Connect with us

Түүхүүд

Бооёо улс төржилтөөс болж драмын театраас гарч байжээ

Published

on

Монгол улсын гавъяат жүжигчин Н.Ариунболдын дэлгэсэн сонирхолтой яриаг танд хүргэж байна.

МУГЖ Н.Ариунболд дуу хөгжим урлагаар хөглөгдсөн гэр бүлд төрж өссөн нь түүнийг өөрийн эрхгүй энэ л амьдралтай нь холбожээ. Аав Намсрайжав нь Дорнод, Сүхбаатар аймгийн театруудад жүжигчнээс эхлээд найруулагч хүртлээ уран бүтээлийн ажил албыг эрхэлж байсан авъяаслаг уран бүтээлч байлаа.

“Би чамд хайртай” кинонд гардаг цагаан хоолой барьсан сүржин хийгээд марзан эрийг Монголын ард түмэн андахгүй.

“Ээж маань дуучин. Уртын дуугаар хэр дуулдаг вэ гэдгийг Сүхбаатарчууд мэднэ дээ. Чимэдцэеэ эгч тэр үеийн хууччуудаас Ичинхорлоо гэдэг тэр хүний шавь. Ээж маань олон жил дуулж хуурдаж явсан уран бүтээлч. 4 хүүхдийн нэг нь. Манайхаас ерөөсөө ганцхан би л урлаг хөөсөн хүн юм байгаан.

Өөр урлагаар явсан хүн байхгүй. Бүгд тус тусын ажил амьдралаа хөөцгөөгөөд явж байгаа. 4-р курс төгсөж байсан жил Амбийтайгаа хоёулаа Найдандорж найруулагч найруулж өгөөд нэгэн жүжгээр ороод мэргэжлийн жүжигчид дотор шилдэг эмэгтэй жүжигчнийг МУГЖ Одончимэг аваад би шилдэг эрэгтэй дүрийг нь аваад баярлаад байж байлаа.

Тэгээд байж байтал драмын театр манайд орж ажилла гэж хэлээд тэгээд би театрт жүжигчнээр орсон. Жүжгүүдэд бол тоглосон. Ромео Жульетта гэх мэт жүжгүүдэд дүрүүдийг аваад ажилласан. Хаана жүжиг болно тэнд олны хэсэг байна уу, хоёрдугаар дүр байна уу гүйж л явлаа. Доржсамбуу багшаас хойш хаягдчихсан байсан “Туйлшрал”-ыг сэргээж тавья найруулагчаар нь Бооёо ажилла гээд би хоёр жилдээ ажилласан.

Тэр маань амжилттай болж театр маань олон сайхан үзэгчидтэй болж “Туйлшрал”-ыг тавьж байлаа. Удалгүй театраас гарах юм болсон. Яасан гэхээр тэр үед Ардын нам, одоо Хувьсгал нам гээд байгаа түүний сонгуульд жүжигчдээ аваад яв гээд. Намайг чинь бараг ахлаад яв гэсэн. Би хэдэн жүжигчдээ аваад явах гэж байсан чинь гэнэт Өвөрхангай аймагт Батхүүгийн сонгууль байлуу даа Ардчилсан намаас хэдэн төгрөг өгье яваадхаач гэсэн.

Мэдээж хүн илүү рүү нь явна. Мөнгөтэй рүү нь яваад мөнгөгүйг нь хаяад яваад өгчихсөн байхгүй юу. Тэгээд явчихаад хэд хоног жүжигчдээ аваачиж тоглуулчихаад тав гурван цаас кармаалчихаад төсвийн байгууллагын цалин багатай бид нар чинь бөөн баяр болоод бүгдээрээ ирсэн чинь Зориг дарга намайг өрөөндөө дуудав.

“Яасан бэ” гэсэн чинь “манай төрийг барьж байгаа намын эсрэг та буруу алхам хийсэн байна, нөгөө хэдийгээ оруулж ир” гээд. Тэгээд Дэмидэ, Өлзийхүү, Оюундарь бүгд над дээр ирээд бүгд хамт яваад орсон. Тэгсэн “намаас бичиг ирсэн байна. Арга хэмжээ ав” гэсэн гээд.

