихсөн. Үүнийг хөндлөнгөөс харахад оролцогчдын хувьд жендер талаасаа хоорондоо жаахан таарамж муутай байгаа юм болов уу гэж харагдсан?

-Зуун хувь төгс хүн гэж хаана ч байхгүй. Би ч тийм төгс хүн биш. Урлагийн хүмүүс их сэтгэл хөдлөлтэй байдаг. Надад Ариука (Ариунцэцэг), Далай (Хишигдалай) хоёр ийм байсан, тийм байсан гэх шаардлага байхгүй. Тухайн үеийн эмоциороо л болсон хэрэг шүү дээ. Шинэ үеийн шилдэг уран бүтээлчдэдээ цаашдаа улам илүү хичээгээрэй гэж хэлмээр байна. Мундаг дуучин, мундаг жүжигчин шүү дээ. Надад одоо ч зөвлөж бид сайхан найз нөхөд хэвээрээ байгаа. Тэр хоёртоо амжилт хүсье.

-Та Солонгост олон жил болсон болохоор шоуны үеэр солонгос маягаар мэндчилэх, ёслох зэрэг байдал харагдаад байгаа?

-Солонгост ганц л насаар ах, эгч бол заавал хүндэтгэж харилцах ёстой байдаг. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг. Ялангуяа урлагийнхан ах захын ёсыг чанд сахидаг. Нэг ёсондоо хүндлэл юм л даа. Тэр хүн чамаас өмнө урлагт хөл тавьж олонд танигдсан бол чи заавал хүндлэх ёстой. Энэ утгаараа тэр хийж байгаа хөдөлгөөн, ёсолгоог минь зөвөөр ойлгоорой (инээв).

-Таны хувьд “Яг түүн шиг” шоуны сэтгэл татам оролцогч. Тэр утгаараа бүсгүйчүүд таны шүтэн бишрэг-чид болж байна. Таны ганц бие, найз бүсгүйгүй байгаа нь зарим бүсгүйчүүдэд найдвар төрүүлж байж болзошгүй л дээ?

-(Инээв) Намайг дэмжиж намайг сайхнаар харж байгаад үнэхээр баяртай байна. Охид бүсгүйчүүддээ бүгдэд нь хайртай шүү. Бас хүүхдүүд надад маш сайхнаар, хүндэтгэлтэйгээр хандаж байгаа нь ямар азтай хэрэг вэ, тийм ээ. Одоохондоо гэр бүл зохиох бодолгүй байгаа. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хөдөлмөрлөх болно. Яваандаа болох байх шүү. Ямар ч байсан ойрын төлөвлөгөөнд гэр бүлтэй болох төлөвлөгөө байхгүй байгаа. Яарахгүй байгаа шүү.

-Монгол, солонгос бүсгүйчүүдийн хооронд ялгаа их байдаг байх. Та эр хүний нүдээр харьцуулж үзэж л байсан байлгүй?

-Монголын охид бүсгүйчүүд хамгийн сайхан, үзэсгэлэнтэй байдаг гэдгийг хэлмээр байна. Ээж минь Солонгост очоод гудмаар нь баахан явж зугаалж ирээд “Өнөө кинон дээр гараад байдаг царайлаг хүмүүс нь хаана байна аа” гэж асуусан шүү. Гэтэл Монголынхоо гудмаар хэд алхаад л хөөрхөн охид, царайлаг залуучуудтай дайралдаж байна даг.

-Та Солонгост шүтэн бишрэгч олонтой юу?

-Яг үнэндээ энэ шоунд орохоос өмнө Солонгост л илүү хүмүүс таньдаг байсан, намайг. Одоо харин монголчууддаа, Монголдоо бага багаар танигдаж байгаадаа баяртай байна.

-Ирээдүйд эх орондоо суурин суух уу, эсвэл Солонгост уран бүтээлээ урьдын адил туурвисаар байх уу?

-Ирэн очин байх болов уу. Солонгост ажиллаж амьдардаг Монгол уран бүтээлч гэх статусыг хэвээр байлгамаар байна. Чадна ч гэж бодож байгаа.

-Та Хөвсгөл аймгийнх байх аа. Бага насныхаа тухай сайхан дурсамжаас яривал сонирхолтой байх?

-Тийм ээ, би Хөвсгөлийнх гэж явдаг. Аав минь хилийн цэргийн хүн байсан болохоор би Дорноговь аймгийн Сулинхээрийн заставт төрсөн. Хүүхэд нас минь сайхан өнгөрсөн шүү. Аав минь цэргийн хүн, ээж минь багш. Би дандаа л амандаа дуу аялаастай хүүхэд байлаа. Ээж минь харин намайг “Дэмий гонгиноод хэцүү юм” гэдэг байж билээ (инээв).

-Хүмүүс Солонгост очоод ажил хийж мөнгө олоод ирнэ гэж явдаг. Анх та ч тийм зорилготой явж байсан байх. Гэтэл та тэнд очоод олны танил эрхэм болчихож?

-Мөрөөдөл биелсэн шүү. Гэхдээ энд хүрэх гэж асар олон саад бэрхшээлийг туулсан. Маш их хичээсэн, бас тэвчсэн дээ. Гол нь хүсэл мөрөөдөлдөө үнэнч тууштай л зүтгэсээр байсан. Хүнд, хэцүү үйлдвэрт ажилладаг энгийн нэг залуу алдарт “Оддын хаан” шоу нэвтрүүлгийн тайзнаа Солонгосын алдартнуудтай хамт зогсоно гээд бодоод үзээрэй. Гэтэл одоо Монголд болж буй дэлхийн хэмжээний шоунд Монголынхоо алдартнуудтай цуг оролцож байна. Энэ бүхэн асар их хүсэл тэмүүлэл, асар их хүчин чармайлтын үр дүн юм шүү.

