Connect with us

Дотоод мэдээ

Сэрчмаагийн жинхэнэ нэр Ширчмаа байжээ

Published

on

Хайрын дууч гэгддэг С.Сэрчмааг уран бүтээлчийн хувьд фэнүүд нь Сэли гэдэг. Гэтэл түүний жинхэнэ нэрийн тухай нууцыг “Sweetуmotion”-ыхон ам халсандаа ч юм уу, албаар ч юм уу дэлгэж орхисон.

Уг нь Сэлигийн албан ёсны нэр нь С.Ширчмаа ажээ. Бүр хүүхэд байхаас нь, ангийнх нь журналд яг энэ нэрээр бичдэг бас дууддаг байсан төдийгүй тайзнаа уран бүтээл хийх үеэс нь л Сэрчмаа гэдэг болж улмаар Сэли болж хувирсан гэнэ.

Уран бүтээлчдийн хувьд дуудах нэрийг эцэг, эх өгч, дуурсах алдрыг өөрөө олдог гэдэг байдлаар тайзны нэртэй байдаг. Гэхдээ түүн шиг жинхэнэ нэрээ олон жил нууцалсан дуучин Монголд тун ховор юм билээ.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Дотоод мэдээ

Тэр хайрт нөхрөө алдаад өдөр бүр булшийг нь эргэдэг байв

Published

on

By

София Ротару хайрт нөхрөө алдаад хувийн гаслан амссанаа нуусангүй. Ардын жүжигчин бүсгүй хуримласан Анатолий Евдокименко-той 35 жил амьдартал нөхөр нь гэнэт өнгөрчээ. Дуучин бүх цэнгүүнээ хойшлуулан хайртынхаа булшнаас холдсонгүй өдөр бүр эргэж тойрсоор яг нэг жилийн дараа тайцнаа гарчээ.София Ротару ердөө нэг л удаа нөхөрт гарсан юм.

Алдарт дуучин цорын ганц нөхөр Анатолий Евдокименко-той 35 жил амьдарч хүү Русланыг хүмүүжүүлсэн юм. гэтэл гэнэт аймшигтай гаслан гэр бүлийг дайрав. София Ротару бүхний түрүүнд яаравчлан гэнэт бүх цэнгүүнээ хойшлууллаа. Юу болов оо?Анатолия Евдокименко-г дайрч нөхөр үгүй болов. София Ротару тохиолдсон зүйлд удаан хугацаагаар итгэж чадахгүй байлаа. Бүсгүй өдөр бүр булшнаас холдсонгүй, гагцхүү зөвхөн хүүгийнхээ халамжаар дадсан амьдралдаа эргэн оржээ. Нөхрөө оршуулсны дараа яг нэг жилийн дараа жүжигчин анх удаа тайзан дээр гарч, түүний урын санд талийгаач нөхөртөө зориулсан хэд хэдэн шинэ дуу оржээ.

София Ротару одоо ч талийгаачийнхаа тухай гашуудсаар байна. Ардын жүжигчин хүч дутаад буйгаа нуусангүй, харин өөр нөхрийн тухай бодож зүрхлэхгүй ажээ. Зөвхөн хүү хайртай гэр бүл: Үнэхээр элбэг баян он жилүүд миний амьдрал дахь хамгийн гайхамшигтай үе. Толик бол миний бүх амжилтын хамтын зохиогч гэж би үргэлж ярьдаг байв, ярьсаар ч байна. Тэр бол гайхамшигтай хань, эцэг байлаа. Одоо би ханиараа маш их дутаж байна гэжээ.

ЖИЧ:Европ, Америк тивийн орнууд, Оросод ч ялгаагүй алдартай дуучин, жүжигчин, улстөрчид төчнөөн удаа нөхрөө сольсон, өчнөөн удаа гэрэлсэн гэх тоо тавиад бахархах мэт мэдээлсэн байдаг. Гэтэл оросын энэ ардын жүжигчин алдартай дуучин София Ротару бусдаас онцлогтой ажээ. Үгүй тэгээд нөхрийнхөө булшийг өдөр бүр эргэж тойрно. Жинхэнэ хайр гэж байна гэдгээр энэ жүжигчний тухай мэдээг орчуулан тавилаа. Таалах болтугай.Өнөөдрөөс гурван өдөр номын баяр, өргөтгөсөн худалдаатай.

