Connect with us

Танд зөвлөхөд

Ингэж бодсны дараа аав ээжтэйгээ харьцах харьцаа маань шат ахиж сайжирсан юм

Published

on

Аав гэдэг хүн нэг л сонин шүү. Хажууд нь байхад түшигтэй, нөмөртэй тэгсэн мөртлөө цаанаа л нэг жийрхээстэй. Хайр халамж нь нэг их ил үсчээд, нялуураад байдаггүй мөртлөө биднийхээ төлөө өдөр бүр л зүтгэж байдаг хүмүүс. Харьцахад нэг л эвгүй ч юм шиг цаанаа тийм сонин мэдрэмжтэй байдгийн.

Яагаад ч юм хүч чадалтай, ухаантай, бас ээж нарыг бодвол илүү зоримог, шийдэмгий, хааяа дүрэлзэн асдаг ааш зантай хүмүүс байдаг болохоор тэгдэг байх. 11-р ангид байхад хичээл тарж ирчихээд зуны нэг орой л санагдана. Бүүдгэр үүлтэй, гадаа ч дотор ч нэг л сонин тийм өдөр байж билээ. Яагаад ч юм гэнэт л аавын тухай бодогдоод болохгүй байсан сан.

Аавдаа зэмлүүлж загнуулж байсан бодлууд хөврөөд л… Тэгээд цаашаа бодож бодож заримдаа аавд уур ч хүрэх шиг. Тэгж тэгж өөртөө дургүй хүрээд л дуусч билээ. Тэгээд би ч мөн өдий байна даа гэсэн бодол төрсийн. Яагаад гэхээр жоохон солиороход тэр үед “Чингис хаан” кино үзээд дээр нь Нууц товчоон дээрхтэй таарж байна уу? Үг үсэг нь ямар байна хэлэх гэсэн санаа яг кинон дээрхтэйгээ ижил ойлгогдож байна уу гээд л заримдаа боддог байлаа.

Тэгсэн тэр үед Чингис хааныг өөд болчихвол энэ улс гэрийг чинь хэн удирдах юм, дөрвөн хүүгийнхээ хэнийг хаан болгох гэж байгаа юм? гээд л Есүй хатан асуудаг даа. Тэгсэн тэрийг үзэж байгаад би хүн болгон л өөд болж төрөх нь үнэн. Тэгэхээр нэг л өдөр аав ээж хоёр минь яваад л өгөх байх гэж бодсон чинь бүүр аймар, ёстой сонин мэдрэмж төрж билээ. Тэгээд аав ээж хоёрын залуугийн зургийг төсөөлж нүдэндээ хараад одоо ямар болж байна гэж бодоол… Тэгээл цаашаа их юм бодсоон. Тэгсэн хурдын “Аавдаа би хайртай” гээд дуу аманд аялагддым байна. Шууд л юүтүүбээс оригоор нь сонслоо.

Шувууд буцах болгонд нэг л насаа аав минь та өгсөн
Шулуун байсан нуруу нь улирах намрын салхинд гандсан
Эргэж тэнийхгүй өвгөн хус мод шиг 
Эх газартаа татагдан явсаар аав минь бөхийжээ…

Энэ мөрүүд надад хамгийн их юм бодогдуулсан. Энэ амьдралдаа ээж аав хоёртойгоо үргэлж хамт байхгүйгээс хойш хором мөч бүр өнгөрөх тусам бидний цуг байх хугацаанаас хоргодоод л байгаа гэж бодохоор өдөр бүр уулзах бүртээ ер нь хүү нь болж төрсөн бид аав ээжийгээ аль болох жаргаах, санаа сэтгэлийг нь зовоохгүй байх, биднээр хэзээ нэг өдөр бахархаад нүүр бардам суухыг нь харах юм сан гэж бодлоо.

Аав ээж хоёртойгоо харьцах харьцаа энэ үеэс эхлээд бас нэг шат ахисан байх шүү. Улам илүү хүндэлж, хайрлах болсон байх. Тэгээд энэ дууны мөр бүрийг нь сонсоод л нээрээ тийм юм байна шдээ гээл бүр оройруу орж байх шиг санагдсан. Гэхдээ ойлгосон гээд байгаа зүйлсийг минь хүмүүс зөндөө л ярьдаг, би ч урьд нь зөндөө л сонссон. Гэхдээ тэрийг ойлгоно гэдэг чинь өөр юм байдаг юм шиг байна лээ. Өмнө нь бол нэг чихээрээ оруулаад нөгөө чихээр л гардаг байсан байх. 

Тэгээд би бас өөрийгөө аавынхаа оронд тавьж байгаад бодож үзлээ. 3-ийн гурван эрэгтэй хүүхэд. Ирээдүйд гурвуулаа бас аав болно. Сургах, таниулах юм их. Бас нэг л сэтгэлд нь хүртэл юм хийчихэж чаддаггүй. Хэзээ нэг чамбай залуучууд болох бол доо гэж боддог болов уу? Тэгээд л улам хичээх хэрэгтэй.