-Таныг ингэж амжилтад хүрч, бусдын сэтгэлийг татаж чаддаг болоход ямар зан чанар тань нөлөөлсөн гэж боддог вэ. Мэдээж эцэг эхээсээ өвлөсөн зан араншин, хүмүүжил нөлөөлсөн нь тодорхой байх?

-Аавын минь ажил хэрэгч зан, бас ээжийн минь аливаа зүйлд хүлээцтэй ханддаг зан надад асар нөлөөлсөн. Гэхдээ өөрийн зөв үзэл бодол, өөрийн гэсэн хөгжил маш чухал байдаг. Өөрийгөө байнга хөгжүүлж байнга сорьж үргэлж сайхан зүйлийг бодож, гэр бүл, найз нөхдөө хайрлаж байх хэрэгтэй. Асуудал тулгарвал бурууг бусдаас бус өөрөөсөө хайж сурах хэрэгтэй. Өөдрөг байх хэрэгтэй. Санаа зовоод юу ч өөрчлөгддөггүйг би мэднэ.

-Эх орноо хайрлах, эх орноо санахын жаргал, зовлонг харьд ажиллаж, сурч, амьдарч байгаа элэг нэгтнүүд маань илүү мэдэрдэг гэдэг. Та эх орноо маш ихээр санаж бушуухан шиг очъё гэсэн бодол төрж байсан үе бий байлгүй дээ?

-Мэдээж шүү дээ. Эх орон, элгэн садан минь бүгд л Монголд минь байгаа болохоор сэтгэл хоргодож санадаг шүү дээ. Тийм үе олон байсан.

-Монголчуудын хувьд “Яг түүн шиг” гэдэг энэ шоугаар Гантогоо гэдэг монгол залуу Солонгост дуулж, урлаг уран сайхнаар явдаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Гэхдээ өмнө нь та Солонгосын “Оддын хаан” шоугаар монголчуудад харагдсан байх шүү?

-Үйлдвэрт ажиллаж байгаад Олон үндэстний дуулаачдын МОНТАНТ байгууллагад ажиллах гайхалтай үүд хаалга нээгдэж, гэрээний визнээс урлагийн виз авсан анхны тохиолдол болж билээ. Энэ байгууллагад ажиллаж улмаар “Оддын хаан” хэмээх алдарт нэвтрүүлэгт орж ёстой л мөрөөдөл биелж гайхалтай санагдаж байсан даа. Угаас Азидаа алдартай нэвтрүүлэг учир монголчууд маань маш ихээр сонирхон намайг дэмжсэнд баяртай явдаг.

-Та эмэгтэй дуучдын дуу хоолойг адилхан гаргахаас гадна гадаад талаас нь ч мундаг дуурайж байна шүү?

-Оногдсон дүрээ хүмүүст хүргэхийн тулд маш ихээр хичээн хөдөлмөрлөж байна. Ялангуяа эмэгтэй дүр бүтээх үнэхээр хэцүү байсан. Хэцүү байна гэж хойш суулгүй чадна, бүтээнэ гэж л өөрийгөө зоригжуулж байгаа. Мэдээж гэр бүлийнхэн маань сэтгэл зүрхээрээ дэмжиж бас нэвтрүүлгийн арын албаныхан, нүүр будагчид, маск хийж байгаа орос мэргэжилтнүүд, хувцасны дизайнерууд, тайзныхан, найруулагчид маань маш их тусалж байгаа.

-“Надад тэр л таарчихаасай” гэж бодож байгаа дуучин байна уу?

-Солонгос дуучин таараасай гэж бодож байсан шүү, анхандаа. Гэхдээ эсрэгээрээ надад хүнд сонголт таарсанд олзуурхаж байна. Өөрийгөө нээ, ийм зүйлийг би чаддаг юм байна гэдгээ мэдэж авч байна.

Эх сурвалж: “Өдрийн Сонин”

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Урлагийн мэдээ

Хүүгээ цэргийн албанд явуулжээ

Published

on

By

Дуурийн дуучин Ө.Уянга:

Ээжийн сайхан хүү эх орноо хамгаалах эр цэргийн албанд мордлоо Би эх орондоо энэ биеээ зориулах хүүтэй хүн дээ БАХАРХАЛ минь.

Монголын дуурийн “алтан гургалдай” нарын нэг Гавьяат жүжигчин, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянгатай ярилцлаа. Тэрбээр Монголын тайзнаа “Увидаст лимбэ”-ийн шөнийн хатны дүрээр алдаршсан бол Москвагийн их театрт “Травиата” дуурийн Виолеттын арийг дуулж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн юм.

-Таныг багадаа дуулахаасаа илүү бүжиглэх дуртай охин байсан гэдэг. Урлагийн замд хөл тавихад тань багын сонирхол нөлөөлсөн үү?

-Би багадаа бүжиглэх дуртай байсан. Дуучин, бүжигчин, хөгжимчин тэр ч байтугай уран гимнастикчид ч гэсэн надад сайхан харагдаж, тэдэн шиг тайзан дээр гардаг хүн болохыг хүсдэг байлаа. Би хүүхэд байхдаа урлагт зүрх сэтгэлээ өгсөн. Тавдугаар ангиасаа дууны уралдаанд оролцож эхэлсэн.

Багш нарынхаа хэлсэн “Хөөрхөн дуулдаг, аятайхан хоолойтой” гэсэн үгэнд урамшаад дуучин болохоор шийдэж байв. Хэрвээ бүжигчин болсон бол өнөөдрийнх шиг олны хүндлэлийг хүлээх эсэхийг хэлж мэдэхгүй юм. Дуучны мэргэжил бол миний хийсэн хамгийн зөв сонголт байсан.

