Connect with us

Танд зөвлөхөд

Өвөл гадаа хоносон машиныг өглөө яаж асаах ёстой вэ

Published

on

Өвөл болохоор жолооч нарт автомашины түлш зарцуулалт ихсэх, асалт удаашрах, хөлдөх, тормозны зам уртсах, туулах чадвар багасах буюу дугуй хий эргэх зэрэг бэрхшээл тулгардаг. Тэгвэл энэ бүхнээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө хүргэе.

Шөнө гадаа хоносон автомашиныг өглөө хэрхэн асаах вэ?

Жолооч та өвлийн хүйтэнд автомашинаа гадаа хонуулах шаардлагатай болсон бол дулаан хучлага, температур болон цаг тохируулж асаадаг автомат удирдлага хэрэглээрэй. Хэрэв танд дээрх хэрэгсэл байхгүй бол өглөө машинаа асаахдаа дараахь зүйлийг анхаараарай.

Хэрэв таны машин дизель хөдөлгүүртэй бол машинаа асаахаасаа өмнө халаагчийг нь 2-3 удаа ажиллуулна. Үүний дараа стартераа дарна. Хэрэв асахгүй бол 3-5 секундын зайтай 2-3 удаагийн давталттай түлхүүрээ эргүүлээрэй. Ингээд ч асахгүй байвал дахин оролдох хэрэггүй, засварын газар хандах нь зүйтэй юм байна. Жолооч нар аккумулятороо өөр машиныхтай холбож асаах тохиолдол их байдаг.

Харин ингэж асаах гэж оролдохдоо буруу холбож машиныхаа эд ангийг шатаах магадлал өндөртэй. Өглөө машин асахгүй байх үндсэн хоёр шалтгаан байдаг байна. Нэгдүгээрт, хэт хүйтэнд аккумуляторын ачаалах чадвар муудаж, хангалттай хэмжээнд ажиллахгүй байх. Хоёрдугаарт, свеча муудсан болон ашиглалтын хугацаа дууссан байх магадлалтай.

Гэхдээ голдуу аккумулятор суусан байх магадлал хамгийн өндөр байдаг ажээ. Стартер эргэхгүй байх, эргэж байгаа ч эргэлт удаан юмуу бүр асахгүй байвал аккумулятор суусан гэсэн үг. Мөн их гэрэл хэвийн байдгаасаа бүдэг асах, дуут дохионы дуу сул эсвэл бүр дуугарахгүй байвал аккумулятор суусан гэж ойлгоорой. Их хүйтэнд аккумулятор бээрэхээс сэргийлж гадуур нь дулаалга хийх боломжтой.

Хэдийгээр автомашины сэлбэг, хэрэгслийн дэлгүүрт зориулалтын дулаалга байдаггүй ч тохирсон эсгий дулаалга хийж болдог юм байна. Харин таны машин бензин хөдөлгүүртэй бол халаагчгүй байдгийг анхаараарай. Бусдаар бол дизель хөдөлгүүрийн машинтай адилхан зарчмаар асаах хэрэгтэй юм байна. Гэхдээ гадаа хүйтэрч эхлэх үед өвлийн бэлтгэл болгож автомашиныхаа хөдөлгүүрийн тосоо зайлшгүй сольсон байх шаардлагатай.

Хөдөлгүүрийн тос солихдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

Автомашины хөдөлгүүрийн тосыг монголчууд голдуу хавар, намарт сольдог. Гэхдээ хөдөлгүүрийн тосоо сольсноос хойш таван мянган км явж байж дахин солих хэрэгтэй. Манай жолооч нар дунджаар зургаан сард таван мянган км явдаг учраас хавар, намартаа тосоо сольдог байна. Хэрэв таны машин зургаан сард дээрх хугацаанаас илүү явсан бол тухай бүрт нь заавал солиулаарай.

Харин хөдөлгүүрийн тосоо солихдоо өөрийн машинд тохирсныг нь сонгох хэрэгтэй. Уг тос нь энгийн ба синтетик гэдгээрээ ялгаатай байдаг. Энгийн тос нь байгалийн гаралтай буюу минерал тос юм. Синтетик нь байгалийн гаралтай тосны элемент дээр химийн нэмэлт элементүүдийг оруулж өгсөн тос. Энэ тос нь энгийн минерал тосыг бодвол халуун болон хүйтэн нөхцөлд ажиллах чанараараа илүү тэсвэртэй байдаг.