Агтны бийд газар үз, Аавын бийд хүнтэй танилц гэдэг. Энэ зүгээр ч нэг хүнтэй танилцаад дуусчих биш цаагуураа амьдрал ахуйгаа аваад явчих эр хүн болох гэсэн утгатай байх гэж би тайлж ойлгосым. Аав гэдэг нь ч тэр зөвхөн аавыг хэлээгүй байх өө. Ээж аав хоёулаа л хамаатай байх. 

Ингээд би цаашаа дуугаа сонсоод баахан л юм бодлоо. Дүгнээд хэлэхэд энэ хүмүүс бидэнд амаараа хэлдэггүй мөртлөө асар их юмыг бидэнд байнга өгөөд, анхаарал хайр халамжаа ямар ч хариу нэхэлгүй илгээж байдаг хүмүүс юм байна шдээ. Ачийг нь хариулна гэж хүмүүс ярьдаг. Одоохондоо би эхлээд ядаж тэр их сэтгэлийг нь ойлгох ухаан надад хэрэгтэй юм байна.

Хүмүүс ямар би ингэж байна шүү. Би ийм юм бодоод одоо энийг хийж байна. Сайхан сэтгэл гаргаад чамд энийг хийгээд байгаа юм шүү гэж хэлэх биш. Бидний нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй, амт, үнэргүй, дуу чимээгүй боловч сэтгэл зүрхээрээ мэдэрч болох тийм зүйлийг ямар хүчтэй болохыг нь ойлгох шиг болж билээ. 

Ингээд баахан юм бодоол цонхоор хараад байлаа. Тэгсэн нэг сонссон чинь 
Унах болтлоо уужим их цаг байгаач үү үгүй ч үү, Усны шувуудыг буцаад ирэхэд байх ч үү үгүй ч үү гээд дуулдаг бадаг нь явж байна. Дотор нэг л сонин болоод явчив. Хэдий энэ үе тэртээ хол байгаа ч нэг л өдөр хаяанд хүрээд ирэх вий гэж бодохоос л аймар.

Тэгээд дотор хамаг юм бачуураад, одоогийн байгаа өөрийгөө бодохоор уур хүрмээр ч юм шиг… Өөртөө гомдох, аав ээж хоёрыгоо өрөвдөх ч юм уу гайхан бишрэх ч юм уу, хорвоогийн энэ хатуу тавиланд тунирхаж гомдоллосондоо ч юм уу тэр өдөр нүдэнд нулмис дүүрээд ирсэн сэн. Тэгээд л хэсэг уйлсан байх. Дараа нь сэтгэл онгойгоод бас нилээн олон зүйл ойгочихсон ч юм шиг, шинээр нэг шат ахисан ч юм уу тийм нэг дэвшилтэй нэгэн зүйл миний толгойд сууж үлдсэн юм даа. 

Munkhzul

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд зөвлөхөд

Сар шинийн үеэр хязгаарлалт тогтооно

Published

on

By

Монгол улсад илэрч буй Ковид-19-ийн тохиолдлын тоо буурч байсан боловч илүү тархах чадвартай Омикрон хувилбар дотоодод илэрсэнээс хойш халдварын тоо огцом нэмэгдээд байна. Сүүлийн өдрүүдэд нэг өдөрт илрэх тоо 2000 даваад байгаа юм. Үүний өмнө өдөрт ердөө 100 гаруй халдвар бүртгэгдэж буурч байсан билээ.

Тэгвэл удахгүй болох гэж буй сар шинийн баяртай холбоотойгоор халдварын тархалт огцом нэмэгдэнэ хэмээн мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Гэхдээ ямар нэгэн хатуу хөл хорио тогтоохгүй гэдгийг Улсын Онцгой Комиссын зүгээс мэдэгдсэн. Халдварын тоо нэмэгдээд оргил үедээ өдөрт л 10 мянгаас дээш тохиолдол илэрнэ хэмээн УОК-оос мэдэгдсэн юм.

Хэдийгээр УОК-оос ийм мэдээлэл хийсэн ч гэсэн зарим аймгууд өөрсдийн гэсэн тусгай журам, хязгаарлалт тогтоохоор болсон аж. Зарим нь сар шинийн баярыг хориглож тэмдэглэхгүйгээр хязгаарлах шийдвэр гаргажээ. Эдгээр аймгуудын талаар авсан мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

ГОВЬСҮМБЭР АЙМАГ

Тус аймгийн онцгой комиссоос 1 сарын 13-ний өдөр үүрэг бүхий шийдвэр гаргасан. “Монгол улсад коронавирус халдварын мутацлагдсан хувилбар Омикроны батлагдсан тохиолдол бүртгэгдсэн, мөн 2022 он гарсаар сүүлийн 13 хоногт аймгийн хэмжээнд нийт 157 тохиолдол батлагдаж халдварын тохиолдол хүн амын дунд хурдацтай тархаж байгаатай холбогдулан дараах үүргийг хүргүүлж байна. Үүнд

Тус аймагт 20222 оны 1 сарын 13-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар олон нийтийн хамарсан сургалт, семинар, хурал, урлаг соёл спортын уралдаан, тэмцээн зохион байгуулахгүй байж албан байгууллага, худалдаа үйлчилгээний газарт халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, хяналт тавьж ажиллах” зэрэг заалт орсон байна.

