Connect with us

Урлагийн мэдээ

Л.Насанбуян оюутан байхдаа ердөө хэдхэн “цаасаар” дуулдаг байжээ

Published

on

Баян Монгол” чуулгын гоцлол дуучин Л.Насанбуянтай ярилцлаа.

-Сайхан наадсан уу?

-Сайхан наадлаа. Энэ жилийн наадмын нээлтэнд “Universe best songs” наадмын шилдэг 25 оролцогч дуугаа өргөсөн.

-“Universe best songs” наадамд анх орж байхад чинь “Энэ одоо юу хийж яваа юм. Аль хэдийнэ дуучин болчихсон байж…” гэх хүн олон байсан. Яагаад энэ наадамд оролцохоор болсон бэ?

-Надад өөрт маань ч гэсэн тийм шүүмжлэл их ирсэн. Гэхдээ “Яадаг юм бэ. Юу хийх нь миний л хэрэг” гэж хариулсан. Балхаа ахаас гоё дуу авч дуулах юмсан гэж боддог байлаа. Бас урлагийн сургуульд суралцах, кинонд тоглох боломж нь надад таалагдсан. Гэхдээ өмнө нь ч олон мэргэжлийн дуучин оролцож байсан. Жавхлантөгс л гэхэд манай ангийн хүүхэд.

-Дөрөвдүгээр шатанд уянгын дууг үзэгчдийн дүгнэснээр тааруухан дуулсан. Харамссан уу?

-Тэмцээн уралдаанд орж байхад тийм зүйл гарна. Тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шүү дээ.

-“Universe best songs” наадмын хоёрдугаар байрын шагнал нь Солонгосын урлагийн их сургуульд сурах эрх байсан. Солонгос руу хэзээ хүлгийн жолоо залах гэж байна даа?

-Солонгост сурах бол миний хувьд сайхан боломж. Энэ намраас сурна. Удахгүй явах байх.

-Явахаасаа өмнө амжуулах ажил их байгаа байх?

-Харин тийм ээ. Хувийн, уран бүтээлийн ажил гээд зөндөө байна. Сая л гэхэд UBS телевиз дээр киноны пробонд орчихоод ирлээ. Жил бүр “Universe best songs” наадмын шилдэг 25-ыг оролцуулсан кино хийдэг. Тэрний проб явагдаж байгаа. Мөн шинэ уран бүтээл хийхээр төлөвлөсөн. Уг нь, явахаасаа өмнө ганц, хоёр клип хийлгэчих  санаа байна.

-Нэг дуу хийгээд, дүрсжүүлэхэд их хөрөнгө мөнгө ордог юм шиг. Санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулж байна вэ?

 -Мэдээж, их мөнгө хөрөнгө ордог. Би баян айлын хүүхэд биш болохоор уран бүтээлийн санхүүжилт миний хувьд асуудалтай байдаг. Би Баянхонгор аймагт төрж өссөн. Нутгийн зөвлөл, таньж мэддэг хүмүүсээсээ л тусламж дэмжлэг авна. Манай нутгаас УИХ-д гарсан Х.Баттулга ах их тусалдаг.

-Багадаа “Тэмүүжин” театрт дуулдаг байсан гэж сонссон. Багаасаа л дуучин болох мөрөөдөлтэй байсан уу?

-Тэмүүжин театрт 11 наснаасаа явсан. Дуулж, бүжиглээд бас жүжигт дүр бүтээдэг байлаа. Энэ нь  урлагийн хүн минь сайн суурь болсон. Тиймээс ч мөрөөдөж байсан СУИС-даа орсон доо.

-Та айлын хэддэх хүүхэд вэ. Багаасаа урлагаар явсан болохоор олон ажлаас чөлөөлөгддөг байсан байх?

-Айлын бага нь. Хоёр ах, нэг эгчтэй. Хоёр ах маань надаас олон насаар ах болохоор  дотно байгаагүй. Эгч л миний өмнөөс хамаг юмаа хийдэг байлаа. Аав, ээж хоёр намайг гар нь муухай болчихно гээд хувцас ч угаалгадаггүй байсан. Тэрнээс болоод гэрийн ажилд жаахан тааруу. Гэр бүлийнхэн маань бүгд л намайг дэмждэг. Тиймдээ ч урлагийн сургуульд суралцахад их тусалсан.

-СУИС-ийн оюутнууд халтуур хийгээд өөрсдийгөө бас болгоод байдаг гэсэн. Хэр сэргэлэн оюутан байв?

