Connect with us

Сайхан Түүхүүд

Гал сөнөөгчид шинэ байр барьж өгчээ

Published

on

Нийслэлийн Онцгой байдлын газрын Ахлагчийн зөвлөл Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж “Мөрөөдөл биелдэг” сайн үйлсийн аян өрнүүлж, гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлд шинэ хашаа, байшин барьж өглөө.

Тодруулбал, уг төсөлд TV9 телевиз, Араг продакшн зэрэг байгууллагууд хамтран, бусад аж ахуйн нэгж, иргэд мөнгөн дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэжээ. Орон сууц барих ажилд НОБГ-ын дарга А.Дашнямын тушаалаар томилсон ажлын хэсгийн 14 алба хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр есдүгээр сарын 15-наас энэ сарын 22-н хүртэл ажилласан байна.

Сайн үйлсийн аяны хүрээнд Онцгой байдлын албаны 750 гаруй аврагч, гал сөнөөгчдөөс Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлийг сонгожээ. Ж.Пүрэвдэмбэрэл нь Онцгой байдлын албанд 15 жил ажилласан, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр гамшиг ослын 965 удаагийн дуудлагаар ажиллаж 12850 цаг үүрэг гүйцэтгэсэн.  Түүнчлэн үүрэг гүйцэтгэхдээ галын аюулаас 14 хүний амь аварч, ээлжийн бүрэлдэхүүн 2 тэрбум 214 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалж ажиллажээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр онцгой байдлын байгууллагын ангиудтай ойрхон газар албан хаагчдыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн үүрэг гүйцэтгэх нөхцлийг сайжруулах чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна” хэмээв.

Тус байшин нь 15х8 харьцаатай, дотроо угаалгын өрөө, халуун хүйтэн устай. Мөн гал түймэр, үер, газар хөдлөлт, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлж, гамшгийн эрсдлийг тооцож барьсан жишиг байшин гэдгээрээ онцлог юм.

НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням “НОБГ 2021 онд дотоод журамдаа өөрчлөлт оруулан Ахлагчийн зөвлөл байгуулсан. Бид стандарт хангасан, жишиг байшинг барьж ашиглалтад оруулж байна. Нийтдээ 110 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалттай энэ аянд НОБГ-ын бүх албан хаагч оролцсон” хэмээн онцоллоо. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Сайхан Түүхүүд

Соёлтой байцгаая. Жишээ нь: Хүний нас, цалинг битгий асуу!

Published

on

By

Орчин үеийн хүн дагах хэрэгтэй ДҮРЭМ…

  1. Хэн нэгэн рүү хоёр удаа угсарч бүү залга…

Утсаа авахгүй байгаа бол ямар нэгэн чухал ажилтай байна гэж бод…

  1. Хэн нэгэн чамайг өдөр/оройн хоолонд урьсан бол меню дээрх хамгийн үнэтэй хоолыг битгий захиал…
  2. “Гэрлээгүй л байна уу”, “Хүүхэдтэй болоогүй л байна уу”, “Яагаад машин авдаггүй юм бэ” гэх мэтийн хачин асуулт бүү асуу…

Чиний асуудал биш…

  1. Ард яваа нэгэнд хаалгаа нээлттэй үлдээ…

Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу хэн ч байлаа гэсэн…

Нийтийн дунд хүмүүст сайн хандлаа гээд чи доошоо орчихгүй…

  1. Таксины төлбөрийг найз чинь төлбөл дараагийн удаа өөрөө төлөхийг хичээ…
  2. Санаа бодлын олон өнгийг хүндэл…

Чамд 6 гэж харагдаж байхад эсрэг талын хүнд 9 гэж харагдана гэдгийг бүү март…

Хоёрдох бодол хувилбартай байхад дөхөм гэдгийг сана…

  1. Хүний яриаг бүү тасал…

Бүгдийг сонс, бүгдийг филтерд гэсэн үг байдаг…

  1. Хэн нэгэн чамд тусалсан бол “баярлалаа” гэж заавал хэлж бай…
  2. Хэн нэгнийг “явуулах”, егөөдөхөд нөгөө хүн дурамжхан байвал нэн даруй зогсоо…
  3. Нийтийн дунд магт, хол аваачиж загна…
  4. Хэн нэгний жингийн талаар хэзээ ч битгий коммент хэлж бай… “Чи гайхалтай харагдаж байна” гэхэд л болно…
  5. Хэн нэгэн утсан дээрх зургаа үзүүлвэл баруун эсвэл зүүн тийш битгий эргүүл…

