Connect with us

Гадаад мэдээ

Японы угсаа залгамжилсан ханхүү эхнэрээ ээжийнхээ хавчлагаас аврахын тулд ордноос гарсан түүх

Published

on

Дайны дараа ирээдүйн эзэн хаан Акихито хоёр мянган жилийн турш үргэлжилсэн уламжлалыг устгасан юм. Хаан ширээ залгамжлагч ханхүү, энгийн нэгэн бүсгүй Мичикод дурлаж, түүнтэй гэрлэснээр, ардчилсан гэгдэх шинэ дадал зуршлыг амьдралдаа нэвтрүүлжээ. Мичиког энгийн гарал угсаатай “тээрэмчний охин” гэж нэрлэдэг боловч ирээдүйн эзэн хаантай танилцсан нь тийм ч санамсаргүй зүйл биш юм. Нэгдүгээрт, охины гэр бүл ядуу биш, түүний аав нь тус улсын хамгийн том гурилын үйлдвэрийг эзэмшдэг байсан ч гарал угсаа нь язгууртан биш байсан. Хоёрдугаарт, Мичико шийдэмгий зан араншигтай, боловсролтой байсан. Тэрээр шинжлэх ухаанд их цаг зарцуулж, нэр хүндтэй Токиогийн их сургуулийн шилдэг оюутан байсан.

Ирээдүйн эзэн хаантай элит амралтын газрын теннисний талбайд танилцсан байна. Нийтлэг хобби нь тэдний хайрын эхлэлийг өдөөсөн юм. 60 жилийн өмнө манай гаригийн хамгийн эртний хаант гүрэн энэ хоёр залуугийн харилцааг хуримын ёслол хүртэл хэмжээнд аваачихгүйн тулд чадах бүхнээ хийжээ. Гэхдээ хурим болсон. Японы ард түмэн угсаа залгамжлах хунтайж, чинээлэг гэр бүлээс гаралтай охинтой анх удаа гэрлэж байгаад нь баяртай байв.

Хуримын ёслолыг шууд үзүүлэх нь тодорхой болоход телевизийн үйлдвэрлэл, борлуулалт асар их хэмжээгээр нэмэгджээ. Энэ хуримыг тухайн салбарын өсөлтөд хүчтэй түлхэц өгсөн гэж үздэг нь санамсаргүй хэрэг биш юм. Энэ бол хошигнол биш бөгөөд ханхүү болон “Япон Үнсгэлжин” нарын хуримыг Япон орны 15 сая гаруй оршин суугчид үзжээ. Дайны дараа Япон хүмүүс аз жаргалтай төгсгөлтэй үлгэрт итгэхийг хүсдэг байв. Акихитогийн ээж бэрдээ машид дургүй байв.

Хатан хаан тэдний аз жаргалыг нь устгах гэж оролдохдоо Мичиког “тээрэмчний охин” гэж нэрлэв.Залуу бүсгүй ордонд нүүж ирэхэд жинхэнэ хавчлага эхэлж, санал бодлоо илэрхийлэх өчүүхэн ч эрхгүй болгожээ. Гэвч Акихито галзуурсан мэт дурласан бөгөөд бүх талаараа төгс эмэгтэйтэй уулзсан гэдэгт бат итгэлтэй байсан юм. Хоёр ч удаа хайртынхаа араас ордноос гарч, Хаямагийн оршин суух газар руу нүүжээ. Одоо залуу гэр бүл хуучинсаг, амбицтай хатан хааны удирдлагагүйгээр амьдрах боломжтой болжээ. Тэр цагаас хойш 60 жил өнгөрч, Үнсгэлжингийн үлгэр бодит байдал болж чадна гэдгийг цаг хугацаа харууллаа. Акихито, Мичико нар өөрсдөө удаан хугацаанд хаан ширээнд суусан. Тэд хоёр хүү, нэг охин өсгөсөн.

Энэ бүх хугацаанд хааны гэр бүл сэтгүүлчид болон энгийн хүмүүст нээлттэй байв. Мөн хүүхдүүдээ бие даан өсгөсөн Японы анхны хааны хос болжээ. Үүнээс өмнө өв залгамжлагчид бага наснаасаа эцэг эхээсээ хол байдаг. Ханхүү өөрөө хүүхдүүдээ усанд оруулж, эхнэртээ хоол хийхэд нь тусалдаг байжээ. Хосууд хамгийн энгийн гэр бүлийн амьдралыг сонгосон юм. Энэ түүх бол жинхэнэ хайранд ямар ч саад тотгор байдаггүйг батлах өөр нэг баталгаа юм

У Камина сом

СайханУул

Эх сурвалж: Дусал мэдлэг

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Гадаад мэдээ

Сармагчны салхин цэцэг өвчин санаа зовоож эхэллээ

Published

on

By

Сармагчны салхин цэцэг өвчин одоогоор Eвропын Их Британи, Испани, Португали, Итали болон Швед улсад бүртгэгдээд байна. одоогийн мэдээллэр энэ өвчин Eвропд бэлгийн замаар халдварласан нь тогтоогдсон.