Тэгээд би “би ерөөсөө театраас явья энд ажиллаад яахав” гээд театрын босгыг давж орсон шигээ хаалгыг нь хаагаар гарсан. Гараад явж байхдаа би өөрийн гэсэн продакшн байгуулья гэж бодсон доо. Тэр үед “өнгөт инээд” продакшн байсан. Батзаяа ахын театраас өөр юм байгаагүй. Ер нь биеэ даая гээд хувийн “шинэ үе” продакшныг байгуулж олон сайхан найзуудаа дуудаж Хүрлээ, Амбий, Ундраа, Аси, Батбаяр гээд олон сайхан залуучуудтай нийлээд тэгээд продакшныг байгуулаад өдий зэрэгтэй явж байна.

Чөлөөт уран бүтээлч гэхээрээ чөлөөтэй юм хийдэг биш уран бүтээл дотор чөлөөтэй сэлгэ гэдэг ухагдахууныг олж авсан. Аав маань надад хатуу үг хэлчихэж. “Чи мэргэжлийн байгууллагаас гарлаа, яагаад чи театраас гарч байгаа юм бэ эндээ байж байхгүй яасан юм” гээд. Би бол эндээс гараад алдчихсан гэж боддоггүй л дээ. Харин хожсон гэж боддог. Яагаад гэвэл би өөрийгөө бүрэн төгс нээх 100 хувь дайчлах, өөрийнхөө хүссэн бүтээлээ хийж ажиллахад.

Ядаж ахуй амьдрал маань дээшилсэн гэж боддог. Өөрийгөө олон талаас нь өмөөрч боддог. Нөгөө талаас нь тэнд байхдаа бас сурах байсан юм болов уу гэж харамсаж явдаг. Хүний үгээр, хүн хэлж өгөөд хүнээр байснаас өөрийнхөөрөө явж чадсан нь ололт юм болов уу гэж бодож байна.

Би эхнэртэйгээ бараг 20 жил амьдарч байна. Миний хань чинь надад 4 сайхан хүүхэд төрүүлж өглөө. Сайн уран бүтээлч байна гэдэг бол олонтой явна гэдэг хэцүү л дээ. Уран бүтээлчээс гадна олон айлын өрхийн тэргүүн эрчүүд маань байдаг. Эрчүүд олонтой хүмүүс шүү дээ. Үүний ард ар гэрийг нь авч явж тэсвэр тэвчээр гаргаж амьдралын хүнд бэрхийг хамт туулж яваа эхнэрүүд бол агуу мундаг хүмүүс.

Ханьдаа, үр хүүхдүүддээ эрүүл энхийг хүсье гэж бодож байна. Заяа ах, Чамиа эгч нарыг ид тоглож байх үед бид Соёлын Төв Өргөө, Хүүхэд Залуучуудын Театр гээд газруудад бид чихэлдэж ороод гуйж ороод үздэг байв. Тэр үед л эн хүмүүс шиг л ингэж тоглоё, энэ хүмүүс шиг үзье, эрэлт хэрэгцээтэй уран бүтээлч болоё гэдэг зүйл толгойд сууж өгсөн юм шиг байгаан.

Зохиолын асуудал дээр бол дийлэнхдээ би бичнэ л дээ. “Шинэ Үе” продакшнынхан мэднэ. Зах зээлийн шалгарлаар өөрсдийгөө продюсер, зохиолч, менежер, найруулагч, жүжигчин хийлгэж байна уу даа гэж өөрсдийгөө боддог. Өөрийн эрхгүй тийм юманд тулж байгаа юм чинь. Бид нар сайхан тоглоно, санаа орж ирлээ тогллоо. Одоо яах уу үүнийг олон түмэнд яаж хүргэх үү ийм нэр өгье ийм тоглолт хийнэ ийм реклам хийнэ гээд.

Нэг мэдсэн чинь таны ажлын функц чинь их олон болчихжээ. Та продюсер хийдэг юм байна, та найруулагчаа хийдэг юм байна, та зохиолоо бичдэг юм байна, та жүжигчнээ тоглодог юм байна гээд. Найруулагч яаж үүссэн бэ гэдэг яриа байдаг. 3 хүн байж байгаад жүжиг тавих гэсэн чинь 2 хүний рольтой жүжиг байжээ. Нэг нь би урдаас чинь харж хэлж өгье гээд тэгээд найруулагч үүссэн гэж байгаа юм.

