Connect with us

Урлагийн мэдээ

Д.Отгонжаргалын гоо сайхны нууц ил болжээ

Published

on

Монгол Улсын филармонийн гоцлол дуучин, “Voice” группийн дуучин Д.Отгонжаргалтай ярилцлаа.

-“Ану хатан” киноны Ану хатны дүрд тоглож байгаа. Киноны зураг авалт хэр явагдаж байна вэ?

-Арай дуусаагүй байгаа. Дөрөвдүгээр сарын 1-нээс зураг авалт эхэлсэн. Одоо нэг сарын л ажил үлдээд байна.

-Анх удаа кинонд тоглож байгаа болохоор хэцүү зүйл гарч байна уу?

-Гайгүй ээ. Гэхдээ мэргэжлийн хүмүүс чинь тэс өөр байдаг юм байна. Мундаг хүмүүсийн зааж зөвлөснөөр бүх чадвараа дайчлаад л тоглож байна.

-Киноны зураг авалт, уран бүтээл гээд охиндоо зав гаргаж амжихгүй байгаа байх?

-Харин тийм ээ. Сүүлийн үед их ажилтай байгаа болохоор бараг л зав гаргаж чадсангүй. Өнөөдөр /уржигдар/ л гадуур дагуулж явсан. Гуравхан настай байж  “Ээжээ реском орж хоол идье” гэдэг. Ресторан гэдгээ ч сайн хэлж чадахгүй байж шүү. Би завтай үедээ охиноо дээд зэргээр эрхлүүлдэг. Охин маань “Ээжээ та хэзээ амрах юм” гэж асууна. Охиндоо яг хэзээ амарна гэж хэлсэн тэр өдрөө яаж ч байсан амарч хамт цагийг өнгөрүүлэхгүй л бол болдоггүй.

-Тэгвэл гоо сайхандаа хэр их цаг зав зарцуулж чаддаг вэ?

-Надад гоо сайхны газраар үйлчлүүлэх зав гардаггүй л дээ. Би “Гоолингоо” бүжгийн клубт долоо дахь жилдээ явж байгаа. Манай клубийнхэн өвөл харзны усанд орж, саунд суухдаа мөсөөр нүүрэндээ иллэг хийдэг. Клубт маань олон сайхан эмэгтэй хичээллэдгийн нэг нь гавьяат жүжигчин С.Сарантуяа эгч. Би түүнийг маш их хүндэлдэг. Ер нь, миний гоо сайхны нууц бүжиг байх шүү.

-Таныг тайзнаас харахад их ихэмсэг, эмэгтэй хүний олон сайхан чанар анзаарагддаг л даа. Ингээд яриад суусан чинь миний төсөөлж байснаас тэс өөр ааш зантай юм?

-Баярлалаа. Мэдээж урлагийн эмэгтэй хүн болохоор өөрийгөө зөв авч явах ёстой, зан аашаа тайзан дээр гаргана гэж байхгүй шүү дээ. Жишээ нь, дэлхийн алдартай сапрона Мария Каллс гээд дуучин байдаг. Түүнийг 100 гаруй кг жинтэй байхад түүнтэй ямар ч театр гэрээ хийж уриагүй. Хоёр жилийн дараа тэрээр 60 кг болтлоо жингээ хасаад л од болсон. Эндээс  хоолойтой байгаад гоо сайхангүй л бол амжилт олохгүй гэдгийг харж болно. Би шийдэмгий, түргэн, тээнэгэлзээд байдаггүй зантай.

-Дуучин болохоо ч маш хурдан шийдсэн гэдэг. Энэ нь таны түргэн зантай холбоотой байх нь?

-Аравдугаар ангиа төгсөөд л “За за би дуучин боллоо” гэж шийдээд шууд СУИС-д шалгалт өгсөн. Гэрийнхэн маань дуучин удам байхгүй гээд их эсэргүүцэж байсан. Анх тайзан дээр зогсоод дуулахад даашинзны хормой  жинхэнэ чичирнэ гэдгийг үзүүлж байсан шүү. Дуулаад  эхэлсэн чинь удалгүй  гайгүй болчихсон. Дуулах техникийн шалгалтад  маш өндөр оноо авч байлаа. Би ер нь аливаа шийдвэрийг хурдан гаргадаг. Бодоод л байвал буруудах талтай. Тэгээд ч гаргасан шийдвэртээ хэзээ ч харамсч байгаагүй.

-Дуучин удам байхгүй гэснээс таны өвөө, аав хоёр тань их сайхан дуулдаг байсан гэж сонссон?