ДАРХАН-УУЛ АЙМАГ

Цар тахлын улмаас Дархан-Уул аймгийн онцгой комисс 1 сарын 11-нд хуралдсан. Хурлын шийдвэрийг аймгийн Засаг дарга Б.Азжаргал иргэдэд танилцуулж, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн бизнесийн үндсэн үйл ажиллагааг аль болох хязгаарлахгүй, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллана гэдгийг онцолсон байна.

Тус хурлаас аймгийн хэмжээнд ААНБ, иргэдийг дараах ГУРВАН ШИЙДВЭРИЙГ дагаж мөрдөхийг чиглэл болгосон юм. Үүнд: 1. Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн олон нийтийг хамарсан бүх төрлийн тэмцээн, уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа.2. Төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, сургалт зохион байгуулахгүй байхаар болов. 3. Сар шинийн баяраар төр, хувийн хэвшлийн байгууллагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх зэргээр аливаа үйл ажиллагаа зохион байгуулахгүй, нутгийн зөвлөлүүд нийтийг хамарсан нэгдсэн золголт хийхгүй. Харин нийт иргэдийг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг аймгийн Онцгой комиссоос уриалсан байна.

ЗАВХАН АЙМАГ

Коронавируст халдварын тархалт улсын хэмжээнд төдийгүй Завхан аймагт нэмэгдэж, он гарсаар 155 тохиолдол бүртгэгдэж, одоогоор 105 хүн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа юм. Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 20 суманд тархаж, дэгдэлт зогсохгүй байна.

Иймд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор аймгийн Онцгой комиссоос дараах шийдвэрийг гаргалаа. 1. Дархлаажуулалтын вакцинд хамрагдаагүй жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй албан хаагчдад урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн болон хамгааллын үйлчилгээг үзүүлэх, дархлаажуулалтыг эрчимжүүлэх

2. Олон нийтийг хамарсан соёл урлаг, спортын болон сургалт, зөвлөгөөн, хурал цуглааны үйл ажиллагааг 2022 оны 1 сарын 14-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зохион байгуулахгүй байх3. Төрийн байгууллагууд сар шинийн баярыг угтсан болон тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулахгүй байх4. 0-5 настай хүүхэдтэй эцэг, эх, жирэмсэн албан хаагчийг цахимаар ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх

5. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин нь хүний болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр тархах эрсдэл өндөр тул ард иргэд, олон нийт хорио цээрийн дэглэмийг чанд сахих шийдвэрүүдийг тус тус гаргаж “Цагаан сар”-ын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, нэг дор олноороо цуглаж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, шаардлагагүй тохиолдолд гадуур сэлгүүцэхгүй байхыг уриаллаа.

ОРХОН АЙМАГ

Орхон аймгийн онцгой комисс хуралдаж дараах шийдвэрийг гаргасан. Үүнд төрийн болон төрийн бус байгууллага, аж хуй нэгжүүд нэгдсэн золголтын үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх, цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх (гаднаас зочин урихгүй байх), олон нийтийг хамарсан сургалт хурал зөвлөгөөн семниар арга хэмжээг халдвар хамгааллын дэглэм баримтлан танхимын 50% дүүргэлттэйгээр болон цахимаар зохион байгуулах, задгай талбайд зохион байгуулагдахаас бусад тэмцээн уралдааныг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хориглох зэрэг шийдвэр багтжээ.

ДОРНОД АЙМАГ

Тус аймгийн онцгой комисс хуралдаж тодорхой шийдвэрүүд гаргасан байна. Үүнд XVII жарны Усан барс жилийн Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг аймгийн иргэдэд уриалжээ. Нийт төрийн байгууллагууд болон төрийн өмчит орон нутгийн өмчит байгууллагуудад олон нийтийг хамарсан уулзалт, цуглаан, шагнал гардуулах арга хэмжээг 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс мөн оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаагаар хориглов. Аймгийн хэмжээнд соёл урлаг үзвэр үйлчилгээ спортын арга хэмжээг дээрх хугацаанд хязгаарлана.

УВС АЙМАГ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.13, 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт, Засгийн газрын 2021 оны 385 дугаар тогтоол тус тус үндэслэн, аймгийн Онцгой комиссын 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Коронавируст халдвар “КОВИД-19”-ын цар тахлын 4 дүгээр давалгаа эхэлж, Омикрон хувилбар дотоодод бүртгэгдэж, халдварын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор 2022 оны 1 дүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн 2 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хязгаарлалтын болон зохион байгуулалтын арга хэмжээ авсугай.

2. Дээрх хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлах аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

3. Хүнс, барааны зах, дэлгүүр, барилгын материалын дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 10:00 цагаас 18:00 цаг хүртэл, супермаркет, хүнсний бөөний төв, дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 08:00 цагаас орой 22:00 цаг хүртэл ажиллах цагийн хязгаарлалтыг тогтоосугай.