Бид тайзан дээр байж байхдаа хэн нь найруулагч болох вэ гэж ярилцаад дүр нь хангалттай болохоор арай илүү өөрөөр хардагаараа чи бол гээд хийнэ дээ. Тэгээд тэр нэрүүдийг зөндөө зүүсэн байх гэж боддог. Үзэгчид биднээс яг юуг хүсч байна гэдгийг мэдэрнэ гэдэг нь уран бүтээлч хүнд чухал. Тэрнээс биш ардчилсан хувьсгал, хувьсгалын үе гээд түүхэн ноймор тоглож болно гэхдээ үзэгчид юуг хүсч байна гэхээр тэрнээс хол байгаа юм.”

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Түүхүүд

Эгээтэй л 00 өрөө ороход өгзөг арчих хүн зогсож байсангүй, манай дарга нар ажлын байр ингээд нэмэгдүүлчихвийдээ..

Published

on

By

100 ЯМААНД 60 УХНА

Хил дээр нэлээд удаан оочирлосны эцэст Энэтхэг улсад хөл тавилаа. Дунд зэргийн нуруутай Энэтхэг бор залуу биднийг тосон жуулчны автобусанд суулган Агра хотын зүг хөдөллөө. Делигээс Агра хотруу 4 гаруй явах учир замдаа оройн хоол идэхээр түргэн хоолны газар орцгоов. Ороход үүдэнд харуул бололтой нэг настай эр зогсоно, захиалга өгөх гээд очиход касс дээр 2 бор залуу, хажуунаас мэдээлэл өгөх 2 бор залуу нийтдээ 4 бор залуу захиалга өгөх хэсэгт 1 хүнд зэрэг үйлчилж байв. Захиалга аа өгөөд хоолоо авах хэсэгт баримтаа өгөх үед мөн л 3 бор залуу зэрэгцэн зогсоно, түүний цаана гал тогоо хэсэг ил харагдах бөгөөд тэнд 4-5 бор залуу байгаа харагдана.

Зам дагуу машин зогсоосон учир хоолоо хурдан идээд хөдлөх хэрэгтэй байв. Хүсвэл хясна гэгчээр 20 гаруй минут хүлээлгэх нь тэр. Уг нь хийж ядаад байх зүйлгүй. 1 аяга масала цай, 1 грилдсэн сендвич захисан юм. Хүлээж тэсгэл алдаад цайгаа түрүүлээд авч баймаар байна гэдгээ хэлтэл нэг бор залуу одоо ухаан орсон аятай цайгаа чанахаар усаа буцалгаад эхлэв. Нэлээд удаж байж 1 сендвич бэлэн болов. Нэг аяга цай, 1 сендвич авахын тулд 10-аад бор залуу дамжин үйлчилгээ авч 30-аад минутын дараа захиалга аа авав. Анх орж ирэхэд их олон залуу үйлчлээд байгаа мэт санагдсан ч анзаараад харвал тэр олон залуус хурд үгүй, бүтээмж үгүй нэг нэгнээ нудралцан нэг нэгэндээ ажлаа шилжүүлээд байгаа нь анзаарагдав.

Түгжирч 6 цаг хэртэй яваад Агра дахь зочид буудалдаа ирэв. Буудлын угтах үйлчилгээ, туслах ажилчид бололтой 5, 6 бор залуус мөн л тосож угтав. Автобуснаас ачаа буулган өрөөнд зөөх хүртэл өнөөх олон залуус мөн л баахан мунгинав. Арга аа бараад өөрөө оролцон ачаагаа өрөөндөө оруулалцлаа. Эднийх чинь хүн ам ихтэй болохоор ингэж ихээрээ зогсдог юм байхдаа хэмээн бодол төрж байсан юм.

Маргааш нь бид өдрийн хоол идэхээр нэгэн ресторанд орцгоов. Мөн л дамжин орох үүд болгонд нэг хижээл насны бор эрэгтэй зогсоно. Захиалга авахад 2 эрэгтэй ирэв. Үүдэнд зөөгч хувцастай ижилссэн 5 эрэгтэй зэрэгцэн хийх ажилгүй сууцгааж байв, тэйкрүү хартал 2 эр зэрэгцээд суучихсан байхыг хараад ёстой гайхах, инээх зэрэг хүрсэн дээ. 100 ямаанд 60 ухна гэгчээр бүтээмж байхгүй, хурд байхгүй, хий эргэсэн хэдэн эрэгтэйчүүд бүх үйлчилгээний газруудад олноороо байгаа нь ажиглагдсан юм. Бие засахаар ороход хүртэл үүдэнд нэг залуу цаас барьчихсан зогсож ч байх шиг.