-Өвөө гэдэг нь ээжийн маань аав л даа. Говь-Алтай аймгийн Цээл сумандаа “цагаан гарт” Тэрбиш гээд нэртэй эмч хүн байсан гэдэг. Найр, хурим манай өвөөгүйгээр эхэлдэггүй,  их сайн уртын дууч байсан гэж ярьдаг юм . Аавыг маань биднийг төрөөгүй байхад Баянхонгор аймгийн театрт дуучин байсан гэж ээж ярьдаг. Тэр үеийн урлагийнхны цалин гэж олигтой юм авдаггүй л байсан юм байлгүй. Эхнэр хүүхдээ тэжээхийн тулд аав Техникумд сураад тракторын жолооч болж дуучны ажлаа орхисон юм билээ.

-Гадаад явж сурах төлөвлөгөөтэй байгаа гэсэн үү?

-Тийм төлөвлөгөө бий. Гэхдээ ойрын үед амжихгүй нь. Маш олон ажил төлөвлөсөн болохоор хүмүүсийн ажлыг алдагдуулж болохгүй. Мөн гадаад хэлээ сайжруулах хэрэгтэй байна.

-Италид сурах уу?

-Олон сургууль судалж үзсэн. Цаг нь болохоор сонголтоо хийнэ.

-Дуурийн дуучин боло­хоор “Тэр дуурьд дуулах юмсан” гэж хүсдэг биз дээ?

-Мэдээж тэгэлгүй яахав. Монголд өмнө нь тавигдаж байгаагүй В.Беллиний гэдэг  зохиолчийн дууриудыг их сонсч, дуулах юмсан гэж хүсдэг. Монголд тавигдаж байс­наас Дж.Вердийн гурвал­сан дуурьт дуулахыг хүсдэг. “Турбадур” дуурийн Леонараг  боломж олдвол дуулна. Маш сайн бэлтгэсэн байгаа. Гэхдээ одоо ч сайхан болж дээ. Дуучин өөрөө төлөвлөгөөгөө боловсруулаад тоглолт хийе гээд очиход хаана ч байсан дуртай зөвшөөрдөг болсон. Хэрэв би санхүүгийн асуудлаа шийдчихээд УДБЭТ-т очвол тоглолт хийхийг шууд л зөвшөөрнө.

-Ингэхэд “Voice” группээр сонин юутай байна вэ. Шинэ уран бүтээл гээд л…?

-Сүүлийн үед хамтлагаараа уран бүтээл хийгээгүй. Бид гурав соло уран бүтээл хийдэг. С.Баттулга маань цомог гаргаж байгаа. Намайг кинонд тоглож байх хооронд өөр өөрсдийнхөө ажлыг амжуулж байна. Удахгүй хамтлагаараа уран бүтээл хийнэ.

-“ТВ коктейль” хамтлагийн Өөскө, Цоомоо хоёр хамтлагийн ажлаа бодоод Аюушийг хувийн амьдралаас нь маш их харамладаг гэсэн. Танай хамлагийн хоёр таныг хэр харамладаг бол?

-Үгүй шүү. Тийм зүйл огт гарч байгаагүй. Яагаад гэвэл бид чинь тус тусдаа амьдралтай хүмүүс. Нөгөө хоёр маань хоёулаа эхнэр хүүхэдтэй. Би ч бас хөөрхөн охинтой. Тэглээ гээд хувийн амьдралаа хөөгөөд хамтлагийн ажлаа цалгардуулж байсан удаагүй.

-Хамтлагийн хоёр гишүүнтэйгээ хэр ойлголцож чаддаг вэ?

-Сайн ойлголцдог. Манай хоёр чинь гэр бүлтэй хүмүүс учраас мэдрэмж сайтай. Ихэнх хамтлаг, дуучид мөнгөний асуудлаас болж хагаралддаг гэсэн. Бидний хувьд иймэрхүү асуудал гардаггүй.

-Тэгвэл хамтлагийн санхүүжилтээ хэрхэн зохицуулдаг вэ. Сүүлийн үед санхүүжилтгүй л бол шинэ уран бүтээл хийх аргагүй болсон гэх юм?

-Өөрсдийгөө санхүү­жүүл­дэг. Уран бүтээлээс ол­сон орлогынхоо 50 хувийг хамт­лагийнхаа фондонд хийдэг. Үлдсэнийг нь хувааж аваад амьд­ралдаа зарцуулна. Фон­донд орсон мөнгө маань эргээд шинэ уран бүтээл хийхэд зарцуулагддаг. Энэ бүхнийг маш ухаалгаар зохицуулж байдаг хүн бол хамтлагийн менежер Баттулгын маань гэргий Цээгий.

