Connect with us

Дотоод мэдээ

Петровис: Иргэд бухимдаж түгээгчийг машинаараа шүргэсэнд харамсаж байна

Published

on

“Петровис” компани мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд:

“Петровис Групп нь ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрлүүдээс шатахуун нийлүүлдэг. Сүүлийн хоёр жил Ковид-19-ын вакцижуулалттай холбоотойгоор Петровис Групп нийгмийн хариуцлагаа ухамсарлаж шатахууны үнэ өсгөхгүй, алдагдалтай үнээр хэрэглэгчидэдээ хүргэсээр ирсэн билээ.

2021 оны наймдугаар сараа эхлэн хоёр сарын хугацаанд шатахуун нийлүүлэгч ОХУ-ын талаас үйлдвэрлийн урсгал засвар хийж, засвар нь удааширсантай холбоотой захиалсан шатахууныг төлөвлөсөн ёсоор нийлүүлээгүй.

Үүнтэй холбоотойгоор бид бүхэн ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрээс шатахуун худалдан авалтын захиалгынхаа талаас бага хувийг хилээр оруулж ирээд байгаа юм. ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүдээс ирэх аравдугаар сард үйл ажиллагаа хэвийн болж захиалга нийлүүлж эхлэхээ мэдэгдсэн.

Мөн шинэ гарц ирэлхийлж БНХАУ-ын үйлдвэрүүдээс шатахуун захиалсан боловч төмөр замын ачаа тээврийн зохицуулалтаас болоод нийлүүлэлт маш их удаашралтай байна. Эдгээр хүндрэлүүдийг давах туулахад Засгийн газрын зүгээс хурдацтай зөв шийдвэр гаргаж, тэрхүү шийдвэрийг дэмжин хамтран ажиллахад бэлэн байна.

Тиймээс бид бүхэн одоо байгаа шатахууны цөөн хоногийн нөөцөө хүртээмжтэй хүргэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж үйл ажиллагаа нь тасалдаж болохгүй Онцгой байдлын ерөнхий газар, түүний харьяа салбар нэгжүүд, Цагдаагийн ерөнхий газар, түүний харьяа салбар нэгжүүд, Эмнэлэг, эмнэлгийн түргэн тусламж, Хил хамгаалах ерөнхий газар, Эрчим хүч, Тагнуул, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд, Харилцаа холбоо, Шуудангийн үйлчилгээний байгууллагууд болон Петровис Группийг сонгон үйлчлүүлдэгэ эрхэм харилцагч байгууллагуудад урт хугацааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, тодорхой хязгаарлалттайгаар үйлчилж байна.

Хязгаарлалт үүсэж, хэрэглэгчдийн бухимдал үүссэнтэй холбоотойгоор станцын түгээгч нартай бүдүүлэг харилцах, даrаmтlах, машинаар шvрgэх явдал гарсанд гүнээ харамсаж, 2000 гаруй ажилтныхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд санаа зовниж байна.

Петровис Группийн зүгээс шатахууны нөөцтэй холбоотой дээрх зохицуулалтыг хийж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар шатахууны үнэ өсгөх, зохиомол хомсдол үүсгээгүй гэдгийг хариуцлагатайгаар албан ёсоор мэдэгдье!

2021 оны 9 сарын 21-ны өдөр, Мягмар гараг.” гэжээ.

Дотоодын шатахууны нэг сарын нөөцийг БНХАУ-аас импортоор бүрдүүлэхээр аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулан мөнгөө шилжүүлсэн бөгөөд вагон тавих хүсэлтийг БНХАУ-ын Элчин сайдад уламжилсан тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өнөөдөр мэдээллээ. 

Монгол Улс сард 38-40 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг бөгөөд үүний 95 хувийг ОХУ-аас, 5-10 хувийг БНХАУ-аас импортолдог байна. Ингэхдээ ОХУ-ын Роснефть компаниас сар бүр хамгийн багадаа 28 мянган тонн АИ-92 автобензин импортлох гэрээгээр харилцан үүрэг хүлээдэг аж. Гэтэл тус компанийн гол нийлүүлэгч Ангарскийн нефтийн комбинатад засвар хийгдэж байгаагийн зэрэгцээ цар тахлын нөхцөл байдлаас хамаарч есдүгээр сард 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн байна. Гэвч өчигдрийн байдлаар, ОХУ-ын Роснефть компани манай улсад есдүгээр сарын 16 хүртэл 7400 тонн АИ-92 автобензин нийлүүлсэн бөгөөд үлдэгдэл шатахууныг нийлүүлэх боломжгүйгээ илэрхийлжээ. 

