Connect with us

Танд зөвлөхөд

Үс ургалтанд ач тустай хүнсний бүтээгдэхүүн

Published

on

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Эмэгтэйчүүд бид үс, хумс, нүүр будалт гээд л бүхий л зүйлтийг төгс байлгахыг хүсдэг шүү дээ. Урт үсэнд дуртай, эсвэл үсээ урт ургуулахыг хүсдэг охид бүсгүйчүүд наашаа анхаарлаа хандуулаарай. Бид бүхний мэдэхгүй ч үс ургахад хамгийн чухал нөлөө үзүүлдэг хүнсийг танилцуулъя.

1. Улаан чинжүү

Улаан чинжүүг усанд 6-8 минут буцалгаж гаргасан усаар үсээ угаах нь хуйханд тэжээл өгч хурдан ургахад их түлхэц болж өгдөг. Мөн хоолондоо хийн идэх нь ч үр дүнтэй. 

2. Сонгино

Сонгино нь хуйх болон үсэнд тэжээл өгч чаддаг хүнсний нэг.  Сонгиноо таллан хуваагаад хуйх болон үснийхээ үзүүрт үрж өгөөрэй. Мөн шүүсийг нь хуйхан дээрээ шахна. Таван минутын дараа үсээ нэг удаа шампуниар угаахад л хангалттай.

3. Зуун наст 

Зуун настын шүүсийг шахан хуйханд түрхэх нь үсэнд маш сайн тэжээл өгч чаддаг байна.

B12 витаминаар баялаг бүтээгдэхүүн нь үсийг эрүүлжүүлдэг. Өдөрт дор хаяж 2.4 микрограм аминдэмийг авахын тулд тахиа, дун, тараг, өндөг, бяслаг зэргийг хэрэглэх хэрэгтэй юм.

6.    Жимс, үр тариа зэрэг нүүрс усаар баялаг бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэх шаардлагатай. Нүүрс ус багатай хоол хүнс нь үс хэврэгших шалтгаан болно.

7.    A витаминаар баялаг бүтээгдэхүүнүүдэд бяслаг, өндөг, лууван, бууцай, C витаминаар баялаг бүтээгдэхүүнүүдэд улаан лооль орно. Энэ 2 амин дэмийг хангалттай авах нь байгалийн ангижруулагч болж байгаа хэрэг юм.

8.    Кальциар баялаг хүнс: сүү, тараг, бяслаг, бууцай. Эдгээр нь таны үсийг хурдан ургуулна. Түүнчлэн үс хэврэгшиж, салаалахаас хамгаалах амин тэжээл эдгээр хүнсэнд агуулагддаг байна.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд зөвлөхөд

Хурхирахгүй тайван унтах аргууд

Published

on

By

Судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хурхирдаг нь тогтоогджээ. Түүнчлэн 20-30 насны хүмүүс хурхирах нь бага аж.  

Харин 45 наснаас хойш хүмүүс (тэр дундаа эрчүүд) хурхирах нь илүү байдаг байна. Ардын домоор бол хурхирч буй хүний чихний сэжүүрээс нь баривал хурхирахаа больдог гэх.  

Гэхдээ энэ арга бол дэндүү богино хугацааны үйлчилгээтэй л дээ.  Хэт хурхиралт нь хажуу хавийн хүмүүст нэлээд тээртэй байдаг тул үүнээс салахад тустай зарим зөвлөмжийг толилуулвал:  

– Хажуу талаар эсхүл дээшээ харж унтаж сурах, 

– Ямар байдлаар унтахад хурхирдаг эс хурхирдагийг тогтоох дараа нь нойрон дундаа унтах байршлаа бага зэрэг өөрчлөхөд хурхиралт багасна, 

– Хурхирах нь тухайн хүндээ ч хүндрэлтэй байдаг тул бөх бат, сайн унтахын тулд тодорхой цагт орондоо орж хэвш, 

– Унтахын өмнө өрөөндөө салхи оруул, зун бол цонхоо нээлттэй орхи, 

– Орны дэвсгэр даавуу унтлагын хувцас цэвэрхэн байх нь тайван нойрсоход нөлөөлнө, – Унтахын өмнө маргаан мэтгэлцээн үүсгэхгүй байх. Харин эсрэгээр тааламжтай яриа хөөрөө, ном унших, намуун аялгуутай хөгжим сонсох зэрэг нь бөх нойрсоход нөлөөлдөг, 

– Унтахаас 2-3 цагийн өмнө шингэн зүйл (ялангуяа кофе, байхуу цай) уухгүй байх, 

– Орой хоол идэхгүй байх нь зөв ч хэт өлсвөл бас нойр хүрэхгүй байх нь бий. Тиймээс өлсөх мэдрэмжийг хүчээр даралгүй амархан шингэхүйц хөнгөн чанарын юм идэж болно.  