Ямар ч зураг байгаа юм билээ…

  1. Найз чинь эмчид үзүүлнэ гэвэл яагаад гэж бүү асуу…

Гайгүй байгаасай гэж л хэл…

  1. Захиралтай харьцдаг шигээ цэвэрлэгчтэй харьц…

Өөрөөсөө доорх хүмүүстэй муухай харьцвал хүмүүс чамайг таалахгүй харин эсрэгээрээ, сайхан харьцвал хүндлэнэ…

  1. Хүн чамтай ярьж байхад утсаараа оролдох нь бүдүүлэг зан…
  2. Асуугаагүй байхад хэзээ ч битгий зөвлөгөө өг…
  3. Хүмүүсийн нас, цалинг битгий асуу…
  4. Хэн нэгэнтэй гудамжинд таарч ярьвал нарны шилээ авч ярь…

Энэ бол хүндлэл…

  1. Ядуусын дунд баян тарганаа гайхуулж бүү ярь…

Үргүй хүмүүсийн дунд хүүхдүүдийнхээ тухай бүү ярь…

  1. Сайхан мессеж хүлээж авсан бол баярлалаа гэж хариулж байхыг хичээ…
Continue Reading

Сайхан Түүхүүд

60 насны босгон дээрээ удам залгах үртэй болсон эрхэм

Published

on

By

Алдарт жүжигчин Цагааны Цэгмидийн хүү жүжигчин Ц.Төмөрбаатар 60 эргэм насандаа нуган үртэй болжээ. Тэрбээр залуудаа Ю.Цэдэнбал даргын дүрийг бүтээж гавьяат жүжигчин цол авч байсан билээ.

СУИС-д багшилж байхдаа оюутнуудынхаа дундаас өөрөөсөө 10 гаруй насаар дүү бүсгүйг амьдралынхаа ханиа болгосон гэдэг. Тэд найман жилийн өмнө анхны охиноо өлгийдөн авч байсан бол  залуу гэргий нь хэдхэн хоногийн өмнө нярайлж, хосууд хүүтэй болжээ. Ийнхүү МУГЖ Ц.Төмөрбаатар 60 насны босгон дээр удам залгах хүүтэй боллоо.

Монголын урлагийн түүхэнд зуун жилийн турш үгүйлэгдэж яваа Цагааны Цэгмид хэмээх энэ хүмүүн 1905 онд хуучнаар Түшээт хан аймгийн Хүдэр харуулын Сүвсүүл баруун бэлчир гэдэг газар буюу одоогийн Булган аймгийн Сайхан суманд төржээ. Ц.Цэгмид гурван нас хүртлээ Булган аймгийн Сайхан суманд байсан бөгөөд гэрийнхэн нь өртөө харуулын албанд тохоогдон Сэлэнгэ аймаг руу шилжсэнээр Сэлэнгэ аймгийн Харуул гэдэг газар өсч торнисон гэдэг.

Аав ээж нь түүнийг төрөхөд уг нь Батсүх гэж нэрийдсэн аж. Гэвч хүү долоон насандаа нэг их өвдөж. Тухайн үед эмч домч гэж байгаагүй учир аав ээж нь лам бараадаж учрыг лавлавал нэр нь хүнддэж хэмээн оношилж Цэвэгмид хэмээн нэрийдсэн гэдэг. Гэвч энэ нэр яван явсаар нэг л мэдэхэд Цэгмид болсон гэх.

Удам  дамжсан авьяаслаг  жүжигчдийн нэг Ц. Төмөрбаатар багадаа тун ч дэггүй нэгэн байжээ. Багаас шүлэг унших дуртай байсан түүнийг ахлах ангид ороход алиалагчаас эхлээд олон хошин шогийн номерт оруулах гэж багш нар байдгаараа хөөцөлдсөн ч бараагүй гэдэг.