4. Уламжлалт сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд тэмдэглэх, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн албан газар, аж ахуйн нэгж байгууллага, нутгийн зөвлөл, хамт олны золголтыг зохион байгуулахгүй байхыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай.

5. Төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчдад ажлын байранд халдвар хамгааллын дэглэм сахиулж ажиллах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажилтан, алба хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал нарт зөвшөөрсүгэй.

6. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Шуурхай штабын дарга (Ж.Александр), Онцгой байдлын газрын дарга (хурандаа Б.Баттулга), Цагдаагийн газрын дарга, (цагдаагийн дэд хурандаа А.Амарбат), Мэргэжлийн хяналтын газрын дарга (Ц.Мөнхбаяр), Эрүүл мэндийн газрын дарга (Ц.Алимаа) нарт тус тус үүрэг болгосугай.

ХОВД АЙМАГ

Коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас сэргийлж зарим аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглож байна. Тодруулбал Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэл хориглох шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Мөн Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгосон байна. Иргэн, ААН, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллахыг уриалжээ.

Continue Reading

Танд зөвлөхөд

Нэртэй сургуульд орсны дараа хүмүүс хоорондын ялгаа хүн, нохойны ялгаанаас ч их байдгийг ойлголоо

Published

on

By

(Эх нийтлэл нь хятад хэл дээр Бээжинд төрж өссөн, АНУ-д их сургууль төгсөж, Волстритэд ажилладаг хүн бичсэн болно.) Хүмүүсийн “Их сургуульд сураад ч яадаг юм? Тэр айхтар Бээжингийн их сургууль төгссөн нөхөр гахайн мах зарж, Цинхуа төгссөн нөхөр манаач хийгээд л явж байна даг.

Хэн ч байсан бүгд доороос эхлэх нь тодорхой. Манай компанид ажилд орсон нөхдүүд дунд тэр лаг лаг сургууль төгссөн гарууд байна л даа. Томыг мөрөөдсөн мөртлөө олигтой ялгагдаад гараас нь гараад байгаа юм харагдахгүй л байна даг. Харин ч тусгай дээд боловсролтой хүмүүс илүү найдвартай үүрэг даалгавар асуудалгүй гүйцэтгэх юм.” гэж ярихтай олон ч удаа тааралдаж байлаа.

Энэ төрлийн яриаг сэтгэл судлалын үүднээс “Исгэлэн үзмийн сэтгэл зүй” (Жинхэнэ калькан орчуулга) гэж мэргэжилтнүүд нэрлэдэг билээ.Би бол Бээжинд төрж өссөн Бээжингийн хүүхэд, бага ангиа гэрийнхээ хажуу талын улсын энгийн нэгэн сургуульд элсэн орж, санаа зовох зүйлгүй хүүхэд насны гэгээн бодлоор бүтэн 6 жилийг зугаацаж өнгөрүүлсэн юм. Харин дунд ангид орохдоо сохор азаар Бээжингийн томоохон нэртэй дунд сургуульд орсон юм.

Ингээд тэр айхтар онц сурдаг мундаг хүүхдүүдийн хөлд чирэгдээд өөрийгөө үнэхээр 00-н ногоон тэг юм байнаа гэдгийг мэдэрч эхэлсэн юм. Сайн сургууль хүүхдэд хэрхэн хичээж хөдөлмөрлөх, тууштай шаргуу байхыг зааж өгдөг.Анх тэр сургуульдаа ороод өөрийгөө бүтэн 6 жилийн хугацааг хий дэмий үрсэн болохоо ухаарсан юм. Миний англи хэл гэж цагаан толгойн 26 үсгээс цаашгүй англи хэлээр уншина гэж 3–4 настай хүүхдээс долоон дор байлаа.

Харин миний ширээний найз англи хэлээр ярих сонсох дээр ямар ч асуудалгүй, бүр орчуулгагүй кино үзэж, англиар хов баздаг охин байлаа. Тэрээр бага сургуульдаа англи хэл дээрхи “Charlotte’s web” зэрэг сонгодог зохиолуудыг бүгдийг нь цээжилчихсэн байв.Математик, хэл шинжлэл, физик, хими гээд аль ч хичээл дээр онц сурлагатангуудад нуга даруулна.Миний хойно суудаг хүү дунд ангидаа ахлах сургуулийн хичээлийг үзээд дуусчихсан учраас бие дааж дээд сургуулийн дээд математик, дифференциаль үздэг нөхөр байв.

Уран зохиолын хичээл дээр манай ангийнхны түвшин эртний хятадын сонгодог зохиолуудыг бага ангидаа л уншаад дуусгачихсан. Эртний хэллэгээр яруу төгөлдөр бичиж чаддаг байв.Ахлах сургуульд байхад манай ангийн дарга манай сургуульд сурдаг астрономи буюу одон оронд сонирхолтой нэгэн хүүгийн талаар ярьж өгч билээ. Тэрээр өдөр бүр сургуулийн одон орны дурангаар од ширтэж, туршилт хийдэг хүү байсан ба Хятадад ч төдийгүй, олон улсад одон орны чиглэлээр олон судалгаа нийтэлж, түүний одон орны шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлсэн олон улсын астрономийн холбоо түүний нэрээр нэгэн одыг нэрийдэхээр болжээ. Тэр үед тэр хүү 16 настай л байсан юм.