-Дуурийн дуулаачийн ангийг сонгосон нь таны сонголт уу. Эсвэл хэн нэгний зөвлөгөө нөлөөлсөн үү?

-Хүүхэд урлагийг олон төрөл байдаг гэж мэддэггүй шүү дээ. Би сурагч байхдаа задгай хоолойгоор ардын болон нийтийн дуу дуулдаг байсан. СУИС-д элсэлтийн шал- галт өгөхдөө Ардын жүжигчин А.Долгорыг дуурайж, дуурийн хоолойгоор дуулсан юм. Шалгалт авсан багш нар намайг дуурийн ангид хуваарилсан. Тэгж л СУИС-д элссэн.  

-Урлагийн хүн болох амаргүй. Оюутан байхдаа шантрах үе тохиолдож байсан уу?

-Оюутан байхад бүхнийг болгоно гэсэн тэмүүлэлтэй байсан учраас шантарч байгаагүй.

-Багшаасаа сонссон ганц үг уран бүтээлчийн хувьд нэг насны зарчим болох нь бий. Та багшийнхаа хэлсэн ямар үгийг уран бүтээлдээ мөрддөг вэ?

-Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Банди багшийнхаа хэлсэн “Хүн болгон өөрийн гэсэн дуулах өнгө, арга барилтай. Хэн нэгэн дуучныг даган дуурайвал амжилтад хүрдэггүй” гэсэн үгийг зарчим болгодог. Би багшийнхаа бичсэн сурах бичгийг шинэчлэн хэвлүүлэхдээ энэ үгийг өмнөтгөлд нь иш татсан юм.

-Босго өндөртэй театрын гэр бүлд багтана гэдэг СУИС- ийн оюутнуудын мөрөөдөл. Оюутны танхимаас дуурийн тайзнаа гарсан түүхээсээ хуваалцана уу?

-Чадалтай, чансаатай дууч- дыг шилж ажиллуулдаг манай театрын босго өндөр бас хатуу. СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийн төгсөгчид ямар нэгэн дүрээр диплом хамгаалдаг, сонгодог зургаан бүтээлийг дуулж шалгуулдаг бас тоглолт хийдэг. Би төгсөлтийн тоглолтоо УДБЭТ-т хийсэн юм.

Гэхдээ мундагтаа театрт тоглолтоо хийгээгүй. Д.Банди багш минь л хөөцөлдөж, миний тоглолтыг зохион байгуулсан. Мөн төгсөгчдийн дундаас театрын шинэ үеийг шалгаж авдаг. Энэ шалгалт яг л конкурс шиг болдог юм. Манай төгсөлтийг УДБЭТ-ын дарга асан Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат шалгаж, намайг театрт ажиллахыг урьсан.

Дуурийн театр гэдэг дөнгөж төгссөн оюутны хувьд мөрөөдлийн газар. Би Г.Эрдэнэбат гавьяатын урилгыг баярлан авч, 2002 онд хүүгээ төрүүлээд 2003 онд театрт найрал дуучнаар ажилд орсон. Найрал дуунд зургаан сар дуулсан.

Найрал дуунд байхдаа тайзан дээр хэрхэн биеэ авч явах гээд их зүйлийг сурсны дараа гоцлол дуучин болсон. Гоцлол дуучин байна гэдэг “Энэ дуурийг чи л авч явна шүү” гэсэн гэсэн удирдаач, хөгжимчид, найруулагч, найрал дуучдын итгэлийг хүлээсэн хариуцлагатай алба.

-Энэ хариуцлагатай албыг хүлээн аваад анх ямар дүрийг бүтээв?

-Ж.Пуччиний “Богема” дуурийг Монголд анх удаа тавихад Мимийн дүрийг бүтээж билээ. Энэ том дүрийг би зоригтой барьж авч, сонсогчид, театрынхандаа таалагдтал бүтээж чадсан. Мимийн дүр “Ө.Уянгад найдаж том дүр даалгаж болох юм байна” гэсэн итгэлийг найруулагчдад өгсөн юм. Мөн ард түмний итгэлийг алдахгүй явах хэрэгтэйг надад ойлгуулсан.

-Та янз бүрийн цаг үед амьдарч байсан өөрийн гэсэн онцлогтой олон дүрийг бүтээсэн. Тэдгээр дүрээс аль нь таны сэтгэлд тод үлдсэн бэ?

-Дүр бүрдээ ач холбогдол өгдөг. В.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн Памина буюу Шөнийн хатан, Ж.Пуччини “Богема” дуурийн Мими, Ж.Вердийн “Травиата” дуурийн Виолетта, “Риголетто” дуурийн Жильда гэсэн сонгодог дүрүүддээ хайртай. Сэтгэлд тод үлдсэн гэвэл сүүлд бүтээсэн Тоскагийн дүр байна.

Энэ дүрийг Улаан-Үдийн театрын тайзнаа бүтээлээ. Тоскагийн дүрийг би хоёр сар сургуулилсны эцэст бүтээсэн. Тоска бол дуучны чансаа шалгадаг гранд опера. Мөн миний хоолойд биш драматик сапронд зориулсан дүр. Дуурийн дуучид нас ахиад ирэхээрээ Тоскад дуулдаг.

Ардын жүжигчин Б.Жавзандулам нэг удаа “Чамайг Тоскаг дуулахыг чинь сонсохсон. Чамд зохино доо” гэж хэлсэн. Мөн Х.Уртнасан гуай “Чи яагаад Чио Чио сан, Тоскаг дуулахгүй байна” гэдэг байсан. Тэдний хүсэл надад Тоскаг дуулах итгэл өгсөн.