Цэл залуухан 25 насандаа Төрийн соёрхолт хэмээх хүссэн аавын хүү аваад байдаггүй хүндтэй шагналыг зүй ёсоор гардаж, хамгийн гайхалтай нь өөрийнхөө хүсэлтээр буцааж байсан бардам монгол эр. Энэхүү шагналыг авсаныхаа дараа тэрбээр хүмүүсийн хар цагаан хэл аманд орж маш хэцүү байсан гэдэг. Хувь хүний хувьд. Ингээд л төрийн соёрхолтоо буцаасан.

Тэрбээр нэг хэсэг сархад зооглодог байжээ. Тэгээд сархад хүний амьдралд ямар их гай болдгийг мэдмэгцээ өөрийн ухамсраараа биеэ татаж авсан гэдэг.  Одоо тэрээр айраг ч уудаггүй. Сархадны талаар түүний хэлсэн цөөн хэдэн үгс: Хүн жигших тусам улам жигшдэг юм байна лээ. Тухайн үедээ жаргалыг амсдаг л байх. Тэр нь гарсны дараа ямар зовлон болох вэ. Уусан тохиолдолд юу ч хийхийг бүү мэд. Би эцэг эхийн хайр энэрлийг мэддэг учраас ухаараад гарсан.

Хүнд өвчтэй эхнэрээ асран сувилж, гэр орноо түшигтэй сайн ханийн ёсоор авч яваа гүндүүгүй нэгэн эрийн амьдралаар хүнийг хайрлах сэтгэлийн хүч ямар гайхамшигтай болохыг харуулсан бүтээл. Үзэгч олны сэтгэлийн утсыг хөндсөн энэхүү кинонд МУГЖ И.Одончимэгийн хамт гол дүрд тоглосон.

-Таны багад шинэ жил ямар болдог байсан бэ?

-Надад жил бүрийн шинэ жил, наадам сайхан болж үлдсэн. Бага байхад алим, жүрж ховор байсан. Арванхоёрдугаар сар гарангуут “Шинэ жил болох нь эдгээр жимсийг идэх нь” гэж бодохоор бараг нойр хүрдэггүй байлаа. Гацуур модоо чимэглэх гэж их л догдолдог байж билээ. Тэр үед одоогийнх шиг хиймэл гацуур байгаагүй тул ойн хамгаалагчаас зөвшөөрөл авч уулнаас ориг гацуур чаргаар авч ирж, гэрийнхээ хойморт зална. Гялгар, гоёмсог чимэглэл байдаггүй байсан болохоор өнгийн цаасаар элдэв янзын амьтны дүрс хайчилж өлгөдөг байсан. Мөчир дээр нь хөвөн наана. Цас тогтсон мэт харагдуулах гэж тэр л дээ.

-Өвлийн өвгөнөөс бэлэг их авдаг байв уу?

-Айлд өвлийн өвгөн нэг их ирдэггүй байсан. Харин цэцэрлэг, сургуульд жил бүр ирнэ. Тэр болгонд л бэлэг авна шүү дээ.

-Өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэг л байсан биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. “Энэ өвгөн хаанаас, юугаар ирдэг юм бол” гэж их бодно. Цэцэрлэгт байхад багш биднийг нэг ангид оруулаад “Өвлийн өвгөн аав ирэх гэж байна. Томоотой суугаарай. Үймүүлдэг хүүхдэд бэлэг өгдөггүй юм шүү” гэхээр нь томоотой нь аргагүй сууна. Нэрсийн дарааллаар дуудаад бэлэг өгөхөөр нь нэрээ сонсохгүй өнгөрөөчих вий гэж бодоод аль болох чих тавина. Ингэж, ингэж бэлгээ авсныхаа дараа нимгэн трико өмссөн цасан охидыг нь хараад “Даардаггүй юм байх даа. Цасан охид юм чинь арга ч үгүй байлгүй дээ. Харин чаргаар ирдэг гэсэн. Морь, бугын алийг нь хөлөглөж ирдэг юм бол” гээд л бодно шүү дээ.

-Шинэ жилийн үеэр хөгжилтэй зүйл олон тохиолддог. Та өөрт тохиолдсоноо сонирхуулаач?

-Цэцэрлэгт байхад аав минь нэг удаа ангийн шинэ жилд оролцохдоо хатуулгатай цаасаар баатрын хувцас хийж өгч, бэлэг болгож билээ. Тэр жилийнх бол надад сүүлийн хэдэн жил тохиогоогүй сайхан шинэ жил байсан. Тэр оны шинэ жилийн баяр өнгөрөхөөр хувцсаа ангийнхаа толины ард хадгалж байгаад дараа жилийн шинэ жилээр өмсөх гэтэл багтдаггүй. Миний уурлах, уйлах гэж жигтэйхэн. Гэртээ уруу царайлсан амьтан иртэл аав “Миний хүү яагаад уурлачихав” гэв.