Дунд сургуульд орохоос өмнө өөрийгөө мундаг сурдаг гэж боддог байсан хүн дунд сургуульд орсныхоо дараа бидний хоорондын ялгаа ямар их байгааг ойлгож, тэдний түвшинд хүрэхийн тулд ямар их хөдөлмөрлөх ёстой болсныгоо ойлгосон юм. Азаар дунд сургуульдаа сургуулийн дотуур байранд амьдардаг байсан тулдаа л тэр мундаг онц сурлагатнууд 24 цагийн турш ямар шургуу хичээллэдэг болохыг ойроос харах завшаан тохиосон юм.

Орой гэрийн даалгавруудаа хийдэг үү? гэж үү. Гэрийн даалгаврыг хичээлийн завсарлагаанаар л хийчихдэг байсан юм. Тэгсэн ч манай сургуулийн бүх сурагч (олон улсын олимпиадад оролцдог болон бие дааж их сургуулийн хичээл үздэгээс бусад) орой бүр хичээл хийгээд суудаг байв. Миний сурдаг оройн давтлагын ангид ангидаа л онц сурдаг хэдэн хүүхдүүд байдаг байсан юм.

Өдөр бүр өнөөдөр үзсэн хичээлээ дахин нягталж, маргаашийн үзэх хичээлүүдээ урьдчилж бэлддэнэ. Мөн орой болгон аль нэг хичээл сонгоод тухайн хичээл дээр өнөөдөр орсон хичээлийн агуулгын дагуу хичээлээс гадуур дасгалын 5–6 номон дээрхи бүх дасгалуудыг хийж дуусгадаг байж билээ. Бүр үлгэрийн юм шиг хурдан хийнэ гээч.

Намайг 1 номон дээрхи дасгалыг л чүү чамай дуусгаж байхад 5–6 номон дээрхи дасгалуудыг хийгээд дуусгачихсан байдаг байв. Манай ширээний найз энэ дасгалуудаа хийж дуусгачихаад илүү цагаар нь эртний хятад сонгодог зохиолуудыг англи хэл рүү, англи америк зохиолуудыг эртний хятад хэл рүү орчуулдаг байв. Ингээд тэр охин ахлах сургуулиа төгсөөд Принстоны их сургуульд орсон юм.Сайн сургуульд орсныхоо дараа л хичээл зүтгэлгүйгээр амжилтанд хүрдэггүй. Хэзээ ч сохор азаар амжилтанд хүрнэ гэж байдаггүй. Чиний хийсэн жижиг хичээл зүтгэл бүр чинь хожим үнэлэгддэг юм байна гэдгийг маш сайн ойлгосон юм.

2. Сайн сургууль хүүхдэд өөрийн гэсэн ертөнцийг харах үзэлтэй болоход тусладаг. Намайг дунд сургуульд байхад интернет одоогийнх шиг ингэж хөгжөөгүй байсан учраас мэдээллээс хоцрогдсон. Америкт их сургуульд сурах ямар байдаг талаар ямар ч мэдээлэл, төсөөлөлгүй байв.Миний өөдөөс харсан орон дээр унтдаг онц сурлагатан охин маань Дэлхийн хоёрдугаар дайны түүхүүдийг шимтэн уншдаг Америкын цэргийн академид сурах мөрөөдөлтэй байв.

Намайг шалтгааныг нь асуухад “Америкын цэргийн академи”-аас АНУ-ын хамгийн олон жанжин төрсөн, мөн дэлхийн санхүүгийн 500 шилдэг лидер болон 1000 гаруй групын ерөнхий захирал 2000 гаруй гүйцэтгэх захирал 5000 гаруй удирдах түвшний ажилтан бүгд энэ сургуулийн төгсөгчид байдаг гэж билээ. Дэлхийн ямар ч сайн бизнес удирдлагын сургуулиас ийм олон захирал, удирдлага төрж байгаагүй гэсэн юм.

Би түүний хүсэл мөрөөдөл ийм тодорхой байгаад бүр гайхашралд орж, өөрийн мөрөөдлийг ч мөн удирдлага болох гэж тодорхойлоод түүнтэй адил Америкын цэргийн академид бэлдэхээр шийдсэн юм. Хүүхэд хоорондын нөлөөлөл ямар их байдгыг эндээс харж болно. Энэхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэр охинтой хамт дэлхийн хоёрдугаар дайны түүхийн тухай тун нухацтай дэлгэрэнгүй бичсэн 10 гаруй боть ном, хоёрдугаар дайнтай холбоотой бүх киног үзэж дуусгаж билээ.