-Оюутан байхдаа 5000 төгрөгөөр ч дуулж л явлаа. Олон ч удаа шантарч байсан. Дуучин болох гээд сураад л байдаг. Төгсөөд хаанаас мөнгө, төгрөг олж уран бүтээл хийх юм гээд л боддог байлаа. Зөвхөн дуулаад олсон мөнгөөрөө амьдрана гэдэг бол хэцүү. Гэхдээ таарсан бэрхшээл бүхэнд шантраад байвал хөгжихгүй л дээ.

-Таныг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяагийн шавь гэдгийг хүмүүс мэднэ. Багштайгаа анх хэрхэн холбогдож байсан бэ?

-2001 онд “Балхжавын дуунууд” наадамд оролцоход Сараа эгч надад илүү талтай байсан. Тэгээд л сэргэлэнтээд дугаарыг нь олж аваад “Надад зааж зөвлөх хүн хэрэгтэй байна. Та туслаж болох уу” гэсэн. Багш маань дуртай зөвшөөрсөн. Ганц, хоёр дуу бичүүлснээ  сонсгосон чинь таалагдсан. Тэр үеэс эхлээд нарийн бичгээр нь ажиллаж эхэлсэн. Одоо багшаасаа цалинжаад л, уран бүтээлээ хийгээд, чуулгадаа дуулаад л явж байна.

-Гавьяат Сараагийн шавь гэхээр таниас хүмүүс илүү далайцтай уран бүтээл шаарддаг?

-Багш миний явах замаар өмнө нь явсан. Тийм болохоор намайг гэнэт олон уран бүтээл хийгээд гэнэт гарч ирээсэй гэж хүсээгүй. “Бага багаар сайн уран бүтээл хий. Тэгвэл тэр чинь бат суурь болно” гэж үргэлж хэлдэг.

-“Баян Монгол” бол үе үеийн эстрадын “акул”-уудыг төрүүлсэн чуулга. “Баян Монгол”-д ороход багшийнхаа түлхээсээр л орчихлоо гэж байсан. Монголд дээгүүр тооцогддог чуулга залуу дуучны хувьд хэр босго өндөртэй байсан бэ?

-Багшийн оролцоо огтхон ч байгаагүй. Тийм юманд их  дургүй хүн. Би ч гэсэн “Та намайг “Баян Монгол”-д оруулаад өгөөч” гэж хэлээд явж байх нь утгагүй шүү дээ. Дөрөвдүгээр курсээсээ  эхлээд “Баян Монгол”-д орохоор шийдсэн. Дуулах үедээ дуулчихаад өөрийнхөө ажлыг амжуулаад явахад цаг их гардаг болохоор ажиллахад амар байдаг. СУИС-ийг төгсөөд дипломоо барьж, очоод шалгуулаад л орсон. Манай чуулгын хувьд чадвартай л бол хэнд ч нээлттэй. СУИС-ийн мэргэжлийн багш маань Д.Ухнаа гуай. Багшаасаа сурч мэдсэн зүйл минь  “Баян Монгол”-д  ороход их нэмэр болсон.

-Магадгүй гавьяатын үе дуусвал өөрөөс чинь Сарантуяаг нэхэх хүмүүс олон гарах байх?

-Мэдээж мундаг багшийн шавь учраас мэддэг чаддаг бүхнийг нь л сурахыг хичээж байгаа.

-Багштайгаа саяхан Европын орнуудаар аялан тоглолт хийгээд ирсэн. Өөр орны тайз хэр санагдсан бэ?

-Энэ удаагийн аялан тоглолт багштайгаа илүү ойр байх боломж олгосон. Олон жил хамт ажиллаж, зааж зөвлүүлж байсан ч мэддэггүй зүйл олон юм билээ. Тайз нь ч гэсэн таалагдсан шүү.

-Балеттай клип хийлгэсэн. Балетаар хичээллэдэг юм уу?

-Тэр клип бол багшийн санаа байсан. Өмнө нь Монголд дуучин нь өөрөө балет бүжиглээд дуулж байгаагүй юм билээ. Сарын турш балетаар  хичээллэсний минь үр дүн.

-Балет бүжиглэх ямар байв?

-Догдлоод л байсан. Өвдөлт нь хүртэл сайхан санагдаж байлаа. Алдартай бүжигчин болчихсон ч юм шиг. Нисч байгаа  ч юм шиг, нэг л сайхан мэдрэмж төрсөн.

-Гэхдээ та нэг л өөрийнхөө стильд тохирсон дуу олж  дуулж чадахгүй байх шиг ээ?

-Яг тийм юм шиг байгаа юм. Би дуулж чадахгүй байна уу гэхээр чадаад байх шиг. Тэгсэн мөртлөө л явахгүй. Өөрийнхөө хоолойд тохирсон, намайг харуулсан дууг нэг л олж чадахгүй л байна.

