Connect with us

Гадаад мэдээ

Путиний амраг гэгддэг бүсгүй оффшор компаниар 4 сая долларын байр авчээ

Published

on

Санкт Петербург хотод цэвэрлэгчээр ажилладаг байсан Светлана Кривоногих гэх бүсгүйг олон жилийн турш Оросын ерөнхийлөгч В.Путинтэй нууцлаг, романтик харилцаатай байсан тухай мэдээ бий.

Оросын эрэн сурвалжлах Проект группын 2020 онд хийсэн мөрдөх ажиллагаанд дурьдсанаар тэдний харилцаа 1990-ээд онд буюу Путинийг ерөнхийлөгч болохоос өмнө эхэлсэн ба 2000-аад оны эхэн хүртэл үргэлжилсэн гэнэ. 2003 онд Стевлана охин төрүүлсэн бөгөөд албаны бүртгэлд эцгийнх нь нэр бүртгэлгүй байна. Проект-ийн үзсэнээр энэ охин бол Путиний охин гэжээ. Кремлиний зүгээс Проектийн ажлыг “үндэслэлгүй” хэмээн үгүйсгэсэн байдаг.

Светлана Кривоногих Ленинград хот (одоогийн Санкт Петербург)-д гэр бүлийн хамтаар нэгэн орон сууцанд өссөн бөгөөд дунд сургуулиа төгссөнийхөө дараа дэлгүүрт цэвэрлэгчээр ажиллаж байжээ.

Проектийн үзэж байгаагаар Светлана одоо маш баян болжээ. Түүний эзэмшдэг үл хөдлөхүүд нь доод тал нь 14.5 сая ам.доллараар үнэлэгдэх гэнэ. Бас бүсгүйн хувьд Путиний ойрын хүрээллийн эрхэмүүдтэй хамт хөрөнгө эзэмшдэг гэсэн байна. Жишээ нь тэр Россия Банкны 3%-ийг эзэмшдэг. Тус банкийг Путиний ойрын найз Юри Ковалчук удирддаг юм. Ковалчук болон Светлана нар Сочид байрлах Игора резортын эзэд хэмээн өгүүлжээ.

“Пандора Баримт”-нд юу дурьдав?

Тус баримтанд дурьдсанаар хатагтай Кривоногихийн эзэмшдэг оффшор компани 2003 онд Монакод 4 сая доллараар орон сууц худалдан авсан байна. Энэ нь Путиний охин гэгдээд буй хүүхдээ төрүүлсэн жилтэй нь давхцаж байгаа аж.

Британий Виржиний Аралд бүртгэлтэй Броквилле Девелопмент компани бол дээрх дурьдсан компани. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн группын зүгээс хатагтай Кривоногихээс асуулт асуухыг хүссэн боловч хариулт өгөөгүй байна.

Эх сурвалж: ICIJ.ORG

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев АНУ-аас хориг арга хэмжээ авсан Оросын компаниудад зориулан оффшор бүсүүдтэй адил татварын онцгой нөхцөлтэй хоёр бүс нутгийг бий болгоно гэж амлалаа.

Энэхүү шинэ зохицуулалт нь металлурги, эрчим хүчний салбар болон зэвсэгт хүчний худалдааны бүтээгдэхүүнүүдэд хамааралтай байна хэмээн дэд сайдуудтай уулзах үеэрээ тэр хэлжээ.  Энэ төлөвлөгөө нь удаан хугацааны туршид яригдаж байсан боловч АНУ-ын авсан хориг арга хэмжээ нь энэ асуудлыг эргэн харахад хүргэсэн байна.

Шинэ татварын орчинг бүрдүүлэх хуулийн төсөл бэлэн болж байгаа бөгөөд удахгүй батлагдах аж. Дээрх хоёр бүсийн нэг нь Калининград мужийн Преголя голын сав нутагт 10 орчим км газар нутгийг эзлэх Октябрьский арал байх бол нөгөө нь одоогоор тодорхойгүй байна.

АНУ 4 дүгээр сарын 6-ны өдөр хориг арга хэмжээг зарласнаас хойш Оросын олон бизнес эрхлэгчид их хэмжээний мөнгөний алдагдалд орсон бөгөөд рублийн ханш унасан юм. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын удирдлагууд иргэдийг дээрх хоёр бүс нутаг руу татваргүй, хялбараар өөрсдийн хөрөнгийг татах орчныг бүрдүүлнэ гэжээ.

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр компаниуд гадаадаас олсон орлогоо татваргүйгээр Орос руу татах боломжтой бөгөөд дээрх бүс нутгийн оршин суугчид нь олон улсын бизнесийн компани гэх статус авах боломжтой хэмээжээ.