Манай улс есдүгээр сарын шатахууны тогтмол хэрэгцээгээ хангахын тулд дотоодын таван аж ахуйн нэгж БНХАУ-ын Чайна ойл компанитай гэрээ байгуулсан байна. Тодруулбал, Петровис, Шунхлай, Магнай трейд, Содмонгол, Лекс ойл зэрэг компани гэрээ байгуулан шатахууны нэг сарын нөөц бүрдүүлэх 50 мянган тонн буюу 1037 вагон АИ-92 автобензин худалдан авахаар мөнгөө шилжүүлж вагоны кодоо баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын дутуу нийлүүлсэн шатахууны үлдэгдлийг БНХАУ-аас авахаар төлөвлөж байсан юм.

Хятадын талаас Монгол руу их хэмжээний ачаа барааг яаралтай татан авах ажлыг эрчимжүүлж байгаа тул төмөр замд вагон тавих боломжгүй, 10 дугаар сар хүртэл хойшлуулах саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Энэ нөхцөл байдлаас хамаарч манай аж ахуйн нэгжүүд өчигдрөөс автобензиний хэрэглээнд хязгаарлалт тавьсан гэдгийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон учирлав. 

Өнөөдөр 11.00 цагт БНХАУ-ын Элчин сайд Цай Веньруйтай Шадар сайд С.Амарсайхан, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл уулзаж, вагон тавих асуудалд яаралтай туслахыг хүссэн байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 16 хоног, Улаанбаатарт 4 хоногийн шатахууны нөөцтэй байгаа юм. Тиймээс аж ахуйн нэгжүүд нэг автомашинд өгөх бензиний хязгаарыг 30 мянган төгрөгөөр тогтоосноор, нийслэлийн шатахууны нөөцийг долоо хоног болгох боломжтой. 

БНХАУ-аас ирэх 1037 вагон автобензиний чингэлэг баталгаажсан бөгөөд УБТЗ хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Мөн 28-30 цистерийг суллаж, Улаанбаатар хот руу шатахуун тээвэрлэхээр бэлтгээд байгаа аж. Энэ ажлыг зохион байгуулахад 5-7 хоног шаардлагатай гэж тооцоолж буйг УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээллийн үеэр дуулгав.  

Засгийн газраас журам гарган 30 мянган тонн шатахууны нөөц бүрдүүлэх шийдвэр гаргасан ч аж ахуйн нэжгүүд хангалтгүй ажилласныг УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэлдээ тэмдэглэв.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Гадаад мэдээ

Монголчууд хятадуудад дургүй. Харин тэд бидний талаар юу боддог гээч?

Published

on

By

Бид хятадуудад хэрхэн ханддагийг та андахгvй байх. Тэдний тухай бодол, яриа хараалгvй єнгєрнє гэж нэгээхэн ч vгvй. Орсгой шар шvдтэй, заваан, зальтай, чанга дуутай гээд л бид тэднийг байж болох бvхий л янзаар харааж, доромжилдог билээ. Тvvх ч тэдний эсрэг єгvvлдэг. Харин тэдний дунд амьдраад, хэл яриаг нь сонсоод ирэхэд ямар сэтгэгдэл тєрснийг дор сийрvvлэв.

Монголчууд буюу зэрлэгvvд

Монгол хэлэнд хятад гаралтай vг цєєнгvй бий. Бид тэднийг яг монгол vг шигээ ойлгож, хэрэглэдэг. Цонх, шинэ, цай гэх мэт єдєр бvр таны амнаас гарах энгийн vг ч хятадынх. Олон зууны турш хаяа хатгаж ирсэн хоёр улсын хэл соёлд ойролцоо зvйл байлгvй яахав.

