Connect with us

Сайхан Түүхүүд

Яргуй цэцэг хэзээ дэлгэрдэг талаар

Published

on

Байгаль дэлхий гоёмсог цэцэгсээр гангарах цаг иржээ. Хамгийн түрүүнд Монголын маань хөрсөнд дэлбээлж эхэлдэг цэцэг бол яах аргагүй яргуй. Энэ цэцгийн талаарх МУИС-ийн багш доктор, профессор Д.Сураны сонирхолтой мэдээллийг хүргэе. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу сэрүүн бүсэд ургадаг нийт 35 зүйлийн яргуй бий. Харин эдгээрээс зургаан зүйлийн яргуй манай оронд ургадгийг эрдэмтэд тогтоосон байна. Энэ цэцэг хаа сайгүй тохиолддог ч яргуй тааралдсан газраа бас ургахгүй.

Энд тэндхийн жалга хөндий, мөн говьд ховор. Дээр дурдсан зургаан зүйлийн тав нь хөх, нэг нь шар цэцэгтэй ч хоорондоо ялгарах онцлог байхгүй. Хөрсний гадаргын градус өдөртөө нэмэх тав, шөнөдөө тэг болсон тохиолдолд яргуй дэлгэрэх нөхцөл бүрддэг байна. Монголд ургадаг зургаан зүйлийн яргуйнаас “Ээдрээт” хэмээх яргуйг онцолъё.

Үндэс орчмын навч нь өдлөг бөгөөд үзүүр рүүгээ салбарласан байх энэ цэцэг элсэрхэг, эргийн хайрга, нуга, чулуурхаг хажуу, ойн цоорхойг голдог учир тэнд ургахгүй. Тиймээс ч түүнийг ээдрээт хэмээн нэрийдсэн учиртай. Энэ ээдрээтийг хортой гэдэг ч хавар, зуны цагт түүгээр бог мал идэх нь их.

Харин бидний танил хөх яргуй бутаар ургадаг. Ээдрээтээс эрс өөр. Байц цохио, чулуурхаг хайргатай, хуурай газар ургана. Ямааны хамгийн дуртай хоол нь. Өөр нэг төрөл Турчаниновын яргуй навчис нь өдлөг бөгөөд элсэрхэг хээржүү хажуу, тужийн ой болон ойн цоорхойд элбэг. Яргуйн цэцэг богино хугацаанд дэлбээлээд хагдравч хур бороо сайтай жилийн намар эргээд цэцэглэх нь сонин.

Энэ нь яргуй хэнзэлж байгаагийн шинж аж. Жилийн дөрвөн улирал, эрс тэс уур амьсгал, нүүдлийн мал аж ахуйтай манайх шиг орны нөхцөлд яргуй бүхнээс түрүүлж ургадаг нь малд ашиг шимээ өгдөг тустай. Учир нь хаврын сульдсан малыг тэнхрүүлэх увидас яргуйд бий.

Мөн Франц улсын бэлгэдэл цэцэг бол яргуй. Хаврын цас ханзраагүй байхад хамгийн түрүүнд ургадаг хүйтэнд тэсвэртэй цэцэг учраас европууд яргуйг итгэл найдварын цэцэг гэж үздэг. Мөн эртний домогт Адам, Ева хоёр диваажингийн цэцэрлэгээс хөөгдөхөд яргуй итгэл найдвар бэлэглэсэн гэдэг. Хөөгдөн өлсөж даарсан Евагийн өмнө тэнгэрийн илч мэт гарч ирэн, цасыг хайлуулан дэлгэрснээрээ ийн итгэл найдварын бэлгэдэл болсон байна.

Үүнээс гадна яргуйг уламжлалт анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр иржээ.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Сайхан Түүхүүд

Өнгөтэй явахад зүүгдсэн бүсгүйг өөрийн болгож бүү харамлаа

Published

on

By

Бавуугийн Лхагвасүрэн:

“Айлын хүүхдүүд дунд алт ч бий гууль ч бий, алийг нь сонгож нөхөрлөхөө өөрөө шийд. Алт урвалдаад олон хувирдаг, гууль гандсан ч өнгөө алдадгүйг зүгээр л сана.