-“Травиатта” дуурийг Өмнөд Солонгосын найруулагч шинэчилж байна. Энэ дуурийн Виолетта бүсгүйн дүрээрээ та Москвагийн их театрын тайзан дээр гарсан. Москвагийн их театрын тайзан дээр дуулна гэдэг дуурийн дуучны хувьд бахархалтай дурсамж байх?

-Би энэ дүрийг олон жил амилуулсан. Миний хайртай дүрүүдийн нэг. Манай театртай хамтран ажилладаг Өмнөд Солонгосын дуучид, найруулагч “Травиатта” дуурийг шинэ хэв маягаар дэглэж байна. Шинэчилсэн хувилбараа энэ сарын 23, 24- нд сонсогчдодоо хоёр составаар хүргэнэ. Энэхүү тоглолтод Виолеттын дүрд Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа дуулна.

Их театрын тайз, сонсогчид Монголын уран бүтээлчдийг халуун дотно хүлээн авсан. Манай уран бүтээлчид хамгийн сайн амилуулдаг шедевр арийнуудаа дуулсан. Би “Травиатта” дуурийн Виолеттын арийг сонгож дуулсан юм.

-Дуурийн дуучдад эрэмбэ, зэрэглэлийн бичигдээгүй тогтолцоо гэж байдаг уу?

-Байлгүй яах вэ. Бид дээд үе болсон Ардын жүжигчин Х.Урт насан, А.Долгор, Б.Жав зандулам нарыг хүндэлдэг. Х.Уртнасан гуайд зориулж есөн эмэгтэй дуучин хүндэтгэлийн тоглолт хийсэн. Монгол Улсын Гавьяат жүжигчин А.Бүтэд багшийн 70 насны ойд хүндэтгэл үзүүлнэ.

-Энэ эрэмбэ дарааг та хэрхэн дамжив?

-Намайг Дуурийн театрт дуучнаар ороход Ардын жүжигчин Б.Жавзандулам ажиллаж байсан. Б.Жавзандулам эгч бол миний өмнөх үеийн сапрон. Энэ хүний өмнө агуу их Х.Уртнасан байна. Дуурийн дуучдад дүр өвлүүлэх гэж сайхан уламжлал байдаг. Амьдралынхаа нэг хэсэг болсон дүрдээ дуучид хүндэтгэлтэй ханддаг.

Өмнөх үеийнхнийхээ амьдруулсан дүрүүдийг чадварлаг бүтээж, урмыг нь хугалахгүй байхыг хичээж явна. Би дуулах ид насан дээрээ байна. Одоо л амжуулахгүй бол дараагийн үеийнхэн маань орж ирж байна шүү дээ.

Дүрээ уламжлуулдаг сайхан заншил дуурьт л байдаг. Мөн хүссэн дүрээ бүтээгээд байдаггүй хатуу дэг ч дуурьт байх юм аа?

-“Энэ гоё юм байна би дуулна” гэсэн яриа дуурьт байдаггүй. Дуурийг бичихдээ л хоолойны өнгийг нь төлөвлөчихсөн байдаг. Нэг дүрийг сонгохын тулд бүхэл бүтэн театрын уран сайхны зөвлөл ажиллаж байна. Мөн оногдсон дүрээ бүтээж чадахгүй бол дуучны хувьд тэр дүр эргэж хэзээ ч олддоггүй. Ер нь дуурь бол дуучны тааллаар болдог зүйл биш.

-Та Италийн алдартай Перужа хотод мэргэжил дээшлүүлсэн Монгол дуучдын нэг. Таны дуулах арга барил бусдаасаа ялгардаг нь үүнтэй холбоотой юу?

-Дуурийн дэг сургуулиас Итали, Орос, Болгар сургалт дэлхийд алдар тай. Дуурь гэдэг цогц ойлгол- тын дотор сонсогчдын анзаардаггүй, мэддэггүй олон зүйл бий. Манай багш нар Орос, Болгарт суралцаж, дэг сургуулийг нь эзэмшсэн учраас Монголын дуурийн дуучид энэ хоёр дэгийг баримталдаг.

Италийн дуурийн дэг сургуулийг Белканто сургалт гэдэг. Би Белканто дэг жаягаар дуулж сурах гэж Италийг зорьсон. Дуурийн эх оронд нэг жил суралцаж, урлагийн их далайгаас нь бага ч хүртсэн нь миний дуулах арга барилд яалт ч үгүй нөлөөлсөн. Мэргэжлийнхэн дуучны аль дэгээр дуулж буйг андахгүй ялгадаг. Оросын театруудад дуулж байхад “Та Белканто дэгийг Италид сурсан уу” гэж асуудаг.

Манай дуучид байгалиасаа цээл сайхан хоолойтой учраас хаана ч гологддоггүй. Мэргэжлийн хэлээр өгөгдөл сайтай гэдэг юм. Энэ хоолойг Белканто дэгээр баяжуулбал хосгүй дуучид төрөх нь гарцаагүй. Орос дэг сонгодог урлагт дээгүүрт ордог ч Белкантог дэлхийн нэг номерын сургалт гэдэг.

-Дуурийн дуучныг сонсогчоос илүү үнэлдэг зүйл гэж бий юү?

-Байна. Дуучныг төрүүлсэн шигээ үдэж чаддаг хамгийн үнэн үнэлэмж бол дуурийн тайз. Дуурийн дуучныг үзэгч биш тайз л тэтгэвэрт нь гаргадаг. Нас ахиж, үрчлээ тогтоход тайз “Уучлаарай, одоо таны явах цаг болжээ. Орон зайгаа дараагийн үедээ шилжүүл” гэж дуучинд хэлдэг. Үүнийг өмнөх үе минь амсаад, туулаад ирсэн учраас надад сөрөх эрх байхгүй. Ер нь дуурийн дуучин үргэлж гоё байх хэрэгтэй.