Учраа хэлтэл “Үүнд уурлах юу байх вэ. Аавдаа зүгээр л хэлчихгүй. Дахиад хийгээд өгье” гээд шөнөжин сууж байгаад өмнөхөөсөө гоёор сэлэмтэйг хийж өгсөн. Гэвч миний сэтгэлд өмнөх нь илүү үлдсэн болохоор нэг их баярлаагүй. Хүүхүүд ч “Би өмсч үзье” гэхээр нь “Үгүй, би бол Цогт тайжийн хүүхэд. Ганцаараа л ийм сэлэм, хувцастай байна” гэж онгирно. Ангийн хүүхэд “Баатар хүн сахалтай байдаг. Чамд алга” гэхээр нь балын харандаа цаасан дээр үрж байгаад хурууныхаа үзүүрээр арчиж, сахал хийнэ. Миний нас ахиж яваа ч шинэ жил болох бүрт тэр шинэ жилийг боддог юм.

-Баатрын хувцас өмсөж байсан тэр үе таныг урлагт хөтөлсөн байж болох уу?

-Магадгүй. Аавыгаа дагаж олон жүжигчинтэй уулзахын зэрэгцээ тэднийг тайзны ард хувцсаа сольж, өмсч байгааг харах их сонирхолтой байсан. Дунд сургуульд урлагийн үзлэгээр шүлэг их уншина. Харин ахлах ангид ороход багш алиалагчаас эхлээд олон номерт оруулах гэхэд нь зугтдаг болсон. Хүнд зөн совин гэж байдаг. Угаасаа л драмын жүжигчин болох учиртай болоод л хошин шогийн номероос зайлсхийгээд байж л дээ.

-Таныг их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг юм билээ?

-Тийм ээ. Өөрөө тийм хүүхэд байсан болоод ч тэр үү ийш, тийш үсчсэн, сахилгагүй хүүхдэд хайртай. Ийм хүүхэд том болоод амьдрал үзэхээрээ гүйлгээ ухаанаараа ном уншсан, ноомой хүүхдээс илүү ихийг тооцоолсон байдаг юм. Жишээ нь, хүн сууж байхад ширээнийх нь доогуур мөлхөж ороод гутлых нь үдээсийг сандлын хөлтэй уячихдаг байсан. Мөн эмэгтэй хүүхдийн үсийг сандлынх нь түшлэгтэй холбочихно.

Цас орохоор ангийнхаа хүүхдүүдийн хүзүү, энгэр рүү хийнэ. Одоо аль нэг жүжигт тоглож байхад тийм үйлдэл гарга гэвэл найруулагчаасаа асуулгүй тодоор гаргачихаж чадна. Би тэдгээр үйлдлийг багаасаа цуглуулж, их урлагт эргэлт буцалтгүй орсон.

-Та ахлах ангид ороод янз бүрийн урлагийн үзлэгт тоглохоо больсон юм уу?

-Би дургүйдээ болиогүй. Хамгийн гол нь их ичдэг болсон юм. Тэр байдал оюутан болоод ч салаагүй. Харин багш, найз, жүжигчдийн тусламжтайгаар бүрэг зангаа орхисон.

-Аавтайгаа уран бүтээлийн талаар ярилцдаг байв уу?

-Намайг долоон настай байхад аав маань өөд болсон болсон учир уран бүтээлийн талаар ярилцаж чадаагүй ээ. Бид хоёр түрдэг дугуйны талаар ярьж байсан нь харин санаанаас гардаггүй юм. Тэр үед хүүхдүүд төмөр утас тахийлгаж байгаад дугуй түрж тоглодог байлаа. Би тэгж тоглох гэсэн чинь түрдэг төмөр байдаггүй.

Аав “Ховилтой модоор түр” гэв. Би тэр хүүхдүүд шиг төмрөөр түрэх гэж дургүйцэхэд “Хүн хийе гэсэн зүйлээ өөр өнцгөөс ч гэсэн чадъя гэвэл болдог юм” гэж билээ. Үүгээрээ намайг ухаажуулж байж.