Гэхдээ энд хятадууд монголчуудыг хэрхэн ойлгож, хvндэлдгийг ойлгуулсан нэг зvйл бол тэд бидэнд ямар “ханз нэр” єгсєн явдал юм. Тэд биднийг Монгу гэж нэрлэдэг. Энэ нь тэдний тайлбар толиос харахад “зэрлэг бvдvvлэг“ гэсэн утга агуулдаг юм. Харин Америк, Франц гэх мэт улсуудад тэд ханзнаасаа хамгийн шилдгийг нь зvслэн єгч, хєєрхєн, сайхан гэх мэт vгс оноожээ.

Монгол гэсэн нэрийг улсдаа єгсний нууцыг эрдэмтэд олон жил хайж, vнэнийг тогтоох гэж явааг хальт дуулж байлаа. Зарим нь Мон гэдэг гол байсан гэж хvртэл бичиж байсан.

Ер нь манайх нvvдэл суудал гэсээр єв соёлоо маруухан авч vлдсэн нь тодорхой. Ямартаа л “ Монголын нууц товчоо “ –гоо хvртэл эх хэлээрээ биш хятадаар хєрвvvлсэн байсныг бид эргvvлж орчуулж байхав дээ.

Мөнгөө шидэж өг, биенд нь бvv хvр

Хятадууд уг гарвал сайтай улс огтхон ч биш. Тэд манжуудад дарлагдсаар ирсэн тvvхтэй. Манж vндэстэн манайхыг ч 220 жил дарлахдаа хятадын хар ажилчдыг багагvй нэвтрvvлсэн гэдэг. Хятадууд манжуудыг “ Та дээшээ суу, би хийчихье” гэсээр ажил хийх, амьдрах чадварыг vгvй хийж, улмаар vгvй хийсэн гэдэг. Манайхан хvнд юм єгєхдєє шидэж єгдєггvй уламжлалтай.

Дэлгvvрийн худалдагчид мєнгє шидээд єгвєл буцаагаад чулуудхаас ч сийхгvй. Харин хятадууд хvнд юм єгєхдєє шидэх “хобби”–той. Мєн худалдагч нарт нь мєнгєє алган дээрээ тавиад аажуухан єгєхєд булаагаад авах нь эвгvй. Тиймээс хятадуудтай цэмцэрхээд байх явдалгvй. Мєнгєє шидэж, єгєєд л булааж аваад л байхад хангалттай.

Хятадууд нэг зvйлд их дургvй. Энэ бол тэдний биед хvрэх. Хичнээн шоргоолж шиг олуулаа байлаа ч тэд араас нь алхаж яваа хvн гараараа биед нь санаандгvй хvрэхэд цочин, эгдvvцдэг. Манайхан бол “ Уучлаарай “ гэж хэлсэн болчихоод єнгєрєх зvйл дээр тэд тун дургvй ханддаг.

Монголчууд биднийг vзэн яддаг юм уу?

Монгол цустай хэнбугай ч хятад гэхээр толгойтой vс нь єрвийдєг. Гэтэл хятадууд биднийг vнэндээ сайн мэддэггvй. Монгол гэж ямар улс байдаг, хаана оршдгийг ихэнх иргэд мэдэх ч vгvй дуулаа ч vгvй. Тэгэхээр мэдэхгvй, дуулаагvй хvмvvсийгээ тэд хэрхэн vзэн ядах билээ. Биднийг Япон юмуу солонгосчуудтай байнга андуурна. Эрээний хужаа нар л биднийгээ андахгvй болохоос тєв, ємнєд хятадад монголчуудыг мэддэг хvн нэн цєєн.

Саяхан нэгэн хятад сурвалжлагч бvсгvй манай улсад ажилаад, эх нутагтаа буцахдаа нэлээд дуулиан тарисан материал бичсэн юм. Монголчууд тэднийг vзэн яддаггийг сурвалжлагч анх удаагаа мэдэрч, тэр сэтгэгдлээ ний нуугуй бичсэн хэрэг. Vvнийг хятадууд уншаад ихэд гайхаж, бас зэцvvvцсэн биз.

Тэр бичлэгийг уншсан нэгэн багш монгол оюутнаасаа “ Танайхан манайхныг vзэн яддаг юм уу? “ гэж асуусан гэнэ. Залуу, хvний нутагт сурч байгаагийн хувьд “ Тийм ээ “ гээд хэлчихсэнгvй. “ vгvй яалаа гэж дээ. Би таныг vзэн ядахгvй байгаа биз дээ “ гэх мэт vг хэлээд єнгєрчээ.