Хөдөлгүүрийн тос үндсэн таван үүрэгтэй. Нэгд, хөдөлгүүрийн эд ангиудын хоорондох үрэлтийг бууруулж, элэгдлийг багасгана. Хоёрт, битүүмжийг хангах буюу поршен цилиндрийн хоорондын зайг багасгаж, энергийн алдагдлыг арилгана. Гуравт, хөргөх буюу харьцалтын гадаргууг хөргөнө. Дөрөвт, цэвэрлэх буюу харилцан үрэлдэж байгаа эд ангиудын завсар үүсэх нагар тортгийг уусгаж, элэгдлийн улмаас үүссэн үртэс зэрэг бохирдлыг цэвэрлэнэ.

Тавд, зэврэлтээс хамгаалах буюу шатсан түлшнээс үүссэн хий нь поршентийн бүслүүрийн завсраар тосны тэвш рүү нэвтэрч халуун тостой урвалд орж хүчил үүсгэн эд ангийг зэврүүлдэг. Энэ хүчлийн үйлчлэлийг саармагжуулж зэврэлтээс хамгаалдаг. Хөдөлгүүрийн тосыг SAE , API , ACEA , ILSAC гэж ангилдаг . Ангилал SAE нь хөдөлгүүрийн тосыг АНУ-ын автомашины инженерүүдийн нийгэмлэгээс зуурамтгай шинж чанараар зэрэглэл тогтоосныг хэлдэг байна.

Харин өвлийн тосыг W буюу өвөл гэсэн англи үгийн эхний үсгээр тэмдэглэдэг Өвлийн ангилал S W, SAE 5W, SAE 10W, SAE 15W, SAE 20W, SAE 25W гэж ангилагддаг бол зуных нь SAE 20, SAE 30, SAE 40, SAE 50, SAE 60 гэж хуваагддаг ажээ. Дээрх ангиллын тосуудыг бензин болон дизель хөдөлгүүртэй машины аль алинд хэрэглэж болох бөгөөд бензин хөдөлгүүртэй автомашинд тусгайлан зориулсан GF-1 GF-2 GF-3 гэсэн гурван ангилал мөн байдаг гэнэ. Монгол орны өвөл зуурамтгай чанараар нь ангилсан SAE 5W-30 , 5W-40 тосыг хэрэглэхэд тохиромжтой.

Хөргөлийн шингэн ямар байх ёстой вэ?

Өвлийн улиралд хөргөлтийн шингэнээ зайлшгүй солиулах хэрэгтэй. Манай орны нөхцөлд 40 хэмийн хүйтэнд хөлддөггүй шингэн хийхэд болно. Хугацаанд нь солиогүйгээс шингэний тослох чадвар муудаж зэврэлт үүсэж усны насос муудах, нагар тогтож хөдөлгүүрт байх ёстой хэмжээнээс хэт их халалт үүсэж сальник резин жийргэвчүүд нь муудах, термостат гацах гэсэн гэмтэл гарах ба өвлийн нөхцөлд температур багатай хөргөлтийн шингэн нь царцаж салон руу халуунаар үлээхгүй болох, шингэн хөлдөж хөдөлгүүрийн блок, радиатор болон бусад эд  ангиудыг гэмтээх эрсдэлтэй байдаг.

Иймд хөргөлтийн шингэнийг 1-2 жилд заавал солих шаардлагатай юм. Харин хүч дамжуулах эд ангийн тос буюу кропны тос нь өвөл, зуных гэж байхгүй учраас тос бохирдсон үедээ солиулаарай. Уг тос бохирдсон бол царцаад эхэлдэг учраас шалгуулах нь зүйтэй.

Хөдөлгүүрийн тос, тосны шүүрийг солихгүй удаснаар хөдөлгүүр халах, сальник резинүүд хатуурч тос хаях, дуу чимээ ихсэх, эд ангиудын элэгдэл ихсэх, тосны шүүрний шүүх чадвар муудаж бүтүүрэх, тосолгооны нарын сувгууд бөглөрч  хөдөлгүүр цохих  зэрэг сөрөг талууд байдаг ба өвөл болон хүйтэн нөхцөлд ашиглахад зориулагдсан царцах температур багатай, тослох чанар сайтай хөдөлгүүрийн тос хийх шаардлагатай ажээ.

