Connect with us

Дотоод мэдээ

“Баян” Баясаа хөгшин оюутан болжээ

Published

on

“Баян” Баясаа ийнхүү өгүүлжээ.

“Оюутан боллоо… Сурахад хэзээ ч оройтдоггүй. СУИС төгссөнөөс хойш 22 жилийн дараа Эхнэртэйгээ хамт 97 жилийн түүхтэй Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн Эрх Зүйн ангид элсэн орлоо. Хөгжлийн бэрхшээлтэй “Тусгай Хэрэгцээт” иргэдийг сурах бололцоогоор хангахад хүлээсэн үүргээ биелүүлж, бусад их сургуулийнхаа түүчээ болж байгаа Сургуулийнхаа захиргаа, багш нар, хамт олон, оюутнууддаа баярлалаа. Нээрээ манай ангид цуг нэг ширээнд сууж оюутан болох найз нөхдүүд байвал элсэлтээ авч байгаа шүү! Цугтаа сурцгаая. ХҮИС ” гэжээ.

Ж.Баясгалан өмнө нь юу ярьж байсан бэ?

“Би маш их завгүй ажилладаг. Аавынхаа хийж бүтээснийг үргэлжлүүлэх гэж бизнесийн салбарт 20 гаруй жил зүтгэж байна. Үүнийхээ хажуугаар би спортоо ерөөсөө орхиогүй. Миний хань бол үргэлж намайг дэмждэг байсан. Миний сонирхолыг дандаа хөтөлдөг байсан. Би сонирхолоороо сүүлд бодибюлдингийн тэмцээнд хүртэл орж байсан.

Өөрийгөө ялан дийлэхийн тулд энэ бүхнийг хийдэг байсан. Миний сонирходог спортын төрлүүд бүгдээрээ экстрим байдаг. Хамгийн экстрим спортын төрлийн нэг бол мото спортын нэг төрлөөр би хичээллэж байсан. Орсон тэмцээндээ амжилт гаргаад ирэхээр хүн ямар ч юм тохиолдохгүй юм шиг санадаг. Үргэлж урагшаа тэмүүлж байдаг.

Тэгээд тэр үед энэ гайт өдөр ирнэ гэж би ер таамаглаагүй. 2017 оны 5 сарын 13-ний өдөр гараанаас би яг л галзуу барс шиг давхиж гарсан. Урдаа яваа тамирчнаа гүйцэхийн тулд бүр улайраад тэгээд гэнэтхэн ганцхан хормын дотор бүх юм орвонгоороо эргэж миний амьдралд маш том зүйл тохиолдсон.

Би маш их хүнд гэмтэлтэйгээр гэмтлийн эмнэлэгт очсон. 48 цагийн турш би өөрийгөө ямар гэмтэлтэйг мэдээгүй. Харин над дээр орж ирж байгаа аав ээж найз нөхөд тэр хүмүүсийн харцнаас би надтай салах ёс гүйцэтгэж байгаа юм шиг тийм харцыг олж харж байсан. Намайг сүүлийн удаа харж байгаа юм шиг, миний дүрийг сэтгэлдээ удаан тогтоох гэж байгаа юм шиг бүгдээрээ миний нүд рүү маш удаан ширтэж байсан.

Тэр үед үхэл их ойрхон болж байгаа юм шиг санагдсан. Гэхдээ би бууж өгөхийг хүсээгүй. Би үргэлж тэмцсэн. Харин ганцхан хүн орж ирээд надад итгэлийн гал бадраасан юм. Сайхан үгийг хэлсэн. Тэр хүн бол миний насны хань маань байсан. Миний хань орж ирээд надад хэлсэн. Хайраа чи надтай хамт гэрлэхдээ надтай хамт гайхамшиг бүтээнээ гэж надад амласан шүү дээ.