Цэргийн сургуульд орох байсан учраас бид хоёр өдөр бүр 1200 метр гүйж, хэдэн зуун шатаар дээш гүйх дасгал хийж, 100 удаа гэдэсний таталт хийдэг байв.Дунд сургуульдаа хамгийн муу англи хэлтэй сурагч байсныхаа хувьд би өдөр бүр өөр өөр агуулгатай нийтлэл 3–4-ийг цээжилж, өвөл зуны амралтаа ашиглан сонгодог зохиолуудыг бүгдийг нь багадаа 10 удаа уншсан юм.

Ингээд ахлах ангид ордог жилээ англи хэлний шалгалтандаа дүүргийнхээ түвшинд тэргүүлэх сурагч болж чадсан юм. Манай сургууль Цинхуа, Бээжин их сургуулиас холгүй учраас ойролцоо сонгодог англи хэлний номын дэлгүүрүүд олон байв. Ингээд бид хоорондоо солилцон дэлхий санхүү эдийн засгийн төв болох Воллстритээс гаргадаг өдөр тутмын сонин хэвлэлээс гадна “Экономист” сэтгүүл, “Эдийн засгийн глобалчлал”-тай холбоотой номуудыг уншдаг байсан юм.

Хэдийгээр эдгээрийг худалдаж аваад ойлгохгүй ч гэсэн надад өмсөж, идэх зүйл авснаас хамаагүй чухал санагддаг байсан учраас худалдаж авч цуглуулдаг байсан билээ. Хэдэн жилийн дараа БиБиСи-н “50UP” баримтат киног үзэж байхдаа тухайн үед худалдаж авсан хугацаа нь дууссан сонингуудаа санасан юм. Тухайн кинонд 14 хүний 50 жилийн амьдралыг харуулсан юм.

Сонгодог англи гэр бүлд төрсөн 7 настай Жон, Андрю өдөр бүр “Санхүүгийн өдөр тутам” “Ажиглагч” (Observer) гэх мэт сонинг уншдаг бол ядуу айлын хүүхэд хэрхэн бага загнуулж, гар хүргүүлэхгүйгээр цатгалан хонох вэ л гэж боддог.50 жилийн дараа сонгодог англи гэр бүлд төрсөн хүүхэд сайн сургуульд орж, сайн ажил хийх бол энгийн гэр бүлд төрсөн 3 хүүхэд тутмын 1 нь амжилтанд хүрч, нөгөө 2 нь энгийн ажилчид болдог.

Харин ядуу гэр бүлд өссөн хүүхэд болон түүний үр хойч тогтвортой ажил хөдөлмөр эрхэлж чадалгүй явсаар дуусдаг.10 настай байхдаа л би нэг сайн найзын нөлөөллөөр өөрийнхөө англи нэрийг Morgan Stanley.тэй адилхан амжилттай явахын тулд Stanley гэж оноосон юм.

Миний ихээхэн бахархдаг тэр найз маань их сургуульд байхдаа англи хэлээ сайжруулан, санхүүгийн зах зээлийн ойлголттой болохын тулд өдөр бүр Волстриттэй холбоотой судалгаа нийтлэл уншиж, хуулж бичдэг байлаа. Тэрээр нийтлэлээ эхний удаа уншаад өөрийн үгээр болгож бичээд, дараа нь дахин уншихдаа нийтлэлд орсон мэргэжлийн үгнүүд ашиглан ахин нэг удаа өөрийн үгээр бичдэг байв. Өнгөрсөн жил тэрээр Goldman Sachs-аас гараад дэлхийн хамгийн том хувийн хувьцааны компани болон Private Equity-д хамгийн залуу мөн хамгийн анхны Ази захирлаар орсон юм. Одоо түүний жилийн цалин хэдэн зуун мянган америк доллараар үнэлэгддэг билээ.

Бас миний ой тооноос гарч чаддаггүй нэг зүйл гэвэл ахлах ангид ороход хоёр найз минь сургуулийн номын санд сайн дурын ажилтнаар бүртгүүлж билээ. Тухайн үед би дотроо номын санд сайн дурын ажилтан хийхээр долоо хоног бүр номын сан сахиж суух юм биш үү, хүсэхээр зүйл хаа байна гэж бодоод өнгөрөв. Харин дараа нь өөрийнхөө ямар тэнэг болохыг ойлгосон юм даа. Тэр үед ахлах ангийн хүүхэд номын сангаас 2 ном л авах эрхтэй байв.

Харин номын сангийн сайн дурын ажилтан 5 ном авах эрхтэй. Би ахлах сургуульдаа өөрийн хайран хугацааг дэмий үрсэн учраас тийм ч олон ном уншиж чадаагүй юм. Харин энэ хоёр найз маань баасан гариг бүрт цүнхээрээ дүүрэн ном чихэж аваад харьдаг байв. Энэ хоёр найз маань 8–9-р ангидаа сургуулийн бүх номыг уншаад дуусгачихсан байж билээ.