-Залуу дуучдыг тэр дундаа эмэгтэй дуучдыг шинэ уран бүтээл хийгээд эхлэхээр мөнгөтэй эрчүүдтэй холбож бичих гээд байдаг…?

-Өөрийнхөө бор зүрхээр явж байгаа хүмүүс ч байна. Мөнгөтэй нэгнээр нь ивээн тэтгүүлээд уран бүтээлээ хийдэг нь ч байдаг. Гэхдээ л зовж олсон хоол амттай гэдэг шүү дээ.

-Гэр бүлтэй болж амжиж байна уу. Магадгүй найз залуу ч юм уу?

-Төлөвлөсөн зүйл алга аа.

-Олон тэмцээн уралдаанд орж байсан. Тэр болгонд ч  амжилт үзүүлж байсан байх. Анх “Оддын эрэлд” шоунаас төрсөн “Од”. “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” наадмын ялагч гээд олон амжилтыг тань дурьдаж болно л доо. Шагнал урамшууллыг дагаад хариуцлага ирдэг гэдэг?

-Мэдээж. Гэхдээ би бол түүхийгээрээ л байна. “Зууны манлай” болчихвол амжилтаараа онгирч болох л юм.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Урлагийн мэдээ

О.Билгүүний хөнжлөөс олдсон 1 сая доллар ямар учиртай вэ

Published

on

By

Нэлээн олон компанийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажилладаг загвар өмсөгч залуу бол О.Билгүүн юм. Тэр “Яг түүн шиг” шоугаараа олонд илүү танигдсан ч түүний өмнө загварын тайзанд гарч байснаараа танил болоод байсан билээ.

Түүний хувьд аялалын компани, кибер спорт, загварын гээд олон салбарт компани байгуулж үйл ажиллагааг нь явуулж бизнест амжилттай яваа гэхэд болно. Тэр өдгөө Япон улсын Токио хотод албан болон хувийн шалтгаанаар зорчиж яваа юм. Тэгвэл өнөөдөр тэр өөрийн хуудсандаа “Хөнжлөө сөхсөн чинь хөнжил дотроос гараад ирлээ, Зүүд биелдэг юм байна” хэмээн бичжээ.

Зарим хүмүүс үүнийг нь маазран хэмээн мэдсэн бол зарим нь бодит гэж бодсон бололтой игтэжээ. Энэ зураг дээр 100 долларыг боодлыг 10-аар багцлаад нийтдээ 10 ширхэг байх та 1 сая доллар гэсэн үг юм. Гэхдээ үүнд итгэх хэрэггүй харин тоглоом байсан нь ил болжээ.

Түүний оруулсан зураг нь өөрийнх нь авсан зураг биш бөгөөд цахим орчинд зүгээр л хайхад гараад ирдэг зураг аж. Тэгэхээр Билгүүн маань нэг бол марзагнасан эсвэл 1 сая доллартай болохын мөрөөдөл хүслээ билэгдэж ийм зураг оруулсан ч байж болох юм.

Тэр өөрийн бизнесийн салбарт ажилласан талаараа “Анх мэргэжлээ сонгохдоо бизнесийн болон урлагийн олон хүнтэй уулзаж байсан. Яагаад бизнесийн салбарт орсон бэ гэхээр тухайн үед “Өө зүгээр модель юм уу? Урлагийн хэдэн хоосон толгойнууд, мөнгөгүй бацаан нар” гэж ярьдаг байсан. Тэгээд миний шар хөдөлсөн л дөө. Энэ хүмүүс хүний хийж чадахгүйг хийчихсэн юм шиг ямар муухай ярьдаг юм бэ гэж бодон 1 жил 6 сарын хугацаанд моделиор ажиллаад түүнээс хойш олон жил модель хийгээгүй.

Ингэж явж байгаад шууд гарааны бизнест орсон. Эргээд харахад нийт 37 орчим бизнес хийж үзсэн байна. Мэдээж олон удаа бүтэлгүйтсэн. Тэднээсээ суралцаад одоо өөрийн дуртай зүйлээ хийж байна. Хөгжмийн найруулагч, дуучин Накитай хамтран өсвөр насныханд зориулаад энтертайнмэнт боловсрол олгож, шинэ үеэ зөв төлөвшүүлэхийн төлөө “IGX” төсөл дээр ажиллаж байна.

Уг төслийн хүрээнд ЕБС-уудаар явж сонгон шалгаруулалт хийж, лекц уншиж байгаа юм. Одоогоор 240 гаруй сургуулиас 50 гаруй сургууль дээр очихоор төлөвлөсөн” /Yolo.mn/ хэмээн ярьсан байдаг.