Одоо тэрийгээ бүтээгээч, хоёулаа бүхнийг давж гарая гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлгийн сэхээнд хэвтэж байхдаа би хажууд байгаа хүмүүсээс үхэл амьдрал хоёр ямар ойрхон яаж цуг оршдог юм бэ гэдгийг олж харж байсан. Ингээд энэ эрсдлийг даахгүй ч байж магадгүй гэсэн эрсдлийг үүрээд Солонгос улсын Сөүлийн их сургуулийн эмнэлэг рүү очсон.

Тэнд очоод бүх юм эдгэчих юм шиг болчих юм шиг санаж байсан. Тэгсэн чинь манай эхнэрт “За энэ маш хүнд хагалгаа. Энэ хагалгааг хийсэн ч амьд үлдэх магадлал маш бага шүү, ер нь хэдхэн хоногийн настай” гэж хэлсэн байсан. Тэр үед миний зөвхөн нүд л хөдөлж байсан. Тэгээд хагалгаандаа ороод гараад ирсэн. Хагалгаанаасаа гарч ирээд би шууд дасгал хөдөлгөөнөө хийж эхэлсэн.

Би амьдарын тулд тэмцэж эхэлсэн. Тэр үед миний нүд л хөдөлдөг, гараа хөдөлгөх эсвэл босох зэрэг ямар ч боломж байгаагүй. Тэгээд бусдаар дэмжүүлээд цээжээ өндийлгөдөг байсан. Цээжээ өндийлгөөд л толгойгоо дэрнээс өндийлгөөд л би ухаан алдчихдаг байсан. Ухаан орохдоо би дандаа баярлаж баяр хөөртэйгөөр сэрдэг байсан. Би хэр их өндийсөн бэ гээд асуухаар дандаа надад худлаа хэлдэг байсан.

Өдий болтлоо би босох оролдлого хийж амьдралын төлөө зүтгэж байхдаа клиник үхлээр 3 удаа өөд болж, ухаан алдсанаа тоолох юм бол хэдэн зуу болсныг ч би мэдэхгүй. Тэгээд хагалгаанаас хойш 60 хоногийн дараа Монгол руугаа буцахаар шийдсэн. Тэгээд буцахын өмнө нь үнэнтэйгээ нүүр тулсан. Энэ бол хамгийн хүнд өдөр байсан. Тэр бол эмч нарын зөвлөгөөний хурал. Намайг анх тэр эмнэлэгт хүлээж авсан, хагалгааг хийсэн, сахиж байсан, эмч сувилагч гээд 10 гаруй хүн өөдөөс нь эхнэр, аав бид гурав сууж байсан.

Тэгээд хэлсэн нь бол за өвчтөн Баясгалан хүзүүний C4, c5, c6 түвшинд нугасны 90 хувь нь гэмтсэн. Тасарсан ч байж болно. Та хэзээ ч алхахгүй бас босохгүй, тэргэн дээр суух магадлал ч маш бага, насан туршдаа хэвтэж амьдралыг өнгөрөөнө гэхдээ ийм өвчтэй хүмүүс урт насалдаггүй гэж хэлж байсан. Гэхдээ амьд байх сайхан шүү гэдэг үгийг анх удаа сонссон.

Тэр үед надад бууж өгөхийг хүсээгүй учраас итгэл өгөх жаахан ч гэсэн дэм хэрэгтэй байсан. Тэгээд би эмчээс асуусан л даа. Эмчээ би босч чадахгүй ч над шиг гэмтсэн, таны эмчилж байсан хүмүүсээс боссон хүн байгаа биз дээ гэхэд эмч уучлаарай байхгүй гэсэн. Тэгвэл дэлхий дээр тийм юм байгаа байлгүй дээ гайхамшиг үргэлж л байдаг шүү дээ гэхэд уучлаарай ийм түвшний гэмтлээс боссон тохиолдол байхгүй ээ гэж хэлсэн.

Энэ үед надад дэлхий ерөөсөө бодогдоогүй. Надад хань аав ээж үр хүүхэд найз нөхөд хамт олон миний сонгосон мэргэжил л байсан. Би тэр эмчид хэлсэн. Намайг Баясгалан гэдэг би Монгол хүн. Би заавал хөл дээрээ босно. Би хөл дээрээ босоод хүүхдээ дагуулаад ирнэ. Тэр үед та дэлхий дээр эмчилсэн анхных нь хүн болоорой гэж хэлсэн.