Ахлах сургуулиа төгсөөд нэг нь Бээжингийн их сургуульд нөгөө нь Цинхуад орж билээ. Харин бакалавраа төгсөөд Бээжингийн их сургуульд орсон охин Принстоны их сургуульд магистрын зэрэг хамгаалж, Хятадын хүрээлэн буй орчны томоохон судлаач мэргэжилтэн болсон бол Цинхуад орсон нь Харвардад доктор хамгаалж, АНУ-д томоохон их сургуулийн багш болсон юм.

Сайн сургуульд орсноор бид өөрсдийн гэсэн харах өнцөгтэй болж, мундаг хүмүүс өөрсдийн хоорондын ялгааг ойлгож, тэнд хүрэхийн төлөө зүтгэж хөдөлмөрлөх ёстой гэдгийг ойлгодог болдог билээ.3. Сайн сургууль сурагчдад сурах хамгийн чухал биш гэдгийг ойлгуулдаг.Конкурсаа олигтой өгч чадаагүйгээс би сайн сургуульд орсон ч хүссэн ангидаа орж чадаагүй юм.

Тэгээд TOEFL, SAT-д бэлдээд АНУ руу явж сурахаар болсон юм. АНУ явахаасаа өмнө би бүх хичээл дээрээ онц аваад, голч дүн 4-тэй төгсөөд, Оксфордод магистр хамгаалаад Волстрит юм уу Цахиурын хөндийд ажилд орно гэсэн зорилготой явлаа.АНУ-н их сургуулийн хаалгаар ороод л миний бодол орвонгоороо өөрчлөгдсөн юм. АНУ-н их сургуульд оюутнууд дэлхийг өөрчлөөд завгүй байлаа.

Нэгэн ядуу тосгоноос гаралтай докторт сурдаг оюутан АНУ-ын номын сангууд хуучин номнуудаа 1 тонныг нь 1 центээр зарж байхыг нь хараад өөрийн тосгондоо бяцхан номын сан барьж, унших ч номгүй багачуудыг ном унших газартай, номтой болгосон юм. Манай дээд ангийн ах гадаад оюутнууд гэр лүүгээ ярихад зардал өндөртэй байдаг учраас хямдхан ярьж болдог утасны карт гаргасан байлаа.

Тухайн үедээ 3-р курсын оюутан байсан түүний сарын орлого 1 сая америк доллар байв. Би ч бас түүний картыг ашиглаж гэрийнхэнтэйгээ ярьдаг байв. Мөн олон оюутан хятадад иддэг ногоо АНУ-ын дэлгүүрүүдэд зардаггүйгээс болж, хятад ногооны супермаркет нээж байв. Мөн гэртээ байгаа мэт мэдрэмжийг нь төрүүлэхийн тулд олон хятад цайны газрууд ч нээгдэж байв.

Түүнчлэн олон хятадууд АНУ-д аялахаар ирдэг тул тэдний аялалыг зохион байгуулдаг аялалын компани ч байгуулсан оюутнууд байлаа. Зарим бизнес эрхэлдэг оюутнууд өөрсдийн сургалтын төлбөрийг олохоос гадна гэрийнхэндээ мөнгө явуулдаг байв. Эндээс л би энгийн нэг ажилтан биш дэлхий ертөнцийг өөрчлөх, бусдад туслахад өөрийн хувь нэмрийг оруулах нөлөө бүхий хүн болох ёстойгоо ойлгосон юм.

Их сургуульд байхдаа, би эдгээр найзуудынхаа нөлөөгөөр олон ч цагийн ажил хийж, өвөл зуны амралт бүрээрээ дадлага хийдэг байв.4. Сайн сургууль сурагчдад хамгийн сайн найз ойр тойрны хүрээллийг үүсгэдэг. Ямар ч сургууль хүний дээд хязгаарыг биш, доод хязгаарыг тогтоож өгдөг.

Сурагчдад сургуулийн босго алхах эрх өгснөөр найз нөхөд, танилын хүрээг ч мөн өгдөг. Би сургууль найзуудынхаа тусламжтайгаар энэ хүрээллээсээ л эхний ажлаа олж 10 насныхаа мөрөөдлийг биелүүлж Волстритэд ажилд орсон билээ.Олон хүн Иелийн их сургуулийн “K of C” нийгэмлэгийн талаар сонссон байх. Чухам эндээс л АНУ-ын 3 ерөнхийлөгч, 2 дээд шүүгч, тоо томшгүй засгийн газрын болон парламентын гишүүд төрсөн юм шүү дээ. 185 жилийн түүхтэй энэ нийгэмлэг л АНУ-ын парламент, засгийн газрыг авч явдаг гээд хэлчихэд хилсдэхгүй. Энэ чинь л ойр хүрээллийн хүч юм шүү дээ.

Тухайн үед Бээжингийн их сургууль төгсчихөөд гахайн мах зарлаа хэмээн олон хүний доог болж байсан нөхөрт ангийн найз нь хамтрах санал тавьж, өдгөө хятадын хамгийн том гахайн махны брэндийг удирдаж байна.