-Филармонийн гоцлол дуучдад өндөр шаардлага тавьж, ур чадвар шаарддаг юм шиг санагддаг. Морин хуурын чуулга, БаянМонгол чуулга, Жазз найрал хөгжимтэй бүгдтэй нь дуулдаг шүү дээ?

-Нэг поп дуулаад л, нэг сонгодог дуулаад явдаг. Гэхдээ хуваариуд нь өөр өөр байдаг болохоор амжуулаад л байна.

-Дуурийн дуучдыг ха­маагүй дуу дуулж болдоггүй. Хоолой нь эвдэрдэг гэх юм билээ?

-Тийм зүйл байдаг л даа. Гэсэн ч би Монгол Улсын филармонийн дуучин учраас манай дээр ямар концерт болно тэр болгонд нь дуулах ёстой. Хоолой эвдрэх асуудал дуучны ур чадвараас л хамаарна гэж бодож байна.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Урлагийн мэдээ

О.Билгүүний хөнжлөөс олдсон 1 сая доллар ямар учиртай вэ

Published

on

By

Нэлээн олон компанийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажилладаг загвар өмсөгч залуу бол О.Билгүүн юм. Тэр “Яг түүн шиг” шоугаараа олонд илүү танигдсан ч түүний өмнө загварын тайзанд гарч байснаараа танил болоод байсан билээ.

Түүний хувьд аялалын компани, кибер спорт, загварын гээд олон салбарт компани байгуулж үйл ажиллагааг нь явуулж бизнест амжилттай яваа гэхэд болно. Тэр өдгөө Япон улсын Токио хотод албан болон хувийн шалтгаанаар зорчиж яваа юм. Тэгвэл өнөөдөр тэр өөрийн хуудсандаа “Хөнжлөө сөхсөн чинь хөнжил дотроос гараад ирлээ, Зүүд биелдэг юм байна” хэмээн бичжээ.

Зарим хүмүүс үүнийг нь маазран хэмээн мэдсэн бол зарим нь бодит гэж бодсон бололтой игтэжээ. Энэ зураг дээр 100 долларыг боодлыг 10-аар багцлаад нийтдээ 10 ширхэг байх та 1 сая доллар гэсэн үг юм. Гэхдээ үүнд итгэх хэрэггүй харин тоглоом байсан нь ил болжээ.

Түүний оруулсан зураг нь өөрийнх нь авсан зураг биш бөгөөд цахим орчинд зүгээр л хайхад гараад ирдэг зураг аж. Тэгэхээр Билгүүн маань нэг бол марзагнасан эсвэл 1 сая доллартай болохын мөрөөдөл хүслээ билэгдэж ийм зураг оруулсан ч байж болох юм.

Тэр өөрийн бизнесийн салбарт ажилласан талаараа “Анх мэргэжлээ сонгохдоо бизнесийн болон урлагийн олон хүнтэй уулзаж байсан. Яагаад бизнесийн салбарт орсон бэ гэхээр тухайн үед “Өө зүгээр модель юм уу? Урлагийн хэдэн хоосон толгойнууд, мөнгөгүй бацаан нар” гэж ярьдаг байсан. Тэгээд миний шар хөдөлсөн л дөө. Энэ хүмүүс хүний хийж чадахгүйг хийчихсэн юм шиг ямар муухай ярьдаг юм бэ гэж бодон 1 жил 6 сарын хугацаанд моделиор ажиллаад түүнээс хойш олон жил модель хийгээгүй.

Ингэж явж байгаад шууд гарааны бизнест орсон. Эргээд харахад нийт 37 орчим бизнес хийж үзсэн байна. Мэдээж олон удаа бүтэлгүйтсэн. Тэднээсээ суралцаад одоо өөрийн дуртай зүйлээ хийж байна. Хөгжмийн найруулагч, дуучин Накитай хамтран өсвөр насныханд зориулаад энтертайнмэнт боловсрол олгож, шинэ үеэ зөв төлөвшүүлэхийн төлөө “IGX” төсөл дээр ажиллаж байна.

Уг төслийн хүрээнд ЕБС-уудаар явж сонгон шалгаруулалт хийж, лекц уншиж байгаа юм. Одоогоор 240 гаруй сургуулиас 50 гаруй сургууль дээр очихоор төлөвлөсөн” /Yolo.mn/ хэмээн ярьсан байдаг.