Ингээд л босох хүсэлдээ хөтлөгдөөд шууд Монголд ирээд эмнэлэгт хэвтсэн. Бүтэн 7 сар эмнэлэгт хэвтээд өнөөдрийг хүртэл би 864 хоногийн туршид өглөөнөөс эхлээд орой болтол зөвхөн босохын төлөө тэмцэж байгаа. Бүх дасгал хөдөлгөөнөө хийж байгаа, эмч сувилагч жолооч энэ багаа би мөрөөдлийн баг гэж нэрлэсэн. Энэ үед надаас нэг ч найз нөхөд маань холдож одоогүй.

Миний гар, миний хөл, миний тэмцэл маань болж байж байсан. Тэсэхгүйеэ бэрх өвдөлтийг давахад надад хэцүү байсан. Гэхдээ тэрнээс илүү миний гэр бүл, үр хүүхдэд маань ямар хэцүү байсан бол. Миний хүүхдүүд анх аавыгаа ямар байсныг нь анзаардаггүй л юм байна. Тиймээс анх бусдын ааваар аавыгаа жишдэг байсан. Манай хүүхдүүд аавыгаа гэмтсэнээс хойш ганц л зүйл хүсдэг байсан нь аав нь эрүүл болох.

Өдий болтол хажууд минь байсан эхнэрт маань өвдөх эрх байгаагүй ээ. Намайг өргөж босгох хүч бол хайр л байсан. Миний урагш тэмүүлэх хүч бол хайр л байсан. Би аав хүн. Би охиноо хуриманд нь хөтлөөд нөхөрт нь хүргэж өгөх ёстой аав хүн. Би хань хүн. Би азтай эр хүн. Би дэлхийн хамгийн сайхан хүүхэнтэй суусан. Энэ сайхан хүүхний нүднийх нь галыг бөхөөхгүй ээ, нүүрэнд нь үрчлээс суулгахгүй анх авсанаасаа илүү сайхан байлгах үүрэгтэй би нөхөр хүн.” хэмээн ярьж байжээ.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод мэдээ

Б.Баярсайхан гишүүн Л.Энх-Амгалан сайдыг хэлэх үггүй болгов

Published

on

By

“Чүдэнз” Амараагийн эгч, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан байнгын хорооны хурал дээр үг хэллээ.

“2021 оны 1 дүгээр сарын 21-ээс том ажлын хэсэг дэд ажлын хэсэгтэйгээ уулзсан. Жилийн хугацаанд 10 удаа уулзсан байгаа. 1 сарын 21-нд УИХ-ын гишүүд, ажлын хэсгийн гишүүд тодорхой чиглэл өгсөн байгаа.

Өмнө нь хийгдэж байсан олон улсын байгууллагууд, Мобиком, Дэлхийн Зөн байгууллагуудтайгаа уулзаж туршлагаа судлаарай, эрс тэс уур амьсгалтай говь хангайн нөхцлөө сайн судлаарай, олон улсын байгууллагууд элчин сайдын яамдуудтай уулзаарай, технологийн шийдлийг орон нутгийнхаа онцлогт зориулж хийгээрэй, Азийн хөгжлийн банкны өмнө нь боловсролын салбарт хийгдсэн бүтээн байгуулалтыг үзэж танилцаж туршлага судлаарай гээд 2021 оны 1 сарын 21-ээс 12 сар хүртэл нийтдээ бид нар 11 дэх удаагаа байнгын хорооны хурлаар орж ирж байгаа юм.

Энэ том ажлын хэсэг бол үнэхээр дэд ажлын хэсэгт сар тутамд бид хяналтаа тавьж чиглэлээ өгч шахаж явсан. Миний хэлээд байгаа нэг гол зүйл бий. Төрийн албанд хугацаа алдуулаад улсын ажлыг хойш нь татаад хариуцлага алдсан хүмүүс яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ? Боловсролын яаман дээр бүтцийн өөрчлөлт хийгдсэн.

