Connect with us

Гадаад мэдээ

“Squid Game” киноны талаар таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

Published

on

Нетфликс-ийн Өмнөд Солонгосын “Squid Game” драма нь хүмүүс мөнгө олохын тулд тулаантай тоглоомонд оролцож байгааг харуулна.

Зохиолч Хван Донг-Хюк анх 2008 онд зохиол дээрээ ажиллаж эхэлсэн бөгөөд нэг ангит кино хийхээр төлөвлөж байжээ.

Эхний тэмцээн дээр гардаг эмэгтэй хүүхэлдэй нь бодитоор байдаг ба гар утасны дугаарыг нь жинхэнэ хүн ашигладаг.

Нетфлкис компани анх уг сериалыг хийх гэж байгаагаа 2019 оны 9 сард зарласан ба тухайн үедээ “6 үе” хэмээн нэрлэх гэж байв. Нетфликс компанитай хамтарсан нь зохиолч Хван Донг-Хюны хамгийн анхны олон улсын энтертайнмент компанитай хамтарсан гэрээ байжээ.

Хван уг зохиолоо 10-аад жилийн тэртээгээс бичиж эхэлжээ

Хван анх 2008 онд энэ зохиолоо бичиж эхэлсэн ба эхний хувилбар нь 2009 онд дууссан байна. Зохиолч болон найруулагч нар эхний 2 ангийг л бичиж дуусгахад бараг 6 сар зарцуулжээ. Тэр Радио Таймст-т өгсөн ярилцлагандаа тухайн үед зохиол нь “танил биш, хэтэрхий тулаантай” санагдсан учир орлого олох болон хүмүүсийн анхаарлыг татахад хэцүү хэмээн дүгнэж байжээ.

Зохиолчийн хэлснээр анх санхүүжилт болон жүжигчдийг олоход маш хүндрэлтэй байсан бөгөөд 10 гаруй жилийн дараа Нетфликс сонирхосноор байдал өөрчлөгдсөн байдаг. “Гэвч 12 жилийн дараа дэлхий ертөнцөд иймэрхүү тулаантай зэрлэг кинонуудыг хүмүүс хүлээн авдаг болсон байсан юм” гэж тэр Кореа Таймс-т ярьсан байна.

Squid Game үнэндээ нэг ангит кино болох байжээ

Вариаети-тэй хийсэн ярицлагынхаа үеэр зохиолч Хван уг төсөл нь анх нэг ангит кино хийх гэж байсан талаараа ярьсан байна. Хваний кино түүхийг харваас энэ нь тийм ч гайхаад байх зүйл биш аж. Тэр томоохон хит кинонууд болох “Silenced”, “The Fortress” зэрэг кинонуудыг бичиж найруулсан нэгэн юм. Мөн үүнээс гадна “Miss Granny” мюзикал инээдмийн киноны дэлгэцийн найруулагч хийсэн нь Солонгосын түүхэн дэх бүх цаг үеийн шилдэг кинонуудын нэгт зүй ёсоор тооцогддог болжээ.

Хваний хэлсэнээр анх нэг ангит кино хийх гэж яригдах үеэр энэ кинонд цагдаагийн ажилтан Жон-хо гэж дүр байгаагүй гэнэ. Үүнээс гадна Сае-Бёокийн өмнөөс амиа өгдөг Жи-ёонь нь анх эмэгтэй биш эрэгтэй дүр байжээ. Хваний хэлсэнээр тэр Жи-ёонь-ийг хүйсэн сольсон нь “эмэгтэйчүүдийн хоорондох холбоо” нь илүү сонирхолтой болгоно гэж үзсэн байна.

Тамирчдын байрладаг өрөөний ханан дээр тэдний тоглох тогоомын зураг байдаг

Нийт тамирчдын байрладаг өрөөний ханан дээр янз бүрийн зураг байдаг ба энэ нь тэдний оролцох тэмцээн буюу тоглоомны талаар өгөх шипи байдаг аж.