Муу хvний дуу чанга

Хятадууд их чанга ярьдаг хvмvvс. Бид “ Муу хvний дуу чанга “ гэдэг нь тэдэнтэй ч холбоотой байхыг vгvйсгэх аргагvй. Хэл нь дєрвєн хєгтэй болохоор тэд их чанга дуудаж байж, хєгєє зєв гаргаж ойлголцдог хэрэг. Харин манайхан хєг аялгаа хос эгшгээр илэрхийлчихдэг болохоор чанга яриад байх шаардлага бараг байдаггvй.

Ингээд чанга ярьдаг хятадууд УБ-н гудамжаар ярилцаад єнгєрєх нь орилолдож, хашгаралдаж байгаа юм шиг сонстоно. Ер нь тэд хоорондоо ярьж байгаа нь хэрэлдээд байгаа юм шиг их чанга дуутай хvмvvс л дээ. Vнэндээ бол хэлний онцлог нь л тэр аж.

Хятадууд Монголд хэрхэн амьдардаг вэ?

Охидоо хужаа нарт алдлаа, хятад ажилчид монголчуудын ажлын байрыг булаалаа гэсэн яриаг бид єдєр бvр сонсдог. Монголд ажиллаж, амьдарч буй хятадууд vнэхээр тансаг, зоргоороо байдаг гэсэн vзэл тархсан. Гэтэл vнэн хэрэгтээ хятадуудыг vзэн ядаж, vргэлж нvд vзvvрлэдэг болохоор тэд тайван алхаж, эх хэлээрээ манай нутагт чанга ч ярьж чаддаггvй.

Цайны газар ороод суувал монгол залуус дайрахаас ч буцахгvй. УБ-д байх тэдний хувьд vнэхээр осолтой болохоор vргэлж такси барих мєнгєє халаасандаа тэмтэрч явдаг гэдэг. Харин тэдэнд орчуулга хийж єгч буй залуугийн хувьд хятадуудтай яваа гэдэгээ аль болох нуухыг хичээнэ. Тvvнийг хятадаар ярьдаг гэж мэдвэл хятад л гэж хэлнэ. Иймэрхvv туйлшарсан гэмээр vзэл байдаг ч бид тэрбумуулаа биш ердєє 2-хон сая болохоор єєрсдийгєє ингэж л хамгаалж байхаас єєр аргагvй санагдана.

Харин хятадад монгол залуус хаан шиг амьдардаг гэвэл хилсдvvлсэн болохгvй ээ. Манайхан шєнийн цэнгээний газраар нь хэсч, маш хямдхан шар айргийг гvйзээлэхдээ яг л эх орондоо байгаа юм шиг аашилна. Тэнд чанга хашгирч хичнээн дураараа байсан ч монгол гэж гадуурхахгvй, мэдэх ч vгvй. Гэхдээ л хvний нутаг бол хvний нутаг гэдгийг ойлгож явах учиртай билээ.

Vнэгvй сургууль буюу ємнєдийнхний урхи

Нэг л хvvхэдтэй болох эрхтэй єрх хvvг илvvд vзэж, охин хvvхэдтэй болохоос татгалзах болсон юм. Тиймээс ємнєд хєршид охидын тоо эрс цєєрч, гэрлэх насны залуус гэргийгээ олж чадахгvйд хvрэх болов. Эмэгтэйчvvдийн тоо нь эрчvvдээс эрс дутуу болж ирсэн нь энэ vед 30 сая хятад залуу “ илvvдээд “ байгаа гэдэг. Тиймээс хятадууд бодлогоо єєр тийш хандуулах болсныг vгvйсгэх аргагvй.

Энэ бол гадаадын олон тооны эмэгтэй оюутанг эх орондоо vнэгvй сургах явдал. Манайхан “ vнэгvй юманд нугасгvй “ тул олдсон боломжийг ашиглах гэж ємнєд хєршийг зорино. Харин тэндээ очоод олон жил суралцах хугацаандаа, монгол оюутан битгий хэл энгийн нэгэн монгол эртэй таарч, гэр бvл болох боломж олдохгvй. Ингээд ойр тойрноосоо хvнтэй суух болоход єнєєх л хятадуудаас сонгох магадлал єндєр болох юм.