Амаа мурийлгаж цээжээ түрсэн алиа гарууд зөндөө таарна, хараа өндөр хажуугаар нь зөр. Чаддаггүй чацаганууд бөөнөөрөө байдаг, чаддаг нь угаасаа даруу байдгийм. Ядарсан нэгэн таарвал бөхийж хүндэл, тэнгэр хардгийм чамайг.

Мөнгөтэй явахад ойртсон хүнийг нөхөрт хэзээч бүү тооц. Өнгөтэй явахад зүүгдсэн бүсгүйг өөрийн болгож бүү харамла. Бусдаас өөрийгөө онцгой гэж хэзээч битгий бод, ээж чинь чамайг эвэр, сүүлтэй төрүүлээгүй билээ. Онцгойрч сондгойрч тодормоор бол олигтой сур, их унш, сайн унт, зөв хоолло.

Нас чинь дандаа залуу байхгүй, намайг дагаад намаржаад л ирнэ. Зүс чинь үргэлж толигор байхгүй, үс чинь цайгаад гундаад л ирнэ. Шаардлагатай гэвэл худлаа хэл, харин худалч болж амьдрах хэрэггүй. Зайлшгүй гэвэл зодолд сайхан, заавал дараа нь уучлал гуй. Хүний нүдийг эгцлэн харж, дотор нь ортол өрөмдөж сур, түүнийг таних шилдэг зам. Сэтгэл сайтыг бүү март, ачийг хариул.

Олон найзаар халаас дүүрдэг хорвоо, орхигдоод гээгдээд зугтаадаг нь амьдралын жам, тоотой нь үлдэнэ тэднээ гамна. Олон охид энгэр чимнээ, өөрийг чинь гурав хувилах нь ганц л бий, түүнийгээ л хай. Олсон цагтаа бүхнээ зориул. Сурсан эрдэм чинь төгс бол өлсөх зовлонг үзэхгүй, сураагүй зүйлдээ харамсалгүй гуйвж дайвалгүй цэх бай.

Нүгэл нэгийг үйлдвэл хоёр буянаар хариулж бай. Эрх мэдэлд бүү шуна, эд хөрөнгө бүү хураа. Эрүүлийг хүс, ээжийгээ үргэлж тойр. Аавынхаа чадаагүйг хийчихвэл бахарх, асаасан голомтоо бат сахь. Нэг л өдөр би өнхөрнө, нээх гашуудах шаардлага үгүй. Эвийг дандаа хичээ, эх орноо үргэлж хайрла хэмээн залуучуудад сургамж үлдээж байжээ.

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч “Болор цом” наадмын гурван удаагийн эзэн, драмын урлагийн “Гэгээн муза” наадмын хоёр удаагийн шагналт, утга зохиолын “Алтан– Өд” наадмын хоёр удаагийн шагналт, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Америкийн дэлхийн утга зохиолын их сургуулийн хүндэт доктор, эрдэмтэн С.Лувсанвандангийн нэрэмжит гоо зүйн дээд шагналт Б.Лхагвасүрэнтэй аавынх нь талаар ярилцлаа. Түүнтэй аавынх нь тухай ярилцах санал тавихад “Би ер нь аавыгаа нэг их яриагүй юм байна” гэсээр зөвшөөрөв. Агуу их найрагч ачит аавыгаа ийн дурслаа. 

-Таны аав ямар хүн байсан бэ? 

-Миний аав дөрвөлжин бурам шиг сайхан эр байсан. Хүний аливаа дурдатгал сэтгэл зүрх, оюун тархинаас эхэлдэг. Тиймээс ч би аавынхаа тухай дурдатгалыг ясан доторхи чөмөгнөөсөө эхэлье. Миний аав олон таван үггүй эгэл хүн байсан. Над шиг чалчаа юм байгаагүй ээ.  Би энэ чалчаа байдлаа их саглагар модон дор суусан шувуу болгон жиргэдэгтэй зүйрлэн цагаатгаж боддог. Аав маань уран гоё үг унагаж, гуадаж ярьдаггүй, уур хилэнгээс хол, зөрүүдэд их ойр хүн байсан даа. Хадар хүдэр татсан түргэн хөдөлгөөнтэй, шазруун, шударга нэгэн байлаа.   