Хөдөлгүүрийн тосыг тухайн нөхцөлд нь таарсан, автомашиндаа тохирсон зориулалтын тосыг хэрэглэснээр автомашины тань хөдөлгүүрийн элэгдлийг багасгаж, бүрэн хүчээр ажиллах ба шатахуунд хэмнэлттэй байх болно. Хэрэв таны автомашин автомат хурдны хайрцагтай бол 20 мянган км яваад кропны тосоо солиорой.

Хүйтэнд автомашинаа халаахгүйгээр хөдөлгөөнд оролцох, автомат кропны шингэнийг удаан хугацаанд солихгүй байх зэрэг нь хугацаанаасаа өмнө муудаж, автомат хурдны хайрцаг эвдрэх шалтгаан болдог. Тухайн автомашины маркаас хамаарч хурдны хайрцганд тохирсон тос хийх шаардлагатай.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд зөвлөхөд

Хурхирахгүй тайван унтах аргууд

Published

on

By

Судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хурхирдаг нь тогтоогджээ. Түүнчлэн 20-30 насны хүмүүс хурхирах нь бага аж.  

Харин 45 наснаас хойш хүмүүс (тэр дундаа эрчүүд) хурхирах нь илүү байдаг байна. Ардын домоор бол хурхирч буй хүний чихний сэжүүрээс нь баривал хурхирахаа больдог гэх.  

Гэхдээ энэ арга бол дэндүү богино хугацааны үйлчилгээтэй л дээ.  Хэт хурхиралт нь хажуу хавийн хүмүүст нэлээд тээртэй байдаг тул үүнээс салахад тустай зарим зөвлөмжийг толилуулвал:  

– Хажуу талаар эсхүл дээшээ харж унтаж сурах, 

– Ямар байдлаар унтахад хурхирдаг эс хурхирдагийг тогтоох дараа нь нойрон дундаа унтах байршлаа бага зэрэг өөрчлөхөд хурхиралт багасна, 

– Хурхирах нь тухайн хүндээ ч хүндрэлтэй байдаг тул бөх бат, сайн унтахын тулд тодорхой цагт орондоо орж хэвш, 

– Унтахын өмнө өрөөндөө салхи оруул, зун бол цонхоо нээлттэй орхи, 

– Орны дэвсгэр даавуу унтлагын хувцас цэвэрхэн байх нь тайван нойрсоход нөлөөлнө, – Унтахын өмнө маргаан мэтгэлцээн үүсгэхгүй байх. Харин эсрэгээр тааламжтай яриа хөөрөө, ном унших, намуун аялгуутай хөгжим сонсох зэрэг нь бөх нойрсоход нөлөөлдөг, 

– Унтахаас 2-3 цагийн өмнө шингэн зүйл (ялангуяа кофе, байхуу цай) уухгүй байх, 

– Орой хоол идэхгүй байх нь зөв ч хэт өлсвөл бас нойр хүрэхгүй байх нь бий. Тиймээс өлсөх мэдрэмжийг хүчээр даралгүй амархан шингэхүйц хөнгөн чанарын юм идэж болно.  

Хэрэв эдгээр арга тус болохгүй бол эмчид хандаарай.

Continue Reading

Танд зөвлөхөд

Хэрэв та машин барьж сурах гэж байгаа бол зөвлөж байна

Published

on

By

Машин унаж сурах гээд сандарч байна уу? Айдас түгшүүр таныг улам илүү сандаргаж байна уу? Тайвшраад доорх зөвлөмжид анхаарлаа хандуул.

-Алхам1. Өөрөө өөртөө тав тухыг юун түрүүнд бий болго. Суудалдаа суун бүсээ бүслээд машиныхаа үндсэн хяналтуудыг нягтлан хар гэрэл дохио, араа, тормоз гэх мэт

-Алхам 2. Суудал, суудлын бүс толь зэргээ тохируул. Суудлаа хойш нь урагш нь болгож тохируулах нь хөлөө зөв газар байрлуулахад тусална. Бүсээ тохируулан бүслэхдээ энэ нь таны хүзүүн дээр хэт өндөр биш байхаар тохируул. Машинд орж ирэх болгондоо толио тохируулж сур.

Гол толиноосоо эхлэх бөгөөд энэ толь нь танд ард байгаа зүйлсийг чөлөөтэй харахад туслана. Мөн шөнийн гэрлээ унтраасан байх хэрэгтэй. Хоёр талын толь эргэдэг учир та машин доторхоо хараад зогсохгүй хажуу талаас ирэх машины байрлалыг харах боломжтой болно.