-Таны аав “Энэ шар л урлагийн хүн болж магадгүй” гэж ээжид тань хэлж байсан гэдэг. Багаасаа танигдаад байж ээ …

-Тийм. Өөрийнх нь зөн совинд би жүжигчин болмоор санагдсан юм байлгүй. Тиймээс ч би хичээж явна.

-Анх урлагт хөл тавихад юу бодогдож байв?

-Аавыгаа өөд болсоноос болсноос хойш 12 жилийн дараа анхны бүтээл “Хүний амь” кинонд тоглосон. Тэр үед би “Нэг юм тоглосон боллоо доо” гэж бодсон. Харин ээж маань урлагийн хүн биш болохоор ингэж л тоглох ёстой байх гэж бодсондоо нэг их юм яриагүй. Гэхдээ тэр киноны дараа уран бүтээлчдэд шагнал гардуулахад би ээждээ бүх мөнгөө өгсөн.

Тэгэхэд “Миний хүү одоо л тусад орох нь дээ. Аав нь урлагт 10 жил зүтгэсний дараа “Одоо л би жүжигчин болох нь дээ” гэж байсан. Чи сайн жүжигчин болъё гэж бодож байвал аливаа дүрд тоглосон шиг тогло. Үгүй бол зүгээр нэг дүрд ороод гардаг хүн шиг тоглох хэрэггүй” гэж хэлсэн. Тэр үг надад ихийг ухааруулсан шүү.

-Олонд танигдаж эхлэхдээ биеэ тоож байв уу?

-Миний аав олон шавьтай. Зарим нь надад аав шиг минь ханддаг. Тэд надад “Миний дүү үргэлж л хүүхэд зангаараа байгаарай. Битгий биеэ тоогоорой” гэж байнга хэлдэг. Би угаасаа тийм зан гаргахгүй л дээ. Харин ч тийм зан гаргаж байгаа хүмүүсийг харахаар дургүй хүрээд байдаг юм. Хүн сайн байж болно. Харин сагсуурах хэрэггүй л байхгүй юу. Одоогийн томчууд яг ийм зантай. Зиндаархаад л. Надаас мөнгөөрөө л илүү болохоос тэдэнд өөр юу байгаа юм бэ. Зарим нь хөгийн зан гаргаад байдаг юм.

-Та одоо ямар дүр бүтээхийг хүсч байна вэ?

-Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй болохоор тийм дүр бүтээчих юмсан гэж бодолгүй яах вэ. Нас ахиж яваа болохоор жирийн малчин Монгол эрийн дүр бүтээхийг хүсч байна. Чөлөөт уран бүтээлч гэсэн нэр зүүсэн болохоор санаанд тохирсон дүр байвал үгүй гэхгүй. Гавьяат жүжигчин Н.Ариунболд (Бооёо) нэг сонинд ярилцлага өгөхдөө намайг “Төмөрбаатар тийм л сайн юм бол над шиг хэдэн хүн удирдаад хошин шог тоглоод явахгүй яасан юм бэ” гэж хэлсэн байна билээ. Би драмын жүжигчин болохоос хошин шогийн жүжигчин биш. Тэгээд ч Хүүхэд залуучууд театрыг минь И.Нямгаваа гэдэг хүн байхгүй болгоогүй бол би хүнд ингэж хэлүүлээд явахгүй байсан.

-Таныг би залуудаа их омголон байсан болов уу гэж боддог юм?

-Угаасаа шартай хүүхэд байсан. Зөв юмны өмнө хэзээд бат зогсдог. Одоо ч иймээрээ. Надад нэг бодол байдаг юм.

-Та “Миний аавын нэрийг шавь нараас нь эхлээд олон хүн барьдаг. Тэгсэн хэрнээ хөшөөг нь ч босгоогүй байна шүү дээ” гэж хэлж байсан?

-Тэр үед би жаахан шарлахсандаа тэгж хэлсэн байж магадгүй. Би аавдаа зориулж хөшөө босгох гэж их хичээсэн. Гэвч бараагүй. Харин одоо чадахаар болсон. Гэхдээ одоо зарим хүн амьд хэрнээ өөрсдөдөө хөшөө босгуулах гээд байгаа болохоор больсон. Тиймээс Цагааны Цэгмид гэдэг хүн байсан уу байсан, кино урлагт дийлж байсан уу, дийлсэн нь үнэн юм чинь би өөрөөр мөнхлөх гээд яах вэ дээ. Би зүтгэсэн зүтгээгүй ард түмэн аавыг минь мэдэх юм чинь.