Эгээтэй л ариун цэврийн өрөө ороход бөгс арчих хүн зогсож байсангүй. Дээрх зүйлийг хараад манай дарга нар ажлын байр нэмэгдүүлэх аргыг ийм маягаар шийдчих вий дээ хэмээн эмээв. Нэг ажлын байр дээр 2-3 хүн тавьчихаад ажлын байр 2-3 дахин ихэсгэв хэмээн тайландаа тусгачихаж мэдэх хүмүүс тул энд ирж туршлага судлуулж болохгүй санагдав.

Үйлчилгээний газар бүрт энэ мэт олноор нэг нэгрүүгээ харцгаасан, нэг нэгэндээ хийх ажлаа шилжүүлсэн бор бор эрчүүд тааралдсаар байсан юм. Делид ирэхэд ажиглагдсан инээдтэй ч гэмээр гайхмаар ч гэмээр заримдаа бухимдмаар гэмээр зүйл энэ байлаа.

Continue Reading

Түүхүүд

Монголчуудын бахархал улсын аварга Д.Сумъяабазарын талаар сонирхолтой баримтууд

Published

on

By

Аваргын алдар: Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Төрсөн он(жил): 1974(үхэр)

Нутаг ус: Өвөрхангай аймгийн Хужирт сум(Улаанбаатар хот)

(хуучнаар Түшээт хан аймаг)

Цол чимэг: Өсөх идэр, үлмэж бадрах, саруул сайжрах, хурдан шаламгай, хууринан шуугигч, уран барилдаант, үнэн зоригт, цогт гарамгай, өлзий бадрах, бууршгүй хүчит, үлэмж дэлгэрэх, үнэн итгэлт, улсын аварга

Барилдааны амжилт: Улсын наадамд 2006 онд 10 даван түрүүлж(аварга цол), 1998, 1999, 2003, 2005 онд 4 удаа үзүүрлэж, 1994, 1995, 1996, 2000, 2001, 2002, 2004, 2007, 2008 онуудад 9 удаа шөвгөрөөд байна. Мөн Цагаан саөрын барилдаанд 2002, 2003 онд түрүүлж, 2001, 2005-2007 онд үзүүрлээд буй.

Гол онцлог: Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн хүү, мэргэжлийн сумо бөхийн их аварга Д.Дагвадоржийн ах. Чөлөөт бөхийн ОУХМ, олимпийн их наадмын шагналт. 20-хон насандаа улсын цолтны эгнээнд багтсанаас хойш жил бүр(1997 онд тавд Өсөхбаяртай тунаж унасныг эс тооцвол) шөвгөрч буй энэ цагийн  удамт шилдэг бөх.

Дархан мэх: хонгодох, шуудагдаж татах, хавсрах

-Монголчуудын мянга мян­ган жилийн нүүдэлчин ахуй болон  өв соёлыг тээж ирсэн үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Дэлгэр зуны энэ цагт дэнж хотойтол нааддаг Монголын ард түмэндээ баяр наадмын мэнд хүргэе  ээ. 

Багын найз Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёр маань дархан аварга цолтой болж байна. Ард түмнээ хүндэтгээд хоёр дархан аварга маань зүлэг ногоон дэвжээнээ зодоглох байх аа.  

Миний хувьд 2008 оноос хойш Төрийн их баяр наадамдаа зодоглоогүй. Би бодохдоо, спорт залуу насных гэсэн хатуу зарчим тээж явдаг хүн л дээ. Д.Сумъяабазар гэдэг хүн 14-34 нас хүртлээ буюу 1988-2008 он хүртэл 20 жил спортын төлөө өөрт байгаа бүхнээ зориулсан. Энэ хугацаанд үзэгч олноо хүндэтгэн олон сайхан барил­даан үзүүлж ард түмнээ баясгаж тэднээсээ уухайн түрлэг, эрч хүч авч байлаа. 