-Та нэгэн бүтээлдээ “Ангир шар нарны дор аавынхаа хайранд 49 жил өлгийдүүлж өссөн” гэж дурссан байсан? 

 -Аав минь ханьгүй, би ээжгүй олон жил хамт амьдарсан. Хоёр биеийнхээ дутууг нөхөж, амьдралын нугачааг давсан. Олон нөхөөстэй дээл шиг он жилүүдийг хэнэггүйхэн эр зангаар л өнгөрүүллээ дээ. Эргээд бодоход, аавынхаа энэ занд эрэмшээд би хэнэггүй явсан байна лээ.  Аав минь намайг амьд харагдаж бас зовоохгүй байсанд минь сэтгэл нь “цадаад” юу ч нэхэж, шаардаж байгаагүй. Би уг нь сайн хүн болж өсөх ёстой ч чадаагүй юм.

“Сайн хүний үр сайн хүн байж чаддаггүй юм байна даа” гэж би одоо хэр нь боддог. Баярлуулж, энхрийлэн ачийг нь хариулаагүйдээ өөрийгөө зэмлэж ханахгүй явна. Уг нь би аавтайгаа бараг зэрэг өтөлсөн юм сан. Тэгсэн мөртлөө ухаан суугаагүй байснаа одоо хүртэл нэхэн санаж, харамсдаг.  

-Таны аав ээжийн тань шарил дээр “Гадаа их дулаахан байна. Ах дүү нар тань бүгд иржээ. Хүү бид хоёр чинь энд… гэж хэлээд хоолой нь зангирч байсан” гэж бичсэнийг тань уншаад зөндөө уйлсан…  

-Миний аав амьдралыг ямар энгийн, үнэнээр нь ойлгодог юм бэ гэж би гайхдаг. Аливаа зүйлд их адгуу хүн байж билээ. Тэр зан чанар нь надад даанч өвлөгдөөгүй юм. Би аймхай, залхаг зантай. Үүнийг маань миний хань л цагаатгаж явдаг.  Хүмүүн гэгч ер нь алдар хүнд, магтаал сайшаалд хөөрөгдүүлэн нисэхээс татгалзаж ямагт газрын татах хүчинд л ойр байгаасай гэж би дандаа бодож явдаг. Баярлах, гомдох, атаархах, үзэн ядалт, муу муухай бүхний дунд нэг л зан чанартай хүн байх ёстой.    

 -Аавыгаа өөд болсны дараа “Тэгэх минь яалаа, ингэхгүй яав даа” гэж их харамссан гэсэн. Алдсаныхаа дараа ухаардаг нь амьдралын нэг өнгө юм уу даа?  

-Хүн болгонд л тийм зүйл байдаг байх. Ухаарсны дараа гэмшил ирдэг. Энэ асуудал ухаарахын өмнөх гэмшил байдаггүйгээс л болдог байх. Их л буруу дараалал юм шиг ээ.   

-Ач хүү нь өвөөгийнхөө хөргийг зурах үед Та их баярласан гэсэн?  

-Миний хүүгийн зурсан тэр хөрөг бие, сэтгэлд минь нэвт шингэсэн дүр байсан болохоор гоодож зурсан бусдаас нь илүү үнэтэй санагдсан. Ач хүү минь өвөөгөө зурна гэдэг том баяр байлгүй яахав. Гэртээ ороод хаана ч очоод суусан тэр хөргийн нүд намайг дандаа харж байдаг.  

 -Аавынхаа харцнаас юуг ойлгож үлдсэн бэ?  –

“Бие нь хүний дайтай болох яах вэ, хүн шиг хүн яваарай” гэсэн дуугүй үг л олж харсан даа. Тийм харцтай би дахиад учрахгүй биз дээ.  