Эхний тоглоомонд гарсан хүүхэлдэйг та бодит амьдрал очиж үзэх боломжтой

Киноны анхны анги дээр гардаг том хэмжээтэй хачирхлтай хүүхэлдэй нь бодит бөгөөд Сөүлээс 3 цагийн зайд байрлах Жинчеон мужид байрладаг ажээ. Энэ хүүхэлдэйг “Squid Game” кинонд зориулж түр авч ашиглачихаад буцаагаад өгсөн хэмээн нэгэн мэдээлэл гарсан байна.

Эхний анги дээр гарсан гар утасны дугаарыг хүн ашигладаг

Тоглоомонд оролцохыг хүссэн хүмүүс нууцлаг бизнес карт дээрх 8 оронтой дугаар руу залгадаг билээ. Харамсалтай нь уг дугаар бодит бөгөөд энэ дугаарыг эзэмшдэг эрэгтэй утас руу өдөрт 4000 дуудлага иржээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хүн энэ дугаарыг худалдан авах санал тавьсан гэнэ.

Нэг тэмцээний шалгуур нь одоо ТикТокийн тренд болсон

Далгона чихэр ашигладаг нэгэн тэмцээн нь ТикТокчдыг өөрсдийн видеогоо хийх сэдлийг төрүүлжээ. Уг чихэр нь хоёр хялбар орц агуулдаг нь элсэн чихэр ба бэкинг сода буюу нунтаг. Гэхдээ гол шалгуур нь уг чихэр дээр хэвлэсэн хэвийг үлдээж тойруулж идэх ёстой юм.

“Squid Game” нь Нетфликс дээрх бусад төстэй контентуудад туслаж байж мэднэ

Форбест гарсан мэдээллээр “Squid Game”-ийн амжилт нь бусад гадаад хэл дээрх кинонуудыг хүмүүс илүү хүргэхэд нөлөөлж байна хэмээн үзжээ. Уг шоунаас хойш Японы “Alice in Borderland” болон Солонгосын “Sweet Home” кинонууд Нетфликс дээр тренд болж байгаа ажээ.

Хоёр дахь бүлгийг хийх санаа одоогоор байхгүй

Зохиолч Хван энэ талаар ярихдаа хоёр дахь бүлгийг хийх эсэхээ шийдэхээсээ өмнө хэд хэдэн кино хийх санаатай байгаагаа дурьджээ. “Надад одоогоор Squid Game 2 гэсэн олигтой төлөвлөгөө алга байна даа” хэмээн тэр хэлэв. “Мэдээж энэ талаар бодоход л ядарч буй мэт мэдрэмж төрж байна. Гэхдээ хэрэв би хийхээр боллоо гэж бодоход ганцаараа хийхгүй. Тэр үед зохиолчыг өрөөг ашиглан хэд хэдэн туршлагатай найруулагчдыг оролцуулахыг хүсэх байх” гэжээ.

“Squid Game” кино нь Жүн Хо-ёонь-ий хамгийн анхны жүжигчний кареерийг эхлүүлсэн

Хойд Солонгосын кармааны хулгайч Кан Сае-Бёокийн дүр нь Жүний хамгийн анхны жүжигчний дүр болжээ. Тэр өмнө нь загвар өмсөгч байсан бөгөөд “Солонгосын Дараагийн Топ Модел” шоуны 4-р улиралд оролцож Vogue сэтгүүлийн нүүрэн дээр гарч байсан аж.

Энэ кинонд тоглосоноор тэр олон сая дагагчидтай болж одоо Солонгосын хамгийн олон дагагчтай эмэгтэй жүжигчин болсон байна. Хван энэ талаар ярихдаа “Хо-Ёонь яг л миний төсөөлж байсан Сае-Бёок мөн байсан юм” гэжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Гадаад мэдээ

Монголосоо Эрээнд очсон бараанаас коронавирус илэрчээ

Published

on

By

(ГЛОБАЛ ТАЙМС) — Монгол улсаас худалдан авч Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрээн хотод ирсэн бараанаас коронавирус илэрсэн талаар тус мужийн эрүүл мэндийн албаныхан мэдэгджээ.