-Улстөрч гэдэг үүднээс бус Монгол бөхийн аварга гэдэг утгаар тантай ярилцаж байна. Хэдийгээр өөрөө барилдахгүй гэсэн ч нут­гийнхаа бөхчүүдийн галаар орж бэлтгэл сургуу¬лилтыг нь харав уу?

-Наадам бүхэн өөр өөрийн онцлогтой. Нэг дор 1024 бөх зэрэг гарч, нэг зэрэг 1000 гаруй шандаст хүлэг зурхайгаас эргэдэг, эрхий мэргэн харваачид нь цэц мэр­гэнээ сорьж гурван өдөр нааддаг гээд тэр бүхэн яах аргагүй Монгол наадмын онцлог. Тиймээс ч түмэн олон маань бөхчүүд гэхээсээ илүүтэйгээр Ардын хувьсгалынхаа их баяр наад¬мыг хүлээдэг болов уу гэж ойлгодог.

Хаана ч байх¬гүй тийм л сайхан жишиг Монголын ард түмэнд л байдаг. Бөхчүүд бидний хувьд зөв­хөн давах, унах гэхээсээ илүүтэйгээр ард түмнээ хүндлэх ёстой. Үүнийгээ үргэлж дот­роо бодож, тунгааж явах учиртай. Энэ жилээс Өвөрхангай аймгийн бөхийн галыг хариуцах том үүрэг надад оногдож, Их Монголын хүчтэн дэвжээний тэргүүнээр сонгогдсон.

Өврийн сайхан хангайгаас төрж гарсан аваргын хувьд энэ л нутаг уснаас ирээдүйд төрж гарах аварга, арслангуудын залгамж халааг нь бэлтгэх нь миний үүрэг. Бөхчүүд галынхаа нэгдсэн бэлтгэл, сургуулилтдаа гарсан.

-Зургаан залуу заан наадмын дэвжээнээ гал гарсан барилдаанаар ард түмнээ баясгадаг байлаа. Хорьсон ч давдаг хориогүй ч давдаг тэр торгон цаг үеийг эргэн дурсахгүй юу?

-Зургаан залуу зааны үеийг монголчууд бахдан ярьдаг. Бидний хувьд 12-13 наснаасаа их спортоор хичээллэж бөхийн гараагаа эхэлж байсан. Их спортоор хичээллэсэн үеийн өндөр бэлтгэл сургуулилт, ёс зүй гээд бүхий л зүйлд суралцсан бөхчүүд бол тухайн үеийн зургаан залуу заан байсан гэж боддог.

Бэлтгэлийн суурь, ачаалал даах чадвар гээд бүхий л зүйл их спорттой салшгүй холбоотой. Г.Өсөхбаяр нь Архангай­даа, Д.Сумъяабазар нь Октябрийн райондоо, А.Сүхбат нь Төв аймагтаа байсан бол бид хөдөө буйдхан газартаа бондойсон аймгийн арслангууд болчихсон жилдээ ганц удаа төрийн наадамдаа зодоглох гээд шилээ маажиж ирээд начин цол горьдсон нөхдүүд л байх байсан болов уу.

Их спортоор хичээллүүлсэн ухаалаг багш нарын буяныг хариулж барахгүй л дээ. Зургаан залуу заан бус­даа­саа аргагүй ялгардаг байсан. Бид бусад бөхчүүдээс хэд дахин илүү бэлтгэл хийж, тэднээс хэд дахин илүү ачаалал авчихсан тул ялгарахгүй гээд яах юм.

-Тачигнатал барилдаад давж, унасныхаа дараа өнөө хэдий­гээ юу гэж боддог байв?

-Бид нэг нэгэндээ уначихвал нойр хүрнэ гэж байхгүй. Учир нь бид өгөө аваатай байсан. Би Сүхбатад, Өсөхөө Пунцагт уналаа гэхэд шөнөжин орондоо тарвалзаж хононо.

Дараа нь харин давчихаад нэг их сайхан санаа амарна шүү дээ. Тэгж байж дараагийн бэлтгэлдээ сэтгэл хангалуун ордог байлаа. Монгол бөхийн нэгэн үеийн өнгийг тодорхойлж явсандаа бид бахархдаг. Монголын ард түмэн хэзээд залуу зургаан зааны тухай ярьцгаасаар байх болов уу гэж боддог юм. 