Монгол бvсгvйчvvд хятад хvнтэй суух vнэхээр дургvйг хэлэх хэрэгтэй. Гэлээ ч цєєн хувь нь ч гэсэн тэдний “ тогооны хvн “ болж байгааг vгvйсгэх аргагvй. Гэхдээ гадаад бvсгvйчvvд хятад залуустай гэрлэх тун дургvй байдаг гэдэг. Єрх бvрт єєрийн гэсэн жаргал, зовлон бий гэдэгтэй адил ємнєд хєршид ч багагvй асуудал байдгийн нэг нь энэ.

Continue Reading

Дотоод мэдээ

Хадам ээж надад хандан хүүг минь хайрлаж яваарай гэсэн мөртлөө хүүдээ тэгж хэлээгүй

Published

on

By

За та бүхэн санаж байгаа бол урьдны нэг бичлэг дээр нөхөр бид 2 чинь хуурамч үнэнч нь нийлээд 2 гэрлэлтийн баталгаа ба нэг хүүхдийн төрсний гэрчилгээтэй болсон билээ. Тэр үйл явдлаас хойш 3 жилийн дараа охин 3 нас хүрж үсийг нь авах болов. Эмээ өвөө 2 монголд ирж хүүхдийн үс ав гэж залигдсан болхоор охин бид 2 Монгол нисвээ. 2 долоо хоногийн дараа аав хойноос ирсэн юм.

Нөхрийн ажил тэгж таарсан бөгөөд 3уулаа зэрэг монголд очихоор хаана байхаас шалтгаалаад л бөөн проблем болдог тул ингэж зохицуулсан юмаа. Би ээж аавындаа баймаар байдаг, хадам ээж хүүгээ хажуугаасаа хөдөлгөхгүй. Хэхэхэ. За тэгээд л монголд байх хугацаандаа найзлаад л гүйгээд байнашд. Орой болзоод л найзуудтай шоудаад л харих болхоор манай нөхөр намайг хүргэж өгөөд л өөрөө гэртээ харина. Хахаха.

Эхний 2 долоо хоног чинь хачин сайхан байваа. Би хушуу амаа унжуулж ээж аавдаа эрхлээд л охинтойгоо барьцаад л, дэлгүүр хоршоо, баар саваар хэсээд л, найз нөхөдтэй уулзсан шиг. Ханийг ирэхээр охины үсний найр хийнэ гэсэн болхоор өөртөө бас нэг монгол загвартай даруухан платье маягийн юм захилачив. За тэгээд нөхөр ч удалгүй ирсэн тул бид 2 нөгөө элчинд батлуулсан гэрчилгээгээ монгол гэрчилгээгээр солиулах гээд иргэний бүртгэлийн газар очвоо.

Тэгсэн яасан гээ? Тэр компьютер нь бид 2ыг 2ууланг нь урьд нь гэрлэж байгаагүй гэдэг гэнэ ээ. Арай л бие биенээ танихгүй гээгүй байгаадаа. Хэхэ. Нөгөө хариуцсан байцаагч нь та 2ын энэ баталгаа яамар ч хүчингүй учраас дахиж батлуулаад гэрлэлтийн 500 000 төгрөгөө ав гэдэг гэнэ ээ. Хэхэхэ. Тэгээд л дахиж батлуулах болоод гэр гэрийн зүг явбаа. Орой нь тэгсэн харин хадам ээж яриад ирэх 4дэх өдөр бэр гуйгаад дараагийн 1дэх өдөр нь хурим хийнэ гэвэл яахуу?

Хамгийн гол нь өнөөдөр нь бүтэн сайн өдөр байгаа юм. Би ч бүр тэрийж унаад, дороо дэвсэхээс наагуур л юм болов. Юун хурим бид 2 тийм юм төлөвлөөгүй, чадахгүй гээд л. Ингээд л маргааш нь би хадам ээж дээр очиж надад ийм их хүндэтгэл үзүүлж байгаад нь баярлаад гэхдээ хүүхдийн үс авах гээд амжуулах ажил их, цаг хугацаа давчуу байгаа тул сайн дураараа хуримнаас татгалзаж байгаагаа хэлээд харин бэрээ бол та өөрөө мэдээд гуйчих гэв. Хадам маань толгой дохиод л манай бэр ийм ухаантай гээд л үлдэв.

