Connect with us

Гадаад мэдээ

Орос судлаач УЦС-аас болж дайнд хүрч болохыг Монголчуудад анхааруулжээ

Published

on

-Сэлэнгэ мөрөн дээр баригдах УЦС-ын талаар бүх нийтийн сонсгол ОХУ-д эхэллээ-

Сэлэнгэ мөрөн, Эгийн гол дээр баригдах цахилгаан станцын талаар бүх нийтийн сонсгол ОХУ-ын Буриад улсад эхэлжээ. Энэ үйл явдалтай холбогдуулаад усны эрчим хүчний чиглэлээр дагнан бичдэг хараат бус шинжээч Артур Алибеков Лента,ру цахим сонинд “Байгалийг хэрхэн аврах вэ” хэмээх нийтлэл бичсэн байна. Гэвч түүний нийтлэл нь сонсголын үр дүнд илэрхий нөлөөлөх гэсэн шинжийг агуулсан байгаа нь харамсалтай.   

Тухайлбал, тэрээр нийтлэлээ  шууд “Юуны түрүүнд сонсгол явуулах болсон үйл явдал нь өөрөө оросын олон нийт, байгаль хамгаалагчид болон Ерөнхийлөгч В.Путины том ялалт” гэж эхлүүлжээ. В.Путин өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсаны дараа монголчуудын асуудалд хандах хандлага илт зөөлөрсөн гэнэ.

Үүнээс өмнө монголчууд Оросын талын ямар ч саналыг үл хайхран төслийг хэрэгжүүлэхээр зүтгэж байсан гэдгийг А.Алибеков дурьдсан байна. Энэ бол В.Путины нэр хүн дээр дөрөөлөн, “В.Путин ялалт байгуулчихлаа, одоо та бүхэн баталгаажуул” гэж байгаатай ялгаагүй хэрэг юм. 

“Сэлэнгэ мөрөн бол Байгаль нуурын усны цутгалын 50 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тиймээс Сэлэнгэ болон цутгалууд дээр усан цахилгаан станц барих нь нуурын экосистемд шууд нөлөөлөх нь ойлгомжтой.

Гэвч ОХУ энэ асуудалд маш их тэвчээр зааж, дипломат аргаар шийдвэрлэх талаар хүчин чармайлт  гаргаж ирлээ. Эртнээс уламжлалтай сайн хөршийн харилцаатайн хувьд эрчим хүчний асуудлыг нь Байгаль нуурт нөлөөлөхгүй өөр аргаар шийдвэрлэх арга замуудыг ч санал болгож ирсэн. Энэтхэг, Израиль, Пакистан болон бусад орнуудтай харилцах харилцаандаа маш тайван, энхтайванчаар ханддаг шигээ Монголд хандаж байна.

Гэтэл, жишээ нь Египет улс Нил мөрний дээд хэсэгт усан цахилгаан станц барих гэж байгаа Эфиоп улстай харилцаагаа хурцатгаж, байлдааны бэлэн байдал зарласан шүү дээ” хэмээн А.Алибеков бичжээ. Үүгээрээ усны асуудал бол дайн дажинд ч хүргэх эмзэг асуудал гэдгийг илэрхийлсэн бололтой.  

Тэрээр мөн “Монголчууд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангах, импортоор авч байгаа эрчим хүчнийхээ хэмжээг бууруулах, үнийг хямдруулах гэж хичээж байгааг ойлгож байна. Тиймээс ОХУ-аас импортлож буй эрчим хүчний үнийг хямдруулах нь нэг гарц байж болно.

Сибириэс Монгол руу экспортлох боломжтой эрчим хүчний хэмжээг ОХУ-ын эрчим хүчний яам жилд 400 сая киловатт цаг байхаар тогтоосон. Энэ нь Монгол Улсын жилийн нийт хэрэгцээнээс 10 хувиар давсан хэмжээ. Үүнээс гадна тэд хятадаас эрчим хүч авч болно.

Хөрш орнуудтайгаа яриа хэлэлцээр хийгээд эрчим хүчний асуудлаа шийдэхэд болохгүй гэх газаргүй” гэжээ.  Түүнийхээр бол Монгол Улс өөрсдөө бие дааж эрчим хүчний хэрэгцээгээ хангах ёсгүй, харин байнга худалдаж авч хэрэглэх ёстой болж таарч байна.

Түүний бичсэн нийтлэлд өөр санаанууд ч дурдагдсаныг хэлэх нь зүйтэй. “Асуудлыг шийдэх өөр гарц ч бий. “Росатом” компани дэлхийн олон оронд атомын цахилгаан станц барьж өгч байсан туршлагатай. Одоо ч барьж өгдөг. Тэд тэгвэл Монголд атомын цахилгаан станц барьж болно. Гэтэл Монгол Улс ураны багагүй нөөцтэй атлаа энэ асуудалд ер анхаарал хандуулахгүй байгаа нь гайхал төрүүлж байна.