-Алхам 3. Яг одоо машинаа унаж байна гээд төсөөлье. Та яг юу хийхээ бод. Таны машин механик бол хэрхэн араагаа солих, яаж зогсох хөдлөх гээд бүгдийг нь сайн бодоорой.

-Алхам 4. Сандарч тэвдэхээ багасга. Хэн нэгэн итгэлтэй машин жолооддог хүнтэй хамт яваарай. Мөн радиогаа унтраан ямар нэгэн уянгын ая тавь. Гүнзгий амьсгаа аван тайвшир.

-Алхам 5. Машин хөлөглөнө гэдэг хөгжилтэй байх болно. Яаж унахыг нь мэддэг бол таныг хаа хүссэн газарт тань хүргэж өгнө.

Зөвлөгөө: Илүү тав тухтай болгохын тулд та өөрийн дуртай үнэртэн байвал машиндаа цацаж болно. Хэн нэгэн сайн жолооддог гэхдээ хашгирч таныг сандаргахгүй хүнтэй байнга хамт явж дадлагажаарай.

Дуут дохиог зөвхөн дараахь тохиолдолд хэрэглэж болно

-Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд,

-Суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор.

-Дуут дохио нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй.

Ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ

-Зам тээврийн ослын улмаас зогссон үед

-Түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн үед

-Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед

-Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед

-Чирч яваа (механикжсан тээврийн хэрэгсэл) үед

-Тээврийн хэрэгсэл нь аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй бусад тохиолдолд

Continue Reading

Танд зөвлөхөд

“Утаа ихтэй нөхцөлд хамраа байнга цэвэрлэж байх хэрэгтэй”

Published

on

By

“Сонгдо” эмнэлгийн чих, хамар хоолойн эмч М.Цэндсүрэнгийн зөвлөгөөг хүргэж байна.

-Хүйтэн сэрүүний улирал эхлэхээр чих, хамар хоолойн өвчлөл ихсэх хандлагатай болдог. Ялангуяа хүүхдүүдийн хоолой өвдөх гээд байдаг. Тэгэхээр үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд хэдийд нь эмчид хандах нь зөв вэ?

-Хоолойны мах буюу гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл бол манай орны цаг агаар, агаарын бохирдол болон хүйтний улиралтай холбоотойгоор нэлээн түгээмэл тохиолддог. Зөвхөн насанд хүрсэн хүн төдийгүй бага насны хүүхдүүд бүр нярай байхаасаа хоолой нь өвдөөд эхэлдэг.

Яг хоолой өвдсөн, хурц үрэвсэлтэй байх үед нь эцэг, эхчүүд хүүхэддээ, насанд хүрсэн хүмүүс бол өөртөө зөв гүйцэд эмчилгээ хийж байх хэрэгтэй. Тэр үед нь дутуу эмчилснээс өөрөөр хэлбэл, хоолой идээлүүлээд байгаа нянг дутуу устгаснаас болоод архаг гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй болдог.

-Иргэд хоолойны мах ургадаг гэж ойлгодог. Зарим хүүхдүүд бол төрөхдөө л хоолойны махтай байдаг шүү дээ?

-Үүнийг гүйлсэн булчирхай буюу тагнайн гүйлсэн булчирхай гэж нэрлэдэг. Тагнайн гүйлсэн булчирхай үр хөврөлийн явцад бий болоод дөнгөж төрсөн нярай хүүхдэд бол том байдаг. Томролоор нь гурван зэрэгт хуваана. Хэтэрхий том байх юм бол үрэвсэж идээлэхгүй хэрнээ унтахдаа амаа ангайх, дэрэн дээр нь шүлс нь гоожих ч гэдэг юм уу зовиурууд илэрдэг.

Үрэвсэх гэдэг нь хоолойн махтай эсэхийн гол шалгуур биш. Харин яг үрэвсээд идээлээд байна уу, үгүй юу гэдэг нь л анхаарах ёстой зүйл. Манай иргэд нэгнийхээ амыг нээж харж байгаад л үрэвсэлтэй, үрэвсэлгүй гээд байдаг. Гэтэл тэр булчирхай нь зарим хүнд жижиг үрэвсэлтэй, заримд нь том үрэвсэлтэй байдаг.  Тэгэхээр хэмжээ бол хоолойн махтай, махгүйн шалгуур бас биш.

-Сүүлийн үед манай залуус чихэвч их зүүдэг болж. Гудамжинд хүртэл зүүгээд л явж харагддаг. Аюулгүй байдал талаасаа бол их хэцүү харагддаг юм. Харин эрүүл мэнд талаасаа хэр сөрөг нөлөөтэй байдаг бол?