Би ч ажлаа бүтээсэн гээд хачин баяртай хүн гэртээ ирсэн чинь ээж сая худ яриад, заавал хурим хийнэ гэж байна гэв. Нэгэнт ийм болсон хойно аав маань хадамтай ярьж байгаад хуримын ордонд орохгүйгээр хүлээн авалт хийх газраа батлуулахаар болов. Хүлээн авалтаа ч цомхон ойрын хамаатан садан нийлээд 60аад хүнээр тооцох болов. За тэгээд өглөө нь хүүхдийнхээ үсийг аваад, орой нь хурим.

Нээрээ үнэн бөөндсөн байна уу? Хахах. Тэр нэг бэлтгэл ажлын 7 хоног бол би нөхрөө хараагүй ээ. Хайрт хань маань тас ээжийгээ дагаад л манийгаа мартаад алга болж өгсөн. Уулзая гэхээр ээжээс асуугаадхий гэнэ? Хадам ээж бол надтай бүр юу ч ярихгүйгэр барахгүй намайг хүлээн авалтын хоолны цэсэнд байгаа салатны оронд өөр салат сонгоё гэж хэлснээс болж уурлаад манай ээжрүү яриад миний хүмүжилгүйг гайхав. Би ч бүр за удахгүй буцах юм гээд л тэвчээд л байсан.

Нөхрийг бол чи удахгүй ээжээсээ хол миний гарт орохоо мэдэж байгаа биздээ гээд л занаад гээд байхгүй юу. Хахаха. Уг нь ч манай хадам ээж хөөрхий их сайхан сэтгэлтэй, олон түмэндээ хүндлэгдсэн, хүний төлөө гэсэн хүн байдаг юм. Бас эмэгэй хүн гэхэд үнэхээр чадалтай, 3 хүүхдээ хэнээс ч дутахгүй авч яваа гялалзсан хүүхэн. Хүүхдүүд нь ч үгнээс нь гарахгүй. Ганц гэм нь хүүхдийнхээ амьдралд орох гэж оролдлого их хийдэг ба хүнтэй ярьж зөвлөлдөхгүйгээр хүний амьдрал шийдчих гээд байдаг юм.

Манайх болхоор их ардчилсан гэр бүлээ. Ээж бол миний хамгийн сайн найз. Дүү бид 2 ер нь бол өөрсдөө л шийдвэр гаргаж өөрсдийнхөөрөө л амьдардаг. Их чухал шийдвэр гаргахдаа аавтай ярилцаж тохиролцоно. Аав маань зөвлөгөө өгнө үү гэхээс хэзээ ч бодол санаагаа тулгахгүй. Хэххэ. За ямар ч байсан ингэж тэгсээр бэр гуйх өдөр болов. Яг бэр гуйх цаг нь өглөөний 9өөс 10ын хооронд ч билүү таараад. Тэгсэн нөгөө бэр гуйгч нар маань ирдэггүй ээ. Тэгсэн яасан?

Урьд өдөр нь нөхөр найзуудтайгаа шоудаад өглөө нь нам шартчихсан. Хөөрхий муу хадам ээж маань хүүгээ босгох гээд гурил зуурж, бантан хийж гүйгээд баахан сандарчихсан амьтан ярьж байна. Хэхэ. За тэгээд бэр гуйхаар 4 сайхан залуу 1 шартаад хачин муухай царайтай болсон сүйт залуу манайд ирэвээ. Би ч цаад өрөөндөө нуугдаад харагдаж болохгүй. За тэгээд л үгээ хэлэлцээд л бэлэг сэлтээ өгөөд л, тэгсэн нэг залуу морин хуур гаргаж ирээд л хачин гоё хуурдав.