Continue Reading

Урлагийн мэдээ

Ихэрсувдад давхар баяр тохиожээ

Published

on

By

Ихэрсувдад давхар баяр тохиожээ. Тэр The Voice шоунд амжилттай оролцож олон шүүгчдийг эргүүлж харуулж чадсан бөгөөд дуучин Укаг сонгосноор түүний багт орсон юм. Харин түүний төрсөн өдөр 1 сарын 17-нд тохиож байна.

Үнэхээр гоё төрсөн өдрийн бэлэг боллоо. 1/17 Намайг багтаа авсанд маш их баярлалаа. Улам их хичээнээ” гэжээ.

Ихэрсувдын хувьд бидэнд танил бөгөөд тэр “Авъяаслаг Монголчууд” нэвтрүүлэгт мөн амжилттай оролцож байсныг бид мэднэ. Түүний талаар иргэдийн санал бодлыг сонсоё!

“Ихэрсувд. Берклигийн их сургуулийн хөгжимт мюзиклийн анги төгссөн, дуучин, дуу зохиодог, байгальд дуртай энгийн нэг охин гэнээ. Нуль эгдүү, шал өөр жинрешн. Асашёорюүгийн анхны эхнэр Г.Тамирын төрсөн эгчийнх нь охин л доо. Нагац эгчийгээ дуурайцан, маш үзэсгэлэнтэй. Боловсролтой, хэл устай шинэ үеийнхэн хичнээн гоё вэ. Дэлхийд цойлоорой Ихэрсувд минь Жич: Болдыг сонгочихгүй яав гэж бодов. Гэхдээ өөрийгөө аваад явчих байх оо” – Darya Urnaa

“Бидний мэдэх жаахан охин Б.Ихэрсувд дуучин, хөгжмийн продюсер болох маш том хүсэл мөрөөдөлтэйгөөр Войс шоуны тайзнаа гарч өөрийн дуу хоолойг баталж харууллаа.” – Хүсэл

“Ихэрсувд: Хөгжимчиддөө баярлалаа – гээд хөөрхөн инээгээд орлоо. Бараг анх удаа шахуу хөгжимчиддөө баярлалаа гээд орж буй оролцогч байх. Жижигхэн хандлагаас ямар хүмүүжилтэй нь мэдэгддэг Илүү ухамсартай шинэ үе….” – Davaadorj Davaanyam

“Ихэрсувд Авьяаслаг Монголчууд дээр Riptide дуулж байсан тэ. Гоё дуулдаг, ертөнц нь гоё охин хол явах байх аа. You go girl” – Enkhjin Otgonbayar

“Бидний танил Б.Ихэрсувд охин үнэхээр мундаг байлаа. Берклигийн их сургуулийн хөгжимт мюзиклийн анги төгссөн, дуучин, дуу зохиодог, байгальд дуртай энгийн нэг охин. Хөөрхөн, эгдүүтэй, шал өөр “жинрешн”. Асашёорюүгийн анхны эхнэр Г.Тамирын төрсөн эгчийнх нь охин. Нагац эгчийгээ дуурайсан, маш үзэсгэлэнтэй. Боловсролтой, хэл устай шинэ үеийнхэн хичнээн гоё вэ. Дэлхийд цойлоорой Ихэрсувд минь” – Taiz.mn

Continue Reading

Урлагийн мэдээ

Acool: Юунаас ч бүү ай, үргэлж чамайг дэмжих болно

Published

on

By

Дуучин Анхбаяр буюу Acool маань саяхан гэр бүлээрээ Малдив улсад аяласан юм. Хүч хөдөлмөрөөрөө өдий зэрэгт хүрч, хүүхдүүдийн эрхий төлөө тэмцэж дуу хоолойгоо байнга хүргэдэг дуучны маань талаар иргэд ам сайтай байдаг юм билээ.

Тэр гэргийнхээ талаар ийн бичжээ.

“Би үргэлж чамаараа гоёж чинийхээ ухаанд уяардаг шүү! Хатан ухаан шингэсэн хүүгийн минь ээж хайрт Чамдаа хайргүй байхын аргагүй ээ!

Чи минь хамгийн шилдэг шүү юу ч болсон чинийхээ ард бат зогсох хайр чинь БИ байна! Юунаас ч бүү ай! үргэлж чамайгаа дэмжиж түших болноо! Хамтдаа бүхнийг бүтээнэ хамтдаа насан турш амьдарнаа хайрт минь” гэжээ. Үнэхээр л халамжтай мундаг хань бололтой!

Continue Reading

Онцлох мэдээ