Өмнө нь энэ ажлыг хариуцаж байсан хүнд сайд та арга хэмжээ авсан уу? Энэ ажлыг өдийг хүртэл маш их их хэлсэн. 1 сарын 21-ээс хойш бид нар 9 сар хүртэл хэдэн удаа хуралдсан байна? Тендерээ зарлаач ээ, технологио шалгаруулчихсан уу яг яаж өгөх гээд байгаан бэ, эсвэл үндэсний том компанид нь өг, аймаг аймгаар нь эсвэл том том төсөл болгоод өгчих, эсвэл урд нь хийж байсан компаниудтайгаа зөвлөж ямар аргаар энэ тендерээ зарлаж хамгийн гол нь чанартай ажлыг хийж нэг сумын, нэр цэцэрлэгийн жорлон чанартай байх ёстой гэдэг шаардлагыг тавьсан.

Харамсалтай нь дэд ажлын хэсэгт оролцож байгаа зарим хүмүүсийн энэ удааширсан байдал мэдэхгүй би санаатайгаар ажил хойшлуулсан гэж бодохгүй байна. Үнэндээ Энх-Амгалан сайдаа 10 удаа салбарын сайдаас дутахгүйгээр энэ ажилд санаа тавьж хуралдсан. Үнэндээ ажил бол хангалтгүй байгаа. Өнөөдөр бол шийдэлээ ярьж байгаа тохиолдолд би ямар нэгэн асуултыг дэд ажлых хэсгээс бол асуухгүй.

Би Энх-Амгалан сайдаас та энэ ажлыг ямар нэгэн алдаа дутагдалгүйгээр салбарын сайдын хувьд цаашдаа аваад явах боломж харагдаж байна уу? Би Барилга хот байгуулалтын сайд Мөнхбаатар сайдтай хэд хэдэн удаа уулзсан. Мөнхбаатар сайдын хувьд технологи, барилга талаас нь анхаарахад нэлээн олон удаа сүүлийн 2,3 удаа дэд ажлын хэсгийг аваад хуралдчихсан байгаа байхгүй юу.

Тэгэхээр нэгэнт байнгын хороогоор орж байгаа юм чинь салбарын сайд энэ ажлыг юу гэж харж байна? Энэ бол болдог, бүтэлгүйтэл гаргахгүйгээр бүх жорлонг орчин үеийн ус байгууламж болгох боломжтой. Тэгэхээр энэ дээр бидний сэтгэл, зарим хүмүүсийн хариуцлага алдсан асуудал байгаа. Тэгээд би салбарын сайдаас энэ асуудлыг яаж харж байгаан, нэг хоёрдугаар ээлжийн алдааг засаад 3,4 дүгээр ээлжийн ажлыг илүү оновчтойгоор тендерийг нь зарлаад 2022 он гэхэд дуусгах боломж бидэнд байна” гэлээ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан үүнд хариулт өгсөн юм.

“Энэ бол хэцүү төсөл шүү дээ. Их хэцүү төсөл байхгүй юу. Хэцүү төсөл учраас өмнө нь Монгол улсад хэрэгжүүлсэн Мобикомын төсөл, Дэлхийн Зөнгийн төсөл гээд. Би хөдөө орон нутгаас 3дахь удаагаа сонгогдож байгаа гишүүн л дээ. Хөдөө орон нутгийн жорлон цэвэрлэх байгууламжийн асуудлыг хэд хэдэн шийдлүүдлээр хийх гэж янз бүрийн төсөл хэрэгжүүлээд нэлээн их итгэл үнэмшил унтарсан гэдэг юм уу.