-Анхны цолоо хэзээ хүр­тэж байв. Таны дархан хонгодох мэхэнд тэсч үлдсэн бөх цөөхөн. Уг мэхийг хэрхэн сурч байсан бол?

-Бөхчүүдийн биеийн галбирт тохирсон мэхний хувилбар гэж байдаг. Хонгодох мэх миний биеийн галбирт л тохирсон мэх. Халз хутгах, давхар ачих, зайлж хавирах гээд янз бүрийн хувилбар тухайн үед барилдааны явцад орж ирдэг.

Барилдааны ганцхан доль, секундэд л хийгддэгээрээ дар­хан мэх агуу л даа. Өнөөдрийнх шиг хашиж зогсож байгаад нэгнээ өргөөд тавьдаг ийм барилдаан үзээд яах юм. 20 минут зугтааж байгаад азаа үзэж барьц сонгоно гэдэг утгагүй.

Анхны цол гэвэл 1988 онд үндэсний баяр наадмын өсвөрийн 64 бөхийн барил­даанд түрүүлж улсын “шонхор” цол хүртсэн. Тэгэхэд Баагий ах маань (Дархан аварга Б.Бат-Эрдэнэ) түрүүлж арслан цолонд хүрч байсан үе. Тухайн үед нам засгийн дарга нар болох Ж.Батмөнх гуай болон Улс төрийн товчооны бусад гишүүдтэй 14-тэй хүү гар барьж байлаа.

Тэгэхэд хязгааргүй их баярлаж билээ. Би Октябрийн районы 46 дугаар сургуульд сурдаг байсан юм. Сургуулийнхан маань хүлээн авч Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь I, II ботийг өгч намайг хөхүүлэн дэмжиж байв шүү дээ. 

-Анх ямар улсын цолтныг өвдөглүүлж байв?

-Бөхийн чөлөөт барилдааны Тулгат клубийг үүсгэн байгуулсан Нямдаваагийн Ганбаатар багш маань Өсөхөө болон бидний тэргүүтэй хэсэг бөхчүүдийг гаргаж ирсэн. Багш биднийг 20 нас хүртэл үндэсний бөхөөр барилдахыг хориглодог байсан.

Тэр үеийн заалны нэгэн барилдаанд Өсөхөө засуул дээрээс гарахдаа гутландаа бүдэрч унах шахаад гарч ирж билээ. Түүнийг нь багш мэдчихээд “Одоо боль” гээд болиулсан. Тухайн үед бид чөлөөт бөхөөр “өвчилчихсөн”, “Дэлхийн од болно” гэж мөрөөдөж явдаг байсан юм.

Н.Ганбаатар багш дөрвөн мөчний тамир суугаагүй хүүхдүүд нэг л гэмтэл аваад насан туршийн тахир дутуу болчих вий гэж биднийг хориглодог байв. Багш үндэсний бөхөөр барилдуулахгүй байхаар нь бид ч дотроо гомдолтой л байдаг байсан. Одоо бодоход багш маань алсын хараатай байжээ.

1993 оны цагаан сарын барилдаан дээр залуу бөх оноолтоор Д.Мягмар заантай таарсан. Аавтай минь үеийн том цолтой бөхтэй барилдаж байсан болохоор эмээнгүй л байлаа. Элэг бүснээс нь бариад автал барилдаж бол­моор санагдангуут нь шууд л давхар аччихсан. Тэгж л анх улсын цолтой бөхийг давсан түүхтэй. 1994 онд Д.Цэрэнтогтох аваргаар тав давж начин цолны босго алхсан. 

-Цэдэндамбын Цэрэн­пун­цаг гарьдаар долоо давж заан цол хүртсэн тэр барилдаанаа эргэн дурсахгүй юу?

-Ц.Цэрэнпунцаг ах бид хоёр Политехникийн дээд сургуулиас өсвөр үеийн улсын аваргад орж байсан. Пунцаг ах том насанд би 15-16 насны ангилалд барилдсан. Би түрүүлж, Пунцаг ах өөрийн насандаа дөрөвт орж байсан юм. 1990 онд ээжийн маань нутаг болох Архангай аймгийн Өлзийт сумын наадамд зодоглож шөвгийн дөрөвт үлдэж байлаа.