-Таны аав ер нь хэдэн шавьтай вэ?

-13. “Итгэлт баян” А.Очирбат агснаас эхлээд олон сайн жүжигчин бий. Кино урлагийн дээд сургуулийн кино драмын ангид багшилж байсан жүжигчин Д.Маамхүү гуай ч байна. Энэ хүн одоо ямар ч гавьяа, шагналгүй явна. Чөлөөт уран бүтээлч гэсэн гудамжинд дэлгэрсэн үгээр өөрийгөө баясгаад таарсан кинондоо тоглоод явж байна.

-Таны эгч СУИС-ийн төгөлдөр хуурын багш, дүү Төмөрхуяг, Төмөрсүх нар тань жүжигчин, балетчин мэргэжилтэй. Жүжигчид “Ц.Цэгмидийн хүүхдүүдийг дарж бай” гэсэн байдаг юм билээ. Яагаад ингэж хэлсэн юм бол?

-“Ц.Цэгмидийн хүүхэд гэхээр л бүгд урлагийн хүн болж байдаг юм уу. Тэднийг дарж байх хэрэгтэй” гэсэн яриа өвгөчүүдээс гарсан. Дараагийн үе нь ч хэрэгжүүлэх гэж явна. Гэхдээ чадахгүй л дээ. Авьяас билэг агуу юм чинь биднийг хэчнээн дараад ч дийлэхгүй. Тэд бидэн шиг дийлж жүжиглэж чадахгүй болохоороо ингэж хэлэхээс ч яах вэ дээ. Ийм яриа гаргасан хүмүүсийг би мэднэ.

Хэрвээ би тэдэн шиг хэн нэгнийг зулгуйдаад явсан бол Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар цолыг хүртэх байсан. Гэхдээ би тэгэхгүй. Миний биеэр “Шударга бай” гэсэн үг урсч байгаа. Биднийг дарах гэсэн хүмүүс ингэж яриад явж л байг. Ц.Цэгмидийн хүүхдүүдийг дарав ч далдайна, булавч бултайна.

-Энэ үгийг анх сонсоод эмзэглэсэн үү?

-Үгүй. Миний дотрыг улам загатнуулж, юу чаддагаа харуулах хүслийг бадраасан. Улам өндөр ургана даа.

-Та Тэмүүжин, Жамуха хоёрын дүрийг бүтээсэн. Аль нь хэцүү байсан бэ?

-Энэ хоёрын дүр нэг үеийн баатарлаг түүх болсон. Жамух бол надад илүү ааг, омогтой, зорилгынхоо төлөө оюун ухаанаа зарцуулсан хүнээр төсөөлөгдсөн. Тэмүүжин өөрийнхөө цаг үеийг зөв ухаарсан. Одоогийнхоор бол менежмент сайтай гэсэн үг. Аль, аль нь хэцүү байгаагүй ээ.

-Одоо хоёулаа таны гэр бүлийн талаар ярилцья. Гэр бүлээ манай уншигчдад танилцуулаач …

-Гэр бүлийн маань хүнийг Б.Отгончимэг гэдэг. Уг нь урлагийн хүн. Одоогоор хувиараа уул уурхайн компани байгуулаад ажиллаж байна. Том охиныг Биндэрьяа, бага охиныг Сүндэрьяа гэдэг. Өөрөө жүжигчин болно гээд байгаа. Яг жүжигчин болно гэвэл хойд хөрш рүү явуулна. Тэнд сургалт сайн л даа.

-Эхнэр тань таниас насаар нэлээн бага гэж сонсогдсон …

-Тийм ээ. Хүмүүс ийм сонин юманд их дурладаг л даа. Би 60 настай байгаад 18-тай бүсгүйтэй суусан ч яадаг юм. Миний аав ээжээс 21 насаар ах байсан. Харин би эхнэрээсээ 14 насаар ах. Хэн хэндээ хайртай байгаад, амьдралаа сайхан авч явж чадаж байвал болно шүү дээ.

-Охидынхоо нэрийг та хайрласан уу?