Сургууль чиний ойр хүрээллийг бүрдүүлэхээс гадна, гэрлэлтийг чинь хамгийн ашигтай байхаар шийдэж өгдөг. Конкурс өгөхөөс өмнө ээж минь ямар сургуульд орно тэндээсээ л эхнэр авна шүү дээ.

Сайн сургуульд орохын төлөө хичээдэг юм шүү гэдэг байж билээ. Нөгөө эртний эмэгтэй нь эр хүнээсээ доогуур байх гэдэг үзэл бүр үеэ өнгөрөөснийг 2016 оны гэр бүл хөгжлийн тайлан тод харуулж байна. 1980 оноос эхлэн өөртэй адил боловсролтой хүнтэй гэрлэх хандлага тогтмол эрчимтэй өсч байгааг энэ тайлангаас харж болно. Манай найзууд дунд ч гэсэн нэг нь Бээжингийн их сургууль төгссөн бол нөгөөх нь Цинхуа төгссөн хосууд олон байдаг.

Мэдлэг чиний ертөнцийг өөрчилж, үзэл бодол чинь чиний хандлагад нөлөөлж, хандлага чинь чиний нэг насны амьдралыг тодорхойлдог юм. Энгийн бүхэн үнэтэй гээд өөрийнхөө нэг насныхаа амьдралыг дэмий битгий үрээсэй гэсэндээ энэ бүхнийг бичлээ.Энэ дэлхийд зарим хүн өдөр шөнөгүй зүтгэж байхад, зарим нь өглөө босоод л дэлхий ертөнц өөрчлөгдсөн байгааг мэддэг.Их сургуулийн оюутан бүр сурагч байсан. Сурагч бүр хүүхэд байсан.

Дунд сургууль л бидний ирээдүйд хэн байхыг тодорхойлдог юм шүү.Алдартай сургуульд ороод л болчихдог юм биш. Орж чадаж байнаа гэдэг чинь чиний өчнөөн жилийн чинь хөдөлмөр. Мөн шинэ замналын чинь эхлэл байдаг хэмээжээ.

Continue Reading

Танд зөвлөхөд

Д.Нарангэрэл: Омикроноор өвдсөн хүн 5 хоногт эдгэрнэ гэдэгт эргэлзэж байна

Published

on

By

Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын албаны даргаар ажиллаж бидэнд 2020 оноос эхлэн ковидийн үеийн мэдээллийг өдөрт тутам телевизээр өгдөг байсан бүсгүй бол Д.Нарангэрэл билээ. Тэрбээр Антикорона багийг нэг хэсэг болон ажиллаж байсан түүнийг У.Хүрэлсүхийн зарлигаар Эрүүлийг хамгаалахын Гавъяат цол тэмдгээр шагнасан.

Тэр эрүүл мэндийн салбартаа 36 жил ажилласан бөгөөд өдгөө ажлаа хийхгүй байгаа ч гэсэн мэргэжлийн хүний хувьд цахим хуудсаараа дамжуулан иргэдтэй холбогдож, тэдэнд мэдээлэл өгсөөр байгаа юм. Хамгийн сүүлд тэр ийм сэтгэгдэл бичжээ.

“Омикроноор өвдсөн хүнийг 5 хоногт бүрэн эдгэрнэ гэдэгт эмч хүний хувьд эргэлзэх л юм. Гэрээр хөнгөн өвдсөн ч гэсэн 5 хоногт эмнэл зүйн шинж тэмдэг багасах, бүдгэрэх төдий л байх шиг байна. Ядаж л 7-10 хоног гэртээ байх нь тархвар судлал болон эмнэл зүйн ач холбогдолтой санагдана.

Учир нь: 1. Гэртээ биеэ тэнхрүүлэх, дархлаагаа дэмжих, 2. Омикроны дараах хожмын хүндрэлээс сэргийлэх ( одоогоор бүрэн судлагдаагүй хэдий ч их ядрах, сульдах, мартамтгай болох … зэрэг урхаг байна), 3.Ажлын байр болон хүн амын хөдөлгөөн, нягтралыг бууруулах, 4. Халдвар дамжих эрсдлийг бууруулах ( омикрон бидний хувьд судлагдаагүй шинэ халдвар, Анх- отгоны үед бараг л өвчтөнүүдийн араа шүднээс нь коронавирус гарахгүй болтол нь шинжилгээ хийн эмчилж байсан.

Мэдээж алдаа, оноо байсан ч шинэ халдварт хянуур хандах, ) Олон байгууллагын дарга, удирдлагууд “Омикрон” хөнгөн өвчин тул гэртээ 5 хоносон бол эдгэрсэн, ажилдаа ир гэж их шаардаж байгаа юм байна. Уг нь ингэж хүн болгон эмч болж болохгүй л дээ. Харин ч өвдсөн ажилтанаа улам халамжлан анхаармаар. Ирээдүйд хөдөлмөрийн чадвар муутай, эмгэг хуучтай иргэдтэй болохгүйн төлөө дор бүрнээ хичээх цаг үе ирээд байна даа. Хамтын хүчээр Омикроныг давна” гэжээ.

Continue Reading

Онцлох мэдээ