Бас нэг гайхал төрүүлж байгаа зүйл нь монголчууд  “Сибирийн хүч” байгалийн хий дамжуулах хоолойг ер сонирхохгүй байгаа явдал юм. Ковыткинскийн ордыг түшиглэн байгуулах Чикан тосгоноос Улаанбаатар хүртэл 1000 орчим километр. Ковыктын ордоос Иркутскээр дамжуулаж хоолой тавьбал бүр 600 километр болно. Үүний тал нь ОХУ-ын газар нутгаар явна гэхээр боломж уг нь байна.

Монголчууд байгалийн хий дамжуулах хоолойг нутагтаа авааччихвал эрчим хүчний салбарт хувьсгалтай дүйцэхүйц өөрчлөлт авчрах нь тодорхой. Улаанбаатарынхан өвөлдөө нүүрсний утаагаар амьсгалж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа. Энэ асуудал нь гамшгийн хэмжээнд хүрчихсэн. Сайн ярьж байгаад БНХАУ руу татах шугамыг газар нутаг дээгүүрээ татаж болно.

Ингэсэн тохиолдолд төсөвт нь нэмэлт орлого орно. Энэ бол зөвхөн эрчим хүчний асуудлыг шийдээд зогсохгүй дампуурлын ирмэгт байгаа эдийн засагт нь бүхэлд нь эерэг нөлөө үзүүлэх ажил болно. Байгаль нуурт ч хор хохирол учрахгүй юм” гэсэн байна. Гэвч тэр нэг юмыг ойлгохгүй байх шиг. Цөмийн эрчим хүч гэдэг бол аюултай, байгаль орчинд арилшгүй хор хохирол үлдээдэг технологи. Харин усан цахилгаан станц бол өөр. Сэргээгдэх эрчим хүч гэдэг бол байгаль орчинд хамгийн ээлтэй технологи билээ.

Нөгөө талаар Монгол Улс зөвхөн эрчим хүчний төлөө УЦС барих гээгүй. Эгийн голын усан цахилгаан станц төслийн удирдагч асан, өдгөө төслийн зөвлөхөөр ажиллаж буй Д.Одхүү ОХУ-ын хэвлэлд өгсөн ярилцлагадаа  энэ талаар “Сэлэнгэ, Эгийн гол дээр хэрэгжих төсөл бол Монголын хувьд зүгээр нэг усан цахилгаан станцын төсөл биш. Манай улс цөлжилт хамгийн эрчимтэй явагдаж байгаа улсуудын тоонд ордог. 

20-30 жилийн дараа гэхэд бидэнд ус гэх юм бараг үлдэхгүй. Тиймээс усан цахилгаан станцыг дагаж бий болох цэвэр усны сан бидэнд агаар шиг л хэрэгтэй байна. Энэ бол бидний УЦС барих том шалтгаан. Хоёрдугаар шалтгаан нь, хачирхалтай сонсогдож байж болох ч энэ төсөл хэрэгжсэнээр Сэлэнгэ мөрөн, Байгаль нуур аврагдана. Нуурын дээд талд усан сан байгуулснаар нуурыг тэтгэх боломж бүрдэнэ” хэмээн байр сууриа маш товч бөгөөд оновчтойгоор илэрхийлсэн билээ.

Сэтгүүлч “Монголчууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох гэж тэгж их хүсээд байгаа юм бол нар, салхины станц барьж болохгүй юу” гэхэд Д.Одхүү “Таны хэлж байгаа чинь “Та нарт зөндөө талх мах байна, усаар яах гээд байгаа юм бэ” гэсэнтэй адил сонсогдож байна. Бидэнд нар, салхинаас цахилгаан гаргаж авах боломж бий, гэхдээ бидний хувьд Усан цахилгаан станц зөвхөн эрчим хүчнхий эх үүсвэр төдийгүй цэвэр усны нөөц юм” гэж хариулсан.

Тийм ээ. Усан цахилгаан станц бол Монгол Улсын хувьд зөвхөн эрчим хүчний төсөл биш, амьдралын эх булаг болсон цэвэр усны нөөц бүрдүүлэх ач холбогдолтой төсөл юм. Ус үгүй бол амьдрал үгүй. Усаа хадгалж үлдэнэ гэвэл бидэнд бэлэн төслүүдээ хэрэгжүүлэхээс өөр гарц байхгүй юм.

А.Алибековын бичсэнээс харахад, буриадад мэдээлэл хийж яваа манайханд амаргүй сорилт тулгарсан бололтой. Оросууд иргэдийн санаа бодлыг хутган үймүүлж, Монголын тал УЦС Байгаль нуурт нөлөөлөхгүй гэж хичнээн үндэслэлтэй тайлбарласан ч “Үгүй” гэж муйхарлан зүтгүүлэхийг хүсч байгаа бололтой. Гэвч Сэлэнгэ мөрөн манай мөрөн, Эг, Орхон манай гол. Бид “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдгийг харуулах л ёстой билээ.