-Чихэвч их зүүдэг болсонтой холбоотойгоор гадна чихний сувгийн үрэвсэл ихсэх болсон. Гадна чихний суваг гэж бидэнд харагдаж байгаа чихний дэлбээнээс цааш насанд хүрсэн хүн бол 2.5 см-ийн урттай, нүүрний арьсны үргэлжлэлийг хэлдэг. Гэхдээ энэ хэсэг бол хулхи, хөлс, тосны булчирхайн агууламжтай. Үүн дээр байнга чихэвч үрээд яваад байхаар гадна чихний сувгийн үрэвсэл үүсгээд энэ нь цаашаа хэнгэрэг рүү дамжих хандлагатай болдог.

-Ер нь чихэвчийг зүүх зохимжит хугацаа нь хэр байдаг юм бол?

-Нэг удаадаа нэг цаг 30 минутаас илүү зүүх хэрэггүй. Ингэх юм бол өмнө дурдсан булчирхайн үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй. Мөн чихэвчнийхээ түвшинг тааруулж сонсохгүй бол хэнгэргэн хальсны цааш нь шууд дамжуулах үйл ажиллаагаанд сөрөг нөлөөтэй.

-Өвөл утаа ихэсдэг. Ийм үед иргэд амьсгалын замын эрхтнүүдээ хамгаалж байх шаадлагатай болдог. Тэгэхээр хамраа ер нь яаж  цэвэрлэж, арчилж байх ёстой юм бэ?

-Хамар бол өөрөө амьсгалж байгаа агаарыг бүлээсгэх, шүүх, дулаацуулах, дамжуулах үүрэгтэй. Тэгэхээр нэн түрүүнд хамрын бүтэц үйл ажиллагаа хэвийн байх ёстой. Ердийн бүтэц үйл ажиллагаатай хамар бол энэ үүргүүдээ сайн гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, хэдийгээр утаатай байсан ч эрсдэлд хүргэх нь бага байдаг. Гэтэл хамар нь гадна талаасаа ямар нэг эмгэггүй мөртлөө дотор талдаа таславчийн муруйлттай иргэд манай улсад маш их байдаг.

Мөн манай орны цаг уурын онцлогтой холбоотойгоор хамрын самалдаг агаараа дулаасгахын тулд хэт их ажилласнаас болж хөөж, хавагдаж томордог. Эдгээр шалтгаанаас болж хамрын үндсэн үйл ажиллагаанууд алдагдахаар агаараа дотогш нь шүүх ажиллагаа нь алдагддаг. Тэгэхээр нэгдүгээрт таны хамар бүтцийн хувьд бүрэн бүтэн байх ёстой. Хоёрдугаарт, хялбархан аргаар угааж байх хэрэгтэй.

-Гэрийн нөхцөлд хялбар аргаар хамраа угааж цэвэрлэх ямар боломж байдаг вэ?

-Гэрийн нөхцөлд бол маш сулруулсан давсны уусмалаар угааж болно.

-Таны түрүүний хэлсэн хамарны доторх таславчийн муруйлт юунаас үүсдэг юм бол?

-Энэ бол төрөлхийн буюу ураг байх үедээ үүссэн байж болно. Мөн төрөх замынх байж болно. Эсвэл санамсаргүй байдлаар спор тоглоом тоглож байхдаа ч юм уу, хүүхэд анх хөлд орж байхдаа санамсаргүй юм мөргөснөөс ч юм уу үүсдэг. Мэдээж хамгийн гол шалтгаан нь гэмтэл байдаг.

-Эцэг, эхчүүд ер нь хүүхдийнхээ чихийг яаж цэвэрлэж байвал зөв юм бэ?

-Нярай хүүхдүүдэд бол чихэнд нь хулхинаас гадна төрөх замын эхсийн, салианы үлдэгдлүүд үлдээд тэр нь хатчихдаг. Зарим  эцэг, эх тэрэнд хүрэхээс эмзэглээд байдаг. Мөн хулхи бас хоёр янз байдаг. Хуурай хулхийг бол эцэг, эхчүүд амархан цэвэрлэдэг. Харин тослог хулхи нь нэлээд томорчихсон бол эцэг, эхчүүд заавал мэргэжлийн эмчид хандаж соруулах буюу угаалгаж цэвэрлэсэн нь зөв.  

-Зөвлөгөө, мэдээлэл өгсөнд баярлалаа.

Continue Reading

Trending