Сармагчны салхин цэцэг нь 1970-аад онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад анх бүртгэгдсэн бөгөөд хөнгөн хэлбэрийн цэцэг өвчинтэй төстэй ховор тохиолддог вируст халдвар юм. Баруун Африкт сүүлийн арван жилд тохиолдлын тоо нэмэгджээ.Шинж тэмдэг нь халуурах, толгой өвдөх, арьсны тууралт нүүрнээс эхэлж биеийн бусад хэсэгт тархах зэргээр илэрдэг.

Энэхүү халдвар нь зэрлэг амьтны мах идэх, амьтанд хазуулах, уруулах, халдвартай хүнтэй ойр дотно харьцах, биеийн шингэн, бохирдсон эд зүйлтэй нь харьцах болон цусаар дамжин халдварлах боломжтой гэжээ.

Continue Reading

Гадаад мэдээ

Шүүхэд гомдол гаргасан байж байгаад тэнгэрт хальжээ. Харин шүүхийн шийдвэр гарсан байна

Published

on

By

2020 оны 7 сард Японы нэгэн галт тэрэгний жолооч буруу платформруу андуурч орсноос 2 минут илүү хүлээх шаардлага гарч байж. Тухайн 2 минутын хугацаанд жолоочийг ажил хийгээгүй гэсэн шалтгаанаар цалингаас нь 56 еэйн (1400 төгрөг) суутгасныг нөхөр эсэргүүцэж шүүхэд гомдол гаргаж л дээ. Харамсалтай нь өөрөө 50 насандаа энэ жилийн эхээр өвчний улмаас тэнэрт хальчихаж. Гэтэл шүүх хурал нь өчигдөр болж дүгнэлт жолоочийн талд гарч байх юм.

Жолооч 2 минутын хоцрогдлыг ажлын явцад нөхсөн, мөн тухайн 2 минут түүний ажлын цагт багтаж байсан учир хасах үндэслэл байгаагүй гэж. 56 ейнийг буцаан олгох, сэтгэл санааны хохирол 2.2 сая еэйн (50 гаран сая төгрөг) нөхөн олговор олгуулах шийдвэр гаргажээ. Компани давж заалдахгүй ээ шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна төлбөрийг буцаан олгоноо л гэсэн байна.

Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүмүүст 1 цент ч үнэтэй, төлөвшил хүмүүжил дийлэнх олонхид тэгш байдаг болохоор ёс зүй, хууль дүрэм, шударга байдал зэрэг нь мөн өөгүй, нийгэмийн уур амьсгал төвшин байдаг байх нь… Саяхан нэг хуульч “Япончууд их заргач ард түмэн, муу бүтээгдэхүүн гаргавал тэр шууд л дампуурна, алдаа гаргадаг удирдлагаа шууд л хөөнө. Тийм болохоор бүх хүн бүх зүйлд хариуцлагатай ханддаг. Манай улсын хөгжлийн түлхүүр магадгүй “зарга” сайн хийх байж болох юм” гэсэн юм.

Continue Reading

Гадаад мэдээ

Сингапурын шүүхэд Д.Баярмагнайд холбогдох хэргийн сонсгол болно

Published

on

By

Сингапур улсад Монголын хоёр иргэн казинод залилан хийх гэж байгаад саатуулагдан шалгагдаж байгаа гэх асуудал хэвлэлээр гарч байгаа. Хоёр иргэн саатуулагдсан нь үнэн бөгөөд хувь хүний нууцын асуудал учир түүнийг нь хэлэх боломжгүй гэдэг мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өгчээ.

Тэгвэл Сингапур улсын шүүхийн хурлын товыг нээлттэй зарладаг сайт дээр Дэлгэр овогтой Баярмагнайд холбогдох хэргийн сонсгол өнөөдөр буюу 5 сарын 18-нд болж байгаан байна.

Хэрэгт буруутгагдаад байгаа иргэн нь Дэлгэр овогтой Баярмагнай бөгөөд эрүүгийн хэргээр буруутгасан аж. Түүнийг Казиногийн 2006 хуулийн дагуу буруутгаж байгаан байна. Хэргийн дугаар DAC-907665-2022 гэжээ.

Түүнийг WINCHESTER LAW LLC хэмээх өмгөөллийн компани өмгөөлж байгаа бөгөөд SUKDAVE SINGH S/O BANTA SINGH хэмээх нэртэй өмгөөлөгчид байгаа юм байна.

Д.Баярмагнай нь Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байсан нэгэн хэмээн мэдээлэл Монголын хэвлэлүүдээр гараад байгаа юм. Тэрбээр “Сингапурт казино тоглосон нь үнэн” гэдэг мэдээлэл өгсөн тухай гарчээ.

Эх сурвалж: Сингапурын Шүүхийн Сайт

Continue Reading

Онцлох мэдээ