Энэ бол урлагийн хэмжүүр бас тайзны цензур гэж ойлгодог. Дуурийн эмэгтэй дуучдад үлгэр жишээ болсон хүн бол Ардын жүжигчин А.Долгор юм. Би түүнийг үсээ янзлаагүй, хувцсаа тохируулаагүй явахыг нь нэг ч удаа хараагүй.

-Урлагийн эмэгтэйчүүд дүрээс дүрийн хооронд завгүй амьдрахдаа уран бүтээлээ нэгд тавьдаг. Ер нь дуучин гэдэг алдрыг гэр бүлийн амьдралаа золиосолж байж хүртдэг юм болов уу?

-Уран бүтээлчийн ид дуулах нас богинохон. Тэр насандаа амжуулж бүтээх гэж гүйсээр нэг мэдэхэд тав, арван жил өнгөрсөн байдаг. Тэгж завгүй хөдөлмөрлөсөн ч бүтээж амжаагүй дуурийн дүр үлддэг. Урлаг хүнээс заавал золиос шаардана. “Амьдралаа надад зориулж чадаж байж надаас хүртэх зүйлээ авна шүү” гэсэн зарчим урлагт үйлчилдэг.

Би гэр бүл, уран бүтээлээ хослуулж, том золиос гаргалгүй амьдрахыг зорьж байна. Намайг уран бүтээлдээ анхаарлаа хандуулж, хүүгээ асрах ажлаас эцэг эх минь түр ч гэсэн чөлөөлдөг. Завгүй сургуулилт, тоглолтын үеэр хүүг минь харж ханддаг гэр бүлийнхэндээ баярлаж явдаг. “Манай гэр бүлээс төрсөн ганц алдартан, урлагийн хүн нь чи шүү” гэж ээж аав нь миний арын ажлыг бүрэн даадаг юм.  

-Таныг уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа тухай сонссон. Энэхүү тоглолтынхоо талаар ярина уу?   

-Буриадын Ардын жүжигчин, их сур гуулийн ангийн найз Н.Мөнхзултай хамтарсан “Бахархал хүндэтгэл” тоглолтоо энэ сарын 29-нд хийхээр бэлтгэл ажилдаа орсон. Манай Н.Мөнхзулыг Орост мэргэжлийн төвшинд өндрөөр үнэлдэг, бахархахгүй бай хын аргагүй дуучин.

Уран бүтээлийн тайлан тоглолтоо жилд нэг удаа хийе гэж боддог. Харин сонгодог урлагийн үзэгч бэлтгэх зорилгоор танил цуулах тоглолт улиралд, амжвал сар бүр зохион байгуулна.

Эх сурвалж: “Монголын Үнэн”

Continue Reading

Дотоод мэдээ

Тэр тайз дэлгэцэнд бүтээсэн олон дүрээсээ ялгаатай өвөрмөц өвгөний дүрийг бүтээсэн

Published

on

By

“…Урагш ягжийсэн хөх эрүү нь он удаан жил эдлэгдэж, усанд байн байн бамбайтлаа хөөж, наранд яхиршин татаж, хөв хөх болсон завины эрүүтэй нэн төстэй ажээ. Салхинд сэрвэгнэх буурал үс нь хавар цагийн өлөн цагаан хагд өвсийг санагдуулна. Тэр өвгөн тайрга тайрга бөгтөгнөн алхалж, амандаа үглэх нь үерийн усны шуугианд өөрт нь бараг үл сонсогдоно” гэж идэр залуу наснаасаа жар гаруй насалтлаа алба амины ажил амжуулж, олон түмэнд тус хүргэж яваа жирийн монгол эрийн өгөөмөр сайхан сэтгэлийг зохиолч Д.Мягмар Үер тууждаа дүрсэлсэн байдаг. 

Энэ туужаас сэдэвлэн найруулагч Б.Нагнайдорж, оператор Ж.Амаржаргал нар Хүний сайхан сэтгэл гэдэг уран сайхны киног бүтээжээ. Сэлэнгэ мөрөн хурын усаар тэжээгдэн, саваа бялхан үерлэж байсан цаг. Ийм үед их мөрөнтэй хувь заяагаа холбосон Дэнзэн өвгөний сэтгэл амар байдаггүй. Тэр дундаа бие давхар бүсгүйг гол гатлуулан эмнэлэгт хүргэх болсон нь өвгөний сэтгэлийг бүр ч их түгшээжээ. 

Дэнзэн өвгөн элэгдэж хуучирсан муу завиндаа хоёр залууг суулгаад, урсгал ташин сэлүүрдэж эхлэв. Ийнхүү киноны үйл явдал цааш хөвөрсөөр… Кинонд Дэнзэн өвгөний залуу насны амьдралыг бодол, дурсамж маягаар нэмж оруулсан нь үйл явдлыг өрнүүлж, баатруудынхаа дүрийг тодосгох зөв арга болжээ. Дэнзэн өвгөний дүрийг Улсын гавьяат жүжигчин Д.Чимид-Осор үзэгчдийн сэтгэлд буухуйцаар бүтээжээ.