Манай ээж, аав 2 нөгөө өгөхгүй энэ тэр гээд л томроод байсан чинь гэрийн минь жаврыг үргээж өглөө гээд л уйлаад манийгаа өгөөд орхивоо. Ингээд л би гэдэг хүн 5 залууд чирэгдээд, эргэж харж болохгүй ба хадамындаа дор хаяж 3 хонох тушаалтайгаар хүний хүн боловоо. Хахаха. Очоод шинэ бэр гээд л цугласан олонд хоол цай хийж өгөөд. Бэрээ авчирсан гээд тэнд чинь зүгээр найрлаад өдөржингийн юм болсон. Тэр хооронд эгч гэрлүү утсаар яриад аавын том ахыг найрсаар байгаад 3 хоногийг 1 болгож чадав. Хэхэ.

За ингээд маргааш нь буюу 5 дахь өдөр нь би гэртээ хариад бүтэн сайнд болох хуримын бэлтгэлд гарваа. Надаа палааж байхгүй тул нөгөө захиалсан юмаа өмсөх болсон юм. Тэр нь ядаж байхад бор өнгөтэй. Дээрээс нь өвөл байсан болхоор олигтой туфль ч олдохгүй. Ээж бас бэргэн, худ эд нарт бэлэг сэлт гээд дэлгүүр явна гээд байдаг. Ёоооо нээрээ үнэн стрестэй байсан шүү. Би нэгэнт иймэрхүү юм болж байгаа юм чинь дотны хэдэн найзаа дуудчий гээд хадам ээжээс хэдэн урилга авья гэсэн чинь үочдын тоо 200 хүрсэн байхгүй гэдэг гэнэ ээ.

Тэгэнгүүт л бүр тэвчээр барагдаад чаддагаараа нөхөрлүү яриад би тэр хачин юманд чинь оролцохгүй чи тэр ээжтэйгээ 2уулаа хуримаа хий за юу гээд л утсаа шидчихсэн. Удсан ч үгүй манай ээж яриад намайг муухай ааштайгаар дуудаад тас загнав. Гайхаад юу болсныг асуутал хайрт хадам ээж ээжрүү яриад миний хүмүүжилгүйг гайхаж гэнэ ээ. Бөөн юм болсны эцэст хагас сайны үдээс хойш би 10 урилгатай болсон боловч харамсалтай нь маргааш нь 4 цагаас хуримтай гэж байхад би хэзээ нь урилгаа тараах вэ хүмүүсээ? Гэхдээ яахав ямар ч байсан хэдэн дотны найзууд ирэх болов.

За ингээд хуримын өдөр ч боллоо. Өглөө нь 10 цагт ойрын хамаатнууд цуглаад охины маань үсийг авав. 12 цагт арга хэмжээ дуусаад би үсчинрүүгээ явж үсээ засуулнэ гэтэл хадам ээж өөрийнхөө үсчнийг авчирсан байгаа тэрэн дээр оч гэж байна. Би үгүй би өөрийнхөө үсчин дээр очмоор байна гэтэл хадам уурлаж нөхөр ээж 2 надруу муухай харваа. За бас хэрүүл болчих юм болвуу гээд л нөгөө үсчин дээр нь очоод засуулваа.

Анх удаа миний үсийг засаад тэгсэн юмуу ямар ч байсан тэр үсний засалт надаа үнэхээр зохиогүйгээр барахгүй намайг лав л 5 насаар хөгшин харагдуулж байсан байх. За тэгээд л хурим ч боллоо. Тэр заалаар дүүрэн хүн. Бид 2 нь хойморт нэг ширээн дээр суучихсан. Давсгаа дүүргэхгүйн тулд пиво ууж болохгүй, халахгүйн тулд сархад ууж болохгүй. Ингээд ус уугаад л суугаад байна.

За тэгээл хүмүүс ирээд л бэлэг өгөөд л үнсээд л байна, үнсээд л байна. Ядаж байхад тэр хүмүүсийг нь би ер танихгүй. Хадам ээжийн 10 жилийн, дээд сургуулийн, хуучин ба шинэ ажлын хамт олон ба бага, залуу, өтөлж яваа насны найзууд. Нийлээд 140 хүн. Үлдсэн 60 нь 2 талын хамаатан садан ба бид 2ын ойрын найзууд. Хүн болгон ирээд л хадам ээжээ хайрлаж яваарай гээд л байх юм. Бүр хурим ч юмуу, хадам ээжийн найр ч юмуу мэдэхгүй юм болсоон. Хэхэхэ.