 -Яагаад?  

-“Хойд насандаа аавыгаа олж уулзаж чадах болов уу” гэж би дандаа боддог. Аавыгаа тамд очиж эрэхгүй. Яагаад гэвэл, миний аав тамд очих нүгэлгүй амьдарсан. Бурхдын орон буюу диваажинд л байгаа байх. Тэнд очиж уулзъя гэхэд диваажингийн хаалга миний өмнө онгойх ч юм бил үү, үгүй ч юм бил үү.   

-“Эцэг гэдэг зүтгэж элэгддэг их үүсгэл” гэж Та хэлсэн байна лээ. Яагаад ингэж хэлэв?  

-Ижий, аав хоёроо элэгдэж мөлийх тутамд би бүтэн болж байсан. Тэд маань амьдралын дутуу, амьтны ааш араншин, хорвоогийн хатууд элэгдээгүй. Намайг л гэсээр яваад элэгдсэн. Би бол үүсгэгчээ үгүйсгэсээр өндийсөн үгүйсгэгч бодьгал юм.   

-“Хоёр хүн нэг авсанд багтахгүй” гэж хэлээд Та аавыгаа гомдоосондоо их шаналдаг уу?  

-Амихандаа би аавыгаа тайтгаруулах санаатай яруу найрагдсан нь тэр. Яруу найрагт алдас хааяа байдаг шүү дээ. Аав минь нэг их гомдоогүй байх. Харин миний хүү ухаантай хүн болох нь дээ гэж дуншсан болов уу.  

 -Аав тань бие нь доройтоогүй байхдаа ачаасаа “Уртын дуу тавиад өгөөч” гэж гуйсан гэдэг юм билээ?  

-Би дэргэд нь байгаагүй л дээ. Аав минь дуунд их дуртай. Миний аавын амьдралд уйлах өдрөөс дуулах өдөр нь олон байсан байх аа. Орчлонгоос хүн явахдаа хоргодох юмны нэг нь дуу байдаг юм байна гэж би ухаарсан. Хүн ер нь дуун дунд амьдарч дуусдаг. Бүүвэйн дуунаас эхлээд уртын дуу хүртэл амьдардаг гэж боддог.  

 -Таны гарыг атгаж байхад мэдрэгдэж байсан тэр зүрхний цохилтыг дүрслэн хэлээч?  

-Би тэр цохилтоос амьдын хэмнэлийг л сонссон. Энэ хэмнэл битгий тасраасай гэж бодож байлаа. Тэр цохилт их яаруу. Ааваасаа хагацахын зовлон над руу ирэх гэж яараад байгаа юм шиг тийм хурдан. Нар жаргахын өмнө төө хэрийн зайнд гэгээ асгаж, тэр цохилтын хэмнэлээр доошлоод байгаа ч юм шиг. Тэгээд л миний эцэг нар жаргасан даа.  

 -Ер нь хүмүүс эцгээ бага, эхийгээ их ярьдаг юм шиг санагддаг. Танд тэгж бодогддог уу?  

-Хүний эцэг, эх гэдэг намайг их, бага ярилаа гэж зарга мэдүүлдэггүй их хайр болохоор тэгдэг байх л даа. Хэн боловч ижий, аавтайгаа урт удаан хамт байгаасай гэж би залбирдаг.  

-Та аавдаа зориулж олон сайхан шүлэг бичсэн шүү дээ. Ер нь хэчнээн бүтээл зориулсан бол? 

-Зөндөө шүлэг бичсэн дээ. “Хэчнээн шүлэг бичсэн ч миний аавын дэргэд юу ч биш шүү дээ” гэж хааяа уцаар төрдөг. Бичиж дурсаад хариулчих тийм жаахан ачлал бол аав, ээж хоёр биш. Би ямагт аав, ээжээсээ бага байж орчлонг туулна.      

-Таны 25, 49-ний жил их хатуу орж дээ?  