Эх сурвалж: Eagle.mn (2017.03)

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Гадаад мэдээ

Сармагчны салхин цэцэг өвчин санаа зовоож эхэллээ

Published

on

By

Сармагчны салхин цэцэг өвчин одоогоор Eвропын Их Британи, Испани, Португали, Итали болон Швед улсад бүртгэгдээд байна. одоогийн мэдээллэр энэ өвчин Eвропд бэлгийн замаар халдварласан нь тогтоогдсон.

Сармагчны салхин цэцэг нь 1970-аад онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад анх бүртгэгдсэн бөгөөд хөнгөн хэлбэрийн цэцэг өвчинтэй төстэй ховор тохиолддог вируст халдвар юм. Баруун Африкт сүүлийн арван жилд тохиолдлын тоо нэмэгджээ.Шинж тэмдэг нь халуурах, толгой өвдөх, арьсны тууралт нүүрнээс эхэлж биеийн бусад хэсэгт тархах зэргээр илэрдэг.

Энэхүү халдвар нь зэрлэг амьтны мах идэх, амьтанд хазуулах, уруулах, халдвартай хүнтэй ойр дотно харьцах, биеийн шингэн, бохирдсон эд зүйлтэй нь харьцах болон цусаар дамжин халдварлах боломжтой гэжээ.

Continue Reading

Гадаад мэдээ

Шүүхэд гомдол гаргасан байж байгаад тэнгэрт хальжээ. Харин шүүхийн шийдвэр гарсан байна

Published

on

By

2020 оны 7 сард Японы нэгэн галт тэрэгний жолооч буруу платформруу андуурч орсноос 2 минут илүү хүлээх шаардлага гарч байж. Тухайн 2 минутын хугацаанд жолоочийг ажил хийгээгүй гэсэн шалтгаанаар цалингаас нь 56 еэйн (1400 төгрөг) суутгасныг нөхөр эсэргүүцэж шүүхэд гомдол гаргаж л дээ. Харамсалтай нь өөрөө 50 насандаа энэ жилийн эхээр өвчний улмаас тэнэрт хальчихаж. Гэтэл шүүх хурал нь өчигдөр болж дүгнэлт жолоочийн талд гарч байх юм.

Жолооч 2 минутын хоцрогдлыг ажлын явцад нөхсөн, мөн тухайн 2 минут түүний ажлын цагт багтаж байсан учир хасах үндэслэл байгаагүй гэж. 56 ейнийг буцаан олгох, сэтгэл санааны хохирол 2.2 сая еэйн (50 гаран сая төгрөг) нөхөн олговор олгуулах шийдвэр гаргажээ. Компани давж заалдахгүй ээ шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна төлбөрийг буцаан олгоноо л гэсэн байна.

Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүмүүст 1 цент ч үнэтэй, төлөвшил хүмүүжил дийлэнх олонхид тэгш байдаг болохоор ёс зүй, хууль дүрэм, шударга байдал зэрэг нь мөн өөгүй, нийгэмийн уур амьсгал төвшин байдаг байх нь… Саяхан нэг хуульч “Япончууд их заргач ард түмэн, муу бүтээгдэхүүн гаргавал тэр шууд л дампуурна, алдаа гаргадаг удирдлагаа шууд л хөөнө. Тийм болохоор бүх хүн бүх зүйлд хариуцлагатай ханддаг. Манай улсын хөгжлийн түлхүүр магадгүй “зарга” сайн хийх байж болох юм” гэсэн юм.

Continue Reading

Гадаад мэдээ

Сингапурын шүүхэд Д.Баярмагнайд холбогдох хэргийн сонсгол болно

Published

on

By

Сингапур улсад Монголын хоёр иргэн казинод залилан хийх гэж байгаад саатуулагдан шалгагдаж байгаа гэх асуудал хэвлэлээр гарч байгаа. Хоёр иргэн саатуулагдсан нь үнэн бөгөөд хувь хүний нууцын асуудал учир түүнийг нь хэлэх боломжгүй гэдэг мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өгчээ.

Тэгвэл Сингапур улсын шүүхийн хурлын товыг нээлттэй зарладаг сайт дээр Дэлгэр овогтой Баярмагнайд холбогдох хэргийн сонсгол өнөөдөр буюу 5 сарын 18-нд болж байгаан байна.

Хэрэгт буруутгагдаад байгаа иргэн нь Дэлгэр овогтой Баярмагнай бөгөөд эрүүгийн хэргээр буруутгасан аж. Түүнийг Казиногийн 2006 хуулийн дагуу буруутгаж байгаан байна. Хэргийн дугаар DAC-907665-2022 гэжээ.

Түүнийг WINCHESTER LAW LLC хэмээх өмгөөллийн компани өмгөөлж байгаа бөгөөд SUKDAVE SINGH S/O BANTA SINGH хэмээх нэртэй өмгөөлөгчид байгаа юм байна.

Д.Баярмагнай нь Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байсан нэгэн хэмээн мэдээлэл Монголын хэвлэлүүдээр гараад байгаа юм. Тэрбээр “Сингапурт казино тоглосон нь үнэн” гэдэг мэдээлэл өгсөн тухай гарчээ.

Эх сурвалж: Сингапурын Шүүхийн Сайт

Continue Reading

Онцлох мэдээ