Таван иргэн Эрээн хотын тахлаас сэргийлэх удирдах газарт хандан Монгол улсаас худаладн авсан бараа хэмээн мэдүүлсэн байна. Уг бараануудыг шинжилгээнд оруулахад хариу нь эерэг гарчээ.

Хотын эрүүл мэндийн албанаас иргэддээ хандан өндөр эрсдэлтэй улсаас бараа худалдан авахгүй байхыг уриалж энэ нь гаднаас коронавирус импортлон оруулж ирэх эрсдэлтэй байгааг анхааруулсан байна.

Мөн уг анхааруулгад дурьдсанаар 9 сарын 15-аас хойш эрсдэл өндөртэй улсуудаас бараа бүтээгдэхүүн худалдан авсан иргэдийг бараагаа яаралтай албаны хүмүүст хүлээлгэн өгч шалгуулах ёстойг дурьджээ.

Дотоодод шинээр үүсээд байгаа халдварууд нь одоогоор 163- хүрээд байгаа ба 14 нь Эрээн хотод, 144 нь Хятад-Монголын хилийн хот болох Эжин хошуунд бүртгэгдээд байгаа ба энэ нь сүүлд гараад буй халдваруудын эх үүсвэр байх магадлалтай хэмээн мэргэжилтнүүд үзээд байна.

Хятадын эх газарт шинээр 87 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хагас сарын хугацаанд нийтдээ 700 гаруй халдварын тохиолдол бүртгэгдлээ. Батлагдсан тохиолдлуудын хувьд 497 нь Өвөр Монгол болон Гансу мужид гарсан голомттой шууд ба шууд бусаар холбоотой нь тогтоогдоод байна.

Эх сурвалж: ГЛОБАЛ ТАЙМС

Continue Reading

Гадаад мэдээ

Squid Game-ээс санаа авсан койн луйвар болох нь батлагдлаа

Published

on

By

(CNN) — Нетфликсийн “Наймаалжин Тоглоом” буюу Squid Game-ийн нэрээр нэрлэсэн дижитал валютыг үүсгэн байгуулагчид бүх койноо зарж алга болсон учраас үнэ нь $0 болжээ. Ойролцоогоор 2,1 сая ам.долларыг хөрөнгө оруулагчаас хулгайлсан болж таарав.

SQUID хэмээх нэртэй энэ криптовалют нь $2,861 доллар хүртэл өссөн бөгөөд улмаар ямар ч үнэ цэнэгүй буюу $0 болсон талаар CoinMarketCap дээр дурьдсан байна. Энэ луйврыг “rug pull” хэмээн нэрлэж байна. Тэр нь юу вэ гэхээр криптогийн үүсгэн байгуулагчид нь өөрсдийн эзэмшлийн койноо бэлэн мөнгөөр солиод гараад явсан учир ханшийг нь маш түргэн хугацаанд унагаасан гэсэн үг юм.

Уг үйлдлээс өмнө энэ криптогийн зах зээлийн үнэлгээ нь 2 сая гаруй доллар байсан талаар CoinMarketCap дээр дурьдсан байв. SQUID-ийг Өмнөд Солонгосын алдарт гарсан киноноос сэдэвлэсэн онлайн компьютер тоглоомонд ашиглаж болох токен хэмээн танилцуулагдсан байсан юм.

Gizmodo-гийн зүгээс уг крипто нь луйвар байх хэд хэдэн шинжийг агуулж буй талаар анхааруулсан байдаг. Тэдгээрийн нэг жишээ нь тус койны вэбсайт (одоо байхгүй болсон) нь үг үсгийн алдаа ихтэй байгааг хэлсэн байжээ. Мөн өөр нэгэн улаан дохио бол хөрөнгө оруулагчид SQUID-ийг зөвхөн худалдаж авах боломжтой ба борлуулах боломжгүй гэсэн байлаа.