Continue Reading

Түүхүүд

Өөрийгөө Чингис хааны алтан ураг гэж хэлэхэд ерөнхийлөгч шууд л итгээд

Published

on

By

Бодохоор заримдаа инээд хүрээд байдаг юм. Монгол Улсын анхны ерөнхийлөгч Очирбат, магадгүй хамгийн гэнэн тэнэгдүү нь ч байж мэднэ. 90-д оны эхээр “Жерар Майерс” гэх хүн Монголд ирээд өөрийгөө Чингис хааны алтан ураг гэж хэлэхэд ерөнхийлөгч шууд л итгээд, өөрийнхөө зөвлөх хүртэл болгон дэвшүүлж, дээл гуталыг нь өмнө сөхөрч суугаад өмсүүлсэн удаатай.

За үүнээс гадна хувьдаа Дашцэрэн гэх үзмэрчтэй байсан бөгөөд өнөөх үзмэрчээ төрийн их үзмэрч хүртэл болгон дэвшүүлж шинэ албан тушаал бий болгосон нь бас л инээдтэй. Үзмэрч Дашцэрэн Ромбо гарагийнхантай холбоо тогтооно гээд Монголын Үндэсний Телевиз шууд дамжуулж л байлаа. Бас нэг сонирхолтой түүх гэвэл ердөө 20 гарч буй сэтгүүлчийн ангийн сэргэлэн оюутан Гансүх гэх залуу Очирбатын толгойг олгой болтол нь эргүүлж байгаад 90 сая төгрөгийг улсаас гаргуулж авсаныг ч та бүхэн мэдэх байх.

Эцэст нь хамгийн том онигоо нь Дорнодод түүхий нефт олдлоо гэж онгирч өөриийнхөө дээлийг нефтээр мялааж байлаа гэж. Гэтэл өнөөдөр Монгол нефтээ боловсруулах биш 30 жилийн турш урд хөрш уруугаа зөөгөөд оронд нь хойд хөршөөсөө 30 жил шатахуун худалдан авч байна даа. Тэнэг ч гэх үү, бүтэлгүй ч гэх үү? магадгүй дөнгөж ардчилалд шилжээд байсан учир хүн бүхэн хэрсүү болж амжаагүй, улс төрчид хулгайч болж арай төлөвшөөгүй байсан биз ээ. 

Төмөр замын доогуур нэмэж 3 нүхэн гарцийг БНХАУ-ын зээлээр хийхээр болсон бололтой. Ингээд ер нь би бодлоо л доо. Манай улс ер ингэхэд зээлээр бус өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийж байсан түүх байдаг юм болов уу? Монгол Улсад төрийн зүгээс хийгдэж буй бүх бүтээн байгуулалтууд дандаа гадны зээлээр босдог бололтой. Яг үнэндээ манай үнэн төрх гэвэл гуравхан нүхэн гарц ч өөрсдөө барьж чадахааргүй ийм л ядуу улс байна шүү дээ. Гэхдээ гаднаас нь буюу дарга нарийнх нь хэлбэрдэлтийг харахаар айхтар баян улс ч юм шиг. Заа мэдэхгүй ээ, би буруу бодоод байж ч магадгүй.

Өнөөдөр Ардын намыг дагавал Ос орж амаа ч хурган дарга болно. Ардын намаас л дэвших юм бол Аса аварга ч байсан сонгогдоно. 24 онд сонгууль болно, чөтгөрийн тойрог үргэлжилж дахиад л Ардын нам ялах нь тодорхой. Ардын намдаа байнга саналаа өгдөг хүмүүс нэг л өдөр амьдрал сайхан болно гэж итгэдэг байх. Гэвч өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэдэн зуун мянган хүн уг итгэлээ биелэхийг үзэж чадалгүй амьсгал хураацгаасан бол? Одоо ч Ардын намд саналаа өгч байгаа хүмүүс яг ингэж итгэсээр л насны бөгсөнд амьдрал сайхан болохыг үзэж амжилгүй хөрст дэлхийдээ шингэн уусах байх даа.

Ардын намын Амарбаясгалан 2018 онд БНХАУ-д айлчилахдаа Хятадын Коммунист намтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан даа. Бод бод бод… Дэлхийн хамгийн том эдийн засагтай улс манай жижигхээн хүн амтай сонгуулийг мөнгөөр шийдчихэж байна.

Subutai pictures

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status