Би зохиолч С.Пүрэвсүрэнтэй хамт нэг асарт сууж номоо худалдана. Энэ Цахим сүлжээнд андын холбоотой 5000 хүн бий. Тэднээс надтай холбоотой дагагч гэгч 500 гаруйхүн бий гэсэн тоо байна. Өвгөн зохиолчийн номыг сонирхож ирвэл баруун хойт асруудын эх хавиар суух юм гэсэн байх аа.Бүх бараа таваарын үнэ өсөж байна. Миний хувьд сөрнө. Номоо хямдруулна. Зохиолч нарт сөрнө гэсэн нэр томъёо байдаг.

Самбуугийн Товуудорж

Continue Reading

Дотоод мэдээ

Гунигт ирээдүй хүлээж байгааг хэлэхэд харамсалтай

Published

on

By

Энэхүү бичиглэлийг нэгэн дүү над руу илгээгээд зөв эсэхийг асуулаа!!! Би түүнд “Яг одоо мөрддөг болсон кирилл бичгийн дүрмээр бол ЗӨВ” гэсэнд тэрээр “За за, би энд тэнд коммeнт бичихдээ буруу бичдэг болчихсон юм байна, яана аа?” гэлээ.Яг үнэндээ одоо 50 наснаас доош монгол хүний ирээдүйг үнэхээрийн утгагүй нийгмийн эрээн бараан байдал тосож буйг одоогоор бид даанч төсөөлөхгүй байгаа юм л даа.

Ийм болгоход яг 30 жил л шаардагдлаа. Аливаа үндэстнийг байхгүй болгоход хамгийн эхлээд БИЧИГ ҮСЭГ, дараа нь ХЭЛ ЯРИА, үүний дараа ХУВЦАС ЭД ХЭРЭГСЛИЙН СОЁЛООС нь салгахад хүссэн хүсээгүй тэр үндэстэн оршин тогтнохоо больдог аж. Бид яг энэ схeмийн дагуу явж байна. 70 гаруй жил хэдэн үeийн монголчуудын бичиж ирсэн кирилл бичгийг устгаж эхлэхдээ “уугуул монгол бичгээ хэрэглэнэ” хэмээн 1991 онд одоогийн 40 эргэм насныхнаар туг тахисан агаад тэд одоо ид Төрийн албанд буруу зөрүү бичээд баллаж тавьж байгаа.

2025 оноос Монгол бичгийг албан бичиг болгох кампанит ажил ч нарийн яривал бас л сэжигтэй опeраци!!! Угаасаа монгол бичиг мэдэхгүй мянга мянган монголчууд ХУУЧИН Ч ҮГҮЙ, ШИНЭ Ч ҮГҮЙ холион бантан болцгоож улс даяараа бичиг үсгийн дампууралд өртөнө!!!Аливаа хүмүүний санаа оноо мянгантаа амаар хэлээд салхинд хийсэхтэй адил. Харин үeэс үeд үлдээe гэвэл БИЧИЖ Л ҮЛДЭЭНЭ! Бичиг нь ойлгомжгүй бол улс үндэстний түүх мөхнө. Үүнийг л бодлогоор олон жилийн өмнөөс төлөвлөж хэрэгжүүлдэг.

2025 оноос Монгол бичигт орж жинхэнэ монгол болох юм шиг хөөрцөглөж байгаа нөхдүүдэд шулуухан хэлэхэд “Анд аа! 1990 оноос хойш монголын уугуул соёл урлагийн өв соёл бүхнийг шахуу ЮНEСКО-д бүртгүүлэхдээ ХАМТРАН БҮРТГҮҮЛСЭН УЛС тун удахгүй “Манай монгол үндэстнүүд ар, өвөргүй НЭГ Л БИЧИГТЭЙ” гэж хэлж биднийг ” төлөөлөх” хууль ёсны шахуу нөхцөл байдал үүсэж байгаа гэдгийг эргэцүүлээд үзээрэй! Худлаа гэвэл УРТЫН ДУУ, ХӨӨМИЙ, УРАН НУГАРАЛТААС эхлээд БОД БОД БОД!!!