CoinMarketCap-ийн зүгээс ч гэсэн хөрөнгө оруулагчдад хандан SQUID магадгүй луйвар байж мэдэх талаар анхааруулсан байдаг ба уг криптог худалдан авбал “маш болгоомжтой хандах”-ыг анхааруулсан бичиг үзүүлж байлаа.

“Squid Game” цуврал нь Нетфликсийн шилдэг цуврал болоод байгаа билээ. Компаний зүгээс киног нь 9 сараас хойш 111 сая хэрэглэгч үзсэн гэдгийг хэлээд энэ нь Нетфликсийн түүхэн дэх хамгийн их үзэлттэй цуврал болсон гэдгийг баталжээ. Нетфликсийн зүгээс CNN Business-т хандан хэлэхдээ тус криптовалюттай огт хамааралгүй гээд өөр мэдээлэл өгөөгүй байна.

CNN-ийн зүгээс SQUID-ийн төслийн танилцуулгад байсан хаягаар холбоо барих гэсэн боловч хариу ирсэнгүй.

Эх сурвалж: CNN

Continue Reading

Гадаад мэдээ

Халимагуудын эмгэнэлт тавилан

Published

on

By

Оросын эзэнт улсад 1917 онд В.И.Ленин Октябрийн хувьсгалыг удирдан засгийн эрхэнд гарахад түүнийг нэгэн халимаг генерал эсэргүүцэн босов. Энэ бол Оросын түр засгийн газрын Батлан хамгаалахын сайд асан генерал Л.Г.Корнилов буюу халимаг нэр нь Лавгаа /Лхагва/ Гилжирович Дэлдэнов гэгч эр байлаа.

Дэлдэн овогтой Гилжирийн Лавгаа гэгч генерал оросын цагаан армийг үүсгэн байгуулж, улаан оросын эсрэг тэмцлийг удирдсан бөгөөд түүний удирдлага дороос Деникин, Колчак, Врангель зэрэг хожмын цагаантны жанжнууд тодрон гарчээ.Л.Г.Корнилов буюу Л.Г.Дэлдэнов гэгч энэ халимаг генералыг дэмжсэн үй олон халимагууд 1918 онд Европ руу амь дүйж зугатан гарцгаасан юм.

Энэ явдлаас үүдэн 1918 оноос 1958 оны хооронд 40 гаруй жилийн хугацаанд халимагууд оросуудад ад үзэгдэн үндэс угсаагаараа доромжлогдон олон мянгаараа хядуулах болсон юм.Гэхдээ хаант Оросын үеэс ч халимагуудад харгис бодлого ил далдаар явуулж иржээ.1913 онд Оросын эзэн хаан II Николай хэлэхдээ:-Монголчууд Орос орны судас болсон Ижил мөрний хөвөөг эзэгнэн амьдарч байна. Ижил мөрний татаруудаас болгоомжлох нь зүйтэй боловч тэднээс илүү их гамшиг тарьж, аюул учруулж мэдэх нь жинхэнэ монголчууд байгаа билээ.

Энэ бол халимагууд. Тиймээс тэднийг олон болгож болохгүй. Эрчүүдийг нь энд тэндхийн дайнд явуулж, хүн ардынх нь тоо хэмжээг тогтмол цөөрүүлж байх хэрэгтэй гэж байжээ.1923 оны 4 дүгээр сарын 23-нд болсон Оросын коммунист намын их хурлын салбар хуралдаанд И.В.Сталин:-Украйнд явуулж байсан бидний алдаатай бодлогоос дутахгүй харин ч илүү их алдаа, хохиролтой байж мэдэх бодлого бол Төвдтэй шашин соёлын холбоотой бөгөөд харин Монголтой бүр үндэс угсааны холбоотой болох халимагуудад тайван хандаж байгаа явдал юм.