За миний хурим гэж нэг ийм л юм болсон юмдаа. Би одоо тэр хуримыг ярих үнэн дургуй. Дурсдаг ч үгүй. Бүх зурагнуудаа нуучихсан. Хурим ч гэждээ манай хадам ээжийн шоу. Хэхэхэ. Бид 2 монголд байдаггүй болхоор хүмүүс дандаа мөнгө бэлэглэсэн юм. Бид 2 тэрнээс нь нэг төгрөг ч аваагүй ээ. Би тэр үед хадам ээжийнхээ сэтгэлийг бодоод л бүгдийг нь тэвчээд л өнгөрсөн. Гэтэл тэр хуриман дээр манай хадам миний хүүг хайрлаж яваарай гэж надад хэлснээс эргээд тэр үгээ хүүдээ ганц ч хэлээгүй.

Одоо бол би хадам ээжийгээ амьдралдаа нээх ойртуулдагүй. Тэр нь ч амар байдаг юмаа.Эргээд бодож байхад 7хон хоногийн дотор бүхэл бүтэн хурим босгосон манай хадам ээж бол үнэхээр олонтой, мундаг эмэгтэй. Харин эр хүний уужим ухаан гаргаад эхнэр, ээж 2оо зохицуулж чадаагүйд нь нөхрөө жоохон чамладаг юм. Хэхэхэ. Гэлээ гээд яахав дээ хайртай юм чинь….

Continue Reading

Дотоод мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх англи хэлээр баяр хүргэжээ

Published

on

By

Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди өөрийн жиргээндээ:

“Энэтхэг улс түүхийг бичиж байна. Бид Энэтхэг улсын шинжлэх ухааны хөгжил, 1,3 тэрбум Энэтхэгчүүдийнхээ оюун санааны нэгдлийн гэрч нь болж байна. Энэтхэг улс 1 тэрбум вакцин хийсэнд баяр хүргэе. Энэхүү амжилтанд хүрэхийн төлөө ажилласан бүх эмч, сувилагч нартаа баярлалаа.” хэмээн жиргэсэн юм.

Харин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн жиргээгээр дамжуулан Англи хэлээр баяр хүргэжээ.

“My heartfelt Congratulations to PM Narendra Modi and Indian people for reaching 1 billion vaccination mark in India. Mongolia is proud of our Strategic Partner, India for this great achievement”

буюу

“Миний зүгээс ерөнхий сайд Нарендра Моди болон Энэтхэгийн ард түмэнд 1 тэрбум вакцин хийсэн амжилтанд хүрсэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Монгол улс өөрсдийн стратегийн түнш болох Энэтхэг улсын энэ гайхалтай амжилтаар бахархаж байна” гэжээ.

Харин энэ жиргээний доор зарим жиргээчид янз бүрийн сэтгэгдэл үлдээсэн байх юм.

Жишээлбэл Keerthivasan гэдэг хэрэглэгч:

“Худлаа ярь. Энэ дэлхий дээр зөвхөн Энэтхэг, Хятад гэдэг хоёр улс л 1 тэрбумаас дээш хүн амтай. Хятад улсад 2,23 тэрбум вакцин хийчихсэн. Харин Энэтхэг улс маань эхний тунд 1 тэрбум , хоёрдугаар тунд зөвхөн 300 саяыг л хийсэн. Бид наадахныхаа чинь талд нь ч хүрээгүй байна. Түүний хувийн сурталчилгааг битгий дэвэргээд бай. Ахиад урт хугацааны ажил байна” гэсэн байв.

Jay Chakrabarti:

“Энэ ажил магтууштай хэдий ч бүрэн дуусах болоогүй байна. Энэтхэг улс 1,3 тэрбум хүн амтай. Өөрөөр хэлбэл бүх хүн амаа бүрэн тунд хамруулахад 2,6 тэрбум тун хэрэгтэй гэсэн үг. Дээрээс нь нэмэлт тунг бодоод үз дээ. Түрүүлж ялалт зарлах нь баталгаатай биш шүү”.

Prabhakar Achyuta:

“Монгол улсад баярлалаа. Энэтхэгийн ахан дүүс улс”

Continue Reading

Trending