Монгол дизайнeрууд эр эмгүй энгэрээ задгай тавьдаг ДЭЭЛ урладаг болсныг битгий март! Монголын ТВ, сонин хэвлэлүүд нь АЛДААТАЙ БИЧГЭЭР ДҮҮРЭЭД УДАЖ БАЙГАА!!! Гэтэл та бүхэн өөр өөрсдийнхөө мэддэг гадаад хэлээр бусад орон гүрний ТВ, сонин хэвлэлийг уншиж харж байгаа биз дээ? Тэд бидэн шиг 1983 оны дүрэм нь ийм, 2008 оны дүрэм бас ийм, 50, 60, 70 настнууд л улирсан баларснаараа бичээд байгаа болохоос БИД ХОЙШИД ИНГЭЖ БИЧНЭ хэмээн солиорохгүй байгаа биз дээ? Орос хэл бичиг хэв хэвээрээ, англи ч бас 1990 онд хальт үзэж байхад байснаараа л байх шиг байна.

За хятадууд бол тов тодорхой, БНХАУ болсноос хойш эх газрын хятадууд л ханзныхаа зурлагыг цөөрүүлснийг эс тооцвол бас л янзандаа! Гэтэл биднийг хар даа!!! Том жижиггүй, улсаараа, хотлоороо дур дураараа бичдэг болчихсон. Үүнд бид бас буруутай! Үр хүүхдүүд, ач зээ нарынхаа монгол хэлний гэрийн даалгаврыг хамт хийлцсэн бол ЭНЭ АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖ байлаа. Даанч бид тэгсэнгүй, нэг л мэдэхэд КИРИЛЛ БИЧГИЙГ САМАРЧ ДУУССАН байлаа.

Дээр нь утасны мeссeж, фб бичлэг морийг нь мордуулж, тун удахгүй 2025 оноос монголчууд бичиг үсэгнээсээ болоод хэрүүл зарганаас салахгүй, улаан хэрүүлийн бузар, улс орноороо баларч дуусна!!!Болоо ч үгүй Соёлын саад нь БЭЭЖИНД СОЁЛЫН ТӨВ БАЙГУУЛНА гэж цоглог мэдэгдсэн гээд бод доо!Халамжинд умбуулж тэнгэрлэг хэмээн дээшээ залагдаж, юу ч хийхээ больсон МАНЖ хэмээх үндэстний араас МОНГОЛ ХЭМЭЭХ ҮНДЭСТЭН орчих юм биш байгаа??? Ай хөөрхий, ямархан ирээдүй бидний үр ач нарыг тосож байна вэ?Үүнийг уншаад үз дээ!!! ТА ЯГ ҮҮН ШИГ БИЧИЖ ЧАДАХ УУ?

Үнэхээр санаа зовсон, Ж.НАРАНА

Continue Reading

Дотоод мэдээ

Найз ховордох тусам баярлах хэрэгтэй гэж үнэн юм даа

Published

on

By

Хэтэрхий олон хүнтэй ойртож нөхөрлөх дэмий, хүн бүрийн ааш аягт зарцуулах цаг бидэнд ихсэн билүү?

Хэдхээн цөөхөн алмаз эрдэнэ шиг зүрхний найзаа харин гандах үед нь үгээрээ үйлдлээрээ өнгөлж, баярлах үед нь хуваалцаж, бяцхан амжилт гаргавал өөртөө тохиосон мэт баярлаж, хол ч бай ойр ч бай хоёр өөр тивд ч бай арыг нь даан хамтдаа урагшлах аз жаргал биш гэж үү?Хэрвээ хайртай чухал найзаа гомдоосон бол сөгдөөд ч болтугай уучлал хүс! Харин Ховоор хооллодог, атаархуу сэтгэл өвөртлөн, тусыг үл санан, үүргээ үл ухамсарлах, худал хандлагатай хүн таарвал инээмсэглэн – алгуурхан зайгаа авч сурах нь зүйтэй байх! Найз цөөхөн байх тусмаа чанартай, найз жинхэнэ байх тусмаа үнэ цэнэтэй

Зүрхний ЦӨӨХӨН НАЙЗУУД минь та нартайгаа өдөр бүр утсаар ярьж, өдөр бүр уулзаж чаддаггүй ч холоос амжилт бүтээлээр чинь бахархаж, аав ээж гэр бүлийг тань хүндэлж хайрлаад зүрхэндээ та нарыгаа тээсээр л байгаа шүү

Continue Reading

Онцлох мэдээ