Тэд мөн л монголчууд учраас санаа амар тайван байж болохгүй хэмээн ил тодоор шууд онцлон хэлж байжээ. Энэ үед Зөвлөлт Орос улсад 186 мянган халимаг оршин сууж байсан бол Европ руу халимагийн 37 мянган сэхээтэн, лам нар, цэргийн голдуу хүмүүс цагаантнуудын хамт дүрвэн гарчээ.Тэгвэл тэр үед уугуул эх орондоо амьдарч байсан монголчууд 600 мянга орчим байсан бол мэдэгдэж байгаа тоон үзүүлэлтээр халимагууд 223 мянган хүн амтай байсан бөгөөд хэрвээ Орос оронд өрнөсөн иргэний дайн, Октябрийн хувьсгал, дэлхийн I дайнд олноор амь үрэгдсэн хүмүүсийнх нь тоог нэмбэл халимагуудын тоо бараг 250 мянга гаруй байжээ.

Энэ бол тухайн үеийн Монгол улсын хүн амын бараг 40 хувьтай тэнцэх тоон үзүүлэлт болой. Төдөлгүй 1927 оны 3 дугаар сард Бүх Оросын ажилчны Анхдугаар зөвлөлгөөний шийдвэрээр Алс Дорнод, Сибирь, Хойд туйл, Карелийн хойг руу 20 мянган халимагуудыг хүчээр нүүлгэн цөлжээ.Цөлөгдсөн хүмүүс гол төлөв Чингис хааны алтан ургийнхан, тэрчлэн лам нар, чинээлэг ардууд байлаа. Монгол Улсад 1932 онд лам нарын эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөөс 2 жилийн өмнө 1930 онд Халимагт лам нарын бослого гарчээ.

1930 онд Батмижид, Раашдондог тэргүүтэй халимаг лам нараар удирдуулсан Нарангэрэл хэмээх нууц бүлгэм үүсч Оросын эрхшээлээс гарч тусгаар тогтносон Баруун Монгол хэмээх улс байгуулахаар шийдсэн байна.Тэд 1930 оны 3 дугаар сарын 22-нд үйл ажиллагаагаа ил тод болгон Тусгаар тогтносон Бүгд Найрамдах Ойрад-Халимаг улс байгуулснаа тунхаглан зарлаад тус улс нь дэлхийн бүх монголчуудын дотроос хамгийн баруун зүг Европ тивд багтдаг учир шинэ байгуулагдсан улсын нэрийг Баруун Монгол хэмээн нэрлэх талаар ард түмний дунд санал асуулга явуулсан ажээ.

Халимагууд тусгаар улс болохоор тунхаглан зарласныг сонссон Зөвлөлтийн удирдагчид цэргийн хүч яаралтай илгээв. Сталинград, Астрахань, Ростовоос Зөвлөлтийн 7 мянган цэргийг Халимаг руу илгээж, тусгаар тогтнох хүсэлтэй халимагуудыг буудан хороож байв.1930 оны хавраас эхэлсэн тэр үйл явдал намар хүртэл өрнөсний дотор Халимагийн Бага Дөрвөдийн аймагт 200 орчим хүнтэй халимагийн багахан хүч Зөвлөлтийн 1700 гаруй цэргийн хүчийг бут цохижээ.

Гол төлөв лам, сэхээтнүүд зонхилж байсан Халимагийн тэрхүү багахан хүчийг устгахаар оросууд 4 мянган хүнтэй моторжуулсан цэргийн анги нэгтгэлийг илгээж 2 долоо хоног бүслэн байлдсаны эцэст устгасан байна.Халимагуудыг үндэсний үзэлтнүүд, нармай монголыг байгуулахыг санаархагчид, Зөвлөлт засгийг эсэргүүцэгчид, ардын дайснууд хэмээх олон янзын шалтгаанаар яллан хэлмэгдүүлэн хороож эхэлжээ.