Continue Reading

Урлагийн мэдээ

Ихэрсувдад давхар баяр тохиожээ

Published

on

By

Ихэрсувдад давхар баяр тохиожээ. Тэр The Voice шоунд амжилттай оролцож олон шүүгчдийг эргүүлж харуулж чадсан бөгөөд дуучин Укаг сонгосноор түүний багт орсон юм. Харин түүний төрсөн өдөр 1 сарын 17-нд тохиож байна.

Үнэхээр гоё төрсөн өдрийн бэлэг боллоо. 1/17 Намайг багтаа авсанд маш их баярлалаа. Улам их хичээнээ” гэжээ.

Ихэрсувдын хувьд бидэнд танил бөгөөд тэр “Авъяаслаг Монголчууд” нэвтрүүлэгт мөн амжилттай оролцож байсныг бид мэднэ. Түүний талаар иргэдийн санал бодлыг сонсоё!

“Ихэрсувд. Берклигийн их сургуулийн хөгжимт мюзиклийн анги төгссөн, дуучин, дуу зохиодог, байгальд дуртай энгийн нэг охин гэнээ. Нуль эгдүү, шал өөр жинрешн. Асашёорюүгийн анхны эхнэр Г.Тамирын төрсөн эгчийнх нь охин л доо. Нагац эгчийгээ дуурайцан, маш үзэсгэлэнтэй. Боловсролтой, хэл устай шинэ үеийнхэн хичнээн гоё вэ. Дэлхийд цойлоорой Ихэрсувд минь Жич: Болдыг сонгочихгүй яав гэж бодов. Гэхдээ өөрийгөө аваад явчих байх оо” – Darya Urnaa

“Бидний мэдэх жаахан охин Б.Ихэрсувд дуучин, хөгжмийн продюсер болох маш том хүсэл мөрөөдөлтэйгөөр Войс шоуны тайзнаа гарч өөрийн дуу хоолойг баталж харууллаа.” – Хүсэл

“Ихэрсувд: Хөгжимчиддөө баярлалаа – гээд хөөрхөн инээгээд орлоо. Бараг анх удаа шахуу хөгжимчиддөө баярлалаа гээд орж буй оролцогч байх. Жижигхэн хандлагаас ямар хүмүүжилтэй нь мэдэгддэг Илүү ухамсартай шинэ үе….” – Davaadorj Davaanyam

“Ихэрсувд Авьяаслаг Монголчууд дээр Riptide дуулж байсан тэ. Гоё дуулдаг, ертөнц нь гоё охин хол явах байх аа. You go girl” – Enkhjin Otgonbayar

“Бидний танил Б.Ихэрсувд охин үнэхээр мундаг байлаа. Берклигийн их сургуулийн хөгжимт мюзиклийн анги төгссөн, дуучин, дуу зохиодог, байгальд дуртай энгийн нэг охин. Хөөрхөн, эгдүүтэй, шал өөр “жинрешн”. Асашёорюүгийн анхны эхнэр Г.Тамирын төрсөн эгчийнх нь охин. Нагац эгчийгээ дуурайсан, маш үзэсгэлэнтэй. Боловсролтой, хэл устай шинэ үеийнхэн хичнээн гоё вэ. Дэлхийд цойлоорой Ихэрсувд минь” – Taiz.mn

Continue Reading

Урлагийн мэдээ

Acool: Юунаас ч бүү ай, үргэлж чамайг дэмжих болно

Published

on

By

Дуучин Анхбаяр буюу Acool маань саяхан гэр бүлээрээ Малдив улсад аяласан юм. Хүч хөдөлмөрөөрөө өдий зэрэгт хүрч, хүүхдүүдийн эрхий төлөө тэмцэж дуу хоолойгоо байнга хүргэдэг дуучны маань талаар иргэд ам сайтай байдаг юм билээ.

Тэр гэргийнхээ талаар ийн бичжээ.

“Би үргэлж чамаараа гоёж чинийхээ ухаанд уяардаг шүү! Хатан ухаан шингэсэн хүүгийн минь ээж хайрт Чамдаа хайргүй байхын аргагүй ээ!

Чи минь хамгийн шилдэг шүү юу ч болсон чинийхээ ард бат зогсох хайр чинь БИ байна! Юунаас ч бүү ай! үргэлж чамайгаа дэмжиж түших болноо! Хамтдаа бүхнийг бүтээнэ хамтдаа насан турш амьдарнаа хайрт минь” гэжээ. Үнэхээр л халамжтай мундаг хань бололтой!

Continue Reading

Онцлох мэдээ