Тиймээс цэвэрлэх байгууламж дээр битгий алдаа дутагдал гараасай гэдэг үүднээс л би 2 сард сайдаар томилогдож очсон. Ажилтай нь танилцуулаад манай яамны дангаараа хийх ажил биш юм байна, энэ бол маш том эрсдэл байдаг. Улаанбаатар хотод хэрэгжсэн Азийн хөгжлийн банкаар хэрэгжсэн гэр хорооллын төслүүд ч гэсэн алдаа гаргачихсан төслүүд зөндөө л байгаа шд.

Тэгээд үүнийг нь засая, залруулая, Барилга хот байгуулалтын яам гээд мэргэжлийн яамыг нь оруулая, Байгал орчны яам гээд нийт гурван яамны төрийн нарийн бичгийн даргын түвшинд энэ асуудлуудаа шийдэж байж ямар ч байсан эхлээд технологийн түвшинд зөв шийдлээ гаргачих нь зүйтэй юм байна гэж сэтгэл гаргасан ухаантай юм л даа. Тэгээд ЗГ руу оруулж байж, ЗГын шийдвэрээр 3 яамны төрийн нарийн бичгийн даргын ажлын хэсэг гараад ажилласан.

Энэ дээр юун дээр алдсан бэ гэхээр манай яамны ажил хариуцаж байсан хүмүүст хариуцлага алдсан зүйл байсан уу гэвэл байсан. Тендерийг зарлахдаа өөрөө жишиг зургаар зарласан ийм том алдаа болсон. Ер нь жишиг зургаар зарлах гол үндэслэл бол бид нар цаг хожьё л гэж бодсон. Хоёрдугаарт бол орон нутагт их итгэсэн. Орон нутаг дээр байгаа барилга хот байгуулалтын нэгж, газар дээр сум бүр дээр очоод хэмжилтүүдийг нь хийгээд шаардлагатай бол хөрснийх нь судалгааг хийгээд ирүүлчихээч гэсэн чинь энэ ирсэн юм нь бүгдээрээ зөрчихсөн байхгүй юу.

Хамгийн харамсалтай нь. Тэгээд хариуцлагыг би өөрөөсөө холдуулаад байгаа юм байхгүй, Баярсайхан гишүүнээ. Хариуцлага хүлээхэд ч бэлэн байна. Нэг их сэтгэл дутаад хөндий хүйтэн сэтгэлээр хандаад байгаа зүйл ерөөсөө алга. Нэг хүүхэд ч гэсэн нэг өдөр сайхан олон улсын стандарт хангасан ариун цэврийн газартай газар амьдраасай гэж хүн бүрийн л хүсэл байгаа шд.

Тэр тусмаа УИХ-ын гишүүдийн, Засгийн газрын гишүүдийн хүсэл тэмүүлэл бүгд л ийм байгаа. Монгол улсад мөрдөгдөж байгаа энэ тендерийн хуулийг чинь бид яах юм бэ? Тендерийн хуулийг чинь тэгж л мөрдүүлэхгүй бол угаасаа энэ нөхдүүд чинь тендерийн хуулиар өөр нөхцлөөд тендер зарлавал эд нар чинь хэрэгт орно шд. Бид нар хүнийг хэрэгт төвөгт ортол нь шууд гэрээ хий гэж хэлэлтэй биш ийм л зовлон байна шд.

Өнөөдөр улсын төсөв дээр хамгийн том алдаа, сая 2022 оны төсөв дээр ч гэсэн батлагдаад гараад ирэхэд нөгөө л нэг зураг төсөлгүй, нөгөө л нэг газаргүй обьектууд тавигдчихсан явж байгаа байхгүй юу. Олон жил ярьж байгаа. Би УИХ-ын эмэгтэй гишүүдэд талархаж байна. Ямар ч байсан Эрдэнэт Үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд 100 тэрбум төгрөг олж ирнэ гэдэг бол маш их мөнгө.

Энийг хариуцлагатайгаар хэрэгжүүлэх нь бидний үүрэг гэвэл мөн. Гэлээ гэхдээ яг өнөөдөр энэ Монгол улсад мөрдөгдөж байгаа тендерийн хуулийн дагуу тендерүүдийг зохион байгуулахгүй бол ийм зовлон үүсч байна. Бид тендерүүдээ улсын төсвийг батлагдсаны дараа 12 сараас эхлээд 2 сарын 1 хүртэл тендерээ зарлаад дуусаад…” хэмээн хэлсэн юм.