1931 онд Халимагийн Чойрын гүн ухааны дацанг галдан шатааж тэнд номын үйл хэрэг эрхэлж байсан Бүх халимагийн бурхны шашны тэргүүн Лувсаншарав хамба, Тэвхэн лам, Огжаан гарма нарыг шууд буудан хороосон байна.Мөн тэр жилдээ “Нарны суварга” хэмээх нэртэй лам нарын хувьсгалын эсэргүү байгууллагыг илчлэв хэмээх нэрийн дор үй олон лам нарыг хилсээр баривчилж ихэнхийг нь цааш харуулжээ.1939 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Автономит Халимаг улсад 220689 халимаг хүн аж төрж байсан бөгөөд тэдний 45,6 хувь нь хөдөлмөрийн насны хүмүүс байжээ.

Тэднийг Халимагийн өргөн талд Зөвлөлтийн Улаан коммунизмийн наран дор аж төрж байгаа хэмээн тэр үеийн түүхэнд бичсэн байна.Тийнхүү халимагууд Зөвлөлтийн наран дор амьдарч байтал 1941 оны 6 дугаар сарын 22-нд Герман улс ЗХУ-д дайран довтлов. Ердөө 2 cap ч болоогүй байхад буюу 1941 оны 8 дугаар сарын 10 гэхэд 22 мянган халимаг эрчүүдийг цэрэгт дайчлан галын шугам руу илгээсэн ажээ.Германы армийн генерал бөгөөд фельдмаршал Паулюсын цэргүүд 1942 оны зун амжилттай давшсаар Харьков, Крымийг эзлэн аваад удаагүй байтал тэдэн дээр Зөвлөлтийн талаас морьт дивизийнхэн очиж нэгдэв.

Энэ бол хожмоо 110 дугаар тусгай дивиз буюу халимагийн морьт цэргүүд байлаа. Германчуудад очиж нэгдсэн тэдгээр халимаг эрчүүд Оросын дарлалаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн өөрсдийнхөө хас тэмдэг бүхий хөх тугаа үзүүлсэн ажээ.Ингээд зогсохгүй Халимагийн нутаг дэвсгэрийг оросуудаас яаралтай чөлөөлөх, тэнд амьдарч буй халимагийн ард түмнийг алж хөнөөхгүй, айлгаж зовоохгүй байх, бас тэдэнд маш яаралтай хүнсний тусламж үзүүлэх шаардлагатай байгаа зэрэг олон асуудлаар германчуудтай харилцан ярилцаж тохиролцоонд хүрсэн байна.

Төдөлгүй хэд хоногийн дараа 1941 оны 8 сарын 12-нд герман, халимагийн хамтарсан хүч Халимагийн нийслэл Элстэй хотыг эзлэн авч чаджээ. Халимагийн нийслэл Элстэйг халимаг цэргийн хамтаар эзлэн авсны дараагаар тусгай ажиллагаа явуулсан байна.Энэ ажиллагааг Германы СС-ын Лео Фон Дер Рекк болон гаупштурмфюрер Роль Маурер нартай Долгион Шонхоров, Цэрэн Хожгоров зэрэг халимаг эрчүүд гардан явуулжээ.

Дээрх ажиллагаа нь шинээр Халимагийн Түр Засгийн газрыг эмхлэн байгуулах, халимагийн ард түмнийг хэлмэгдүүлэн зовоож байсан Оросын коммунистууд болон еврей нарыг олж устгахад чиглэгдсэн бөгөөд Элстэй хотод нийт 800 гаруй орос коммунистуудыг нэг өдрийн дотор баривчлан устгажээ.Хамтралд мал хөрөнгөө хураалгасан халимаг малчдад мал олгох, хот суурингуудад сүм дуган ба халимаг хэл дээрх сургуулиуд нээх, мөн аж ахуйг сэргээн босгох ажил энэ үед амжилттай хэрэгжив. Түүчлэн германчуудад туслах морин цэргийн зуутууд байгуулагдаж түүнд халимаг эрчүүд сайн дураар олноор орох болжээ.