-Тийм. И.Нямгаваа бид хоёр сайхан цагт Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байхад манай том охин ээжийнхээ гэдсэнд байсан юм. Тэр үед түүний хүүхэд “Би Сүндэрьяа дүүдээ чихэр өгнө гэдэг байгаа. Тэгэхээр нь би “Сүндэрьяа дүү чинь хаана байгаа юм” гэсэн чинь манай эхнэрийн гэдэс рүү заасан. Тиймээс хүүхэд тэгж байгаад нь бэлгэшээгээд энэ нэрийг өгсөн. Манайхан анхны хүүхдээ Батаар эхлүүлж нэрлэсэн бол бусдыг нь ч төстэй өгдөг зантай шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: MNB.MN

Continue Reading

Дотоод мэдээ

Манай хөрш гээд нэг өвгөн бий. Хадгаламжиндаа 4 сая доллартай

Published

on

By

Миний бие иргэдийнхээ хөдөлмөрийг үнэлэх, иргэд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх тухай олон жил бичиж байна. Энэ бол манай хөрш айл. Тэтгэврийн хоёр хөгшин аз жаргалтай, эрүүл чийрэг, сайн сайхан амьдардаг айл. Энэ л байшиндаа олон жил амьдарч, цэцэрлэгээ олон жил арчилж байгаа өрх.

Нөхөр нь насаараа манaй энэ хотод байх дээр үед машины дугуй, усан гутал хийж байсан үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хөгшин. Маш ажилсаг хүн. Манайд байсан бол Хөдөлмөрийн баатар, АИХ-ын депутат байхаар хүн. Норвегид хүний хөдөлмөрийг дээд зэргээр үнэлдэг болохоор ид хөдөлмөрлөх насандаа шударгаар ажиллаж, хөдөлмөрлөн их мөнгө хуримтлуулж чадсан хүн.

Нэг удаа би зориглон асуухад энэ хөгшин банкинд хадгаламжиндаа 28 сая кронтой гэж хэлсэн. Манайхаар бол 4 сая ам. доллар гэсэн үг. Дээр нь энэ тохилог, байшингаа газартай нь хөгшинтэйгээ хамтран эзэмшдэг. Өөрсдийн хэрэгцээнд хангалттай жижигхэн машинтай. Голдуу л дугуй унах, алхаж гүйхээ л эрхэмлэдэг хоёр. Зундаа бол цэцэрлэгтээ, өвөлдөө бол цасаа цэвэрлэн ажиллаж өнждөг.

Долоо хоногтоо нэг удаа үйлдвэр дээрээ очиж өдрийн хоол идэн баярлаж байгаад ирдэг. Зундаа Грек, Кирпт амардаг байсан бол сүүлийн жилүүдэд Хорватад очиж амардаг болсон.Хөгшин нь бoл насаараа эмнэлэгт сувилагч хийсэн. Норвегид сувилагчийн нэг удаагийн гараан дээр төлдөг мөнгө 3500 крон. Манайхаар бол 400 орчим ам. доллар буюу 1 сая төгрөг. Нэг сардаа өөрөө хүссэн тоогоороо ажиллаж болно.

Сардаа 10 удаа ажилдаа гарлаа гэхэд 10 сая төгрөг болно. Одоо энэ хоёр хөгшин өдөртөө маш идэвхитэй ажиллаж, алхаж эрүүл мэнддээ анхааран хөгжилтэй, aз жаргалтай амьдардаг. Энэ өрх Норвегийн нийгмийн жирийн л нэг жишээ. Хоёр охинтой. Охид нь Норвегийн зүүн эргийн том хот болох Молде, Ставенгерт амьдардаг. Өөрсдийн гэсэн сайн сайхан амьдралтай хүмүүс байдаг.

Норвегийн иргэн бүр бүгд ажилтай, цалинтай, хөрөнгөтэй болохоор өрх гэрүүд аз жаргалтай амьдарцгаадаг. Дээр нь энд эм, эмнэлэг, бүх шатны сургуулиуд төлбөргүй. Манай хөршийнх бол ажилчин ангийн төлөөлөл бөгөөд энэ улсад ийм л Чинээлэг дундаж давхаргыг зонхилон байгуулж байна.

Др. М. Найданхүү. 2016.05.20.

Continue Reading

Trending