Харин Б.Баярсайхан гишүүн тодруулж үг хэллээ.

“Л.Энх-Амгалан сайд та эмзэглэх хэрэггүй ээ. Би танд хариуцлага тооцоё гэж яриагүй. Бүхэл бүтэн нэг жил УИХ-ын гишүүд, ажлын хэсэг, дэд ажлын хэсэгтэй хуралдаад танай яамны төрийн нарийн бичгийн дарга солигдоод хийж байгаа ажлыг жилийнхээ бараг босгон дээр тантай байнгын хорооны хурал дээр ярьж байгаа юм.

Монгол улсад бүх жорлон бүтэлгүйтчихсэн юм биш. Таны яриад байгаа Мобиком, Дэлхийн зөнгийн амжилттай одоо ч гэсэн халуун устай явж байгаа зөндөө олон орон нутагт жорлон байгаа. Бүгд бүтэлгүйтээгүй. Үгүй. Танай Хөвсгөл аймагт л бүтэлгүйтсэн юм байгаа биз. Олон аймаг орон нутагт ажиллаж байгаа. Та анхнаасаа бүтэлгүйтэнэ гээд авах дургүй л байсан. Энэ бол Боловсролын салбарт хүүхэд хамгааллын маш том ажил.

Энийг хууль нь ийм байдаг юм гээд жил алдчихаад ийм юм яриад сууж байж болохгүй” гэлээ.

Харин салбарын сайд Л.Энх-Амгалан:

“Баярсайхан гишүүнээ, ганц хоёр гишүүний үгэнд эмзэглээд байдаг хүн биш биш. Шүүмжлэлийг хариуцлагатайгаар хүлээж авна. Алдаа дутагдлууд байгаа. Энэ ажлын ард бүгдээрээ гарая гэдэг ийм л хүсэл байгаа шд. Би та бүхний хийсэн ажлыг манай яамны дэд ажлын хэсгээс илүү их сэтгэл гаргаж хийсэн, илүү нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ирж танилцуулж байна гэж хүлээж авч байна шд.

Бие биенийхээ үгийг сонсож сурмаар байна. Ганцаараа микрофон олдсон дээр хашгираад орилоод яриад байх шаардлага ерөөсөө ч байхгүй шд. Би ч гэсэн хашгирч орилж ярьж чадна шд. Жаахан асуудалдаа бодитой хандая л гэлээ. Чи ганцаараа хашгираад байх шаардлаггүй шд. Чи хариуцаж байсан ажлаа хийхгүй яасан юм тэгвэл?” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

“Энх-Амгалан сайд намайг хашгирч байна гээд байна. Энэ хашгирахаар нөхцөл байдал байгаа юмаа. Өнөөдөр Монгол хүүхдүүд зун амардаг, өвлийн хүйтэн намрын сэрүүн, хаврын хавсарганд 70-200 метрт байрладаг нүхэн жорлонд айж сандарч тэр байтугай уух шингэнээ хүртэл хасч бие засдаг. Энэ бол хашгирахаар нөхцөл байдал.

Та сайдын хувьд гишүүдийн ажлыг хүндэтгэх хэрэгтэй. Жилд 10 удаа ажлын хэсэг хуралдаж газар дээр нь очиж ажилласан энэ гишүүдийн цаг зав, сэтгэл санаа, зориулж байгаа бүх зүйл байгаа. Би хийсэн ажлаа ингэж үнэгүйдүүлмээргүй байна. Энэ бол миний нэг жилийн хөдөлмөр. УИХ-ын гишүүдийн оролцох ажил гэж байна. Оролцож болохгүй ажил гэж байна.