Тус бүр нь 150 хүний бүрэлдэхүүнтэй байх журамтай байсан эдгээр зуутуудад халимаг эрчүүд тийнхүү олноор элсэн орох болсноос үүдэж зарим нь бүр 500 хүний бүрэлдэхүүнтэй болон өргөжиж байв. Иймэрхүү 25 зуут байгуулагдаж сүүлдээ халимагийн сайн дурын морин цэргийн корпус болон өргөжсөн гэдэг.Халимагийн сайн дурын морин цэргийн корпус байгуулагдсанаар Германы армид Умард Кавказ, Өмнөд Оросын нутаг дэвсгэрийг богино хугацаанд эзлэн авах, тэрчлэн Сталинградад тулж очиход маш дөхөм болсон байна.

Тийнхүү халимагийн ард түмэн Оросын коммунизмын наран дор тарчлахаа байж харин Германы III Рейхын дор амьдран жаргана гэж төсөөлж байсан ч энэ нь санаснаар болсонгүй.1943 онд Зөвлөлтийн цэргүүд германы 6 дугаар армийг Сталинградад бүслэн устгаж цэргийн ихэнхийг үй олноор нь олзлон авсны дараагаас фронтын байдал өөрчлөгдөв. Германчууд бут цохигдон өрнө зүг буруулан ухарснаар оросууд Халимагийн нутагт орж ирээд л хэлмэгдүүлэл, яргаллыг хэмжээ хязгааргүй үйлдэх болов.

1943 оны 8 дугаар сарын 21-нд Германаас чөлөөлөгдсөн халимагийн асуудал гэсэн сэдвээр Зөвлөлтийн эрх баригчид маш нууц төлөвлөгөөг хэлэлцэж зөвлөлдсөн бөгөөд 1943 оны 12 дугаар сарын 27-нд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн тусгай тогтоолыг батлан гаргажээ.Уг тогтоолд зааснаар Автономит Халимаг улсыг татан буулгаж, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос улсын бүрэлдэхүүнд багтах Астрахань мужид нэгтгэх, түүнчлэн тухайн нутаг дэвсгэрт аж төрж байгаа бүх халимаг хүмүүсийг хөгшин залуу, хүүхэд эмэгтэйчүүд гэлтгүй бүгдийг нь орон гэрээс нь баривчлан хүчээр гаргах, Сибирь, Хойд туйлын хүйтэн нутагт цөлөх, хүнд хөдөлмөрт албадан ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Энэхүү тогтоол ёсоор Зөвлөлтийн Аюулаас Хамгаалахын хошууч генерал Маккеевын удирдлаган дор Зөвлөлтийн дотоодын цэргийн залхаан цээрлүүлэх анги нэгтгэлүүдийг Халимаг руу илгээв.1943 оны 12 дугаар сарын 28-нд үүрээр хот суурин хийгээд хөдөө нутгийн малчин өрх айл бүрийн гадна сайтар зэвсэглэсэн орос офицер, цэргүүд хэдийнээ ирж зогсоод үүд хаалгыг нь нүдэн сандаргаж байлаа.

Ингээд бидний монголчуудын нэгэн хэсэг халимаг ахан дүүсийг улаан оросууд үй олноор хядаж үлдсэнийг нь харийн хүйтэн нутагт хүчээр цөлж эхэлжээ. Халимагуудыг мал ачдаг галт тэрэгний цуваанд хүчээр чихэж өлсгөлөн, хүйтэн, агааргүйдэлд оруулан хөнөөж эхэлсэн юм.

/Эх сурвалж: “Соёмбо” сонин/

Continue Reading

Trending