Өвгөний амьдралын хал үзсэн байдал, дуу шуугүй атлаа ёжтой инээд, ул суурьтай яриа, эршүүд гүдэс зан, энэ бүхэн нь үнэмшилтэй болжээ. Ингэснээрээ Д.Чимид-Осор тайз, дэлгэцнээ бүтээсэн олон дүрээсээ ялгаатай өвөрмөц зан чанартай усчин өвгөний дүрийг бүтээсэн юм. Сэлүүрээ усанд алдсан хэдий ч гараараа сэлүүрдэж, хоёр залууг заавал хүргэхийн чин хүсэлд автагдан өөрийн амь биеэ үл хайхран тэр хоёроо сэтгэл санаагаар аль болох тайван байлгахыг хичээж байгаа сэтгэлийн зориг тэвчээр, хүсэл тэмүүлэл, түүнчлэн энэ ажлаа мах цусаараа мэдэрсэн байдал Д.Чимид-Осорын бүтээсэн дүрд тодорхой шингэжээ. 

Ертөнцөд, тэр тусмаа үерийн устай тэмцэлдэж байгаа Дэнзэн өвгөний завин дээр хүн мэндэллээ. Дэнзэн өвгөн шодгор гэзэгнээсээ туг үс тасдан хүйгий нь боож, цамцандаа өлгийдөж байхдаа өөрийн эрхгүй нулимс асгаруулан, үг ч хэлж чадахгүй байна. Ингэж амь өрссөн үеийн сэтгэлийн хөдөлгөөнийг жүжигчин Д.Чимид-Осор чадварлаг илэрхийллээ.

Дэнзэн өвгөний амьдралын ганц түшиг болсон Долгор авгайн нөхрөө гэсэн халуун сэтгэл, тэр дундаа явсан зүгий нь харуулдан санаа зовж байгаа хэсэгт жүжигчин Б.Дуламжавын тоглолт дүрийн шугамд тун авцалдсан байв. Кинонд дурсамж яриа, бодлоор дүрслэгдэн гарч байгаа Дэнзэн, Долгор хоёрын залуу насны үеийг Д.Нэргүй, Н.Оюун нар гаргав. 3алуу Дэнзэн баян Балбарынд унаа гуйж очоод, архиар шахуулан согтчихоод, хэл ам нь ээдэрсэн байдал жүжигчний хиймэл тоглолт болжээ.

Түүнчлэн гаминд баригдаад явж байгаа залуу Долгорын сэтгэлийн зөрчил, өөрчлөлт хувиралт төдий л харагдсангүй. Улсын хүүхдийн театрын жүжигчин Л.Жанчивдорж энэ кинонд оюутан залуугийн дүрийг бүтээв. Энэ залуугийн эрдэм боловсрол, зан харилцаа, ер нь оюутны төрх байдал харагдаж байна. Эрчлэн хуйларч байгаа үерийн давалгаанд дайвалзаж яваа завин дээр хүн төрөх гэж байхад сандарч, тэвдэхгүй хэн байх билээ.

Алаг үрийнхээ дууг анх удаа сонсох гэж байгаа залуу эцэг бүр ч түгшүүр сандралд автах ёстой. Ингэсэн цагт Дэнзэн өвгөний сэтгэлийн тэвчээр, тайван байдлаас ялгарч, дүрүүдийн хооронд тэмцэл өрнөж, үйл явдлын далайц улам эрчимжих ёстой байлаа. Гэтэл энэ бүхнийг жүжигчин Л.Жанчивдорж гүйцэд гаргаж өгсөнгүй. Оюутан З.Даваасүрэн дүрийнхээ шаналал, зовнил, тэсвэр зориг, баяр бахдал бүхнийг илэрхийлсэн шилжилтийг зөв гаргажээ.

Гэхдээ дүрийнхээ гол шугамд захирагдсанаас гадаад орчинтойгоо харилцах үнэлэлт, хамтран тоглогчдын хоорондын харилцаанаас илрэн гарах амьдралын энгийн зүйл төдий л харагдахгүй байна.Дорлиг бол шунаг сэтгэлтэй, хувийн ашиг завшаан хөөцөлдсөн арчаагүй хүний дүр юм. Энэ дүрийг бүтээхдээ жүжигчин Д.Сэдэд онгироо, сагсуу талыг нь хэтрүүлснээс бусад баатруудтайгаа уялдаа холбоо муутай, үйл явдлын нэгдэлгүй утга санаагаар дулимаг болсон мэт санагдав.

Түүнчлэн Дорлигийн хэлж байгаагаар “Та нүдээ бүлтэртэл юу ширтэв?”, “…эрхбиш нэгийг гадарлаж байгаа байлгүй” гэх мэт дүрийн онцлогт тохироогүй үг яриа сонсдож байна. 3ургийг эвлүүлэх явцад найруулагч, жүжигчний талаас хэл ярианд төдийлөн анхаараагүйгээс киноны утга, агуулгад нөлөөлөх чадвараар сулхан үг хэллэг ажиглагдав. 

Энэ кино нь нутаг усандаа хайртай, хүнлэг ариун сэтгэлтэй усчин өвгөний дотоод ертөнцийг нээгээд зогсоогүй, хүн байгалийн харилцан холбоог үйл явдлаар дамжуулан үзэгчдийн өмнө дурайлгажээ. Тэрчлэн найруулга болон агуулгын талаасаа шинэ зүйл эрэлхийлсэн, уянгалаг аястай бүтээл болсон байна. “Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал ээлжилж, уул, ус, нар, сар дөрөвтэй нөхөрлөнө.

Хүн бүр өтгөсийг үдэж, нялхсыг угтан баясаж, мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй” гэсэн их яруу найрагч Д.Нацагдоржийн уянгын шүлгийн мөрүүдэд энэ бүтээлийн агуулга зангидагджээ.