Хэрэв эдгээр арга тус болохгүй бол эмчид хандаарай.

Continue Reading

Танд зөвлөхөд

Хэрэв та машин барьж сурах гэж байгаа бол зөвлөж байна

Published

on

By

Машин унаж сурах гээд сандарч байна уу? Айдас түгшүүр таныг улам илүү сандаргаж байна уу? Тайвшраад доорх зөвлөмжид анхаарлаа хандуул.

-Алхам1. Өөрөө өөртөө тав тухыг юун түрүүнд бий болго. Суудалдаа суун бүсээ бүслээд машиныхаа үндсэн хяналтуудыг нягтлан хар гэрэл дохио, араа, тормоз гэх мэт

-Алхам 2. Суудал, суудлын бүс толь зэргээ тохируул. Суудлаа хойш нь урагш нь болгож тохируулах нь хөлөө зөв газар байрлуулахад тусална. Бүсээ тохируулан бүслэхдээ энэ нь таны хүзүүн дээр хэт өндөр биш байхаар тохируул. Машинд орж ирэх болгондоо толио тохируулж сур.

Гол толиноосоо эхлэх бөгөөд энэ толь нь танд ард байгаа зүйлсийг чөлөөтэй харахад туслана. Мөн шөнийн гэрлээ унтраасан байх хэрэгтэй. Хоёр талын толь эргэдэг учир та машин доторхоо хараад зогсохгүй хажуу талаас ирэх машины байрлалыг харах боломжтой болно.

-Алхам 3. Яг одоо машинаа унаж байна гээд төсөөлье. Та яг юу хийхээ бод. Таны машин механик бол хэрхэн араагаа солих, яаж зогсох хөдлөх гээд бүгдийг нь сайн бодоорой.

-Алхам 4. Сандарч тэвдэхээ багасга. Хэн нэгэн итгэлтэй машин жолооддог хүнтэй хамт яваарай. Мөн радиогаа унтраан ямар нэгэн уянгын ая тавь. Гүнзгий амьсгаа аван тайвшир.

-Алхам 5. Машин хөлөглөнө гэдэг хөгжилтэй байх болно. Яаж унахыг нь мэддэг бол таныг хаа хүссэн газарт тань хүргэж өгнө.

Зөвлөгөө: Илүү тав тухтай болгохын тулд та өөрийн дуртай үнэртэн байвал машиндаа цацаж болно. Хэн нэгэн сайн жолооддог гэхдээ хашгирч таныг сандаргахгүй хүнтэй байнга хамт явж дадлагажаарай.

Дуут дохиог зөвхөн дараахь тохиолдолд хэрэглэж болно

-Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд,

-Суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор.

-Дуут дохио нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй.

Ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ

-Зам тээврийн ослын улмаас зогссон үед

-Түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн үед

-Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед

-Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед

-Чирч яваа (механикжсан тээврийн хэрэгсэл) үед

-Тээврийн хэрэгсэл нь аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй бусад тохиолдолд

Continue Reading

Танд зөвлөхөд

Өвөл гадаа хоносон машиныг өглөө яаж асаах ёстой вэ

Published

on

By

Өвөл болохоор жолооч нарт автомашины түлш зарцуулалт ихсэх, асалт удаашрах, хөлдөх, тормозны зам уртсах, туулах чадвар багасах буюу дугуй хий эргэх зэрэг бэрхшээл тулгардаг. Тэгвэл энэ бүхнээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө хүргэе.

Шөнө гадаа хоносон автомашиныг өглөө хэрхэн асаах вэ?

Жолооч та өвлийн хүйтэнд автомашинаа гадаа хонуулах шаардлагатай болсон бол дулаан хучлага, температур болон цаг тохируулж асаадаг автомат удирдлага хэрэглээрэй. Хэрэв танд дээрх хэрэгсэл байхгүй бол өглөө машинаа асаахдаа дараахь зүйлийг анхаараарай.