Энэхүү статус нь аливаа компанийг өөрийн удирлага болон бусад мэдээллүүдийг ил болголгүйгээр нэг өдрийн дотор шууд бүртгүүлэх боломжтой болгоно гэсэн үг юм. Түүнчлэн хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон гүйлгээнүүд уян хатан хууль, тогтоомжуудаар зохицуулагдана. Мөн оршин суугчид нь зөвхөн оросын газар нутагт олсон орлогоосоо татвар төлөх аж.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Гадаад мэдээ

iPhone 14 утас 120Hz дэлгэц, 6GB рамтай болно

Published

on

By

Бид iPhone 14 утсыг 9 сар хүртэл харахгүй ч тэр хүртэл янз бүрийн таамаг, алдагдсан мэдээллийн талаар олж унших нь тодорхой. Одоогоор iPhone 14 хэрхэн шинэчлэгдэх вэ гэдэг талаар шинэ мэдээллүүд ил болсоныг танд танилцуулж байна.

MacRumors-ийн харсан нэгэн мэдээллээс харахад iPhone 14 утасны бүх загвар нь 120Hz-ийн ProMotion дэлгэцтэй байх агаад энэ нь одоогоор зөвхөн iPhone 13-ийн Pro болон Pro Max загварт суурилагдсан юм. ProMotion гэдэг нь дэлгэцийн өөрчлөгдөх хурдыг шаардлагад нийцүүлэн өөрчлөгдөх боломжийг олгодог. Үүний тусламжтайгаар жирийн зураг ч юм уу текст харж байгаа үед дэлгэцийн өөрчлөгдөх хурдыг бууруулсанаар утасны баттерейг илүү удаан хадгалах боломжтой.

Мөн тус мэдээлэлд дурьдсанаар iPhone 14-ийн хамгийн хямд хоёр хувилбар нь 6GB түр санах ойтой болох аж. Харин iPhone 13 болон mini хувилбарын хувьд 4GB рамтай байдаг. Pro болон Pro Max ийн хувьд хэвээрээ байх бололтой. Бас нэгэн таамаг гэвэл iPhone 14 Pro болон Pro Max утаснуудын хувьд ард камер нь шинэчлэгдэж 48MP ийн үндсэн мэдрэгчтэй камертай болно хэмээн таамаглажээ.

Энэ загварууд нь доод тал нь 256GB багтаамжнаас эхэлнэ гэжээ. iPhone 13 утас нь 2021 оны 9 сард танилцуулагдсан. Гэсэн хэдий ч дараачийн загвар нь ямар байх талаар таамаг, мэдээлэл ийнхүү гарсаар байна.

Continue Reading

Гадаад мэдээ

Жүжигчин Сөрөлт АНУ-д өндөр үнээр шинжилгээ өгчээ

Published

on

By

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Сөрөлт АНУ-д түр амьдарч байгаа билээ. Тэгвэл тэр эх орон руугаа ирж байгаа бололтой. Учир нь тэр нисэх онгоцны буудал дээр ПГУ шинжилгээ өгсөн талаараа бичжээ.

“Америкт ковидын тестийг нулимс гарж, нумартал хийдэггүй юм байна.Өөрөө хамартаа хийж өгнө (төлбөргүй) 2-3 хонож хариу гарна.Онгоцны буудал дээр яаралтайгаар өгөхөд 225$. Эхнэртэйгээ өгөхөд 1.2 сая төг салхинд хийссэн. Манай Монголын шинжилгээ харьцангуй хямдхан байгаа юм байна.Үнэгүй авч байгаа юу? Хаана ч ковидоор бизнес хийж байна. Их үү? Бага уу? Ллл” хэмээн бичив.

АНУ-д халдварын тоо өндөр байгаа энэ үед тус улс иргэддээ их хэмжээний түргэвчилсэн шинжилгээг үнэгүй тараана гэдгээ мэдэгдсэн. Харин гадаадын иргэдээс ийнхүү төлбөр авч байгаа бөгөөд нэг хүн 225 доллар гэдэг нь 600 мянга гаран төгрөг болж байгаа юм. Харин манай улсад энэ үнэ харьцангүй хямд байгаа бөгөөд зарим тохиолдолд үнэгүй авч байгаа билээ.

Continue Reading

Гадаад мэдээ

Казакстанд алга болсон Монгол улсын иргэнийг олжээ

Published

on

By

Казахсан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл эргэж ирээгүй байгаа талаар ар гэрийнхэн нь Нур Султан дахь ЭСЯ болон Алматы дахь КГ-д мэдэгдэж, туслалцаа хүссэн байна.

Мэдээллийн дагуу ЭСЯ, Консулын газрын зүгээс казахстаны холбогдох байгууллагад Монгол Улсын иргэний талаар мэдэгдэж, сураг гаргаж өгөх хүсэлтийг тавин ажиллав.

Алга болсон гэх Монгол Улсын иргэн Д нь Казахсан Улсын Алматы хотын харьяа дүүргийн цагдаагийн газар саатуулагдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдлоо. Ямар шалтгааны улмаас саатуулагдсан болон хэзээ суллагдах талаарх албан ёсны мэдээллийг Казахстаны ГХЯ-наас авахаар ажиллаж байна.

Казахстан улсад суугаа Элчин сайдын яам, Консулын газар уг иргэний ар гэрийнхэнтэй байнгын холбоотой байгаа.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Continue Reading

Онцлох мэдээ