-Жил орох гэдгийг номын мэргэд төрсөн он, цагийн ааш араншин, агаар ус яг л тэр хэвээрээ давтагдахыг хэлнэ гэдэг юм билээ. Би хагацал, баяр давхацсан жил төрсөн байсан юм байлгүй дээ. Миний 25, 49 насны жил гунигийн үүл зангирч бороошсон он байсан даа. Тэр үед би хүүхдийнхээ алга, ургасан өвс хоёр дээр нулимсаа дусаахгүй юмсан гэж их бодсон. Гэтэл нууж унагасан нулимс юун дээр ч хамаагүй дусдаг юм билээ.  

-Байгаль үг хэлэхгүй ч өөрийнхөө зовлон жаргалыг мэдэрдэг зүрхийг бүтээдэг шүү дээ. Түүнтэй адил аав тань одоо таны яриаг уншихгүй ч гэлээ, сүнс нь сонсч байгаа байх даа? 

-Хүний харааны хурд муу болохоор харж чаддаггүй л болохоос биш бид эртний их сүнсүүдтэй хамт байгаа гэж би боддог. Магадгүй, аавын минь сүнс намайг тойрон эргэж байгаа байх. Амьдад нь баярлуулж чадаагүй ч сүнснийх нь өмнө алдасгүй байх сан даа.  

-Эцэг, эхчүүд хүүхдээ хурдан өсөөсэй гэж боддог. Энэ ч утгаараа сургаалиа их хайрладаг байсан байх?  

-Тийм гэнэ лээ. Аав маань нэг өдөр намайг мөлхөж байхыг хараад ижийд хандан “Иш, би хүүгээ том болчихоод даалууны мөрийд унасан морио өгч, эмээлээ үүрээд ирж явахыг нь харах юм сан” гэж суусан гэдэг.  Эмээ тэндээс нь “Хош гэж, тийм хүн болохдоо яадаг юм бэ” гэхэд нь аав “Хүн л болж байвал ямар ч байсан яадаг юм” гэсэн тухай ижий маань ярьдаг сан. Мөн их хайр шүү. 

Эх сурвалж: Sonin.mn

Continue Reading

Сайхан Түүхүүд

Д.Бямбасvрэн: Бид хоёр 40 жил ханилсан даа. Гэхдээ нэг ч удаа маргаж үзээгүй

Published

on

By

Монгол улсын ерөнхий сайд асан Д.Бямбабсүрэн гуай ийнхүү дурсан ярьжээ.

“Миний хань яг манай нутгийн унаган бүcгүй. Би хойно сургууль төгсөөд амралтаар нутагтаа очсон юм. Тэгсэн миний хань болох хүн маань 16 тай. Намайг нээх хачин харцаар хараад зогсож байcан. Харц нь мартахын аргагүй эвий минь. Сэтгэлтэй болсноо илэрхийлж байсан юм уу даа.

Буцах болж баахан улс шуудангийн машинаар гаргаж өглөө. Тэгсэн хамаг олны ард гуталгүй зогсож байсан даа. Нүдэнд нь нулимс цийлэгнэчихсэн. Өрөвдөлтэй байгаа биз хөөрхий минь… Бид хоёр 40 жил ханилсан даа . Гэхдээ нэг ч удаа маргаж үзээгүй. Хань маань өөд болохоосоо өмнө шоолж байсан юм. Намайг харж хэсэг хэвтэж байснаа 
~ Чи нээрээ өөдгүй шдээ . Намайг нэг ч удаа алга даж үзээгүй гэж билээ” хэмээн ярьжээ.

Дашийн Бямбасүрэн нь 1942 оны 6 сарын 20-нд Хэнтий аймгийн Биндэр суманд төржээ. Эдийн засгийн ухааны доктор бөгөөд Статистикийн ХорооУлсын Үнийн ХорооҮнэ Стандартын Улсын ХорооАвто тээврийн барилга угсралтын засварын трест, ШУТ-н Улсын хорооны харьяа Эрдэм шинжилгээний төвд тус тус ажиллаж байв. 