Эх сурвалж: ҮНЭН сонин 1981 ¹105-д нийтлэгдсэн

Continue Reading

Дотоод мэдээ

Д.Болд: Нууц амраг гэдэг миний хувьд байж болохгүй

Published

on

By

Сайн менежер гэдгээрээ олноос магтаал сонсоод байгаа “В” продакшны захирал, дуучин Д.Болд гурав дахь бие даасан поп цомог болох “Амьдралын гол дvр” хэмээх цомгоо гаргаад байна. Мєн удахгvй дараагийн R&B цомог болох ” Only one ” цомгоороо бэлэг барихаар бэлдээд байгаа юм байна. Дуучин Д.Болдтой уулзаж ярилцлаа.

-Нэг хэсэг чимээгvй байсан Болд маань энэ хугацаанд ямар ажил амжуулав даа?

-Чимээгvй байх хугацаандаа єєрийнхєє бие даасан хоёр цомгийн ажил дээр ажиллаа. “Амьдралын гол дvр” хэмээх поп цомог, дараа нь гарах “Only one” нэртэй R&B цомгон дээрээ нэлээд хугацаанд ажиллалаа. “Амьдралын гол дvр” поп цомгон дээрээ хоёр жил ажиллаа. Мєн хажуугаар нь продакшныхаа артистуудын цомгийг хийлээ. Дуучин Маралжингоо, DZman нарын цомог хэвлэлтэнд явсан.

Манай продакшнаас Агиймаа хэмээх шинэ артист тєрєн гарч байна. Цомог нь худалдаанд гарчихсан байгаа. Мєн “Гурван охин” хамтлагийн “Жинхэнэ хайр” цомог худалдаанд гараад амжилттай явж байна.

-”Амьдралын гол дvр” цомог бусад цомгоос ямар ялгаатай вэ?

-Ємнє нь гаргаж байсан “Хайрын хvч”, “440 герц” цомог R&B болон поп стилийн байсан бол энэ цомог маань цэвэр поп цомог. Зураг авалт, фото, цомгийн сав бvгдээрээ шинэлэг болж чадсан.

-Энэ цомгоороо єєрийнхєє гаргах гэсэн санааг бvрэн гаргаж чадсан уу?

-Цомгийнхоо нэрэн дээр санаагаа илvv гаргахыг хичээлээ. “Амьдралын гол дvр” цомгийн нэр нь монголын залуучууд бvгд єєрийн амьдралдаа vргэлж гол дvр нь байгаарай, хэзээ ч битгий туслах дvрд байгаасай гэсэн утгатай. Єєрийн хийж байгаа ажил, амьдрал, ертєнц, хайр дурлалд дандаа гол дvр нь байх ёстой. Чиний оронд єєр хvн гол дvр болоод чи туслах дvрд байж болохгvй гэдэг асуудлыг гаргаж байна.

“Амьдралын гол дvр” цомгийнхоо ихэнх дуунд клипээ хийлгээд хvмvvст бvрэн хvргэсний дараа дараагийн цомгоо гаргана. Энэ цомгийн “Миний замд”, “Миний happy амьдралд” гэдэг хоёр дууны аяыг н.Наранзун зохиосон. Бусад дууныхаа аяыг би єєрєє зохиосон. Энэ дашрамд, миний цомогт ажилласан бvх уран бvтээлч, спонсор байгууллагадаа баярлалаа гэж хэлмээр байна.

Хvмvvс спонсор гэхээр зvгээр мєнгєтэй байгууллага мєнгє єгєєд байдаг гэж ойлгодог. Би спонсор байгууллагуудаа сонгохдоо тэд уран бvтээлийг маань хэр ойлгож байна, нийгэмд надаар дамжуулж юу хэлэх гээд байна гэдгийг нь саш сайн судалдаг. Энэ утгаараа “Юнител” компанитай хамтарч ажилласан. “Юнител” компани байгуулагдсан цагаасаа хойш маш хурдан хугацаанд маш олон хэрэглэгчтэй болж чадсан.

Мєн Монголын соёл урлагийг байнга дэмждэг “Монгол газар” компани болон монголын ууган vйлдвэрvvдийн нэг “АПУ” компаний хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Эх орондоо монгол хvний нэрээр байгаа компаниудтай хамтарч ажиллахад миний хувьд сэтгэгдэл єндєр байдаг.

-Амьдралын гол дvр дуундаа охиноо оролцуулсан байсан. Дуучин Болд одооноос охиноо урлагийн замд оруулахаар бэлтгэж байгаа юм уу даа?

-Охин маань таван настай. Яагаад охинтойгоо дуулах болсон бэ гэхээр манай охин цэцэрлэгт яваад хамгийн тvрvvнд сурсан дуу бол хvvхдийн хєгжмийн зохиолч агсан Галмандах гуайн “Алимны модны мєчир”. Энэ дуунаас нь санаа авч “Гол дvр” дууг охинтойгоо болон дуучин Эгшиглэнтэй хамтарч дуулсан. Одоохондоо охин маань дуу, бvжгэнд их дуртай байгаа. Урлагт орох эсэхээ охин минь єєрєє сонгох байх.

-Сvvлийн цомгийнхоо бараг бvх дууны аяыг чи єєрєє зохиожээ. Ямар vед сэтгэлдээ дууны ая хєглєдєг вэ?

-Аяа янз бvрийн л vед зохиодог. Хамгийн тvрvvнд миний сэтгэлд дууны маань ая орж ирдэг юм. Олон зvйлээс сэдэв авдаг даа. Мєн хэт их сэтгэл хєдєлсєн болон уйтгартай байх vед ая тєрдєг. Шєнє зохиох vе ч гарна.