Төрийн албан хаагчдын буюу дэд ажлын хэсгийн өөрсдийнх нь 100 хувь хийж гүйцэтгэх ажил дээр УИХ-ын гишүүн шууд оролцоод тендер зарлаад технологи шийдээд явж болохгүй та үүнийг мэдэж байгаа. Та өөрөө хийхгүй яасан юм гээд байна. Би танд хариуцлагатайгаар албан ёсоор хэлчихэе. Би байнгын хорооны протоколд ч гэсэн тэмдэглүүлэхийг хүсч байна.

Энэ ажлын хэсэг хангалттай ажилласан. Энд сууж байгаа гишүүд хангалттай цаг зориулсан. 1 жилд 10 удаа хуралдсан. Сар бүр хуралдсан. Бид нар яах уу? Туугаад явах уу? Энэ дэд ажлын хэсгийг хүмүүсийг туугаад явах уу? Яаж ажлыг нь хийлгэх үү? Гишүүд болгон үүн дээр цаг заваа зарцуулж ажилласан. Та үүнийг битгий үгүйсгээрэй. Би таныг Завхан аймагт урья. Та ажиллаарай. Улиастай, Тосонцэнгэл сумуудын сургуулиуд дээр Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар танай яамны төрийн нарийн бичгийн дарга байхдаа дотуур байрыг нь бүрэн янзлуулсан сайн бүтээн байгуулалт хийсэн байгаа.

Яг хотын халуун ус шиг халуун устай, дотроо жорлонтой ийм тохилог бүтээн байгуулалт бас хийж болдог юмаа. 20-оос 21 дүгээр зуунд чирч орж ирсэн хөгжлийн хоцрогдол бол модон жорлон. Модон жорлонд бие засдаг хүүхдүүд энэ асуудлыг бол үнэхээр хөөрхий өөрсдөө гомдоллодоггүй. Гэхдээ өсвөр насны охидууд, бага насны хүүхүүд хохирч байна.

Дотуур байрны асуудлаас болж ээж нь хүүхдээ авч яваад аав нь малаа хариулж үлдээд гэр бүл салж байгаа гэх мэт олон асуудлууд байж байгаа. Үүнийг дагаад маш олон хөгжлийн хоцрогдол гараад байхад та хаширлаа гэнэ. Би хашгирч байна. Бүр 2016 оноос хойш хашгирсаар байгаад ингээд МАН-ын мөрийн хөтөлбөрт үүнийг суулгаад салбарын сайд Ё.Баатарбилэг сайдын үед ЗГын хөтөлбөрт оруулаад өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ ажлыг Эрдэнэт Үйлдвэрээр хийлгэх санхүүжилтийг нь олж өгөөд шийдүүлж өгөөд энэ ажил явж байгаа юм.

Энэ бол таны ажлын хариуцлагатай холбоотой. Та нэг удаа ч гэсэн энэ ажлын хэсэг дээрээ орж үзээгүй. Нэг удаа ч гэсэн та дэд ажлын хэсгээ өөрөө хуралдуулж дуудаж уулзаагүй байгаа шүү. Үүнийг чинь мэднэ. Үнэхээр бухимдаж байна. Та салбарын сайд юм чинь тогтоолоо өөрөө гаргана шүү. Би ажил хийсэн хүний хувьд үгээ хэлэх үүрэгтэй гэж бодож байна” гэсэн юм.

Continue Reading

Дотоод мэдээ

Чингисхаан түрээсийн 1 өрөө байр хайж байна

Published

on

By

2020 оны УИХ-ын сонгуулиар Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн, 2021 оны Хэнтий аймгийн нөхөн сонгуулиар мөн нэр дэвшсэн М.Чингисхаан хэмээх залуу бидний дотны танил болсон. Маркетингийн чадвар өндөртэй гэдэг энэ залуу яагаад ийм имиж бүрдүүлдэг шалтгаан нь иргэдэд тааруулсан ч гэж хэлж байсан удаатай.

Тэр 2021 оны сонгуулиар нэр дэвшиж авсан санал нь 766 буюу нийт 6 нэр дэвигчийн 3-рт буюу МАН, АН-ын нэр дэвшигчдийн дараа орсон нь чамлахааргүй амжилт хэмээн үзэхэд хүргэсэн билээ. Үүндээ урамшсан уу гэлтэй тэр 2021 оноос хойш их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт суурьшин амьдрахаар болсоноо зарласан.