Хэрэв таны машин дизель хөдөлгүүртэй бол машинаа асаахаасаа өмнө халаагчийг нь 2-3 удаа ажиллуулна. Үүний дараа стартераа дарна. Хэрэв асахгүй бол 3-5 секундын зайтай 2-3 удаагийн давталттай түлхүүрээ эргүүлээрэй. Ингээд ч асахгүй байвал дахин оролдох хэрэггүй, засварын газар хандах нь зүйтэй юм байна. Жолооч нар аккумулятороо өөр машиныхтай холбож асаах тохиолдол их байдаг.

Харин ингэж асаах гэж оролдохдоо буруу холбож машиныхаа эд ангийг шатаах магадлал өндөртэй. Өглөө машин асахгүй байх үндсэн хоёр шалтгаан байдаг байна. Нэгдүгээрт, хэт хүйтэнд аккумуляторын ачаалах чадвар муудаж, хангалттай хэмжээнд ажиллахгүй байх. Хоёрдугаарт, свеча муудсан болон ашиглалтын хугацаа дууссан байх магадлалтай.

Гэхдээ голдуу аккумулятор суусан байх магадлал хамгийн өндөр байдаг ажээ. Стартер эргэхгүй байх, эргэж байгаа ч эргэлт удаан юмуу бүр асахгүй байвал аккумулятор суусан гэсэн үг. Мөн их гэрэл хэвийн байдгаасаа бүдэг асах, дуут дохионы дуу сул эсвэл бүр дуугарахгүй байвал аккумулятор суусан гэж ойлгоорой. Их хүйтэнд аккумулятор бээрэхээс сэргийлж гадуур нь дулаалга хийх боломжтой.

Хэдийгээр автомашины сэлбэг, хэрэгслийн дэлгүүрт зориулалтын дулаалга байдаггүй ч тохирсон эсгий дулаалга хийж болдог юм байна. Харин таны машин бензин хөдөлгүүртэй бол халаагчгүй байдгийг анхаараарай. Бусдаар бол дизель хөдөлгүүрийн машинтай адилхан зарчмаар асаах хэрэгтэй юм байна. Гэхдээ гадаа хүйтэрч эхлэх үед өвлийн бэлтгэл болгож автомашиныхаа хөдөлгүүрийн тосоо зайлшгүй сольсон байх шаардлагатай.

Хөдөлгүүрийн тос солихдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

Автомашины хөдөлгүүрийн тосыг монголчууд голдуу хавар, намарт сольдог. Гэхдээ хөдөлгүүрийн тосоо сольсноос хойш таван мянган км явж байж дахин солих хэрэгтэй. Манай жолооч нар дунджаар зургаан сард таван мянган км явдаг учраас хавар, намартаа тосоо сольдог байна. Хэрэв таны машин зургаан сард дээрх хугацаанаас илүү явсан бол тухай бүрт нь заавал солиулаарай.

Харин хөдөлгүүрийн тосоо солихдоо өөрийн машинд тохирсныг нь сонгох хэрэгтэй. Уг тос нь энгийн ба синтетик гэдгээрээ ялгаатай байдаг. Энгийн тос нь байгалийн гаралтай буюу минерал тос юм. Синтетик нь байгалийн гаралтай тосны элемент дээр химийн нэмэлт элементүүдийг оруулж өгсөн тос. Энэ тос нь энгийн минерал тосыг бодвол халуун болон хүйтэн нөхцөлд ажиллах чанараараа илүү тэсвэртэй байдаг.

Хөдөлгүүрийн тос үндсэн таван үүрэгтэй. Нэгд, хөдөлгүүрийн эд ангиудын хоорондох үрэлтийг бууруулж, элэгдлийг багасгана. Хоёрт, битүүмжийг хангах буюу поршен цилиндрийн хоорондын зайг багасгаж, энергийн алдагдлыг арилгана. Гуравт, хөргөх буюу харьцалтын гадаргууг хөргөнө. Дөрөвт, цэвэрлэх буюу харилцан үрэлдэж байгаа эд ангиудын завсар үүсэх нагар тортгийг уусгаж, элэгдлийн улмаас үүссэн үртэс зэрэг бохирдлыг цэвэрлэнэ.