-Уулзсаных “Камертон” хамтлагийнхны талаар асуухгvй єнгєрч чадахгvй нь. Танай хамтлагийн гишvvд хаагуур юу хийж явна вэ?

-Манай хамтлаг тvр хугацаагаар завсарласан байгаа. Бид тус тусдаа янз бvрийн бизнесийн ажил хийж байгаа. Зарим нь шинэ гэр бvлтэй болоод завгvй байна. Манай Мээдээ сайн аав болсон. Бид тодорхой хэмжээгээр єєрсдєдєє цаг зав зарцуулах vе гарсан учир тvр хугацаагаар завсарласан. Миний хувьд цэвэр уран бvтээл дээрээ ажиллаж байна.

-Сонгууль хаяанд ирсэн энэ vед сонгуулийн сурталчилгаанд явах санал хэр ирж байна вэ. Ер нь улс тєр сонирхож байна уу?

-Сонгуулийн сурталчилгаанд явахгvй байгаа. Яагаад гэвэл шинэ уран бvтээл минь яг энэ vеэр таарсан учир цэвэр єєрийнхєє уран бvтээл дээр ажиллаж байна. Сонгуулиа бол єгнєє. Улс тєр сонирхоно гэхээсээ илvv би єєрєє нийгэмд яаж байр сууриа олж авах вэ гэдэгтээ маш их анхаарал тавьдаг.

Монголын залуучууд ч гэсэн тэгээсэй гэж боддог. Єєрийн амьдралыг єєрєє л нийгэмд зохицуулж, хийж бvтээх ажлаа амжуулж явбал бодит байдалд зvгээр юм болов уу гэж боддог. Дэндvv улс тєржих биш хийж байгаа ажилдаа vнэнч, зорилготой байж хєдєлмєрлєж байж л энэ нийгэмд байр сууриа олох байх гэж байнга бодож явдаг шvv.

-Vргэлж л цаг завгvй ажиллаад хааяа шантарч байна уу?

-Урлагийн хувьд шантарна гэдэг зvйл миний зvрх сэтгэлд байхгvй. Яагаад гэвэл Жамьян гэдэг алдарт хуурчийн ач болж урлагийн гэр бvлд єсєж, хvмvvжсэн. Урлагийн гэр бvлийн єв залгамжлагчийн хувьд ч тэр би монголын бvх урлагийн тєрєлд байнга л сайн юм хийхийн тєлєє явна гэж боддог.

-Хамгийн их урам зоригийг хэдийд мэдэрдэг вэ?

-Хамгийн их урам зоригийг би фенvvдийнхээ алга ташилтаас мэдэрдэг. Яг тайзан дээр эсвэл тоглолтоо тавихдаа фенvvдийнхээ алга ташилт, тэдний дэмжиж байгаа сэтгэлийн халуунаас хамгийн их урам зоригийг авдаг даа.

-Болдтой нэр холбогдсон охидын тоо лав 10 хуруунаас илvv гарсан байх. Чи ер нь хэр дурламтгай вэ?

-Би их романтик хvн. Гэхдээ хvн болгонд дурлаад байх нь хаашаа юм. Урлагийн хvн романтик байх ёстой. Єєрийгєє их амархан гомдож, баярлаж, уурладаг араншинтай юм болов уу гэж боддог. Мэдээж урлагийн хvн их сэтгэлийн хєдєлгєєнтэй байж гоё уран бvтээл гарна. Гэхдээ би олон хvнд дурлаад байсангvй ээ. Надад тийм зан байхгvй.

-Тэгвэл Болд амьдралдаа, гэр бvлдээ чин vнэнч vv?

-Нууц амраг гэдэг миний хувьд байх ёсгvй. Єєрийнхєє босгосон гал голомт, амьдралдаа бvх насаа зориулна гэж би боддог. Надад хоёр сайхан хvvхэд байна. Тэднийхээ тєлєє амьдарна. Хамгийн гол нь би єєрийнхєє амьдралыг нойлоос эхэлсэн учир гал голомтынхоо тєлєє амь шигээ тэмцэж амьдардаг. Гэр бvлийнхээ тєлєє байнга хvчин зvтгэдэг. “Амьдралын гол дvр” цомогт минь “Чи бид хоёр” гэдэг дуу байгаа. Єєрийнхєє амьдралаас сэдэвлэж энэ дуугаа бvтээсэн. Энэ дуу “Анх нийлэхэд бид хоёрын хєрєнгє тортой хувцас байсан” гэж эхэлдэг. Бидний амьдрал яг л ингэж эхэлсэн учир би єєрийнхєє гал голомтын тєлєє амьдарна.

-Эмэгтэй хvнээс хамгийн тvрvvнд юуг олж хардаг вэ?

-Би хамгийн тvрvvнд эмэгтэй хvний зvрх сэтгэлийг нь хардаг. Тэр хvн юу бодож байна, юу ярьж байна, хvнийг юу гэж боддог вэ гэдэг нь хамгийн чухал байдаг. Эмэгтэй хvний царайг зvрх сэтгэл нь чимдэг гэж ойлгодог. Наанаа хэчнээн гоё будаг, шунхтай, хєєрхєн царайтай байсан ч зvрх сэтгэл нь тийм чинээний байж чадахгvй бол хэчнээн хєєрхєн байгаад нэмэргvй шvv дээ. Тийм болохоор ямар ч хvнийг зvрх сэтгэл нь чимдэг болов уу. Хvнийг хайрлах сэтгэл нь vнэн сэтгэлээсээ байдаг, vнэн сэтгэлээсээ инээдэг, vнэн сэтгэлээсээ хvнтэй гар барьдаг хvнийг тєгс эмэгтэй гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: “Хүмүүс” сонин /2008 он/

Continue Reading

Trending