Харин тэр хэрхэн амьдрах бол гэдэгт санаа зовсон олон хүмүүс байгаа юм. Мөн тэр түрээсийн байр хайж байгаагаа зарлал болгон оруулсан аж.

Сайн байцгаана уу? 6-р сар хүртэл түрээслэх 1 өрөө дулаан байр байна уу? Боломжтой бол үнэ зураг оруулаач, шинийн 8-наас өмнө хотоос нүүх санаа байна. Гэр бүлийн хамт.

Тэрбээр нэр дэвшин өрсөлдөж байгаа зорилгынхоо талаар сэтгүүлчдийн асуултад  “Би УИХ-ын нөхөн сонгуулийг маш том боломж гэж харж байна. Хэнтий аймгийн УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт бие даан нэр дэвшинэ. Алсыг харж нэр дэвшинэ. Хүмүүс бие даагчийг дэмжээсэй. Хэнтийчүүд Андлалын хөшөөг нураасан цагаас намд итгэхээ больсон. Өнөөдөр орчин үеийн хаант засаглал хэрэгтэй байна” хэмээн хариулж байсан юм.

Continue Reading

Дотоод мэдээ

Кувэйт рүү элчингээр явах П.Сэргэлэнг зөвхөн уяач гэдгээр нь хармааргүй байна

Published

on

By

Жаргалтулгын Эрдэнэбатыг ерөнхий сайд болоход буюу түүний танхимд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн томилогдож байсан билээ. Энэ томилгоог хэвлэлээр болон цахим орчинд хүмүүс ихэд шүүмжилж байлаа. Морь уядаг гэхээс өөр тодорхой мэдээлэлгүй байсан эрхэм Хүнс хөдөө аж ахуйн салбарыг хариуцах болсон болохоор аргагүй байсан байх л даа.

Гэхдээ П.Сэргэлэнгийн хувьд өөрийгөө танилцуулахдаа Улсын Багшийн Дээд Сургуулийг багш мэргэжлээр төгсөж, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг мөн санхүүч мэргэжлээр төгссөн гэнэ. Бас АНУ, Хонгконг, Сингапур гээд улсуудад олон улсын холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр дамжаа төгссөн гэнэ лээ.

Мөн тэр сайд болж байгаа нь ашиг сонирхолын зөрчилтэй эсэх дээр тайлбар өгөхдөө “1995 онд “Ноён сүлд” компаниа байгуулсан. Үүнээс хойш мэдээлэл технологийн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа юм.

Манай групп анх худалдаа үйлчилгээ, зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 1999 оноос мэдээлэл технологийн Монголком олон улсын ярианы карт, интернэтэд суурилсан олон улсын ярианы үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлсэн. Одоо ч энэ карт маань үйлчилгээнд байгаа. Өнгөрсөн хугацаанд би телевизийн салбарт ажилласан, мөн газар тариалангийн салбарт дөрвөн жил ажиллалаа.

Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар одоог хүртэл ажиллаж байна. Олон улсын яриа эрхлэгчдийн холбооны тэргүүн, Өвөрхангай аймгийн залуучууд, оюутнуудын Алтан соёмбо нийгэмлэгийн тэргүүний алба хашдаг (Eagle.mn) гэсэн байдаг.

Түүнтэй холбогдсон бас нэгэн асуудал бол түүний цолыг Х.Баттулга ерөнхийлөгч байхдаа буюу 2018 онд хураахаар болж байсан талаар мэдээлэл юм. Тухайн үед хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудал яригдаж морин уралдааныг хориглоод байсан боловч “Дүнжингарав-2018” уралдааныг зохион байгуулсан учир Монгол улсын ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Сэргэлэнгийн алдарт уяач цолыг хураана хэмээж байлаа.

Continue Reading

Онцлох мэдээ