1989 онд Сайд Нарын Зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан ба 1990 оны ардчилсан сонгуулийн дараа 9 сарын 10-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газрын сүүлчийн ерөнхий сайдаар томилогдсон. Түүний засгийн газрыг шинэчлэгч хандлагатай гэж үздэг байсан ч олон гишүүд нь улсын байдалд нийцүүлж өөрсдийн байр сууриа өөрчилсөн хуучин коммунистууд байсан тул технократ гэж мөн үздэг байжээ. 

1992 онд Пунцагийн Жасрай түүнийг залгамжилжээ. Бямбасүрэн нь Монголын гадаад харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан ба Япон улстай нарийн хамт ажилласны үр дүнд Япон болон Дэлхийн банк нийт $320 сая долларын буцалтгүй тусламжийг Монгол улсад өгөхөөр болжээ. 1992 оны 10 сард МАХН-аас гарч 1994 онд Монголын Ардчилсан Сэргэн Мандлын Намыг байгуулсан боловч хожим нь намаа Ардчилсан Намтай нэгтгэжээ.

Монгол орон социализмаас зах зээлийн эдийн засагт шилжих хамгийн эгзэгтэй хүнд нөхцөлд тэрээр олон намын “Эвслийн засгийн газар“-г эмхлэн толгойлж байв.

Дашийн Бямбасүрэн нь Монгол улсын удирдлагын академи ба Хан уул дээд сургуульд багшаар, Монголын Хөгжлийн Сангийн ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Мөн 2002 оны Дэлхийн Уулзалтад (Тогтвортой хөгжлийн дэлхийн уулзалт) оролцжээ.

Continue Reading

Сайхан Түүхүүд

Солонгон аашт, Дээгий хоёр нийлснийг нотоллоо. Өөжгий тэдэнд ийн зөвлөжээ!

Published

on

By

Нэгэн хэсэг хоёр тийшээ болж энэ асуудал нь бараг л нийт Монголчуудын асуудал болтлоо өргөжиж нэлээн шуугиан болсон хоёр хүн бол Солонгон Аашт буюу Ананда, дуучин Дэлгэрэмөрөн нар билээ.

Байнга л саллаа, нийллээ хэмээн дуулдаж байсан хоёр маань сүүлдээ зарим асуудлаар шүүхэд хүртэл очсон. Харин гэнэт сюрприз үүгээр дууссангүй. Саяхан Дэлгэрмөрөн маань хадам ээжээсээ уучлалт гуйж байгаагаа цахим хуудсаараа мэдэгдэж удалгүй нийлж байгаан болов уу гэдэг бодол төрсөн юм.

Тэгвэл гитарчин Өөжгий маань хосуудыг хамт явж байгаатай таарчээ. Энэ талаар тэр “Нэгэн нээлтэн дээр ирсэн дээр ирсэн зочид дундаас манай Соёмбон Толгойт, Солонгон Аашт 2 ихэд содон байв.Өнгөрсөн оны Монголын рок попын том сенсацын нэг бол энэ 2-н буцаж нийлсэн явдал байлөө гэж..Амьдрал бол альбом юм, харин амьдрах бол тэвчих юм гэж Харанга Лхагваагын үгнээс иш татан байж 3 хөөрхөн охин үрээ битгий зовооцгоо лүднүүдээ гэж сургааль айлдчиад гараад ирлээ би” хэмээн өгүүлжээ.

Харин Анандагийн хувьд өөрийн хувийн хуудсандаа энэ талаар огт дурьдаагүй байгаа юм. Тэр хамгийн сүүлд “Гоёхон өдрийн мэндээ манайхаан. Бидэн 3нь их ажлын дундуур эрхлэлдээ л авлаа. Бөбөөхэйгийн гэзэг нь 3аар дарсан болсоон ккк айхтэр урт үстэй болсон байгаа биз. Бумбаахай ч угаасаа ихээхэн ямбатай хүн өндийж ирэх гэж бөөн л юм боллоо” хэмээн бичсэн байв.

Continue Reading

Онцлох мэдээ