Тавд, зэврэлтээс хамгаалах буюу шатсан түлшнээс үүссэн хий нь поршентийн бүслүүрийн завсраар тосны тэвш рүү нэвтэрч халуун тостой урвалд орж хүчил үүсгэн эд ангийг зэврүүлдэг. Энэ хүчлийн үйлчлэлийг саармагжуулж зэврэлтээс хамгаалдаг. Хөдөлгүүрийн тосыг SAE , API , ACEA , ILSAC гэж ангилдаг . Ангилал SAE нь хөдөлгүүрийн тосыг АНУ-ын автомашины инженерүүдийн нийгэмлэгээс зуурамтгай шинж чанараар зэрэглэл тогтоосныг хэлдэг байна.

Харин өвлийн тосыг W буюу өвөл гэсэн англи үгийн эхний үсгээр тэмдэглэдэг Өвлийн ангилал S W, SAE 5W, SAE 10W, SAE 15W, SAE 20W, SAE 25W гэж ангилагддаг бол зуных нь SAE 20, SAE 30, SAE 40, SAE 50, SAE 60 гэж хуваагддаг ажээ. Дээрх ангиллын тосуудыг бензин болон дизель хөдөлгүүртэй машины аль алинд хэрэглэж болох бөгөөд бензин хөдөлгүүртэй автомашинд тусгайлан зориулсан GF-1 GF-2 GF-3 гэсэн гурван ангилал мөн байдаг гэнэ. Монгол орны өвөл зуурамтгай чанараар нь ангилсан SAE 5W-30 , 5W-40 тосыг хэрэглэхэд тохиромжтой.

Хөргөлийн шингэн ямар байх ёстой вэ?

Өвлийн улиралд хөргөлтийн шингэнээ зайлшгүй солиулах хэрэгтэй. Манай орны нөхцөлд 40 хэмийн хүйтэнд хөлддөггүй шингэн хийхэд болно. Хугацаанд нь солиогүйгээс шингэний тослох чадвар муудаж зэврэлт үүсэж усны насос муудах, нагар тогтож хөдөлгүүрт байх ёстой хэмжээнээс хэт их халалт үүсэж сальник резин жийргэвчүүд нь муудах, термостат гацах гэсэн гэмтэл гарах ба өвлийн нөхцөлд температур багатай хөргөлтийн шингэн нь царцаж салон руу халуунаар үлээхгүй болох, шингэн хөлдөж хөдөлгүүрийн блок, радиатор болон бусад эд  ангиудыг гэмтээх эрсдэлтэй байдаг.

Иймд хөргөлтийн шингэнийг 1-2 жилд заавал солих шаардлагатай юм. Харин хүч дамжуулах эд ангийн тос буюу кропны тос нь өвөл, зуных гэж байхгүй учраас тос бохирдсон үедээ солиулаарай. Уг тос бохирдсон бол царцаад эхэлдэг учраас шалгуулах нь зүйтэй.

Хөдөлгүүрийн тос, тосны шүүрийг солихгүй удаснаар хөдөлгүүр халах, сальник резинүүд хатуурч тос хаях, дуу чимээ ихсэх, эд ангиудын элэгдэл ихсэх, тосны шүүрний шүүх чадвар муудаж бүтүүрэх, тосолгооны нарын сувгууд бөглөрч  хөдөлгүүр цохих  зэрэг сөрөг талууд байдаг ба өвөл болон хүйтэн нөхцөлд ашиглахад зориулагдсан царцах температур багатай, тослох чанар сайтай хөдөлгүүрийн тос хийх шаардлагатай ажээ.

Хөдөлгүүрийн тосыг тухайн нөхцөлд нь таарсан, автомашиндаа тохирсон зориулалтын тосыг хэрэглэснээр автомашины тань хөдөлгүүрийн элэгдлийг багасгаж, бүрэн хүчээр ажиллах ба шатахуунд хэмнэлттэй байх болно. Хэрэв таны автомашин автомат хурдны хайрцагтай бол 20 мянган км яваад кропны тосоо солиорой.

Хүйтэнд автомашинаа халаахгүйгээр хөдөлгөөнд оролцох, автомат кропны шингэнийг удаан хугацаанд солихгүй байх зэрэг нь хугацаанаасаа өмнө муудаж, автомат хурдны хайрцаг эвдрэх шалтгаан болдог. Тухайн автомашины маркаас хамаарч хурдны хайрцганд тохирсон тос хийх шаардлагатай.

Continue Reading

Trending